Дорнод нутгийн танилцуулга - www.Choibalsan.mn
ДОРНОД АЙМГИЙН ТАЛААР ТА ХЭР САЙН МЭДЭХ ВЭ?
ДОРНОД АЙМГИЙН ТАЛААР ТА ХЭР САЙН МЭДЭХ ВЭ?
Дорнод аймгийн нутаг засаг захиргааны хувьд дээд түвшинд 14 сум, дэд түвшинд 64 багт хуваагддаг. Дорнод аймгийн хүн амын тоо 2000 онд 75,373 байсан бол 2012 оны тооллогоор нийт хүн ам 74.7 болж буурчээ.
Ардын Засгийн газрын 1931 оны 11 сарын 6-ны өдрийн тогтоолоор Хан хэнтий уулын аймгийг өөрчлөн Дорнод аймгийг байгуулсан.
Дорнод аймаг тал хээр болон ойт хээр хосолсон 123.5 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, хойд талаараа ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, зүүн талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгуудтай хиллэдэг, Баруун урд, баруун талаараа Сүхбаатар, Хэнтий аймгуудтай хиллэдэг.
Тус аймгийн нутаг нь Далайн түвшнээс дээш 560-1300 м өргөгдсөн ухаа, гүвээ бүхий тал нутаг юм. Нутгийн Зүүн өмнөд хэсэгт Мэнэн, Тамсаг, Матадын өргөн талуудтайгаас гадна Дорнод талын үзэсгэлэн болсон Буурь нуур, Хөх нуур зэрэг томоохон нуур цөөрмүүдтэй.
Халх-Нөмрөгийн, Дорнод Монголын, Монгол Дагуурын дархан цаазат, Угтам, Тосон-Хулстайн байгалийн нөөц газар, Онон-Балжийн байгалийн дурсгалт газруудтай.
Тус аймгийн Өвөг дээдсийн түүхийг өгүүлсэн X-XI зууны Киданы үеийн Хэрлэн бар хотын туурь, Хэрмэн зам, XI зууны үед хүний гараар бүтээгдсэн Утай таван уул, Их бурхант, Хүн чулуунууд, Угтамын хийдийн тууриудаас гадна 1939 оны ялалтын хөшөөнүүд зэрэг түүхийн дурсгалт газрууд олонтой.
Тус аймаг засаг захиргааны 14 нэгж, 64 багтай, халх, буриад, барга, үзэмчин зэрэг ястанаас бүрдэх 74,7 мянган хүн амтай, үүнээс 55 гаруй хувь нь Чойбалсан хотод амьдарч байна. Хүн амын 70 хувийг 35 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлдэг.
Тус аймагт ерөнхий боловсролын 27 сургуульд 13285 сурагч, 26 цэцэрлэгт 4488 хүүхэд суралцаж, хүмүүжиж, 900 гаруй багш ажиллаж байна. Дорнод Монголын дээд сургууль, ШСТТС, МСҮТ зэрэг их дээд, тусгай дунд сургуулиудад 1000 гаруй оюутан, сурагч суралцаж байна.
Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 131 төсвийн байгууллагад 4272 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 118 нь улс төрийн албан хаагч, 488 нь төрийн захиргааны албан хаагч, 141 нь төрийн тусгай албан хаагч, 3525 нь төрийн үйлчилгээний албан хаагч байна.
МУИХ-аас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлахдаа Дорнод аймгийн төв Чойбалсан хотыг бүсийн тулгуур төв байхаар заасан. ДБЭХС ХК, Адуунчулуун ХК, Дорнод Гурил ХК, Махны үйлдвэрлэл худалдааны ДОРНОД ХК, НИК, Гаалийн газар, НААҮГ, ЗБОЭТөв, зэрэг бүсийн хэмжээний томоохон үйлдвэр АА-н нэгж газруудтай.
2012 оны жилийн эцсийн мал тооллогоор 1207.2 мянган мал тоологдсон ба үүнээс тэмээ 5.0 мянга, адуу 150.8 мянга, үхэр 119.7 мянга, хонь 584.8 мянга, ямаа 346.9 мянга тус тус тоологдов. Өнгөрсөн оныхоос тэмээ 550-аар буурч, үхэр 10053, хонь 29419, адуу 6743, ямаа 11826 толгойгоор өнгөрсөн оныхоос өссөн.
Дорнод аймаг нь үйлдвэрлэл хөгжсөн зүүн бүсийн тулгуур төв болон өргөжиж байна. 14 сум төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон. Төмөр замын Баянтүмэн тасгаас ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, БНХАУ-ын Манжуур хотоор дамжин Европ, Зүүн хойд Азийн орнуудтай харилцах боломжтой. ОХУ-тай хилийн байнгын 2, БНХАУ-тай улирлын чанартай 2 боомт ажиллаж байна.
Мөн Түмэн Гол төслийн хүрээнд Чойбалсан хотыг БНХАУ-ын Рашаант хоттой төмөр замаар холбох талаар судалгааны ажлууд хийгдэж байна.
Цагт 60 хүнд үйлчлэх олон улсын нисэх онгоцны буудалтай. Америк тив хойд туйлаар дамжин Зүүн өмнөд Азитай холбогдох SOLOK агаарын зам нь 1990 оноос ашиглагдаж эхэлсэн бөгөөд жилдээ 500 гаруй агаарын хөлөг тус аймгийн нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч байна.
Мөн ОХУ-ын Чита, Краснокаменск хот, зүүн зүгт БНХАУ-ын Харбин, Манжуур, Хянган аймгийн Улаан хот, Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотын чиглэлд олон улсын иргэний агаарын хөлгийн зам нээх бүрэн боломжтой.
Дорнод аймаг ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, Агын буриадын автономит тойрог, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр , Хянган, Шилийн гол аймагтай нийгэм, соёл, эдийн засаг, худалдааны шууд харилцаатай. БНСУ-ын Пучён хоттой хамтын ажиллагааны харилцаа тогтоосон, Зүүн хойт Азийн эдийн засгийн хөгжлийн хүрээнд Түмэн бүс хөтөлбөрт оролцож байна.
Дорнод аймаг Монгол орны хамгийн дорно зүгт оршдог. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Умард талаараа ОХУ (Өвөр Байгалын хязгаар), дорнод талаараа БНХАУ (ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол) гэх хоёр улстай хил залгана. Улс дотор Сүхбаатар, Хэнтий хоёр аймагтай хаяална. Тэгш тал газар зонхилно. Тус аймгийн нутагт байх Хөх нуурын хотгор (д.т.д. 560 метр) Монгол орны хамгийн нам дор газар гэгддэг.
МАНАИ СУМЫН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ
Матад сум 22,2 мянган хав.дөр км өргөн уудам нутагтай Засаг захиргааны 6 нэгж багтай. 818 өрхийн 2577 хүн амтай. 86685 толгой малтай. /тэмээ-638, адуу 15681, үхэр- 11693, хонь - 34455, ямаа-23218/
Сумын төв "Зүүнбулаг" нь Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос 150 км алслагдсан.
Байгалийн бүсээр Дорнод аймгийн урд хэсэгт дов толгод бүхий тал хээрийн болон говь хосолсон бүсэд оршдог бөгөөд Далайн түвшнээс дээш 900 орчим метр өндөрт өргөгдсөн Зүүн өмнөд ба хойд хэсгээр БНХАУ-тай, өмнөд ба баруун хэсгээрээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдтай бусад талаараа Булган, Баянтүмэн, Халхгол сумтай тус тус хиллэдэг.
Матад сум нь байгалийн үзэсгэлэнт газар олонтойгоос гадна хялганат талын эко систем цагаан зээрийн байршлыг хамгаалах зорилгоор сумын нутгийн баруунаас Лагийн хар толгой /709,0/, Оцгор толгой /826,0/ түүнээс зүүн хойш Цагаан уулын хойд үзүүрт орших Төөг, түүнээс урагш орших улсын хил хүртэл 134582 га газрыг Дорнод Монголын Дархан цаазат газар болгосон.
Матад сумын нутгаас баруун урагш 12 км-т орших Баянхангайн байгалийн үзэсгэлэнт газар нь хангайн тогтоцтой хад чулуу ихтэйгээс гадна далиу ягаан цэцэг, эмийн 200 гаруй төрлийн ургамал ургадаг газар юм. Бас эмчилгээнд зориулагдсан Нарангийн рашаан байдаг.
Мөн Мэнэн Бадам-Ишийн өргөн уудам тал, Ловх, Хайлаастын бичигт хад, Хөхгэр, Ендонгийн хайлаас зэрэг байгалийн сонин тогтоцтой үзэсгэлэнт газрууд олон байдаг.
Тус сум нь газрын тос, уран, нүүрс, жонш, шохой, алт зэрэг ашигт малтмалтай. Монголын улаан номонд бичигдсэн урт навчит, далан товч, Монгол тост, том дохиурт сонгино зэрэг нэн ховор ургамлаас гадна таана хөмүүл, мангир, гогод, сонгино, агь, ганга, зээргэнэ зэрэг хүнсний ба эмийн ургамлаар баялаг.
Мэнэн, Бадам-Ишийн тал Лаг нуур, Жаран тогооны тал, Эхэн худаг, Гурван дэрс зэрэг газрууд нь цагаан зээрийн гол нутаг юм. Монгол оронд түгээмэл тархсан хөхтөн амьтдаас цагаан зээр , чоно, тарвага, үнэг, хярс, туулай, мануул, дорго, гөрөөс, зараа, бах мэлхий, могой гүрвэл элбэнх элбэг, Жигүүртнээс тогоруу, нугас, талын сар, шаазгай, хэрээ, гургууль, цахлай, тоодог, ангир өвөөлж, шонхор зэрэг шувуудтай.
Суманд ИТХ, ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв, Цаг уурын станц Шатахуун түгээх станц, Цахилгаан холбоо, Шуудан тасаг, Юнитель, Жи-мобайл, Мобиком, "Хаанбанк", "Төрийн банк", ПетрочайнаДачинТамсагХХК,"Буман-Олз" ХХК, "Матад- БЭШН" ХХК, "Улаан-Айраг" ХХК, "Их нурууны Илч" ХХК, "Нууц-Очир" ХХК, "Баяржонон" ХХК , "Хүрээтийн булаг" ХХК, "Түмэншувулдай" ХХК, "Зэрэглээт бүрд" ХХК, "Хөтөл Ухаа" ББН, "Дов хөвөө" ББН, "Рашаант -Өндөр" ХХК, "Буян-Үржих сүрэг" ХХК, "Давсан-Ухаа" хоршоо, "Матад-Тосон уул" ТББ зэрэг төрийн ба төрийн бус аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.
ДОРНОД
Дорнод аймгийн газрын хэвлий, ашигт малтмалын ашиглалт, хамгаалалт
Дорнод
аймаг ашигт малтмалын багагүй нөөцтэй бөгөөд 85 орд, ирээдүй бүхий 149
илрэлийг тогтоосон байдаг. Тамсагийн сав газарт газрын тос, Адуунчулуун,
Үхэрт, Хөөвөр нуур, Хөөт, Баянбулаг зэрэгт хүрэн нүүрсний Цав, Улаан,
Мухарт холимог металлын, Цагаанчулуут, Үрлийн овоо, Тогоотын хөндий, Дөч
голын алтны, Мардай, Дорнод, Гурванбулагт ураны зэрэг ашигт малтмалын
томоохон ордуудтай.
Одоогийн байдлаар тус аймагт 216 аж ахуйн нэгж, иргэн 2629.5 мянган га талбайд хайгуулын, 44 аж ахуйн нэгж 10952.2 га талбайд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
Ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр Адуунчулуун, Петро Чайна Датчин Тамсаг, Улз гол, Жамп, Төв Азийн уран, Эмээлт
майнз, Дамбат, Тунамал шижир, Дун эрдэнэ, Шанлун, Шинь Шинь зэрэг
томоохон компани аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна.
Уул
уурхайн үйлдвэрлэлийн явцад хөндөгдсөн 400 гаруй га газраас 2004-2008
онуудад нийт 198 га талбайд нөхөн сэргээлт хийгдээд байна. Чойбалсан
хотын орчимд байрлаж байсан хуучнаар ЗХУ-ын цэргийн ангиуд, Мардайн
уурхайчдын тосгоны газрын доорхи цахилгаан, холбооны кабелийн зэс,
хаягдал төмөр, халаалт, бохир, цэвэр усны хоолойг авах зорилгоор газрын
хэвлийг их хэмжээгээр сэндийлж, нөхөн сэргээлт хийлгүй орхисон байна.
Эдгээр эвдэрсэн газрын хэмжээ нарийвчлан тогтоогдоогүй, нөхөн сэргээх
эзэн холбогдогч нь тодорхойгүй байна.
Агаар, хүрээлэн буй орчны бохирдол
Манай
аймаг нийт 74,5 мянган хүн амтай бөгөөд хүн амын тоо дунджаар жилд
400-аар өсдөг бөгөөд үүнтэй уялдан ахуйн хэрэглээ байнга өсч байна. Хэрэглээ өсөхийн хэрээр хог хаягдал өдөр тутам нэмэгдэж орчин бохирдсоор байна.
Чойбалсан хотод 2008 оны судалгаагаар агаар бохирдуулах 14287 суурин эх үүсвэр, 5810 хөдөлгөөнт эх үүсвэр байна.Үүнд:
450
сая орчим квт эрчим хүч, 180-аад мян. ккал дулаан үйлдвэрлэхэд
зарцуулдаг      220 гаруй мянган тонн нүүрс зарцуулдаг Зүүн бүсийн эрчим
хүчний систем
Жилд
360 тн нүүрс шатаадаг 6 уурын зуух, 24260 тн нүүрс, 8200 гаруй м3
мод      түлдэг гэр хорооллын 4852 өрхийн зуух, 98 аж ахуйн нэгжийн
халаалтын болон      нам даралтын зуух
Агаарт хорт утаа цацаж, хөрсийг хүнд      металлаар бохирдуулдаг 5810 автомашин, тээврийн хэрэгсэл
Эдгээрээс
гарсан хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл,
тоос, химийн хортой нэгдлүүд агаар орчныг бохирдуулж, хүний эрүүл мэндэд
сөргөөр нөлөөлдөг.
Чойбалсан хотод тээврийн хэрэгслийн тоо сүүлийн жилд 5-7 хувиар байнга өсч байгаа бөгөөд жилдээ азотын давхар исэл 65.6 тн, нүүрстөрөгч 196.8 тн ялгаруулдаг гэсэн судалгаа байдаг.
УЦУОШ-ний албаны орчны бохирдлыг хянах лабораторийн тогтмол хийж байгаа хэмжилтийн дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн/SO2/,дундаж агууламж 0,004 мг/л, хамгийн их агууламж 0,035 мг/л, азотын давхар ислийн/NO2/ жилийн дундаж агууламж 0,017 мг/л, хамгийн их агууламж 0,072 мг/л байгаа нь хүлцэх агууламжаас давсан тохиолдол ажиглагдахгүй байгаа юм . Монгол улсын засгийн газраас экологийн цэвэр түлш болох шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор 2006 онд шинэчлэн баталсан "Шингэрүүлсэн шатдаг хий” үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн олон арван байгууллага аж ахуйн нэгжүүд, иргэд эрчим хүч хэмнэн хямд эрчим хүч ашиглаж байгаа бөгөөд барилгын салбарт хийг өргөнөөр ашиглах болж байна. Судалгаанаас харахад Чойбалсан хотын 5 өрх тутмын нэг нь 20
л, ресторан, цайны газрууд 120-140 л, сургууль, цэцэрлэгүүд 80-100 л,
үйлдвэр аж ахуйн нэгжүүд 200-300 л шингэрүүлсэн шатдаг хийг нэг сард
хэрэглэж байгаа буюу аймгийн төвийн хэмжээнд шатдаг хийн
хэрэгцээ 50-60 тн байна .Цаашид аймгийн төвд шатдаг хийн үйл ажиллагаа
эрхэлдэг аж ахуйн нэгжийг дэмжих бодлого барьж ажиллавал Улаанбаатар хот
болон хөрш хотуудад очиж баллон цэнэглэдэг байдал зогсч, шатдаг хийн хэрэглээ өсөх бөгөөд автомашиныг хийгээр цэнэглэх станц байгуулан улмаар хөрш зэргэлдээ Хэнтий, Сүхбаатар аймгуудыг хангах боломж бий.
Манай аймагт улсын төсвийн хөрөнгөөр хог
хаягдлын төвлөрсөн цэгийг тохижуулах, ландфиллийн аргыг нэвтрүүлэх ажил
хийгдэж байна. Ландфиллийн арга нэвтрүүлэхэд шаардагдах техник тоног
төхөөрөмжийг тендерт шалгарсан "НУКЛОН” ХХК нь БНХАУ-аас
нийлүүлээд байна. Нийгмийн өмнө зайлшгүй тулгамдаж байгаа асуудлын нэг
болох хог хаягдлыг байгаль орчинд халгүй зайлуулах буюу ландфиллийн
аргад түшиглэсэн хогийн цэгийг Чойбалсан хоын төвд байгуулж байгаа
бөгөөд цаашдаа хүн ам олноор сууршсан сум, уул уурхайн ашиглалт явуулж
байгаа аж ахуйн нэгжүүдэд өргөнөөр нэвтрүүлбэл ил задгай
хог хаягдлын хэмжээ эрс буурах болно. Ундааны сав, лааз, гялгар уут
зэрэг хаягдлыг тусгай цэгүүдэд хүлээн авч, дахин боловсруулж үйлдвэрлэлд
хэрэглэх мөн цаасан хогыг дахин боловсруулж гялгар уутыг орлуулах
бүтээгдэхүүн хийх зэрэг алхмыг эхлээд байна
Дорнод аймгийн нутаг дэвсгэр дээр 73 овгийн 635 зүйл ургамал, 8 овгийн 50 гаруй зүйлийн мод сөөг бүртгэгдсэн
сөөг бүртгэгдсэн. Үүнээс 118 зүйл нь эмийн ургамал, 21 зүйл нь нэн
ховор, 60 гаруй зүйл нь ховор ховордож байгаа, 560 зүйл нь элбэг ургамал болно. Одоогоор иргэд, уламжлалт эмнэлэг, эмийн сангууд нохойн хошуу, хусны шүүс, лидэр, эмийн таван салаа, алтан гагнуур зэрэг ургамлыг маш бага хэмжээгээр түүж хэрэглэдэг.
Зах
зээлд өртөж хомсдож болзошгүй нэлээд хэдэн зүйлийн ургамал байгаагаас
чихэр өвс, зээргэнэ, эгэл бавран, газрын үс, дэрэвгэр жиргэрүү,
чацаргана, цагаан мөөг зэрэг зүйлүүд байна.
Дорнод аймагт зарим ашигт ургамлууд тухайлбал дэрэвгэр жиргэрүү чихэр өвс гэх мэт ургамлын нөөц багасах хандлагатай болж байгаа. Дээрх ургамлыг үндсээр нь жил дараалан их хэмжээгээр түүж байгаа нь эмийн ач холбогдолтой ургамлуудын тархацад муугаар нөлөөлж байна.
Ургамлын тархац нутаг, генийг хамгаалж авч үлдэх зорилгоор түүж бэлтгэх нөөцгүй болж устах аюулд орж байгаа нэн ховор, ховор ургамлыг түүr бэлтгэхийг хориглох арга хэмжээ авч байдаг.
Дорнод аймгийн гол, нуур
аймгийн гол, нуур нь Номхон далайн ай савд багтадаг бөгөөд Хэнтийн
нуруунаас эх авсан Хэрлэн, Онон, Улз, Тээл, Дөч, Ямалх, Галын гол болон
Хянганы нуруунаас эх авсан Халх, Нөмрөг, Дэгээ, Галтастай, Бүр, Алтан
голууд, Буйр, Яхь, Хөх, Сүм, Баруун шаварт, Баян эрхэт, Шорвог, Жирмийн
цагаан, Бор давст, Булан шаварт, Галуут, Дөрөө, Чухь, Гүн цэнгэлэг, Галт
зэрэг олон нуурууд байдаг.
Эдгээрээс
Монгол оронд томоохонд тооцогдох нь Хэрлэн, Онон, Халх, Улз голууд
Буйр, Хөх, Яхь нуурууд юм. Загасны төрөл зүйлээр баялаг гол, нуур олон
байдаг. Тухайлбал: Буйр, Хөх нуураас тодорхой хэмжээний
загас олзворлож ашигладаг. Ташгайн таван нуур, Монгол дагуурын дархан
цаазтай нутгийн бүсэд багтах Дөрөө, Галуут, Ангирт, Тээлийн цагаан,Бүс
нуурууд нь Дэлхийн болон Монгол улсын "Улаан ном”-д орсон нүүдлийн
шувуудын зусаж, үржих таатай орчин болдог. Сангийн далай, Гүн , Давсан
нуурууд давсны баялаг нөөцтэй бөгөөд Сангийн далайгаас жилдээ 200 гаруй
тонн давс олборлодог.
2007 онд гадаргын болон газрын гүний уст цэгийн тооллого явуулсан. Тооллогын
дүнгээс үзэхэд 282 нуураас 193 нь буюу 68.4%, 117 голоос 33 буюу 28.2
%, 233 булгаас 99 буюу 42.5 %, 22 рашаанаас 2 нь буюу 9.1% нь хатаж
ширгэсэн байна. 2003-2008 онуудад хур тунадас олон жилийн дунджаас бага
орсоноос нийт нутгаар гандуу байсан нь гол, нуур, булаг шанд ширгэх нэг нөхцөл нь болсон гэж дүгнэсэн.
Аймгийн хэмжээнд 2003 онд хийгдсэн гадаргын усны тооллогоор гол горхи 117, нуур 282, булаг шанд 233, рашаан ус 22, бүгд 654 ил задгай ус бүртгэгдэж тоологдсон. Сүүлийн жилүүдэд хэт халалт, хүний буруу үйл ажиллагааны улмаас гол
горхи 39, нуур цөөрөм 233, булаг шанд 121, рашаан ус 5 нийтдээ 398 ил
задгай усны төвшин доошилж урсгал нь тасарч, ширгэж хатсан байна. Усны
нөөц нь жилдээ голын ус 1.30 км3,нуурын ус 3.37 км3 байдаг.
ХЭРЛЭН. Их Хэнтийн нурууны өвөр хажуугийн далайн түвшнээс дээш 1750 м өндөрт орших Богд гол, Цагаан голоос эх аван Хэнтий, Төв, Сүхбаатар, Дорнодын
нутгаар урсаж БНХАУ-ын Далай нуурт цутгана. Хэрлэн голын урт нь Монголын
нутагт 1090 км. Голын усны өргөн 50-150 метр. Гүн нь 0.5-2.0 метр
хүрнэ. Ус хурах талбай нь 116455 км2 байна.
Хэрлэн голд хар мөрний цурхай, цагаан амар, морин загас, хэлтэг, хилэм, тул, зэвэг зэрэг загас элбэг юм.
Хэрлэн
голын дагуу Багануур, Өндөрхаан, Чойбалсан зэрэг томоохон төв суурин
газрууд оршдог бөгөөд уг хотуудын цэвэрлэх байгуламж болон дулааны
цахилгаан станцын үнсэн сангаас гарах хаягдал ус зэрэг нь Хэрлэн голыг
бохирдуулах гол эх үүсвэр болдог.
ОНОН. Хэнтий нурууны зүүн хойд хажуугийн Ононгийн халуун рашааны орчмоос эх авах бөгөөд урт нь 808 км. Үүний 29070 кмІ талбайтай, ус хурах талбай нь 94090 кмі, 298 км урт хэсэг нь Монгол нутагт оршино.
Онон
голын эхэнд ОХУ-ын нутгаас Ашинга, Балж, Хэрээ, Тэрэн зэрэг голууд
цутгана. Онон гол хилийн чанадад Ингэтэй голтой нийлж Шилка голыг
үүсгэнэ.
Онон
гол Баян-Уул сумын төвөөс хойшоо 60 орчим км зайтай бөгөөд үзэсгэлэнт
сүрлэг сайхан уул, хад, хясаа, цохион дундуур сүлжин урсаж ОХУ-ын нутаг
дахь Амар мөрөнд цутгана.
Онон
голын саваар 28 зүйл загас амьдардгаас дэлхийн хэмжээнд ховордсон
амарын хилэм, тул, булуу цагаан, гутаар, амарын сугас, улаан живэрт,
морин загас, цагаан хадран, зэвэг зэрэг загас цөөн тоотой байна.
Ононгийн
сав дагуу газар бол ан амьтад, ургамал, жимс ногоо болон шим мандлыг
тэжээн тэтгэж, байгаагийн нэн ховор амьтанд тооцогдон хамгаалагдсан Цэн
тогоруу нутагладаг. Хархираа тогоруу намар голдуу цэн тогоруутай хамтран
сүрэг үүсгэн амьдардаг.
Онон голын дагуу байгалийн аялал жуулчлал болон спорт-агнуур хөгжүүлэхэд тохиромжтой.
УЛЗ. Хэнтий аймгийн Норовлин сумын нутгаас эх авч ОХУ-ын Тарь нуурт цутгана. Голын урт 420 км, ус хурах талбай 27500 кмІ байна.
Улзын
гол Баян-Уул сумын нутаг дэвсгэрийн тэхий дундуур цэлгэр уудам
хөндийгөөр 60 км тахирлан махирлан урсаж байдаг. Улз голд 13 овгийн 14
зүйл макросээр нуруугүйтэн, 5 зүйл манцуйтан шавьж олж тодорхойлсон байна.
Улз голд гүрц, сахалт эрээлж, чимхүүр загас, нүцгэн жараа ба могой жараахайн төрлийн загас зонхилдог байна.
ХАЛХ. Дорнод хязгаарын хамгийн том гол бөгөөд Монгол улсын хилийн гадна
талаас эх авсан жижиг гол горхиуд нийлснээр Халхын гол болно.
Их
Хянганы нурууны БНХАУ-ын нутаг дахь 1720 м өндрөөс эх авч Буйр нуурт
цутгана. Голын урт 399 км, ус хурах талбай 11755 кмІ байна. Үүнээс 7440
кмІ талбай, 264 км урт хэсэг нь Монгол улсын нутагт хамаарна. Голын
эхээр 400-500 мм хур тунадас унах учир ой мод элбэгтэй, адагт хээрийн
ургамал зонхилно.
Усны
амьтны гол төлөөлөгч болох тул, зэвэг, цулбуурт, булуу цагаан, хэлтэг,
улаан живэрт, улаан далбаа, ториг загас, цулбуурт, хэлтэг, амарын
цурхай, амарын сугас, давх зэрэг олон төрөл зүйл загастай.
Ер нь Халх, Нөмрөгийн голын сав газар нь Монгол орны 75 зүйл загасны 38 орчим зүйлийнх амьдрах таатай орчин болдог нутаг юм.
НӨМРӨГ. Монгол
орны нутаг дэвсгэрийн хамгийн зүүн хэсэг болох Соёлз уулын салбар
Зараа, Орч, Баянхээр зэрэг уулсаас авсан Бүрийн гол, Галтастайн гол,
Болийн гол нийлэн Гурван голын бэлчир хэмээх үзэсгэлэнт газрыг бий
болгох бөгөөд үүнээс цааш улам өргөсөн урсах голыг Нөмрөг хэмээнэ. Энэ
гол нийт 38 орчим км урсаад Халхын голтой нийлнэ.
Хянганы салбар уулсаас эх авч Халх голд цутгана. Түүний
урт 218 км, ус хурах талбай 5950І км болно. Голын хөндийд намаг тархаж,
ой мод бут сөөг ургах ба хөндийн давчуу хэсэгт уулын эгц хажуу тулж
ирнэ. Гульдирал эхнээсээ адаг руугаа улам өргөсөж 10-20 метр буюу
түүнээс ч илүү болно. Усны дундаж гүн 0.8-1.2 м, хамгийн гүн цээлдээ 3.0
метр хүрнэ.
Нөмрөг
орчимд 487 зүйлийн ургамал тэмдэглэгдсэний дотор өөр хаана ч байхгүй
гэгдэх Валерийн тарна хэмээх ургамал, мөн Төв Азид унаган 10 зүйлийн
ургамал байдаг. Цагаан цээнэ, Их саадган цэцэг, Бавгар үрт агчаахай
зэрэг нэн ховор ургамлын зүйлүүд тааралдана.
Хар мөрний хандгай, Манжуурын сохор номин, Хар мөрний цагираг могой зэрэг амьтад Нөмрөгт байдаг.
Ан амьтан
Ан амьтан
Дорнод аймаг нь Монгол орны зүүн хязгаарт 123.6 мянган км2 газар нутаг эзлэн орших бөгөөд гурван
улсын хилийн заагт байрладаг онцлогтой. Хойд талаараа ОХУ, зүүн, зүүн
урд, урд талаараа БНХАУ, баруун урд талаараа Сүхбаатар аймаг, баруун
талаараа Хэнтий аймагтай хиллэдэг. Хүн амын тоог газар нутагтай
харьцуулахад нягтшил багатай.
Аймгийн нутаг ихэнхдээ Дорнод Монголын тал хээрийн эко системд хамрагдах бөгөөд хялганат тал хээрийн хэв шинжийг хадгалан үлдсэн Мэнэн, Тамсаг, Бадам –Ишийн нүд алдам өргөн уудам тэгш тал, Төв Азийн зэрлэг туурайтан амьтны сүүлчийн их сүрэг болох цагаан зээр олон мянгаараа сүрэглэн нүүдэллэн амьдардаг.
Амьтны аймгийн хувьд  6 баг, 16 овог, 46 төрөлд хамаарагдах 70 гаруй зүйл амьтан байдаг. Хөхтөн амьтдаас Монгол улсын Улаан номд болон ховор амьтдын жагсаалтад орсон Дагуур зараа, Дорнын сармаахай, Бор харх, өөхлөг тажигдаахай, Голын халиу, Халиун буга, Хар мөрний хандгай зэрэг зүйлүүд цөөн тоотойгоор, агнуурын ач холбогдолтой монгол тарвага, зурам, сохор номин, ондотор, чоно, үнэг, элбэнх, зээх үен, дорго, зэрлэг гахай, цагаан зээр зэрэг амьтад бий.
Амьтны
аймаг, экосистемийн тэнцвэрт байдалд чухал үүрэгтэй зүйлүүд нь монгол
тарвага, цагаан зээр, үлийн цагаан оготно, чоно дагуурын огодой, түлхүүр
зүйл нь хил дамжсан цагаан зээр, үлийн цагаан оготно юм.
Сүүлийн жилүүдэд агнуурын өндөр ач холбогдолтой амьтдын тоонд ихээхэн өөрчлөлт гарч цөөрсөн байна. Элбэг нөөцтэйд тооцогдож байсан тарвага хориглох хэмжээнд хүртэл багасч бараг агнуурын нөөцгүй болоход хүрсэн байна. Тарвага агнахыг хориглосноос хойшхи хугацаанд тоо толгой нь өсөх хандлагатай байгаа. 2000 оноос хойш Цагаан зээрийг үйлдвэрлэлийн
зориулалтаар агнуулахыг хориглуулсан, одоогоор 200-500 толгойг зөвхөн
ахуйн зориулалтаар агнуулах зөвшөөрлийг олгож байгаа. Уур амьсгалын өөрчлөлт ган зудын аюул, ил задгай ус ширгэх, малын тоо толгойн хэт өсөлт, уул уурхайн, зам харилцаа хөгжих, бэлчээр талхлагдах зэргээс зээрийн амьдрах орчин хомсдож байна.
1990 оноос хойш халиун буга, бор гөрөөс, тарвага зэрэг амьтад агнуурын ач холбогдолтой байдлаасаа болж ховордсон.
Хэрлэн гол түүнээс хойш нугат хээр, хээрийн бүсэд оршдог томоохон гол, нуууруудад ус намгийн болон ховор шувууд өндөглөж зусах буюу нүүдлийн үедээ байршдаг. Монголын болон Азийн, дэлхийн улаан номд бүртгэгдсэн, олон улсын конвенц / CITES/ -ийн хавсралтад бүртгэгдсэн тоо
толгой нь ховордож байгаа цэн тогоруу, хар тогоруу, цагаан тогоруу,
алаг тогоруу, нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг өөр хаана ч бүртгэгдээгүй дорнын өрөвтас, халзан өрөвтас, ухаа шумбуур, хээрийн хавмгаалж, жагар хөхөө зэрэг зүйлүүд дэлхийд ховордож байгаа цэн тогоруу, харихараа тогоруу өвөгт тогоруунууд өндөглөөд зусдаг.
Хэрлэн
онон Улз Халхгол, Буйр, Дөрөө, Хөх нууруудад 36 төрөлд хамаарагдах, 46
зүйл загас бүртггэдсэн байдгийн 17 зүйл нь агнуурын ач холбогдолтой. Одоогоор зөвхөн Буйр нуурт загас барих
зөвшөөрөл өгч байгаа. Буйр нуур Монгол, БНХАУ хоёр улсын хилийн заагт
байрладаг учраас загас агнуурын зохицуулалттай явуулж чадахгүй байна.
Аймгийн хөгжлийн цогц бодлого
ДОРНОД АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО
(2009 – 2016 он)
НЭГ. ДОРНОД АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛУУД
1.1. Дорнод аймгийн хөгжлийн өнөөгийн байдал
1.2. Дорнод аймгийн хөгжлийн давуу болон сул талууд
ХОЁР. ДОРНОД АЙМГИЙН ХӨГЖЛИЙН АЛСЫН ХАРАА, ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД
2.1. Дорнод аймгийн хөгжлийн алсын хараа
2.2. Дорнод аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд
ГУРАВ. ХҮНИЙ ХИЙГЭЭД НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
3.1. Ядуурал, ажилгүйдлийг бууруулах бодлого
3.2. Хүн ам зүйн бодлого
3.3. Боловсрол, соёлын хөгжлийн бодлого
3.4. Эрүүл мэндийн хөгжлийн бодлого
ДӨРӨВ. ДОРНОД АЙМГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО
4.1. Макро эдийн засгийн бодлого
4.2. Эдийн засгийн бодит салбаруудын хөгжлийн бодлого
4.2.1. Аж үйлдвэрийн хөгжлийн бодлого
4.2.2. Хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого
4.2.3. Худалдаа, үйлчилгээний салбарын хөгжлийн бодлого
ТАВ. Дэд бүтцийн хөгжлийн бодлого
5.1. Зам, тээврийн хөгжийн бодлого
5.2. Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого
5.3. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн бодлого
ЗУРГАА.Чойбалсан хот болон сумдын хөгжлийн бодлого
6.1 Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотыг хөгжүүлэх бодлого
6.2 Сумдыг хөгжүүлэх бодлого
ДОЛОО. Гадаад харилцааг хөгжүүлэх бодлого
НАЙМ. Аялал жуулчлалын салбарын хөгжлийн бодлого
ЕС. ХҮРЭХ ГОЛ ҮР ДҮН,    ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ МЕХАНИЗМ
6.1. Цогц бодлогыг хэрэгжүүлснээр хүрэх гол үр дүн
6.2. Цогц бодлогын хэрэгжилтийг хангах механизм
ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛАЛ
УИХ    Улсын Их Хурал
ДНБ    Дотоодын нийт бүтээгдэхүүн
ЕБС    Ерөнхий боловсролын сургууль
МСҮТ    Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
МАА    Мал аж ахуй
ТХГН    Тусгай хамгаалалттай газар нутаг
ХАА    Хөдөө аж ахуй
УЦС    Усан цахилгаан станц
ДЦС    Дулааны цахилгаан станц
ОРШИЛ
1. Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого
(2009-2021 он)-ыг  УИХ-ын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан
"Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц
бодлого (2009-2021 он)”-д тулгуурлан боловсруулав.
2. "Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2016 он)”-д "Монгол Улсын
бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, "Бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны
стратеги (2010 он хүртэл)”, "Монгол Улсын Зүүн бүсийн хөгжлийн
хөтөлбөр(2015 он хүртэл)” зэрэг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын
баримт бичгүүдийн үзэл санаа, хэрэгжилтийн явц, үр дүн, залгамж чанар
тусгалаа олсон болно.
3. "Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2016 он)”-д аймгийн
хэмжээний хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн үзэл санаа, хэрэгжилтийн
явц, үр дүн, залгамж чанар мөн тусгалаа олсон болно.
4. Дорнод аймгийн урт хугацааны хөгжлийн стратегийн зорилтууд, хүрэх үр дүнг 2009-2016 оны хооронд авч үзэж тусгав.
5. Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлого (2009-2016 он)”-ыг
боловсруулахад Дорнод  аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Засаг
даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс,  агентлагууд, сумдын ИТХ,
Засаг даргын тамгын газар, Үндэсний хөгжлийн хүрээлэн тэргүүлэх
үүрэгтэй оролцов.
НЭГ. ДОРНОД АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛУУД
1.1. Дорнод аймгийн хөгжлийн өнөөгийн байдал
Дорнод аймагт 2008 оны байдлаар улсын нийт хүн амын 2.7 хувь, Зүүн
бүсийн хүн амын 36.9 хувь буюу 74.5 мянган хүн оршин сууж байна. Хүн
амын тоо цөөн, өсөлт удаан байна. Ажилгүйдлийн түвшин 2008 оны байдлаар
улсын дундажаас 1.2 пунктээр, Зүүн бүсийнхээс 0.4 пунктээр өндөр байна.
Хүн амын дундаж наслалт 63.0 байгаа нь улсын дунджаас бага байна.
Аймгийн хэмжээнд ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэсэн олон арга
хэмжээ авч хэрэгжүүлж байгаа боловч ядуурал дорвитой буурахгүй байна.
Ядуу өрхийн дийлэнх нь аймгийн болон сумын төвд амьдарч байна.
Ажилгүйдэл, ядуурлыг  багасгахад аймгийн хөгжлийн давуу тал, нөөц
боломжийг бүрэн ашиглаж, үйлдвэрлэл, үйлчилгээг бүх талаар дэмжин ажлын
байрыг олноор  бий болгох, эдийн засгийн өсөлт, тэргүүлэх салбаруудын
хөгжил, хөрөнгө оруулалтын арга хэмжээтэй нягт уялдсан хөдөлмөр
эрхлэлтийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгэм (социаль)-ийн салбаруудын хүрээнд
шийдвэрлэвэл зохих олон асуудал хуримтлагдсан байна. Боловсролын
салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлж, бүх шатны сургуулиудын сургалтын
чанарыг сайжруулах шаардлагатай байна. Аймгийн эрүүл мэндийн салбарын
боловсон хүчний хангалт, мэргэжлийн ур чадварын түвшин харилцан адилгүй,
эмнэлгүүдийн төсөв, материаллаг баазын хангамж, хүрэлцээ хангалтгүйгээс
эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний чанар, хүртээмж шаардлагын
түвшинд хүрээгүй байна.
Дорнод аймгийн ДНБ 2007 оны байдлаар оны үнээр 61.7 тэрбум.төг байсан
бол 2008 онд 80 тэрбум.төг болж өмнөх онынхоос 29.6 хувиар өсчээ. Дорнод
аймаг нь Монгол Улсын ДНБ-ний 1.3 хувийг,  Зүүн  бүсийн ДНБ-ний 23.9
хувийг тус тус үйлдвэрлэж байна. Аймгийн нэг хүнд ногдох ДНБ оны үнээр
2007 онд 1376.8 мян.төг байсан бол 2008 онд 1676.3 мян.төг болж 21.8
хувиар өсчээ. Дорнод аймгийн ДНБ-д салбаруудын эзлэх хувийг авч үзвэл,
2007 оны байдлаар хөдөө аж ахуй 50.7 хувийг, аж үйлдвэр, барилга 22.9
хувийг, үйлчилгээний салбар 26.5 хувийг тус тус эзэлж байсан бол 2008
онд хөдөө аж ахуй 47.3 хувийг, аж үйлдвэр, барилга 22.4 хувийг,
үйлчилгээний салбар 30.3 хувийг эзэлж байна. Тус аймагт 2008 оны
байдлаар улсын нийт хөдөө аж ахуйн салбарын ДНБ-ий 3.3 хувь, аж үйлдвэр
барилгын салбарын ДНБ-ий 0.8 хувь, үйлчилгээний салбарын ДНБ-ий 0.9
хувь тус тус ногдож байна.
Дорнод аймгийн ДНБ-ний салбарын бүтцийг улсын болон Төвийн бүс, бусад
аймгуудтай харьцуулбал эдийн засгийн салбарын бүтцэд хөдөө аж ахуйн
салбар ихэнхи хувийг эзэлж ХАА, үйлчилгээний салбар илүү давамгайлж
байна. Малчдын хөдөлмөр зохион байгуулалтын оновчтой хэлбэр болох
хоршоо, фермерийн аж ахуйг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа ч
түүний хэрэгжилтийн явц удаан, малчдын хөрөнгө хүч, хөдөлмөр тархай, аж
ахуйг удирдах арга барил дутагдалтай хэвээр байна. Ашигт малтмал
олборлох, боловсруулах, малын гаралтай түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар аж
үйлдвэрийн салбарт өндөр өсөлтийг бий болгон эдийн засгийн бүтцийг
сайжруулах, түүнчлэн  эрчимжсэн фермерийн аж ахуй, усалгаатай газар
тариаланг эрчимтэй хөгжүүлэх чиглэлийг баримтлах шаардлагатай байна.
Үйлчилгээний салбар өргөжин хөгжиж байгаа хэдий ч үйлчилгээний чанар,
хүртээмж шаардлагын түвшинд хүрээгүй, үйлчилгээний үнэ өндөр хэвээр
байна.
Монгол Улсын зарим аймгуудтай харьцуулбал эрчим хүчний болон зам
тээврийн дэд бүтэц илүү хөгжсөн давуу талаа сайн ашиглах шаардлагатай
байна.
Цаашид гадаад харилцааг тэргүүлэх чиглэлийн нэг болгон Зүүн хойд Ази,
Европын өндөр хөгжилтэй орнуудын аймаг, мужтай харилцаа тогтоож, гадаад
харилцааг эдийн засагжуулан дэвшилтэт технологи, туршлага нэвтрүүлэх,
гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох зэрэг
эдийн засгийн хөгжилд түлхүү чиглүүлэх шаардлагатай байна.
Дорнод аймаг нь ган цөлжилтөд хялбархан нэрвэгдэж болох нөхөн сэргээгдэх
чадвар султай экологийн эмзэг орчинтой аймаг юм. Үүнтэй холбоотойгоор
байгалийн нөөцийн ашиглалт, хамгааллын холбогдолтой шийдвэрлэвэл зохих
асуудлууд ч цөөнгүй байна.
Дорнод аймагт Монгол Улсын бусад аймгуудын нэгэн адил дэлхийн уур
амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон чадавхийг бий болгож, цөлжилтийг
сааруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах нь томоохон тулгамдсан
асуудал болоод байна.
1.2 Дорнод аймгийн хөгжлийн давуу болон сул талууд
Дорнод  аймгийг 2009-2016 он хүртэл хөгжүүлэх цогц бодлогод хөгжлийн дор дурдсан давуу болон сул талуудыг тооцон үзэв. Үүнд:
Хөгжлийн давуу талууд:
•    Хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшин өндөр;
•    Боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлж экологийн цэвэр бүтээгдэхүүн
үйлдвэрлэн дэлхийн зах зээлд өрсөлдөхөд ашиглаж болох МАА-н болон эрдэс
түүхий эдийн нөөцтэй ;
•    Төмөр зам, агаарын тээвэр, холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтэц хурдан хөгжих нөхцлөөр харьцангуй сайн;
•    Хил залгаа орших ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар нутаг, БНХАУ-ын
ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол  аймагтай гадаад харилцааг
хөгжүүлэх, тэдний зах зээлийн багтаамжийг ашиглах газар зүйн тааламжтай
байршилтай;
•    Зүүн хойд Азийн эдийн засгийн бүс нутагт татагдан хөгжих ирээдүйн боломжтой;
•    Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, хил орчмын аялал жуулчлал  хөгжүүлэх нөхцөл боломж сайн;
•    Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд ашиглаж болох барилга байгууламжийн багагүй нөөцтэй;
•    Хадлан бэлчээр, тариалангийн зориулалтаар ашиглаж болох хөдөө аж ахуйн эдэлбэр газрын харьцангуй их нөөцтэй зэрэг болно.
Сул талууд:
•    Төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төсвийн
орлогын тодорхой хэсгийг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад  ашиглах
эрх хязгаарлагдмал;
•     Хүн ам аймгийн төвд хэт төвлөрсөн, хүн амын нягтшилт сийрэг;
•     Ажилгүйдэл, ядуурлын түвшингээр бусад аймгуудаас харьцангуй өндөр;
•    Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшин доогуур, дэлхийн зах
зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл бага;
•    Санхүү, хөрөнгө оруулалтын эх үүсвэр хязгаарлагдмал;
•     Халдварт өвчнөөр өвчлөгсөд, нялхсын эндэгдэл, нас баралтын түвшин харьцангуй өндөр;
•     Нийслэл Улаанбаатар хотоос алслагдмал, хатуу хучилттай авто замаар холбогдоогүй;
•     МАА, газар тариалангийн үйлдвэрлэл байгаль, цаг агаарын байдлаас ихээхэн хамааралтай;
•    Хаврын улиралд салхи шуурга ихтэй, ой хээрийн түймрийн гамшигт өртөмтгий;
•    Ган цөлжилтөд хялбархан нэрвэгдэж болох нөхөн сэргээгдэх чадвар султай экологийн эмзэг орчинтой зэрэг болно.
ХОЁР. ДОРНОД АЙМГИЙН ХӨГЖЛИЙН АЛСЫН ХАРАА,ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД
2.1 Дорнод аймгийн хөгжлийн алсын хараа
Дорнод аймгийн хөгжлийн 2016 он хүртлэх АЛСЫН ХАРАА нь хүний хөгжилд
тулгуурлан эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, хүн амын амьдралын түвшинг
тууштай дээшлүүлэн, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, Монгол
Улсын Зүүн бүсийн хөгжлийн татах хүч, эдийн засгийн төв байхад оршино.
2.2 Дорнод аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд
Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлогыг дараах зургаан тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлнэ:
•    Аймагт мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, хүнийг бүх талаар хөгжүүлнэ.
•    Зүүн хойт Азийн бүс нутгийн хүрээнд болон дотоодын зах зээлд
өрсөлдөх чадвартай, хувийн хэвшилд тулгуурласан экспортын баримжаатай
үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлнэ,
•    Зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбооны дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж хөгжлийн таатай орчин бүрдүүлнэ.
•    Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хот, сумдыг оновчтой хөгжүүлж хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгана.
•    Гадаад харилцааг хөгжүүлэх бодлого
•    Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого
ГУРАВ. ХҮНИЙ ХИЙГЭЭД НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
Дорнод аймгийн хөгжлийн 1 дэх тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлнэ.
Аймагт ядуурал, ажилгүйдлийг тууштай бууруулж, иргэдийн амьдралын
чанарыг тасралтгүй дээшлүүлэн гэр бүлийг хөгжүүлж, хүн ам зүйн оновчтой
бодлогыг хэрэгжүүлнэ. Хүн амын боловсрол, соёл, эрүүл мэндийн
үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулж 2016 он гэхэд Мянганы
хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлнэ.
3.1. Ядуурал, ажилгүйдлийг бууруулах бодлого
Үндэслэл: Ажилгүйдлийн түвшин бүсийн болон улсын дунджаас өндөр байна.
Ажилгүйдлийн түвшин 2008 оны байдлаар 4.0 хувь байгаа нь улсын дунджаас
1.2 пунктээр, Зүүн бүсийнхээс 0.2 пунктээр, Улаанбаатарынхаас 2.5 дахин
өндөр байна. Ажилгүйдлийг дагалдан ядуурал өсч байна. Аймгийн нийт хүн
амын 48.1 хувь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой,
ядуу амьдарч байна. Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин 2008
оны байдлаар Баруун бүсэд 94.3 мян.төг, Төвийн бүсэд 90.8 мян.төг,
Хангайн бусэд 89.0 мян.төг, Зүүн бүсэд 85.1 мян.төг, Улаанбаатарт 94.8
мян.төг байна. Зүүн бүсийн аймгуудаас Дорнод аймагт  амьдралын өртөг
харьцангуй  өндөр байгаа нь төвөөс алслагдсан болон тээврийн өртөг
өндөртэй холбоотой юм.
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэсэн олон арга хэмжээ авч
хэрэгжүүлж байгаа боловч ядуурал дорвитой буурахгүй байна. Ядуурлын
түвшин 2009 оны байдлаар Улаанбаатар хотод 27.8 хувь, Зүүн бүсд 37.4
хувь, байхад Дорнод аймагт 48.1 хувь буюу  улсын хэмжээнд ядуурлын
түвшин хамгийн өндөр аймаг болж байна (НҮБХХ, Монгол Улсын ядуурлын
зураглал, 2009). Сумдаар авч үзвэл Халх гол (53.7%), Баян-Уул(52.2 %),
Бөяндун (48.1%), Хэрлэн сум (47.6%) зэрэг сумдад ядуурлын түвшин хамгийн
өндөр байна.
Стратегийн зорилт 1. Аймгийн хэмжээнд мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж ядуурлыг 2 дахин бууруулна.
•    Дорнод аймгийн хөгжлийн энэхүү цогц бодлоготой нягт уялдуулан
"Эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах дунд хугацааны
хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлэх;
•    Эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын арга хэмжээтэй уялдуулан
ажлын байрыг тууштай нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг 2.0 хувиас дээшгүй
байлгах;
•    Ажлын байр шинээр бий болгосон аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн урамшуулал олгох;
•    Ажилгүй, ядуу, нэн ядуу иргэдэд мэргэжил, ажлын дадлага туршлага
эзэмшүүлэх, хөгжлийн зээл, тусламжид хамруулах зэргээр дэмжлэг үзүүлэх;
•    Ядуу, бага орлоготой малчин залуусыг уламжлалт мал маллагааны арга барилд сургах;
•    Ядуу өрхийг нөхөрлөл, хоршоололд хамруулан, аж ахуй эрхлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
•    Байгаль орчныг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх, ойн зурвас
байгуулах, хөрс, бэлчээрийг хамгаалах зэрэг ажилд хөдөлмөр эрхлээгүй
иргэдийг өргөн оролцуулах;
•    Ядуурлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн
үйл ажиллагааг орон нутагт идэвхижүүлж, уялдаа холбоог нь сайжруулах;
•    Хөдөлмөр эрхлэлтийн сан болон бусад хөтөлбөр, төслүүдийн хүрээнд
хугацааны хувьд байнгын, үнэлгээний хувьд цалин өндөртэй ажлын байрыг
бий болгох;
•    Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц, аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжих;
•    Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжлийн сургалтыг өргөтгөх хөтөлбөрийг хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэх;
Стартегийн зорилт 2. Нийгмийн халамжийн
үйлчилгээний хүртээмж, чанарыг эрс сайжруулж, эмзэг бүлгийн иргэдийн
нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгож амьжиргааны
баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийн эзлэх хувь хэмжээг 2000
онтой харьцуулахад 2016 онд 2 дахин бууруулах
•    "Гэр бүл, хүүхдийн цогц хөгжил” аймгийн дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
•    Аймаг, сумдын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хүн амын хүчин зүйлсийг оновчтой тусган хэрэгжүүлэх;
•    Хүн амын эмзэг бүлгийн хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
•    Аймгийн төв, сумын төвүүдийн түвшинд нийгмийн халамжийн бүх төрлийн үйлчилгээг эрс сайжруулах;
•    Нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нэмэгдүүлж, тэтгэврийн суурь даатгалын тогтолцоонд аймгийн хүн амыг бүрэн хамруулах;
•    "Тогтвортой амьжиргааг дэмжих” төслийн хүрээнд ядуу, эмзэг бүлгийн иргэдэд туслах;
•    Бүтэн өнчин, тэнэмэл, нэн ядуу өрхийн хүүхдүүдэд туслах халамжийн төвийг байгуулж ажиллуулах;
•    Ядуу иргэд, орон гэргүй хүмүүс гэр, хашаа, орон сууц худалдан авах,
барих, орон байраа өргөтгөх, засварлах зориулалт бүхий орон сууцны
зээлийн үйлчилгээг нэмэгдүүлэх;
•    Хүн амын эмзэг бүлгийг дэмжих зорилгоор "Өрхийн хөгжлийн төлөвлөгөө”-г өөрсдийн нь оролцоотой боловсруулан хэрэгжүүлэх;
•    Ахмад настны амралт сувилалын газар, чийрэгжүүлэлтийн танхим нээн
ажиллуулах, тэдэнд үзүүлж байгаа тусламж, хөнгөлөлтийг боловсронгуй
болгох;
•    Байнгын ажиллагаатай хүүхдийн хөгжлийн төвийг байгуулж ажиллуулах;
•    Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зөвөлгөө өгөх төвийг байгуулж ажиллуулах;
•    Аймагт ажиллаж амьдарч байгаа төрийн  захиргааны болон төрийн
үйлчилгээний албан хаагчдын цалинг бүсийн ялгавартай  нэмэгдүүлэн
тогтоох саналыг боловсруулж  шийдвэр гаргуулах;
3.2. Хүн ам зүйн бодлого
Үндэслэл: Хүн амын тоо цөөн, өсөлт удаан байна. Хүн амын жилийн дундаж
өсөлт улсын хэмжээнд 1.4 хувь байхад хүн амын гадагш шилжих хөдөлгөөний
нөлөөгөөр Дорнод аймагт сүүлийн 4 жилийн байдлаар (2005-2008 онд) 0.01
хувь буюу бараг өсөлтгүй шахам байна. Дорнод аймгийн 1000 хүнд ногдох
төрөлт 2008 оны байдлаар 24.2, нас баралт 6.3, цэвэр өсөлт 17.8 байхад
улсын дунджаар төрөлт 24.0, нас баралт 5.8, цэвэр өсөлт 18.2 байгаагаас
үзэхэд цэвэр өсөлт бага, нас баралтын түвшин харьцангуй өндөр байна. Хүн
амын дундаж наслалт улсын хэмжээнд 2008 оны байдлаар 67.2 байхад Дорнод
аймагт 63.2 байна.
Аймгийн хүний хөгжлийн индекс 2008 оны байдлаар улсын дундаж (0.738),
бүсийн дунджаас (0.710) тус тус бага буюу 0.669 байна. Цаашид гэр бүлийн
гүйцэтгэх үүргийг дээшлүүлэн хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөж, сурч
боловсрох таатай орчин бүрдүүлэх шаардлагатай байна.
Стратегийн зорилт 1. Хүн амын жилийн дундаж өсөлтийг тууштай нэмэгдүүлнэ:
•    Залуу гэр бүл, шинээр төрсөн хүүхдийг дэмжих сан байгуулж ажиллуулах;
•    Өрх бүрээр ургийн бичиг хөтлүүлж занших;
•    Хүн амын дундаж наслалтыг улсын дундажид хүргэх;
Стратегийн зорилт 2. Хүнийг бүх талаар хөгжүүлэн, аймгийн хэмжээнд хүний
хөгжлийн индексийн дундаж үзүүлэлтийг 0.750-иас бууруулахгүй байна:
•    Аймгийн төв, сумдын түвшинд бүх шатны сургалтын материаллаг баазыг бэхжүүлэн, сургалтын чанарыг сайжруулах;
•    Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг тууштай сайжруулах;
•    Бичиг үсэг үл мэдэх явдал, сургууль завсардалтыг эрс багасгах;
•    "Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих Үндэсний хөтөлбөр”,
"Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр”, "Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийг дэмжих Үндэсний хөтөлбөр”-ийг тус тус хэрэгжүүлэх;
•    Аймгийн эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, салбарын бүтцийг шинэчлэх
бодлоготой уялдуулан хүн амын орлогыг тасралтгүй нэмэгдүүлэх;
•    Хэрлэн суманд ахуйн үйлчилгээний хүртээмжийг 50 хувиар нэмэгдүүлэх;
•    Бизнесийн байгууллагуудын ажилтнуудад гадаад худалдааны гэрээ
хэлцэл хийх ур чадвар эзэмшүүлэх, маркетинг, менежмент, эдийн засаг,
худалдааны мэдлэг олгох;
3.3. Боловсрол, соёлын хөгжлийн бодлого
Үндэслэл: Тус аймагт 2009-2010 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 26
сургуульд 15008  сурагч суралцаж, 24 цэцэрлэгт 3.5 мянган хүүхэд
хүмүүжиж байна. Аймагт суурь боловсролын хамран сургалт 92.7 хувьтай,
сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 45.9 хувьтай байна. Мөн
аймгийн төвд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон хэд хэдэн дээд
сургууль сургалт, эрдэм шинжилгээний ажил хийж байна. Гэвч сургууль
завсардалт, бичиг үсэг үл мэдэх явдал арилаагүй байна. Цаашид
нийгэм-эдийн засгийн эрчимтэй хөгжлийн эрэлт шаардлагад нийцсэн
оюунжсан, бүтээлч чадамжтай хүний нөөцийг бий болгох чиглэлээр бүх
нийтийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай байна.
Стартегийн зорилт 1. Сургуулийн насны бүх хүүхдийг сургуульд хамруулна.
•    СӨБ-ийн сургалтын орчинг сайжруулан, материаллаг баазыг бэхжүүлж,
хамран сургалтыг 90 хувьд хүргэн, улсын хэмжээний загвар сургалттай
цэцэрлэг, Хан-Уул цогцолбор сургуулийг загвар сургууль болгох
•    ЕБС-д суралцагчдын хүйсийн тэгш бус байдлыг арилгах;
•    Сургууль бүрийг хямд өртөгтэй, найдвартай ажиллагаа бүхий интернет
номын сантай болгож, хүүхэд бүрт компьютер хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
•    Сумдын сургуулиудын дотуур байрны хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэх;
•    Сургалтанд мэдээллийн технологийг бүрэн нэвтрүүлэн, бүх сургууль
цэцэрлэгүүдийг интернетэд холбож, мэдээллийн технологийн техник
хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах;
•    Шаталсан сургалттай техник технологийн сургууль, Мэргэжлийн сургалт
үйлдвэрлэлийн төвийг түшиглэн  уул уурхай, жижиг дунд үйлдвэрийн
чиглэлээр   мэргэжилтнүүдийг бэлтгэх;
•    Их, дээд сургуультай хоршсон шинжилгээ судалгааны төрөлжсөн
байгууллага, салбар, мэдээллийн технологийн төвүүд байгуулж ажиллуулахыг
урамшуулан дэмжих;
•    Багш нарын  мэргэжил дээшлүүлэх сургалтыг  "Дорнод” дээд сургуулийг
түшиглэн зохион байгуулах боломжийг хангах, Багшийн хөгжлийн төв
байгуулах;
•    Дорнод дээд сургуулийг Дорнод монголын их сургууль болгох асуудлыг  судалж шийдвэрлэх;
Стратегийн зорилт 2. Суралцагчидад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмшүүлнэ:
•    Ерөнхий боловсролын сургуулийн байршил, хэв шинжийг засаг
захиргаа-нутаг дэвсгэрийн нэгжийн онцлогтой уялдуулан оновчтой тогтоох;
•    Сум бүрт сургуулийн өмнөх боловсролыг гэрийн нөхцөлд ойртуулах арга
хэмжээ авч, хүүхдийн цэцэрлэгийн хамран сургалтыг эрс нэмэгдүүлэх;
•    Зургаан настай хүүхдийг бага боловсролд бүрэн хамруулах;
•    Бүх шатанд монгол хэл, бичгийн сургалтыг чанаржуулж, эх хэлээ төгс эзэмших  хөдөлгөөнийг урамшуулан дэмжих;
•    Англи хэлийг бүх нийтийн голлох гадаад хэл болгох;
•    Дунд сургуулиудад гадаад хэл, байгаль, техникийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалттай анги нээн ажиллуулах;
•    Физик, одон орон, газар зүй, хими биологи зэрэг  байгалийн ухааны
хичээлийн кабинетийг орчин үөийн лаборторийн багаж хэрэгсэл, бодисоор
хангах, физик, химийн туслах багш бэлтгэх;
•    Малчдыг зайны сургалтад хамруулах оновчтой арга, хэлбэрийг сонгон нэвтрүүлэх;
•    Малчдын хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, чанартай бэлтгэх
зорилгоор дүйцсэн хөтөлбөр, гэр цэцэрлэг, хувилбарт сургалтаар бүрэн
хамруулах ;
Стратегийн зорилт 3. Албан бус боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлнэ:
•    Албан бус боловсрол олгох дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх;
•    Албан бус боловсролын тогтолцоонд ажиллах орон тооны болон орон тооны бус багш бэлтгэх;
Стартегийн зорилт 4. Бүх шатны сургуулиудын материаллаг баазыг бэхжүүлэн, менежментийг нь сайжруулна:
•    Бага сургууль, цэцэрлэгийн тоглоом, наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг сайжруулах;
•    Сургууль, цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэн эрүүл ахуйн стандартад бүрэн нийцүүлэх;
•    Дотуур байрны болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны төрөл, амт, чанарыг сайжруулж илчлэгийг стандартын хэмжээнд байлгах;
•    Боловсрол соёлын салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бүхий л талаар дэмжих, урамшуулах,
•    Гадаад орны мэргэжлийн төрөлжсөн байгууллагууд, хандивлагчдаас
боловсролын салбарын материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр төсөл
хөтөлбөр хэрэгжүүлэхийг бүх талаар дэмжих;
•    Хэрлэн суманд 640 сурагчдын хичээлийн байр, аймагт 150 хүүхдийн 2 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулах;
Стратегийн зорилт 5. Урлаг, соёлын байгууллагуудын бүтэц, зохион
байгуулалтыг боловсронгуй болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг  нь
сайжруулна:
•    Суманд соёлын төв, зарим суманд урлаг-соёл-спортын төв, аймгийн
төвд мэргэжлийн урлаг-соёлын хосолсон үйлчилгээтэй байгууллагуудыг
ажиллуулах;
•    Хэрлэн суманд соёл урлаг, спортын арга хэмжээг 40 %-иар нэмэгдүүлэх;
•    Сумдын номын сан, музей, соёлын төвүүдийн байрыг шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангаж, үйлчилгээг нь өргөтгөх;
•    Аймгийн соёл урлагийн байгууллагуудын менежментийг сайжруулах;
•    Үндэсний уламжлалт болон сонгодог урлаг, хүүхдэд зориулсан урлагийн
төрлийг төрөөс дэмжих Засгийн газрын үндэсний хөтөлбөр, төслүүдийг орон
нутагтаа хэрэгжүүлэх, олон нийтийн хүртээл болгон дэлгэрүүлэх,
хөгжүүлэх үйл ажиллагааг орон нутгийн бодлогоор дэмжих.
•    Аймгийн соёл урлагийг  2009-2016 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх;
•    Аймгийн музейг "Дорнын тал түүх, соёлын цогцолбор” болгон  хөгжүүлж, сургалт, судалгааны төв болгон өргөжүүлнэ.
3.4. Эрүүл мэндийн хөгжлийн бодлого
Үндэслэл: Дорнод аймагт нэг их эмчид 562 хүн ногдож байхад Улаанбаатар
хотод 234  хүн ногдож байна. Эмнэлгийн боловсон хүчний хангамж
шаардлагыг хангахгүй, мэргэжлийн ур чадварын түвшин харилцан адилгүй,
санхүүгийн чадавхи хязгаарлагдмал, сум, сум дундын болон өрхийн
эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийн түвшин доогуур байна. Эх,
нялхсын эндэгдэл, халдварт өвчний гаралт буурахгүй байна. Хорт хавдрын
болон хоол боловсруулах эрхтэний өвчлөл өсч байна. Цаашид орчин үеийн
дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн эмчилгээ оношлогооны чанарыг
сайжруулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд тэгш хүртээмжтэй,
чанартай үзүүлж, өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулан хүн ам эрүүл, урт
наслах нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Стратегийн зорилт 1. Хүн амын эрүүл мэндийн үйлчилгээг эрс сайжруулна:
•    Аймгийн хүн амын өвчлөлийн байдлыг тогтоох судалгаа явуулж, эрүүл
мэндийн байдлыг хянан тандаж мэдээлэх, ард иргэдийг жилд нэг удаа үнэ
төлбөргүй үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулах тогтолцоо бүрдүүлэх;
•    Иргэдийн эрүүл мэндийн мэдээлэлийг цахим картад шилжүүлж
мэдээлэлийг сантай болгож, алсын зайн оношлогоо, эмчилгээг өргөжүүлэх,
•    Халдварт өвчин, нялхсын эндэгдлийг бууруулна:
•    Уламжлалт анагаах ухааны шилдэг аргыг эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэх
•    Аймгийн хүн амын дархлаажуулалтыг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх
•    Бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх
•    Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг тууштай сайжруулах
замаар 2016 он гэхэд хүн амын дундаж наслалтыг 68-д хүргэх;
•    Аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх;
•    Эрүүл мэндийг дэмжигч хамт олон, байгууллага бий болгох замаар
иргэний нийгмийн байгууллага, хувь хүн, хамт олны оролцоог эрс
нэмэгдүүлэх;
•    Аймгийн нэгдсэн эмнэлгийг орчин үеийн оношлогоо, эмчилгээний
техник, технологиор нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг хүн амд
үзүүлдэг, мэргэжлийн болон ёс зүйн өндөр ур чадвар бүхий чадварлаг баг,
хамт олонтой болгох;
•    Хэрлэн сумын иргэдийн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж өвчлөлийг 20 хувиар бууруулах;
•    Сумын болон өрхийн эмнэлгийг нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн
анхан шатны тусламж иж бүрнээр үзүүлдэг "Эрүүл мэндийг дэмжих төв"
болгон бэхжүүлэх;
•    Шинээр болон сэргэж байгаа халдварт өвчинтэй тэмцэх, хариу арга
хэмжээ авах мэргэжлийн байгууллагыг аймагт байгуулан чадавхжуулах замаар
өвчлөл эндэгдлийг бууруулах арга хэмжээ авах
•    5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл болон нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлт тутамд 18.0-аас цөөн болгож бууруулах;
•    Улаан бурхны эсрэг вакцинжуулалтад хамрагдалтыг 99 хувьд хүргэх;
•    Нэгдсэн эмнэлэг, сумын эмнэлгийн түвшинд хүний дархлал хомсдлын
вирус (ХДХВ), дархлалын олдмол хомсдол (ДОХ), бэлгийн замын халдварт
өвчин (БЗХӨ)-ий харуулдан тандалтын тогтолцоог өргөжүүлж, оношлогоо,
эмчилгээний хүртээмж, чанарыг эрс сайжруулах;
•    Нэн ядуу, эмзэг бүлгийн хүмүүс, тахир дутуу иргэдэд эрүүл мэндийн
тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх;
•    Малчдад нүүдлийн хэлбэрээр эмнэлэг, үйлчилгээний анхан шатны тусламж үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх;
•    Эмнэлгийн тусламж үйлчилгээнд алсын зайны оношлогоо, эмчилгээний аргуудыг нэвтрүүлэх;
•    Сум, орон нутгуудад байгаа рашааны бүтэц, найрлагыг нарийвчлан
тогтоож, эмчилгээ сувилгаанд өргөн ашиглаж, рашаан-амралтын төвүүд
болгон өргөжүүлэх;
Стратегийн зорилт 2. Эрүүл мэндийн байгууллагын материаллаг бааз, боловсон хүчний хангамжийг сайжруулна:
•    Сумын, сум дундын болон нэгдсэн эмнэлгүүдийг эмчилгээ, оношлогооны орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах;
•    Нийт сумдын эмнэлгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг дэс дараатай хэрэгжүүлэх;
•    Аймгийн төвд уламжлалт анагаах ухааны төв, эх нялхсын төвийг шинээр байгуулж иргэдэд нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх;
•    Хүн амыг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх,
чийрэгжүүлэх төвийг аймаг, сумын төв, байгууллагуудад зохистой хэлбэрээр
бий болгон хөгжүүлэх;
•    Сумдын эмнэлгийн болон эхчүүдийн амрах байруудыг засварлан тохижуулах;
•    Нийт сумдын эмнэлгүүдийн их эмч, эмнэлгийн ажилтнуудын хангамжийг нормативт хэмжээнд хүргэх;
•    Эрүүл мэндийн  салбарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох;
•    Эмч, эмнэлгийн ажилтнуудыг орон сууцаар ээлж дараатай хангах, урт хугацааны зээлд хамруулах;
ДӨРӨВ. ДОРНОД АЙМГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ХӨГЖЛИЙН     БОДЛОГО
Дорнод аймгийн хөгжлийн 2 дахь тэргүүлэх
чиглэлийн хүрээнд 2008-2016 онд хувийн хэвшилд тулгуурласан экспортын
баримжаатай үйлдвэрлэл,үйлчилгээг хөгжүүлэн, нэг хүнд ногдох ДНБ-ийг
3987.4 мянган төгрөг буюу 4774 ам.долларт хүргэнэ.
4.1. Макро эдийн засгийн бодлого
Стратегийн зорилт 1. Эдийн засгийг энэ үе шатанд жилд дунджаар 14.5
хувиар өсгөж, эдийн засгийн салбарын бүтцийг эрчимтэй шинэчлэн аймгийн
ДНБ-ий 53.0 хувийг аж үйлдвэр барилгын салбарт, 14.2 хувийг ХАА-н
салбарт, 32.8%-ийг үйлчилгээний салбарт тус тус үйлдвэрлэнэ:
•    "Дорнод үйлдвэр-технологийн парк”-ийг  байгуулан ажиллуулж экспортын баримжаатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавих;
•    Ашигт малтмалын томоохон ордуудыг илрүүлж уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулан ажиллуулж эхлэх;
•    Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
•    Аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтөд мэдэгдэхүйц нөлөө бүхий салбар болгох;
•    Зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбооны дэд бүтцийг хөгжүүлэн
үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих, дотоод, гадаад зах зээлд гарах таатай
орчин бүрдүүлэх;
•    Үйлдвэрлэл, үйлчилгээнд мэдлэг, орчин үеийн менежмент, мэдээллийн технологийг тууштай нэвтрүүлэх;
•    Мэдээлэл харилцаа холбооны шугам сүлжээг хот төлөвлөлтийн нэгдсэн  бодлоготой уялдуулан сайжруулах;
4.2. Эдийн засгийн бодит салбаруудын хөгжлийн бодлого
Дорнод аймгийн үйлдвэржүүлэлтийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийн хүрээнд
2009-2016 онд хүнд, хөнгөн үйлдвэр, барилгын материалын, хүнсний болон
жижиг дунд үйлдвэрүүдийг өргөжүүлэх буюу шинээр байгуулах замаар иргэдээ
ажлын байраар хангаж, экспортын баримжаатай боловсруулах үйлдвэрлэлийн
суурийг тавина.
4.2.1. Аж үйлдвэрийн хөгжлийн бодлого
4.2.1.1. Боловсруулах аж үйлдвэрийн хөгжлийн бодлого
Стратегийн зорилт 1. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийг
энэ үе шатанд жилд дунджаар 17.1 хувиар өсгөж, аж үйлдвэрийн салбарын
ДНБ-ий 5.1 хувийг үйлдвэрлэж, экспортын баримжаатай боловсруулах
үйлдвэрлэлийн үндэс суурийг тавина:
•    Экспортын үйлдвэрлэлийн холимог хэлбэрийн "Дорнод” үйлдвэрлэл,
технологийн паркийг Чойбалсан хотод байгуулж, ажиллуулж эхлэх.
•    Чойбалсан хотод орон нутгийн нөөцийг түшиглэн барилгын материалын
үйлдвэрүүдийг сэргээн хөгжүүлэхээс гадна тоосго цементийн жижиг
үйлдвэрийг байгуулж ажиллуулах.
•    Газрын тос, нүүрс, жонш, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх
•    Чойбалсан хотын мах боловсруулах, ноос угаах, сүү боловсруулах
үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж, технологийг шинэчилж, бүтээгдэхүүн
үйлдвэрлэлтийг нэмэгдүүлж, бүсийн хүн амын хүнсний хангамжийг
сайжруулах.
•    Загас, загасан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
•    Бүсийн тулгуур төв Чойбалсан хотод сүү, тараг, бяслаг, цөцгийн тос,
гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мал нядлах, мах төрөлжүүлэн
савлах, хүнсний ногоо консервлох хүнсний үйлдвэрүүдийг байгуулж эхлэх.
•    Сумдад талх, нарийн боов, сүү цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн
боловсруулдаг жижиг үйлдвэр, цехийг зах зээлийн хэрэгцээтэй нийцүүлэн
оновчтой хэлбэрээр байгуулан ажиллуулахыг дэмжих;
•    Сумдад  зах зээлийн хэрэгцээтэй нийцүүлэн төрөл бүрийн оёдлын үйлдвэрлэл бий болгохыг дэмжих;
•    Нийт сумдад хүнсний ногооны хүлэмж байгуулах;
•    "Нэг сум-нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг улам эрчимжүүлэх;
•    Өндөр технологи нутагшуулах төвийг байгуулан ажиллуулах;
•    Дорнод аймагт борзон /цеолит/ ашиглан ус цэвэршүүлэх төсөл боловсруулж хэрэгжүүлэх.
•    Дорнод аймгийн Сэргэлэн сумын Сүмийн булаг, Баяндун сумын
Наранбулагийн рашааныг түшиглэн рашаан савлах үйлдвэр байгуулан дотоодын
хэрэгцээнд нийлүүлэхийн зэрэгцээ экспортлох.
Стратегийн зорилт 2. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлдэг төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгоно:
•    Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг
шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, тэдэнд техник, технологийн
сонголт хийхэд нь туслах, төсөл боловсруулахад зөвлөгөө өгөх, үйлчилгээ
үзүүлэх үүрэг бүхий төвийг байгуулж ажиллуулах;
•    Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн жижиг, дунд
үйлдвэрлэлийг дэмжих бизнес инкубатор төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх,
•    Үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээ авах;
•    Дорнод аймгийн "брэнд” бүтээгдэхүүнийг гадаад, дотоодод сурталчлах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах,
•    Хадаас, ган, цувимал угольник, дээврийн төмөр, металл хайлшний
/тогоо, ган бөмбөлөг/ бүхий төмөр хийцийн үйлдвэрийг Хэрлэн суманд
байгуулах
•    Шилэн, шилэн пильта, өнгөт хавтан, шахмалын, хөөсөнцэр, дүүргэгч,
шохойн үйлдвэрлэл, тоосго, тулгуур шон, шахмал модон шал, асфальто
бетон, вакум цонх зэргээр үйлдвэр барилгын материалын цогцолбор
үйлдвэрлэлийн төвийг Хэрлэн, Халх гол сумдад байгуулах
•    Мах, махан бүтээгдэхүүн (пакеталсан, хагас боловсруулсан бууз,
банш, жигнэсэн, шарсан  мах) бэлтгэх, боловсруулах /консерв, хиам/,
экспортлох жижиг дунд үйлдвэрийг Сэргэлэн, Дашбалбар, Хэрлэн, Халх гол,
Гурванзагал, Баяндун сумдад байгуулах
•    Хүнсний ногоо, жимс даршлах, савлах жимсний чанамал, тетрапах
савлагаатай жүүс бэлтгэх, боловсруулах үйлдвэрийг жимсгэний үйлдвэр
Хэрлэн, Халхгол, Баян-Уул, Чулуунхороот сумдад байгуулах
Аймгийн бэлгэ тэмдэг
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2001 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн №06 тогтоолоор Дорнод аймгийн бэлгэ тэмдгийг баталсан байна.
Дорнод
аймаг нь Монгол улсын зүүн хязгаарт ургах нарыг угтан тосч оршдог,
онгон дагшин, тал хээр голлосон, нуур, гол мөрөн элбэгтэй, цагаан
зээрийн бэлчээр нутаг юм.
Аймгийн бэлгэ тэмдэгт ургахын улаан
наран улан доороос мандаж, зээр, зэрэглээ хоёр нь хурд булаалдан
уралдаж, зон түмнээ ундаалсан Хэрлэн мөрөн мяралзсан Дорнын их талыг
суурь болгон дүрсэлсэн.
Тэнгэр газрын заагт төрийн бичиг болох
кирилл үсгээр "ДОРНОД” гэсэн үгийг байрлуулж, өвөг дээдсийнхээ өвлүүлж
үлдээсэн энэ газар нутгаа унаган төрхөөр нь хайрлан хамгаалж явахыг
бэлэгшээж, нарны алтан шар өнгөтэй тойргоор хүрээлснээр хойч үедээ онгон
дагшнаар нь хамгаалан уламжлуулахыг бэлэгдэл болголоо.
Дорнод
гэдэг үгийн доор газрын цэнхэр мандал дээгүүр татсан долгиотсон дүрсийг
Хэрлэн голын урсгал, талын зэрэглээ хоёрыг хослуулан дүрсэлж, зах
хязгааргүйн бэлгэдэл болгосон юм. Энэ нь далбааны ерөнхий хэлбэрт улам
тодорхой дүрслэгдэж, Дорнод Монголын цэнхэр талын агуулгыг илэрхийлнэ.
Цэнхэр талын дээр гэрэлтсэн тэнгэрийг
Монголчуудын дээд тэнгэр, язгуурын гаралтай холбон үзэж, цагаан сүлдийг
хадгалан тахиж, өргөн мандуулж байсан түүх, төрийн үйл ариун бадрахын
утгыг бэлэгшээж, үнэн цагаан өнгөөр шийджээ.
ХЭРЛЭН СУМ, ЧОЙБАЛСАН ХОТ
Чойбалсан хот /Хэрлэн сум/ нь түүхэнд
Санбэйсийн хүрээний суурин дээр  1938 онд Баянтүмэн хот нэртэйгээр
байгуулагдсан. Нийслэл Улаанбаатар хотоос 660 км  зайтай.
Тус сум 28,3 мянган га газар нутаг, 8,7 мянган өрхийн 37,9 мянган хүн
амтай. Нийт 89,5 мянган толгой малтай. Хүн амын 60,2 хувь нь халх, 10,3
хувь нь буриад, 29,5 хувийг барга үзэмчин зэрэг бусад   ястнууд эзэлдэг.
Тус  суманд 70 гаруй байгууллага, 400 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байна.
Засаг захиргааны анхан шатны нэгж болох 10 багтай. Нэг баг дунджаар
900-аад өрх, 3800 гаруй иргэдтэй.
Манай хотод түүхэнд эх орон ард түмнийхээ төлөө гавъяат үйлсийг
бүтээгчид,  алдар нэрийг цуурайтуулсан олон сайчууд  зочилж байсан
байснаас  ЗХУ, БНМАУ-ын баатар, армийн  гегерал И.И.Федюнинский, ЗХУ-ын
сансрын нисгэгч В.В.Горбатко, В.А.Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар,
сансрын нисгэгч, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, Монгол улсын болон
Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал, Чойбалсан хотын МАХН-ын хорооны
дарга асан 9-р багийн иргэн Д.Намхай, Монгол улсын урлагийн гавъяат
зүтгэлтэн В.Боролдой нарыг Чойбалсан хотын "Хүндэт иргэн”-ээр
өргөмжилжээ.
Чойбалсан хотод  БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, жолооч Т.Тангад, Н.Галсан,
геологич Ж.Сүрэнхүү, төрийн шагналт токарьчин Т.Ламжав, гавъяат
уурхайчин Ц.Долгоржав, гавъяат барилгачин Авирмэд, хүний гавъяат эмч
Ч.Орсоо, гавъяат багш Цэдэвсүрэн, Д.Бадарч, гавъяат жүжигчин Ч.Банзрагч,
Д.Жамбал, С.Цэрэндаш, Ц.Дарьсүрэн, Д.Дондог, П.Түвдэндаржаа,
Дугарсанжаа, Т.Рина, урлагийн гавъяат зүтгэлтэн В.Боролдой, хувьсгалт
тэмцлийн ахмад зүтгэлтэн М.Дамдинсүрэн, Чойбалсан хот Хэрлэн сумын Засаг
даргаар ажиллаж байсан Ц.Баттөмөр нарын алдар гавъяатай хүмүүс олон
бий.
Тус сумын ард иргэд  "Хан-уул” овоог  жил бүр тахидаг.
Хотын  хэмжээнд ЕБ-ын 12 сургуульд 10300 гаруй сурагч, 10 цэцэрлэгт 1838
хүүхэд суралцаж, хүмүүжиж байна. Тус  суманд Монгол мэдлэгийн их
сургуулийн салбар, Шаталсан сургалттай техник технологийн сургууль,
Дорнод дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг
сургуулиудад 900 гаруй оюутан сурагч суралцдаг.
Чойбалсан хот нь үйлдвэржсэн, хүн ам олноор төвлөрсөн  томоохон хотуудын
нэг юм. Тус хотод махны үйлдвэрлэл, худалдааны "Дорнод” ХК, нүүрсний
"Адуунчулуун” ХК, "Дорнод гурил” ХК, "Зүүн бүсийн эрчим хүчний систем”
ХК, зүүн бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах "Бүсийн оношлогоо
эмчилгээний төв”, Нефьт хангамжийн газар, Нийтийн аж ахуй үйлчилгээний
газар зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд ажилладаг. Мөн гадаадын
хөрөнгө оруулалтай даавууны болон аккумляторын үйлдвэр  ажилладаг.
Дэд  бүтэц харьцангуй сайн хөгжсөн. ОХУ-тай холбосон төмөр замын
Баянтүмэн тасаг, цагт 60 хүнд үйлчлэх чадалтай олон улсын хэмжээний
нисэх онгоцны буудалтай.
Мөн хөрш зэргэлдээ ОХУ-ын  Чита муж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймаг,
Манжуур, Хайлаар, Рашаант хотуудтай найрамдалт хамтын ажиллагааг
хөгжүүлэн  ажиллаж байна.
Зүүн бүсийн хэмжээнд баригдсан томоохон
үйлдвэрийн газруудтай тул төмөр замаар ОХУ болон бусад улс орнууд руу
мах хүнсний болон байгалийн ашигт малтмалыг экспортлох боломжтой.
Чойбалсан хот
Санбэйсийн хүрээний суурин дээр  1938 онд Баянтүмэн хот нэртэйгээр
байгуулагдсан. Нийслэл Улаанбаатар хотоос 660 км  зайтай.
Тус сум 28,3 мянган га газар нутаг, 8,7
мянган өрхийн 37,9 мянган хүн амтай. Нийт 89,5 мянган толгой малтай. Хүн
амын 60,2 хувь нь халх, 10,3 хувь нь буриад, 29,5 хувийг барга үзэмчин
зэрэг бусад   ястнууд эзэлдэг.
Тус  суманд 70 гаруй байгууллага,400
гаруй аж ахуйн нэгж ажиллаж байна. Засаг захиргааны анхан шатны нэгж
болох 10 багтай.  Нэг баг дундажаар 900-аад өрх,3800 гаруй иргэдтэй.
Манай хотын түүхэнд эх орон ард
түмнийхээ төлөө гавъяат үйлсийг бүтээгчид тус хотын хөгжил цэцэглэлтийн
төлөө хотын хөдөлмөрчдийн алдар нэрийг цуурайтуулсан сайчууд тус хотод
зочилж байсан хүндэт зочид олон арав байсны дотор ЗХУ, БНМАУ-ын баатар,
армийн  гегерал И.И.Федюницский, ЗХУ-ын сансрын нисгэгч В.В.Горбатко,
В.А.Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч, Батлан хамгаалахын
сайд Ж.Гүррагчаа, Монгол улсын болон хөдөлмөрийн баатар, маршал
Ю.Цэдэнбал, Чойбалсан хотын МАХН-ын хорооны дарга асан, 9-р багийн иргэн
Д.Намхай, Монгол улсын урлагийн гаюъяат зүтгэлтэн В.Боролдой нарыг
Чойбалсан хотын "Хүндэт иргэн”-ээр өргөмжилжээ.
Манай хотын иргэдээс төрөн гарсан
БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, жолооч Т.Тангад, Н.Галсан, геологч
Ж.Сүрэнхүү, төрийн шагналт токарчин Т.Ламжав, гавъяат уурхайчин
Ц.Долгоржав, гавъяат барилгачин Авирмэд, хүний гавъяат эмч Ч.Орсоо,
гавъяат багш Цэдэвсүрэн, Д.Бадарч, гавъяат жүжигчин Ч.Банзрагч,
Д.Жамбал, С.Цэрэндаш, Ц.Дарьсүрэн, Д.Дондог, П.Түвдэндаржаа,
Дугарсанжаа,  Т.Рина, урлагийн гавъяат зүтгэлтэн В.Боролдой, хувьсгалт
тэмцлийн ахмад зүтгэлтэн М.Дамдинсүрэн, Чойбалсан хот Хэрлэн сумын Засаг
даргаар  олон жил ажиллаж ялангуяа зах зээлд шилжих эхний үеийн
эгзэгтэй үед чадамгай зохион байгуулж сумын ЗДТГ-ыг чадварлаг боловсон
хүчнээр бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн Ц.Баттөмөр нарын алдар
гавъяатай хүмүүс олон бий.
Тус сумын ард иргэд  "Хан-уул” овоог  жил бүр тахидаг.
Сумын хэмжээнд ЕБ-ын 12 сургуульд 10300
гаруй сурагч, 10 цэцэрлэгт 1838 хүүхэд суралцаж, хүмүүжиж байна. Тус
суманд Монгол мэдлэгийн их сургуулийн салбар, Шаталсан сургалттай техник
технологийн сургууль, Багшийн колледж, Мэргэжлийн сургалт үйлдвэрллийн
сургуулиудад 900 гаруй оюутан сурагч суралцаж байна.
Хэрлэн сум Чойбалсан хот нь үйлдвэржсэн
хүн ам олноор төвлөрсөн  томоохон хотуудын нэг юм.  Тус суманд махны
үйлдвэрлэл, худалдааны "Дорнод” ХК, нүүрсний "Адуунчулуун” ХК, "Дорнод
гурил” ХК, "Зүүн бүсийн эрчим хүчний систем”ХК, зүүн бүсийн хэмжээнд үйл
ажиллагаа явуулах "Бүсийн оношлогоо эмчилгээний төв”, Нефьт хангамжийн
газар, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар зэрэг томоохон үйлдвэр аж
ахуйн нэгжүүд ажилладаг. Мөн гадаадын хөрөнгө оруулалтай даавууны болон
акумляторын үйлдвэр ажиллаж байна.
Дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн.
ОХУ-тай холбосон төмөр замын Баянтүмэн тасаг, цагт 60 хүнд үйлчилэх
чадалтай нисэх онгоцны буудалтай.
Мөн хөрш зэргэлдээ ОХУ-ын  Чита муж,
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймаг, Манжуур, Хайлаар, Рашаант хотуудтай
найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэн  ажиллаж байна.
Хэрлэн сум нь ОХУ-тай төмөр замаар
холбогдсон цаашдын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн үед  Зүүн
бүсийн аймгуудын мах махан бүтээгдэхүүн, нүүрс экспортлох боломжтой.
Газар нутгийн хувьд бага учраас сумын ард иргэд мал аж ахуй эрхлэхэд хүндрэлтэй өөр сумын нутагт нутагладаг.
Хэрлэн суманд :
-          ажилгүйдэл, ядуурал их
-           шилжилт хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан хотын төвийн сургуулиудын хүүхдийн тоо ихсэж 3 ээлжээр хичээлэдэг
-          Үйлдвэр аж ахуйн нэгжүүд нийт хүчин чадлынхаа 12,0-40,0 гаруй хувийг ашигладаг
-           ажиллагаа зогсож, ажилгүй байгаа хивс, тоосго,хүнсний зэрэг үйлдвэр
-          Сургууль, цэцэрлэгүүдэд  ойрын жилүүдэд их засвар хийгдээгүй
-          Чойбалсан хотод ойрын
жилүүдэд орон сууцны барилга баригдаагүй зэрэг бэрхшээлтэй талууд бий.
Үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэх тулгамдсан асуудлууд байдаг.
ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ
ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН
БАЙДЛЫН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
(2014 оны 2 сарын 5-ны байдлаар)
Хүн амын эрүүл мэндийн байдал: Оны эхний
1 сард аймгийн хэмжээнд нийт 156 эх амаржиж төрөлт өнгөрсөн оныхоос 29
тохиолдлоор буурсан бол хүн амын нас баралт 34 тохиолдол бүртгэгдсэн нь
1000 хүн ам тутамд 0.45 болж өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байгаа
ба хорт хавдрын нас баралт 7 тохиолдол, осол гэмтлийн нас баралт 6
тохиолдол бүртгэгджээ.
Нялхсын эндэгдэл 1 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөд 6.4 болж өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буурсан байна.
Эмнэлэгт 1.6 мянган хүн хэвтүүлэн
эмчилж, 7.8 мянган ор хоног ашиглажээ. Амбулаториор 5.4 мянган хүнд
үзлэг хийсэн байна. Жирэмсэний хяналтад 1831 эх байгаагийн 161 эх эхний
хяналтын 3 сардаа хяналтад орж бүртгүүлсэн байна. Халдварт бус өвчлөл
5423 тохиолдол 10000 хүн тутамд 724.2, халдварт өвчин 177 тохиолдол
10000 хүн тутамд 23.64 ноогдож байна. Нийт халварт өвчний 64.5 хувийг
БЗХӨ эзэлж байна.
Төсөв, санхүү, үнэ: Орон нутгийн төсвийн
нийт урсгал орлого 3857.9 сая төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр
3946.9 сая төгрөгт хүрч төлөвлөгөө 102.3 сая төгрөгөөр давж биеллээ.
Аймгийн төсвийн нийт зарлага 4093.4 сая
төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 3466.9 сая төгрөг болж төлөвлөгдсөн
зардлын 84.7 хувийг буюу гарсан гүйцэтгэлийг бүрэн санхүүжүүлсэн бол
сумдын төвсийн зарлага 3134.7 сая төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс
гүйцэтгэлээр 2678.6 сая төгрөг болж төлөвлөгдсөн зарлагын 85.4 хувийг
зарцуулсан байна.
Энэ оны 01 дүгээр сарын 30-ны байдлаар
аймгийн хүнсний гол нэрийн бараа гурилын үнэ 650 төгрөг, хонины мах
6000-6800 төгрөг, үхрийн мах 7000-8000 төгрөг, элсэн чихэр 1700, цагаан
будаа 1900, шингэн сүү 1600 төгрөгийн үнэтэй. Нэг литр А-80 бензин 1630
төгрөг, А-92 бензин 1880 төгрөг, дизель түлш 1930 төгрөгийн үнэтэй
байна.
Хөдөө аж ахуй , аж үйлдвэр: Одоогийн
байдлаар мал төллөлт эхлэж байгаа ба 46 төл авснаас 93.6 хувь нь бойжиж
байна. Нэг сарын байдлаар том малын зүй бусын хорогдол 895 толгойд
хүрснээс тэмээ 8, адуу 56, үхэр 80, хонь 340, ямаа 411 толгойд хүрлээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3443 толгойгоор буурчээ.
Нийт хорогдлын 75.5 хувийг Матад сумын хорогдол эзэлж байна.
Аж үйлдвэрийн газрууд 3422.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3310.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлууллаа.
Адуунчулуун ХК 75.1 мянган тонн нүүрс
олборлосон бол ДБЭХС ХК 14889.2 мян.квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж,
32646.0 мян.Г.калори дулаан хэрэглэгчдэд түгээжээ. Дорнод Гурил ХК 639.7
тн гурил, 251.2 тн хивэг, 61.8 тонн талх үйлдвэрлэлээ.
Бусад хүнсний үйлдвэрүүд 36.8 тн талх,
нарийн боов, 2.5 мян л сүү, сүүн бүтээгдэхүүн, 0.8 мян.л архи, 0.5 мян.л
дарс, 32.8 мян.л цэвэр ус тус тус үйлдвэрлэж нийлүүллээ.
Тээвэр, холбоо, нийтийн аж ахуй: Аймгийн
Холбооны газрын нийт орлого 32.0 сая төгрөгт хүрсний 54.4 хувийг хүн
амаас орсон орлого эзэлж байна.
Шуудан тээврийн газар 0.1 мянган зорчигч
тээвэрлэж, 220.3 мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн,
1712 мян.төгрөгийн орлого, Айсвн ХХК 2.0 мянган зорчигч тээвэрлэж,
1303.5 мянган хүн км-ийн зорчигч эргэлтийн ажил гүйцэтгэн 4369.3 мян.
төгрөгийн орлоготой ажиллажээ.
Нийтийн аж ахуй ХК 148.2 сая төгрөгийн орлоготой ажилласны 38.5 хувь нь
хүн амын хэрэгцээнд нийлүүлсэн ус борлуултын орлого эзэлж байна.
Гэмт хэрэг: 2014 оны 1 дүгээр сарын
байдлаар 63 гэмт хэрэг гарч үүний улмаас 4 хүн нас барж, 113.7 сая
төгрөгийн хохирол учирчээ. Нийт гарсан гэмт хэргийн 13 хэргийг 15 хүн
согтуугаар үйлдсэн байна
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ
СТАТИСТИКИЙН ХЭЛТЭСИЙН
ДОРНОД АЙМГИЙН ТАНИЛЦУУЛГА
түвшинд 64 багт хуваагддаг. Дорнод аймгийн хүн амын тоо 2000 онд 75,373
байсан бол 2012 оны тооллогоор нийт хүн ам 74.7 болж буурчээ.
Ардын Засгийн газрын 1931 оны 11 сарын 6-ны өдрийн тогтоолоор Хан хэнтий уулын аймгийг өөрчлөн Дорнод аймгийг байгуулсан.
Дорнод аймаг тал хээр болон ойт хээр хосолсон 123.5 мянган хавтгай
дөрвөлжин км газар нутагтай, хойд талаараа ОХУ-ын Өвөр байгалийн
хязгаар, зүүн талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгуудтай
хиллэдэг, Баруун урд, баруун талаараа Сүхбаатар, Хэнтий аймгуудтай
хиллэдэг.
Тус аймгийн нутаг нь Далайн түвшнээс дээш 560-1300 м өргөгдсөн ухаа,
гүвээ бүхий тал нутаг юм. Нутгийн Зүүн өмнөд хэсэгт Мэнэн, Тамсаг,
Матадын өргөн талуудтайгаас гадна Дорнод талын үзэсгэлэн болсон Буурь
нуур, Хөх нуур зэрэг томоохон нуур цөөрмүүдтэй.
Халх-Нөмрөгийн, Дорнод Монголын, Монгол Дагуурын дархан цаазат,
Угтам, Тосон-Хулстайн байгалийн нөөц газар, Онон-Балжийн байгалийн
дурсгалт газруудтай.
Тус аймгийн Өвөг дээдсийн түүхийг өгүүлсэн X-XI зууны Киданы үеийн
Хэрлэн бар хотын туурь, Хэрмэн зам, XI зууны үед хүний гараар бүтээгдсэн
Утай таван уул, Их бурхант, Хүн чулуунууд, Угтамын хийдийн тууриудаас
гадна 1939 оны ялалтын хөшөөнүүд зэрэг түүхийн дурсгалт газрууд олонтой.
Тус аймаг засаг захиргааны 14 нэгж, 64 багтай, халх, буриад, барга,
үзэмчин зэрэг ястанаас бүрдэх 74,7 мянган хүн амтай, үүнээс 55 гаруй
хувь нь Чойбалсан хотод амьдарч байна. Хүн амын 70 хувийг 35 хүртэлх
насны хүүхэд залуучууд эзэлдэг.
Тус аймагт ерөнхий боловсролын 27 сургуульд 13285 сурагч, 26
цэцэрлэгт 4488 хүүхэд суралцаж, хүмүүжиж, 900 гаруй багш ажиллаж байна.
Дорнод Монголын дээд сургууль, ШСТТС, МСҮТ зэрэг их дээд, тусгай дунд
сургуулиудад 1000 гаруй оюутан, сурагч суралцаж байна.
Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 131 төсвийн
байгууллагад 4272 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 118 нь улс
төрийн албан хаагч, 488 нь төрийн захиргааны албан хаагч, 141 нь төрийн
тусгай албан хаагч, 3525 нь төрийн үйлчилгээний албан хаагч байна.
МУИХ-аас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлахдаа Дорнод аймгийн
төв Чойбалсан хотыг бүсийн тулгуур төв байхаар заасан. ДБЭХС ХК,
Адуунчулуун ХК, Дорнод Гурил ХК, Махны үйлдвэрлэл худалдааны ДОРНОД ХК,
НИК, Гаалийн газар, НААҮГ, ЗБОЭТөв, зэрэг бүсийн хэмжээний томоохон
үйлдвэр АА-н нэгж газруудтай.
2012 оны жилийн эцсийн мал тооллогоор 1207.2 мянган мал тоологдсон ба
үүнээс тэмээ 5.0 мянга, адуу 150.8 мянга, үхэр 119.7 мянга, хонь 584.8
мянга, ямаа 346.9 мянга тус тус тоологдов. Өнгөрсөн оныхоос тэмээ
550-аар буурч, үхэр 10053, хонь 29419, адуу 6743, ямаа 11826 толгойгоор
өнгөрсөн оныхоос өссөн.
Дорнод аймаг нь үйлдвэрлэл хөгжсөн зүүн бүсийн тулгуур төв болон өргөжиж
байна. 14 сум төвлөрсөн эрчим хүчинд холбогдсон. Төмөр замын Баянтүмэн
тасгаас ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, БНХАУ-ын Манжуур хотоор дамжин
Европ, Зүүн хойд Азийн орнуудтай харилцах боломжтой. ОХУ-тай хилийн
байнгын 2, БНХАУ-тай улирлын чанартай 2 боомт ажиллаж байна.
Мөн Түмэн Гол төслийн хүрээнд Чойбалсан хотыг БНХАУ-ын Рашаант хоттой
төмөр замаар холбох талаар судалгааны ажлууд хийгдэж байна.
Цагт 60 хүнд үйлчлэх олон улсын нисэх онгоцны буудалтай. Америк тив
хойд туйлаар дамжин Зүүн өмнөд Азитай холбогдох SOLOK агаарын зам нь
1990 оноос ашиглагдаж эхэлсэн бөгөөд жилдээ 500 гаруй агаарын хөлөг тус
аймгийн нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч байна.
Мөн ОХУ-ын Чита, Краснокаменск хот, зүүн зүгт БНХАУ-ын Харбин,
Манжуур, Хянган аймгийн Улаан хот, Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотын
чиглэлд олон улсын иргэний агаарын хөлгийн зам нээх бүрэн боломжтой.
Дорнод аймаг ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, Агын буриадын автономит
тойрог, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр , Хянган, Шилийн гол аймагтай
нийгэм, соёл, эдийн засаг, худалдааны шууд харилцаатай. БНСУ-ын Пучён
хоттой хамтын ажиллагааны харилцаа тогтоосон, Зүүн хойт Азийн эдийн
засгийн хөгжлийн хүрээнд Түмэн бүс хөтөлбөрт оролцож байна.
Дорнод аймаг Монгол орны хамгийн дорно зүгт оршдог. Хэрэглээний
бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Умард талаараа ОХУ (Өвөр Байгалын
хязгаар), дорнод талаараа БНХАУ (ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол)
гэх хоёр улстай хил залгана. Улс дотор Сүхбаатар, Хэнтий хоёр аймагтай
хаяална. Тэгш тал газар зонхилно. Тус аймгийн нутагт байх Хөх нуурын
хотгор (д.т.д. 560 метр) Монгол орны хамгийн нам дор газар гэгддэг.
Дунд палеозой, Юра, Цэрдийн галавын чулуулаг болон дөрөвдөгчийн
неогены хурдас их тархжээ. Хэрлэн, Онон, Улз, Халх зэрэг гол урсаж,
Буйр, Хөх, Галуут, Яхь зэрэг нуур долгиотдог. Цагаан хүндийн,
Утаатминчүүр, Эрээн, Цагаанчулуут зэрэг рашаан бий.