Нийгэм - www.Choibalsan.mn
“Хятадууд чоныг 2 сая төгрөгөөр худалдан авч байснаас хядлага болсон”
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Дээрх хуулийн төсөлд “амь нас, малаа хамгаалах зорилгоор чоно агнаж болно” гэж зааж өгсөн аж. Тодруулбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар чоно агнах зөвшөөрлийн бичгийг сумын Засаг даргын Тамгын газраас авдаг бөгөөд тав хүртэлх хоногийн хугацаанд ан хийж чадаагүй бол дахин зөвшөөрөл авах шаардлага үүсгэдэг нь хүндрэл учруулдаг. Мөн чоныг заасан газар, цэгт агнах гэхээр тухайн газартаа байдаггүй тул дахин зөвшөөрөл авах нөхцөлийг үүсгэх зэргээр асуудал үүсгэдэг аж.
Засгийн газрын 2023 оны Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай 260 дугаар тогтоолыг үндэслэн тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэг чоно агнах зөвшөөрөл 248 мянга 600 төгрөгийн үнэлгээтэй байдаг.
Хэрэв малчид амь нас, эрүүл мэндээ хамгаалаад зөвшөөрөлгүйгээр чоно агнасан нөхцөлд холбогдох хуульд заасны дагуу нийтдээ 2 сая 260 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн торгууль төлөх болдог. Сүүлийн жилүүдэд бүс нутагт чоно элбэгшсэнээс хүүхдийг мал хариулахаар явуулахаа болих, айлын хот руу сүрэглэн дайрч, эд малын хохирол  учруулах эрсдэл үүссэн тул  Амьтны тухай хуулийн 25 дугаарх зүйлд “Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй” гэж зааж өгчээ.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа, тулгамдсан асуудал мөнөөс мөн.  1986 онд 30 мянга гаруй чоно 18 аймгийн нутаг дэвсгэрт тархсан байна гэдэг мэдээллийг Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэд гаргасан. Түүнээс хойш хэчнээн чоно байгаа юм бэ гэдгээ мэдэхгүй байдалд хүрсэн. Чоно хориглох шийдвэрийг яагаад гаргасан бэ гэвэл устах хэмжээнд хүрч байсантай холбоотойгоор ан агнуурыг зогсоосон. Гэтэл нөгөө талдаа баруун бүсийн малчны хотонд орж ирээд шалдан гараараа чоно алсан тухай мэдээлэл гарах болсон. Ийм хэмжээнд орсон.
Чоно агналтыг нээлттэй болгож байгаа байдлаар ан агнуур хязгаарлалтгүй явчих вий гэдэг болгоомжлол бий. Монголчуудын сэтгэлгээтэй холбоотой.
Одоог хүртэл “Чоно харвал хийморьтой. Чоно агнавал бүр их хийморьтой” гэдэг ойлголт явсаар байгаад хэн азтай хийморьтой нь чоно агнадаг гэдэг сэтгэхүй газар авсан.
Агнасан чоноо машин дээрээ тавиад хот дундуур давхилддаг, нисдэг тэргээр дээрээс нь агнадаг замбараагүй байдал үүссэн.  Хуулийн өөрчлөлтийг далимдуулаад эрчүүдийн хийморио сэргээх гэсэн шуналд автчихвий дээ, энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:
-Хятадууд 2000-2012 оны хугацаанд хил дээр чоныг өндөр үнэтэй авсан юм билэ.  Нэг чоно 2 сая төгрөгт хүрснээр арилжааны зориулалттай хядлага болсон байдаг. Үнэтэй учраас л алаад байсан.
Энэ хуулийн үр дагавар нь чоно агналт хавтгайрахгүй гэдэгт итгэлтэй байна. Амь нас,  мал сүргээ хамгаалахын тулд д чоно агнах зохицуулалттай.
Одоо бол малд явж байгаа хүн буу аваад явж байхад цагдаа нар ан хийх гээд буу аваад явж байна гээд бууг нь аваад явчихдаг. Чоно их байгаагаас бага насны хүүхдээ,  эмэгтэй хүнээ хонь малдаа явуулж чадахгүй хүндрэл учирч байгаа.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:
-Говийн аймгуудаар саарал чоно үзэгдэхээ байсан. Чоно бол байгаль цэвэрлэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа амьтан. Малчид эрт дээр үеэсээ ан амьтантайгаа дасан зохицоод амьдраад ирсэн. Хэт задгайд нь тавиад амьтны аймгийг хоморголон устгах юм руу орчих вий. Чонын тоо толгойг тодорхой болгох чиглэлээр ажил хийх хэрэгтэй. Говь хээрийн чонын тоо толгой дээр бодит мэдээлэл өгөөч?
УИХ-ын гишүүн, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:
-2004 онд Биологийн хүрээлэнгийн судалгаагаар 10 мянга орчим саарал чоно байна гэсэн тоо гарч байсан. Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр саарад чоно ховордож болзошгүй гэж үнэлэгдсэн. Чоно өөрөө байгальд эко баланс барьдаг. Зарим орон чоноо хядсанаас ховордоод өөр улсаас авч ирж үржүүлж байгаа ч орон байна.
О.Амгаланбаатар гишүүний хувьд нэг заалт дээр ойлгомжтой болгож өгч байгаа. Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор саарал чоно агнасан бол хариуцлага хамаарахгүй гэдэг заалт оруулсан. Засгийн газар төслийг дэмжсэн.
Яаж зохицуулах вэ гэхээр орон нутгийн засаг захиргаа тоо толгой сүргийн бүтэц ямар байгаа талаарх мэдээллийг өгдөг. Энэ мэдээллийг үндэслэж арга хэмжээ авдаг. Олноор нь хядаад өмнө нь байсан шиг машинаар хөөж хэдэн арваар нь хядвал хариуцлага байгаа. Зөвхөн амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнана.
Оюуны боловсролгүй оюутнууд
Их, дээд сургуулиа төгсөж буй залууст зориулсан "Хөгжлийн хөтөч” ажлын байранд зуучлах өдөрлөгийг сурвалжлах даалгавар аваад өнгөрсөн долоо хоногт Соёлын төв өргөөг зорилоо. Ажил амьдралын гараагаа эхлэхээр зэхэж буй залууст зориулан төр, хувийн хэвшлийнхний төлөөлөл энэ үеэр хөдөлмөрийн зах зээлийн талаар үнэ цэнэтэй мэдээлэл өгсөн юм. Өдөрлөг эхлээд нэг цаг гаруй хугацаа өнгөрлөө. Хөдөлмөрийн яамны мэргэжилтэн гарааны бизнест төрөөс ямар дэмжлэг үзүүлдэг, бизнесээ хэрхэн амжилттай авч явах талаар ярина.
4000 оюутныг урьсан ч мянга хүрэхгүй төгсөгч иржээ
Харин энэ зуур танхимд цугласан залуусын уур амьсгал залхсан, үл ойшоосон янзтай байгаа нь мэдрэгдэв. Тэдний зарим нь яг л багшийнхаа нүдийг хариулж, хичээлээ хуулдаг хүүхэд шиг сэм сэмхэн цуварсаар танхимыг орхин гарцгаав. Үүнийг анзаарсан зохион байгуулагчид яагаад гарч байгааг нь тодруулахад "Бид төгсөх ангийн оюутнууд биш” гэсээр эргэж ч харалгүй явах нь тэр. Энэ жилийн төгсөгчид биш ч гэсэн хэдхэн жилийн дараа сургуулиа дүүргэж л таарна. Гэтэл ийм үнэ цэнэтэй мэдээллийг үнэгүй өгч байгаа дээр нь сонсоод авахгүй яав даа хэмээн толгой сэгсрэн халаглах нэгэн багшийг хараад манай залуусын сэтгэлгээ ингэтлээ доройтчихсон гэж үү гэсэн бодол өөрийн эрхгүй төрж, үзэг, цаас нийлүүлж суугаа минь энэ.
БСШУСЯ-ны мэдээллээр энэ жил 30 гаруй мянган оюутан их, дээд сургуулиа дүүргэж буй. Тэгэхээр төдий тооны хүн ажил амьдралынхаа гарааг эхлэхээр зэхэж байгаа гэсэн үг. Тус өдөрлөгт илтгэл тавьсан МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав "Хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөөнд эзэмшсэн мэргэжлээрээ ажилдаа тэнцэж, орон зайгаа хэрхэн тэлэх нь та бүхний ур чадвараас 100 хувь шалтгаална. Танил тал, мөнгө төгрөгөөс илүүтэй толгой доторх мэдлэг тань хөгжлийн замд хөтөлнө. Та нарт бэрхшээлийг боломж болгох гаргалгаа байна.
Тухайлбал, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд 34 их наяд төгрөгийн ажил үйлчилгээ ил болж, 34 мянган нягтлан бодогч ажилгүй болсон. Тиймээс банк, санхүүгийн чиглэлээр сургуулиа төгсөж буй оюутнууд ёс зүй, эрдэм мэдлэгтэй байвал энэ орон зайг нөхөж, ажилд орох боломж бий. Үнэндээ өнөөдөр нэг ч тайлан гаргаж чадахгүй сургуулиа төгсөж буй нягтлан бодогч байна шүү дээ. Манай улс үргэлж эдийн засгийн хямралтай байгаад байхгүй. Ирээдүйд уул уурхай, газар тариалан гээд бүхий л салбар эрчимтэй хөгжинө. Хамгийн багадаа 500-1000 хүнтэй, нэг тэрбум ам.долларын эргэлттэй компанийг авч явах хэмжээний удирдагч ирээдүйн Монгол Улсад хэрэгтэй болно. Тиймээс өнөөгийн залуус та нар чадварлаг манлайлагч байх хэрэгтэй” хэмээн тэднийг хурцалж байлаа.
Гэтэл илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдгийн адилаар миний арын эгнээнд сууж байсан хэсэг охид ийн ярилцах. "Хонхны баяр боллоо. Дэлгүүр хэсэж, өмсөх юмнуудаа сонгомоор байна. Багш шал дэмий, ямар ч хэрэггүй юманд явуулчихсан байх юм” хэмээн шивнэлдсээр танхимыг орхин гарлаа.
Баярынхаа маргааш юу хийхээ мэдэхгүй атлаа үнэ цэнэтэй сургалтыг хаяад гарна
Уг нь гаднаас нь харахад нэлээд дэгжин, бас ч гэж юмны учир ойлгох толгойнууд байх шиг. Ийн тэдний яриаг сонссон надад бусад нь ямар бодолтой байгаа бол гэсэн бодол төрж, зааланд суугаа оюутнуудыг тойруулан хэсэг ажиглалаа. Тэдний дийлэнх нь гар утсаа "маажиж”, эсвэл хоорондоо шивнэлдэж, зарим нь бүр унтаж байв. Уг нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 40 орчим аж ахуйн нэгжийн 600 орчим ажлын байрыг танилцуулж, сургуулиа төгсөж буй 4000 оюутныг өдөрлөгт ирэхийг урьсан ч мянга ч хүрэхгүй хүн иржээ.
Мэдээж ганцхан энэ үйл явдлаар ирээдүйд түүчээлэх залуусыг дүгнэж болохгүй. Гэхдээ хонхны баярынхаа маргаашнаас юу хийхээ мэдэхгүй суугаа мөртлөө энэ мэт үнэтэй сургалтыг дэмий юм гээд хаяад гардаг, тархины "тураалтай”, чадваргүй оюутнууд олширч байгааг шүүмжлэхгүй байхын арга алга. Үр хүүхдээ дээд боловсролтой болгохын тулд зарим эцэг, эх өмсөж зүүх, идэж уухаа танан байж дөрвөн жилийн турш сургалтын төлбөрийнх нь төлөө хуруу хумсаа "хугалан” зүтгэдэг. Гэтэл эцсийн үр дүн нь иймэрхүү дүр зурагтай байгаа нь нэг талдаа эмгэнэлтэй юм. Дөрвөн жилийн төлбөр төлж, диплом авчихаад дэлгүүрийн лангуу сахих гэж байгаа бол анхнаасаа их, дээд сургуулийг зүглэж, хотын түгжрэлийг нэмэгдүүлж, зай бөглөх хэрэг юун.
БСШУСЯ-ны тоон мэдээллээс харахад их, дээд сургууль төгсөгчдийн дөрөвний нэг нь л ажлын байртай болдог гэжээ. Үндэсний статистикийн хорооны энэ оны эхний дөрвөн сарын тайлан мэдээллээс харахад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 33 мянгад хүрч, үүний 31.5 хувь нь дээд боловсролтой буюу диплом өвөртөлсөн ажилгүйчүүд байна. Тэрчлэн улсын хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн хамгийн идэвхтэй хэсэг болох 15-34 насны залуусын 58 хувь нь ажилгүй байгааг дурьджээ. Энэ бол маш өндөр тоо юм. Цаашлаад Монгол Улсын эдийн засагт нөлөөлөөд зогсохгүй улс орон хөгжихгүй байгаагийн гол шалтгаан тэднээс болж байгааг хатуухан хэлмээр байна.
Улс хөгжихгүй байгаа нь тэднээс болж буйг хатуухан хэлмээр байна
Нөгөөтэйгүүр, техник технологийн үсрэнгүй хөгжил ирж, роботууд хүмүүсийн ажлыг "булаах” ирээдүй бидэнд ч ойр байгааг манай сонин хөндөж бичсэн. Дэлхий дахинд хөдөлмөрийн зах зээлийн хамгийн идэвхтэй хэсэг болох залуус мэдлэг ур чадвараараа гологдож, оронд нь техник ашиглах сонирхолтой ажил олгогчдын тоо нэмэгдэж байна. Энэ хэрээр гудамж "метрлэх” идэр настнуудын тоо олширсоор. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тооцоогоор 2016 онд залуусын ажилгүйдлийн түвшин сүүлийн 20 жилийн дээд цэгт тулжээ. Тэгэхээр манай залуус одооноос мэдлэг боловсролдоо анхаарч эхлэхгүй бол роботуудад "арчигдах” цаг ирэх бололтой.
Энэ жил 30 гаруй мянган оюутан их, дээд сургуулиа дүүргэж буй.
Сургуулиа төгсөж буй 4000 оюутныг өдөрлөгт ирэхийг урьсан ч мянга ч хүрэхгүй хүн иржээ.
Улсын хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн хамгийн идэвхтэй хэсэг болох 15-34 насны залуусын 58 хувь нь ажилгүй байна.
Эцэст нь дүгнэхэд, дөрвөн жилийг наргиж цэнгэж өнгөрөөн, олигтой зүйл сурч мэдэж гавиагүй залуус Монгол Улсын ирээдүйн суурийг тавьж байгаа нь харамсмаар. Ажил олгогчид үгээ хэлж, аргаа барж сууна. Оюутны ширээнээс мэдлэг, чадваргүй иргэд бөөн бөөнөөрөө мэндэлж байгаа болохоор ажил олгогчдын шалгуур хангасан чадварлаг боловсон хүчин дутагдахаас ч аргагүй биз ээ.
Дээд боловсрол эзэмшиж байгаа залуусын хандлага ийм өчүүхэн байгаа нь өнөөгийн нийгмийн үнэн дүр төрх. Нөгөө талаар энэ нь манай улсын боловсрол олгох тогтолцооны гажуудлын тусгал ч болоод буй. Хүн болгон их, дээд сургуульд суралцах албатай мэт ойлголт төрүүлж, боловсролгүй хүнийг мангарт тооцдог гэсэн сэтгэлгээ нэвт шувт шингэсэн байна. Тиймдээ ч нийтээрээ дээд боловсрол эзэмшчихсэн учир мэргэжилтэй ажилчин дутагдаж, талх хийх хүн олдохгүйд хүрэв. Арга ч үгүй биз. Дээд боловсролтой байж хэн талх бариад суухыг хүсэх билээ. Гэвч эцэст нь чанартай боловсон хүчин бус, дипломтой бүдүүлэг иргэдийн эгнээ л нэмэгдсээр.
Б.Бямбасүрэн
Ум сайн амгалан болтугай.
Дорнод аймагт ганцаараа үлдээд байсан ахмад дайчин буурал минь тэнгэрт хальжээ. Монголын тусгаар тогтнолд оруулсан дайчин алдрынх нь өмнө мэхийе.
Баярын ДАШНЯМ
/1923-2016/
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин Баярын Дашням нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр таалал төгсч бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Талийгаач Баяр овогтой Дашням нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Бүрэнхан хэмээх газар 1923 онд төрсөн. Гурван настайдаа Заалхайн Халзаны Баяр хэмээх малчин айлд өргүүлж, 20 нас хүртлээ аав ээжтэйгээ мал маллан амьдарч байгаад цэргийн албанд мордсон. Улмаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд геологи хайгуулын ангид уулын ажилчин, Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын уурхайд бэхэлгээчин, Төв аймгийн Горхийн болорын хайгуулын ангид дизелист, уулчин, Улаанбаатар хотын геологийн удирдах газрын харьяа Төв аймгийн Зүүнбаян, Их хайрханы уурхай, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дорноговь аймгийн Цагаан суварга, Өвдөг худаг, Өмнөговь аймгийн Таван толгой, Булган аймаг, Улаанбаатар хотын Оргил рашаан сувиллын усны хайгуул, Сэлэнгэ аймгийн Бугантын алтны уурхай зэрэг газруудад геологичоор ажиллаж байгаад 1981 онд гавьяаныхаа амралтанд гарсан юм. Геологи, уул уурхайн салбарт нийтдээ 32 жил ажиллаж, хөдөлмөрлөсөн. Түүний ажил хөдөлмөрийг төр засгаас өндөөр Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичиг, Түлш эрчим хүч, уул уурхайн Тэргүүний геологич, Геологийн яамын Тэргүүний ажилтан цол тэмдэг, салбарын Ахмад геологич цол тэмдэг зэргээр шагнаж урамшуулсан юм.
Ахмад дайчин Баярын Дашням нь 1945 онд Баян-Уул сумын Эрээн хороонд партизан Содномдаржаагийн удирдлаган дор Армийн 5-р дивизийн харьяа Эрээний тэргэний үйлдвэрт 3 жил цэргийн алба хаасан юм. Зэвсэгт хүчнийг цэргийн уналга ачлагаар хангах албыг сайн хангаж ажилласныг үнэлж Монгол, Оросын "Бид ялав” байлдааны хүндэт медалиар шагнасан бөгөөд 1992 онд МУ-ын Батлан Хамгаалахын Сайдын тушаалаар Ахмад дайчин цол тэмдэг хүртсэн юм. Байлдаанд оролцсон ахмад дайчин тэмдэг, Чөлөөлөх дайны 65 жилийн ойн медаль, Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойн медаль, цэргийн хүндэт медаль, Ерөнхийлөгчийн зарилгаар Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 2015 оны 9 сард Батлан хамгаалах яамнаас 1945 оны Чөлөөлөх дайны түүхт 70 жилийн ойн медаль, 2015 оны 5 сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Эх орны дайны Агуу их ялалтын 70 жилийн ойн медаль, 2013 онд МУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Цэргийн гавьяаны одонгоор тус тус шагнасан юм.
Тэрбээр эх орноо гадны түрэмгийлэгчдээс хамгаалах дайнд ар талын хангалтыг найдвартай гүйцэтгэхэд хүчин зүтгэсэн ахмад дайчин төдийгүй улс орондоо олон тооны уул уурхайн ордыг нээн илрүүлэхэд залуу халуун насаа, сэтгэл зүрхээ, амь амьдралаа зориулсан ахмад геологич байсан юм.
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин Баярын ДАШНЯМ-ын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
АЙМГИЙН АХМАДЫН ХОРОО
Дорнод аймгаас Баяр наадмын өмнө 4 гавъяат төрлөө
Дорнод аймгаас Баяр наадмын өмнө 4 гавъяат төрлөө.
1.Б.Шатар Аж үйлдвэрийн гавъяат ажилтан
2.Л.Түвдэнням Гавъяат эдийн засагч
3.Д.Балдорж Гавъяат эдийн засагч
“Спортлог гэр бүл”-ээр Дорнод аймгийн иргэн Г.Ломбодоржийн гэр бүл
•    "Өнөр гэр бүл”-ээр Булган аймгийн иргэн Б.Дашцэрэнгийн  гэр бүл
•    "Алдартан гэр бүл”-ээр Өмнөговь аймгийн иргэн Ш.Пүрвээгийн гэр бүл
•    "Залуу гэр бүл”-ээр Баянхонгор аймгийн иргэн Т.Дагвадоржийн гэр бүл
•    "Хүмүүнлэг гэр бүл”-ээр Говь-Алтай аймгийн Б.Авирмэдийн гэр бүл
•    "Авъяаслаг гэр бүл”-ээр Өмнөговь аймгийн Ц.Бадамсүрэнгийн гэр бүл
•    "Спортлог гэр бүл”-ээр Дорнод аймгийн иргэн Г.Ломбодоржийн гэр бүл
•    "Оюунлаг гэр бүл”-ээр Төв аймгийн иргэн Д.Түгжамбын гэр бүл
Данзангийн НЯМСҮРЭН Яруу найрагч /1949-2002/
Яруу найрагч /1949-2002/
МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, Нүүдэлчдийн олон улсын
хүрээлэнгийн "Эрдэнэийн очир” одонт яруу найрагч Данзангийн Нямсүрэн
1974 оноос Чулуунхороот сумын зүүн Эрээнцав өртөөнөө насан эцэс хүртлээ
суурьшин ажиллаж уран бүтээлээ туурвиж байв.
Тэрээ олноо "Эрээнцавын” эвдрээгүй найрагч Нямсүрэн хэмээн алдарших
хүртлээ өөрийн давтагдашгүй өнгө төрх бүхий гайхамшигт туурвилуудаа
бүтээж "Хаврын урсгал” /1984/, "Сэтгэлийн байгаль” /1991/, "Алгахан
талаасаа” /2002/  зэрэг яруу найргийн номуудаа бүтээсэн нь Монголын
орчин үеийн яруу найрагч өөрийн байр суурийг бий болгосон юм. Түүний
"Дөрвөн цаг”, "Амитаба”, "Есөнчимэг”, "Би эндээс явахгүй” , Гүсим” зэрэг
яруу найргийн туурвилууд нь хүний сэтгэлийн гоо сайхан, эх нутгаа
хайрлахын ухаан, мөнх бусын ертөнцийн таних агуу их тайтгарал дүүрэн
байдаг.
Нямсүрэнгийн бүтээлийг сонирхон судалж уран бүтээлийн их өвийг эх
орондоо болон гадаадад сурталчлах ажлын анд нөхөд нь болон яруу найрагч
Нямсүрэнгийн гэргий Хандмаагийн тэргүүлдэг "Нямсүрэн” сан үргэлжлүүлсээр
"Миний шүлгийн хүүхнүүд” /2004/, "Алтан хазаар өвс” /2006/ зэрэг
бүтээлүүдийг нь хэвлүүлэн уншигч олны хүртээл болгосон.
Мөн "Монголын уран зохиолын дээжис” 108 ботийг нэгэн дэвтрийг Д.Нямсүрэнгийн уран бүтээлд зориулжээ.
Эх орон минь дуу шиг сайхан
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох сайхан гэж эгшиглүүлэн дуулсан энэ яруу найрагч бол
Дорнод нутгийн зон олны дунд эрийн цээнд хүрч өсөж өндийсөн нэртэй уран
бүтээлч бөгөөд түүнд зориулсан "Дөрвөн цаг” нэрт шүлгийн чулуун хөшөө
Чойбаслан хотын цэцэрлэгт хүрээлэнд гэрэлтэн байна.
Монголын төр олон нийтийн зүтгэлтэн, дипломатч , зохиолч, амьтан судлаач, анхны гавъяат багш Д.Цэвэгмид
Монголын төр олон нийтийн зүтгэлтэн, дипломатч , зохиолч, амьтан судлаач, анхны гавъяат багш /1915-1991/
Д.Цэвэгмид нь Баяндун сумынд төрсөн, Бага дунд сургуулийг орон
нутагтаа төгсөж улмаар Москвагийн В.И.Ломоносовын нэрэмжит Их сургуулийг
биологич мэргэжлээр төгссөн. Москва хотод "Сравнительный
эколого-морфологический анализ организаций пищух Монголий”/1950/ сэдвээр
Биологийн ухааны дэд эрдэмтэий зэрэг хамгаалсан. Түүний "Үхэр оготоно
ба туулайн жишил анатомын судалгаа нь биологийн шинжлэх ухааны салбарт
анх түрүүн хийгдсэн бөгөөд үхэр, огтоно, туулай хоёр угаас нэг гаралтай ч
дэлхийн мөстлөгийн нөлөөгөөр амьдралын өөр өөр орчинд дасан зохицож
хоёр өөр амьтан болсоныг нотолсон юм. Энэ нь дэлхийн биологийн шинжлэх
ухааны салбарт цоо шинэ нээлт болжээ. Цэвэгчмид 1953-1957 онд МУИС-ын
ректор, 1960-1962 онд Гадаад явдалын яамны орлогч сайд, 1962-1967 онд
БНМАУ-аас БНХАУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд, 1967-1969 онд МУИС-ын
ректор, 1962-1972 онд Ардын Их Хурлын дарга, 1972-1987 онд СнЗ-ийн
орлогч дарга бөгөөд Соёлын яамны сайд зэрэг алба хашиж байв. Түүнд
гавъяат багш (1942), профессор(1957), ШУА-ийн сурвалжлагч гишүүн(1961),
Биологийн шинжлэх ухааны доктор(1972), Москвагийн Их Сургууль, Германы
Гумбольдтын Их сургуулийн хүндэт профессор(1972), Онц, бөгөөд бүрэн эрхт
элчин сайд(1981) цол, эрдмийн зэргийг олгожээ.
Цэвэгмид нь Гадаад явдалын яамны орлогч сайд байхдаа 1961 онд БНМАУ-ыг
НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх бүрэн эрхт төлөөлөгчдийн
бүрэлдэхүүнийг тэргүүлж,(бүрэлдэхүүнд нь Халх гол сумын харъяат,
дипломатч, Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн нар оролцсон) ихээхэн хүчин
чармайлт гаргаж БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлсэн юм. Тухайн үед
Гадаад Аарилцааны Яамны хэвлэл, мэдээллийн зөвлөх байсан, дипломатч
зохиолч Чойбалсан сумын харъяат Дамдины Бямбаа бичихдээ: " Д.Цэвэгмид
1962 оны 06 дугаар сараас 1967 оны 08 дугаар сарыг дуустал БНМАУ-аас
БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын алба хашжээ. Дипломат
дагнан хаасан энэ 7 жилийн үйл явдалыг Гадаад Харилцааны Яамны архиваас
үзэж зарим  зүйлийг тодруулахыг миний бие оролдсон билээ. ГЯЯ-ны 1
дүгээр орлогч сайд, элчин сайдын гарын үсэг бүхий 1200 гаруй ярианы
тэмдэглэл, утсаар ярьсан тэмдэглэл, танилцуулах мэдээ, илтгэх хуудас,
түүний оролцоотойгоор гарсан Засгийн газрын болон ГЯЯ-ны тэмдэглэл нот
бичиг меморандум, санамж хуудас зэрэг дипломат баримт бичиг, олон арван
гэрэл зураг архивт хадгалагдан үлджээ” гэсэн байдаг.  Энэ нь түүний
дипломат албанд зүтгэсэн нэгэн хугацааны ажлын тайлангийн товч гэж үзэж
болно. Цэвэгмид зохиолчын хувьд "Хоньчин Найдан” (1935), "Сурагч Ганбат”
(1940), "Булшин дээр” (1941), "Алтайд” (1963), "Анхны багш” (1982),
тууж, найраглал роман туурвижээ. Тэрээр өөрийнхөө амьдралын замыг
зохиолч хүний ёгт үгээр нэгэнтээ хэлэхдээ:
Хулганы гэдэс хагалж эрдэмтэн болж үзлээ
Хувилгаан багшийгаа шоолж зохиолч болж үзлээ гэж бичсэн бол
Эр хүний мөрөн дээр
Элдвийг үзсэн толгой бий
Төрийнхөө далбааг НҮБ-д мандуулж үзлээ
Төрийнхөө далбааг Бээжинд шатаалгаж ч үзлээ гэж хошигножээ.