Улс төр - www.Choibalsan.mn
Х.Болорчулуун: Гацууртын ордын асуудлыг дэмжихгүй
УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүд болон цаг үеийн асуудлаар байр сууриа
илэрхийлж, хэвлэлийн бага хурал хийв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа хэлсэн бол
Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөлд заасан хуримтлалын санг
тодорхой нэг корпораци удирдана гэсэн заалтыг дэмжихгүй гэлээ. Учир нь
ямар нэг копораци ирээдүйн өв сангийн хөрөнгийг захиран зарцуулдаг биш
харин Сангийн яам, Монголбанк энэ эрхийг өөртөө авах хэрэгтэй гэж үзэж
байна.
Энэ долоо хоногт Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн
холбогдох хэлэлцүүлгийг хийнэ. Тус хуулинд борлуулсан бараа, гүйцэтгэсэн
ажил, үзүүлсэн үйлчилгээний 1 хүртэл хувийг оногдуулахаар заасныг өндөр
хувь хэмжээ гэж үзэж байгаагаа Ц.Даваасүрэн гишүүн хэллээ.
УИХ-ын зарим гишүүдээс Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг
дэвшүүлж буй. Одоогийн байдлаар 10 орчим гишүүн дэмжиж байгаагаа
илэрхийлсэн байна. Бие даагчид Дубайн гэрээний асуудал дээр Ерөнхий сайд
хариуцлага хүлээх ёстой гэсэн байр сууриа хэвээр хадгалж байгаа аж.
Учир нь энэхүү гэрээг хийсэнтэй нь холбогдуулж Ерөнхий сайдад
хариуцлага тооцохгүй бол дараагийн удаад улс орны эрх ашгийг хөндсөн
асуудлууд яригдаж болзошгүй гэж тэд үзжээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ үеэр "Гацууртын ордын эзэмшлийн хувь
хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжихгүй гэдгээ
мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ, "Өмнө нь үүнтэй адил хуулийн төсөл УИХ-д
орж ирэхэд ард иргэд жагсаж, бөөгийн зан үйл хүртэл хийж байсан. Энэ
удаад уг хуулийн төслийг яаралтай хэлэлцэх горимоор оруулж ирсэн байна.
Өнөөгийн төр засаг Богд хаант Засгийн газрын үеэс дор ажиллаж байна.
Тухайн үед Ноён уулыг ашиглахгүй байх зарлиг гаргаж байсан. Өнөөдөр
гадныхны лоббигоор уг уулыг ашиглах гэж улайрч байна. Бид мөнгөний төлөө
бүгдийг тавьж тууж болохгүй” гэсэн юм. Түүнчлэн тэрбээр "Сонгуулийн
нэгдсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй байсан юм. 2012 оны сонгуулийн
хууль тийм ч муу хууль байгаагүй. АН, МАН хоёр хуйвалдаж өөрт ашигтай
байдлаар хуулинд гар хүрэх гэж байна. Улс орныг 5 бүсэд хувааж, эхлээд
нэр дэвшигчийн, дараагаар намын нэрийг зоосон байдалтайгаар сонгуулийг
явуулах гэж байгаа тухай мэдээлэл байна. Энэ байдлаар сонгуулийг
явуулвал төр засаг цэвэршихгүй” гэлээ.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР В.Цэрэндорж
В.Цэрэндорж нь Цагаан-Овоо сумын харъяат. 1927 оны 5 дугаар сараас
эвлэлийн үүрийн дарга, хошуу тамгын газрын бичээч, аймгийн ҮЭ-ийн дарга,
Хүнсний трестийн дарга, Хоршоодын холбооны дарга  сум нэгдлийн дарга,
сумын намын үүрийн нарийн бичгийн дарга зэрэг ажлыг үр бүтээлтэй хашиж
иржээ .
Цагаан-Овоо сумын намын хорооны даргаар олон жил ажиллаж тус сумыг улсын
хэмжээнд алдартай сум, нэгдэл болгоход хамт олон, хүнтэй ажиллах арга
барилаараа нэрд гарсан намын ажилтан юм.
Цэрэндорж МАХН-ын XVI, МҮЭ-ийн VIII  их хурлын төлөөлөгч, БНМАУ-ын
АИХ-ын депутатын 3 удаа сонгогдож байжээ. Хөдөлмөр бүтээлийг төр засаг
өндрөөр үнэлж төрийн дээд  шагнал Сүхбаатарын одон, Алтангадас одонгоор
шагнаж  улмаар хөдөлмөрийн баатар цол хүртээжээ. Цэрэндорж нь манай
улсын намын ажилтнуудаас хөдөлмөрийн баатар цол (1968) авсан анхны хүн
Эсэргүүний хүү, “тэрслүү” дарга
Төрийн өмчийн хороо гэгч
байгууллага  анх байгуулагдсан цагаасаа л  хэл ам таталж ирсэн. Тус
газрын дарга хэн болохоос эс хамаарч  хэвлэлийн баатар болдог
уламжлалтай. Тэгвэл  ТӨХ-ны даргын суудлаас сугардаггүй  Д.Сугар,
Ерөнхий сайдаас давж шийдвэр гаргадаг Н.Нанзаддорж нарын халааг авсан
одоогийн дарга нь  нам дотроо  "эсэргүү, тэрслүү” гэж нэрлэгддэг
Дашнамжилын Цогтбаатар юм. Ганц Д.Цогтбаатар ч биш, ер нь тэднийхэн
удмаараа  "эсэргүү”  нэртэй, түүхэнд ч тэрхүү  мөрөө үлдээсэн  хүмүүс.
Эсэргүү, тэрслүү гэдэг нь шударга гэсэнтэй агаар нэг байх л даа.
Түүний
аав А.Дашнамжил  агсан намын хурал дээр  Төв хорооны дарга нарыг
шүүмжлээд 1964 онд "Намын эсрэг бүлэг”  гэгч хилс хэрэгт холбогдож,
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын давсны үйлдвэрт нормчноор, нагац ах
Н.Гунгаажав нь Хөвсгөлийн Цагаан нуурт загасчнаар цөлөгдөж байв. Долоон
настай Д.Цогтбаатарын  сургуулиас хөөгдөж,  сурч боловсрох  эрхээ
хасуулж, цөлөгдөж, эрүүл мэндээрээ хохирох зам  ч  мөн тэндээс эхэлсэн
түүхтэй. "Тэрслүү” болох  зан  төлөв ч  тэр үеэс  нь төлөвшсөн байж
мэднэ. Ямартаа ч Өмнөговь, Дорнод аймагт "Эсэргүүний хүүхэд” нэртэй
явсан тэрээр эцэст нь  аав,ээжийнхээ төрсөн нутаг Сүхбаатар аймагт
арван жилийн дунд сургуулиа дүүргэж, Уралын политехникийн дээд
сургуулийг  барилга, усан хангамжийн инженерийн мэргэжлээр төгсчээ.
Ажлын анхны гарааг "Эрдэнэт”  үйлдвэрээс эхэлж, тэндээсээ цэргийн албанд
мордож, улмаар офицер болж, армид байхдаа гэр бүл зохиож, өрхийн
тэргүүн болсон зэргээр намтар түүхээ зузаалжээ.
1990-ээд онд
ардчилал үүсч хөгжихөд  тэрээр удмынхаа замналаар ардчиллыг сонгожээ.
Ингээд Барилгын цэргийн төв штабын төлөөлөгч байхдаа Ц.Лоохууз тэргүүтэй
Ардчилсан холбооны төлөөлөгчдөд цэргийнхэнтэй уулзах зөвшөөрөл олгосон
хэргээр бэлтгэл хошууч цолтой цэргээс халагдсан байна. Цөөнгүй жил лааз
өшиглөсний эцэст   мэргэжлээрээ ажиллах боломж олдсоноор Улаанбаатар
хотын Ус суваг ашиглалтын газрын орлогч дарга хүртэл  дэвшин ажиллажээ.
2004-2008
онд Сангийн яаманд  Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар
ажиллаж, сонгуульд төрөлх нутаг Сүхбаатартаа нэр дэвшсэн ч "өвдөг
шороодсон”. Гэвч тухайн үед төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших бол
зургаан сарын өмнөөс өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгддөг  байх ёстой
гэсэн жишгийг эхлүүлж, шударга зарчимч хэмээн нэр хүндээ өсгөөд авсан.
Түүнээс хойш "Хүний эрхийг хамгаалъя” ТББ байгуулж, тэр­гүү­­нээр нь
хэсэг ажил­ласан. Монголын хэл­мэгдэгсдийн холбооны тэргүүн, Цагаатгах
ажлыг зохион байгуулах  комиссын даргаар  тус тус ажилласан. Монголын
хэлмэгдэгсдийн холбооны даргаар  өмнө нь түүний аав А.Дашнамжил агсан
ажиллаж байв. Ийм  түүх намтартай, удмын "тэрслүү” нэгэн  өдгөө ТӨХ-г
удирдаж   байгаа юм. Очсон даруйдаа албан тушаалтнуудыг дураараа халж
сольсон, ажилтнаа алгадсан ч бил үү, нэг тийм битүү сураг хэвлэлээр
гараад замхарсан. Хэний нь  буруу байсныг ч тэр бүр тодруулаагүй. Харин
ч  ТӨХ "тэрслүү” даргын удирдлагад байх ёстой гэсэнтэй агаар нэг үгийг
Ерөнхий сайд  унагасан дуулдсан. Тэгэхээр шударга нь  л дэндчихгүй
бол  Д.Цогтбаатар гэгч эрхэм Д.Сугар шиг сугарахгүй, Н.Нанзаддорж шиг
гэнэдэхгүй  ТӨХ-ны даргын суудалд нэг хэсэгтээ л тэсэх  биз ээ.
ЗУУНЫ МЭДЭЭ
Хорлоогийн ЧОЙБАЛСАН
Монгол Төрийн нэрт зүтгэлтэн Маршал /1936/ Хошой баатар /1941, 1945/, Зууны түүхэн хүн, улсын мэргэн /1895-1952/
Х.Чойбалсан нь Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу /одоогийн
Чойбалсан сум/-нд төрсөн. Бага насандаа Сан бэйс, Угтамын хийдэд шавилан
сууж байгаад 1912 онд Нийслэл Хүрээн рүү оргон очиж ачаа бараа зөөх
зэрэг ажил хийхийн хамт автономит Монголын анхны сургуульд орж
суралцжээ.