Газар зүйн мэдээлэл - www.Choibalsan.mn
САНГИЙН ДАЛАЙ НУУР
Тус газрын гадарга нийтдээ уулархаг бөгөөд нуурын усны мандал 1988 м өндөрт орших тул орчны уулс хэдийгээр өндөр ч гэсэн харьцах өндрийн хувьд бага юм. Нуурын ёроол хайрцаг шиг хэлбэртэй учраас хажуу нь эгц, олон мөргүүдтэй. Сангийн далай нуурын усны эрдэсжилт Хяргас, Увс нууруудаас бага боловч давсархаг юм.
https://www.facebook.com/GarminMongolia/photos/a.870996796313091/854245754654862/?type=3&theater
БУЙР НУУР
Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун хойш 65 км-т Буйр нуур бол манай орны хамгийн олон үйл загастай нуур юм. Буйр нуур нь тектоникийн гаралтай боловч эргийн хэв шинжийн байдлаар нь хээр талын нуурт хамааруулж болно. Хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 километр, эргийн шугамын урт 118 км, ус хураах сав газрын талбай 20200 хавтгай дөрвөлжин километр, 615 хавтгай дөрвөлжин километр талбайтай манай орны 5 дахь том нуур юм. Нуурын усны гүний дундаж 6 метр бол хамгийн гүн хэсэгтээ 16 метр хүрдэг. Буйр нуур далайн түвшнээс дээш 583 метр өндөрт өргөгджээ.
Буйр нуурын тэгш талархаг газар байдаг тул эргийн шугам маш жигд булан тохой цөөтэй. Буйр нуурын үндсэн тэжээл нь гадаргын урсац (Халх голын ус) юм. Харин илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан Далай нуурт өгдөг.
Халх голын Буйр нуурт цутгахад үүсэх садрааны адаг орчим нь намгархаг, зэгс, шагшуурга, бургасан шугуй ихтэй, усны шувууд олноороо бөөгнөрөн цуглаж үүрлэн, өндөглөдөг үзэсгэлэнтэй газар юм. Нуурын ус гүйхэн учраас зуны урин цагт бараг ёроолоо хүртэл бүлээсэж өнгөндөө 2.2 градус хална.
Буйр нууранд 6 овгийн 34 зүйл зүйл загас бүртгэгдээд байгаагийн 12 зүйл нь агнуурын ач холбогдолтой булуу цагаан, тул, зэвэг, хадран, улаан живэрт, цурхай, цулбуурт, хэлтэг бөгөөд эдгээрийн 54 хувийг булуу цагаан загас эзэлдэг. Мөн 49 зүйл хөвөгч замаг, 57 зүйл хөвөгч амьтан, дээд ургамал, 4 зүйл тана хясаа бүртгэгдээд байна.
Буйр нуурын загасыг бүр XIX зууны үеэс ашиглаж ирсэн бөгөөд Буйр нуурын зүүн урд эрэг дээр 1930 оноос монгол загас агнуурын газар байгуулагдан ажиллаж байгаад 1954 оноос эхлэн загас агнуурын улсын үйлдвэр болгон өргөжүүлэн нэг га талбайгаас 6.5 кг загас ангаж байжээ.
Тус нуураас жилдээ 300 тн загас олборлох нөөцтэй гэсэн тооцоо бий. Буйр нуур, түүний орчимд 16 багийн 45 овгийн 122 төрлийн 236 зүйл шувуу бүртгэснээс орших хэлбэрийн хувьд 37 зүйл суурин амьдралтай, 199 зүйл нүүдлийн шувууд байна.
Нүүдлийн шувуудын 115 зүйл өндөглөдөг, 59 зүйл дайрч өнгөрдөг, 7 зүйл өвөл ирж өвөлждөг, 9 зүйл тохиолдын байдлаар хаяа тааралддаг ба 9 зүйл шувууны оршин амьдарна. Буйр нууранд 20000 дээш усны шувууд байнга байдаг ус намгийн шувууд ихтэй учраас Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай Рамсарын конвенцийн хавсралт жагсаалтад 2004 онд бүртгэгджээ.
АЙМАГ ТУС БҮРИЙН 7 ГАЙХАМШИГ
АЙМАГ ТУС БҮРИЙН 7 ГАЙХАМШИГ
Дэлхийн "долоон гайхамшиг" гэж байдагтай адил Монгол улсын аймаг бүр өөр өөрсдийн"долоон гайхамшиг"-ийг тодруулжээ. МҮХАҮТ-ийн дэргэдэх Аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөл 2011 оны гуравдугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Аялал жуулчлал ба өрсөлдөх чадвар 2011” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд тус зөвлөгөөний үеэр аялал жуулчлалын шинэ бүтээлийг нээн илрүүлэх, монгол орны онцлог, байгалийн гайхамшигт газрыг тодорхойлж эх орондоо төдийгүй олон улсад сурталчлах тухай ярилцсан байна. МҮХАҮТ аймгуудын захиргаатай холбогдон жил орчмын хугацаанд нутаг тус бүрийн онцлог, түүх соёл, байгалийн өвөрмөц дурсгалын хэв шинжийг агуулсан долоон гайхамшигийг фото зураг, түүхийн баримтууд цуглуулан тодруулсан бөгөөд зарим аймгууд есөн гайхамшиг тодруулж, нийт 21 аймаг даяар 159 газрыг онцолсон байна. Цаашид МҮХАҮТ-ын зүгээс долоон гайхамшигийн зурагтай хуанлигаргах төлөвлөгөөтэй байгаа ба газрын зураг дээр тус газруудыг байршуулах, мөн шинэлэг маршрут /зам/ нээж байгаа юм байна. Экологийн асуудал тун эмзэг байгаа өнөө үед аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж нийгэмд сурталчлахаас гадна хүрээлэн буй орчноо байгаагаар нь авч үлдэх туйлын хэрэгтэй байгаа билээ. Эх орныхоо үзэсгэлэнт газруудын талаар мэдээлэлтэй болж, биширч бахархахаас гадна ард иргэдээ байгалиа хайрлан хамгаалах сэтгэлтэй болгох нь энэхүү ажлын гол зорилго болж байгаа гэнэ. Та бүхэн Монгол Улсын аймгуудын ДОЛООН гайхамшигт ямар газрууд орсон талаар сонирхоно уу.
Архангай аймаг:
1.Чулуутын гол
2.Хоргын тогоо
3.Тэрхийн цагаан нуур
4.Суварга хайрхан уул
5.Тамирын гол
6.Булган уул
7.Тайхар чулуу
8.Хар балгас
9.Билгэ хааны цогцолбор
Баян-Өлгий аймаг:
1.Ёлтын сав газар
2.Алтай таван богдын байгалийн цогцолборт газар
3.Потаны мөсөн гол
4.Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг
5.Бага Түргэний хүрхрээ
6.Толбо нуур
7.Ачит нуур
Баянхонгор аймаг:
1.Цагаан агуй
2.Бичигтхад
3.Шатар чулуун хөшөө
4.Түрэгийн үеийн бичээс
5.Бүгийн цавийн хоолой
6.Шаргалжуутын халуун рашаан
7.Их Богд уул
Булган аймаг:
1.Хөгнө тарна байгалийн цогцолборт газар
2.Уран тогоо уул
3.Шивээт улааны цогцолбор
4.Хар бухын балгас
5.Чин толгойн балгас
6.Бий булгын балгас
7.Могойн шинэ ус
Говь-Алтай аймаг:
1.Ээж хайрхан уул
2.Бурхан буудай уул
3.Сутай хайрхан уул
4.Цагаан голын хадны зураг
5.Монгол элс
6.Хасагт хайрхан уул
7.Аж Богдын нуруу
8.Эрээн нуур
9.Шаахар толгой
Говьсүмбэр аймаг:
1.Чойрын Богд уул
2.Зүүн жанжин Чойрын хийдийн туурь
3.Цагаан дарь эх
4.Дагвасүндэл бурхан
5.Хүүхдийн овоо
6.Дугар мээрэнгийн хөшөө
7.Цоорхойн рашаан
Дархан-уул аймаг
1.Тахилгат их дархан уул
2.Дурлалын мод
3.Шарын голын зосон зураг
4.Буурал уулын булш
5.Дүрс нарс
6.Лам Дондовын рашаан
7.Хүйтний голын хадны бичээс
Дорноговь аймаг:
1.Хамрын хийдийн цогцолбор
2.Цагаан дарь эх
3.Сүйхэнт, Өлгий хийд
4.Цонжийн чулуу
5.Бүрдэнэ булаг, Мөнхийн ам
6.Эргэлийн зоо
7.Нүдэнгийн хонхор
Дорнод аймаг
1.Чингисийн хэрмэн цав
2.Хэрлэн Барс хотын туурь, цамхаг
3.Буйр нуур
4.Хайлангийн хадны хүн дүрст чулуу, дөрвөлжин булш
5.Их бурхант чулуун бурханы цогцолбор
6.Шонх таван толгойн хүн чулуун хөшөө
7.Хамар даваа дээрх ялалтын хөшөө
8.Халх гол
9.Вангийн цагаан уул
Дундговь аймаг:
1.Их газрын чулуу
2.Дэл уул
3.Бага газрын чулуу
4.Онгийн хийдийн туурь
5.Морин хуур
6.Өөш манхан
7.Дэлгэрхангай уул
Завхан аймаг
1.Отгонтэнгэр хайрхан
2.Хар нуур
3.Загастайн давааны хүн чулуу
4.Бор хярын элсэн манхан, Мухартын гол
5.Тэсийн гол Нисэхийн шугуй
6.Их хайрхан уул
7.Дааган дэлийн буган чулуун хөшөө
8.Идэр голын буган хөшөөт дурсгал
9.Сангийн хэрмийн туурь
Орхон аймаг
1.Зэрэглээ
2.Айргийн гозгорын Хүннүгийн бүлэг дурсгалт газар
3.Бөөрөнхий сайр хэмээх байгалийн тогтоц газар
Өвөрхангай аймаг
1.Арц богд
2.Хужиртын рашаан
3.Монгол түмний морины их шүтээн
4.Хархорум хот
5.Эрдэнэ зуу хийд
6.Тэвш уул
7.Төвхөн хийд
Өмнөговь аймаг
1.Говь гурван сайхан
2.Баянзаг
3.Нэмэгт, Хэрмэн цав
4.Галбын говь
5.Ноён богд, Толь хад
6.Алгуй улаан цав
7.Хонгорын элс
8.Сангийн далай
9.Галбын гурван хийд
Сүхбаатар аймаг
1.Алтан овоо
2.Шилийн богд
3.Монголын хүн чулууд
4.Таван толгойн археологийн цогцолбор
5.Ганга нуур, Оргихын булаг
6.Хунгийн чуулган
7.Егүзэрийн хийд
Сэлэнгэ аймаг
1.Амарбаясгалан хийд
2.Соронзон хад
3.Хувьсгалын өлгий Алтанбулаг
4.Халуун рашаан
5.Тужийн нарс
6.Дуут хад
7.Сайханы хөтөл
Төв аймаг
1.Манзушир хийдийн туурь
2.Хустайн байгалийн цогцолборт газар
3.Гүнжийн сүм
4.Зоргол хайрхан уул
5.Чингис хааны морьт хөшөө
6.Тоньюукукын гэрэлт хөшөөний бичээс, цогцолбор дурсгал
7.Цогт хунтайжийн дуутын хадны бичээс
Увс аймаг
1.Увс нуур
2.Хяргас нуур, хэцүү хад
3.Алтан элсний дархан цаазат газар
4.Хан хөхий уулс
5.Чандмань уулын дурсгал
6.Гоожуурын хүрхрээ
7.Мөнгөт цахир уул
8.Дэглий цагаан уул
9.Зураагийн улаан хадны зураг
Ховд аймаг
1.Сэнхэрийн агуй
2.Хар-Ус нуур
3.Мөнххайрхан уул
4.Баянзүрхийн буган хөшөө
5.Төрийн тахилгат Алтан Хөхий уул
6.Харуул овоо
7.Ямаан усны хадны сүг зураг
8.Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар
9.Ишгэн толгойн хадны зураг
Хөвсгөл аймаг
1.Соёны бүс нутаг
2.Хөвсгөл нуур
3.Даян дээрхийн агуй
4.Уушгийн өврийн буган хөшөө
5.Улаан толгойн буган хөшөө
6.Дархадын 13 овоо
7.Цаатны нутаг
Хэнтий аймаг
1.Бурхан Халдун уул
2.Балдан Бэрээвэн хийд
3.Чингисийн гэрэлт хөшөө
4.Дэлүүн болдог
5.Хар зүрхний хөх нуур
6.Хэрлэнгийн хөдөө арал
7.Өглөгчийн хэрэм
8.Рашаан хад
9.Дуурлиг нарсны Хүннүгийн булш
Дорнод аймгаар аялах аялалын маршрут
Б.Ганзориг. аймгийн БОАЖГ-ын Аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн.
Вангийн цагаан уул
Далайн төвшнөөс дээш 1099 метр өндөрт орших эртний тахилгат уул бөггөд Их талын дунд орших уул учраас бараа нь 40-150 километрийн алсаас харагддаг.
Хулд уул
Манжуурын баргууд, Халх монголоос тусгаарласан тул Сэцэн хан Чойжив, манжийн амбан Загдан нар хэлэлцээ хийн 1734 онд бие биеэ хөөн өртөөлсөн 16 хилийн овоо босгосныг баргууд хилийн овоог зөөх, нутаг түрэн буух зэргээр зөрчин хилийн маргаан гарах болсон тул 1857 онд Манжийн хаанаас томилсон Гирин мужийн жанжин Хин лун газар дээр нь ирж шалгаад, Модон хашаат, Ар булагийн хилийн овоог буцаан байрлуулж, Хулд уулыг Халх монголд байлгахаар Манжийн хаанд мэдүүлэн зөвшөөрүүлсэн байдаг.
Нутгийн ардууд, То ван хэсэгхэн газрыг монгол шарын ширээр хэмжин буцаан авах хүсэлтийг, манж амбанд айлтган зөвшөөрүүлснээр, шарын арьсыг маш нарийн зүсэж хийсэн сураар тойруулан хэмжиж Хулд уулыг буцаан авсан гэж одоо хүртэл ярьцгаадаг юм. Хошууны ихэс дээдсийн шарилыг өлгийдсөн Хулд уулыг дархлан, хорин айлыг нүүлгэн суурьшуулж, ихэс дээдсийн алтан шарилыг сэвтүүлэхгүй байлгах, дархан уулаа хамгаалах үүрэг хүлээлгэжээ. Энэ хорин айлын үр хойчис нь Хорийнхон гэгдэх болсон.
Сангийн далай
Цаг агаар муудан эрт их цас унаж зуд болохыг шинжиж мэдсэн То ван, өвөрлөгч ноёдтой 100 бяруу өгч 1000 тэрэг давс намрын сүүл сард авахаар тохиролцонд, цасанд боогдсон жинчид цаг ихээр алдан хавар ирэхэд нь үрэгдсэн малаа нэг дор цуглуулан овоолж үзүүлээд, Та нарын балгаар малын хужир шүү дутагдан мал ихээр хорогдов.
Одоо танай давс хэрэггүй болсон гэхэд, жингийн тэмээ мал нь туйлдсан тул давсаа буцаан тээх аргагүй болсоноо учирлан гуйсан өвөрлөгч ноёдын гуйлтыг хүлээн авч, баруун хойноос жижиг булагаар тэжээгдэн, цас борооны усаар сэлбэгддэг хонхорыг заан өгч давсыг асгуулснаар Сангийн далайн давс буй болж, аймаг хошуугаа давсны гачаалаас гаргасан үнэн түүхтэй.
Сангийн далай нь далайн төвшнөөс 570 м өндөрт их талын дэрст хонхорт орших, зууван хэлбэртэй эрдэст нуур юм.
Амар амгалангийн диваажин Мэнэнгийн тал
Унтаж унтаж сэрлээ,  Мэнэнгийн талд л давхиж явах юм
Ахиад жаахан дуг хийлээ, мөнөөх л Мэнэнгийн талдаа
Арга барагдаад асуулаа, Мэнэнгийн талыг туулах яагаа ч үгүй гэнэ
Мэнэнгийн тал, Мэнэнгийн тал
Улс төр ярьж цаг нөхцөөв, Мэнэнгийн тал  үргэлжилсээр
Урлаг соёлоор амьсгалан аяны уртыг барах гэж  үзлээ, Мэнэнгийн талдаа л
Яриагүй  сэдэв байхгүй,    тэжээвэр нохдоо хүртэл  дурслаа, Мэнэнгийн тал мөнөөх л янзаараа
Яаж ч  яараад  санаан зоргоор  үл туулах   Мэнэнгийн тал
Мэнэнгийн тал, Мэнэнгийн  тал
Нүд алдам  гэдэг нь
Нээрэн үнэн юм билээ, Мэнэнгийн талаа гэж ...
Иймэрхүү утга бүхий шүлгийг нэгэн цагт их найрагч Долгорын Нямаа гуай
сэтгэлийнхээ угаас цааснаа буулгасан байдаг даа. Харин энэ бол
"Монголын мэдээ” сонины хамт олны энэ зуны ээлжит аяллын явцад төрсөн
толгой холболтууд. Заримыг нь би мэдээж хассан. Ийн хоёр өдөр давхисаны
эцэст бид тусгаар Монгол Улсын минь дорно цэг болох Буйрын цэнхэр нуурын
барааг сая нэг юм харцгаав. Аялж яваа улс зам зуур бууж суусаар  цагийн
ихэнхийг бардгийг уншигч та мэдэх хойно доо.
Буйр нуур өвөрлөгч түмний  өмч болоо юу
Яагаад ч юм ийм бодол төрсөн. Амар амгалангийн диваажин болсон энэ сайхан талын чимэг нь яахын аргагүй Буйр нуур. Хоёр улсын хилийг дамнан  намуухнаар харгиалах  Буйр нуурын сайхныг
магтая гэвч  миний тархин дахь үгсийн сан  хүрэлцэхгүй юм, үнэндээ. Үүлс
нүүхээ умартан нуурын уснаа тухалчихсан ч юм шиг санагдаад. Нөгөө харах
нь ээ, салхины аясаар нуурын ус солонгороод байна уу даа гэмээр элдэв
янзын өнгөнд хувирах байгалийн тогтолцоог хэлж чадашгүй нь, би. Хааяа
нэг салхи сэрчигнэхэд Буйр их далай аятай хөөс цахруулан давалгаалахад
цахлай тэргүүтэн шаагилдан  усны мандал дээр үл гарч ирсэн загасыг нүд
ирмэхийн зуур шүүрэн одох нь гайхалтай.
Гайхамшигтай, гайхалтай энэ нутагт аялал жуулчлал  хөгжиж шальсангүй.
Арав хүрэхгүй тооны гэр барьж, тороосон утсаар хилийн цэс тогтоон
түүнээсээ холгүйхэн жорлон босгосон байх аваас түүнийг жуулчны бааз
хэмээн ойлгож болно. Мод ховор, жуулчдын тоо цөөн   болохоор эзэд нь
хөгжүүлье гэж боддоггүй нь харваас илт.
Мэдээж тэр хэрээр хоолны амт чанар, үйлчилгээний тухайд энэ удаад
өнжих нь дээр  биз.  Олон улсын стандарт шаардлагад нийцэх болоогүй
байна хэмээн байнга шүүмжлэлд өртөж байдаг Хөвсгөлийн  Хатгал тосгонтой
жиших  тухайд цаг нь  болоогүй байна лээ гэхээр бүх зүйл ойлгогдох болов
уу.
Үнэндээ Буйрын эрэгт  өөр хоорондоо гурван км-ийн зайтай орших арав
гаруй жижиг жуулчны бааз маягийн юмнууд байх агаад "Долоон од” хэмээх
ганцхан бааз л монгол эзэнтэй бусдад нь өвөрлөгчид  эзэн сууцгаасан
байна лээ.  Ирж буй жуулчдын тухайд ч Улаанбаатараас зорьж очиж байгаа
нь тун цөөн байж мэднэ. Монгол эзэнтэй жуулчны баазын эзний өгүүлснээр,
Буйриас холгүйхэн орших хилийн боомтоор нааш цааш сүлжих өвөрлөгч голдуу
наймаачид жуулчдын ихэнх  байсан гэнэ. Харин  биднийг очихоос хэдхэн
хоногийн өмнө   хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу монгол
иргэд өөрийн унаатайгаа хил давах эрхтэй болсноор Буйр нуурыг зорих
монгол жуулчдын тоо харьцангүй нэмэгдэж байгаа аж.
Нөгөөтэйгүүр, жуулчид цөөн болоод тэр
байх, жуулчны баазынхны зан ааш нь Хатгал тосгоныхон шиг эвдрээгүй байна
лээ. Үүнийг манай хамт олон зам тавигдаагүйтэй холбон тайлбарлаж
байсан. Хэрэв засмал замтай болж, хотынхон тэр чигээрээ хөврөх аваас
Буйр нуур хогон нуур болон хувирч, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ
тэнгэрт хадаж, баазын нэг гэр зуу хол давж мэдэх гэнэ.
Үдшийн бүрий тасрахтай зэрэгцээд шар айрагт халсан  амрагчид баазын
эзний тавьсан монгол, орос, хятад гэсэн дарааллаар эгшиглэх хөгжийн аянд
машиныхаа гэрлийг тавьж байгаад бүжиглэцгээнэ. Ер нь л тэнд жуулчдыг
татах, ая тухтай амруулах зүйл маруухан. Хурдан завь, хоолны газар,
боловсон жорлон гээд хийх зүйл зөндөө байгааг Дорнод аймгийн удирдлагууд
нэгийг бодож, хоёрыг санаж явдаг биз ээ. Байгалийн үзэсгэлэн, Монгол
Улсын түүхийн тухайд монгол хүн бүр очих ёстой аймгийн нэг юм билээ.
Хэвтээ Жанрайсэг  буюу "Их Бурхант” цогцолбор
Буйр нуураас холгүйхэн, гэхдээ 90 км давхиад л Халхын голын баруун
эргийн тохойд тодруулбал,  алдарт Сүмбэрийн заставаас хойш 35 км-т
ЮНЕСКО-д бүртгэлтэй хэвтээ Жанрайсэг буюу "Их Бурхант” цогцолбор  таныг
угтах вий. Нэгэн цагт Халхын То ва гэж түмэнд хүндлэгдсэн Сэцэнхан
аймгийн Илдэн жүн ван Бат-Очирын Тогтохтөр Утай Гүмбэнг зорих монгол
мөргөлчдийг дагаад гарах  өглөг буяныг эх нутагтаа тогтоох үүднээс
энэхүү "Их Бурхант” шүтээнийг 1859-1864 оны хооронд бүтээлгэсэн юм
билээ.
Мянган үхэр тэргээр чулууг нь зөөж, 180 урчууд оролцсон 90 тохой
Жанрайсэг нь хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд нэлээд сүйтгэгдсэн  аж.
Хамгийн сонирхолтой нь Халхын голын дайны үеэр  хэвтээ жанрайсэг
бөмбөгдөлтөд өртөлгүй  бүрэн бүтэн үлдэж чадсан агаад  ухарч яваа япон
цэргүүд гүйх зуураа залбиран амь  насаа даатган залбирч байсан  тухай
нутгийн иргэд сонин болгон  хуучлах юм билээ.
"Их Бурхант” цогцолборыг сэргээх ажил 1990 онд өрнөж, 1997 онд анхных шиг нь сэргээн засварласан байна. Хэвтээ
Жанрайсэг бурханд мөргөсөн хэн боловч Утай гүмбэнд очиж мөргөсөн дайтай
бодож төсөөлөх хэрэгтэй хэмээн зарлигдсан То вангийн зарлиг эдүгээ ч
үйлчилсээр буй за.  Төсгөлд нь өгүүлэхэд, БНМАУ-ын тусгаар тогтнолын
төлөө амь насаа зориулсан  Зөвлөлт –Монголын дайчдад зориулсан хөшөө
тэнд сүндэрлэж байгаа.  Шинэ цагийн монголчуудын очих ёстой, үзэх ёстой
энэ өлгий нутгийн талаар  сайн мууг зэрэгцүүлэн өгүүлэхэд ийм байна.
МОНГОЛЫН МЭДЭЭ
Их бурхант чулуун бурханы цогцолбор
Дорнод Монголын түүх, соёлын томоохон
дурсгалуудын нэг, Сүмбэр сумын нутагт орших "Их бурхант” чулуун бурханы
цогцолбор дурсгалыг Халхын Сэцэн хан аймгийн жүн ван Бат-Очирын
Тогтохтөрийн /То ван 1797-1868/ санаачлага удирдлагаар 1859-1864 онд
бүтээсэн дурсгал "Их шүтээн”, "Их бурхант” хэмээн олноо алдаршжээ. Энэ
дурсгалыг найман аюулаас аврах Арьяабал бурханч гэдэг.
Түүний гарт нь арслан, заан, могой,
гал, ус, гав гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан
билэгдэл атгаастай байдаг. Их Бурханыг Монгол улсын дорнод хил хязгаарыг
аюул гамшигаас хамгаалахын билгэдэл болгон барьсан гэж олны дунд
яригддаг боловч То ван ард олон шүтлэг бишрэлээс шалтгаалж асар их эд
хөрөнгө түвд, энэтхэг, хятад руу урсаж байгааг гярхай ажиглаж энэ бүх
буяныг нутаг орондоо тогтоох зорилгоор барьжээ гэсэн саналууд бий.
Их
бурханыг бүтээхэд мянган үхэр тэрэг хөдөлгөж долоон жилийн турш барьсан
гэдэг. Тухайн үедээ өрх бүрээс нэг үхэр, айл болгоноос таван лан мөнгө
гаргасан гэсэн хууч яриа байдаг. Найман аюулаас аврагч Жанрайсиг бурханы
дүр эл шүтээнийг То ван болон Сэцэн хан аймгийн хошуу ноёд, ихэс дээдэс
чулуугаар хэвтээ байдлаар бүтээн залахаар шийдэж, Халх голын баруун 35
градусын налуу энгэрт 90 тохой буюу 30 метр уг бурханыг хоёр бага хүрээн
дотор цогцлуулжээ. Их бурханыг тойруулан чулуугаар урласан 20 гаруй
жижиг бурханы дүр бүтээсэн аж. Их Бурхантын талаар академич Ш.Нацагдорж,
Х_Пэрлээ болон Оросын эрдэмтэн А.П.Окладников, В.Казакевич нар зохиол
бүтээлдээ дурьдаж байжээ.
А.П.Окладников
1949 онд Халх голын сав нутгаар судалгааны ажлаар явахдаа "Их
бурхант”-ыг үзээд гайхан биширч энэ дурсгал бол уг газар нутагт оршин
тогтнож байсан хүчирхэг гүрний бүтээл боловуу. Энэ нь X-XI зуунд
холбогдох байх хэмээн үзсэнийг нэрт эрдэмтэн археологич Х.Пэрлээ
залруулж XIX зуунд бүтээгдсэн болохыг баримтаар нотолжээ.
Хэрлэн Барс хотын туурь, цамхаг
Төв
Азийн бүс нутагт цорын ганц үлдсэн Киданы үеийн дурсгал, Хэрлэн барс
хотын туурь, цамхаг нь МЭ IX зууны үед хүчирхэгжиж байсан Kидан гүрний
үетэй холбогддог. Тэр үед Киданчууд нийслэл хотоо энд байгуулахаар шаваа
тавих үед нь нутгийн хүмүүс бараар далайлган айлгаж буцааснаар ийм
нэрийдсэн домогтой. Судлаачид 7 метр орчим энэхүү өндөр баганыг мөн ямар
нэгэн хотын харуулын цамхаг байсан гэж үздэг. Их хэрмийн өмнөд хэсэгт 5
давхар суврага нэг байсан ба мөн тусгай өндөр довжоон дээр барьсан
чулуун хэрэмтэй дөрвөн том барилга бас том жижиг суврагын ор суурь 10
гаруй байжээ. Их хэрмийн гадна 7 давхар суврага бас байсан ажээ.
Дорнод монголын нутаг дахь Хятаны үеийн хот
суурины томоохон дурсгалын нэг нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын
Баруун Дөрөө нуурын зүүн урд оршдог Хэрлэн Барс хот юм. 1953 онд тэнд
хийсэн эртний судлалын хайгуулаар Хэрлэн Барс хотын хуучин үлдэгдэлтэй
холбогдох хоёр хэрмийг ойролцоо нь илрүүлж,судлаачид тусгайлан
дугаарлаж,нутгийнхны Барс хот гэж нэрлэдэг суварга бүхий их хэрэмт хотыг
Барс хот-1 гэж бичиж тэмдэглэх болжээ. Барс хот-1-ийн их хэрмийн хэмжээ
нь хааш хаашаа 1600-1800 м,зузаан нь 4 м, өндөр нь 1,5-2 м юм. Хэрмийн
дотор болон зүүн талд тав, долоон давхар хоёр суваргатай байжээ.
1953-1955 онд археологич Х.Пэрлээ Барс-1 хотын хэрмийн доторхи дөрвөн
барилга, бага хэрмийн орчин тойрны жижиг барилгын суурь, мөн шохой
шатааж байсан зуухны ор зэргийг малтан шинжилж олон, том бурхны сэнтий,
дээврийн хөх тоосгон ваар, том жижиг хэмжээний угалзтай, угалзгүй
тоосго, шавар баримал, ур хийц сайтай бурхны үлдэгдэл, бурхны баримал
чимэглэлийн хэсэг, жансагийн мал адгуусны дүрс, цац, сийлбэртэй мод, яс,
төмөрлөг зүйл илрүүлэн олж уг барилга нь бурхан шүтээний газар байсан
болохыг тогтоосон байна.
Хэрлэн Барс хотын хөх тоосгоор барьсан тав,
долоон давхар хоёр суварга хийц маягийн хувьд Энэтхэгийн суварганы
хэлбэртэй бөгөөд 1940-өөд он хүртэл хананд нь том бурхны зурагтай
байжээ. Таван давхар суварга нь 1940-өөд онд нурж, долоон давхар суварга
нь өнцөг булангаасаа нурсаар өдий хүрчээ. Барс хот-1-ээс малтлагаар
илэрсэн олдвороос үзэхэд Хятан улсад буддын шашин их дэлгэрч, олон хүрээ
хийд байгуулсан ба олон мянган лам нартай байсан гэж Хятаны түүхийн
сурвалж бичигт дурдсантай дүйдэг.
Хэрлэн Барс хотын малтлагаас олдсон
олдворуудын ихэнх нь бурхан шашны зүйл боловч чухамдаа жинхэнэ хот,
цэргийн хуаран байжээ гэж судлаачид үздэг бөгөөд Хятан улс эзэлсэн
баруун хойд зүгийн аймаг угсаатны эсэргүүцлийг дарангуйлж, Хэрлэн голд
гол төлөв нүүдэлчдээс дайчлан бүрэлдүүлсэн олон анги цэрэг суулгаж,
байсны нэг анги нь Барс хотын их хэрмэнд түр сууршин сууж байсан гэж
эрдэмтэд үздэг.
Монгол орноор тойрон аялахуй
тогоо нь Архангай аймгийн Тариат сумын нутагт оршдог. Гарал үүслийн
хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас
тогтоно. Унтарсан галт уулын гүнзгийн өрх, хүрмэн хад, цохио, ангал,
агуй хоргодох газар ихтэй тул Хорго гэж нэрийджээ. Амсар нь 300-400 метр
бол гүн нь 70-80 метр. Харин гадна талын налуу нь 35-40 хэм бол тогооны
дотор талын налуу нь 45-50 хэм аж. Тэрхийн цагаан нуур нь далайн
төвшнөөс дээш 2060 метр өндөрт байдаг. Энэ нуурт 10 гол цутгадаг, цэвэр
устай, урт нь 16 км, өргөн нь 5-6 км, гүн нь 6-20 метр. Ганц гол эх авч
урсдаг бөгөөд энэ нь Суман гол юм. Энэхүү нуур голдоо жижиг аралтай
ажээ.
Хөвсгөл нуур: Монгол Улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт
усны эзлэхүүн 381 мянган шоо метр бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 1 хувь
болно. Хөвсгөл нууранд нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн
гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг билээ.
Алтай таван богд уул: Алтай таван богд уул нь Баян-Өлгий
аймгийн Улаанхус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл
зүйл нь Монголд байхгүй өвөрмөц. Энэ нь таван ноён оргилоос бүрддэг юм.
Увс нуур, Их нууруудын хотгор: Увч нуур нь далайн төвшнөөс
дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутагтай Монгол
Улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том
тэнгисийн үлдэгдэл бөгөөд давсархаг, гүехэн устай. Увс нуур нь Их
нууруудын хотгорын хойд хагаст оршдог. Увс нууранд Тэс, Нарийн,
Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том, жижиг 38
гол, горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор руу түрэн
орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Увс нуурын орчимд
байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг учир ЮНЕСКО-гийн байгалийн өвд
бүртгэгдсэн байдаг.
Гурван цэнхэрийн агуйн хадны сүг зураг: Ховд аймгийн Манхан
сумын нутаг Монгол Улсын нутгаас палеолитийн үеийн урлагийн бүтээл болох
зосон зураг энэ агуйгаас олдсон бөгөөд энэ нь Монголд төдийгүй Төв
Азийн хүй нэгдлийн урлагийн голомтод зүй ёсоор тооцогддог. Агуйн хананд
ан амьтан, мод зэргийг дүрслэхдээ нэг хэсгийг улаан хүрэндүү, нөгөө
хэсгийг арай цайвар ягаан өнгөтэй улаан зосоор зуржээ. Мөн заан, хирс,
анааш зэрэг амьтдыг дүрсэлсэн байдаг бөгөөд зарим амьтныг чухам ямар
амьтан болохыг одоогоор тогтоогоогүй байна. Агуйн хананы өндөр 2.5 метр
аж.
Алтан ташуур цогцолбор: Төв аймгийн Эрдэнэ суманд орших Алтан
ташуур цогцолбор. Гурван мэргэдэд эхнэр, хүүхдээ алдсан Тэмүүжин тэднийг
дайлахаар явах замдаа Цонжинболдог буюу одоогийн Алтан ташуур цогцолбор
баригдсан газраас нэгэн ташуур олсон гэдэг. Энд морь унасан Чингис
хааны 40 метр өндөр хөшөө байрладаг. 13 дугаар зууны цогцолбор нь
Улаанбаатар хотоос зүүн тийш 96 км-т оршдог.
Хөшөө цайдам, Культегин жанжны хөшөө: Түрэгийн эзэнт гүрний
дурсгал Хөшөө цайдам дахь Түрэгийн дурсгалууд Архангай аймгийн Хашаат
сумын нутагт байдаг. Энэ нь зүүн Түрэг улсын төрийн нэрт зүтгэлтэн Билгэ
хаан /683-734/ болон Культегин /Түрэгийн цэргийн жанжин, Билгэ хааны
дүү 684-731/ нарын дурсгалд зориулан босгосон хоёр цогцолбороос бүрдэнэ.
Эдгээр дурсгалууд Төв Азид манай эриний 6-8 дугаар зуунд ноёрхож байсан
Түрэгийн эзэнт гүрний хамгийн чухалд тооцогддог дурсгал юм. Энэ дурсгал
дээр бичигдсэн түрэгийн рүни бичээс Төв азийн түүх, соёлын судалгаанд
хосгүй үнэтэй мэдээллийг хадгалж байдаг.
Амарбаясгалант хийд: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Манжийн
төрийн бодлогоор буддын шашны нэгэн дурсгал болох шарын шашныг хүчтэй
дэлгэрүүлэх үүднээс Манжийн хаан Энх-Амгалангийн зарлигаар Монголын төр
шашны нэрт зүтгэлтэн анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын дурсгалд
зориулан 1727-1736 онд барьжээ.
Дуугардаг элс: Марко Поло Төв азийн нутгаар жуулчилсан
тухайгаа "Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонсогдох, олон
хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа сонсогддог” хэмээн бичсэн байдаг.
Дорноговь аймгийн өмнөд захын Дуут элс харахад ердийн нэг манхан, оройд
нь гараад хярыг нь барьж явахуйд хөлд өртөн нурах элс нисэх онгоц мэт
хүнгэнэн дуугардаг.
Гүйдэг чулуу: Хөвсгөл аймгийн Улаантайгад борооны дараа нар
гарч өвсний толгойн ус хатаж эхлэх үед чулуу гүйхийг үзэж болно. Энэ нь
тэндэхийн мөнх цэвдэгтэй холбоотой аж. Мөнх цэвдэгт бөөргийн хөрс халуун
хүйтний нөлөөнөөс овойж, хотойж дээрээ байгаа чулууг өнхрүүлдэг байна.
Дэлхийд ховорхон тал: Дорнод аймгийн Матад, Халх гол сумын
нутгийн ширээ мэт хавтгай тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч
толгод гүвээ, хунх нугачаа үл тааралддаг. Байгалиас заяасан унаган
төрхөөрөө атар онгон ийм тал газар дэлхийд ховор.
Цагаан гол: Алтайн таван богдоос эх авсан олон мөсөн голын
нэгийг өвөл зунгүй мөс хэвээр цав цагаан байдгаар нь Цагаан гол хэмээн
энэ нутгийнхан нэрлэсээр иржээ. Голын урт нь хагас өртөө гаруй 20 км юм.
Чулуун ой: Чулуужсан мод говьд элбэг. Харин ой тааралдах нь
ховор. Дорноговь аймгийн Мандах сумын Сүйхэнтийн уул чулуужсан ойтой. Ой
уртаараа 50 метр, өргөөшөө 80 метр талбайд тархжээ. Тэнд 20, 30 метр
өндөр, бүслүүрээрээ 1,5 метр голчтой бүтэн мод, ёзоороороо булгарч
унасан ч тааралдана. Салбарласан мөчрүүдтэй ч байна. Сүйхэнтийн
чулуужсан ой бол дэлхийд ховор тохиолдох үнэт олдворын нэг юм.
Болор толгой: Дундговь аймгийн Амтат хоршооллын нутаг
Баянхошууны худгаас хойш 1 км орчим газарт нэгэн бор толгой бий. Энэ
толгой бүхлээрээ усан болон утаат болороос тогтдог. Энэ толгойн энгэрт
буусан айлын хүүхдүүд болороор тоглоом барьдаг байсан учраас Болор
толгой гэж нэрлэжээ.
Соронзот хад: Загасчид хадны сүүдэрт амарч, нэг нь бугуйн
цагаа авч газарт тавьжээ. Гэтэл тэрээр цаг нисээд явчихлаа гэж сандрав.
Харваас бугуйн цаг хэдийнэ хадны завсарт хавчуулагджээ. Ийм нэгэн
соронзот хад Сэлэнгэ аймгийн Ерөөгийн голын нэгэн гүүрийн ойролцоо бий.
Янцгаадаг нуур: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Архан гэдэг газрын Аяганбулаг гэдэг нуураас адууны зөөлөн янцгаалт мэт дуу сонсогддог.
Гурван нуурын дөрвөн рашаан: Хэнтий аймгийн Дадал сумын нутагт
байдаг Гурван нуурын рашааны баруун нуурыг мэдрэлд, зүүн нуурыг
ходоодонд, дунд нуурыг хуян, шар усанд сайн гэлцдэг. Дунд нуурын өмнөх
жижиг нуурыг нүдний нуур гэх бөгөөд нуурын ус нүд улайх, хорсоход тустай
гэдэг юм байна.
Жаран тогоот: Баянхонгор аймгийн нутагт Их богд уулын
үргэлжлэл Жаран хэмээх жаран тогоо хонхортой хүрмэн чулуун уул бий.
Бороотой үед тэдгээр нуур усаар дүүрч жаран нуур цөөрөм тогтдог.
Цэвэр булаг: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвөөс
холгүй Сагдайн булаг гэж бий. Сумын жолооч нар эндэхийн уснаас машин,
тракторынхаа зай хураагуурт нэрмэл усны оронд авч хэрэглэдэг байна.
Уурт: Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг Сэрх уулын Устын
голын амны нүх маягийн хонгилоос ямагт уур манаран баагиж, байдгаас Уурт
хэмээн нэрлэгджээ.
Арсайн хүрхрээ: Манай орны хамгийн өндрөөс буудаг хүрхрээ бол
Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдагийн нуруунд 70 гаруй метр өндрөөс буудаг
Арсайн хүрхрээ юм.
Юндэн Нансалмаа хоёр: Төв аймгийн Зоргол хайрханы Морь хад,
Горхийн Мэлхий хад, Ховд аймгийн Бодончийн голын Тэмээн чулуу, Нохой
чулуу, Завхан аймгийн Ургамал сумын Арслан чулуу, Түдэвтэй сумын Сум
хад, Увс аймгийн Байшинтын Арслан заан хад зэрэг хачин сонин дүрс бүхий
хад чулуу манай оронд олон бий. Дундговь аймгийн Их газрын чулууны янз
бүрийн гайхалтай хэлбэр дүрстэй хад чулуудын дунд хоёр босоо хүн шиг
харагдах хадыг нутгийнхан урьд нь Хаан хатан хоёр гэж нэрлэдэг байгаад
одоо Юндэн Нансалмаа хоёр гэх болжээ. Баруун талын босоо хүн арай өндөр,
баруун гарын тохойд аяны богцоо тохож, зүүн гараа нөгөө хүний мөрөн
дээр тавьсан, намхан нь эхнэр хүний өмсгөлтэй агаад тэргүүнээ яльгүй
гудайлгасан салж ядсан хоёр мэт дүр тэндээс харагдана. Хадны зүүн урдаас
хоёр зуун метр орчим зайнаас энэхүү дүрсийг ажиглаж болох аж.
Эх сурвалж uulus.mn
байгалийн цогцолбор газар руу нэвтрэхэд хураамж төлдөг боллоо
сумын нутагт орших Их газрын чулуу цогцолбор газар иргэд орж сонирхохдоо
хураамж төлдөг боллоо. Энэхүү байгалийн дурсгалт газрыг байгаль
хамгаалагчид хамгаалтандаа авснаар байгаль экологийн хувьд тэнцвэрт
байдлыг нь хадгалаад зогсохгүй эх байгальтай зохистой харицна хэмэн
үзсэн аж.
Тус цогцолбор газарт нэвтрэхэд Монгол улсын иргэн 300
төгрөг, гадаадын иргэн 3000 төгрөгний хураамж төлөх агаад байгаль
хамгаалагчид аялагчдын буудаллах газрыг зааж өгөх ажээ.
ЧОЙ
Их эзэн Чингис хааны морины уяаны чулуу байдаг Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг "Өлзийт" уул
Монгол орны 10 гайхамшиг
1. Хөвсгөл нуур
Манай улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзэлхүүн 381 км³,
энэ нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь болно. Хөвсгөл нуурт нийт 96
гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд
цутгадаг.
2. Хэрмэн цав
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Хүний хөл төдийлөн
хүрээгүй, эртний үлэг гүрвэлийн өлгий нутаг, их далайн ай сав байсан ба
үлэг гүрвэлийн яс, палеонтлогийн олдвороор баялаг нутаг.
3. Алтай Таван богд уул, Потанины мөсөн гол, Цагаан гол
Алтай Таван богд нь Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутагт байрладаг
ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц. Энэ
нь таван ноѐн оргилоос бүрдэнэ. Мөсөн голоос эх авсан Цагаан гол зэрэг
нийлээд жуулчдын сонирхолыг татдаг газар. Мөсөн гол нь 30 км урт,
300-500 м өргөн, 50-200 м гүн ангалуудтай. Мөнх цаст мөсөн гол.
4. Ээж хайрхан
Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Захуйзарманы говьд байдаг. Уулын
хажууд тогтсон тогооны ус хальж доод талын тогоо руу урсана. Цөлийн нар
салхи энэ уулын хажуу хормойн хад чулууг элдэв дүрстэй болгон элээж, нүх
сүв гаргасан нь уран хүн хийсэн гэлтэй. Уулын баруун хэсэгт чулуулгын
лав судал дагаж цувран тогтсон 9 тогоо нь ногоон хүрээтэй бөгөөд эхний
тогоо дүүрээд усаа 40-50см жижиг хүрхрээ үүсгэн нөгөөдөө юүлдэг.
Тогоонууд дундажаар 2-3м. Ээж хайрхан ууланд мазаалай, заг, хөх ногоон
зээргэнэ зэрэг бий.
5.Тэрхийн Цагаан нуур, Хорго
Архангай аймгийн Тариат сум. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин
чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт
уулын гүнзгий өрх, хүрмэн хад, цохио ангал агуй асга хоргодох газар
ирхтэй тул Хорго гэж нэрлэсэн. Амсар нь 300-400м, гүн нь 70-80 м, гадна
талын налуу нь 35-40 хэм, тогооны дотор налуу нь 45-50 хэм. Тэрхийн
Цагаан нуур д.т. дээш 2060 метр өндөрт байдаг. Нуурт 10 гол цутгадаг,
цэвэр устай, урт 16 км, өргөн 5-6 км, гүн 6-20 м. Ганц Суман гол тэндээс
эх аван урсдаг. Дундаа жижиг аралтай.
6. Увс нуур, Их нууруудын хотгор
Увс нуур нь далайн түвшнээс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам
дөрвөлжин километр нутаг дэвсгэр бүхий Монгол улсын хамгийн том нуур юм.
Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд
ихээхэн давсархаг, гүехэн устай. Увс нуур нь Их нууруудын хойд хагаст
оршино. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагиль, Боршоо,
Хөндлөн, Торхилог зэрэг том жижиг 38 гол горхи цутгадаг. Хан хөхийн
нуруу нь Их нууруудын хотгор уруу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын
хотгорыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор
байдаг тул Юнескогийн байгалийн өвд орсон. Гадагшаа урсгалгүй.
7. Хонгорын гол, Хонгорын элс
Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг. 180 км үргэлжлэх элсэн манхан нь
3-15 км өргөнтэй, 10-30 м өндөртэй болно. Мөн хонгорын элсний араас
хөвөө нийлэн урсах Хонгорын гол, сэрүүн булаг, Аргангаадаг нуур оршдог.
Салхинд хүнгэнэн дуугарах Дүнгэнээгийн элс бас бий.
8. Байгалийн түүхийн музейд орших махчин идэшт Тарбозаврын бүтэн араг яс
Энэ нь 1981 онд Баянхонгор аймгийн Баянговьсумын Бүгийн цавийн хоолойноос олдсон махан идэшт Тарбозаврын чулуужсан араг яс юм.
9. Баянзаг Улаан эрэг
Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Дэлхийд Монголын говийг анх
сонсгосон заган ой, эртний үлэг гүрвэлийн өлгий, улсын хамгаалтанд орсон
түүх соѐлын үл хөдлөх дурсгал. Америкийн эрдэмтэн Эндрюс энд ирээд GOBI
гэдэг үгийг Дэлхийд анх таниулсан. Дэлхийн байгалийн 7 гайхамшигт нэр
дэвшиж буй газар.
10. Монгол Дагуурын ДЦ Газар
1992 онд 1030 ам.дөр.км талбайгаар Дархан цаазат газрын хамгаалалтад
авсан. Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт А хэсэг нь, Гурван
загал, Дашбалбар сумын зааг нутагт Б хэсэг нь оршино. Дэлхийд нэн
ховордсон 15 зүйл тогорууны 6 нь Монгол Дагуурт байдаг. Дэлхийн хэмжээнд
хамгаалалтад орвол зохих 200 газрын нэг юм.
Дорнод аймгийн газрын хэвлий, ашигт малтмалын ашиглалт, хамгаалалт
Дорнод
аймаг ашигт малтмалын багагүй нөөцтэй бөгөөд 85 орд, ирээдүй бүхий 149
илрэлийг тогтоосон байдаг. Тамсагийн сав газарт газрын тос, Адуунчулуун,
Үхэрт, Хөөвөр нуур, Хөөт, Баянбулаг зэрэгт хүрэн нүүрсний Цав, Улаан,
Мухарт холимог металлын, Цагаанчулуут, Үрлийн овоо, Тогоотын хөндий, Дөч
голын алтны, Мардай, Дорнод, Гурванбулагт ураны зэрэг ашигт малтмалын
томоохон ордуудтай.
Одоогийн байдлаар тус аймагт 216 аж ахуйн нэгж, иргэн 2629.5 мянган га талбайд хайгуулын, 44 аж ахуйн нэгж 10952.2 га талбайд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
Ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр Адуунчулуун, Петро Чайна Датчин Тамсаг, Улз гол, Жамп, Төв Азийн уран, Эмээлт
майнз, Дамбат, Тунамал шижир, Дун эрдэнэ, Шанлун, Шинь Шинь зэрэг
томоохон компани аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна.
Уул
уурхайн үйлдвэрлэлийн явцад хөндөгдсөн 400 гаруй га газраас 2004-2008
онуудад нийт 198 га талбайд нөхөн сэргээлт хийгдээд байна. Чойбалсан
хотын орчимд байрлаж байсан хуучнаар ЗХУ-ын цэргийн ангиуд, Мардайн
уурхайчдын тосгоны газрын доорхи цахилгаан, холбооны кабелийн зэс,
хаягдал төмөр, халаалт, бохир, цэвэр усны хоолойг авах зорилгоор газрын
хэвлийг их хэмжээгээр сэндийлж, нөхөн сэргээлт хийлгүй орхисон байна.
Эдгээр эвдэрсэн газрын хэмжээ нарийвчлан тогтоогдоогүй, нөхөн сэргээх
эзэн холбогдогч нь тодорхойгүй байна.
Агаар, хүрээлэн буй орчны бохирдол
Манай
аймаг нийт 74,5 мянган хүн амтай бөгөөд хүн амын тоо дунджаар жилд
400-аар өсдөг бөгөөд үүнтэй уялдан ахуйн хэрэглээ байнга өсч байна. Хэрэглээ өсөхийн хэрээр хог хаягдал өдөр тутам нэмэгдэж орчин бохирдсоор байна.
Чойбалсан хотод 2008 оны судалгаагаар агаар бохирдуулах 14287 суурин эх үүсвэр, 5810 хөдөлгөөнт эх үүсвэр байна.Үүнд:
450
сая орчим квт эрчим хүч, 180-аад мян. ккал дулаан үйлдвэрлэхэд
зарцуулдаг      220 гаруй мянган тонн нүүрс зарцуулдаг Зүүн бүсийн эрчим
хүчний систем
Жилд
360 тн нүүрс шатаадаг 6 уурын зуух, 24260 тн нүүрс, 8200 гаруй м3
мод      түлдэг гэр хорооллын 4852 өрхийн зуух, 98 аж ахуйн нэгжийн
халаалтын болон      нам даралтын зуух
Агаарт хорт утаа цацаж, хөрсийг хүнд      металлаар бохирдуулдаг 5810 автомашин, тээврийн хэрэгсэл
Эдгээрээс
гарсан хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл,
тоос, химийн хортой нэгдлүүд агаар орчныг бохирдуулж, хүний эрүүл мэндэд
сөргөөр нөлөөлдөг.
Чойбалсан хотод тээврийн хэрэгслийн тоо сүүлийн жилд 5-7 хувиар байнга өсч байгаа бөгөөд жилдээ азотын давхар исэл 65.6 тн, нүүрстөрөгч 196.8 тн ялгаруулдаг гэсэн судалгаа байдаг.
УЦУОШ-ний албаны орчны бохирдлыг хянах лабораторийн тогтмол хийж байгаа хэмжилтийн дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн/SO2/,дундаж агууламж 0,004 мг/л, хамгийн их агууламж 0,035 мг/л, азотын давхар ислийн/NO2/ жилийн дундаж агууламж 0,017 мг/л, хамгийн их агууламж 0,072 мг/л байгаа нь хүлцэх агууламжаас давсан тохиолдол ажиглагдахгүй байгаа юм . Монгол улсын засгийн газраас экологийн цэвэр түлш болох шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор 2006 онд шинэчлэн баталсан "Шингэрүүлсэн шатдаг хий” үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн олон арван байгууллага аж ахуйн нэгжүүд, иргэд эрчим хүч хэмнэн хямд эрчим хүч ашиглаж байгаа бөгөөд барилгын салбарт хийг өргөнөөр ашиглах болж байна. Судалгаанаас харахад Чойбалсан хотын 5 өрх тутмын нэг нь 20
л, ресторан, цайны газрууд 120-140 л, сургууль, цэцэрлэгүүд 80-100 л,
үйлдвэр аж ахуйн нэгжүүд 200-300 л шингэрүүлсэн шатдаг хийг нэг сард
хэрэглэж байгаа буюу аймгийн төвийн хэмжээнд шатдаг хийн
хэрэгцээ 50-60 тн байна .Цаашид аймгийн төвд шатдаг хийн үйл ажиллагаа
эрхэлдэг аж ахуйн нэгжийг дэмжих бодлого барьж ажиллавал Улаанбаатар хот
болон хөрш хотуудад очиж баллон цэнэглэдэг байдал зогсч, шатдаг хийн хэрэглээ өсөх бөгөөд автомашиныг хийгээр цэнэглэх станц байгуулан улмаар хөрш зэргэлдээ Хэнтий, Сүхбаатар аймгуудыг хангах боломж бий.
Манай аймагт улсын төсвийн хөрөнгөөр хог
хаягдлын төвлөрсөн цэгийг тохижуулах, ландфиллийн аргыг нэвтрүүлэх ажил
хийгдэж байна. Ландфиллийн арга нэвтрүүлэхэд шаардагдах техник тоног
төхөөрөмжийг тендерт шалгарсан "НУКЛОН” ХХК нь БНХАУ-аас
нийлүүлээд байна. Нийгмийн өмнө зайлшгүй тулгамдаж байгаа асуудлын нэг
болох хог хаягдлыг байгаль орчинд халгүй зайлуулах буюу ландфиллийн
аргад түшиглэсэн хогийн цэгийг Чойбалсан хоын төвд байгуулж байгаа
бөгөөд цаашдаа хүн ам олноор сууршсан сум, уул уурхайн ашиглалт явуулж
байгаа аж ахуйн нэгжүүдэд өргөнөөр нэвтрүүлбэл ил задгай
хог хаягдлын хэмжээ эрс буурах болно. Ундааны сав, лааз, гялгар уут
зэрэг хаягдлыг тусгай цэгүүдэд хүлээн авч, дахин боловсруулж үйлдвэрлэлд
хэрэглэх мөн цаасан хогыг дахин боловсруулж гялгар уутыг орлуулах
бүтээгдэхүүн хийх зэрэг алхмыг эхлээд байна
Дорнод аймгийн нутаг дэвсгэр дээр 73 овгийн 635 зүйл ургамал, 8 овгийн 50 гаруй зүйлийн мод сөөг бүртгэгдсэн
сөөг бүртгэгдсэн. Үүнээс 118 зүйл нь эмийн ургамал, 21 зүйл нь нэн
ховор, 60 гаруй зүйл нь ховор ховордож байгаа, 560 зүйл нь элбэг ургамал болно. Одоогоор иргэд, уламжлалт эмнэлэг, эмийн сангууд нохойн хошуу, хусны шүүс, лидэр, эмийн таван салаа, алтан гагнуур зэрэг ургамлыг маш бага хэмжээгээр түүж хэрэглэдэг.
Зах
зээлд өртөж хомсдож болзошгүй нэлээд хэдэн зүйлийн ургамал байгаагаас
чихэр өвс, зээргэнэ, эгэл бавран, газрын үс, дэрэвгэр жиргэрүү,
чацаргана, цагаан мөөг зэрэг зүйлүүд байна.
Дорнод аймагт зарим ашигт ургамлууд тухайлбал дэрэвгэр жиргэрүү чихэр өвс гэх мэт ургамлын нөөц багасах хандлагатай болж байгаа. Дээрх ургамлыг үндсээр нь жил дараалан их хэмжээгээр түүж байгаа нь эмийн ач холбогдолтой ургамлуудын тархацад муугаар нөлөөлж байна.
Ургамлын тархац нутаг, генийг хамгаалж авч үлдэх зорилгоор түүж бэлтгэх нөөцгүй болж устах аюулд орж байгаа нэн ховор, ховор ургамлыг түүr бэлтгэхийг хориглох арга хэмжээ авч байдаг.
Дорнод аймгийн гол, нуур
аймгийн гол, нуур нь Номхон далайн ай савд багтадаг бөгөөд Хэнтийн
нуруунаас эх авсан Хэрлэн, Онон, Улз, Тээл, Дөч, Ямалх, Галын гол болон
Хянганы нуруунаас эх авсан Халх, Нөмрөг, Дэгээ, Галтастай, Бүр, Алтан
голууд, Буйр, Яхь, Хөх, Сүм, Баруун шаварт, Баян эрхэт, Шорвог, Жирмийн
цагаан, Бор давст, Булан шаварт, Галуут, Дөрөө, Чухь, Гүн цэнгэлэг, Галт
зэрэг олон нуурууд байдаг.
Эдгээрээс
Монгол оронд томоохонд тооцогдох нь Хэрлэн, Онон, Халх, Улз голууд
Буйр, Хөх, Яхь нуурууд юм. Загасны төрөл зүйлээр баялаг гол, нуур олон
байдаг. Тухайлбал: Буйр, Хөх нуураас тодорхой хэмжээний
загас олзворлож ашигладаг. Ташгайн таван нуур, Монгол дагуурын дархан
цаазтай нутгийн бүсэд багтах Дөрөө, Галуут, Ангирт, Тээлийн цагаан,Бүс
нуурууд нь Дэлхийн болон Монгол улсын "Улаан ном”-д орсон нүүдлийн
шувуудын зусаж, үржих таатай орчин болдог. Сангийн далай, Гүн , Давсан
нуурууд давсны баялаг нөөцтэй бөгөөд Сангийн далайгаас жилдээ 200 гаруй
тонн давс олборлодог.
2007 онд гадаргын болон газрын гүний уст цэгийн тооллого явуулсан. Тооллогын
дүнгээс үзэхэд 282 нуураас 193 нь буюу 68.4%, 117 голоос 33 буюу 28.2
%, 233 булгаас 99 буюу 42.5 %, 22 рашаанаас 2 нь буюу 9.1% нь хатаж
ширгэсэн байна. 2003-2008 онуудад хур тунадас олон жилийн дунджаас бага
орсоноос нийт нутгаар гандуу байсан нь гол, нуур, булаг шанд ширгэх нэг нөхцөл нь болсон гэж дүгнэсэн.
Аймгийн хэмжээнд 2003 онд хийгдсэн гадаргын усны тооллогоор гол горхи 117, нуур 282, булаг шанд 233, рашаан ус 22, бүгд 654 ил задгай ус бүртгэгдэж тоологдсон. Сүүлийн жилүүдэд хэт халалт, хүний буруу үйл ажиллагааны улмаас гол
горхи 39, нуур цөөрөм 233, булаг шанд 121, рашаан ус 5 нийтдээ 398 ил
задгай усны төвшин доошилж урсгал нь тасарч, ширгэж хатсан байна. Усны
нөөц нь жилдээ голын ус 1.30 км3,нуурын ус 3.37 км3 байдаг.
ХЭРЛЭН. Их Хэнтийн нурууны өвөр хажуугийн далайн түвшнээс дээш 1750 м өндөрт орших Богд гол, Цагаан голоос эх аван Хэнтий, Төв, Сүхбаатар, Дорнодын
нутгаар урсаж БНХАУ-ын Далай нуурт цутгана. Хэрлэн голын урт нь Монголын
нутагт 1090 км. Голын усны өргөн 50-150 метр. Гүн нь 0.5-2.0 метр
хүрнэ. Ус хурах талбай нь 116455 км2 байна.
Хэрлэн голд хар мөрний цурхай, цагаан амар, морин загас, хэлтэг, хилэм, тул, зэвэг зэрэг загас элбэг юм.
Хэрлэн
голын дагуу Багануур, Өндөрхаан, Чойбалсан зэрэг томоохон төв суурин
газрууд оршдог бөгөөд уг хотуудын цэвэрлэх байгуламж болон дулааны
цахилгаан станцын үнсэн сангаас гарах хаягдал ус зэрэг нь Хэрлэн голыг
бохирдуулах гол эх үүсвэр болдог.
ОНОН. Хэнтий нурууны зүүн хойд хажуугийн Ононгийн халуун рашааны орчмоос эх авах бөгөөд урт нь 808 км. Үүний 29070 кмІ талбайтай, ус хурах талбай нь 94090 кмі, 298 км урт хэсэг нь Монгол нутагт оршино.
Онон
голын эхэнд ОХУ-ын нутгаас Ашинга, Балж, Хэрээ, Тэрэн зэрэг голууд
цутгана. Онон гол хилийн чанадад Ингэтэй голтой нийлж Шилка голыг
үүсгэнэ.
Онон
гол Баян-Уул сумын төвөөс хойшоо 60 орчим км зайтай бөгөөд үзэсгэлэнт
сүрлэг сайхан уул, хад, хясаа, цохион дундуур сүлжин урсаж ОХУ-ын нутаг
дахь Амар мөрөнд цутгана.
Онон
голын саваар 28 зүйл загас амьдардгаас дэлхийн хэмжээнд ховордсон
амарын хилэм, тул, булуу цагаан, гутаар, амарын сугас, улаан живэрт,
морин загас, цагаан хадран, зэвэг зэрэг загас цөөн тоотой байна.
Ононгийн
сав дагуу газар бол ан амьтад, ургамал, жимс ногоо болон шим мандлыг
тэжээн тэтгэж, байгаагийн нэн ховор амьтанд тооцогдон хамгаалагдсан Цэн
тогоруу нутагладаг. Хархираа тогоруу намар голдуу цэн тогоруутай хамтран
сүрэг үүсгэн амьдардаг.
Онон голын дагуу байгалийн аялал жуулчлал болон спорт-агнуур хөгжүүлэхэд тохиромжтой.
УЛЗ. Хэнтий аймгийн Норовлин сумын нутгаас эх авч ОХУ-ын Тарь нуурт цутгана. Голын урт 420 км, ус хурах талбай 27500 кмІ байна.
Улзын
гол Баян-Уул сумын нутаг дэвсгэрийн тэхий дундуур цэлгэр уудам
хөндийгөөр 60 км тахирлан махирлан урсаж байдаг. Улз голд 13 овгийн 14
зүйл макросээр нуруугүйтэн, 5 зүйл манцуйтан шавьж олж тодорхойлсон байна.
Улз голд гүрц, сахалт эрээлж, чимхүүр загас, нүцгэн жараа ба могой жараахайн төрлийн загас зонхилдог байна.
ХАЛХ. Дорнод хязгаарын хамгийн том гол бөгөөд Монгол улсын хилийн гадна
талаас эх авсан жижиг гол горхиуд нийлснээр Халхын гол болно.
Их
Хянганы нурууны БНХАУ-ын нутаг дахь 1720 м өндрөөс эх авч Буйр нуурт
цутгана. Голын урт 399 км, ус хурах талбай 11755 кмІ байна. Үүнээс 7440
кмІ талбай, 264 км урт хэсэг нь Монгол улсын нутагт хамаарна. Голын
эхээр 400-500 мм хур тунадас унах учир ой мод элбэгтэй, адагт хээрийн
ургамал зонхилно.
Усны
амьтны гол төлөөлөгч болох тул, зэвэг, цулбуурт, булуу цагаан, хэлтэг,
улаан живэрт, улаан далбаа, ториг загас, цулбуурт, хэлтэг, амарын
цурхай, амарын сугас, давх зэрэг олон төрөл зүйл загастай.
Ер нь Халх, Нөмрөгийн голын сав газар нь Монгол орны 75 зүйл загасны 38 орчим зүйлийнх амьдрах таатай орчин болдог нутаг юм.
НӨМРӨГ. Монгол
орны нутаг дэвсгэрийн хамгийн зүүн хэсэг болох Соёлз уулын салбар
Зараа, Орч, Баянхээр зэрэг уулсаас авсан Бүрийн гол, Галтастайн гол,
Болийн гол нийлэн Гурван голын бэлчир хэмээх үзэсгэлэнт газрыг бий
болгох бөгөөд үүнээс цааш улам өргөсөн урсах голыг Нөмрөг хэмээнэ. Энэ
гол нийт 38 орчим км урсаад Халхын голтой нийлнэ.
Хянганы салбар уулсаас эх авч Халх голд цутгана. Түүний
урт 218 км, ус хурах талбай 5950І км болно. Голын хөндийд намаг тархаж,
ой мод бут сөөг ургах ба хөндийн давчуу хэсэгт уулын эгц хажуу тулж
ирнэ. Гульдирал эхнээсээ адаг руугаа улам өргөсөж 10-20 метр буюу
түүнээс ч илүү болно. Усны дундаж гүн 0.8-1.2 м, хамгийн гүн цээлдээ 3.0
метр хүрнэ.
Нөмрөг
орчимд 487 зүйлийн ургамал тэмдэглэгдсэний дотор өөр хаана ч байхгүй
гэгдэх Валерийн тарна хэмээх ургамал, мөн Төв Азид унаган 10 зүйлийн
ургамал байдаг. Цагаан цээнэ, Их саадган цэцэг, Бавгар үрт агчаахай
зэрэг нэн ховор ургамлын зүйлүүд тааралдана.
Хар мөрний хандгай, Манжуурын сохор номин, Хар мөрний цагираг могой зэрэг амьтад Нөмрөгт байдаг.
Ан амьтан
Ан амьтан
Дорнод аймаг нь Монгол орны зүүн хязгаарт 123.6 мянган км2 газар нутаг эзлэн орших бөгөөд гурван
улсын хилийн заагт байрладаг онцлогтой. Хойд талаараа ОХУ, зүүн, зүүн
урд, урд талаараа БНХАУ, баруун урд талаараа Сүхбаатар аймаг, баруун
талаараа Хэнтий аймагтай хиллэдэг. Хүн амын тоог газар нутагтай
харьцуулахад нягтшил багатай.
Аймгийн нутаг ихэнхдээ Дорнод Монголын тал хээрийн эко системд хамрагдах бөгөөд хялганат тал хээрийн хэв шинжийг хадгалан үлдсэн Мэнэн, Тамсаг, Бадам –Ишийн нүд алдам өргөн уудам тэгш тал, Төв Азийн зэрлэг туурайтан амьтны сүүлчийн их сүрэг болох цагаан зээр олон мянгаараа сүрэглэн нүүдэллэн амьдардаг.
Амьтны аймгийн хувьд  6 баг, 16 овог, 46 төрөлд хамаарагдах 70 гаруй зүйл амьтан байдаг. Хөхтөн амьтдаас Монгол улсын Улаан номд болон ховор амьтдын жагсаалтад орсон Дагуур зараа, Дорнын сармаахай, Бор харх, өөхлөг тажигдаахай, Голын халиу, Халиун буга, Хар мөрний хандгай зэрэг зүйлүүд цөөн тоотойгоор, агнуурын ач холбогдолтой монгол тарвага, зурам, сохор номин, ондотор, чоно, үнэг, элбэнх, зээх үен, дорго, зэрлэг гахай, цагаан зээр зэрэг амьтад бий.
Амьтны
аймаг, экосистемийн тэнцвэрт байдалд чухал үүрэгтэй зүйлүүд нь монгол
тарвага, цагаан зээр, үлийн цагаан оготно, чоно дагуурын огодой, түлхүүр
зүйл нь хил дамжсан цагаан зээр, үлийн цагаан оготно юм.
Сүүлийн жилүүдэд агнуурын өндөр ач холбогдолтой амьтдын тоонд ихээхэн өөрчлөлт гарч цөөрсөн байна. Элбэг нөөцтэйд тооцогдож байсан тарвага хориглох хэмжээнд хүртэл багасч бараг агнуурын нөөцгүй болоход хүрсэн байна. Тарвага агнахыг хориглосноос хойшхи хугацаанд тоо толгой нь өсөх хандлагатай байгаа. 2000 оноос хойш Цагаан зээрийг үйлдвэрлэлийн
зориулалтаар агнуулахыг хориглуулсан, одоогоор 200-500 толгойг зөвхөн
ахуйн зориулалтаар агнуулах зөвшөөрлийг олгож байгаа. Уур амьсгалын өөрчлөлт ган зудын аюул, ил задгай ус ширгэх, малын тоо толгойн хэт өсөлт, уул уурхайн, зам харилцаа хөгжих, бэлчээр талхлагдах зэргээс зээрийн амьдрах орчин хомсдож байна.
1990 оноос хойш халиун буга, бор гөрөөс, тарвага зэрэг амьтад агнуурын ач холбогдолтой байдлаасаа болж ховордсон.
Хэрлэн гол түүнээс хойш нугат хээр, хээрийн бүсэд оршдог томоохон гол, нуууруудад ус намгийн болон ховор шувууд өндөглөж зусах буюу нүүдлийн үедээ байршдаг. Монголын болон Азийн, дэлхийн улаан номд бүртгэгдсэн, олон улсын конвенц / CITES/ -ийн хавсралтад бүртгэгдсэн тоо
толгой нь ховордож байгаа цэн тогоруу, хар тогоруу, цагаан тогоруу,
алаг тогоруу, нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг өөр хаана ч бүртгэгдээгүй дорнын өрөвтас, халзан өрөвтас, ухаа шумбуур, хээрийн хавмгаалж, жагар хөхөө зэрэг зүйлүүд дэлхийд ховордож байгаа цэн тогоруу, харихараа тогоруу өвөгт тогоруунууд өндөглөөд зусдаг.
Хэрлэн
онон Улз Халхгол, Буйр, Дөрөө, Хөх нууруудад 36 төрөлд хамаарагдах, 46
зүйл загас бүртггэдсэн байдгийн 17 зүйл нь агнуурын ач холбогдолтой. Одоогоор зөвхөн Буйр нуурт загас барих
зөвшөөрөл өгч байгаа. Буйр нуур Монгол, БНХАУ хоёр улсын хилийн заагт
байрладаг учраас загас агнуурын зохицуулалттай явуулж чадахгүй байна.
Япончууд устгасан чоноо эргэн дурсаж эхэллээ
Япон улс бараг зуугаад жилийн өмнө өөрийн нутаг дэвсгэр дээр амьдарч
байсан чоныг устгаж үгүй болгосон. Одоо энэхүү үйлдлийнхээ уршигийг
амсаж байгаа гэнэ. Учир нь буга, гахай,сармагчин зэрэг зэрлэг амьтдын
тоо эрс өссөн бөгөөд газар тариаланг нь сүйтгэж, иргэдийн амгалан
байдлыг алдагдуулаад байгаа гэнэ.
Ийнхүү байгалийн тэнцвэрт
байдлыг алдагдуулан махан идпэшт чоноо үгүй хийсэн япончууд одооноос
чоноо эргүүлэн нутагшуулах тухай ярьж байгаа бөгөөд чонын тухай хоёр ч
номыг эмхэтгэн гаргасан байна. Энэхүү хоёр ном нь чоныг эргүүлэн
нутагшуулах тухай уриалсан санаа бүхий номнууд аж.
Чой /bolod.mn/