ХӨДӨӨ АЖ АХУЙ - www.Choibalsan.mn
Дорнодын мах комбинатын түүх
Монгол улсын наран мандах зүгийн хязгаар Дорнод аймаг нь улсдаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын дараа орох Монгол улсын томоохон хотуудын нэг байлаа. Үүний шалтгаан нь, социализмын үеэс зонхилох салбараар нь Монгол улсыг ‘мал аж ахуй – аж үйлдвэрийн орон’ гэж байхад Дорнод аймаг ганцаараа ‘аж үйлдвэр – мал аж ахуйн’ аймаг гэж нэрлэгдэтлээ өндөр хөгжсөн үйлдвэрийн салбартай холбоотой байсан юм. Улсдаа том бөгөөд ховор үйлдвэр болох Мах комбинат, Хивсний үйлдвэр, Силикат тоосгоны үйлдвэр, Ноос угаах үйлдвэр зэрэг байлаа.
Дорнод аймгийн мах комбинатыг БНБАУ-ын техник, эдийн засаг, мэргэжилтний туслалцаатайгаар ардын армийн …р ангийн барилгачин дайчдын хамтарсан хүчээр 1966 оноос барьж, 1970 онд ашиглалтанд орсон ба орчин үеийн машин тоноглолоор төхөөрөмжлөгдсөн хүнсний томоохон үйлдвэрийн нэг юм.
Махкомбинат нь эхлэн боловсруулах үйлдвэр, хөргөлт, захиргаа аж ахуй, нэгдсэн засвар ахуйн үйлчилгээний газар зэрэг том жижиг 10 гаруй барилгаас бүрдэнэ.
1970 оноос эхлэн Буйр нуур дахь загасны үйлдвэрийг тус махкомбинатын харъяа нэгдсэн цех болгосон байна. Тус үйлдвэр нь боловсон хүчний, төлөвлөгөөний, хөдөлмөр цалин хөлсний, чанарын удирдлагын, санхүү тайлан бүртгэлийн, материал техник хангамж боловсруулалтын зэрэг 6 хэлтэс 5 нэгдсэн цехтэй юм.
Тус комбинат нь 1991 оны 05 дугаар сарын байдлаар 81,4 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй 21,1 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй 1125 ажиллагсадтай байв.
Тус комбинатын хамт олны санаачилж шинээр үйлдвэрлэж байгаа "Хэрлэн” "Халхгол” хиам чанарын тэмдэг, "Онон” хиам алтан медаль хүртэж байжээ.
Оросын Холбооны Улсын Чита мужийн болон Болгар Улсын Шумен хотын Мах комбинатуудтай шефийн харилцаа тогтоон ажиллаж, Хөдөө аж ахуй, худалдаа үйлдвэрлэлийн яамны нэгдлийн холбооны дээд зөвлөлийн 1988 оны 03 дугаар 15-ны өдрийн 20/16 дугаар тогтоолоор үйлдвэр, хөдөө аж ахуйг хоршиж ажиллуулах ажилчин албан хаагчдын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баян-Өлзийт хоршооллыг татан буулгаж Мах комбинатын харьяа туслах аж ахуй болгон нэгтгэсэн боловч алдагдалтай ажиллаж байсан учраас Махкомбинатын даргын 1991 оны 02 дугаар 11-ны өдрийн 24 дүгээр тушаалаар туслах аж ахуйн өмчийг задлах хэлбэрээр зохион байгуулалтыг өөрчлөн пүүс, хоршоолол болгон бие даалгаж гаргасан байна.
Монгол Улсын Засгийн Газрын өмч хувьчлалын 1992 оны 04 дүгээр 23-ны 68 дугаар тогтоолоор Махкомбинатыг "Дорнод” компани болгон өөрчилж байжээ.
Дараагийн дугаарт Дорнод аймгийн "НООС УГААХ” үйлдвэрийн түүхийг эргэн сөхөх болно.
dtoday.mn
Унгартай мал аж ахуйн салбарт хамтрахаар болов
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монголд хийж буй Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны айлчлал өчигдөр албан ёсоор эхэлж, тэрээр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Дараа нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнийг Төрийн ордны баганат танхимд албан ёсоор угтан авч, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан уламжлал болсон "Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурсан юм.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд ганцаарчилсан уулзалт хийж, ойрын жилүүдэд ажил хэрэг болохуйц таван төрлийн баримт бичигт гарын үсэг зурлаа. Тодруулбал, "Монгол Улс болон Унгар улсын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн тухай” Засгийн газар хоорондын протоколд хоёр талын Гадаад хэргийн сайд нар гарын үсэг зурсан. Мөн "Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр, Хөгжлийн банк, Унгар улсын Экспорт импортын банк хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар Унгарын мөнгөн тэмдэгтийн хэвлэлийн хувьцаат компани хоорондын хамтын ажиллагааны гэрээ,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, "Будапешт Уатеруоркс” компани хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Энэ удаагийн айлчлалын томоохон үр дүн болох "Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэх ажлыг эхлүүлж, эрчимтэй ажиллахаар болсныг онцлох хэрэгтэй. Тухайн үед унгарууд барьж өгсөн тус үйлдвэрийг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийг Унгарын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр авах юм. Уг төслийг хэрэгжүүлэхэд одоогоор 25 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гаргаад байгаа.
Унгар улсын хувьд хөдөө аж ахуй, хүнд хөнгөн үйлдвэрлэл өндөр хөгжсөн дэлхийн жишиг орнуудын нэг. Тэр утгаараа энэ салбарт монголчуудад туршлага судлах, хамтрах эрэлт хэрэгцээ бий. Унгарын тал ч малыг эрүүлжүүлэх, малын махыг олон улсын стандартад нийцсэн технологиор боловруулахад туслах, туршлага солилцох боломжтой гэдэг санал тавьж байгаа. Хоёр улсын Хөдөө аж ахуйн яам хооронд 2011 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт тусгагдсан ажлуудыг эрчимжүүлэх хүрээнд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, технологийн туршлагыг судлах, хамтран ажиллах сонирхлоо манай Ерөнхий сайд энэ үеэр илэрхийлсэн. Хоёр улсын хувьд далайд гарцгүй, сүүлийн жилүүдэд эдийн засгийн шилжилтийг тус тусын улсдаа хийж байгаа гээд төстэй талууд олон байгаа нь бие биеэ ойлгох, хамтран ажиллахад дөхөм гэдгийг ч хоёр улсын Ерөнхий сайд нар хэлсэн үгэндээ дурдсан юм. Хэдийгээр Унгар эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан Элчин сайдын яамаа хааж байсан ч одоо энэ салбарт Монголтой хамтрах, худалдааны эргэлтээ өсгөх бүрэн боломжтойг Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан онцолж байлаа.
Үүнээс гадна сүүлийн үед Улаанбаатар, Будапешт хотуудын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих болсон. Саяхан хоёр хот хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээнд эко-автобус үйлдвэрлэл, ухаалаг бизнес болон үзвэр үйлчилгээний төв байгуулах, Туул голын үерийн менежмент, барилгын материал үйлдвэрлэл, хөдөө ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хоол хүнс боловсруулах үйлдвэр хамтран байгуулахаар тусгасан байгааг ч ярилцсан юм. Мөн цаашид Унгар улстай хамтран мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах цогц комплекс бүхий дагуул хот байгуулах боломжтой талаар хоёр Ерөнхий сайд санал солилцсон байна.  Энэ үеэр Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан "Унгар улс усны нөөцийн судалгаа, гүний усны нөөц тогтоох, эм, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх туршлагатай. Эдгээр салбарт Монгол Улстай хамтран ажиллах боломж байгаа” гэдгээ ч илэрхийлсэн. Мөн Унгар улсын тэтгэлгээр Монголын 400 оюутан тус улсад сурсны олонх нь анагаахын салбарт мэргэжил эзэмшсэн. Өнөөдөр 100 оюутан сурч байна, тэдний тоог 200-д хүргэх боломжтой гэж Унгарын Ерөнхий сайд хэлээд тэтгэлгийг хамтарч ажиллах эдгээр чиглэлээр суралцах оюутнуудад олгох нь зүйтэй гэсэн саналаа Унгарын Ерөнхий сайд хэллээ. Тэрээр хамтарсан хэлэлцээр хийснийхээ дараа УИХ-ын дарга З.Энхболдод бараалхсан юм.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан нэг гол ажил бол Монгол, Унгарын бизнес форум. Хоёр улсын худалдааны эргэлт жилд дунджаар 12 сая ам.доллар байгаагаас Унгараас Монгол нийлүүлж буй бараа, бүтээгдэхүүн дийлэнх хувийг нь эзэлдэг. Тиймээс эдийн засгийн салбар дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Унгарын Ерөнхий сайдыг дагалдан тус улсын 40 гаруй компанийн 60 гаруй төлөөлөгч ирж, уг арга хэмжээнд оролцож байгаа юм.
Энэ дамрамд, өмнөх жилүүдэд хоёр тал улс төр, боловсролын салбарт түлхүү анхаарч байсан бол Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны айлчлалаар мал аж ахуй, хөдөө аж ахуй, эдийн засаг, бизнес зэрэг салбарт хэрэгжүүлэх олон ажил хийхээр шийдвэрлэсэн нь Монгол, Унгарын харилцаа бүрэн сэргэж байгаагийн илэрхийлэл хэмээн албаны хүмүүс онцолж байсан.
Д.Гэрэлцэцэг
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Адууны шир экспортлоход ямар бичиг баримт бүрдүүлэх вэ
Харин экспортын гэрчилгээ олгоход ямар баримт бичиг бүрдүүлэх талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын "Зөвлөгөө, мэдээллийн төв” дараах мэдээллийг гаргажээ.
Тухайлбал:
1. Хүсэлт /Бүтээгдэхүүний нэр, төрөл тоо хэмжээ, үйлдвэрлэгчийн талаархи мэдээлэл, боловсруулалтын байдал, савлалт, хаяг, шошго, чанар, аюулгүй байдлын талаархи мэдээлэл, нэвтрүүлэх хилийн боомт, хугацаа, тээврийн хэрэгслийн төрөл, сери дугаар, замын чиглэлийг тодорхой бичсэн байх/
2. Худалдах, худалдан авах, бэлэглэлийн гэрээ, түүнтэй адилтгах бичиг баримт
3. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
4. Бодис, бараа, бүтээгдэхүүнээс дээж авсан тэмдэглэл
5. Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн
6. Амьтан, ургамал, бүтээгдэхүүний тоо, хэмжээ, боловсруулалтын байдал (хагас боловсруулсан, түүхий, хөлдөөсөн, шинэ гэх мэт), савлалт, шошго, аюулгүй байдлын талаархи мэдээлэл зэрэг дагалдах баримт бичиг /инвойс, сав, баглаа боодлын мэдээлэл/
7. Тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Экспортын гэрчилгээний үнэ/ зэргийг бүрдүүлэх юм байна.
Манай улс 2011-2013 онд жилдээ 200 гаруй мянган толгой адуу хүнсэнд хэрэглэн ширний 90 гаруй хувийг экспортод гаргаж байсан. Харин 2014 оны эцсийн байдлаар 222,8 мянган адууны шир бэлтгэсний дөнгөж 65,4 мянга буюу 29 хувийг нь экспортложээ.
“Бэлчээрийн газрын тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болов
аж ахуйн байнгын хорооноос Газрын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн
хүрээнд "Бэлчээрийн газрын тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг
өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Үйлдвэр,
хөдөө аж ахуйн яам, ҮАБЗ, эрдэмтэн, судлаач, МУИС, ХААИС-ийн багш,
шинжлэх ухааны доктор, профессор, Хэнтий, Дархан-Уул аймгийн малчид,
фермерийн төлөөлөл оролцож бэлчээр ашиглалт, тулгамдаж буй асуудлаар
санал солилцлоо.
Бэлчээрийн мал аж ахуйд онц ноцтой
байдал үүсгэдэг байгалийн хүчин зүйл нь 5-7 жилийн давтамжтай тохиодог
ган, зуд байдаг байна. Бэлчээрийн даацыг үл хэтрүүлэх, бэлчээрийн
тэжээлийн нөөцийг үл шавхах, бэлчээрийн ургамлыг таслаж идүүлсний дараа
түүнд нөхөн төлжих хугацаа тавьж өгөх, бэлчээрийг сэлгэх гэсэн бэлчээр
ашиглах алтан дүрэм байдгийг С.Жигжидсүрэн доктор илтгэлдээ дурдсан юм.
Мөн тэрээр бэлчээрийн талаар баримтлах төрийн бодлогыг шинэчлэх,
бэлчээрийн газрыг төлбөр, урамшлын системд оруулах шаардлагатай байгааг
хэлж, бэлчээр ашигласнаас болж доройтдоггүй, харин буруу ашигласнаас
доройтдог гэлээ.
Жилийн дөрвөн улиралд таван төрлийн
малыг нэг нутагт бүгдийг нь маллаж байгаа нь буруу. Иймээс уламжлалт
бэлчээрийн аж ахуйг орхигдуулахгүй цааш нь үргэлжлүүлэн авч явах нь
чухал. Мөн аймаг, сум, орон нутгийн хилийн заагийг нарийвчлан
тогтоогоогүй байж бэлчээрийн асуудлыг ярих нь үр дүн муутай гэдгийг
хэлэлцүүлэгт оролцогсод хэлж байв.
Түүнчлэн бэлчээрийн ашиглалт,
хамгаалалтын талаар дорвитой хууль гаргах шаардлагатай гэж оролцогчдын
зарим нь үзэж байсан бол бэлчээрийн тухай хууль гаргах шаардлагагүй,
Газрын тухай хуульд бэлчээр ашиглах талаар тусгаж өгөх нь зүйтэй гэсэн
байр суурьтай хүмүүс ч байсан юм. Өвөлжөө, хаваржааг эзэмшүүлж болохгүй.
Зөвхөн ашиглуулах хэрэгтэй. Хэрвээ эзэмшүүлсэн тохиолдолд бизнес болно
гэсэн шүүмжлэлийг хэлж байлаа. Мөн жилийн дөрвөн улиралд гадаа ажилладаг
малчин хүний хөдөлмөр хүнд учир тэдний хөдөлмөр хамгаалал, ялангуяа
улирал улиралд тохирсон хувцастай байх асуудлыг ч хөндсөн юм.
ХЭРЛЭН СУМАНД 700-ГААД МАЛЧИН ӨРХ БИЙ
Хэрлэн сумын хэмжээнд 700-гаад мал бүхий малчин өрх бий. Тэдний 120-иодыг нь хамруулан Хэрлэн сумын малчдын анхдугаар зөвлөгөөнийг хийлээ. Зөвлөгөөнөөр төр засгаас болон сумын захиргааны байгууллагаас малчдын талаар хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, малын хулгайн асуудал, малын индексжүүлсэн даатгал, малчдыг нийгмийн даатгалд хамруулах, хоршоолол, гал түймэр гээд олон чухал асуудлыг хөндсөн юм. Мөн малын удмын санд анхаарч цөөн тооны чанартай мал өсгөж үржүүлэх сонирхолтой байгаагаа малчид хэлж байна.
Малчдын амьдралд тус дэм болж байгаа нэг зүйл бол арьс шир, ноос ноолуурын урамшуулал юм. Гэсэн ч өнөөдөр ноос ноолуур, арьс ширээ тушаалаа гэхэд бараг бүтэн нэг жилийн дараа урамшуулал нь дансанд орж байгааг өөрчилж урамшууллаа тэр дор нь авах боломжтой эсэхийг ч энэ үеэр" хөндсөн. Дашрамд дуулгахад аймгийн төвийн зөвшөөрөгдөөгүй бүсэд МАА эрхэлж буй өрхийн малыг ирэх сарын 1-ний өдрөөс гаргаж эхэлнэ. Аймгийн төвд 200 гаруй малчин өрхийн 3000 орчим мал байгаагаас өнөөдрийн байдлаар 13 өрхийн 500 гаруй мал зөвшөөрөгдөөгүй бүсээс гараад байна. Манай аймгийн төвийн малтай өрхийн хувьд хашаа саравч барьж босгон суурьшсан учир малаа аваад аймгийн төвөөс холдох боломжгүй болж байгаа юм. Харин хөдөөний айлд малаа тавих, малтай хороолол, танк орчимд төвхнөж хэд гурваараа нийлэн малаа авч гарахаас өөр аргагүй болж байна.
ДОРНОД
Малын эмгэгийг өндөр нарийвчлалаар тодорхойлох аппараттай болно
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлеөлөгчид энэ сарын 5-8 ны өдрүүдэд Ази, Номхон далайн бүсийн гишүүн орнуудын цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлагууд чуулдаг Олон Улсын Атомын Энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагааны үндэсний зохицуулагч нарын бүсийн ээлжит хуралдаанд оролцоод ирсэн.
Тэгвэл энэ хуралдаанаас нэгэн чухал шийдвэр гарчээ. "Малын өвчний оношилгоо, тандалт, урьдчилан сэргийлэх шинжилгээний тоног төхөөрөмжийг сайжруулах" зорилготой МОМ5019 төслийн малын эмгэгийг өндөр нарийвчлалаар тодорхойлж, тогтоох эмгэг зүсэгч лазер аппаратыг нийлүүлэхэд шаардлагатай байсан 150 мянган еврогийн нэмэлт санхүүжилтийг Олон Улсын Атомын Энергийн агентлагийн Техникийн хамтын ажил-лагааны үндэсний зохицуулагч нарын бүсийн ээлжит хуралдаанаас гаргахаар болсон байна. Энэ ажлын хүрээнд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-ийн тоног төхөөрөмжид шинэчлэл хийж, хүний нөөцийг сайжруулж байгаа нь цаашлаад нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгуур салбарын нэг хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, сүүлийн үед нэмэгдэж байгаа малын гоц халдварт өвчлөлтийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Дашрамд дурдахад уг төсөл нь ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад 2012-2014 онд хэрэгжүүлж байгаа долоон төслийн нэг юм. Одоогийн байдлаар УМЭАЦТЛ-д Атом шингээлтийн спектрометр, "VP100" уур үүсгэгч систем, лабораторийн 2 татах шүүгээ, "МАRS Xpress", "ХР-1500 Рlus" төхөөрөмж, судалгаа, шинжилгээнд ашиглах урвалжууд, мэргэшсэн хүний нөөц зэргийг бэлтгэхэд зориулж 147,9 мянган еврог санхүүжүүлээд байгаа юм байна.
НИЙСЛЭЛ ТАЙМС
Манай малчид налгар сайхан хаваржиж байна
Монгол орны дөрвөн улирал өөр өөрийн гэсэн өнгөтэй. Зун ногоон, намар
шар, өвөл цагаан өнгөтэй байдаг бол хаврын улиралд энэ бүх өнгө бий.
Модод нахиагаа дэлгэж ногоон өнгийг харуулна. Төд удалгүй цас бударч
өвлийг санагдуулна. Бороо дуслан тэнгэр бүдийж салхи намар шиг
сэвэлзэнэ. Хавар байгаль дэлхий, хүмүүсийн амьдрал, сэтгэл санаа гээд
бүх зүйл хөдөлгөөнд ордог. Тэр дундаа малчдын хувьд хаврын улирал ажил
ундарсан гурван сар болдог онцлогтой. Яг л энэ цаг үед Хэрлэн сумын
Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас сумынхаа
малчдын хаваржилт, мал төллөлтийн байдалтай танилцахаар зургаан ажлын
хэсэг болон хөдөө тал руу хөлгийн жолоо залсан юм.
Сумын ИТХ-ын дарга Б.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд
аймгийн нийгмийн даатгалын байцаагч М.Энхцэцэг, "Мянган жаргалан” өрхийн
эмнэлгийн бага эмч Б.Мөнх-Эрдэнэ, гурадугаар багийн нийгмийн ажилтан
Г.Алтан-Од нар явсан. Бид Чойбалсан хотоос баруун урагш 43 малчин өрхөөр
орж төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, малчдыг орон
нутагтаа тав тухтай ажиллаж хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлэх, тэдний санал
санаачлагыг төр засгийн шийдвэрт тусгах зорилготой. Бидний орсон
хамгийн эхний айл Орбитод нутаглах Чулуунбаатарых. Чулуунбаатрынх дүү
Энхжаргалтайгаа саахалт. Эдний хоёр гэр цайны хэдэн тугалтай үнээгээс
өөр малгүй. Үнээнүүд нь хэдүйн тугалж сүү саалиндаа золгожээ. Гэрийн
эзэгтэй шинэхэн бүрэлдсэн элгэн тараг барьж малчин түмний найрсаг
зангаар биднийг угтлаа.
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга төрийн
ажлыг танилцуулж, багийн нийгмийн ажилтан төл малын судалгаа авч, эмч
өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй хүнээ үзэж, нийгмийн даатгалын
байцаагч даатгалын таван сангийн мэдээлэл өгч, сайн дурын даатгалд
малчныг хамруулж тус бүрдээ бид ажилдаа орцгоов. Чулуунбаатар гуайн
өрхийн гол орлого нь сүү. Аймгийн төвд сүүгээ борлуулж амьжиргаагаа
залгуулна. Үүн дээрээ түшиглэн айл саахалтын малчидтайгаа хамтарч төсөл
хөтөлбөрт хамрагдан төрөөс зээл, тусламж авч өрхийн орлогоо нэмэгдүүлэх
саналтай байгаагаа бидэнд хэлсэн. Төрөөс жижиг дунд бизнес эрхлэх
сонирхолтой иргэдэд ямар дэмжлэг тусламж үзүүлж байгаа, төсөл хөтөлбөрт
хэрхэн хамрагдах талаар гуравдугаар багийн нийгмийн ажилтан Алтан-Од
Чулуунбаатар гуайд зөвлөгөө өглөө. Ийнхүү бидний малчдын амьдрал
байдалтай танилцах ажил Чулуунбаатар гуайнхаас эхэлж цааш үргэлжиллээ.
Хоёр, гурван км яваад нэг айлд бууна. Хамгийн холдоо 20 км -ын зайтай
айлууд байх. Бараа бараагаа харалцан айл саахалт бууж тал нутагт
нүүдэллэн амьдрах нь монголчууд бидний уламжлал.
Бид Эрдэнэцагааны замаас баруун тийш Өвдөг, Өвөр-Урт, Баяннуур,
Магнай, Зааны худаг, Хургалж , Улааннуурын шанд, Улаан худаг, Сугуй үе,
Хашаат, Хайч, Загач, Баруун зүүн шанд, Цагаан чулуут, Шувуут, Ухаа
хошуу, Хавтгай, Баян-Уулын ар өвөр гэх газруудаар хоёр өдөр явсан. Энэ
хугацаанд олон айлд бууж мордон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг
даргын Тамгын газрын өнгөрсөн оны ажлын тайланг танилцуулж, цаг үеийн
мэдээ мэдээллийг хүргэлээ. Мөн Чойбалсан хотод мал аж ахуй эрхлэх талаар
баримтлах бодлогыг сурталчилж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх
санамж бичиг тараасан. Аймгийн болон орон нутгийн хөгжлийн сангаар ирэх
онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажилд малчдын саналыг сонслоо. Иргэдээс
Дэхт-Хашаатын замыг хатуу хучилттай болгох, модон гүүрийг бетон гүүр
болгох, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор модон
гүүрийг камержуулах, мах, ноолуурын чиглэлийн сайн чанарын үүлдрийн хуц
ухныг малчдад нийлүүлэх, хөнгөлөлттэй үнээр малчдад хадлангийн хэрэгсэл,
трактор нийлүүлэх, малын индкесжүүлсэн даатгалыг хувь хүнд ашигтай
болгох, малжуулах төсөлд хамруулах талаар саналууд гарч байв.
Өнгөрсөн жил өнтэй сайхан өвөл болсон болохоор мал ядраагүй малчдын
сэтгэл санаа ч өөдрөг тэнүүн сайхан хаваржиж байна. Хэрлэн суманд малын
хулгай их. Өмнө нь малчид бэлчээр дээрээсээ малаа алддаг байсан бол одоо
сүүлгүй чононууд хотноос нь 50, 60-аар нь ачаад явдаг болсон тухай ярьж
байлаа. Бид 26 өрхөөс судалгаа авч үзэхэд сүүлийн хоёр жилийн байдлаар
бод бог нийлсэн 405 толгой мал хулгайд алдагдсан тоо байна. Хулгайд
алдсан малаа олно гэдэг найдвар бага ажээ. Аймгийн Цагдаагийн газарт ёс
юм шиг бүртгүүлэхээс биш малын хулгайчыг олж хохирлоо барагдуулсан
тохиолдол тун ховор. Харин цагдаа малчдаар байн байн эргэж тойроход
малын хулгай багасдаг гэх.
Хэрлэн сум өөрийн гэсэн бэлчээр нутаггүй. Ихэнх малчид Булган, Баянтүмэн
сумын нутагт нутагладаг. Үүнээс үүдэн нэг гэр бүлийн хоёр хүн өөр өөр
сумын харьяалалтай байх жишээтэй, бэрхшээл хүндрэл байсаар байна. Мөн
гэр бүлийн ихэнх гишүүд сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүдээ харж
аймгийн төв дээр амьдардаг тохиолдол элбэг. Малчдад бүлэг хоршоолол болж
ажиллах хүсэл сонирхол их байна. Гэвч яаж, ямар хэлбэрээр бүлэг
хоршоолол болохоо мэдэхгүй, хоршооллын тухай мэдлэггүй, мэдээлэл хомс
байгаагаа нуугаагүй. Хэрлэн сумаас тавдугаар сард сумын малчдын
зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөж малчдад ямар чиглэлээр
мэдээлэл өгөх нь зүйтэй вэ гэдэг судалгааг малчдаараа ажиллах
хугацаандаа хийсэн.
Бид ийн явсаар төлөвлөсөн ажлаа амжуулж Хэрлэн сумын сайн малчин
Баатарын Наранбаатарынд хүрсэн. Эднийх Чойбалсан хотын төвөөс 90 км
Зааны худаг гэдэг газар хаваржаандаа буугаад удаагүй байна. Наранбаатарт
залуу малчдын Улсын зөвлөгөөнд Хэрлэн сумыг төлөөлөн оролцох болсон
баярт мэдээг бид дуулгасан юм. Өнөө үед мал маллана гэхээр "барахгүй,
барахгүй” гэх залуус олон. Наранбаатар харин тэдэн шиг биш. Тэрээр 16
наснаасаа мал малласан. Одоо дөнгөж 30 шүргэж яваа залуу. Эднийх хоёр
хүүхэдтэй. Хүүхдүүд нь ихэвчлэн аймгийн төвдөө байдаг гэх. Малыг маллаж
чадвал ашиг шимийг нь хичнээн л бол хичнээн хүртэж болохыг Наранбаатар
харуулж байна. Төл малаа хорогдолгүй аваад дуусчээ. Зааны худаг өвсний
гарц сайтай мал бэлчихэд сайхан ч нутаг усгүй юм. Наранбаатар ямар нэгэн
төсөл хөтөлбөрт хамрагдаж Зааны худагт худаг гаргуулахаар хоёр гурван
жил хөөцөлдсөн ч худагтай болж чадаагүй л байна. Тиймээс сар гараны
дараа ус руугаа ойртож зусландаа бууна гэж байв.
XXI зуун бол хэн хөдөлмөрлөж чадна тэр сайхан амьдрах боломж нээлттэй
тийм л цаг үе. Малчид гэрийхээ гадаа портер машин, мотоцикл сойж, нарны
цахилгаан үүсгүүрээр цахилгаанаар хангагдан зурагт үзэж мэдээ
мэдээллээс хоцрохгүй байна. Хөдөө хотын төвд байгаа юм шиг гялалзан
амьдарч байгаа ажилласаг хүмүүс манай малчид дунд олон байна. Тийм айлд
ороод аягатай цайг нь уухгүй гарах хайран санагдаж бас бахархаж явсан.
Ажилтай айлыг гаднаас нь харахад андашгүй. Хот хороо нь хог новшгүй
цэмцгэр, аргал түлээгээ нуруулдан хурааж нойтон үхрийн баасаар шавсан
байх. Гэрт нь ороход цэмцийтэл угаасан сүүний савнууд ярайгаад,
гялалзтал арчсан ширээн дээрээ тавагтай идээгээ маарлаар бүтээсэн байх.
Энэ бол ажилтай малчин айлын дүр зураг. Ийм дүр зургийг айл бүхэнд
харахыг хүсэж байна.
Тийм ч учраас Хэрлэн сумаас жил бүр малчдынхаа
амьдрал дунд ажиллаж айл бүхнийг ая тухтай амьдрах нөхцөл боломжийг
бүрдүүлэхэд орон нутгаас юу хийх шаардлагтайг судалж төр засгаас гарах
бодлого шийдвэрт тусгахыг зорьдог. Энэ удаа Хэрлэн сумын Иргэдийн
төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, түүний Тамгын газраас малчдын
хаваржилттай танилцах зургаан ажлын хэсэг 234 малчин өрхөөр орж мэдээлэл
түгээн тэдний санал бодлыг сонслоо. Сумын хэмжээнд 42684 эх мал
төллөхөөс 44,3 хувь буюу 18926 мал төллөж, 100 эхээс 99 төл бойжуулсан
дүн мэдээтэй манай малчид налгар сайхан хаваржиж байна.
Б.Одмаа
Найман хөлтэй ишиг төржээ
хөлтэй ишиг төржээ. Олон улсад шуугиан дэгдээгээд байгаа ишгийг дэлхийн
хэвлэл мэдээллийн агентлагууд "Оctogoat” буюу "Наймаалжин ямаа” гэж
нэрлэж буй юм.
Кутжево
дахь фермийн эзэн Зоран Папаричийн Сарка хэмээх ямаанаас төрсөн энэ
ишиг нь найман хөлтэйгөөс гадна эр, эм үржлийн эрхтэнтэй төрсөн байх юм.
Папаричийн ярьж буйгаар илүү хөлтэй төрсөн нь хоёр ихэр ураг хэвлийд
байхдаа нэгдэж, хүнээр бол "Сиамын ихэр” болсон гэсэн үг бололтой.
Нутгийн
иргэдийн тал нь эл явдлыг муу ёр гэж үзэж байгаа бол Папарич тэргүүтэй
тал хувь нь байгалийн гайхамшиг гэж хүлээн авч байгаа аж. Фермийн эзэн ч
ишгийг амьд үлдэж чадвал тэжээнэ гэдгээ нуулгүй ярьсан байна.
Тобби
ДОРНОДОД ДӨРВӨН ИХЭР ХУРГА ТӨРЛӨӨ
Манай аймгийн Булган сумын 4-р багийн малчин Д.Энхболдын хотонд дөрвөн ихэр хурга төрсөн сайхан мэдээ ирлээ. Энэ жил Дорнодын малчдын хотонд ихэр төл элбэг гарч байгаа нь мал өсөхийн шинж гэж бэлэгшээж байна. Хэдхэн сарын өмнө Цагаан-Овоо суманд 4 ихэр ишиг төрсөн бол ийнхүү Булган 4 ихэр хурга төрлөө. Энхболд малчны хотонд үүнээс гадна одоогоор 20 гаруй хоёр ихэр төлүүд байгаа гэнэ. Эднийд "ИхЧулуут" ХХК-ийн захирал Болдын мал төллөж байгаа бөгөөд ихрүүд тэдний мал гэнэ. Увс, Булган, Хэнтий аймгуудад урд нь дөрвөн ихэр хурга төрж байсан бол ноднин Баян-Уул суманд мөн 4 ихэр төрсөн. Ийн хоёр жил дараалан 4 ихэр Дорнодод  төрлөө.
Дорнод
12 АЙМАГ МАЛАА 5 ТӨРЛӨӨР ӨСГӨСӨНБАЙНА
дүнгээр манай улсын нийт малын тоо 45,127,158 толгойд хурсзн. Өнгөрсөн
оныхтой харьцуулахад 4.2 сая толгой буюу 10.3 хувиар ессен байна. Малын
тоог 5 терлөер авч үзвэл, хонь 20.060,254, ямаа 19.218.499, үхэр
2.908.491, адуу 2.618.452, тзмээ 321.462 толгой байна.
Архангай,
Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өверхангай,
Өмнөговь, Төв, Увс, Ховд, Говьсүмбэр аймаг малаа 5 терлеер өсгөжээ.
Адууны тоогоор Төв аймаг /283.635' толгой/, хонь / 1.944.074толгой/,
үхэрний тоогоор Архангай аймаг /427,151/ тэргүүлсэн бол ямааны тоогоороо
Баянхонгор аймаг /1.860.648/, тзмээгээр Өмнеговь аймаг манлайлсан
байна.
Нийт малын тоогоор Архангай аймаг /3.772.266/, Хөвсгөл аймаг /
3.609.179/, Тев аймаг /3.572.988/, Өвөрхангай аймаг /3.486.043/,
Баянхонгор аймаг /2.987.064/ эхний 5 байрт орсон бол хамгийн бага малтай
нь Орхон аймаг /178.956/ байна.
ХӨХ ТОЛБО
Дорнод аймагт 10., мянган га-д улаан буудай тарина
Дорнод аймгийн 13 аж ахуйн нэгж энэ онд 10.8 мянган га-д улаан
буудай, 16.1 мянган га-д рапс, зургаан мянга гаруй га-д арвай, эмийн
ургамал, малын тэжээл тариална.
Одоогийн байдлаар тус аймгийн улаан буудай тариалдаг "Майдарын  буудай”
компанийнхан техникийн  засвар үйлчилгээ хийж, үрээ нарлуулж  байна. Энэ
сарын 28-нд тариалалтаа эхлэж, долоо хоногийн дотор дуусгах
төлөвлөгөөтэй байгаа аж.
Чой
Хэрлэн сумын Мал эмнэлэг үржлийн тасаг аймагтаа тэргүүллээ
Сумдын мал эмнэлэг үржлийн тасгуудын 2013 оны үйл ажиллагааг дүгнэх,
үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын 2014 оны зорилт, хэрэгжүүлэх үйл
ажиллагааг салбар бүрээр тодорхойлох "Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын
зөвлөгөөн-2014” арга хэмжээ дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Чойбалсан хотод
аймгийн ЗДТГазарт боллоо. Мал эмнэлэг үржлийн тасгуудын 2013 оны үйл
ажиллагааг дүгнэхэд Л.Эрдэнэ даргатай Хэрлэн сумын Мал эмнэлэг, үржлийн
тасаг Тэргүүн байр, Д.Хандцуу даргатай Булган сумын Мал эмнэлэг, үржлийн
тасаг Хоёрдугаар байр, Б.Оюунбилэг даргатай Матад сумын Мал эмнэлэг,
үржлийн тасаг Гуравдугаар байрт шалгарлаа.
Зөвлөгөөний үеэр 14 сумын МЭҮТ, хувийн аж ахуй нэгжүүдэд 22,5 сая
төгрөг үнэ бүхий хөдөлмөр хамгаалалын хувцас, усны гутал, автомат
тариур, ариутгалын бодисуудыг хуваарилан олгожээ. Аймгийн Эрүүл мэндийн
газраас Мал эмнэлгийн салбар зөвлөгөөнд оролцсон 32 хүнийг боом өвчнөөс
урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулсан байна.
Хэрлэн сумын Иргэний танхим
С.Бямбацогтыг уулчлалт гуйхыг малчид шаардлаа
тохуу хийх мэт аяглах нь төдийлөн асуудал биш мэт үзэх болсон. Ерөнхий
сайдаасаа авахуулаад л ард иргэдийн амьдрал ахуй нийгмийн амьдралын
хүрээнд нь хэлж, хийж байгаа үйлдлүүдээрээ ёстой л малааас долоон доор
үзэх болсны нэгэн жишээг саяхан буюу энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд
МАН-ы бүлгийн дарга С.Бямбацогт "Малыг малчид биш хуц ухна өсгөдөг"
хэмээн хэлсэн нь малчин ард түмнийг доромжилсон нэг үйлдэл боллоо.
Ийнхүү
хэлж суугаад нь бухимдсан Төв, Хэнтий, Дорнод аймгийн малчид, Монголын
малчдын хөгжлийн дэмжих холбоотой хамтран МАН-ы бүлгийн дарга
С.Бямбацогт малчдын хөдөлмөрийг үгүйсгэж тэднийг доромжилсон учраас
малчдаас уучлалт гуйх хэрэгтэй хэмээн хэвлэлийн бага хурал хийлээ.
Мөн МАН өнөөдрийг хүртэл бүлгийн дарга С.Бямбацогтын үгийг дэмжиж буй мэт дуугүй байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ.
Чой /bolod.mn/
Ноолуур үнэ унасаар л
Хаврын хаварт малчид хэдэн ямаагаа”маажиж” өврөө овоохон түнтийлгэдэг.
Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг. Худалдан авах чдавар
ялихгүй дээшлэхээр дагаад үнээ өсгөдөг тогтсон жишиг. Энэ жилийн хувьд
өнгөрөгч 7 хоногт кг нь 90,000 төгрөгийн үнэтэй байсан ноолуур энэ долоо
хоногт бага багаар буурсаар одоогийн байдлаар 80,000 боллоо.
Хамгийн
өндөр ханш нь энэ. Одоо өсөхгүй нь тодорхой. Ноолуурын наймаачид гурван
сарын сүүлээр буюу ноолуур нийлүүлэлт бага байх үед үнээ өсгөдөг.
Сургаар нь малчид яаран сандран ямаагаа самнаад дөнгөж дуусаад яг өгөх
болоход буюу 4 сарын1-нээс хойш ханшийг нь унагад "заль” энэ жил ч
ийнхүү давтагдлаа.
Н.Мөнхсайхан
Г.Намбарын ямаа дөрвөн ихэр ишиг гаргажээ
үзвэл 15.5 сая төл хүлээн авах урьдчилсан тооцоо гарч байна. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, нийслэлээс авсан мэдээгээр 5598.8 мянган эх мал төллөж, 5585.3 мянган төл бойжиж байгаа бөгөөд үүнээс 16.9 мянган ботго, 22.1 мянган унага, 94.2 мянган тугал, 2793.0 мянган хурга, 2658.9 мянган ишиг хүлээн авснаар төл бойжилт 99.8 хувьтай байгаа ажээ.
ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Наранчулуунаас орон нутагт мал төллөлт хэрхэн явагдаж байгаа болон цаг агаарын нөхцөл хэр байгааг тодрууллаа. "Мал төллөлт өмнөх долоо хоногоос хоёр саяар нэмэгдсэн мэдээ байна. Аймгуудаар авч үзвэл мал төллөлт Ховд аймагт 74.1, Баян-Өлгийд 61.6, Дундговьд 45.4, Увсад 43.8 хувьтай байна. Одоогийн байдлаар 2124 хурга, 7752 ишиг ихэрлэсэн мэдээ ирсэн. Мөн Баянхонгор аймгийн Шинэжинэст сумын Уртын голын хоёрдугаар багийн малчин Ц.Раднаагийн таван настай ингэ, Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн малчин У.Магсаржавын 15 настай ингэнээс тус бүр ихэр ботго гарчээ. Мөн Увс аймгийн Тэс сумын Нуур багийн малчин Г.Намбарын хотонд дөрвөн ишиг гарсан байна. Энэ жил ихэр элбэг байгаа сурагтай. Олон цөөн гэж гэж ярихаас биш, ихэргүй хот айл байхгүй байх шүү. Үүнд цаг агаарын тааламжтай нөхцөл нөлөөлж байгаа нь лавтай.
Том малын хорогдол улсын хэмжээгээр 55 мянга орчим байгаа нь оны эхний нийт малын 0.1 хувийг эзэлж байгаа нь хэвийн гэж узэж болохоор. Нийт нутгийн 20 гаруйхувьд цастайбайгааньөмнөхдолоо хоногоос 10 хувиар буурчээ. Одоогоор хоёр аймгийн 11 сум буюу Завханы Тэсэд 21 см, Увсын Хяргас, Түргэн, Давст, Баруунтуруун, Тэс, Завханы Их-Уул, Яруу, Баянтэс, Тосонцэнгэл, Тэлмэнд 10-15 см, Увс нуур болон Дархадын хотгор
Завханы урд сумдын нутгаар 0-9 см цастай бусад нутгаар огт цасгүй байна. Хэдхэн хоногийн өмнө салхины хурд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэих, Баян-Өлгий, Сүхбаатарын зарим сумын нутгаар 16-25 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурчээ. Энэ хүчтэй салхи шуурганы улмаас мал аж ахуйд хохирол бүртгэгдээгүй байна. Цаашдаа сарын дунд үеэс хойш цаг агаар муудна гэж Ус цаг уур орчны хүрээлэнгээс анхааруулж байгаа. Ер нь малчдад анхааруулахад дөрөвдүгээр сар налайж байгаад гэнэдүүлдэг гашуун сургамж байдаг" гэлээ.
Төв аймгийн Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга П.Эрдэнэбаттай утсаар холбогдож аймгийн хэмжээнд мал төллөлт хэрхэн явагдаж байгааг мөн тодруулман юм.
Тэрбээр "Манай аймагт мал төллөлт үндсэндээ шувтарч байгаа. Оны өмнө 3572.2 мянган толгой мал тоолуулсан, Энэ хавар 1231.2 мянган төл хүлээж авна. Үндсэндээ бойжуулж авах төл тооноосоо давчихсан яваа. Адуу гэхэд 283.5 мянгад хүрээд байна. Өөрийн чинь асуугаад байгаа ихэр олон гарсан. Гурав, дөрвөөр ихэрлэснийг онцлохоос биш хоёр ихрийг бол тоохгүй шүү дээ. Өнөөдрийн байдлаар төл малын хорогдолгүй байна. Цаг агаар энэ хэвээрээ байгаад тавдугаар сар гаргачихвал манай аймгийн мал өсөх боломж байгаа шүү" гэлээ.
Н.ЛХАГВА
63,3 мянган толгой малд шүлхийн вакцин тариад байна
нийт 3454 толгой  малыг зориудын устгалд оруулсан бол одоогоор
тохиолдол гараагүй байна. Иймд Дорноговь аймгийн Иххэт, Даланжаргалан
сумдыг аймгийн Онцгой комиссын мэдэлд үлдээж, Хэнтий, Сүхбаатар,
Дорноговь аймагт тогтоосон хорио цээрийн онцгой болон хязгаарлалтын
дэглэмийг цуцлахаар боллоо. Харин манай аймгйин хувьд азаар шүлхийд
өртөөгүй ч 65,5 толгой үхэрт 1-2 удаагийн давтан вакцин тарихаас биелэлт
63,3 хувьтай байгааг өнөөдрийн аймгийн УА-ны шуурхай хуралдаан дээр