Усны төлбөр ноогдуулах үндэслэлийг тодорхойлжээ
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтын дагуу сумын Засаг даргаас усын төлбөр хураамж хариуцсан эрх бүхий албан тушаалтнаар томилогдсон Түргэн багийн байгаль хамгаалагч Т.Ганбаатар, ОУГСГЗ-ны дарга Б.Баяртогтох, мэргэжилтэн Б.Баяржаргал, багийн Засаг дарга Ж.Цэвэгжав нарын бүрэлдэхүүнтэй баг уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн усны тоолуурын заалтын бичилтийг хийж, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7-д заагдсан бүрэн эрхийнхээ хүрээнд усны төлбөр ноогдуулах үндэслэлийг тодорхойлж сумын Засаг дарга, татварын албанд хүргүүлжээ.
Гэр бүлийн өдөрлөгийг зохион байгуулав
ЕБСургуулийн Бага ангийн заах аргын нэгдлээс "Гэр бүлийн” өдөрт зориулан "ААВ ЭЭЖ БИ” өдөрлөгийг I-V дугаар ангийн сурагчдын эцэг эхчүүдийн дунд "Миний аав хамгийн авьяаслаг” урлагийн үзүүлбэр, "Хүүхдүүдийн төлөвшилд аавуудын оролцоо” жүжигчилсэн тоглолтыг амжилттай зохион байгууллаа.
"Гэр бүлийн үнэ цэнэ” чуулган 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа
Орон нутгийн гэр бүлийн амьдралын чанарт бүх нийтийн анхаарлыг хандуулах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, үнэт зүйлс, үнэ цэнийн талаарх ухамсар, хандлагыг төлөвшүүлэх замаар хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчныг бүрдүүлэхэд нөлөөлөх зорилготой "ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” чуулган 3 дахь жилдээ Дорнод аймагт зохион байгуулагдлаа. Тус чуулганд Засаг даргын орлогч, хэсгийн төлөөлөгч, эрүүл мэндийн төвийн эмч, сум, сургуулийн нийгмийн ажилтан, Түргэн багийн иргэн Н.Тэмүүжин, Яргай багийн иргэн Б.Батзаяа нар гэр бүлийн хамт оролцлоо.
Онон-Улз голын сав газрын сумдын аварга шалгаруулах гар
бөмбөгийн тэмцээн Дашбалбар суманд зохион байгуулагдлаа
БОАЖЯ-ны 30 жилийн ой, Байгаль хамгаалах Хаврын аяны нээлтийн хүрээнд зохион байгуулагдсан Онон-Улз голын сав газрын сумдын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн 2017 оны 05 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Дашбалбар суманд зохион байгуулагдлаа. Тэмцээнийг Дорнод аймгийн Шидэт бөмбөг ТББ-ын шүүгч Ариунбат, Есөнтөмөр нар шүүн явуулж, Хэнтий аймгийн Дадал сумын баг, Дадал сумын ХЦ-ийн 0287-р ангийн баг, Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Чойбалсан, Чулуунхороот сумд, Шинь шинь ХХК-ийн зэрэг 18 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
№ |
Эрэгтэй |
Байр |
Шагнал |
Нийт дүн |
1 |
Дашбалбар сум |
Тэргүүн байр |
Алтан медаль, өргөмжлөл, 250 мянган төгрөг |
Хэнтий аймгийн Дадал сумын баг тамирчид шалгарч "Шилжин явах цом, өргөмжлөл 300 мянган төгрөгийн эзэн боллоо |
2 |
Баян-Уул сум |
Дэд байр |
Мөнгөн медаль, өргөмжлөл, 200 мянган төгрөг |
3 |
Дадал сумын ХЦ-ийн 0287-р анги |
Гутгаар байр |
Хүрэл медаль, өргөмжлөл, 150 мянган төгрөг |
4 |
Шинь шинь ХХК |
Тусгай байр |
Өргөмжлөл, 100 мянган төгрөг |
Эмэгтэй |
1 |
Дадал сум |
Тэргүүн байр |
Алтан медаль, өргөмжлөл, 250 мянган төгрөг |
2 |
Чойбалсан сум |
Дэд байр |
Мөнгөн медаль, өргөмжлөл, 200 мянган төгрөг |
3 |
Цагаан-Овоо сум |
Гутгаар байр |
Хүрэл медаль, өргөмжлөл, 150 мянган төгрөг |
4 |
Баяндун сум |
Тусгай байр |
Өргөмжлөл, 100 мянган төгрөг |
№ |
Сум |
Тамирчин |
Хүйс |
Шилдгүүд |
Шагнал |
1 |
Дашбалбар сум |
Т.Билэгт |
Эр |
Шилдэг довтлогч |
Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал |
2 |
Дадал сум |
Болормаа |
Эм |
3 |
Дашбалбар сум |
Г.Ган-Од |
Эр |
4 |
Цагаан-Овоо сум |
Гантуяа |
эм |
Тэгш тоглогч |
5 |
Баян-Уул сум |
Алтанбагана |
Эр |
6 |
Чойбалсан сум |
Одончимэг |
Эм |
Цэрэгжилт, спортын "Дөл” тоглолтонд ЕБСургуулийн
"Улз” баг тусгай байрыг эзэллээ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, батлан хамгаалах хууль тогтоомж, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, таниулах зорилготой ЦЭРЭГЖИЛТ СПОРТЫН "ДӨЛ” тоглолт 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Дорнод аймагт зохион байгуулагдлаа. Энэ жилээс эхлэн "Дөл” тоглолтыг анхны улсын аварга шалгаруулах "Шонхор” тэмцээний аварга багийн дасгалжуулагч багш Б.Баярсайхан агсны нэрэмжит болгон зохион явуулав.
Тэмцээнд аймгийн төвийн ЕБСургуулийн зургаан сургууль, Баяндун сумын ЕБС-ийн сурагчид нийт 7 баг оролцлоо.Оролцож буй тамирчид Батлан хамгаалах хууль тогтоомжоор хууль эрх зүйн сорилын шалгалт өгөх, жагсаалч тасаг шалгаруулах, цэргийн 16 тоот дасгал, Эмнэлэгийн анхны тусламжийн норматив, Тасгийн захирагч нарын дунд тэмцээн, Буухиа тэмцээн, Цогцолбор дасгал, урлагийн номер, ханын сонин гэсэн төрлүүдээр өрсөлдөж, I дүгээр байрыг 11-р сургуулийн "Элит-11” баг, II дугаар байрыг Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн "Соёмбо” баг, III дугаар байрыг Хан-Уул цогцолбор сургуулийн "Хилчин” баг, Тусгай байрыг Баяндун сумын ЕБСургуулийн "Улз” баг тус тус эзэллээ.
Энэ удаагийн тэмцээнд оролцоход ЗДТГазраас 500.000 мянган төгрөгний дэмжлэг үзүүлсэн. Баг тамирчдаа бэлтгэн оролцуулсан багш нар болон тэднийг дэмжин ажилласан сумынхаа удирдлагуудад талархал илэрхийлье.
dornod.net