БУСАД - www.Choibalsan.mn
Хамгийн товчхон зурхай
Хонины орд
Маш их боддог
Бага ярьдаг
Зөв нийдэг
Чойбалсан хотод энэ жил хийгдэх автозамын ажил 50 гаруй хувьтай явагдаж байна.
энэ жил хийгдэж байгаа автозамын барилга угсралт засварын ажлын
гүйцэтгэлийн явцад хяналт тавих ажлын хэсгийнхэн авто замын ажлуудтай
танилцлаа.Ажлын хэсгийнхэн Чойбалсан хотод тавигдаж байгаа мянганы замын
нэг хэсэг болох автозамын ажилтай танилцсан юм.Одоогоор тус замын
хучилтын ажлыг” НД” ХХК хийж эхлэхээр эхний хэсэг газартаа цацлагаа хийж
байгаа бөгөөд бороо орохгүй цаг агаар тогтуун бол Зурагтай шар байрнаас
Бумбат хороолол хүртлэх замыг 10 хоногт багтаан дуусгахаар ажиллаж
байгаа гэж танилцууллаа.
Ер нь Чойбалсан хотод тавигдах мянганы замын 10
гаруй км замын хучилтын зузааныг Засгийн газрын шийдвэрээр 10 см
болгохоор шийдвэрлэж хөрөнгө мөнгийн шийдвэрлэсэн юм. Харин энэ жил орон
нутгийн төсвийн болон хөгжлийн сангийн хөрөнгөөр туслах замууд болон
автозогсоолуудыг барихаар 2 багц 592 сая төгрөгний өртөгтэй тендерийг
зарласнаас Авто агро ХХК шалгарч ажлаа эхлүүдээд одоогоор ажил нь 50
хувьтай хийгдэж байгаа юм. Энэ ажлын хүрээнд орон сууцны 38, 39, 40, 11,
12, 16, 4, 3, 2-р байр луу орж буй туслах замууд , 39, 38, 35, 9- р
байрнуудын дундах автозогсоолуудын ажил хийгдэж дууссан байна. Үлдсэн
ажлууд нь цаг хугацаандаа дуусна.
Хэрлэн сумын 4, 10-р багийн гэр
хороолол дундуур баригдаж байгаа 900 сая төгрөгний өртөгтэй 2,3 км
автозамын ажил үндсэндээ цутгалт нь дуусаж одоогоор ус зайлуулах сувгийн
ажил хийгдээгүй байгаа юм байна.Энэ ажлын”ЭН ЭН ТИ ЭЙ” ХХК хийж
гүйцэтгэж байна.
Эрх ямба тансаглалын хаана ч байхгүй хууль Дорнод аймагт үйлчилдэг
аймгийн Хөгжимт драмын театр
нь 600 суудалтай, эргэдэг тайзтай гэдгээрээ бусад орон нутгийн
театруудаас
Монгол орны газар нутгийн 72 хувь нь цөлжилтөд өртжээ
Цөлжилт.
Энэ  үг дэлхий нийтэд хадны мангаа шиг сонсогдсоор удаж байна.
Цөлжилт
Ордосынхон “Чөтгөртэй хот” гэж хэлүүлэх дургүй
Өвөрмонголын нүүр царай нь Ордосын шинэ хот Кан Ба Ши. Нийслэл нь Хөх
хот боловч үзэсгэлэн төгөлдөр, хөгжил дэвшлээрээ Ордосын хуучин, шинэ
Баянхошууны боомтоор ХАА-н бүтээгдэхүүний түүхий эд экспортлох боллоо
мал, амьтан болон үржлийн мал экспортлох боомтуудад Сүхбаатар аймгийн
Бичигт, Дорнод аймгийн Баянхошууны боомтыг нэмлээ.
Халх голын бүс нутагт атаршсан талбайг эргэлтэд оруулснаар 2013 онд
9.4 мянган га талбайд үр тариа, 16.0 мянган га талбайд тосны ургамал
тариалж, 10.1 мянган тонн үр тариа, 7.9 мянган тонн тосны ургамал хураан
аваад байна. Цаашид тариалалтын хэмжээ 40.0 мянган га-д хүрч, үр тариа,
тос, малын тэжээлийн ургамлын тариалалт, ургацын хэмжээ нэмэгдэхээр
байгаа тул энэ бүс нутгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг экспортын
чиг баримжаатайгаар хөгжүүлэх нь тухайн бүсэд үйл ажиллагаа явуулж
байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийг тогтвортой үйл ажиллагаа явуулах,
хөрөнгө санхүүгийн хувьд чадамжтай байх боломжийг бүрдүүлнэ. Дэвшилтэт
технологи ашиглан атаршсан газрыг тариалангийн эргэлтэд оруулах,
тариалангийн талбайн салхины элэгдэл, цөлжилтөөс хамгаалах зорилгоор ойн
зурвас байгуулах, ээлжлэн тариалалтын сэлгээнд тэжээлийн олон наст
ашигт ургамал тариалж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд ургамлын
үр, үрслэг, суулгацыг тус боомтуудаар нэвтрүүлэх саналыг тариалан
эрхлэгчид, орон нутгийн удирдлагын зүгээс олон удаа тавьж байгаа юм.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан ургамлын үр, үрслэг, суулгац, мал,
амьтан, түүхий мах, дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх
болон тэдгээрт ариутгал, халдваргүйжилт, хяналт шалгалт хийх нөхцлийг
бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн
газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн
сайд Н.Батбаяр, Боомтын нэгдсэн захиргааны дарга Л.Гүндалай нарт
даалгалаа
Изинис Дорнодын чиглэлд 90 орчим зорчигчийн асуудлыг шийдвэрлэжээ
Airways” компани 1800 гаруй зорчигийн тасалбарын асуудлыг бүрэн шийдсэн
байна. Тус компанийн нислэгийг сонгосон иргэдийн дийлэнх нь мөнгөө
буцаан авсан бол 10 хүрэхгүй зорчигч гадаадад аялж буйтай холбоотойгоор
буцаалт хийгээгүй байгаа аж. Мөн тус компани "Hunni Air” компанийн
Дорнод руу ирэх, буцах нэг нислэгийг авч 90 орчим зорчигчийн асуудлыг
шийдсэн байна.
Компанийн үйл ажиллагааны хувьд, зуны нислэгийн захиалгын 30 гаруй
хувийг аялал жуулчлалын компаниуд бүрдүүлж байсан бол 40 орчим хувийг нь
орон нутгаас захиалсан тасалбар бүрдүүлж байжээ. "Eznis Airways”
компани үйл ажиллагаагаа зогсоохоос өмнө дотоодын нислэгийн зах зээлийн
30 хувийг дангаараа бүрдүүлж байсан. Түүнчлэн тус авиа компанийн 225
ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах болон цааш үргэлжлүүлэх асуудлыг энэ
долоо хоногийн лхагва гарагт эцэслэн шийдвэрлэх товтой байна. Компанийн
үйл ажиллагаа болон бусад асуудлаар хөрөнгө оруулагч "Newcom” компани
энэ долоо хоногт албан ёсны мэдээлэл өгөх хүлээлттэй байгаа юм.
ШИНЭ СУМЫН "ХУВААРИЛАЛТ НЬ ШОГ БАЙНА"
хандсан хөгжлийн бодлого хэмээн тодотгож болно. Нэгэн найрагчийн
хэлсэнчлэн "Хөдөөх байдлаараа нүүдэлчин ахуйгаараа үлдсэн, Хөх Монголын
голомт" сумын төв рүү чиглэсэн хамгийн дорвитой бодлого гэж үүнийг
тодотгож болохбайх. Учир нь энэ шинэчлэл барилгын дээвэр будаж, хана
шохойдохтой адилгүй, харин иж бүрэн шинэчлэл, бүтээн байгуулалт болж
байгаагаараа онцлог юм. Монгол Улс 330 сумтай. Энэ сумуудын олонхи нь
тэртээх он жилүүдийн тэр л янзаараа.
Шинэчлэлийн Засгийн газар
бүрэн эрхийнхээ хугацаанд 100 сумыг шинэчлэхээр зорьж буй. Эдгээрээс
гурвыг нь шинэчилж ёслолын тууз хайчилсан. Тэдгээрийн хоёр нь Баянхонгор
аймгийн Баянлиг, Бууцагаан. Нөгөөх нь Замын-Үүд. Энэ гурван сумын
шинэчлэлд өнгөрсөн жил төсвөөс 35 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төсөл
хэрэгжүүлсэн эхний сумдын дүр төрхөөс харвал авах, гээхийн аль аль нь
бий гэлцэнэ. Тухайлбал, жил гаруйн хугацаанд бүрэн гүйцэт биш ч гэлээ
ихэнх хэсэг нь ашиглалтад ороход бэлэн болсноороо энэ бүтээн байгуулалт
цаг хугацаа хождог давуу талаа харуулж чадсан.
Баялиг суманд орон
нутгийн 320 гаруй хүн ажлын байраар хангагдсан, Ажилгүй байсан хүмүүс
канад технологийн барилга байшин барих мэргэжил ур чадвар эзэмншж
байгаад эндхийнхэн ихэд олзуурхаж байсан. Баянлигийн орон нутгийн
барилгачид зэргэлдээх сумуудад нь энэ төсөл хэрэгжвэл очиж ажиллах
бэлээхэн дадлага туршлагатай болсон гэцгээж байна. Харин хүндрэл нь
гэвэл барилгын бэлдцийг дэндүү холоос тээвэрлэж авчирч байгаа болохоор
төсөвлөсөн 10 тэрбум төгрөгийн нэлээдгүй нь тээвэртээ явчихаж байгаа аж.
Түүнчлэн энэ нутгийн иргэдийн дунд "Манай энэ Лигийн хоолой ч их
салхитай газар шүү дээ. Энэ салхи шуургыг тэсч гарах талаараа канад
модон байшин аль хэр бол" гэсэн эргэлзээгээ илэрхийлж байна билээ. Энэ
хаврын нэгэн хүчтэй салхины үеэр шинэ төвийн нэгдсэн уурын зуухны дээвэр
ховхорч хөндийрсөн гэнэ. Энэ нь итгэл алдарч эргэлзээ төрүүлэх нэг
шалтгаан болсон бололтой.
Сумын төв гэж тал дээр тарсан таван
байшин, төлөвлөлт зохион байгуулалт талаасаа дэндүү өрөөсгөл, бас
үрэлгэн тал нь дэндсэн ийм л газар. Харин шинэчлэлийн хүрээнд үүнийг
төвлөрүүлж, инженерийн нэгдсэн шугам сүлжээнд холбож байгаа юм.
Энэ
жилийн тухайд 16 аймгийн тус бүр нэг сумыг дээрхи шинэчлэлд
хамруулахаар тооцож улсын төсөвт 80 тэрбум төгрөг суулгасан. Өөрөөр
хэлбэл, нэг суманд таван тэрбум төгрөг хуваарилагдаж байгаа юм. Гэхдээ
энэ таван тэрбум бол зөвхөн инженерийн нэгдсэн шугам сүлжээнд
төсөвлөгдсөн хөрөнгө. Эхлээд дэд бүтцийг нь байгуулаад дараа нь байшин
савыг нь барихаар тооцож байгаа юм билээ.
"Шинэ сум" бол
хэрэгтэй төсөл. Хөдөөгийн амьдралын орчин сайжрах нь төв рүү чиглэсэн их
нүүдлийг саармагжуулах гол хүчин зүйл болно. Ингэснээр нутаг ус
эзгүйрэхээс сэргийлнэ. Юутай ч орон нутгийнхан Шинэ сумын төвд ихээхэн
ач холбогдол өгч байгаа нь анзаарагдсан. Одоо шинэ сумын төвөөсөө шинэ
хот айл гэсэн дараагийн алхам руу орно гэсэн чиг хандлага түлхүү
харагдаж байна билээ.
Шинэ сумын төв төслийг эхэлж хүртэх аз
тохиосон Баянхонгорын Баянлиг сум 4000 орчим хүн амтай, хүн амынх нь
амьжиргааны түвшин харьцангуй боломжтой. Тэмээний тоогоороо улсдаа аман
хүзүүддэг ийм газар байна билээ. Саяхан болсон техникийн үзлэгээр гэхэд
500 гаруй тэрэг техник бүртгэгдсэнээс 350 гаруй нь хувийн унаа тэрэг
байна гэсэн. Ингэхээр эндхийн амьдральга түвшний ерөнхий байдал
анзаарагдана.
"Шинэ сум" төслийн эхний гурван сумын сонгон
шалгаруулалтад Баянхонгорын хоёр сум сонгогдсон нь учиртай. Энэ бол
мэдээж УИХ-ын гишүун Х.Баттулгын нөмөр нөөлөг байсан нь тодорхой. Үүнийг
буруутгах аргагүй. Гэхдээ "хуваарилалт нь шог" байна гэж хэлэх хүн бол
захаас аван бий. Баянлиг, Бууцагаан сумынхан сонгууль бүрээр АН-ыг
дэмждэг, тэр дундаа Х.Баттулга гишүүний "улаан фэнуүд" гэж амаа билүүдэх
хүн нэг биш таарсан.
Тиймээс шинэ сумын төв төсөлд эхлэн хамруулсан нь
ХБаттулга гишүүний "аяганы хариу" гэх аж. Гэтэл манай Бөмбөгөр сумынхан
МАН-ын төлөө өгдөг. Тийм болохоор энэ Засгийн үед ямар нэг сонголтын
гадна үлдэх нь тодорхой гэж гомдоллох хүн таарсан. Энэ мэтээс харвал
хэдийгээр улсын хэмжээнд хэрэгжүүлэх төсөл ч гэлээ цаг хугацаа сонголтын
хувьд ийн улстөржиж, бас л танай манай нам гэсэн ялгаварлалаар хандсан
гэх гомдол голыг нь зурж байгаа хүн цөөнгүй байгаа аж.
Ер нь
нэгэнт л эх орны төлөө хийж хэрэгжүүлж байгаа ажил учраас эхэлж хэнийг
харж үзэх вэ гэдэг нь нам, улстөржилтөөс хол жинхэнэ бодит байдлын
илэрхийлэл шалгуур дээр түшиглэх учиртай гэдэг нь тодорхой. Тухайлбал,
Баянлиг сум гэхэд эдүгээ эмнэлгийн гурван ч барилгатай болчихоод байна.
Эхнийх нь 1970-аад оны дундуур баригдсан бол дараагийнх нь ашиглалтад
ороод нэг их удаагүй гэнэ. Харин гурав дахь барилга нь мөнөөх төслийн
хүрээнд баригдаж, хэзээ мөдгүй ашиглалтад орох гэж байна. Шинэ эмнэлэг
24 ортой ч энэ хүчин чадлаараа хэзээ ч ашиглаж чадахгүй гэж нутгийнхан
ярьж байна билээ.
Түүнчлэн тус сум баригдаад удаагүй хоёр давхар
сайхан соёлын төвтэй. Одоо шинэ сумын төвдөө дахиад нэг бүр ч том соёлын
төвтэй болж байна. Гэтэл үүний нөгөө талд аль 1940-өөд оны балгасыг
соёлын төвөөр ашиглаж байгаа Дорнодын Матад мэтийн сум бий. Бийлэгжүүхэн
айлын амбаараас ялгагдахааргүй эмнэлэгтэй сум бас өдий төдийгөөрөө байж
л байна. Энэ мэт хүчин зүйлийг нь тооцож сонголтоо хийсэнгүй. Өөрөөр
хэлбэл, улстөржсөн сонголт хөдөөгийн хөгжлийн жигд тэнцвэртэй байдлыг
алдагдуулж мэдэхээр байгаа юм.
Энэ сонгуулийн хугацаанд
шинэчлэлд хамруулахаар тооцож байгаа 100 сумын төв бас л зам харилцаа
сайн, хөл хөдөлгөөн харьцангуй ихтэй сумыг сонгоно гэж байгаа. Дээр нь
тойргийн гишүүдийн лобби гэж юм бий. Ингэхээр сумын шинэчлэл доройхон
зутруухан, алслагдмал сумдыг бас л тойрох магадлал байна.
Ер
нь өндөр өртгөөр сумын төв барьж байгуулах нь хэр цагаа олсон ажил вэ,
эргүүлээд энэ зардлаа нөхөж чадах уу гэсэн эргэлзээ олон нийтийн дунд
байдаг, энэ талаар маргалдаж мэтгэлцдэг.
Шинэ сумын төвийг
дагалдан төвлөрсөн халаалт бүхий орон сууцны хаус хороолол барих боломж
бүрдэж байгаа юм. Үүнд иргэд их ач холбогдол өгч байна билээ.
Хөдөөгийнхөн дасч идээшсэн газраа ая тухтай амьдрах нь төвлөрлийг
сааруулах нэг боломж яриангүй мөн. Бас тэдний амьдралын чанарт ихээхэн
дэвшил гарч хот хөдөөгийн ялгаа ойртоно. Энэ бүхэн "Шинэ сум" төслөөс
үлдэх нэг хүлээлт байх болно.
П.ЯДАМДОРЖ /ӨДРИЙН ШУУДАН/
ДАРВИЙН ДАЛЛАГА, СУТАЙН СУНТАГ
"Манай сум, миний нутаг ийм
сайхан, тийм мундаг" гээд л өвөр зуураа болон өөр бусдад ярьж суух
сайхан. Орчлон ертөнцийн хэмжээнд гэвэл цэгийн дайтай тэр л газрыг олж,
онож төрөөд анхны амьсгалаа авсан нутаг минь, амин заяат өлгий минь гээд
бодоход сэтгэл сэмрээд, нүд чийгтээд ирнэ. Нутгаараа зүгээр нэг
бахархаад явах нэг хэрэг. Ажил, амьдралын эрхээр хол хөндий яваа ч тэр л
сайхан нутгийнхаа нэрийг муугаар дуудуулахгүй юмсан, чадвал хөгжил
цэцэглэлтэд нь хумсын төдий ч болов нэмэр болохсон, голомтоо сахин
нутагтаа амьдран суугаа хамгийн нутаг амьтай, хамгийн эх оронч, хамгийн
гавьяатай ахан дүүсдээ юухнаар гэлээ нэмэр тус болохсон гэх бодол
нутагтаа төрж, өссөн төдийгүй, тэнд төрсөн өвөө, эмээ, аав ээжийн
хөвгүүд, охидын сэтгэлд уяатай байх нь хүмүүний ёсон. Яагаад гэвэл тэр
нутаг бол бидний өөрийн, бас дээдсийн минь амь аван төрсөн уул, усан тул
хүйн холбоо тасарч, сэтгэлийн уяа тайлагдах нь үгүй билээ.
Энэ
цагт "Би Ховдын Дарвийнх" гэхэд Дарвийг мэдэхгүй хүнгүй мэт. Хүн бүр
"Аа, Дарвийнх уу, Дарви ч мундаг сум даа" гэцгээх нь сайхан л байдаг.
Энэ л үгсийг сонсоод "Би Дарвийн хүү тул энэ сайхан нутгийнхаа, удам
судрын нэрийг өргөж явах учиртай шүү" гэж өөртөө Дарвичууд бид шивнэдэг
шүү дээ.
ДЭЛХИЙ ЧИМСЭН НУГАГ
Засагт хан
аймгийн Эрдэнэбэйсийн хошуу, Хантайшир уулын аймгийн Сутай уулын хошуу,
Ховд аймгийн Дарви сум, Сутайн хөгжил нэгдэл...
Энэ бол манай нутгийн
1691 оноос хойших үе үеийн түүхэн нэрс, дуудах алдар. Эдгээр нэрсээс
Дарвичууд бол халх түмэн, уугуул суугуул нутаг нь Сутай цагаан богд,
Дарвийн цэнхэр нуруу гэдэг нь тодорно.
Сутай цагаан богд, Буурал
богд, Бумбат хайрхан, Ац богд Дарвийн нуруу, Суварга хайрхан, Буянт,
Хүйсийн говь, Баянцагаан, Хөшөөт, Музан, Цагдуулт, Үхэр чулуут, Тосон,
Ганга, Дэлгэр, Мандалт, Цэцэрлэг, Тунгалагийн тал, Хөвхрийн гол, Хойт
гол, Цагаан нуур,...
Эд бол нутгийн минь онгон дагшин уул, усны
нэрс. Энэ л нэрсийг хэлэх, бодох бүр нутгийн минь үзэмж нүднээ  тодорч,
сэтгэлд амилна. Эндээс нутаг минь Монгол байгалийн иж бүрэн  тогтоц
болох Алтайтай, Хангайтай, талтай, говьтой, голтой, нууртай нь
харагдана. Ийм ч болохоор үүнийг тэрлэгч "Монголыг бүтэн үзье гэвэл
Дарвийг үз" гэж нэгэнтээ бичсэн удаатай. Учир нь бусад нутаг хэдий
сайхан ч Алтайгүй тал, талгүй Алтай, Хангайгүй говь, говьгүй Хангайтай
байдаг.
Манай ухаант дээдэс нутгийнхаа уул, ус, тэнгэр,
газартай хэл  амаа сайтар олдог, түүнээ аргадаж ч, захирч ч чаддаг
байсан тухай сайхан  яриа бий. Нэгэн зун их ган болохуйд эрдэмт лам нар
нь тахилгат их  овоогоо тахихдаа цувтай ирэхийг олондоо дуулгасан гэдэг.
Шашны ёсоор  овоогоо тахиад:
Уужим сэруун сайхан Алтайдаа
Ургасан улаан шар цэцэг нь
Усны зүлэг дүүрээд
Сонин
зүйтэй байдаг даа хэмээсэн үгтэй "Уужим сэрүүн" гэх уртын сайхан дууг
шууд зохион дуулахад тэнгэр бүрхэн хуршиж эхэлсэн юм гэнэ лээ. Овоо
тахилга өнгөрсөн хойно олон хоног бороо орж, гал алдахад хүрсэн тул
дахин овоогоо тахиж:
Тэнгэрийн наагуур татагч
Тэр ч сайхан солонго
Тэгш манай нудэнд
Юун ч сайхан харагдана   хэмээсэн
үгтэй
'Тэнгэрийн наагуур" гэсэн уртын дууг  зохион  дуулахад  бороо зогсон,
солонго татсан гэдэг. Энэ бол эздийнх нь, авьяас, ухаан, эрдмийн шид,
нутгийнх нь аврал, өршөөлийн шим билээ. Дэлхий чимсэн ийм л сайхан
нутагтаа Гурван олхонууд ихийн их хайртай.
САЙХАН НУТАГТ САЙН ХҮН ТӨРДӨГ
Өэлүн
эх, Чингис хааны Их Монгол улсын 81 дэх мянганы ноён Хингидай баатар,
Гэрсэнз хааны ууган хөвгүүн Ашихай дархан хун тайж, Улиастайн чуулган
дарга, хошууны ноён Г.Аюурсэдданзанжамц, МАХН-ын Төв хорооны Улс төрийн
товчооны гишүүн, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга асан Д.Гомбожав,
УИХ-ын дэд дарга асан Ж.Бямбадорж, УИХ-ын гишүүн асан Ж.Норовсамбуу,...
Эд бол манай нутгаас тодорсон Монголын үе үеийн төр, нийгмийн нэрт
зүтгэлтнүүдийн манлайн хэсэг.
Их  хөлгөн судар Гаанжуур,
Даанжуурыг орчуулах ажилд Богдын зарлигаар газар  газрын мэргэдийн хамт
шамдан зүтгэсэн, Өндөр Жанрайсигийн барилгыг удирдан бариулсан бичиг
номын эрдэмт хүн Ж.Мишиг гүн, Монгол Улсын баатар, эх оронч П.Чогдон,
хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, алдарч хоньчин С.Цогтгэрэл,
Хөдөлмөрийн баатар, ардын эмч Б.Жав, Монгол Улсын ардын жүжигчин, МУУГЗ
Д.Мяасүрэн, МУУГЗ, Төрийн шагналт Э.Чойдог, МУГЖ Д.Найдан(Жамц баян),
олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Р.Даваадалай, академич, шинжлэх
ухааны доктор Г.Чулуунбаатар, эмэгтэйчүүдийн Б.Жав баатар, элэгний
Б.Цэрэндаш академич, зүрхний Д.Сэржээ доктор, хавдрын Н.Нямдаваа доктор,
ардын багш, доктор Г.Базар.  Гандантэгчинлэн хийдийн дэд хамба асан,
Хансүр гавж Ё.Амгалан, ШУТИС-ийн дэд захирал, шинжлэх ухааны  доктор
Х.Энхжаргал, нанотехнологийг Монголоос анх эзэмшсэн эрдэмтэн
Р.Мядагмаа, уул уурхай, эх орныхоо баялгийн төлөө тууштай тэмцэгч доктор
Д.Авирмэд,...
Эд бол нутгийнхныхаа бахархал болсон, Монгол
даяарын  танил сайхан хүмүүсийн маань манлайн хэсэг. Эднийгээ болон нийт
найман  баатар, гурван ардын цолтон, гурван төрийн шагналтан, 20-иод
шннжлэх  ухааны доктор, 80-аад доктор, 40-өөд гавьяатан, зургаан улсын
цолтон,  хоёр манлай уяач, Ардын хувьсгалын 40-өөд партизан, эх орныхоо
төлөө  тулалдаж явсан 30-аад ахмад дайчид, 40-өөд улсын сайн, аварга,
мянгат  малчнаа бодоход бас л өөрийн эрхгүй бахархал төрж, сэтгэл
огшино. Өөр  нутгийн зарим хүн манай сумыг "Аймаг ичээсэн сум" гэж
хэлсэн нь их л  оносон мэт бодогдоно. Учир нь дээрх хэдэн үзүүлэлтээр
манай сумд  хүрэхгүй аймаг нэг биш бий юм билээ.
Хэлмэгдүүлэлтийн хар
шуурганд  вртсөн 130-аад лам хувраг, ихэс дэздсийн дунд буддын гүн
ухааны дээд  цолтон аграмба, лхаарамба, маарамба 20 гаруй, гавж 40 орчим
байсан нь  Дарвийнхан аль ч цагт, аль ч номонд гаргуун байсны гэрч юм.
"Сутайн
дэвшил" компанийн захирал агсан Г.Банзрагч, "Булган Гангат" компанийн
захирал Д.Баатар, "Сутайн Буянт" компанийн захирал Г.Балданшарав, "Ихэр
Сутай" компанийн захирал Л.Лхамсүрэн, "Бат хаан" компанийн захирал
Б.Энхтайван, "Монхурд" компанийн захирал Д.Батмөнх,... Эд бол бизнесийн
салбарт хүч сорьж, нутаг усныхаа төлөө сэтгэл харамгүй гар сунгаж,
Нутгийн зөвлөл хэмээх сайн үйлсийн байгууллагын ачааны хүндийг нуруундаа
үүрч яваа буянч сайхан сэтгэлтэй нөхдийн маань мөн л манлайн хэсэг.
Улс, нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, эзэлж байгаа байр суурийг нь үл
өгүүлэн өгүүлэхэд Дарвийн төлөөх олон ажлыг эдэнгүйгээр төсөөлшгүй
билээ.
Өмнө өгүүлсэн нэрт хүмүүс, тэдний тухай тоо баримтыг
тунгаан  бодвол Их эзэн богдын айлдсан 'Улсын нагац Олхонууд түмэн миний
оюун  санааны Эх буюу" хэмээсэн үг сэтгэлд гэрэлтэн бууна.
Нутгийн
маань  ариун дагшин шүтээн, төрийн тахилгат их хайрхан Сутай Цагаан
богдыг  Төвдийн нэг шинжээч хараад "Сутай уул нь баруун хойшоо харан
бодлогошрон  суугаа их бичгийн хүн юм. Булган үзүүр бийр нь, Хүйсийн
говь янтай нь,  Хөвхөр гол бэх нь юм. Энэ нутгаас бичиг, номын мэргэд
олноор төрөх увдистай юм байна, хормой бэл нь их буян хураах бэлгэдэлтэй
юм" гэж хэлсэн домог буй. Бас зэргэлдээ нутаг усныхан "Сутайн суран
хөхүүд хэцүү", "Олхонуудын зовхи нь өөдөө" гэцгээдэг юм. Их эзэн богд ч
өөрийнхөө хойчсыг Олхонуудтай ураг барилдуулахыг чухалд үзэж байсан
баримт буй. Энэ л домог, энэ л хэлц үг, энэ л түүхэн баримтанд их учир,
их үнэн бий. Үүний бодитой нотолгоо нь дээр дурдсан сайхан хүмүүс,
нэрийг нь багтаалгүй хэлсэн хэдэн багц тоо, хойно хэлэх сум орны маань
ажлын амжилт юм.
Хэдэн жилийн өмнө үүнийг тэрлэгч Ховд аймагтаа
очбол радиогоор хэдэн үг хэлэхдээ "Манай сумынхан эрдэмтдийнхээ тоог
бүрэн тогтоож чаддаггүй, учир нь энд намайг ингээд явж байхад тэнд нэг
залуу эрдэмтэн төрж байдаг" гэж хэлээд зарим хүнээр зэмлүүлж явсан
удаатай. Үнэндээ ч арай л даруу бус мэт яриа болсон тал бий. Гэвч энэ үг
үнэн л үг байсан юм. Одоо ч бид эрдэмтдийнхээ тоог яг таг тогтоож
чадаагүйгээс 20-иод, 80-аад гэж байна шүү дээ. Олон сайхан эрдэмтдийн
маань хүүхдүүд нэг л мэдэхэд хэд хэдээрээ эрдэмтэн болж байна. Б.Жав
баатрын охин Сарантуяа, хүү Лхагвасүрэн докторууд, Т.Эрхэмбаатар
докторын охин Ануударь, хүү Лхагва-Очир докторууд гээд л явж өгнө. Мөн ч
бахтай шүү.
Гавьяатнуудын тухайд л гэхэд 2013 онд Ховд
аймгаас 11 хүн гавьяат болоход тав нь Дарвийн хөвгүүд байсан бол, 2014
онд гурван хүн энэ эрхэм цолыг хүртээд байна. Энэ жилийн тухайд жил
хагастаа ч ороогүй байна, сумын маань том ой болох гэж байна, бид төрдөө
баатар, гавьяатуудын тодорхойлолтоо өргөөд байгаа. Алдартнуудын маань
эгнээ тэлэх нь гарцаагүй гэж найдан сууна.
Бусад сумдад
байдаггүй тэр олон хоньчин баатар, аварга, мянгат, сайн малчид яагаад
Дарви нутгаас тодордог юм болоо гээд эргэцүүлэн бодоход дөрвөн улирлын
нутаг бэлчээртэй, шим тэжээллэг ургамал ногоотой, урсгал ус, хужир шүү
элбэгтэй гэсэн байгалийн сайхан бүрдсэн байдаг бол Олхонууд маань
хөдөлмөрч, ажилсаг, буянт мал сүрэгтээ хайртай гэх баахан албархагаар
хэлвэл хүний хүчин зүйлийн нөлөө чухал байдаг гэсэн дүгнэлт гардаг юм.
Тэртээ
1970-аад онд зүүн аймгуудаар аялж арга, туршлагаасаа ярьж, зааж, зөвлөж
явахдаа "Манай аймаг сайн малчдаа тодорхойлоод явуулдаг, гэтэл таг чиг
болчих юм, та үүнийг анхаарч өгнө үү" гэсэн хүсэлтэнд 'Та нөхдийн
тодорхойлолттой малчдын амжилт манай сумын дундаж малчныхтай ойролцоо
байдаг юм билээ шүү" гэж хэлсэн С.Цогтгэрэл баатрын үг санаанд тодхон
байна. Баатар амбаа хонь малыг үргээж, цочоож, тав тухыг нь алдуулж
болохгүй гэж сургадаг хүн сэн. Бидний хэдэн банди хичээл тараад харих
замдаа Дэлгэрийн талд бэлчиж яваа хот хонины дэргэдүүр гарах чигтэй
давхицгааж явтал морио хөтөлчихсөн нэг их өндөр хүн биднийг амдаж ирээд
"Миний хүүхдүүд битгий их давхи, намар цаг морь чинь хайлчихна, Хонь
малнаас холуур тойрч гарч бай, үргэж цочно шүү дээ" гэж хэлсэн юм. Тэр
хун баатар амбаа байж билээ.
Бас   Б.Гэндэнпил баатрын "Тарга
тэвээрэг сайтай малыг нийлүүлгийн нь үед тав тухтай байлгавал ихэрлэх нь
элбэг байдаг" гэж хэлсэн үг, түүний гэргий Ханд ааяагийн "Хурга
таргалахаараа сүүлний нь мушгиа юманд шүргэх төдийд язарч өтөөд байх юм"
гэж хэлж байсан үг ч санаанд тодхон байна.
Хийж байгаа
хөдөлмөртөө буюу хариулж буй мал сүрэгтээ ийм л хайр энэрэлтэй
ханддагтаа Дарвичууд малынхаа буянаар сайхан амьдарч, алдар хүндийн
оргилд явдаг билээ.
Иймдээ ч буман хоньтой болсны баяраа 1975
онд хийж байсан сум маань түүхт, 90 жилийнхээ ойг дахин буман хоньтой
болсон, бас хоёр буман малтай болсныхоо баяртай хамтатган тэмдэглэхээр
зэхэж байна.
Сайхан нутагт сайн хүмүүс төрдөг, сайхан хүмүүс цаанаа л нэг сайхан байдаг, цагийн цагтаа сайхан байдаг.
АМБАА, ЖААЖАА НАРЫН АМЖИЛТЫН БУХИА
Сум
маань түүхэн хөгжлийнхөө бүхий л үед ажил үйлсээрээ аймаг, улсдаа
ямархан байр суурьтай явсныг сонирхвол бас л өөрийн эрхгүй бахархах
сэтгэл оргилно.
Баримт дурдваас 1942 онд улсад тушаах ноос, мах
бэлтгэл,  түүнийг тээвэрлэх төлөвлөгөөг 110-116 хувь биелүүлсний учир
шалгарсан  маршал Х.Чойбалсангийн гарын үсэгтэй БНМАУ-ын сайд нарын
зөвлөлийн алтан   үсгийн үнэмлэхээр,  1964   онд нэг малаас ашиглах
ноосны  хэмжээг төлөвлөгөөт бүх төрөл дээр нь давуулан биелүүлсний учир
БНМАУ-ын  Засгийн газрын хүндэт жуух бичгээр, 1965 онд "цагаан алтны"
уралдаанд улсад тэргүүн байр эзэлж диплом, мөнгөн шагналаар, 1969 онд
нэгдэлжих хөдөлгөөн ялсны 10 жилийн ойг тохиолдуулан зарласан уралдаанд
улсад тэргүүлэн БНМАУ-ын Нэгдлийн холбооны дээд зөвлөл(НХДЗ)-ийн
шагналаар, 1987 онд 100 эхээс бойжуулсан төлийнхөө тоогоор улсад тэргүүн
байр эзлэн ХААЯ, НХДЗ-ийн диплом, "УАЗ-469" машинаар, 2011 онд улсын
тэргүүний сумаар шалгарч 100 000 000 төгрөг, хүндэтгэлийн туг,
гэрчилгээгээр тус тус шагнуулж байсан бахархалтай сайхан түүх бидэнд
бий.
Улсын хэмжээний 330 гаруй сумаас бүх цаг үеийн туршид олон
ажлынхаа  үзүүлэлтээр ингэж олонтаа түрүүлэн шапгарч, төрийн хайр шагнал
хүртэж  байсан сум өөр ер хэд байдаг бол? Ямартай ч сум маань улсдаа
далай даян  даяар дуурсах дархан аварга сум байна аа даа.
Улсын
хэмжээний ийм  дархан аварга сум аймагтаа 25 удаа шалгарахдаа 16 удаад
нь тэргүүн байр  эзлэн аймгийнхаа нам, захиргаа, эвлэл, үйлдвэрчин
дөрвөн байгууллагын  шагналыг хүртэж байсан байна. Энэ олон шагналыг сум
бүхэлдээ сумдын  хооронд зарласан уралдаанд тэргүүлж, сумын хүн
эмнэлэг, мал эмнэлэг,  сургууль, холбоо гээд бүх байгууллага салбар
салбарынхаа хэмжээнд  ажлаараа түрүүлэн авч байсан юм. Энэ бүхэн манай
сумынхны сайн ажлынхаа  дүнд хүрсэн сайхан амжилт мөн билээ.
Дарвичууд
бид сумынхаа энэ мэт  амжилтын тухай бодохдоо санаа нэгтэй ажилсаг
түмнээрээ бахархахын хамт  сум орноо удирдаж явсан үе үеийн дарга нар,
нам, эвлэлиин чадварлаг дарга нар, багш, эмч, малын эмч, нягтлан бодогч
нараа бас хүндэтгэн дурсдаг юм. Ялангуяа Монголын нэртэй, сум, нэгддийн
дарга нарын нэг асан гавьяат нэгдэлчин "Дарвийн Даваа" хэмээн Монголд
алдаршсан, Ишээхүүгийн Даваа даргаа Дарвичууд "Өвгөн дарга" хэмээн
дээддэн хүндэтгэдэг билээ. Тэр буурал дарга хоёр том хүн моринд сундлаад
явж байхыг хараад "Нэгдлийн морь болохоор л сундалж байна" гээд уйлж
байсан гэдэг. Бас тууварт явах хүн олдохгүйд хүрэхэд үеийнхээ нэгэн
өвгөнтэй мөрийцөн барилдаж даваад явуулж байсан гэдэг. Сумынхаа бүх
айлыг жилдээ хэд тойрдог,машинаа өөрөө бариад давхидаг, гэрэл зураг
авдаг, шүлэг бичдэг байсан гэдэг. Нэг үгээр хэлэхэд хүнээ, малаа,
нутгаа, ажлаа гэсэн халуун сэтгэлтэй, зарчимч шаардлагатай, холч
ухаантай, авьяаслаг удирдагч байж шүү дээ. И.Даваа даргын
маань бичсэн "Сутайн магтуу"- дууны шүлэгт:
Мянган бээрээс нүд булаам харуустай
Мөнгөн буурал Сутай, Бутбат уулстай
Хөвхөрийн голоос шимийн  ундарга бялхаастай
Хөрсөн доор нь буман эрдэнэс хадгалаастай
Хоньчин баатруудын төрсөн нутаг
Хоч
үедээ дурсам өлгий гэсэн мөрүүд бий. Нутгийнхан маань энэ дууг
1960-1970- аад онд их л дуулдаг байж билээ. Дарвийн амбаа, жаажаа нар
гэж нэг иймэрхүү ажил үйлстэй түмэн буй.
ТӨГСГӨЛД ӨГҮҮЛЭХ НЬ
Энэ
жил сумын маань түүхт 90 жилийн ой, буман хонь, хоёр буман малтай
болсны давхар баяр тохиож байна. Нутгийнхан маань ойн баяртаа эрвийх
дэрвийхээрээ бэлдэж, дор дороо шамдаж байна. Алс суугаа бид ч бас зүгээр
суухыг үл хүсэн нутаг ус, ахан дүүсээ сурталчлах, хандив хөрөнгө
цуглуулах, ном бүтээх, урлагийн тоглолт зохион байгуулах гээд тал бүрээр
хичээн оролдож байна. Биднийг Дарви нутаг минь даллаж, Сутай хайрхан
минь сунтаглаж байна. Энэ үед эл өгүүллийг тэрлэхдээ бид бүх баатраа,
бүх алдартнаа, бүх эрдэмтнээ, сумынхаа бүх даргаа нэр цохон багтаан
бичиж чадсангүй.
Зөвхөн манлайн хэсгээс нь дурдан өнгөрөв.
Ингэхийн учир нь бид сумынхаа 90 жилийн ойд зориулан тусгай ном бүтээж
байгаа тул түүндээ хэнийг ч орхихгүйг хичээж байгаагаараа өөрсдийгөө
цагаатгаж байгаа юм. Нөгөө талаас энэ өгүүлэлд бүх сайчуудаа оруулж
болохгүй байгаагийн гол "буруутан" нь тэд маань дэндүү олонд байна.
Улсын хэмжээний алдар цол, зэрэг, гавьяа шагналтай 200-гаад хүний
нэрсийг сонины өгүүлэлд яаж багтаан жагсаах вэ дээ.
Дарвичуудын
угсаа гарвал ариун, амжилт бүтээл арвин, нутгийн маань үүх түүх агуа,
уул усан сайхан болохоор омойтон омгорхох биш, хайрлан бахархах
сэтгэлийн үүднээс сайхан нутаг, сайхан хүмүүс, сайхан амжилтынхаа тухай
цухасхан дурдахад ийм болой.
МУСГЗ, МЗЭ-ийн шагналт
яруу найрагч Д.Данзан
МЗЭ-ийн шагналт
зохиолч Д.Лхасүрэн
Жуулчдын аюулгүй байдлыг хангана
нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран өнөөдөр "Корпорейт" зочид буудалд
гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан
сэргийлэх үзүүлэх сургалтыг зохион байгуулах гэж байна. Сүүлийн жилүүдэд
нийслэл хотод олон давхар барилга бүхий зочид буудал, үйлчилгээний
газрууд цөөнгүй баригдах болсонтой холбогдуулан иргэд, жуулчдын аюулгүй
байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгалийн гамшгийн үед
аврах ажиллагааг зохион байгуулах мэдлэг, мэдээллийг олгох зорилгоор уг
сургалтыг зохион байгуулах юм байна.
Байгалийн гамшиг, гал
түймрийн ослын үед зочид, жуулчдад шаардлагатай заавар, зөвлөгөө,
туслалцааг хэрхэн үзүүлэх, авран хамгаалах ажлыг бодитоор үзүүлэх уг
сургалтад эхний ээлжинд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг
одны зэрэглэлтэй зочид буудлын захирал, менежер, инженер техникийн
ажилтнууд хамрагдах гэнэ. Цаашид нийслэлийн Аялал жуулчлалын газраас
жуулчдын аюулгүй байдлыг хангах, ая тухтай жуулчлахад чиглэсэн олон
ажлыг хийхээр төлөвлөжээ.
НИЙСЛЭЛ ТАЙМС
"Монгол уран бичлэг", "Монгол гэр" дэлхийн соёлын өвд бүртгэлээ
ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын
биет өвийн жагсаалтад бүртгэн тунхагласан батламжийг гардуулах ажиллагаа
өчигдөр Монголын хүүхдийн ордонд боллоо. ЮНЕСКО-ийн Монголын үндэсний
комиссын дарга Гадаад харилцааны сайд Л.Болд батламжийг ССАЖ-ьш сайд
Ц.Оюунгэрэлд гардуулан өглөө. Энэхүү ёслолын ажиллагааг Монголын
хүүхдийн ордонд зохион байгуулсан нь санамсаргүй хэрэг биш аж. Учир нь
ЮНЕСКО-ийн дүрмийн удиртгалд "Хүний сэтгэлд энх тайвны үрийг тарьж
ургуулах хэрэгтэй" гэсэн байдаг гэнэ. Эдгээр болон бусад өвийг цаашид
хадгалан хамгаалж, хөгжүүлж явах эзэд нь өнөөдрийн хуүхэд багачууд,
ирээдуйг цогцлоон байгуулагчид байх учир тэдэнд хамгийн турүү
танилцуулах учиртай ажээ.
"Монгол уран бичлэг" нь манай улсаас
тус жагсаалтад бүртгэгдсэн соёлын өвийн тав дахь нь болж байгаа ажээ.
Одоогоор ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд тав, яаралтай хамгаалах
щаардлагатай соёлын биет бус өвд зургаа, дэлхийй байгалийн өвд хоёр,
дурсамж хөтөлбөрт гурав, Хүн ба шашин мандал хөтөлбөрт таван өв
бүртгэгдээд байна. ССАЖ-ын саяд Ц.Оюунгэрэл "Монголчууд бидний
гайхамшигт соёлын өв монгол бичиг маань тасалдах тун дөхөөд байсан.
Үүнийг өнөө хүртэл авч явж ирсэн уе үеийн ахмадуудаар бид бахархах
хэрэгтэй. Монгол бичиг, монгол гэр хоёр дэлхийн өвд монгол гэсэн нэрээр
хадгалагдах боллоо" гэсэн юм.
Н.СҮРЭН /ӨДРИЙН ШУУДАН/
Хирошимад бичсэн тэмдэглэл
завсарлагаанаар дорно зүгт нар мандлаа Хятадад Мао Зэ Дун төрлөө гэж
дуулаад  эрэгтэйчүүд нь хөх дээлээр ижилсэж бакал жийсэн, эмэгтэйчүүд нь
ногоон дээлээр гангарч улаан зангиа зүүсэн хөөрхөн юмнууд хөл гараа
савлан алхалж жагсаалын дуу дуулж явсныг өнөөгийн залуучууд итгэх нь юу л
бол. Тэгэхдээ энэ бол үнэн юм аа.
Тэр үед ...Арлын годгор чөтгөр
Азийн ноён болох гэж
Бузар дайныг хийгээд
Бут үсрэн сөнөлөө... гэдэг үгтэй шүлгийг хүүхэд  бүхэн "Миний хэнз
хурга”-наасаа ч  илүү уншдаг, хүн бүхэн мэддэг байлаа. Тэр үед гарч
байсан "Матар” сэтгүүлд  шогчлон зурснаар л япон гэдгийг төсөөлж нэг их
айхтар араа шүдээ хүртэл зэвсэглэсэн атигар чөтгөр шиг хүмүүс  зэгс хулс
шиг олуулаа манай нутаг руу дайрахаар нь Дандар баатар алаг морьтойгоо
дайран орж дэрсэн толгойг нь тас тас  сэлэмдээд хаячихсан юм байна гэж
бодож байлаа. Энэ бол миний уураг тархинд бичигдсэн Японы тухай анхны
ойлголт.
Тэгээд ч Халхын го­лын дайнд оролцож явсан одон тэмдэг гя­лалзуулсан
хүдэр хөх өвгөдийг харахаар үлгэрийн баатрууд шиг санагдах... Хүүхэд
бидний дунд Халхын голын дайн тулалдааны тухай  ялангуяа Дандар баатрын
тухай хэн нь зохиосон юм бүү мэд, зөндөө домог яригдах...
Алаг морьтой Дандар баатрыг цэргүүдээ хамаандлан дайсны зүг дайран
ороход сэлэм нь сэнс шиг эргэн дайсны сум сэлмэнд нь тусч жин жин хийн
ойдог суманд оногддоггүй баатар байсан юм гэх шиг. Дандар баатрын
сэлмэнд өртсөн дайсны толгой бөндөс бөндөс өнхөрч байсан юм гэнэлээ ч
гэх шиг.  Түүнийг хорхойсон сонссон манай үеийн хэдэн жаахан юмнууд
бүг­дээрээ л  Дандар баа­тар болж тоглож мо­дон сэлмээрээ мөн ч олон
дайсны толгойг тас цавчин хаясан даа. Бидний  сэлмэнд өртсөн муусайн
самурай болох өвс бутны толгой морин шарилж  модны навчис өршөөх
болтугай хөөрхийсийг.
Хүүхэд насанд юу эс мөрөөдөхөв. Тэр үед төрсөн би Дандар баатрын
хороонд орж муусайн самурай нартай нэгийгээ үзэх байсан юм гэж хүртэл
боддог байлаа. Харин 60-аад оны сүүлээр  Японы "Зуурдын сэтгэл” гэдэг
кино манай Ховд аймагт анх гарлаа.  Япон залуусын хайр сэтгэлийн тухай
кино сан. Нэг их сайхан охин харваас өөдгүй царайтай хөгшин хар юманд
дурлаад тэр нь олны хөлөөс далд Япон тэнгисийн эрэг дээр аваачин  үнсэж
үлгэж байгаа явдал гардаг. Амьдралдаа  анх удаа эр эм хүмүүсийн
тэврэлдэж, үнсэлцэж үнгэлцэж  байгааг кино хальснаас харж байгаа маань
тэр. Энэ киног бидний хэдэн сөөсгөр юм мөн ч олон үзсэн дээ. Тэгээд ч
тэр киноны дууг сурчихсан  "Япон тэнгисийн эрэг дээр янаг хоёр уулзаж
ээ...” гээд бараг л гадаа гэртгүй ганганаж гунганаж явдаг байлаа.
Тэгэхэд миний сэтгэлд байсан япон хүний тухай төсөөлөл аяндаа
өөрчлөгдөн  тэр нэгэн хөөрхөн япон охиныг хайрлах сэтгэл төрсөн юм.
Урлаг ийм агуу бөлгөө. Ингээд нас бие тэгширч эрийн цээнд хүрэх үед
армид алба хаахаар татагдан ардын армийн 021 дүгээр анги буюу  Маршил
Чойбалсангийн нэрэмжит  Барилгын цэргийн тавдугаар батальонд
хуваарилагдан ирвэл ангийн маань захирагч хэн байсан гээч...
Нөгөө алдарт Дандар бaатрын дайчин нөхөр эх оронч хурандаа П.Чогдон
байлаа. 1969 онд шүү дээ. Түүнээс гадна намын дарга нь Тоомсог Цэнд гэж
нүд хөмсөг нь дурайсан ганган хурандаа, хүнсний албаны дарга нь
Ж.Лхагвасүрэн генералын ихэр Ж.Зундуй, штабын дарга Цэрэнжамц гээд бүгд л
Халхын голд япончуудтай нүдэлдэж явсан мундаг хүмүүс байх.   Эд нарын
дайн тулаанд оролцож  явснаа дурсан ярьсан яриа одоо миний сэтгэлд
тодхон санагдаж байна.  Ялангуяа Чогдон хурандаагийн ярьсан хилийн
харуулд арвуулаа явж байгаад гэнэт дайсны хороо цэрэгтэй тулгарч,
нэгийгээ ар тал руу хэл хүргүүлэхээр явуулж есүүлээ хүч тэнцвэргүй
тулалдаан орж, эцсийн сумаа дуустал тулалдаад дайсны хүчинд дийлдэн
бүслэгдсэн тухай. Тэгээд бүгдээрээ дайсанд амьдаараа баригдахгүй гэж
тангараглан сүүлчийн тамхиа хувааж татаад элсэн манханд нуун дал­далж
хэвтүүлсэн мо­риндоо ухасхийн мордож бүслэлтийг зад дайран гарсан тухай
ярихад нү­дэнд минь дайны талбар харагдаж хамарт утааны үнэр цоргих шиг
болдог сон.
Ж.Лхагваүрэн гене­ралтай усны дусал шиг адилхан нэгэн хошууч хүнсний
албаны даргаар томилогдон ирсэн нь Ж.Зундуй моёор байлаа. Хүмүүсийн
шивэр авир гэх нь нэлээд өндөр албанаас хусуулаад цол тушаал буурч
гулсаж байгаа нөхөр гэнэ. Ангийн захирагч байхдаа нэг удаа Лхагвасүрэн
генералыг анги хороо дээр нь ирэхэд анги хороогоо нэгтгэлгүй "Манай дүү
манайд ирэх байх...” гээд гэртээ хоол цай хийж байгаад буруутсан ч гэх.
Ер нь хөөрхөн паян сонсогдоно. Харин Халхын голын дайнд япончуудтай
сайхан нүдэлдэж  явсан дайчин эр. Салаатайгаа дайсанд бүслэгдээд нэг ч
хохирлгүй бүслэлтээс эсэн мэнд гарч ирсэн гавьяа нь домог болон яригддаг
юм. Энэ тухай өөрөөс нь асуухад газрын бартаа шөнийн харанхуйг ашиглаад
гарчихсан юм аа. Харин манай салааныхан Японы цэргийн том цолтой гахай
шиг бүдүүн нэг даргыг олзлон явч билээ. Өөрөө явж өгдөггүй эсэргүүцээд
байхаар нь аманд нь алчуур чихчихээд чирээд явахаар хүнд жигтэйхэн. Бас
мөрөөрөө байхгүй тийчилж ноцолдож чимээ гаргачих гээд болдоггүй. Тэгээд
аргагүй л амыг нь бариулсан даа гэх мэт зөндөө юмыг хонинд яваад ирэхдээ
үзсэн харснаа  хүүрнэх шиг энгийн ярих. Дээдэст зусаргүй, доодост
халгаагүй цэрэг нөхөддөө үнэн ч шулуун шудрага ёстой л жинхэнэ дайчин эр
байсан юм билээ.
Тэгээд би самурайн тухай  ... Бүүвэйн дуутай өлгий
нутаг руу минь
Буу шагайж  ирсэн самуурайд
Бүргэдийн зоригтой монгол эрс
Алганы амт үзүүлсэн юм аа.
Нэрээ марттал нь нам цохиод
Гэр нутагт нь хөөсөн юм аа.
Самуурай минь дээ. Самуурай минь
Ард Монголын дайчин эрсийн
Алганы амтыг нэг сана
Алаг морьтой Дандар  баатраас
Шанаа авснаа ч битгий март... гэж шүлэг хүртэл бичиж байлаа..  1990-ээд он гартал би нэг иймэрхүү л...
Энэ бүхнийг улиглан нуршихын учир гэвэл өнөөдөр би  хөгшинтэйгөө
Хирошимад сурч байгаа хүүхдүүдийнхээ урилгаар  "Арлын годгор чөтгөр”-
ийн нутаг руу нисч байгаад бөлгөө.
Өгүүлэх нь, бидний суусан онгоц Японы Нарита олон улсын нисэх онгоцны
буудалд Монголын цагаар 17 цагийн үед газардахад  орог саарал манантай
бүүдгэр өдөр байлаа. Чухам хаана юу байгаа нь үл мэдэгдэх нэг л их онгоц
хөөрсөн буусан олон хөлийн газар юм аа.  Онгоц маань явгалсан галуу шиг
газраар гүйсээр бараг цаг шахам явж байж сая л нэг юм зорчигчидоо
буулгадах талбайд ирэв бололтой. Их л том талбайтай юм аа. Манай Чингис
хаан буудлаас хэд дахин том юм аа даа гэж би бодож байлаа. Ингээд олноо
даган бичиг баримтаа шалгуулан зорчигчдын танхимд орвол тосох хүн маань ч
ирсэн байна. Япон оронд  анх ирж байгаа болохоор үзсэн харсан  юм бүхэн
сонин содон. Тэр их бужигнасан олон хүмүүс хоорондоо мөргөлдөж
харгалдаж хэрэлдэж хэмхэлдсэн юм ер алга. Ирэх буцах хүмүүс урсдаг
шатаар дээшээ доошоо нэгэн зүг голын урсгал шиг   хөврөн одох...  Бүх юм
нь цахим сүлжээнд холбогдсон бололтой. Энд тэнд тасалбар авах дараалалд
шахцалдаж хараал ерөөл тавьсан хүн ер алга. Бүгдээрээ л намуухан болоод
яаруу түргэн гүйлдэн одох нь буман шоргоолж бужигнах мэт.
Би Монголын цагаан сарын өмнөхөн очсон юмсан. Үр хүүхдүүд дээрээ очиж
байгаа юм болохоор бас яаж хоосон байх вэ? Цагаан сарын ууц шүүсний мах,
гавжийн дугуй энэ тэр хийчихсэн. Хэрдээ л хүндхэн ачаатай явлаа. Буудал
дээр шалгадаг. Мах, хиам нөөшлөсөн хүнс энэ тэр гээд манай монголчуудын
зөөдөг элдэв идэх уух юмыг хураагаад авчихдаг энэ тэр гэсэн яриа байсан
тул яадаг бол хэмээн хулчийж зогстол аз болоход мэнд гарлаа. Ачаа
барааг минь нэг их шалгасангүй  юу эсвэл завсрын нэг хий таараад
гарчихсан уу бүү мэд. Харин надтай хамт явсан хоёр эмэгтэй авч явсан
жаахан мах хиам юмаа хуу  хураалгаж өнөө­гийн залуусын хэлдгээр
шатчихаад уур  бухимдал болсоор гарч ирлээ.
Хоорондоо ярилцах нь нэг хөөрхөн бээлийн чинээ бор хав хажуугаар нь
гүйгээд ирэхээр ямар хөөрхөн нохой вэ гээд эрхлүүлж идэж байсан боов
боорцогноосоо өгсөн юмсанж. Тэгтэл нөгөө хав нь ачаа баглаан нь үнэрлэн
гүйж явснаа дээр суучихаад учиргүй хуцаж гэнэ. Гэтэл хоёр хянагч ирээд
сав баглааг нь уудалж хамаг юмыг нь хураагаад авчихжээ. Мань хоёрын
эрхлүүлээд өхөөрдөөд байсан нөгөө бяцхан хав нь жинхэнэ гаальчин үнэрч
нохой нь байсан юмсанж. Тэрүүгээр явсан гайг энүүгээр дуудна гэдэг л
болж дээ. Ер нь тэгээд энэ их идэх уух юм элбэгтэй газар руу тэндээс
баахан юм чирч ирээд энд ингэж үйл тамаа эдэлж байх ямар хэрэг байна аа.
Ер нь дахиад ирэхдээ зүгээр л хэдэн халтар төгрөг өвөрлөж санаа амар
ирэх юм хуна гэж би бодож байлаа.
Ингээд тосож авсан хүүхдээ даган Нарита буудлаас галт тэргэнд суун
хөдөлж хоёр цаг орчим давхиад Токио орж тэндээсээ унаа сэлгэн хурдны
галт тэргэнд суун  Хирошимагийн зүг мордлоо. Биднийг суул­гаж өгсөн
оюутан хүүхэд  үлдэж бид хоёр хоёулхнаа цааш зорчих болсон тул газар
мэдэхгүй мунгинуу дээр монголчуудын хэлдгээр ёстой л нөгөө "хэлгүй хоёр
дада” дотроо жаахан айдастай хөдөллөө дөө.
Бид хоёрын чирч яваа хоёр цүнхийг үүдний хонгилд нэг тавцан дээр
тавьчихсан тул би хэн нэг нь дэлсчих бий гэж санаа зовон байн байн босч
эргэж харж явлаа. Энэ маань илүү зан болох нь төдхөн анзаарагдлаа.
Завсрын буудал дээр зогсоход суусан буусан хүмүүс хоёр цүнхгийг минь
юман чинээ  тоож харахгүй байгаа нь илт харагдана. Бидний суусан хурдны
галт тэрэг маань завсрын буудлууд дэрээрээ минут секундын ч зөрөөгүй
зогсон хурдалсаар Хирошимад ирж зогсоход хүүхдүүд маань хүлээж байлаа.
Ийнхүү талын монголын хүү би арлын энэ оронд сар гаруй боллоо доо.
Мэдээж хамгийн түрүүн атомын бөмбөг унасан газар нь очиж, музейг нь
үзлээ. Үнэндээ зарим үзмэрийг нь нүд халтираад харж чадсангүй.  Энэ
тухай хүмүүс сайн мэдэх тул нэг их нуршаад яах вэ ?  гэвч сонсох
нүдээрээ үзэх хоёр үнэхээр тэнгэр газар шиг ялгаатай юм байна.
Тэр өглөөний найман цаг 15 минутад бөмбөг дэлбэрэхэд хот бүхэлдээ
сүйдсэн боловч  тухай үеийн худалдааны төв байсан ганц барилгын хана
туурга бетон тоосгоор барьсан  байсан тул нэг юм сэрийж үлдэж. Одоо тэр
барилга халуун тамын дурсгал болон яг тэр хэвээрээ байна. Музейд сандлын
олбогны чинээ тос нэвчсэн гэмээр хар бараан толботой ширээний тавцан
хэрийн том саарал чулуу байна. Энэ нь яг тэр өглөө банк онгойхыг
хүлээгээд үүднийх нь чулуун сандал дээр сууж байсан хүн.   Бөмбөгөнд
өртөж шатаж хайлаад улаадсан чулуунд уусан нэвчээд модон хавтсанд ууссан
лааны тос шиг болоод байгаа нь энэ гэнэ. Харахад байтугай сонсоход
аймаар.
За тэгээд  тэр хэдэн мянган градусын халуунд шатаж хуйхарсан айж
сандарч хүмүүс голруугаа харайлдан ороход гол нь буцалж байсан байдаг.
Энд 170 гаруй мянган хүн бөмбөгдөлтөнд нас  барж, цацраг туяа болон
бусад хор хөнөөлөөс болж 100 гаруй мянган хөгшид өвгөд хүүхэд голдуу
хүмүүс хорвоог орхисон аймшиг түүх энд байна. Харин Клод Изерли нарын
амеркийн хоёр нисгэгчийн нэг нь бөмбөг хаяж байхад нөгөө нь зураг аваад
явж байсан гээд боддоо. Тэр тухай ярих аа больё.
Харин хот тосгон нь хүн байтугай чөтгөр тогтохын аргагүй бол­чи­хоод
байхад хироши­мачууд амиа бодож хотоо орхиод зугатаж явсангүй. Амь насаа
огоорон үхэн хатан тэмцэлдэж байгаад хотынхоо атомын бөмбөг цацраг
туяаны хор хөнөөлийг арилган дахин шинэ сайхан хот босгоод авчээ.
Одоо тэнд зөвхөн түүх л үлдэж. Бөмбөг унасан газар нь эртний япон
хийцийн сүрлэн ч юм уу модон ч юм уу гэмээр барилгын хийц загвартай
хөшөө байна. Хажууд нь мөнхийн гал асна. Түүний архан талд  цаасан
шувууны дурсгалын цогцолбор Садако охины хөшөө байна.
Тэнд очиход аргагүй л Явуугийн Энхээгийн Цаасан шувууны тухай дуу "Зуун
түмэн шувуу хийвэл ямар ч өвчнөөс ангижрана гэж зургаан тивийн хүүхэд
бүхэн япон охинд захидал илгээжээ” хэмээн чихэнд сонсогдох биш зүрхэнд
урсан орж ирж байлаа. Үнэхээр тэнд зургаан ти­вийн хүүхдүүдийн япон
охинд илгээсэн зуун мян­ган цаасан шувуу байна. Дэлхий даяар амгалан
тайван байхыг хүсч зургаан тивийн хүүх­дүүдийн нисгэсэн цаасан шувууд
энд далавчаа дэвэн дэвэн нисэн бууж байх мэт сэтгэл төрнө.  Тэгээд би
дэвтэр дээрээ
Америкийн нисгэгчид Хирошима голын энэ гүүрээр баримжаалан бөмбөг
хаяжээ. Миний ард атомын бөмбөгдөлтөөс арай бүтэн үлдсэн ганц барилга
болох олон улсын худалдааны төвийн байшингийн туурь
Тэнд  Хирошимад атомын бөмбөг дэлбэрэхэд тэнгэр нурж, газар доргиж
далай тэнгис буцалж байсан байна.  Дүрэлзэн их галд шатсан чулуу  нурам
болж, нурман дундаас хүмүүс харин өндийн босч хөшөө болсон байна. Тэр
хөшөө цоргисон их галд шатаж шаналсан хүмүүс юм Даргисан их голд  үйж
дүйсэн амьдрал юм.
Үргэлжлэл бий.
Нямжавын  СҮХДОРЖ
/МЗЭ-ийн шагналт зохиолч яруу найрагч/
Халхголд энэ жил оросын гурван экспедиц ирнэ
Монгол-Зөвлөлтийн цэрэг Халхголын дайнд ялалт байгуулсны түүхт 75
жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ОХУ-ын Өвөр байгалиас гурван
экспедиц  Халхын голд ирж ажиллах юм байна. Эдгээр экспедицүүдийн эхнийх
нь болох "Дорнын зааг” отряд Ялалтын баяраар ирээд явжээ. Харин хоёр
дахь нь 6-7-р сард ирж Халх голын тулаан болсон газруудаар аялахын
зэргэцээ танкчдын хөшөө дурсгалыг сэргээх, өнгөрсөн зуны экспедицийн
олсон зөвлөлтийн цэрэг дайчдыг оршуулах ажил зохион байгуулах аж.
Хамгийн олон хүнтэй хэсэг нь тэмдэглэлт ойн арга хэмжээний үеэр буюу
наймдугаар сарын 16-нд 50 хүний бүрэлдхүүнтэй ирэх гэнэ.
А.Хэрлэн
Эдийн засгийн ган зудтай давхцаж энд тэндгүй "90 жил"-үүд
Хүйтэн дайны үед Хойд Солонгосчууд Дэлхийн залуучуудын оюутны наадам
гэх соц орнуудын дунд явагддаг, байдаг л баярыг үзэл суртлын өндөр
хэмжээнд хийрхэн хийдэг тээр жилээс хойш ер өөдлөөгүй юм даг. Тэгвэл
Өмнөдүүд нь 1988 онд Сөүлд олимп зохиосныхоо горыг ч бас чамгүй амссан
харагддаг. 2012 оны хавар АН-ынхан сонгуулийн ажлаар Сөүл орж тус хотын
захад байх эзгүй хаячихсан стадионуудын нэгэнд шоу зохиож билээ.
Олимпиос хойш эндхийн байр савнууд ашиг орлого олчихоор арга хэмжээ ер
болоогүй гэж байсан. За тэгээд олны мэдэхээс Грек улс олимп зохиолоо,
Испанид хөлбөмбөгийн дэлхийн аварга боллоо. Сүүлд Лондонгийн, саяын
Сочигийн наадмууд байна. Том хэмжээний баяр цэнгүүний утга зорилго нь
эдийн засгаас ангид боловч дараа нь дэндүү их урхаг тарьж улс орныг
сүйтгэх нь гэсэн шүүмжлэл их гардаг болжээ.
Айлаар жишвэл
наргианы маргаашнаас эхлэн хэрүүл тасрахаа байдагтай адил юм. 2014 оны
гадаад дотоод эдийн засгийн нөхцөл байдал тун хүнд байгаа нь бараан зах
дээр хүртэл анзаарагдаж байна. Гайтай юм шиг ийм тарчиг цагаар Монголын
хөдөөд орчин цагийн сум хэмээх засаг захиргааны нэгж байгуулагдсаны
түүхт 90 жилийн тэгш ой давхцаж таарлаа. Ардын хувьсгал ялсны дараахан
1924 онд хуучин хаант засгийн үеэс уламжлагдан ирсэн аймаг хошуудын
тамгыг хураан авч "Хан" аймгууд, "Бэйс ван"-гийн хошуудыг уул усны
нэрээр түр зуур сольсон шийдвэрийг өнөөгийн 340-өөд сумдын зуу гаран нь
үүссэн гэж үздэг юм билээ.
Тэр дагуу энэ зун 17 аймгийн 107
сум үүнээс Говь-Алтайн 14 сум, Дорноговийн 11, Төв, Завхан, Дундговь тус
бүр 8, Сэлэнгэ, Өверхангайд 7 сум "ерэн жил"-тэйгээр бусад аймгуудаа
хошуучилж байна. Албан ёсоор бол 1931 онд л жинхэнэ засаг захиргааны
одоогийн нэгжүүд үүсэн, 13 аймаг, 327 сумтай болсон баримт байдаг. Тэр
үеийн сум гэдэг нь малчдаа дагаад нүүж явдаг тугтай гэрүүдийг л хэлээд
байх шиг байгаа юм. Удахгүй аравхан жилийн дараа 100 жил гэсэн лүнжгэр
баяр болохнээ дээ. Мөн тэрний наана баяраа тэмдэглээгүй үлдсэн сумдын 90
жил , Ардын хувьсгалын 100 жил 2021 онд болно. Эдгээр түүхэн үйл
явдлуудыг зөвхөн эрийн гурван наадам хийх далим болгон замруулж, улс
төрчид голдуу хүмүүсийн хувийн эрх ашиг зонхилсон шоунд л хамаг
анхаарлаа хандуулцгаана. Тэр л чухал бололтой. Тэр баяр тэмдэглэх, түүнд
зарцуулах мөнгө төсөв болдгоороо болно биз. Үүнийг зөв буруу гэж
хэлэлцээд ч хэрэггүй.
Нойрмоглож байсан шалдар булдар хөдөө
баярын сургаар хот руу цувцгаан таниж мэддэг болгон руугаа утас цохин
хандив нэхэн зүгээр суулгахаа байлаа. "... Морины нэг насыг нь даа.
Хорин сая байхад дөхнө..." гэсэн даалгавар манайд хоёр ч газраас ирээд
байна. Өнөөгийн хөдөө дэх баяр гэхээр хэдэн хүн хуушуур зарж орлого
олно. "Портер"-тэй уяачид сумаас сум руу харваж морио уралдуулан байнд
ирэх мотоцикль, хивсийг нь хамцгаана. Бөхийн барилдаан гэдэг жүжгийг нь
найруулж өгөхөөр улс аймгийн цолтнууд шавцгаана. Тэдний өмссөн дээл нь
бүжигчин хүүхнүүд ч атаархмаар гоё. Хөрөнгө баялгыг дор бүрнээ зүхэвч
нутагтаа айлчлан очигсод бүгд л ээмэг бөгжөө боловч шинэчлэн гайгүй
машин зээлээр ч болохноо авч унан "аятайхан харагдах"-ыг чармайцгаана.
Наадмын
өдөр Гандангаас лам авчирч талбай дээр маань уншуулах ба аймгаас
микротой цагдаагийн хэсэг ирэн машин тэргийг "Р" үсэгтэй газар зогсоож
өгөөд хоолондоо ороод буцацгаана. Ингээд цугларч сайн идэж ууж аваад л
баярын арга хэмжээ үндсэндээ болох шив дээ. Сум болгон л өөрийн лам ба
бөхтэй. Тэрнийгээ баахан ярих бөгөөд өөр бахархах зүйлсээр туйлын ядмаг.
Үнэн худлаа нь мэдэгдэхээ больтлоо домог болсон тэр яриаг нь одоо
сонирхож байгаа хүүхэд байдаг ч юм уу. Архиндаа халсан хүмүүс дуу
хуурныхаа завсраар ярьдаг сэдэв нь сумандаа "нэг юм үлдээх" тухай
байдаг.
Олны өгсөн хандивнаас мөнгө үлдсэн бол сумын төв ганц суварга,
бөх юм уу морины хөшөөтэй хоцроно биз. Хэдэн хуучин компьютер дотуур
байранд бэлэглэсэн, аа тийм сумын төв рүү ордог хөтөл дээр нэмж овоо
босгон хадаг зүүдэг юм байна. Ерэн жилтэй сумдын Засаг дарга нарын
мэргэн ухаанд буусан санаачлага гэвэл субботник хийж хогоо түүнэ байх.
Хотоос будаг олж ирэн хашаануудаа шохойдно. Зарим гудамжны чийдэнг
солино. Намар тийшэхнээ дарга нарын аль нэг нь баярын үеийн хандивны
мөнгөнөөс цохьчихсон тухай хов жив сөхөгдөж гарч ирнэ. Хаа газрын
тэмдэглэлт ой баяр наадам энэнээс илүү үгүй, дутуу ч үгүй иймэрхүү л
болдог. Зах зээлийн байдал ороо бусгаа болцорлоо гээд наадмаа хойшлуулна
гэж байхгүй. Хийж л таараа. Тэгээд ч төр болоод төсөвт үлэмж дарамт
үзүүлэн дампуураад байх юу л болоо аж. Баяр наадмаа та нар ингэж хий гэж
хэн нь хэндээ заахав.
Харин энэ зуны хувьд төр засаг ба олон
түмний анхааралд энэхүү сум гэсэн том сэдэв ороод ирлээ.
Хүүхнүүдийн
гоёж гоодсон байдал, хуушуурны амт, олдоц, бөхийн найрааны "Арай ч
дээ"-нүүд гээд наадмын сонин хачин явж явж эцэст нь ингэхэд энэ сум
гэдэг чинь ер нь ямар хэрэгтэй юм. Ингээд л байгаад байх юм уу гэсэн
бүхэлд нь тоймлосон асуудалтай бүгд тулгарах нь дамжиггүй. Энэ уул усыг
тойрон эргэлдэж хэд хэдэн үе дамнан 90 жил цугтаа амьдарч буйг бага
оврын нөхөрлөл иргэншлүүд өнөөдөр тайлангаа тавьж бусдаар дүгнүүлнэ.
Тэгэхлээр одоо "өндөр настан"-ууд олон нийтэд өөрийнхөө юу илүүгээ, ямар
бахархалаа юу ч үлдээлгүй гаргаж сурталчилахгүй бол нэг сайн наадам
хийгээд нэг мөсөн тарах дээрээ ч тулж магадгүй юм. Нийгэм улам илүү
нээлттэй эрүүл болж буй өнөө цагт малын ноос нэхий цуглуулах
зориулалтаар үүссэн хэдэн ямбий суурингуудыг татан буулгаж томсгохыг
шаардах нь зүй ёсны юм. Хөдөөг чөлөөлж хот руу төвлөрөх, хотоо ч бас
төвлөрүүлэн эдийн засгийн хямралаас гарах орчин цагийн их урсгалд АНУ-ын
Детройд хот хүртэл өртөж балгас болчихож байгаа нь хангалттай жишээ.
Аль
ерэн жилийн өмнө эдгээр 106 модыг тарьсан. Одоо улсаас усалж бордох
хугацаа хангалттай болоо биз. Цаашдаа өөрөө биеэ даагаад ургаад хөгжөөд
яв гэвэл чадах нутаг аль хэр олон бий вэ? Хожим аз эз аль нь ч болдог
байсан томоохон уул уурхай илэрч, түүнийг дагасан дэд бүтэц танай хавиар
орж ирж нэг хэсэгтээ сэргэж хөгжих завшаан гарч болох юм. Энэ нь эдийн
засагтай холбоотой тусдаа сэдэв. Харин олон арав,хэдэн зууны турш
хүмүүсийн анхаарлыг татсан онцгой чухал орчин гариг дээр мэнгэ лугаа
өчнөөнөөр тэмдэглэгджээ.
Газар зүйн төрөл бурийн солбилцол
тохиолдлоор рашаан ус, ургамал, агаар салхинд нь өөрчлөлт орж хүн амьтны
эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг, ер бусын энерги хуримт-лагдах буцаад
задрах процесс бай-галь дээр байнга явагддаг. Манай орны уудам дэлгэр
нутагт тийм газар мэдээж цөөнгүй тохиолдоно. Чухам энэ учир шалтгаанаар
танай сум 90, 100 жил оршин тогтнож байгаа бол юу хэлэхэв. Жуулчдын нүд
хужирлах Чингис хааны ташуураа гээсэн домоггүй, Цэдэнбал ч дайраад
гарсан удаагүй, мөнх цастай уулсгүй, үлэг гүрвэлийн яс олддоггүйд нь
нутгаа голоод хэрэггүй. Энэ уулын ард төрж эндээсээ ууж идэж амьсгалж
байгаа охидын дийлэнх нь гойд царайлаг байдаг тийм газар оронтойгоо бид
өөрсдөө ч анзаараагүй өдий хүрсэн тал бий.
Өвчин зовлонгоос
ангижруулдаг, урт наслуулдаг, хүчтэн бяртангууд төрөмтгий халуун рашаан
онцгой газруудыгхав даржхадгалах, зөвхөн хойч үедээ зориулна гэдэггүй.
Энэ бол ашигт малтмал биш. Цаг уур, гол мөрний голдирол байнга хувирч,
үйлчилгээ нь буурдаг, өөрчлөгддөг тул одоо цаг хамгийн чухал нь юм. Мөн
хэдийгээр хот төвлөрөл, алт зэсний баялаг уурхай нээгдсэн ч бусад
үзүүлэлтүүд нь хүн амьтанд тохирохгүй байж болно. Ялангуяа цацрага
идэвхит бодис, хар тугалаг их хэмжээгээр агуулагдсан нутаг монголд
цөөнгүй бүртгэгдсэн байгаа. Яагаад ч юм энэ талаархи мэдээлэл их бүрхэг
байдаг юм билээ.
Өнөө зун наадмаар олон ч хүн нутагтаа очих
байх. Тэд зөвхөн зах зээлээс шалтгаалж нутгаа орхисон уу? Яагаад зарим
нь эндээ байгаад байгаа нь ч бас л томоохон судлагдахуун. Хэрэв буцаж
очоод амьдаръя гэвэл дутүу юм алга гэж сайрхахаас өмнө бусад газраас
давуу юу байдгийг өнөөдөр арай өөр талаас нь хайж үзвэл бас сонирхолтой л
юм. Амьдралын үндсэн хэрэглээний сагсанд 300 гаран төрлийн асуудал
байдаг. Тэдгээрийн ихэнхийг шаардлагтай гэж үзвэл эзгүй цөл, далай дээр ч
бий болгох боломжтой. Тэгэхлээр орон нутаг дахь одоогийн эдийн засгийн
сайн муу үзүүлэлт төдийгөөр бүхнийг хэмжих боломжгүй. Ер буюу зуу орчим
жил үргэлжилсэн тогтвортой амьдрал бол ирээдүйн чиг хандлагыг
тодорхойлоход хангалттай судалгаа болно. "ТЭЗҮ"-ээ зөв гаргаж чадвал
танай суманд төр засгаас ач холбогдол өгөх ч юм билүү.
Түүнээс
гадна манайхан баяр гэхээр л нутгаасаа төрсөн гэх эрдэмтэн, зохиолч,
бөх мэтийн энгэртээ одон зүүсэн хэдэн яравгар юмнуудыг дагаад хөлөө
хугалчихаа алддаг. Тэд яахав та нарыг баахан доош нь хийж пээдийчихээд
яваад өгнө. Харин нутаг амьтай бизнесмэнүүддээ сайн тойгдож зарж
борлуулдаг бүтээгдэхүүн нь хулхи биш бол авч хэрэглэж жудагтай байцгаа
гэж наадмаар цугласан олонд албан ёсоор хэлэх хэрэгтэй. Бодвол энэ үеэр
багагүй хандивыг нь хүртээ байлгүй.
Бөглүү сууринг маань ганц
баясгадаг мэдрэл муутай цайлган "тэр муу"-даа ганц тэрлэг оёод өгчихөөч.
Идэш ууш хийх цагаар хэрэг болдог, толгой тархи бариад өгдөг, гагнуур
засвар гэхээр л хамгийн түрүүнд санаанд буудаг, морь бөх цоллодог, ажил
явдал, найр наадам тэр гуайгаар заавал дутагддаг өөр газрынхан танихгүй ч
сумандаа бол хөгшин залуугүй анддаггүй "нэргүй зарц"-ууддаа тохирсон
бэлгийг нь өгч баярлуулбал гоё шүү дээ. Ийм л сэтгэлийг халуун элгэн
нутаг минь гэдэг юм.
Ж.ГАНГАА /НИЙСЛЭЛ ТАЙМС/
Ж.ГАНГАА
Ажилд урьж байна
Ажилд урьж байна
· Амралтын газар ажиллах хорхог боодог хийдэг ажлын ур чадвартай гэр бүлийг ажилд авна. Утас: 9957-3436
· Мэргэжилээрээ 2-с доошгүй жил ажилласан нягтлан бодогч ажилд авна. Жич: эрэгтэй хүн байх Утас: 9908-2746
· Зургийн газарт тогтвортой ажиллах эмэгтэй хүнийг сурган ажилд авна. Ам бүл цөөнтэй айл хашаанд буулгана. Утас : 9549-1480
· Компьютерийн мэдлэгтэй эмэгтэй хүнийг зурагчны газарт сургаж ажилд авна. Утас: 9549-1480
· Эрэгтэй нягтлан ажилд авна. Утас: 9655-9622
Үйлчилгээ
· Изинис
Эйрвэйз: Чойбалсан чиглэлд онцгой хямдрал зарлаж 1 талын тийзний үнэ
60000төг боллоо. Нислэг бүрт 1 азтанг үнэгүй нисэх эрхээр шагнана. Утас:
7058-4477 7575-3232
· Содон дезайн ХЭВЛЭЛ ХАЯГ РЕКЛАМ Манайх хэвлэлийн бүх төрлийн үйлчилгээ, хэвлэмэл бүтээгдэхүүн Хуулга зүсэлт, 3d
сийлбэр, лазер зүсэлт, бүх төрлийн материал дээр 3d -ээр ухах, зүсэх
үйлчилгээ, бүх төрлийн ведио реклам, Компьютер засварын үйлчилгээ,
байгууллагын гэрэлтэй гэрэлгүй биет үсэг чанарын өндөр төвшинд
найдвартай хийж гүйцэтгэж байна Манай хаяг: 19-р байрны урд талд "СОД”
худалдааны төвийн 2-р давхарт Утас : 9941-2782 8886-8862 Содон дезайн хэвлэл хаяг реклам
· Шүр
захын хойд талын Экспо худалдааны төв нь 5-р сарын 1-нээс эхлэн барааны
болон барилгын материалын павилионыхоо түрээсийн үнийг огцом
хямдрууллаа. Та бүхнийг урьж байна. Утас: 9905-4916
· МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг, Аймгийн Засаг даргын уриалгын хэрэгжилтийг хангах зорилтуудын хүрээнд "Мод, тарьц суулгацын” үзэсгэлэн худалдааг 2014 оны 05 сарын 06-09-ны өдөр Тусгаар тогтнолын
талбайд зохион ба йгуулна. Үүнд: Бүх төрлийн мод тарьц, мандалын цэцэг
үр болон жимс, жимсгэний суулгац тариалах арга технологи сэдэвт
сургалтыг 2014 оны 05 сарын 07-ны өдөр зохион байгуулах бөгөөд онол
үйлдвэрлэлд тулгуурлан явуулна. Сургалтыг Монголын Чацаргана тариалагч
үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Д.Насанжаргал, Дархан-Уул аймгийн
УГТСЭШХүрээлэнгийн жимс, жимсгэнэ гоёлын ургамлын секторын эрдэм
шинжилгээний ажилтан Доктрант С.Баттөмөр нар удирдан явуулна. Жич:
Үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой иргэн аж ахуйн нэгжүүдэд
нээлттэй. Сургалтын төлбөр 5000 төгрөг. Зохион байгуулагч: ҮЙЛДВЭР,
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР, Хэрлэн сумын ЗДТГазар, Байгаль орчны газар. Утас:
9958-5247, 9924-8696, 9866-7161, 9301-3333
· Хөх
хотод мэргэжлийн гоо сайханчаар төгссөн, мэргэжлээрээ 9 жил ажиллаж
байгаа гоо сайханч бүх төрлийн шивээс, нүдний контур, уруулын хүрээ
болон хуучны хөх ягаан өнгөтэй хөмсөг засаж үстэй шивнэ. Америк будаг
герман мэдээ алдуулагчтай түрхээд ямар
ч өвдөлтгүйгээр та өөрийгөө 5 насаар залуу харагдуулах боломжтой
боллоо. Булган, торгон сормуус төрөлхийн мэт харагдахаар суулгана.
Нүүрэн дэх батга царай зүсийг гундуу харагдуулдаг элдэв бохирдлоосоо
салъя гэвэл "ЗУЛАА”-г зориорой. Утас : 9958-7712 8868-7712
· Компьютер
дуудлагаар порматлана.Мөн вирусны эсрэг программ оффисын болон
хэрэглээний программ суулгана. Үнэ: 10.000төгрөг Устсан файл , зураг
сэргээнэ. Сүүлийн үеийн тоглоом суулгана. 1тоглоом 2000төгрөг Утас:
8933-1071
Хаясан гээсэн бичиг баримт
· Жамъян овогтой Наваанжамба, Доржготов овогтой Золзаяа иргэний үнэмлэх гээгдүүлсэн тул олж өгч туслана уу. Шагналтай Утас: 99586562 , 96076768
· Лханж овогтой Батболдын жолооны үнэмлэх гээсэн тул олсон хүн холбоо барина уу. Шагналтай Утас: 9958-6220 9558-7962
Үл хөдлөх хөрөнгө
· 17-р байрны засвартай 2 өрөө байр , 24-р байрны одоо үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрийн зориулалттай байр , 37-р байрны хойд талын 130м кв газартай павилионыг тус тус зарах буюу түрээслүүлнэ. Утас : 9958-9597 9958-5456
· 2-р баг отрьядын баруун талд шинээр засвар хийсэн10*7 харьцаатай 3 өрөө тоосгон байшин доороо зоорьтой орчин үеийн цахилгаан халаагуураархалдаг баруун талдаа байшин барих сул газартай3 тал 2 хашааг үнэ тохирч зарна. Лизингд хамрагдах боломжтой. Мөн Азотын бордоо ихээр зарна. Утас: 9652-7977 9655-7211
· 14-р байранд 3 өрөө байр зарна. Утас 9904-3428
· Мянгатад наран талдаа цонхтой 2 давхарын 3 өрөө байр зарна. Утас : 8868-4898 9999-5931 8957-9575
· Шинээр ашиглалтанд орсон уурхайн байранд 3 өрөө байр зарна. Утас : 8905-1512 9662-9622
· Явган
замын хавтангийн автомат машин , 30*30-ийн хэв , боржурны хэв , нүхтэй
блокны машин , Пеноблокны төхөөрөмж зарна. Блокны цехэд ажилчин авна.4-р
байранд 2 өрөө байр түрээслүүлнэ. Утас : 8858-4646
· Шүр захын харалдаа зам дагуу 10 тонны багтаамжтай контейнер түрээслүүлнэ. Утас: 8858-8777 8981-9035
· Хивсний
арын уурхайчны 1-7тоотот 6*8 хэмжээтэй палкан хашаа байшин зарна. Морь
мал тэжээх боломжтой. Жич: Мал оролцуулж болно. Утас: 9925-8419 9441-8182 9143-0109
· Байрлал сайтай ажлын байр зарах буюу түрээслүүлнэ. Жич: 380 вольт холбогдсон. Утас: 9533-0302 9975-7249
· Зангиатад 4-р эгнээнд хашаа байшин зарна. Утас: 9613-2400 9814-2400 9963-8142
· Бүх
төрлийн барилга байгууламж барих боломжтой инженерийн шугам сүлжээнд
дэргэдээсээ холбогдох боломжтой 3200мкв газар зарна. Утас: 9655-9622
· Төмөр
замд утас кабелтай 2 өрөө байрыг яаралтай маш хямд зарна. Жич: банкны
лизингд хамрагдах боломжтой Утас: 9986-5340 9313-5340 9114-5340
· Ажилчны
0-1тоот 1000мкв эрүүл тэгш газартай шинэ төмөр хашаатай 10*5м
харьцаатай саруул том цонхтой өвөл зуны дулаахан тоосгон байшин зарна.
Жич: Бичиг баримт бүрэн, лизингд хамрагдах боломжтой. Үнэ: 25.000.000-с
сайн ярина. Утас: 9982-6689 8978-1278
· Оффисийн зориулалттай нэг давхрын нэг өрөө байр түрээслэж сууна. Утас: 9908-2746
· Зангиатад
худаг буудал төв замдаа ойрхон 12*6 харьцаатай шинэ баригдсан байшин
4*6 харьцаатай граж, 840м кв газрийн хамт зарна. Утас: 9467-0659
· Цэвэрхэн дулаахан, засвартай 2 өрөө байр маш яаралтай зарна. Үнэ 45 сая. Утас: 9302-4913, 9606-4903 7хоног
· 10-р
баг ялалтын 20-0 тоотод 4 тал хашаа газар, 1 машины граж, 10х7
харьцаатай блокоор барьсан торх, 4000 ширхэг тоосгын хамт зарна.
Худагтай ойрхон. Үнэ 13.500.000 Утас 8800-7785, 8934-8484, 9187-3322
· 10-р
баг ялалтын 20-0 тоотод 4 тал хашаа газар, 1 машины граж, 10х7
харьцаатай блокоор барьсан торх, 4000 ширхэг тоосгын хамт зарна.
Худагтай ойрхон. Үнэ 12.000.000 Утас 8800-7785, 8934-8484, 9187-3322
· Төвдөө
ойр А зэрэглэлийн 2 айлын хэмжээний хашаа байшин гражын хамт зарна.
Давхарт байраар сольж болно. Зөрүүг тохирно. Мөн салгаж зарж болно.
Утас: 9958-3236 8858-2588
· ТМС-ын шар байранд 2 давхрын наран талдаа цонхтой 2 өрөө байр яаралтай хямд зарна. Утас: 9117-0998 8889-3367
· Бумбатын 48-б 20 тоотын 3-н өрөө байр зарна. Утас: 9985-0022 9623-1101
· 14-р байранд 1 өрөө байр түрээслүүлнэ. Утас: 9958-8851 9980-3700
· 12-р байранд 2 өрөө байр зарна. Утас: 9959-4582
· 327-р ангийн зүүн талд төвийн шугамд холбогдох боломжтой 0.7 га хоосон эрүүл газар зарна. Үнэ: 12.000.000 Утас: 9958-0077
· Дамждаг 2 өрөөг дамждаггүй болгож зассан байр маш яаралтай үнэ тохирч зарна. Үнэ 46 сая. Утас: 9302-4913, 9606-4903
· 1-р
баг нуурын 7-р эгнээнд одоо ажиллаж байгаа 6-н нэрийн дэлгүүртэй хашаа
байшин зарна. Жич: худагтай ойрхон , төлбөрт нь мал оролцуулж болно,
лизингт хамрагдах боломжтой Утас: 8972-3332 9582-1442 8958-1104
· 1 өрөө байр түрээслүүлнэ. Утас:9980-3700 9958-7321
· Ялалтын 10-р эгнээнд 5*7 хэмжээтэй хашаа байшин, 860мкв газар , 4*6 өвөл зуны пингийн хамт зарна. Утас: 9524-3050
· 0132-р ангийн хойно хоосон газар зарна. Утас: 9871-5319 8960-5909 8997-9490
· Мах комбинатын ард газар яаралтай зарна. Утас: 9972-1626
· 2-р багт хоосон газар зарна. Мал оролцуулж болно. Утас: 8966-1195 8871-0070
· Бунханд
малтай хороололд 6-н айлын өмчлөгдсөн 4500мкв 4 тал блокон хашаатай урд
хойноо худагтай дотороо 8*8 , 8*6 дүнзэн торхтой бохирын 20
тонны ёмкость булсан адууны зүчээ болон мал маллахад тохиромжтой хашаа
байшин зарна. Мөн эрэгтэй нягтлан ажилд авна. Утас: 9655-9622
· Ажилчны
0-1тоот 1000мкв эрүүл тэгш газартай шинэ төмөр хашаатай 10*5м
харьцаатай саруул том цонхтой өвөл зуны дулаахан тоосгон байшин яаралтай
зарна. Жич: Бичиг баримт бүрэн, лизингд хамрагдах боломжтой. Үнэ:
25.000.000-с сайн ярина. Утас: 9982-6689 8978-1278 8932-2311
Оношлогоонд орж байгаа машины 50 хувь нь шинэ байдаг гэв
Манай улс 1999 онд Авто тээврийн хуультай болж тээврийн хэрэгслээ жил
бүр тоолж үзлэгт оруулсаар ирсэн. Жилээс жилд хүн ам өсөн нэмэгдэхийн
хэрээр автомашины тоо ихсэж байгаа. Авто тээврийн үзлэг оношлогоог
өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлжээ. Энэхүү үзлэг оношлогоо хэрхэн явагдаж
байгаа талаар сурвалжлахаар Баянзүрх дүүрэгт байрлах Авто оношлогоо төв
дээр очлоо. Уг төв дээр очих үед үзлэгт орох гэсэн автомашинууд хоёр
эгнээ болж урт дараалал үүсгэсэн байлаа.
Тус оношлогооны төвийн
онощлогч инженер Ч.Зоригтөгстэй уулзлахад "Ер нь автомашин эзэмшигчид
оношлогоондоо орж сурч байгаа. Өдөрт дунджаар 300 гаруй автомашин орж
байна. Тухайн жолооч өнгөрсөн жил хэдэн сард автомашинаа оношлогоонд
оруулсан тэр сардаа оруулах ёстой. Оношлогоог авто инженерүүд хийдэг.
Одоогоор хоёр ээлжээр ажлын өдөр өглөө 08:00-20:00 цаг хүртэл, харин
амралтын өдөр өглөө 09:00-19:00 цаг хүртэл ажиллаж байна. Жолооч нар
оношлогоонд орохын өмнө жолоочийн хариуцлагын даатгал, автомашины
даатгал, татвараа төлсөн байхаас гадна автомашиныхаа өнгө үзэмж болон
бусад зүйлүүдийг бүрэн хангасан байх хэрэгтэй юм.
Зарим жолооч
нар оношлогоонд орох едрөө мэдэхгүй ирж байна. Тухайлбал, долоо,
наймдугаар сард оношлогоонд орсон машин тавдугаар сард орохгүй. Заавал
оношлогоонд орох сардаа орно. Орох сар өдрөө мэдэхгүйн улмаас ачаалал
үүсгэж, урт дараалал бий болгож байна. Иймээс жолооч нар Авто тээврийн
газрын сайт руу орж, арлын болон улсын дугаараа бичиж, автомашинаа хэзээ
оношлогоонд орсон сар өдрийг харах боломжтой. Сайт дээр хэзээ
оношлогоонд орсон нь тодорхой гарч ирнэ. Үзлэг оношлогоонд орохдоо
суудлын автомашин 11 мянган төгрөг харин ачааны машин 16 мянган 500
төгрөг төлдөг.
Автомашины ерөнхий байдал, иж бүрдлийн үзлэгт
түүний гаднах өнгө, үзэмж, Улсын дугаар, техникийн бичиг баримт, ерөнхий
иж бүрдэл зэргийг шалгах ажилбарууд багтана. Мөн гэрэлтүүлэг, цахилгаан
системийн ажиллагааг шалгахад, их гэрэл, эргэх дохионы гэрэл болон
гэрэл шилжүүлүүр зэргийг үзлэг хийж, шалгах ба хянах самбарын заагч
багажны ажиллагаа, дуут дохио болон цахилгаан дамжуулах багажны бүрэн
бүтэн байдал, аккумляторын техникийн байдлыг ажиллуулж үзнэ.
Мөн
бусад үзүүлэлтийг гаднах байдлын үзлэг хийж шалгадаг байна. Тормозны
системийг шалгаж үзлэг хийхдээ тормозны дөрөөний сул явалт, бүрэн явалт,
удаашралт, тормозны зам, хүч зэрэг үзүүлэлтийг тусгай багаж болон
тормозны стенд дээр, тормозны механизмын идэвхижлийг тормозны удирдлагын
дамжуулгын чөмөг, шингэн болон хийн дамжуулгын хоолой, гуурсны битүүмж,
төв цилиндр ба хүчлүүрийн техникийн байдлыг нүдээр үзэж тус тус шалгаж
үнэлгээ өгнө. Гар /зогсоолын/ тормозны ажиллагааг тухайн автомашиныг
налуу байрлалд, тормозны стенд дээр болон децелерометр /хурд сааралтыг
хэмжигч/-ээр нарийн шалгана" гэв.
Зарим жолооч нар хоёр дахь
удаагаа орох гэж байна хэмээж байлаа. Тэд эхний оношлогоогоор тэнцээгүйн
улмаас автомашинаа засварлаж дахин ирж байгаа аж. Оношлогоонд ороод
тэнцэхгүй тохиолдол нэлээд байдаг аж. Ихэнх нь тэнхлэгийн тохиргоо, орон
зай, гэрлийн үзүүлэлт, өнгө  үзэмж зэрэг нь шаардлага хангахгүй
байгаатай холбоотой гэнэ. Үзлэг  оношлогооны технологийн картын дагуу
автомашиныг оношлогоонд оруулж  байв. Техникийн инженер бүх зүйлийг
дарааллын дагуу явуулж, шаардлага  хангасан автомашинуудыг шууд гаргаж,
харин шаардлага хангаагүйд нь дахин  ирэх үүрэг өгч байсан юм. Үзлэг
оношлогоондоо тэнцээгүй автомашин  гурван удаа орох эрхтэй байдаг юм байна. Харин гурван удаа ороод тэнцээгүй тохиолдолд мөнгөө төлж үзлэг оношлогоонд ордог аж.
Гурван
удаа оношлогоонд орж дахин унах тохиолдол нэлээд байдаг гэнэ. Мөн үзлэг
оношлогоонд орж байгаа жолооч нар галын хор, эмийн сан авч ирэхгүй
тохиолдол нэлээд байдаг аж. Энэ байдлаас шалтгаалан иж бүрдэл дутуу
гэдэг үндэслэлээр оношлогоо хангалтгүй болдог байна. Иймээс автомашинаа
үзлэг оношлогоонд оруулж байгаа жолооч нар бэлтгэлээ сайн хангаж ирэх
хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, автомашин нь ямар ч техникийн зөрчилгүй байж
оношлогоонд орсон гэдэг үнэлгээ авах юм байна. Жолооч нар оношлогоо,
татвар хоёрыгоо ялгаж салгахгүй байгаа гэнэ.
Оношлогоонд
импортоор орж ирсэн шинэ автомашинууд ихэвчлэн ордог байна. 50 хувийг нь
эзэлдэг аж. Сонирхуулахад энэ үеэр Казакстан улсаас орж ирсэн гэх
бусдаас содон нэгэн автомашин оношлогоонд орсон юм. Жолооч нар болон
оношлогооны инженерүүд Монголд харж байгаагүй ховор автомашин байна гэж
байна лээ. Ер нь бусдаас дуу чимээ болон моторынхоо хүчин чадлаараа өөр
байсан.
Тухайн автомашины жолооч нь спорт загварын "Viрег"
гэдэг  автомашин гэж байна лээ. Шинээр импортоор орж ирсэн автомашин 72
цагийн  дотор номер дугаар авах ёстой байдаг аж. Иймээс хамгийн түрүүнд
оношлогоонд оруулдаг юм. Мөн жолооч нар оношлогоо, татвар хоёрыгоо
ялгаж  салгахгүйгээр зургадугаар сарын 1-нээс өмнө оношлогоондоо орно
гэж тавдугаар сарын сүүлээр авто оношлогооны төвүүдэд ихээр дугаарладаг
юм байна. Иймээс татвар оношлогоо хоёроо ялгаж, оношлогоондоо орох
хугацаанд ирэх хэрэгтэй аж.
Н.АЛТАНЦЭЦЭГ /НИЙСЛЭЛ ТАЙМС/
Зүүн аймгуудын нутгаар цасан ба шороон шуургатай
2014 оны 5 дугаар сарын 08-ны 08- 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол
үүлтэй. Зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос
секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр
хүрч, цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 1-6 хэм,
Алтайн өвөр говиор 11-16 хэм дулаан, бусад нутгаар  5-10 хэм дулаан
байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр  цасан шуурга шуурна. Бүх нутгаар 3-8 хэм  дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно. Нутгийн өмнөд
хэсгээр түр зуур  секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн
баруун хэсгээр 6-11 хэм,  нутгийн зүүн хэсгээр 10-15 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур  тунадас орно. Салхи баруун хойноос
секундэд 7-12 метр, зарим газраар түр  зуур секундэд 16-18 метр хүрч
шороон шуурга шуурна. Дорноговийн нутгаар 12-17 хэм дулаан, бусад
нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр.  3-5 хэм дулаан байна.
2014 оны 5 дугаар сарын 09-нөөс 2014 оны 5 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд зүүн
зүгийн нутгаар, 11-нд баруун  болон төвийн нутгийн хойд хэсгээр, 12-нд
төвийн нутгийн зүүн хэсгээр хур  тунадас, цас орно. Салхи 12-нд говь
талын нутгаар түр зуур секундэд  16-18 метр хүрч цасан болон шороон
шуурга шуурна. Хангай, Хөвсгөл,  Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10
хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм,  Их нууруудын хотгор болон Алтайн өвөр
говь, говийн нутгийн өмнөд  хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм
дулаан, бусад нутгаар  шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14
хэм дулаан  байна.
Нийтлэсэн: Ус цаг уур, орчны хүрээлэн
Далайн ус яагаад шорвог байдаг вэ
Физикч Л.Бямбажаргалын
эмхэттэсэн "500 асуулт,
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН 2013 ОНЫ ОНЦЛОХ 13 АЖИЛ
1.      Улсын төсвийн өмнө хүлээсэн татварын орлогын төлөвлөгөөг 110,3 хувиар биелүүлэв.
2.      Хавиргын боомтод G мобайлын сүлжээг оруулав.
3.      Ил тод нээлттэй байдлыг хангах үүднээс төрийн тусгай албан
хаагчдын зураг, овог нэр, хувийн дугаар, ажилласан жил, дадлага
туршлага, мэргэжил, боловсрол, гавъяа шагнал, цол зэргийг харуулсан
цахим  самбарыг хийж нийтэд ил тод  байрлуулсанаас гадна гаалийн үйл
ажиллагаанд мөрдөгдөж буй хууль  эрхийн акт, түүнтэй нийцүүлэн гаргасан
заавар журмуудыг электрон хэлбэрээр сурталчилж  эхлэв.
4.      Баянхошууны  боомтын өргөтгөлийн ажлыг дуусгаж ашиглалтад хүлээн авав.
5.      Петро-Чайна-Дачин-Тамсаг компаний ус тос хий
ялгах  төхөөрөмжийг түшиглэн хяналтын бүс байгуулж ашиглалтад хүлээн
авав. Энэ ажлын үр дүнд гаалийн хяналт шалгалт сайжрахаас гадна хил
дээрх төвлөрлийг сааруулж чадсан юм.
6.      Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор  аж ахуйн аргаар  "КАРАОКЕ”  байгуулав.
7.      Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болох
зорилгоор ажилчдын цайны газар байгуулж, туслах аж ахуйгаас махаар
хангаж  хөнгөлөлттэй үнээр үйлчилж эхлэв.
8.        Монгол Улсын болон ОХУ-ын Сибирийн   гаалийн  дарга нарын хамтарсан уулзалтыг Дорнод аймагт анх удаа зохион байгуулав.
9.       Эрүүл аж төрөх ёсыг  хэвшүүлэх зорилгоор бялдаржуулах танхимын дэргэд саун, душтэй болов.
Боомтуудын VSAT антенуудыг  сольж ,  сүлжээний  хурдыг 256 kbps
-2000 kbps  хүртэл  нэмэгдүүлсэнээс гадна  гүний гаалийн газарт шинээр
VSAT  антенна суурилуулсанаар   салбар боомтуудтайгаа  онлайн
холболттой  болж  ингэснээр гаалийн хэргийн программ хангамж  найдвартай
болж , файл дамжуулалт, мэдээлэл солилцох  тасралтгүй найдвартай
холболтоор  хангагдаж  гаалийн бүрдүүлэлт болон бусад гаалийн үйлчилгээ
шуурхай болов.
Газрын удирлагууд  салбар боомтууд болон гаалийн хяналтын бүсэд
ажиллаж буй нийт ГУБ нартай өглөө бүр видео хурал хийж салбар боомтуудад
хийгдэж буй ажилтай цаг алдалгүй танилцаж, үйл ажиллагааг  нь
уялдуулах, заавар зөвлөмж өгөх  зэрэг  боломжтой болов.
12.  Тус газрын ГУБ нарын 63,2  хувь нь  гэр бүлээсээ хол амьдардаг
тул тэднийг ая тухтай орчин нөхцөлд ажиллах, амьдрах болотж нөхцөлөөр
хангахын тулд  11  ГУБ-ын амьдардаг байруудад  засвар хийв.
13.  Мэргэшлийн түвшин тогтоох шалгалтаар тус газрын ГУБ-чид анх удаа 100 хувийн чанартайгаар дүгнэгдэв.
Одой циркчид ирнэ
сарын 1-ний хооронд Монголын циркчидтэй хамтран тоглолт
зохион байгуулах гэж байна. Нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй тус багийнхан
баавгай, хонь, ямаа, нохой зэрэг 20 гаруй төрлиин амьтдын хамт ирэх юм.
Мөн акробат, цагираг, илбэ, уран нугаралт зэрэг үзүүлбэр тоглолтын хөтөлбөрт багтжээ. Тоглолтын тасалбар суудлаасаа хамаараад 10-25 мянган төгрөгийн хооронд байх юм.
ХӨДӨЛМӨР