Шар мэдээ - www.Choibalsan.mn
Женко Баттулга Хөгжлийн банкны өрөө төлөхгүй ард түмнийг басамжилсаар байхуу???
Саяхан Даяар Монгол хөдөлгөөнийхөн эрх мэдэл давуу байдлаа ашиглан Хөгжлийн банкнаас зээл авсан Х.Баттулгын өмчийн Баянгол зочид буудлын өмнө цуглаж “Баттулга өрөө төл шаардлага тавьсан боловч хамгаалагч нарт нь зодуулах шахаж хөөгдсөн тухай мэдээлэл гарч байсан.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга хууль ёс, ард түмнийг үл тоож хэдий болтол ингэж дураараа дургих вэ?
Хууль хүн бүрт тэгш үйлчилдэг Ардчилсан Монгол улсын шударга иргэн бүр Хөгжлийн банкнаас зээл аваад одоо болтол төлөхгүй байгаа төрийн өндөр дээд албан тушаалтнуудад хатуу хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна
Хууль зүйн сайд Х.Нямбаатар ТЕГ-ын хуучин даргын баримтыг хэзээ дэлгэх бэ
Хууль зүйн сайд Х.Нямбаатар Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Д.Гэрэлийн сэтгүүлчид захиалга өгч, бусдын тухай бичүүлэхийн тулд мөнгө төлж буй нууц бичлэг бүхий баримтыг энэ долоо хоногт дэлгэж олон нийтэд ил болгоно гэдгээ амралтын өдрөөр хийсэн мэдэгдэлдээ дурьдсан.
ТЕГ-ын даргаар ажилласан байсан Д.Гэрэл нь өөрийн хүсэлтээр өнгөрсөн сарын сүүлээр ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нартай ураг садны хамаатай ба  тэдний дэмжлэгээр дээшилдэг гэх яриа улс төрийн хүрээнд өрнөдөг.
Үүнээс гадна Д.Гэрэлийг алтны уурхайтай, уурхай нь байгаль орчин сүйтгэдэг, нөхөн сэргээлт хийдэггүй хэмээн хэвлэлээр олон удаа баалуулж байсан ч тухайн үед энэ асуудлаар нь арга хэмжээ авсан төрийн өндөр албан тушаалтан байгаагүй.
Харин энэ удаад хууль зүйн сайд ямар баримт дэлгэхийг харах үлдлээ. Энэ мэдээлэлтэй холбоотой зарим нэг албан бус мэдээлэл гарсан бөгөөд захиалга авсан сэтгүүлч нь О гэх эмэгтэй ба энэ долоо хоногт зохион байгуулалттайгаар бичлэгийг нь цацна гэсэн мэдээллүүд гарч байна.
Эх сурвалж: https://shuurhai.mn/
М.Нарантуяа: Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, давхиж очоод скочоор наачихлаа
Дуучин Нара буюу М.Нарантуяа энэ жилийн УИХ-ын сонгуульд 26-р тойрогт бие даан нэр дэвшиж буй. Тэрээр 2016 оны сонгуульд мөн бие даан нэр дэвшиж байсан удаатай.
Зургаадугаар сарын 2-нд сонгуулийн сурталчилгааны хугацаа эхэлснээр нэр дэвшигчид самбараа байршуулцгаасан. Харин зам дагуух сурталчилгааны самбарыг урдаг, сийчдэг явдал мэр сэр тохиолддог.
Тэгвэл М.Нарантуяагийн сурталчилгааны самбарыг нүүрэн тус газар нь уржээ. Харин тэрээр өөрийн нүүр хуудсанд, “Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Зургийг маань урж чадах ч, зоригийг минь мохоож чадахгүй. Давхиж очоод скочоор наачихлаа” гэж бичжээ.
С.Чичүүлэн
Эх сурвалж: eguur.mn
Н.Номтойбаяр: Ц.Нямдорж оо, аятайхан байгаарай
Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэвлэлд ярилцлага өгөхдөө Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг шоглоод авсан. Тэрээр "Хүн болоогүй байж төр түшинэ гэж юу байхав дээ. Эцгийнхээ босгосон хөрөнгөөр хэтэрхий их аархаж болохгүй л дээ. Тэр Н.Номтойбаярын бүтээсэн хөрөнгө биш шүү дээ. Аавынх нь босгосон бизнес. Н.Номтойбаяр аавынхаа буян дээр “галзуурч” яваа хүн. Бүхнийг мөнгөөр худалдаж авч, будилуулж, дарж, айлгаж болно гэдэг аархал, танхай авир түүнд байна" хэмээсэн.
Тэгвэл Н.Номтойбаяр өөрийнхөө цахим хуудсаар дамжуулж "Хөлсөө гаргаж хөрөнгөтэй болсон хүн хүүхдээ давраадаггүй юм. Насаараа хууль зүйн сайд хийсэн Ц.Нямдорж хүүгийнхээ нэрээр "Эрдэнэт" үйлдвэрт 2.5 тэрбумын шахаа хийснээ "хүн ёсны хэрэг" гэж хээв нэг хэвлэлээр тавлаж суусныг дүгнэхэд эрх мэдэл өөрийг нь галзууруулж! Аятайхан байгаарай" хэмээн "захив".
Эх сурвалж: zaluucom.mn
Баянзүрхэд ирсэн “гэнэтийн бэлэг”
Ардчилсан намаас Баянзүрхэд нэр дэв­шихээр сонгогдсон гишүүдээс цоо шинэ нэгэн кандитат орж ирсэн нь З.Энхболд байв. Баянгол уу, Эрдэнэт үү... тэнд л нэр дэвших байх хэмээн таамаг байсан түү­нийг "судалгаа өндөр” гэдгээр Баянзүрхийг сонгоход баярласан гэхээсээ бухимдсан хүмүүс олон байв. Тэдний нэг нь Баянзүрх дүүргийн I хорооноос нийслэлд төлөөлөгчөөр сонгогдсон М.Тулгат.
Тэрээр бухимдан бачуурахдаа, нулимс цийлэгнүүлж ирээд л хоёронтоо гомдоллож амжсан. Өмнө ч З.Энхболдын энэ удаагийн сонголт олон хүнийг цочроосон шигээ бас ч гэж цөөнгүй хүнийг гайхшруулсан. Учир нь 2016 оны сонгуулиар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "судалгаа өндөр, баталгаа” гэсэн үгэнд итгэж Баян­зүрхэд нэр дэвшээд МАН-аас нэр дэв­шигч Б.Батзоригт нам тавиулсан гашуун туршлага мартагдаагүй байлтай.
Эх сурвалж: mminfo.mn
Н.Энхбаярын эвсэл С.Оюунд санал тавьж байгаа бололтой
МАХН, Иргэний зориг ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам нийлэн “Та бидний эвсэл”-ийг байгуулан 2020 оны УИХ-ын сонгуульд оролцож байгаа.Одоогоор “Та бидний эвсэл” даргаа томилоогүй байгаа бөгөөд Иргэний зориг ногоон намын дарга асан С.Оюуныг эвслийн “нүүр царай” болгохоор МАХН-ын дарга Н.Энхбаяр, Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг нар “гуйж” эхэлжээ. Гэхдээ С.Оюун өдгөө БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа.
Тэрээр 2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар ажиллаж байх үедээ НҮБ-ын Байгаль орчны ассамблейн Ерөнхийлөгчөөр томилогдсон. Одоо ч энэ албаа хашин БНСУ-д амьдарч байгаа.
Нөгөө талаар цар тахалтай, хөл хорио тавьсан энэ үед эх орондоо ирэх боломж хязгаарлагдмал. Тусгай үүргийн онгоцоор ирсэн ч 21 хоног тусгаарлалтад байх учраас С.Оюун “Та бидний эвсэл”-ийн дарга боллоо гэж бодоход сонгуулийн сурталчилгааны гол хугацаанд ажиллаж чадахгүй. Дашрамд дурдвал, Иргэний зориг ногоон нам дотроо гурав хуваагдаж Ц.Ганхуягаар ахлуулсан хэсэг нь МАХН-тай нэгдэж эвсэл байгуулсан. Харин Т.Ганболд ИЗНН-ыг олон жил санхүүжүүлсэн гэгддэг ч тэрээр намаасаа гарч бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа.
Эх сурвалж: Itoim.mn
“Ангайтал залилдаг” Алтанцаг гэж хэн бэ?
“Ангайтал залилдаг” Алтанцаг гэгч этгээдээс болгоомжил!!!
“Ангайтал залилдаг” Алтанцаг гэгч этгээд 90-ээд оны ороо бусгаа тэр цагт олон зуун Монголчуудыг хулхидан хохироож 15 жилийн ял авч шоронд орсон гэдэг. Залилагч Алтанцаг гэгч адгийн эрийн тухай амтай бүхэн жигшин ярьж байв. Тэрч бүү хэл алдарт сэтгүүлч Д.Дожоодорж гуай тухайн үед “Ангайтал залилдаг Алтанцаг” гэж түүний муухай арга заль, луйвар, гэмт хэргийн талаар бүхэл бүтэн ном бичиж хэвлүүлж ард иргэдэд сэрэмжлүүлж байжээ. Гэтэл өнөөх луйварчин этгээд одоо дахиад л олныг ангайлгаж луйвар, залилан, рекетлэх гэмт үйлдлээ хийгээд эхэлсэн тухай шуугих болов гэнэ. Тэрээр хаагуур ийнхүү чимээ аниргүй байж байгаад гарч ирэв???
Алтанцаг 2006 он хавьцаа шоронгоос суллагдаж гараад “сурсан юмыг сураар боож болохгүй” гэдэгчлэн дахиад л залилан луйвар хийж олон тэрбумын хохиролтой хэрэгт шалгагдаж байхдаа 2012 онд оргон зайлж европийн улсад оргонож байгаад 2019 онд хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусмагц Монгол улсад орж ирсэн аж. Ирмэгцээ нөгөө л элгэн садан монголчуудынхаа цайлган цагаан занг ашиглан залилан, луйврын ажилдаа орсон бололтой.
Засрашгүй эрүүгийн гэмт хэрэгтэн, залилагч гэгдсэн энэ этгээд ирсэн даруйдаа хуучны найз нөхдөө залилан, дарамталж машин, мөнгө салгах болсон тухай яриа гарах болсон. Учир нь Алтанцаг гэгч этгээд нь ямар ч хүнтэй уулзсан тэрийгээ хууль бусаар бичлэг хийж явдаг аж. Тэгээд дараа нь бичлэгүүдээ элдэвээр найруулж эвлүүлж олон нийтэд цацна гэж сүрдүүлэх замаар олон бизнесмэнүүдийг дарамталдаг болжээ.
Энэ мэт луйварчин залилагч этгээдийг хууль, шүүхийн байгууллага анхааралдаа авч эртхэн хазаарлаж авахгүй бол дахиад олон хүнийг хохироож гэмт хэрэг үйлдээд гадагшаа оргон зайлж хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгаад эргээд ирдэг буруу жишиг тогтох нь ээ!!!
Гэмт хэрэгтэнд гишгэх газар байхгүй гэдэгчлэн Алтанцаг Хан-Уул дүүргийн цагдаагийн газар шалгагдаж байгаа мэдээлэл байгаа бөгөөд түүнд луйвардуулсан, хохирсон иргэд байвал хандаж болох гэнэ.
Түүнд Монгол улс хуультай, Төр төмөр нүүртэй, Хэрэг хуучирдаггүй гэдгийг хатуухан харуулах хэрэгтэй!!!
“Ангайтал залилдаг” Алтанцаг гэгч адгийн этгээдээс болгоомжил!
Эх сурвалжийн линк: https://www.facebook.com/profile.php?id=100050088107928&__tn__=%2Cd*F*F-R&eid=ARD-A0XmxdOlBD590n9bZA4iwF4wPNG7jEEeBx0etVJbqNa3B4vKz4W814R4zXC0w9CnXv8V0j6IOh4-&tn-str=*F
Эх сурвалжийн линк: https://zarig.mn/isb
Эх сурвалжийн линк: http://www.sonin.mn/news/gemt-hereg/783
Эх сурвалж: Dayarmongol.mn
Линк: http://dayarmongol.mn/index.php?newsid=8800
Монголд хамгийн олон УИХ-ын сонгуульд оролцсон рекордыг "Буян"-гийн Жаргалсайхан эзэмшдэг
БНН-ын дарга Б.Жаргалсайхан Монголд хамгийн олон УИХ-ын сонгуульд оролцсон рекордыг эзэмшсэн. Тэрээр 1992 оноос хойш болсон УИХ-ын сонгууль болгонд оролцсон аж. 2001 онд болсон Булганы нөхөн сонгуульд оролцож, Л.Энэбиш даргын оронд УИХ-д суухаар оролдсон. "Буян"-гийн Жаргалсайхан найман удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ганцхан удаа УИХ-д сонгогдсон. "Буян"-гийн Жаргалсайхан 2004 онд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн болж байсан удаатай. УИХ-д суудалтай намын даргын хувьд 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, 2006 онд М.Энхболдын Үндэсний эв нэгдлийн засгийн газарт Үйлдвэр худалдааны сайдаар ажилласан. Харамсалтай нь нэг танхимд Эрүүл мэндийн сайд байсан Л.Гүндалай огцрох санал оруулснаар огцорсон. "Буян"-гийн Жаргалсайханы улс төрийн оргил үе нь 2004-2006 он байсан байх. Энэ удаа "Буян"-гийн Жаргалсайхан 9 дэх удаагаа УИХ-ын сонгуульд нэр дэвших нь. Ингэхдээ Чингэлтэй дүүрэгт очиж, нэр дэвшихээр болжээ.
Эх сурвалж: shuurhai.mn
Б.Жаргалсайхан: Улс тѳрд орохоор баяждаг гэдэг донтолт туссан байна, энэ пабчин залуус
Улс орныг хѳдѳлмѳрлѳж хѳгжүүлдэг. Ажил хийдэг, сэтгэдэг, бүтээдэг инженер, эрдэмтэд, нийгмийн ухааны зүтгэлтнүүд л хѳгжлийг чирч явдаг. Түүнээс биш тѳр зайдагнасан хоёр намыг дагаж, хор ярихыг сурсан зангиатай нялцгай бацаанууд чаддаггүй юм. Тэд харин хѳгжүүлж биш, хѳлжиж чадаж байна. Амьдралдаа ганц хадаас хадаж үзээгүй, хулхины диплом өвөртөлсөн энэ "бандаашууд" эрх мэдэлд хүрэхээрээ хамгийн түрүүнд мѳнгѳ хѳѳцѳлдѳж, зээл тусламжийн эрэлд морддог. Хамгийн түрүүнд өөрсдөө л мөнгөждѳг. Ингэж л бэлтгэгдсэн.
Монгол тѳрийн удирдагч Юмжаагийн Цэдэнбал, Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Бодоо, Данзан нарын хэн нь ѳѳрсдѳѳ баяжихыг эрхэмлэдэггүй байсныг түүх гэрчилнэ. Тэд нэг ч ембүү халааслаагүй. Харин ч эх орноо бүтнээр нь үлдээсэн гавьяатай. Тэд Монголын тѳрийг зѳв залж, тусгаар тогтнолыг бэхжүүлж, улс орноо хѳгжүүлж байсан бол ѳнѳѳгийн удирдагчид тѳр "зайдагнаж", хувьдаа ашиг хонжоо олж байна.
Монголын тѳрѳѳс хѳрѳнгѳлѳг тэрбумтнууд тѳрсѳн. Тэднийг үлгэр дуурайлаар хѳрѳнгѳжих "аянд" мордсон пабчин залуусын эгнээ ѳргѳжсѳн. Гуравхан жил төрд ажиллаад 30 жил улсад татвар төлж, үйлдвэр эрхэлсэн Жаргалсайхан надаас илүү хѳрѳнгѳ мѳнгѳтэй болжээ. Энэ пабжичин бацаанууд төрд орохоор баяждаг юм байна гэсэн ойлголтондоо донтчихсон байна. Би хѳдѳлмѳрч хүнд дуртай. Би малчдыг шүүмжилдэг. Гэхдээ миний шүүмжилдэг малчид бол эд нарын дэргэд шударгаар хөдөлмөрлөж аж амьдралаа ѳѳрсдѳѳ авч явдаг, хүнлэг сэтгэлтэй хүмүүс. Социализмын үед 25 саяас илүү гаргаж чаддаггүй байсан малыг чинь энэ малчид л хоёр гараараа хөдөлмөрлөөд 70 сая хүргэлээ. Хѳдѳѳд сайны хажуугаар саар бас бий. Адуу малын хулгайчаас ѳгсүүлээд. Гэхдээ малын хулгайчийн хор бага. Дипломтой хулгайчийн хор нь дэндүү их юм..
Б.Жаргалсайхан
Эх сурвалж: control.mn
Ч.Улааны ээлжит молиго
Ноолуурыг кг-ыг нь 100 мянган төгрөг болгохыг малчид нүдээ “ширгэтэл” хүлээж сууна
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Чүлтэмийн Улаан гэж ичиж, эмээхгүйгээр худлаа ярьдаг, эрх ашгийн зөрчилтэй шийдвэр гаргадаг “намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэдэг шиг дархан эрхтэй, сайдын суудалд дархлагдсан хүн байх юм. Тэр сүүлийн 28 жилд таван удаа УИХ-д сонгогдож, зургаан удаа Монгол Улсын сайдаар ажиллажээ. Хүний амьдралын 30 орчим жил гэдэг богино хугацаа биш. Тэр ийм хугацаанд сайдын сэнтий, төр төлөөлөх түшээгийн суудлаас хөндийрөлгүй, зөөлөн суудалд тухалсаар өнөөдрийг хүрсэн ч хариуцсан салбартаа эзэн бололгүй, хүйтэн сэтгэлээр хандаж ирсний горыг ард түмэн хангалттай амслаа.
Монголчууд Ч.Улаан сайдад ямар өртэй болоод эрх ашгийн эрэмбээ зөв тогтоож чаддаггүй түүнд албан тушаал, сайдын сэнтий өгөөд байдаг юм бол гэж бодоход хүргэж байна. Тэр биднийг дунд сургуульд ч ороогүй байхад сайд байсан, арван жилээ төгсөхөд, их сургуулиа дүүргэхэд, ажлын байран дээр гарахад ч сайдаар ажиллаж байна. Хариуцсан ажлаа үнэхээр сайн хийгээд, холыг харсан шийдвэр гаргаад, улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулаад байгаа юм уу гэхээр үгүй. Тэгсэн хэр нь сайдаар томилогдоод, төр төлөөлөх мандат өвөртлөөд явж байдаг зарга, заль нь ихэдсэн нэгэн аж.
Уг нь инженер-эдийн засагч мэргэжилтэй ч очсон салбар бүртээ холион бантан хутгаж, уруудуулж ухаангүй ноён, урагшгүй албат нь болдог. Хамгийн сүүлд тэрбээр, хоёр жил орчмын өмнө журмын нөхдөөсөө “Ахынх нь сүүлийн боломж шүү дээ” хэмээн “өвдөг сөгдөн” гуйх нь холгүй өрөвдөлтэй царай гаргаж байгаад Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон. Энэ ажлыг авснаасаа хойш албан тушаалаасаа буувал “дээлээ нөмрөх” хуудуутай олон шийдвэр гаргасаар хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогыг хөөтэй нь хутгаж орхив. Тэр энэ хугацаанд “Хар толгойгоороо хариуцна” хэмээн алив асуудалд олон ч удаа ам гарсан ч ахиц дэвшил гарсангүй, ам, ажил хоёр нь зөрсөөр ээлжит сонгуультай золгох гэж байна.
Хамгийн сүүлд тэрбээр “Малчдаас ноолуурыг нэг кг-ыг нь 100 мянган төгрөгөөр авна” хэмээн мэдэгдсэн. Гэтэл энэ шийдвэр зөвхөн Сүхбаатар аймагт хэрэгжиж байгаа тухай мэдээлэл байна. Монгол Улсын өнцөг булан бүрт борви бохисхийлгүй ажиллаж, малынхаа шимийг хүртэхээр хөдөлмөрлөж буй малчдад энэ бодлого хүрэхгүй нь ээ. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ шүү дээ. Гэтэл тэрбээр хар амиа бодож, зөвхөн өөрийн сонгогдсон тойргийнхоо малчдад ноолуурын үнийг кг-ыг нь 100 мянган төгрөгөөр бодож авахаар арга саам сүвэгчилсэн нь олон хүний дургүйцэл төрүүлж байна.
Уг нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдэгдэл хийх үеэрээ “Засгийн газрын хуралдаанаар ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа. Манай улс оны эцэст 70.9 сая мал тоолуулсан бөгөөд 10.2 мянган тонн ноолуур бэлтгэх боломжтой байна. Болзошгүй эрсдэлтай байгаа тул бэлтгэл, боловсруулалтад онцгой анхаарал тавьж, цогц арга хэмжээ авах тогтоолыг баталлаа. Малчид, үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч хамтран ажиллаж хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан. Гуравдугаар сарын сүүлээр эхний аймгууд ноолуураа самнаж эхэлнэ. Өнгөрсөн жил нийт бэлдсэн ноолуурын 25 орчим хувийг дотооддоо боловсруулж, бүтээгдэхүүн болгосон бол 10 хувийг нь самнасан ноолуур болгон экспортод гаргасан. 65 хувийг нь анхан шатны тордолт хийж экспортод гаргаж байжээ. Энэ жил цогц арга хэмжээ авсны үндсэн дээр уг байдлыг өөрчлөхөөр болсон. Ноолуурын салбарт төр засаг үүрэг оролцоотой оролцох болсон.
Энэ жил ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн зээл олгосноор ноолуурын 50 хувийг дотооддоо үлдээх боломжтой болно. Мөн Хөгжлийн банкны 10 хувийн хүүтэй зээлийг таван хувийн хүүтэйгээр үйлдвэрлэгчдэд олгохын тулд дунд нь гарч байгаа хүүгийн зөрүүг төр хариуцна. Өөрөөр хэлбэл, 30 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийг төр хариуцна. Нөгөө талд үйлдвэрлэгч буюу аж ахуйн нэгжүүдийн хүлээх үүргийг тогтоолд тодорхой тусгаж өгсөн. Малчдаас авах ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй байх зорилт тавьж байна. Малчид маань ноолуураа борлуулах гэж яарах хэрэггүй. Ноолуураа самнаж, анхан шатны тордолт хийх хэрэгтэй.
Мөн төрөөс зарласан үндэсний үйлдвэрүүдэд ноолуураа зарах хэрэгтэй байна. Хэрэв үндэсний үйлдвэрүүддээ ноолуураа тушаахгүй бол эргээд ноолуурын урамшуулал авч чадахгүй байдалд хүрнэ” гэсэн юм. Гэвч тэр цонхны цаанаас чихэр долоолгочихлоо. Гуравдугаар сарын сүүлчээр ноолуураа самнаж эхэлсэн малчдын түрүүч дөрөвдүгээр сар бараг дундаа орох гэж байхад ноолуураа кг-ыг нь 100 мянган төгрөгөөр өгөх нь байтугай 50 мянга ч хүргэж чадахгүй буй аж. Уг нь Засгийн газраас Хөгжлийн банкаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосноор ноолуурын үнэд ахиц гарна гэж тооцоолсон. Гэвч салбар хариуцсан сайд кабинетынхаа эсрэг “ажиллаж”, ноолуурын үнийг зөвхөн өөрийнхөө сонгогдож, төрийн түшээ болсон аймагт Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж байгааг юу гэж ойлгох вэ. Ердөө хоёр сар гаруй хугацааны дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Үүгээр дахин сонгогдохоор сэрүүн зүүдэлж яваа хүмүүсийн нэг бол Ч.Улаан. Тиймдээ ч ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаад явж байгаа нь энэ. Нөгөөтэйгүүр тэр ард түмнийг басамжилж байна.
Тэднийг загасны ой санамжтай зүйрлэн, сонгууль болохоос хоёр сарын өмнө орлогод нь нөлөөлөх шийдвэр гаргачихвал дахин сонгогдоход нэмэх оноо болон гэж тооцоолсон бололтой. Ингэж төрийн мөнгийг, төрийн шийдвэрийг хэсэг бүлэг хүмүүст зориулж, бүхэл бүтэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хариуцаж байгаагаа тэр умартав. Монгол хөдөө аж ахуйн орон. Гэсэн ч энэ салбар тогтсон бодлогогүй явж байна. Энэ нь ард иргэдийн нуруун дээр ачаа болж ирдэг ч салбар толгойлж буй Ч.Улаан жишим ч үгүйгээр өөрийн бүлэглэлдээ ашигтай шийдвэр гаргаж, албан тушаал эрх мэдлээ ашигласаар сууна. Малаас гарах бүтээгдэхүүнийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ, дотооддоо хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангах боломжийг эрж хайсан бүтээлч ажил, санаачилга Ч.Улаан сайдаас гарсангүй. Тэр ажлаа авснаас хойш хөдөө аж ахуйн салбараар “тоглож” дууслаа. Хамгийн хачирхалтай нь, хэн ч хариуцлага тооцно, улс орноо бодсон шийдвэр гарга гэж түүнд хэлэхгүй, чимээгүйхэн ажлыг нь хийлгэсээр л байх юм. Энэ хүн чинь улсаа хорлон сүйтгэж дууслаа шүү дээ.
ЭХ СУРВАЛЖ: Б.БИЛЭГТ, ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэх сурагтай
2016 онд МАХН-аас нэр дэвшиж УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан О.Баасанхүү гишүүн 2017 оноос эхлэн намын дарга Н.Энхбаяр болон бусад гишүүдтэйгээ маргалдаж тэдний тааламжгүй харилцаа ил болсон. Хэд хэдэн удаа намаасаа гарна хэмээн хэвлэлээр шуугиж явсан ганцаардмал гишүүн сүүлийн үед АН-ын зөвлөлийн хуралд оролцдог болсон. Тэгвэл тэрээр АН-ын гишүүн болсон тун удахгүй батлахаа гардаж авна гэх мэдээлэл тархаад байна.
О.Гоо-Оюун
Эх сурвалж: control.mn
Монгол банкны Ерөнхийлөгч ОГЦОР!
Дэлхийн нийтээрээ цар тахлын голомтод самруулж хүнд нөхцөл байдалтайгаар сүүлийн хоёр, гурван сарын нүүрийг үзлээ.
Ийм нөхцөлд ард иргэд ААН, жижиг бизнес эрхлэгчид нүдээ чилээтэл хүлээсэн зүйл бол Монгол банкнаас гаргах шийдвэр. Шуудхан хэлбэл зээлийн хүү бууралт.
Монгол банкнаас дээрх асуудалд шийдвэр гаргажээ. Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20% буурууллаа гэх.
Үгүй ээ бүр АРАЙ Ч ДЭЭ, ДААНЧ ДЭЭ.
Ард иргэд нь цар тахлын эсрэг байдгаа барьж, урдахаараа хойдохоо нөхөж, чадахаасаа чадахгүй хүртлээ тэмцэж байхад Монгол банкнаас санаачилж байгаа шийдвэр хэнийг доромжилно вэ??
Гүйлгээ бүрийн 300₮ өөс 20%-ийг хөнгөлөөд 240₮. Ёстой л ард түмнээ доромжилж ханахгүй юм даа.
Нөхцөл байдал хүнд үед дорвитой асуудал гаргаж, далайцтайгаар хөдлөх ёстой байтал зээлийнхээ хүүнд баригдсан ард түмнийхээ сэтгэлийг хэд хэд сийчээд хаячихлаа.
60 төгрөгөөс илүү сэтгэх чадваргүй, чадалгүй, сэтгэлгүй Монгол банкны Ерөнхийлөгчийг огцруулбал таарна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Банкууд ямар нэгэн дорвитой шийдэлд хүрэхгүй бол адилхан арга хэмжээ авч чадна шүү" хэмээн сануулсан. Тэгвэл одоо тэр арга хэмжээгээ авах цаг нь болсон юм биш үү Ерөнхий Сайдаа?!
Fact.mn
УИХ-ын гишүүн Дамба-Очир Эрдэнэтээс Дундговь руу цѳлѳгджээ
Эрдэнэт хотоос хоёр ч удаа УИХ-д сонгогдсон Дамба-Очир гишүүнд Эрдэнэтэд шингэх нүх ч олдохоо больсон байна. Дамба-Очирыг үеэ ѳнгѳрѳѳсѳн, Эрдэнэтээс намдаа суудал авчирч чадахгүй гэж үзэж, Дундговь аймаг руу цѳлсѳн байна. Эрдэнэтэд эрх баригч нам нэр хүндээ алдсан учир Дамба-Очир ч ѳѳрѳѳ ч сонгогчдоосоо нүүр буруулжээ.
Тэрээр үе үе Дундговийг зорьж, айл аймаг хэсэж, Дундговийг суга хѳгжүүлэх "Холхи" тѳлѳвлѳгѳѳгѳѳ ярьж явна. Замын бизнес эрхэлж Ѳвѳрхангайн замыг "там" болгосноороо алдаршсан ч, тэр хоёр дахиа УИХ-д сонгогдсон. Энэ удаа тэр байгаа, үгүй нь мэдэгдэлгүй УИХ-ын дѳрвѳн жилийг үдэж байна. Тэр дахин нэг боломжийг эрэлхийлж байна гэнэ дээ.
Т.Хуншагай
Эх сурвалж: control.mn
Гишүүн асан Г.Уянга “попрох” гээд онигоо болов
Сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй олонд боловсрол, соёлоороо багагүй үнэлэгддэг боловч энэ удаад попрох гэж байгаад өөрийгөө эвгүй байдалд оруулав. Дөнгөж хэдхэн хоногийн өмнө “Оскар”-ын наадам болж өнгөрч “Parasite” кино Солонгостоо бүү хэл Азийн кино урлагт түүхэн амжилт тогтоосон билээ. Гэвч Г.Уянга өөрийн цахим хуудастаа “Ийм бага насны хүүхдүүдтэйгээ зэрэгцээд эрээ цээргүй архи ууж байгаа эцэг эх хоёр. Хүүхдүүд нь ч эмээж, ичиж зовох юмгүй. Аймшиг” гэж бичсэнээр шүүмжилсэн сэтгэгдлүүдээр булуулав. Киноны өргөн утга агуулга бус жижигхэн деталь зүйл дээр ач холбогдол өгч өөр орны соёлыг Монголтойгоо харьцуулан туйлширч байгаад олон хүн бухимдаж, сөрөг сэтгэгдлүүд бичсээр байв.
Эх сурвалж: shuurhai.mn
Танилц: Хадгаламждаа 14 тэрбум төгрөгтэй Монгол банкны хэлтсийн дарга Ц.Алдармаагий ХОМ...
Монгол банкны хэлтсийн захирал албан тушаалтай Ц.Алдармаа гэгч эмэгтэйн хөрөнгө орлогын мэдүүлэг олны анхаарлыг ихэд татав.
Тэрээр хадгаламждаа 14 тэрбум 331 сая 471 мянган төгрөгтэй. Ориент Инвест ББСБ-ийн 47.3 хувийг эзэмшдэг. Мөн гадны банк санхүүгийн байгууллагад 30485.13 хадгаламж, таван орон сууцтай гэсэн мэдээллийг 2018 онд АТГ-т ХОМ-тээ мэдүүлжээ.
У.МАНДАХ
FACT.MN
Кёкүшюүзан Д.Батбаяр уул уурхай томоохон лицензүүдийг хууль зөрчиж хувьдаа цуглуулсан уу!
Монголын уул уурхайн сор болсон лицензүүдийг өөрсөд дээрээ төвлөрүүлсэн 30 гэр бүл байдаг талаар Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэж байсан. Ерөнхийлөгч эдгээр гэр бүлийг зарлаж ард түмэнд ил болгоно хэмээн хэлсэн ч өнөөдрийг хүртэл нэрлэж чадахгүй байна. Учир нь 30 гэр бүл нь Монголын улс төр ,эдийн засгийг атгасан айхтар том бүлэглэл байдаг талаар ч мэдэгдэж байлаа.
Монголын баялагийг хувьдаа цөлмөсөн 30 гэр бүлийн тэргүүнд “МСS”-ийн Ж.Оджаргал, “Гачуурт”-ын Л.Чинбат, “МАК”-ын Нямтайшир нар бичигддэг талаар хэвлэл мэдээллээр хангалттай цацагдсан. Тэгвэл уул уурхайн лицензүүдийг хамсан гэх эдгээр гэр бүлийн эгнээнд нэгэн цагт “Мэхний их дэлгүүр” хэмээн нэрлэгдэж байсан Д.Кёкүшюүзан Батбаяр багтдаг болох нь ил боллоо. Тодруулбал, түүний эзэмшлийн “Чингис ворлд майнинг” ХХК нь уул уурхайн 60 гаруй ширхэг лиценз эзэмшдэг байна.
Д.Кёкүшюүзан Батбаярын мэдэлд байдаг “Чингис ворлд майнинг” ХХК гэнэт яагаад ийм их лицензтэй болов гэдэг асуудал анхаарал татаж байна. Ямартай ч дээрх мэдээллээс харахад Д.Кёкүшюүзан Батбаяр нь уул уурхайн салбарын хамаг л томоохон лицензүүдийг хууль зөрчин хувьдаа цуглуулсан байх магадлалтай байна.
http://seruuleg.mn/22101?fbclid=IwAR0VdMBEcUGKsD7YlRSbetSdFbeFBgBLBy4sFJkPw43tPFQzi7tdYpMFgVo
Лиценз нэртэй А4-ийн цаас зардаг Б.Ганхуягийг "шалгах" хууль хяналтын байгууллага байна уу?
Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эмх замбараагүй олгосноос үүдэж манайд лицензийн наймаа
газар аваад удаж байна. Лицензийн наймаагаар гаршсан этгээдүүд үйлдвэрлэл явуулж, үйлчилгээ эрхлэхийн зовлонгүйгээр амархан баяждаг. Тэгвэл бүр лиценз нэрээр хоосон газрыг А4-ийн цаасан дээр хэвлэж зардаг "дархлагдсан" нөхөр байна гэнэ. Уг нь газрын доор байгаа баялгийг төрийн тамгаар баталгаажуулж, дараа нь хайгуул хийх эрх нь олгогддог. Гэтэл төрийн тамгын дардасаас эхлээд бүх баримт нь худал А4-ийн цаасыг лиценз хэмээн  нааш цааш нь зохицуулдаг "гаршчихсан" нөхрийг гадна, дотны бусад "лицензчид" андахаа болиод удаж байгаа гэх. Тэрээр МАНАН-гийн эд, эс гэгддэг Б.Ганхуяг гэх эрхэм лицензийн наймаагаар олон жил дагнасан нэгэн бөгөөд сүүлдээ хоосон газрыг хэдэн арван саяаар дамлан зарж, дараа нь Х лиценз гаргуулж өгөх нэрийдлээр дахин мөнгө салгадаг хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.
Монгол хүн Монголын баялаг, нэгэн эд эс нь байх ёстой. Гэтэл Монгол хүн эх орноо зардаг, тэр дундаа нэгнээ хулхиддаг цөвүүн цаг иржээ.
Лиценз нэртэй А4-ийн цаасыг хэдэн жил нааш цааш болгохдоо подхийтэл баяжсан гэдэг Б.Ганхуягийг харамсалтай нь ямар ч хууль хяналтын байгууллага шалгадаггүй гэдэг.
Ер нь эдгээр лиценз нэртэй алга дарам А4-ийн цаас зардаг наймаачдыг холбогдох Хууль хяналтын байгууллага нь анхааралдаа авахад буруудахгүй болов уу.
Ц.Нямдорж Б.Нямтайширын гэр бүлд өрөө төлөв үү
“Жүжигчин” Ц.Нямдорж ээлжит мэдэгдлээ хийв. Тэрбээр  “Халдашгүй байдлын дэд хороог хэзээ хуралдахыг Н.Номтойбаяр шийддэггүй юм” гэлээ. Үнэндээ Н.Номтойбаяр шийдэж эрхэм сайдтан түүнийг цаг хожиж ажлаа амжуултал нь “нохой хорьж” буйг бүгд л харж байна шүү дээ. Тээр жил Н.Энхбаярын оймсыг гозолзуулахад “Мэдээгүй, манайх зурагтгүй” гэж байсан шигээ наадаж байна.
Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ХБНГУ-ын Нюрнберг хотод эмчлүүлж байгаад ирэнгүүтээ Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгийг УИХ-ын даргад хүргүүллээ. Ерөнхий прокурорын эзгүйд түүний орлогч  С.Алиманцэцэгээс дээрх санал ирэхэд "Ерөнхий прокурор ирүүлэх ёстой" гэдэг үндэслэлээр УИХ хүлээж аваагүй юм. Харин Ерөнхий прокурорыг саналаа ирүүлмэгц  Ц.Нямдорж сайд Дэд хороогоо хуралдуулахгүй байх элдэв арга саамыг хайж эхлэв. ХЗДХ-ийн сайдын үзэж буйгаар "Ерөнхий прокурор УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны ирцийг судалж байж санал гаргах ёстой байсан" гэнэ. Улсын Их Хурлын тухай хуулийн 6.11-д: "Чуулганы үеэр, гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын Ерөнхий Прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан бол Улсын Их Хурал ажлын хоёр өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг  шийдвэрлэнэ" гэж хоёргүй нэг утгатайгаар заасан билээ.  Өөрөөр хэлбэл 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх үүрэг нь УИХ-ын үүрэг болохоос биш ийнхүү хуралдаж шийдвэр гаргах нөхцлийг нь Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан бүрдүүлэх үүрэггүй юм.
Халдашгүй байдлын дэд хорооны 5 гишүүний 3 нь байхад олонхи хүрэлцэн ирсэн буюу ирц хангалттай гэж үздэг. Гэтэл дэд хороогоо хуралдуулалгүй, улмаар УИХ-ыг хуулиа зөрчихөд хүргэж байгаа гол буруутан нь Ц.Нямдорж сайд өөрөө юм. Улсын Их Хурлын тухай хуулийн 24.11-д: "Дэд хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд үүнд дэд хорооны гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно" гэсэн эл заалтыг уншаагүй, ойлгоогүй гэхэд итгэмээргүй. Сайд цааш нь, "Д.Лүндээжанцан байхгүй. Ч.Улаан байхгүй. Ч.Улааныг хэзээ ирэхийг мэдэхгүй" гэх зэргээр мэдэн будилах нь түүний "хугацаа хожих" зорилгыг нэгэнт илчлэв.
Ц.Нямдоржийн өнөөдрийн мэдэгдлийн араас Халдашгүй байдлын дэд хорооны "хуралдахгүй байгаагийн шалтаг" болсон гишүүн Ч.Улаан "Би Халдашгүй байдлын дэд хороонд, хуралдахдаа ирцэнд авахыг хүсээд, өөрийн саналаа энэ сарын 16-нд нууцын зэрэглэлтэйгээр бичгээр өгчихсөн. Надаас болж хурал хойшлоогүйг албан ёсоор хэлье" гэсэн мэдэгдлийг хийчихлээ. Өөрөөр хэлбэл, Шалтаг нь би биш, Ц.Нямдорж шүү" гэдгийг хэллээ.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өдий олон жил парламентад, дэд хорооны ирцийн болзлыг мэдэхгүй, дөрвөн гишүүний ирц хоёр хуваагдаж хайнцахаар гарцгүй болчихдог гэж бодсоор яваа бол ийм Хууль зүйн сайдтай Монголчуудын хохь юм даа. Харин, ажилдаа хариуцлагатай хандаж, бичгээр, нууцаар саналаа өгөөд явсан Ч.Улаан гишүүний бүрэн эрхийг Ц.Нямдорж сайд ингэж "түдгэлзүүлж" болох уу?!
Цагаан суваргын 34 хувийг 0 болтол лоббидсон Н.Номтойбаярт 5 гишүүнийг 48 цаг барих хэцүү гэж үү!
Хэрэг явдал ийнхүү өрнөж байх зуур Н.Номтойбаяраас ирсэн санал гэх “Гадаад улсад эмчилгээтэй байгаа тул Халдашгүй байдлын дэд хороог нэгдүгээр сарын 25-наас өмнө хуралдуулах, эсвэл “хоёрдугаар сарын 3-ныг хүртэл хойшлуулж, мөн өдрөөс хойш хуралдуулах хүсэлт” гэгч гарч ирэв.
Ирц бүрдүүлэлтийн аргаар, эсвэл “цалинтай лоббидох” тактикаар Н.Номтойбаяр хүссэн шийдвэрээ гаргуулж чаддагийг олон нийт нэг бус удаа харсан. Үүний нэг жишээ нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Цагаансуваргын ордын 34 хувийг төрд авах асуудлыг тавихад УИХ-ын нэгдсэн чуулган дээр төрийн эзэмшлийн хувь 0 болон хувирсан явдал. Энэ талаар жил гаруйхны өмнө Н.Номтойбаяр “Тухайн үеийн Засгийн газрын гишүүд дэмжээгүй учраас ажил хэрэг болоогүй” гэж тайлбарласан. Засгийн газрын гишүүдээр дэмжүүлэхгүйгээр лоббидсоноо яалаа гэж ярих билээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Цагаан суваргын ордыг төрд буцааж өгөөрэй” гэж чуулганы индрээс хандахад “400 сая ам.доллараа төлөөд 34 хувиа аваарай” гэж хэвлэлээр мэдэгдсэн. Харин одоо бол “Намайг эмчлүүлж дуусахаар наад хурлаа хийгээрэй” гэж хүсчээ.
Ц.Нямдорж сайд ээлжит тоглолтоо хийж “Номтойбаяраар заалгахгүй, Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарыг дэд хорооны хуралд юу гэж оруулдаг юм бэ” гэхчлэн хүүг “бяцалсаар” аавд амласнаа хэрэгжүүлсээр сууна. Үүний учир нь эдгээр хүмүүс цаагуураа бизнесийн гүн бат холбоотойнх биз ээ. Учир нь Ц.Нямдорж сайд нэгэн цагт “Зуун айл”-ын хажууд байрлах “Шинхуа”-ийн байр руу гүйдэлтэй болж хожим нь “Шинхуа МАК”-ийн 10 хувийг эзэмшдэг байснаа, МАК-т зарсныг мартаж болохгүй. Мартах ч эрхгүй. Тодруулбал, Ц.Нямдорж Б.Нямтайширийн гэр бүлд өртэй. Тэрбээр өрөө төлж байна. Прокуророос нууц бичиг ирсэн гэж байгаа нь асуудлыг, мэдээллийг бүдгэрүүлэх, төрийн нууц гэдэг хууль зүйн ойлголтоор "хумсаа нуух"-аар шийдэв бололтой.
Хөөн хэлэлцэх хугацаанаас эхлээд л хуульд заасан цаг хугацааг тоолох, тоолохгүйгээр "тоглож" УИХ-ын гишүүд хариуцлагаас мултардаг нь гэм биш зан. Ц.Нямдорж сайдын мэдэгдсэнчлэн Н.Номтойбаярын тухайд, сайд байхдаа 3.9 тэрбум төгрөгийг хууль зөрчиж зээл хэлбэрээр тараасан эсэх, Төрийн ордонд болсон УИХ-ын гишүүн асны үхэл, хэрэг мөн, биш нь мэдэгдэхгүй саяхны зүйл гэдэг гурван үндэслэлээр УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх болоод байгаа бололтой. Энэ бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хэвлэлд өгсөн өнөөдрийн тайлбарын төгсгөл. Харин сайдын хэрэг мөн ч юм уу, биш ч юм уу гэсэн тайлбарын дараа Н.Номтойбаярын 2019 оны 12 дугаар сарын 27-нд зодсон хүн нэгээр нэмэгдэж үзэгдсэн нь загвар өмсөгч Д.Пүрэвсүрэнгийн нөхөр "Занаду майнз" компанийн захирал Л.Ганбаяр байв.
“Өвгөн”-ий давхар мэх юунд хөтлөв?
Дээрх хэрэг мөн, бишийн гол оролцогч Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү. Өнөөдрийн бичлэгээс харахад "Баяраа өөрөө л уначихсан" байна лээ. Зүгээр байгаа хүнийг дуудаж хацрыг нь "илж" үзэж, тэгснээ зүүн шанаа, нүд рүү нь эхлэн нударгалж байгаа хүн нь мань "Баяраа". Н.Номтойбаяр ба Х.Тайван нарын хэрэг явдлыг Ц.Нямдорж Б.Хурцын эсрэг зэвсэг болгох давхар мэх үүгээр бүтэлгүйтэв бололтой. Зодооныг салгаж байсан “Занаду майнз”-ийн захирал Л.Ганбаяр эрхэм гишүүн Н.Номтойбаярт зодуулсан нь Н.Номтойбаяр Б.Хурцын хүү учраас ганц Х.Тайванг л цохисон хэрэг биш, харин ааг омог нь багтаж ядаж явдаг гишүүн маань  нийтийн үйлчилгээний газар гурван хүнийг цохиж зодож танхайрч байгаа нь ХЗДХ-ийн сайдыг хэрэг, мөн биш гэж эргэлзүүлж байна гэж үү?
Хүмүүжилгүй, ёс суртахуунгүй, төлөвшилгүй, төр барих нь бүү хэл  өөрийгөө ч барьж, зөв авч явж чадахгүй байгаа Н.Номтойбаяр шиг ийм хүнийг хувийн ашиг сонирхлын улмаас хаацайлж үлдэх гэсэндээ Ц.Нямдорж сайд хазах хайрахаас эхлээд "мэдэн будилагч", "эс мэдэгч"-ийн элдэв дүрд хувирсаар хамгийн сүүлд “төрийн нууц” гэх улигт халхавчаа хэрэглэх нь. Цагтаа “Нямдоржийн бөөлжис ямар юмных нь төрийн нууц байхав дээ” гэж Л.Гүндалай гишүүнд шоолуулж байсан ч өөрийгөө зөвтгөсөөр үлдсэн Ц.Нямдорж “нууц”-аар тоглож дуусаагүй юу?
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын халдашгүй бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах зайлшгүй шаардлагатай. Ц.Нямдоржийн "сүүлчийн цамцаа урагдтал зүтгэж байгаа" Монголын төрийг гутааж байгаа энэ хүнээс ангижрах ёстой. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх түүний хувийн байдалд дэндүү ахдаж томдож байгааг бид бүгдээрээ харж байна. Прокуророос ирсэн саналыг хуулиар тогтоосон хугацаанд УИХ хэлэлцэн шийдвэрлэх ёстой юу гэвэл тийм. УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хууль зөрчсөн эс үйлдэл, буруугаас УИХ хуулиа зөрчсөн үү гэвэл бас л ТИЙМ. Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т "...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэснээр тайлж уншвал сайд Ц.Нямдорж Үндсэн хуулийг дахин зөрчлөө. Амташсан хэрээ хэд дахидаг билээ?!  Асуудал хөвөрнө дөө.
Харин Ц.Нямдорж сайдаар гул барьсан Н.Номтойбаяр гишүүн "Прокурорын уг саналыг талархан хүлээн авч байна" хэмээн даапаалж сууна.  Хэдийгээр хилсээ цайруулах гэсэндээ үнэхээр талархах тохиолдол байж болох ч гишүүний өдүүлсэн хэргийн хувьд цаг хугацааны фактор, нөхцөл байдал, учир шалтгааны  нь үр дагаврыг нь өөрөөр зааж байгаа юм. Өнөөдрийн сөрөг хүчин АН-ыг Засгийн эрхийг барьж байхад Цагаансуваргын ордын 34 хувийг төрд авах тухай Засгийн газрын гишүүдийн саналыг өөрчилж УИХ дээр нь  төрийн эзэмшлийн хувийг тэг /0/ хувь болгон шийдвэрлүүлж чадаж байсан Н.Номтойбаярт таван гишүүний ирцээр шалтаглаад Халдашгүй байдлын дэд хорооны хурлыг гацааж өөрөө цаг хожиж наймаалцах нь  хялбархан ажил биз ээ. Ц.Нямдоржийн хувьд тэтгэвэртээ боломжийн гарчихъя гэж бодож байж болох юм. Харин харьцангуй шударга гэгддэг, халуун сэтгэлтэй У.Хүрэлсүхийн толгойлж буй МАН-ын үнэмлэхүй олонхийн парламент 100 гаруйхан хоногийн дараа ард түмнээр дүнгээ тавиулж дараагийн мандатаа өвөртлөх эсэхээ шийдүүлэх гэж байгаагаа умартаж, намынхаа "жоом"-ыг хаацайлах эсэхийг нь л анхааралтай харж сууя даа.
Нийтлэлч: Оргилмаа
Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар Давост уулзах уу
Швейцарь улсын Давос хотноо зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 19-нд эх орноосоо мордсон. 20-ноос 24-ний өдрийн хооронд болох уг чуулганд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, байгал экологийн төлөө дуу хоолойгоо өргөгч Грета Тунберг тэргүүтэй “дэлхийн дүр”-үүд оролцоно гэсэн мэдээлэл буй.
Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч мөн Давосын чуулганы салбар хуралдаанд оролцохоор Швейцарьт яваа гэсэн эх сурвалжийн мэдээлэл бий юм. Тэрээр үүний өмнө тус чуулганд оролцож байсан бөгөөд чуулганыг зохион байгуулагч Клаус Швабтай ойр, түүнийг эх орондоо урьж авчирч байсан удаатай. Ийм ч учраас Ц.Элбэгдорж Давос хотноо очиж Ерөнхийлөгч Х.Баттулгатай таарах, уулзах магадлалыг үгүйсгэх аргагүй юм.
Х.Эрхэс
Эх сурвалж: eguur.mn
Д.Сосорбарам АН-аас Ард кино театрыг бэлгэнд авсан уу?
Төрийн соёрхолт МУГЖ Д.Сосорбарам ардчиллын дууч хэмээх нэрээрээ олноо танигдан тайз дэлгэцийн урлаг, хошин урлагт ихээхэн хувь нэмэр оруулсан хүндтэй эрхэм билээ. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа нөлөө бүхий улс төрчдийг адгын шаарнууд хэмээн бичсэн.  Уг жиргээнд Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд ширүүхэн хариулт өглөө.
Т.Хуншагай
Эх сурвалж: Control.mn