Өгүүллэг - www.Choibalsan.mn

В.Путин Херсон, Запорожье мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Запорожье, Херсон мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурлаа. Баримт бичгийн эх бичгийг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн тул хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.  "НҮБ-ын Дүрэмд тусгагдсан ард түмний тэгш эрх, өөрийгөө тодорхойлох зарчмыг хүлээн зөвшөөрч, баталж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээ болон есдүгээр сарын 27-нд болсон бүх нийтийн санал асуулгаар илэрхийлсэн ард түмний хүсэл зоригийг харгалзан үзсэний дагуу шийдвэрийг гаргаж байна" гэж  эх бичигт дурджээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш пүрэв гарагт твиттер хуудсандаа бичихдээ, “аливаа нэг улсын нутаг дэвсгэрийг заналхийллийн үр дүнд эсвэл хүч хэрэглэн өөртөө нэгтгэх нь НҮБ-ын Дүрэм болон олон улсын эрх зүйн зарчмуудыг зөрчсөн үйлдэл юм" гэсэн байна.

ОХУ-ын эрх баригчид хоёрдугаар сарын 24-нд Украин руу довтлохынхоо өмнө өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Оросын цэргүүдийн үйлдлийг эдгээр улсад цэргийн тусламж үзүүлэх шаардлагатай болсон учраас гэж тайлбарласан боловч Оросын арми зөвхөн Донбассын нутаг дэвсгэрийг төдийгүй Украины бусад хэсгийг, тэр дундаа Киев, Чернигов, Житомир зэрэг нутгийг эзлэхийг оролдсон.

Одоо Оросын цэргүүд Херсон мужийг үндсэндээ бүхэлд нь, мөн Запорожье, /мужийн төв хэсгийг биш/, Донецк, Луганск мужуудын зарим хэсгийг хянаж байна. Гэхдээ тэд Украины эдгээр бүс нутгийн алийг нь ч бүрэн эзлээгүй байгаа юм.

Украины хэсэгчлэн эзлэгдсэн дөрвөн бүс нутагт Оростой нэгдэх талаар явуулсан “бүх нийтийн санал асуулга”  тав хоног үргэлжилж, есдүгээр сарын 27-нд дууссан юм. Санал асуулгуудын дүнг дэлхийн нэг ч улс хүлээн зөвшөөрөөгүй бол олон улсын байгууллагын төлөөлөгчид цэргийн эзлэн түрэмгийллийн нөхцөлд зохион байгуулсан тул хууль ёсны үр дүн гарах боломжгүй гэж мэдэгджээ.

РИА Новости агентлагийн мэдээлж буйгаар, дөрвөн шинэ нутаг дэвсгэр буюу Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улс, түүнчлэн Херсон, Запорожье мужуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах гэрээнд гарын үсэг зурах ёслол баасан гарагт Кремльд болно. Ёслолд В.Путин болон парламентын гишүүд оролцох аж.

Ёслолын ажиллагаа 15.00 цагт эхэлнэ. Бүх нийтийн санал асуулга явуулсан дөрвөн субьекттэй ОХУ-ын бүрэлдэхүүнд орох тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, В.Путин чөлөөлөгдсөн нутаг дэвсгэрийн тэргүүн нартай уулзана гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлснийг тус агентлаг уламжилсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ"агентлаг

Нүд тайлсан хүний яриа (Орчин цагийн үлгэр)
Би Москва орохоор Улаанбаатараас галт тэргээр халамцуухан мордлоо. Улсын аварга малчин хүн гар хоосон, ганзага сул явбал муухай, яаж зүгээр явахав гэж бодоод хоёр авдар архитай гарав. Азаар хамт яваа улс маань гашуун нясуун юманд төсөө, архинд хал багатай хүмүүс байж. Хэдийгээр урилгаар, улсын зардлаар яваа боловч очих газар маань Орос гэж бодохлоор нэг их баярлаж хөөрсөнгүй. Би оросуудыг эртнээс сайн мэднэ. Намайг залуухан байхад 505-ын оросууд (хоригдлууд) манай нутагт чулуу хийж, бааюунд шохой шатаадаг байсан юм. Хаа дайралдсан газраа ус, тамхи гуйгаад салдаггүй хэцүү амьтад. Хурга, ишиг хулгайлаад шараад идчихнэ. Чөдөртэй морь хулгай хийгээд улаалаад унаад явчихна. Эм сүвтэй юм таарвал чавганцыг ч чавганц гэж цээрлэхгүй тун аюултай гайхлууд сан. Ямар ч чулуутай хатуу газрыг тарвага, зурам шиг л ухаад хаячихна. Онгон тахилгатай уул, овоог нураахаа ч юман чинээ тоохгүй. Айлын бурханы өмнө мандаасан зулнаас хүртэл тамхи асаадаг хэзээнээсээ жудаггүй хүмүүс. Би орсуудыг мэднээ. Эхнэрээсээ ч илүү, дэндүү сайн мэднэ. Зарах санаатай хэдэн тарваганы арьс авч явсан чинь гаалийнхан булаагаад авчихлаа. Улсын хилийн дээс алхмагц л би сэтгэлээр унав. Галт тэрэг түжигнээд л архи уугаад л байлаа. Хэл ам сайн мэдэх биш, ямар ах дүү, аав ээжийдээ айлчилж яваа биш гэж бодохоос архинаас өөр үнэнч нөхөр, замын хань үгүй болов. Догшин морин дээрээс унадаггүй хэрнээ вагоны орон дээр л гарвал өнхөрч унаад ер болдоггүй. Сүүлдээ бүр аргаа барахдаа дээлээ дэвсээд шалан дээр унтдаг боллоо. Олон хоног архи ууж согтуурсаар яваад толгой эргэчихсэн бололтой. Нэг сэрэхэд нар баруунаас мандаж, вагон урагшаа давхиж л явах, бүүр замаа алдах нь тэр. Босч ирээд шараа тайлсаар байтал баруун зүүн зүгийг байтугай өглөө, орой хоёрыг ялгахаа байлаа. Хамт яваа улсаасаа хаана явж байна вэ гэж хааяа нэг асуухад Сибирь, Сибирь гэх. Хаашаа л харвал чөтгөр төөрч үхмээр шивээ хар мод … Яасан барагддаггүй Сибирь вэ? Намайг газар мэдэхгүй болохоор нь хүмүүс доог тохуу хийж байна уу гэж бодохоос уур хүрч хэн хамаагүй орос, монголгүй агсам тавимаар санагдана. Хааяа галт тэрэг зогсохоор таньдаг, зүс үзсэн хүн таарч юун магад гэж бодоод цонхоор гадагш харвал нөгөө л түрүүчийн зогсоол дээр зогсч байан шонхор шар орос … бүр залхаж гүйцэв. Арга тасрахдаа ингэж Москва руу цөлөгдөхөө мэдсэнсэн бол яах гэж улсын аварга малчин болох гэж зүтгэв, үүний оронд нэгдлийн хэдэн малыг мөр сүүдэргүй болтол газрын нэг тараачихаад аймгийн шүүхийн үүдэнд чулуу няслаад сууж байсан бол ядаж ах дүүгийндээ очоод ганц аяга аагтай сүүтэй цай олоод уучихгүй юу гэж хүртэл саахартай хар цайнд голоо харлах бүр харамсана. Галт тэрэг гал гарсан юм шиг гуугчин давхина. Цонхон цаагуур Сибирийн ширэнгэ, шивээ хар мод, Оросын гацаа суурингууд жирэлзэн өнгөрнө. Вагоны шалан дээр согтуу бөмбөрсөөр байтал авгайн хийж өгсөн дөнгөж зүүнээсээ гарсан торгон дээлийн хээ бараг мэдэгдэхээ больж “Улсын аварга малчин”-ы тэмдэг аль эрт алга болжээ. Ханын толинд нүүрээ нэг харвал улсын аварга малчин гэхийн аргагүй хөгшин нохой шиг ус гүйлгэнэсэн нойтон нүдтэй, үс сахалдаа баригдаж зовхи хацар нь хавагнасан увайгүй хачин амьтан архи нэхэх нь холгүй өөдөөс ширтэж байлаа. Хэд хоног өнгөрснийг бүү мэд. Хоёр авдар архи дуусахын алдад үнэн ч юм уу, худлаа ч юм уу мөнөөхөн зорьж гарсан Москва хотын барааг амьд мэнд харав. Баруун зүүн зүг үл ялгарах, цас бороо хоёр холилдон орсон тэр их хотод очсон хойно миний барьж яваа модон хайрцагны гурван өргөстэй цоожийг оросууд ихэд сонирхон нээхэд бэрх эд байна гэж байгаа бололтой алган дээрээ дэнслэн үзэж толгой сэгсрэн шуугилдлаа. Биднийг “Орос-ий” (Россия) гэдэг өндөр зочид буудалд оруулав. Тэр буудал өндөр гэж тэнгэргүй. Оройг нь олж харъя гэвэл малгай унаж, толгой эргэмээр ойгүй өндөр. Дээшээ олон харвал шартсан хүн савж унамаар. Би хөл гараа хавчуулж эрэмдэг болчих вий гэж эмээх тул цахилгаан шатанд барагтай л суухгүй, явган шатаар явна. Есөн давхарт суудаг би өгсөж, уруудахдаа нэг удаа шатан дээр сууж тамхи татахгүй бол мэнгэр бөглөчих гээд зовооно. Анхны шөнө байшин өндөрдөж, байхуу шингэдээд нойр ер хүрсэнгүй. Архи ууж баймаажин арай гэж нэг юм үүр цайлгалаа. Өглөө хэлмэрч маань бидний хэдэн малчдыг дагуулан гуанзанд оруулав. Баахан дийз тавагтай юм овоолсон тавиурыг гуравхан хуруун дээрээ тавьсан орос хүүхэн өндөр өсгийтэй шаахайгаараа шал тачигнуулан жороолж ирээд л ширээ дүүрэн хоол тавьчихаад буцаж одов. Ямар ямар хоол авчирсан юм бол хэмээн сайтар болгоож харвал тэр дотор аваад үмхчихмээр юм тун цөөхөн ажээ. Усны хорхой, далайн ногоо, усанд чанасан цагаан будаа, хэдэн хэрчим талх гээд ам хөдөлгөх юм алга. Би талх идсэнээс тамхи татсан нь дээр, ногоо идсэнээс нохойн мах идвэл илүү гэж боддог хүн. Гэвч турж үхэлтэй биш. Таньдгаас тахианы хэдэн өндөг харагдаж байна. Том гарын гучин бууз иддэг эр хүнд хоёр гуравхан өндөг юу болох вэ. Нэгийг авч үмхчихээд тачигнуулж байсан чинь манай хэлмэрч “Та яагаад өндгийг хальстай нь идэж байгаа юм бэ” хэмээн зэмлэх аястай муухай харж байна. Би хэллээ. “Хэлмэрч минь өндгийг хальстай нь идвэл арай зажлууртай болов уу гэж бодсон юм” гэвэл тэр харин нэг муухан инээх аядаж “Нутагт очсон хойноо намаас арга хэмжээ авна шүү” гэлээ. Гэвч түүнээс хойш Оросоос ирэн иртлээ өндгийг дандаа хальстай нь иддэг байлаа. Өндөг яах вэ юу ч биш. Хоохий билүү, хоопий билүү нэг бузартай хар цай бий. Хоёрхон данх уухад л зүрх дэлсээд унтуулахгүй зовоочихно. Мань мэтийн улс орос эхнэрийн гарын цайг удаан уувал амархан нүд аних янзтай юм билээ, бурхан минь. Муу гэрээ санасан гэж жигтэйхэн. Шөнө дугхийв үү, үгүй юү зүүдэнд нутаг ус цэнхэртээд явчихна. Өглөө сэрэхэд дэр нойтон байх нь ичмээр. Нас ахиж, зовлон үзсэн тулдаа л орондоо шээлгүй ирсэн. Нэг өдөр цай холдож толгой эргээд байхаар нь ганц “дугуй булант” авч өөрийнхөө гараар цай хийж ууя гэж санаад дэлгүүр рүү сэмхэн гараад ганцаараа алхчихсан чинь төөрөөд буцаж буудлаа олдоггүй. Халууцаж ядарсандаа дээлээ сугалдаргалчихаад алхжээ явсан чинь нэг жижигхэн дэлгүүрт олон хүн оочирлон зогсож байна. Олон рүн зогссоныг бодоход энд цай лав бий биз гэж санаад мөнөөх урт оочирын ард очоод зогслоо. Хөлөө эцтэл зогсч зогсч дэлгүүрт арай ядан ороод мөнгөө гаргатал юун цайтай манатай. Худалдагч нь бололтой нэг хар хувцастай, сахалтай орос үхчихсэн тэрийгээд хэвтэж байдаг байгаа. Цайнаас өөр юм бодох зав ухаангүй явсан миний айсан, сэжиглэснийг хэлээд яахав. Тэгж би санаандгүй явж байгаад Лениний “мазаалайг” үзчихсэн юм. Үхсэн хүний хүүр үзэж балмагдаад “дугуй булант” эрж явснаа ч мартчихаж. Ийнхүү их хотод орж гараад нааш цааш цуваад байгаа харагдав. Өлсч явсан тул цай олддоггүй юм бол хоол идье, гуанз байж юун магад гэж бодоод явчихсан чинь бөөн адгуус амьтад … Миний архи уух болгондоо хар даран зүүдэлдэг нөгөө аймшигт араатнууд … Олон хоног нанчид зооглоод архины цагаан солио тусч байгаа юм болов уу гэж санаад дээш харсан чинь тэнгэрт нар, газарт сүүдэр минь харагдаж байнаа хөөрхий. Гутлаа суга татаад газар гишгэж үзвэл бас мөр байна. Ямар ч байтугай солиороогүй юм байна гэдгээ ухаарч сэтгэл бага зэрэг амсхийх сацуу хажуу тийшээ харсан чинь манай муу эхнэрээс өөрцгүй нойрмог нүдтэй харвингаа дааж ядсан нэг бүдүүн амьтан усан дотор эвшээлгээд хэвтэж байх нь тэр. Эхнэртэй минь адилхан энэ хөөрхөн гайхал хаа газрын ямар амьтны үр сад юм бол хөөрхий хэмээн сэтгэл уяран тамхи татаж суутал гэнэт нэг хүн мөрөн дээр гараа тавих шиг боллоо. Цочин харвал нэг сайхан ширээ хүрэн ат намайг монгол хүн байна гэдгийг таньсан бололтой үнэрлэн зогсч байлаа. Харь газар хэл нэвтрэхгүй олон оросын дунд ганцаардаж явсан миний бие монгол тэмээ үзээд нутгийнхаа хүнтэй уулзсан лугаа адил өөрийн эрхгүй нулимс унагаалаа. Нэгэнт буусан буудлаа олохгүйгээс хойш хаа явахав. Зан араншинг нь мэддэгээр нь энэ тэмээний хажууд л хоноё гэсэн шүү юм бодож дээшээ хараад хэвтэж байтал шүгэл гэнэт тасхийж цагдаа хүрээд ирлээ. Хөлөө хавсран зогсоод ёслон илтгэх тэр цагдаагийн амнаас миний мэдэх ганц ч гарсангүй. Гэтэл нөгөө цагдаа миний араар тойрч бүсэнд хавчуулсан хэт, хутгыг шохоорхонгуй харснаа аваад аль гэж байгаа бололтой гараа сарвайлаа. Сонирхоод үзэх гэсэн юм байлгүй гэж бодоод хутгаа хуйнаас нь сугалтал мань эр харин миний гар луу гялсхийтэл өшиглөснөө намайг тас тэврээд авлаа. Цагдаа гэж санасан чинь дээрэмчин байх нь. Миний дархан ташаанд өөрөө гүйгээд ороод ирсэн чам шиг муу сахалтай шар чөтгөр байтугай нас, шүд гүйцсэн эмнэг, азарга тэсдэггүй юм гэсэн ааглуу бодол толгойд гялхийх сацуу омог огшоод тонгорчихсон чинь чулуун шалан дээр нөгөөх маань ар дагзаараа тас саваад унах нь тэр. Ач тач ноцолдож байж мөнөөх их санаатай эрийг түрүүлгий нь харуулан унагаад бүснийхээ үзүүрээр гарыг нь ард нь хүлж байтал бөөн цагдаа нар гүйлдэн ирж намайг тал талаас нүдэж гарлаа. “Та нар яаж байна. Би Монгол улсын сайн малчин, Алтанширээгийн Аюурзана байна” гэж хэдэнтээ учирлан хашгираад ч нэмэр болсонгүй. Олны хүчинд автан баривчлагдаж цагдаагийн газар хүргэгдэв. Гэтэл харин дарга нь учир мэдэх тохитой хүн таарч паспортыг үзээд буудалд маань хүргэж өгч билээ. “Орос-ий” гэж хашгираад байхад ухаардаггүй энэ оросууд хэлээ мэддэггүй хачин улс шүү гэж өгүүлснээ Аюурзана гуай аль эрт унтарсан тамхиа асаалаа.
- Та тэгээд авгайдаа гадаадаас юу авчирч өгөв дөө гэвэл тэрээр:
- Юу ч авчраагүй ээ. Архагтай зовлогоо л арай чүү чирч ирсэн. Тэндхийн дэлгүүрт санхюу гөлөм, хулсан ташуур байдаггүй юм. Өөрийн унаатай явсансан бол хэдэн аятайхан дөчийн бидон харагдаж байна лээ. Харин амьтны хүрээлэнд нүднээсээ бөөн бөөн нулимс унаган зогссон нөгөө муу тэмээг л одоо болтол өрөвдөөд байдаг юм. Хол явж дэмий юм үзэх дэмий юм билээ. Хожмын өдөр сэтгэлийн там ...

Догмид Балжир

Аяга чинь хагархай, Уурга чинь хугархай байг...
Одоогоос олон жилийн өмнө нөхөр бид хоёр хуримаа хийж, гал голомтоо бадраасан юм. Хуримын зочдын ерөөл, найр наадам, дуу хуур дундаас нэг л үг их содон сонсогдож байлаа. Нөхрийн маань нагац ах "За аяга нь хагархай уурга нь хугархай байг" гэж хэлж билээ. Шинэ айлын найранд хэлсэн энэ ерөөлийн үгэнд гомдоогүй ч лав л баярлаагүй санагдаж байна.

Гурван жилийн дараа манайх хаанаас ирснийг нь мэдэхгүй хачин муухай амьтантай боллоо. Тэр жижигхэн эрх танхи амьтан дур зоргоороо гэж ч жигтэйхэн. Сахилгагүй гэж аймаар, Миний 10 жилийн хөдөлмөрийн хөлсөө шингээж байж цуглуулсан, манай гэрийн хамгийн үнэт зүйл болох хэдэн зааны минь цуглуулга хамгийн түрүүнд дайралтанд өртлөө. Өмнө нь Монгол телевизийн "Хобби" нэвтрүүлэгт орж, цуглуулгаараа битүүхэндээ гайхуулж суусан хүн чинь хэдхэн сарын дотор хугархай хушуутай, сүүлгүй, хагархай голдуу хэдхэн зааны дүрстэй л үлдэв. Дараа нь манай нөхөр довтолгоонд өртлөө. Мань хүний ганц бахархал, шинэ жилийн мэндчилгээний цуглуулга хаа сайгүй тарж, зарим нь бүр хогийн сав, жорлонгийн суултуур дотроос ч гарч ирдэг болов.

Ингээд манайх гэдэг айлд "Дээшээ, дээшээ. Бүр дээшээ гэдэг" хууль үйлчилж эхлэв. Нөгөө газарт байх ёстой гутлын алчуураас эхлээд хогийн шүүр хүртэл зиндаа дээшлэн арай л бурханы дэргэд заларсангүй. Гэтэл удаа ч үгүй маш том хориглон хамгаалалт хийгдэж эхэллээ. Бүгдийг нь цоожлоод, хаагаад уяад, скочдоод суухаас өөр аргагүй болов. Бүх шүүгээний хаалгыг скочдож, бүх цонхны түгжээг түгжиж, бүх юмыг баглаж тавьчихаад арай гэж санаа амраад сууж байтал дахиад л хэрэг бишдэх нь тэр. Нөгөө сайхан амьтан чинь 6 давхрын цонхоор үсэрч амиа хорлочих гээд айлгаж эхэллээ.

Нөхөр бид хоёр арга хэмжээ авахаас өөр аргагүй болж бүх цонх, тагтандаа төмөр тор хийлгэж, яг л шоронд амьдарч байгаа юм шиг суух болов. За ямар ч гэсэн энэ хүнийг цонхоор алдчихгүй боллоо хэмээн жаахан амсхийтэл бас нөгөө нөхөр чинь гараа зүсээд, хаалганд хавчуулаад, хаврын нялх ногооны навч шиг жижигхэн гараасаа цус урсгачихсан сууж байх юм. Сандарсандаа хамаг хутга шөвгөө зусланлуу цөлж, хаалга үүдээ нугасаар нь салгаж авчихаад санаа амарлаа. Мань хүн амиа хорлох гэж сандаргах нь арай л гайгүй болов.

Гэхдээ манайд бүтэн юм, гялгар цалгар юм бараг үлдээгүй болохоор түүнээс айх ч нэг их шаардлагагүй боллоо. Гэтэл нөгөө хүн өөрийгөө гоёх ажилд шилждэг юм байна. Нөхрийн зангиагаар гутлаа баглаж, миний хэдэн ээмэг зүүлтийг салгаж, уруулын будгаар минь ханын цаас цоохорлож, нүдний харандаагаар хивсэн дээр цэцэг зурж, дахиад л бөөн үймээн. Үүдэнд байх ёстой бүх зүйл хоймор гарч,харин хоймор байх ёстой зүйлс гадаа гарчихсан байх янзтай.

Миний гар утас, нөхрийн цаг эгчийн түрийвч бүгд хогийн савруу ороод алга болох жишээтэй. Гэвч тэр этгээд арай гайгүй том болсон ч түүний залгамж халааг дүү нар нь өвлөн авч, энэ үймээн манай гэрт олон жил үргэлжлэж байна. Ёстой нөгөө хуримын ерөөл биелэлээ олж хагархай аягатай, хугархай баахан хогшилтой л айл л байна. Хамгийн хачирхалтай тэр дайсны цэргийг жаахан ч гэсэн инээхээр сэтгэлд нар мандаж, хэдхэн ширхэг үсийг нь үнэрлэхэд л дуу аялмаар болоод л ирнэ. Түүнийг дуулахаар өнөөх хөглөрсөн жижигхэн гэрт гэгээ татаад л ирэх шиг санагдана. Үртэй айлын аяга хагархай. Үрээтэй айлын уурга хугархай гэж үүнийг л хэлдэг аж
Зохиолч Б. Цоожчулуунцэцэг

Зөнөг өвгөн.../Тэмдэглэл/
Энэ захидлыг асрамжийн газарт нас барсан нэгэн өвөөгийн эд юмс дотроос олсон бөгөөд олон нийтэд зориулан сэтгэл зүйн сэтгүүлүүд дээр нийтэлж интернетед цацаснаараа олон нийтийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн байна.

Асрагч бүсгүй минь чи юу ойлгож юу харж байгаа юм бэ? Намайг харж байхдаа чи юу бодож байдаг юм бэ? Нүд нь ширгэж харц нь мөхсөн нэгэн өвгөнийг харж байна уу? Өөрөө ч хоолоо бариад идэж чадахгүй болсон ааштай зөнөг өвгөныг харж байна уу? Намайг оймс гутлаа олохгүй мунгинаж байхад чи аргаа баран надруу хашигчахыг чинь намайг анзаардаггүй гэж боддог уу? Намайг юу ч хүсэж шаардах тэнхээгүй болж хүний гарт бүрэн орсон өвгөн гэж боддог уу? Намайг асарч тойлхоос өөр зүйл байхгүй гэж боддог уу? Чи тэгж л бодож байна уу? Чи үүнийг л харж байна уу? Асрагч бүсгүй минь нүдээ нэгээд намайг нэг сайн хараач. Чи намайг огт анзаарахгүй юм. Харин би чамд хэн болохоо хэлмээр байна. Би энд хичнээн чиний бүрэн эрхшээлд байж ,чиний зааварчлага болгоныг биелүүлж, чиний хүслээр хооллодог ч гэсэн би хайрт аав ээж, хайртай ах эгч нартайгаа цуг амьдардаг аз жаргалтай арван настай хүү юм шүү . Хөл минь далавчтай юм шиг газарт хүрэхгүйгээр гүйж байгаа арван зургаан настай хүү билээ би.. Одоо би хайрттайгаа учирна хэмээн догдлон гүйж яваа хорин настай залуу билээ би. Харин одоо би хэдийнээ хорин тав хүрсэн аав хүн болжээ. Гуч хүрлээ хүү маань ч өсөж том болсон байна. Бид салж хагацхааргүйгээр холбогдсон байна. Дөч хүрлээ хүүхдүүд өөрсдийн амьдралаа зохион биднийг орхиод одлоо. Тавин насан дээр дахин үр хүүхдүүдийн хүүхдүүдтэй эрхлэн сууж байна даа би чинь. Хайрт ханьтайгаа хамт ач зээ нараа асран халамжлан жаргалтай амьдарч байна би. Гэтэл гэнэт хар сүүдэр тусаж над дээр тусаж амьдралын минь нэг хэсэг надаас хагацан одлоо . Хайрт хань минь намайгаа орхин мөнхжингийн орныг зорив. Ирээдүйг бодхоос айдаст автагдах боллоо би чинь. Одоо би хүүхдүүдийнхээ хүүхдүүдийн төлөө амьдрах л үлдлээ. Одоо би өнгөрүүлсэн он жилүүдээ санагалзан надад байсан хайраа дурсан суух байх л үлдлээ. Одоо би хөгшин өвгөн болжээ. Өтөл нас намайг илүүтэй доромжлохын тулд намайг тэнэг харагдуулдаг боллоо. Бие мах бодь маань доройтож, зүс царай маань гундан хүч тэнхээ минь намайг орхин одлоо. Зүрх байсан газар бул хар чулуу бий болсон байна. Гэвч өгөршсөн бие дотор минь залуу хүү амьдарсаар байна. Миний зүрх дахин хүчтэй цохилж байна. Би бүх баяр хөөр,гуниг гутралаа эргэн дурсаж сууна. Би одоо хүртэл хайралсаар, амьдарсаар байна. Тэр урт юм шиг мөртлөө тийм богинохон амьдралаа би дурсан сууж байна. Одоо би энэ хорвоо дээр мөнх зүйл гэж нэгээхэн ч байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс хүмүүсээ нүдээ нэгээч, намайг олж хараач би чинь зөнөг залгасан ааштай өвгөн биш гэдгийг олж хараач дээ. Надруу анхааралтай хар, тэгвэл намайг хэн болохыг мэдэх болно.

Хөгшчүүлээ хайрла. Бид ч гэсэн нэгэн цагт хөгширнө

Төрийн хууль
Өвгөн Балбар хашин зээрдээ эмээллэж хуучин хар богцоо ганзгалаад «Ай хөөрхий. Данхар толгойт, далай нөхөөст нэр минь бид гурав ч хөг нь өнгөрч дээ» гэж толгой сэгсрэн өгүүлэв.

Эмгэн нь дайзтай сум авчирч өгөхдөө:
- Яасан ч хэрээ мэддэггүй өвгөн бэ дээ чи. Хар гөрөөс намнана гэж ганцаараа хөвч зүглэснээс Ононгийн эргээр муу дэгээгээ чирээд гэлдэрч явбал аштай юу гэжээ.

Өвгөн нь:
- Түй харалмар. Эр хүний явдалд битгий оролц гэж эс хэллүү чамд. Хөвчид баавгай олширч, хандгай буга идэж байгааг сонсоод би зүгээр суух хэрэг үү!?
- Дал хүрсэн чи л хар гөрөөс цөөрүүлдэг нь болоо юм биздээ. Гай болж мориноосоо ойчвол ч яах юм билээ. Өмх яс чинь хуурай мөчирөөс амархан хугарна шүү дээ.
- Ан гөрөөнд мордох гэж байхад билэггүй юм бүү донгос. Хөвчөөр тэнэх завтай хүн надаас өөр хэн байгаа юм бэ. Түй харалмар. Гэрийн мухар сахиж, цай гүзээлсээр байгаад хамаг бие минь улцгар хөх зовлого болж гүйцлээ. Анч Балбар өтөллөө ч гэсэн үхсэн мах бишээ. Хээр гарч хийморио сэргээх ёстой гэв.

Өвгөн чухам мордох үедээ муу хөгшнөө арай ч дэндүүлэв үү дээ гэж бодоод сэтгэлийг нь засан зөөлөн үг хэлэхээр шийдэв.
Гэсэн ч тийм үг ололгүй гайхаш тасран зогссоноо:
- Хөгшөөн хүрэгч үнээний чинь дэлэн хавдсан гэлүү. Би чамдаа баавгайн савар авчирууж. Чи маажиж домноорой гэж аль болохоор аятай зөөлөн хэлжээ.
Балбар гуай залуугийн цагт буу үүрээд гарахдаа «хөгшөөн чи тогоогоо тавьж байгаарай. Би нэг гур үүрч ирэх минь» гэдэгсэн. Балбар шиг ингэж хэлсэндээ хүрдэг бол ч бардам ам илүүдэхгүй шүү гэж манай нутгийнхан ярьцгаадаг байлаа. Аглаг зэлүүд газар хүрч ирэхдээ өвгөний хийморь үнэхээр сэргэжээ.
Ай хөөрхий, мөнх ногоон хангай, мөнгөн цагаан сарьдгууд минь гэж залуудаа сонсож байсан бөөгийн дуудлагаас шивгэнээд чиний хээр өвөр суган дор ядаж арван жил гөрөөлөх юмсан гэв.
Гэрээсээ дагуулж гарсан Хэрмэн цоотгор гэдэг нохой нь чандага хөөгөөд явчихсан үед өвгөн овгор хар бутан дээр ихэмсэг хэвтэж байгаа том гэгчийн баавгай олж үзэв.
Мөн ч лут эд юм. Жинхэнэ шар маахай гэдэг чинь энэ дээ. Тэгээд хорин дөрөвдөх минь болно шүү. Тиймээ, хорин дөрөв дэх гэж өгүүлэн морио бургасны мөчирөөс уяж, бойтог гутлаа тайлж хаяад сүлжмэл ноосон оймстой хөлөө зөөлөн гэгч зөөж тависаар дөхөв. Буун дуугаар шар маахай ухасхийн босож газар доргитол хашгирснаа хар эрчээрээ дайрч ирэв. Буу хоёр дахин тасхийсэн боловч баавгай ойчсонгүй. Харин агшин зуур өвгөнийг үслэг том савраараа дарав. Балбар гуай амьсгал давчидах зуур соёо нь ярзайсан аймшигт том амнаас эвгүй муухай үнэр ханхалж байхыг мэдэрчээ. Энэ хүнд мөчид цуут анчны ухаан самбааг үзүүлж, хутгаа сугалахыг оролдтол баавгай огцом хүчтэй чарлаад өвгөнийг орхиж эргэв. Балбар гуай өндийж харвал Хэрмэн цоотгор нь хүчирхэг араатны ууцан дээр хачиг мэт наалдчихаад чадлын хирээр хазаж, шархтсан баавгай тоос манаруулан эргэлдэж байлаа. Энэ үеэр үнхэлцэг нь хагарах шахсан зээрд морь бургасны мөчрөөс цулбуураа суга татаад хар богцоо далбагануулан давхиж одов. Өвгөн буу руугаа ухасхийх гэсэн чинь хөл нь хөндүүрлээд хөдөлж болсонгүй. Хэрмэн цоотгор баавгайн нуруунаас үсэрч буунгуутаа буруулан зугадаж, эзэндээ тулгарсан аюулыг холдуулж чадлаа.
Анчин өвгөн Хэрмэн цоотгороо хөтлөөд таяг тулж ой тайгаар хэдэн өдөр мацлаа. Хүйтэн булгийн уснаас гэдсээ цүдийтэл залгилаад, түр амсхийх зуураа «Би ер нь бүх насандаа ингэж өлссөн бол уу» гэж бодов. Аа тийм. Архангелийн татлаганд очоод иймэрхүүгээр өлссөн юм байна. Yүнээс өөр огт үгүй гэж шивэгнэнэ. Хэрмэн цоотгор ямар нэгэн ан айсуйг ажигласан бололтой чихээ хөдөлгөж өндөлзөв. Балбар гуай цоотгорын толгойг хормойгоороо хучаад буугаа бэлтгэтэл, унанги мөчир хуга гишгэсээр нэгэн гайхамшигт амьтан өмнө нь хүрч ирлээ. Сайхан хангал буга ногоон нүдээ гялалзуулан суниагаад сөөг бургас гам хайргүй шөргөж эхлэв.
Цусан эвэр чинь загатнаж байгаа биз дээ. Гэнэхэн хонгор минь долоовор хуруугаа хөдөлгөх төдийгөөр дор чинь хэвтүүлээд, тастан огтчин идчих тийм хүчтэний өмнө байгаагаа мэдэж байна уу. Чиний оронд муу улаандай, ядаж өмхий хүрэн ч байсан бол гэж өгүүлтэл, Хэрмэн цоотгор нь хуцан архираад цочсон буга хажуугийн төгөл рүү цойлов харайв.
Хоёр гөрөөчид гунхан ганхан сажилсаар эртний нэгэн марааны дэргэд хүрч ирлээ. Балбар өвгөн дагуулынхаа толгойг хормойгоор хучаад мараа сахиж шөнөжин суужээ.

Адтай муу өлсгөлөн, Архангелийнхаас лав хоёр дахин илүү болж дээ гэж бодов. Yүрээс өмнөхөн ямар нэгэн амьтны бараа тормолзоход нуухтай нүдээ арчиж ажигласаар буугаа шагайв. Гар нь чичирч бууны нь ам жингийн годил шиг савлаж буйг мэдээд дэргэдээ ирүүлж байж туршихаар шийдэв. Архайж дархайсан хоёр хандгай, бараг эгц дээрээс нь өнгийн зогссонд өвгөн шүлсээ гүд хийтэл залгиснаа уур цухал нь гэнэт дүрсхийж:
- Yхлээ эрсэн гайхлуудаа нүднээс далд ор гэж хашгирав.
Тамир нь барагдсан өвгөн сүүлчийн ганц сумаа гунигтайгаар ширтэнэ. «Хичнээн ч шувуу, бор гөрөөсөнд тургив даа. Тэгээд шалбалж ч чадаагүй шүү. Доройтол гэдэг мөн ч бэрх юмаа» гэж хоолой чичрүүлэн үглэв. Цог шиг улайсан нүдээ эргэлдүүлэн, омголтож хатсан уруулаа хөдөлгөж үхье үү, амьдрая уу гэж бодсоноо амьдрах ёстой. Яалаа гэж үхэх билээ, гээд хашгиран босох гэсэн нь сохор номингийн шороо үмхээд ойчжээ. Тамиргүй гараараа газар тулж дахин өндийгөөд хөөрхий нохойгоо улангассан нүдээр ширтэж хирчигнэн өгүүлрүүн:
«Би сэтгэлт хүн учраас амьд үлдэх ёстой. Аврагч минь чи, дахиад авар. Мэдэвүү. Дахиад намайг авар. Тэгэхдээ амь насаараа авар» гэлээ. Хөөрхий цоотгор эзнээ эгц ширтээд алжаангуйгаар эвшээв. Энэ өвгөнд үнэн зүрхнээсээ зөвшөөрч «За» гэх шиг санагджээ.
Би чинь сэтгэлт, жаргалт хүн учраас л ингэх ёстой. За чи минь цаашаа хараач дээ. Над руу бүү ширтээч, ухаалаг нүд чинь хичнээн өрөвдөлтэй байгааг ойлгооч гэж бувтнаад нохойгоо дахин ширттэл өмнө нь гурван цоотгор бүртэлзэж, газар дэлхий ногоон өнгөөр туяарав.
Анчин, эцсийн хүчээ гаргаж, ширэнгэт гацаа руу заагаад «туу, туу» гэж шивгэнэлээ. Ядарч туйлдсан цоотгорын анч авьяас сэргэж, эзнийхээ заасан зүг рүү эргэж хуцтал буу тасхийжээ.
Амьсгаадан уухилсан морьдын хамар, толгой дээр нь паржигнаж хүчирхэг хэдэн гар өвгөнийг хийд өргөн авав.

Балбар гуай нүдээ алгуур нээж, толгой сэгсрэн:
- Та нар ялимгүй хожимдож дээ. Даанч ялимгүй гэхэд нь
Морь чинь сая очсон шүү дээ. Тэгээд л бид хожимдчихлоо. Гэсэн ч таныгаа амьд мэндэд чинь олсондоо бид баяртай байна. Хэрэв буун дуу сонсоогүй бол олохгүй өнгөрч ч мэдэх байсан гэж цаадуул нь хариулав.
Балбар өвгөн арваад хоног хэвтээд тэнхэрч билээ. Турж үхэхийн туйлд хүрчихээд байж хажуудаа ирсэн хандгай буцаана гэдэг чинь мөн ч гайхалтай хэрэг.

«Yхэх нь байна шүү дээ. Сэвсэн дээр чинь уйлах үр ачгүйсэн бол бас ч яая гэхэв» гэж эмгэн нь хатуу зэмлэжээ. Өвгөн, нударга шиг том модон гаансаараа дохиж занган сүрдүүлээд:
- Түй харалмар. Төрийн хууль гэдэг чинь Балбарын амьтай чацуу юмуу. Балбар өлсвөл зөрцөж болно гэж тэр хуулийг чинь батлаагүй. Дахиад ингэж бүү дуугар гэжээ.

БАТЫН НЯМАА

Зохиолч Б.Нямаа 1928 онд Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт төржээ.
1942 оноос уран зохиол сонирхон оролдож “Гомпил”, “Хамаатан садан”, “Анхны жил” тууж, “Араараа модтой Биндэрьяа” “Бид гурав”, “Арандалынхан” роман, “Төөрсөөр төрөлдөө” кино, “Нэр төр”, “Нүд” зэрэг драмыг жүжиг бичжээ.
Б. Нямаа шилдэг бүтээлээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртжээ. (эх сурвалж: biirbeh.mn)

''Үнэ цэнэ''
Нэгэн аав өдөржин машин угаалгын газар машин угаачихаад сунаж унах шахан гэртээ иртэл охин нь халуун хоол хийгээд тавьчихсан, гэрээ цэмцийтэл цэвэрлэчихсэн хичээлээ хийгээд сууж байв. Дээрхи байдлыг хараад аав нь гайхсан ч ядарсандаа, халуун хоолоо идчихээд охиндоо баярлаад сууж байтал охиных нь ангийнх нь багш утасдаж охин нь хичээлээ тасласаныг хэлээд ирж уулзахыг хүсэв.
Цэвэрхэн гэр, халуун хоолны учрыг мэдсэн аав охиноо нүүр нүдгүй загнасан ч охин нь юу ч хэлсэнгүй. Маргааш өглөө нь хөөрхий аав том болсон охиноо дагуулаад сургууль руу нь хүргэж өгөхөд, өндөр төлбөртэй сургуулийн боломжтой айлын хүүхдүүд өнөөх өнгө нь гандсан хувцастай угаагч аавыг хялам цэхэм хийж харж, охиныг нүүр хийх газаргүй болгожээ. Ийнхүү аав нь охиноо ангид нь оруулж өгөн багштай нь уулзчихаад ажилруугаа яаран явав.
Охин аавыгаа ангиас нь гарч явах гэхэд нь гүйж очоод өөрийг нь хичээл тарахаар заавал ангийнх нь үүднээс ирж авахыг захьжээ, хэрэв ирж авахгүй бол маргааш дахин хичээлээ таслана гэж сүрдүүлжээ. Ингээд аав нь өөрийнхөө өнгө нь гандсан хувцас, байгаа байдлаас ичиж, охиноо эвгүй байдалд оруулахаас санаа зовсон хэдий ч хичээлийг нь таслуулахгүйн тулд уурлан, уцаарлан байж арга буюу зөвшөөрч ирж авахаар болжээ.
Орой болж аав нь ажил тарах болоогүй байхад менежерээсээ чөлөө авахаар ороход дургүйцэх нь битгий хэл өөдөөс нь “Та өнөөдөр эрт харьж амраад, маргааш өглөө эрт ирээрэй” гээд явуулав. Гайхсан хэдий ч охиноо сургуулиас нь авахаар яаран гүйсээр сургууль дээр нь очжээ. Удсан ч үгүй дунд сургуулийн хичээлийн хонх чих дүнгэнэтэл жингэнэж охины ангийн хаалга онгойход хаалгаар гүйлдэн гарч ирсэн хүүхэд бүр түүнтэй мэндэлж, хүндлээд байгааг хараад өөрийн эрхгүй гайхшралд орон зогсов. Гэтэл охин нь ангиасаа гарч ирээд аавдаа үнсүүлчихээд багш тантай уулзана гэсэн би түрүүлээд гарж байя гээд ангийнхаа хүүхдүүдтэй гүйлдээд явчихав.
Охины ангийн багш түүнийг ангид урьж оруулаад охиных нь бичсэн “Үнэ цэнэ” гэсэн гарчигтай зохион бичлэгийг уншуулжээ. Охин нь ийн бичжээ.
Би өглөө болгон ангийнхаа хүүхдүүд шиг аав ээжийнхээ машинаар хүргүүлж сургуульдаа ирдэггүй. Автобусаар л ирдэг. Надад “I phone”, “I pad” байхгүй. Миний сольж өмсөх хувцас цөөхнийг манай ангийн хүүхдүүд мэддэг болохоор би сургуульдаа ирэхээс ч ичдэг. Надад кафед сууж, кофе ууж, зайрмаг идэх мөнгө байхгүй болохоор би хичээлээ тараад ангийнхаа охидуудтай нийлж чаддаггүй. Учир нь миний аав машин угаалгын газар машин угаадаг бага цалинтай ажилчин. Би сарын өмнө энэ сургуулиасаа гарч жирийн хүүхдүүдтэй, жирийн сургуульд явахыг гуйхад аав маш их уурласан. Би жирийн сургуульд явахын тулд аавыг авч өгч чадахгүй юм чинь гээд“I phone” авч өгөхгүй бол сургуульдаа явахгүй гэсэн. Гэтэл аав мань надад, намайг ганцхан сар хүлээвэл авч өгнө гээд хичээлээ таслахгүй, заавал онц сурах хэрэгтэй шүү гэсэн юм. Ингээд би өчигдөр амралтын өдөр байсан болохоор аавтайгаа хамтдаа үсчин орж үсийн засуулъя гэж бодоод аавынхаа ажил дээр нь очиж даргаас нь чөлөө гуйх гэтэл дарга нь надад хандан аавыг угаах ёстой машинуудаа түрүүлж дуусгаад галт тэрэгний буудал руу ачигч хийхээр явсан гэсэн. Ингээд би гэртээ ирээд баахан уйлж сууснаа аавыгаа ирэхэд нь халуун хоол хийгээд гэрээ цэвэрлэцэн байж бая гэж бодоод гэрээ цэвэрлэж байгаад аавынхаа шкафан дотор гадуур нь улаан туузаар ороосон хайрцагтай зүйл байхыг хараад сонирхоод үзтэл “I phone” байсаныг нь харсан юм.
Тиймээ өнөөдөр миний төрсөн өдөр. Миний аавын авч өгсөн “I phone” манай ангийн хүүхдүүдийн барьдаг утастай адилхан үнэтэй ч аавын минь хөлс хүч, сэтгэл зүрхийг тооцвол үнэ цэнэ нь харьцуулшгүй их юм. Би аавынхаа ачийг нь хариулж, хүслийг нь биелүүлэхээр хичээн суралцах болноо. Миний аав энэ хорвоогийн хамгийн сайн аав, би аавдаа хайртай” гэсэн байжээ.
Тиймээ хүний амьдралын үнэ цэнэ гэдэг сэтгэл дээр тогтдог юм шүү.

Баавгай буусан намар
Нэг намар Хэнтийн нурууны баавгайнууд бараг цөмөөрөө буугаад ирж билээ. Тэр бол 1988 он байсан юм байна. Баавгай уг нь ян сарьдгуудын гүнд балар тайгад шивээлэн амьдардаг амьтан. Ил гарч хүн малд харагдах нь бараг үгүй. Аймшигт махчин араатан. Тийм атлаа дан махаар хоолшдоггүй, заавал самар, жимс ургамлын гаралтай хоол
тэжээл хольж иддэг онцлогтой. Ичээлэхийнхээ өмнө самраар өөрийгөө бордож хаанаас нь ч харсан халбаганасан амьтан болох ёстой. Гэтэл тэр жил хөвчид самар гарсангүй. Намар болж ургамал гандсанаар баавгай таргалах нь байтугай турж эхэлжээ. Өлссөн баавгай элбэгээр нь улаан шоргоолжны үүр ухаж эхэлдэг байна. Шоргоолжинд альдегид хэмээх спирт бий. Тэрэнд нь согтсоор байгаад архины цагаан солио тусч хаашаа ч хамаагүй тэнэж юуг ч хамаагүй хийдэг. Ийм баавгайг ард түмэн хорхойтсон баавгай гэж нэрлэдэг билээ.
Баавгай ингэж хорхойтох үзэгдэл 1962,1971 онуудад мөн болж байсныг эрдэмтэд тэмдэглэж үлдээсэн байдаг. Үүнээс өмнөх жилүүдэд юу болж байсан нь манай орны хувьд бүрхэг.Гэвч энэ удаагийнх шиг айхавтар явдал урьд өмнө огт болж байгаагүй гэж нутгийн анчид толгой сэгсэрцгээдэгсэн. Хэнтийн их нуруу нь Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгийг дамнан оршдог. Эндээс буусан баавгайнууд баруун тийш гэхэд Төв аймгийн Баянчандмань сумын нутаг хүртэл,70-80 км, өмнө чиглэлд Баян сумын нутаг төмөр замын 12 дугаар зөрлөг хүртэл 130 км, зүүн өмнө чиглэлд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Өгөөмөр бригадын нутаг хүртэл 200 гаруй км хол газар ил гарч гүйсэн байна.Тэд цагаан газар гарч ирээд эхэндээ айж балмагдан жигтэйхэн их давхидаг аж. Нэг ойгоос нөгөө ой руу гүйгээд орчихдог шигээ санана л даа. Дараа нь цөхөрнө, ядарна. Бүүр сүүлдээ цагаандаа гардаг байна. Айлын эзгүй гэр хадланчдын майхан ухаж, идэж уучихмаар юм байвал цөлмөж дуусгана. Адуу мал руу ч халддаг. Тэр жилийн баавгайн хорхойтолтыг шинжлэх ухааны академи сум бүрээр нарийн судалгаа гаргуулж хохирлыг тооцсон байдаг юм.
Судалгаанаас харахад Батсүмбэрийн зөгий үржүүлгийн газар хамгийн их хохирол амсчээ. Хужирт, Моност тохойн 40 бүл зөгийг сүйтгэж хамаг балыг нь идэж дуусгасан байна. Мөн Естийн рашаан их хохиролтойд тооцогдоно. Бурхны том байшинг нь нурааж бурхан тахил идээ будааг нь ёстой будаа болгож дууссан билээ. Сүүлдээ рашаанчдын очдог замыг нь эзлэн авч, тав хоног гэр майхнаас нь гаргахгүй сахисан байдаг. Тэднийг анчид ирж аварчээ. Бас нэг золгүй явдал болжээ. Хагийн хар нуурын эрэг дээр Майдар дарга очиж ан хийж байх зорилгоор нэгэн байшин бариулсан юм байна. Тэр байшинд нь Мөнгөнморьтын хорихоос оргосон нэгэн хоригдол амьдардаг байж. Нуурнаас загасаа бариад идчихнэ. Самар жимсхэнээр бас гэдсээ хуурчихна. Гэтэл нэг өдөр хорхойтсон баавгай хүрээд ирлээ. Оргодол ч байшиндаа зугтан орж хаалга үүдээ дангинатал түгжээд бүгчихэж. Нэг хонож, хоёр хонож, нөгөө баавгай явдаггүй, үүдийг нь сахиад хэвтээд байж. Хэд хоносныг бүү мэд. Хожим нь хоригдол байшиндаа, баавгай үүдэнд нь турж үхсэн байсныг түүгээр явж байсан аянчин гөрөөчин хүмүүс илрүүлсэн юм. Хоригдол бугын шор эвэр атгаастай үүд рүүгээ мөлхөж байсан чигтээ өөд болжээ. Баавгай бас урьдаас нь архирсан байдалтай хатчихсан байж.
Хорхойтсон баавгай Улаанбаатар хүртэл тэнээд ирж билээ. Амгалангийн Материал техникийн хангамжийн баазын хашаанд, мөн Богд уулан дахь Төрхурахын үслэг ангийн аж ахуйн гал тогоо руу дайрч орж агнуулжээ. Бас Багануурын уурхайн тэслэх бодисын агуулахад баавгай орж иргэний хамгаалалтын бэлэн байдал зарлуулж байсан удаатай гэнэ.
Хорхойтох үзэгдэл наймдугаар сарын дундаас арван нэгдүгээр сарын эхэн буюу бараг ичээнд орж дуусах үе хүртэл үргэлжилжээ. Олон зуун баавгай бууж ирсэн гэж үздэг бөгөөд харин ууландаа эргэж харьсан нь цөөхөн гэнэ. Хүмүүс ихэнхийг нь галзуурч, согтуурснаар нь далимдуулж агнаж устгаж арьс, өөх, доньт саврыг нь авч хоцорсон юм.
Баавгай хэнэггүй, зоригтой, бас нэрэлхүү. Нэрэлхүү нь бүүр хэт. Илт давамгай зэвсэглэсэн анчидтай тааралдлаа ч зугтана гэж байхгүй. ”Нэрэнд муухай юм даа” гэх шиг өөдөөс нь алхаж байгаад шүршүүлчихдэг. Гэвч тэрхүү хүчит араатан эрүүл “согтуудаа” ганцхан могойноос л айна. Юун нэрэлхэх барих. Могой харагдвал ухаан зулаггүй зугтаж арилдаг. Тэрэлжийн эхний айлууд энэнийг нь мэддэг тул тэр жил гэрээ тойруулж баахан зурмал могой өлгөчихсөн байдаг байж билээ. Баавгай нохой шуугиулан дөхөж явснаа зурмал могойг хармагцаа ум хумгүй буцан цогьдог байсан юм байх.

УРТ ҮСТЭЙ БҮСГҮЙ (Богино өгүүллэг)
Хотын олон хүн цугларсан наадмын талбайд найрагч найзтайгаа ярьж зогстол найз маань гэнэт нүдээ том болгож, хэн нэгнийг зааж «хараач» гэх шиг болов.

Эргэж харвал өндөр өсгийтэй гутлан дээр хөх торгон дээл өмсөж, мөнгөн тоногтой нарийхан суран бүс бүсэлсэн хоёр салаа гэзэг нь бараг газар шүргэсэн дунд зэргийн нуруутай тийм ч царайлаг биш мөртлөө нүдэнд дулаахан аятайхан бүсгүй гунхаж ирээд бидний ойролцоо зогсов. Ер бусын юм сонирхол татдаг нь хэзээний жам ю хойно урт үсний сайханд би гайхахгүй байж чадсангүй. Ганц би ч биш тэнд байсан олон

хүн гайхаж байв.

Уг нь энэ гайхаад байх үзэгдэл биш л дээ. Урт гэзэг, урт хормой хоёр бол бүсгүйчүүдэд байгалаас өгөгдсөн хувь. Тийм байтлаа олны дотроос энэ бүсгүй яагаад музейд тавигдсан эртний урлагийн бүтээл шиг нүд хужирлан, зүрх дэнслүүлж сонирхол татна вэ. Бодвол сүүлийн үеийн хүүхнүүд: «Бүсгүй хүн урт үстэй, богино

ухаантай» гэдэг эртний үгнээс хол байх гэж үсээ тайруулдаг байх, харин богино ухааныг

уртасгаж чаддаг болов уу.

Би урт үстэй бүсгүйгээс нүд салгасангүй, тэр ойролцоо байсан богино үстэй, богино хормойтой бүсгүйчүүдээс хамаагүй намбатай, сайхан харагдаж байв.

Аль эртний танил ч юм шиг, нэг л дотно ийм урт үстэй бүсгүйтэй би тэртээх сурагч насны Бурамбибээс минь хойш огт тааралдаж байгаагүй юм байна шүү. Ингэж бодсондоо ч юм уу тэр бүсгүйтэй уулзаж, ганц хоёр үг солимоор санагдаад болсонгүй.

Яг л энэ мөчид миний саваагүй бодлыг мэдчихсэн юм аятай бүсгүй хээр талын марал буга мэт гунхаж олны дундаас тасран алсарч эхлэв. Араас нь харж зогссон

надад: «Одоо л хөдлөхгүй бол түүнийг дахиж харахгүй» гэсэн бодол төрж, найздаа

«Би одоохон» гэчихээд түүний зүг түргэн түргэн алхлав. Хэсэг газар дагасны дараа тэр миний дагаад байгааг мэдсэн бололтой эргэж хараад жаахан хүлээснээ, дөхөж очсон надаас:

- Ах аа, та яагаад хүн дагаад байна - гэж уурлах гайхахын дундуур асуув.

«Өөрөө гүйцэж очиж үг өднө дөө» гэсэн шүү юм бодож явсан би бээр энэ гэнэтийн явдалд балмагдсан ч ухаан сүвэгчилж:

- Дагах гэж дагасангүй, өөрөө хажуугаар явахдаа нүд аваад явчихлаа ш дээ.

Тэгээд л нүдээ авах гэж дагаж явна, чи нүд өг л дөө – гэвэл, тэр ямар ч хир буртаггүй тув тунгалаг хонин нүдээ эргэлдүүлэн инээд алдаж:

- Та яах гээв - гэж түрүүнийхээс арай дотно өнгөөр асуулаа. Би ч дотроо:

«Овоо хараа нийллээ, одоо л гохоо дардаг хэрэг» гэж бодон:

- Дүү минь ахыгаа өршөөгөөрөй, сайхан төрсөн чиний буруу биш, сайхныг мэдэрч олж харсан миний буруу биш шүү дээ. Энэ хажуу дахь хоолны газарт орж

нүд булааж, сэтгэл гижигдсэн урт гэзэгний чинь үзүүрээс барьж сугаад аяга хоол идэж ганц хоёр үг сольё. Тэгээд чи хүсвэл хүрэх газарт чинь хүргээд өгнө, зөвшөөрнө биз дээ - гэвэл, бүсгүй хорт могойн ховсонд орсон болжмор шиг эргэлзэж байснаа үл

ялиг толгой сэгсрэн инээж:

- Та ч хүүхэн эргүүлж сурсан ах юм аа, за яахав... - гэж хоолны газар луу эргэв. Би алдахгүй «буудсандаа» эрдэх сэтгэл төрж, дотроо:

«Мөсөөр урласан бүтээл халуун наранд хайлахгүй байж даанч чадахгүй юм даа» гэж бодоод дагаж оров.

2011

"САРНЫ СҮҮДЭР" Номноос

Хабааны Байыт

Ороо морьд /өгүүллэг/
Зохиолч: Н.Тайванжаргал

Зуны эхэн сарын бүлээн наран дээрээс тааламжтайхан ээх агаад урд жилийн өвсний шаргал өнгийг дарсан шинэ ногоо хаа сайгүй сэрвийж газар ногоон өнгөөр аль хэдийн гоёжээ.Тэртээх холын зэрэглээн дунд гурван бараан дүрс дайвалзан салж нийлэн ойртох аж .Дөтлөн ирэх нь цувж яваа гурван адуу байлаа .Өмнө нь яваа урт дэлтэй хээр морь бол Дамдин хэмээх хүний унаган адуу бөгөөд сүүлийн таван жил нуруундаа талын салхинаас өөр юу ч хүргээгүй байгаа билээ. Дунд нь яваа мөн л урт дэлтэй халтар морь бол хээр морины дүү юм. Харин хойно нь яваа жижигхэн биетэй цавьдар морь бол Хишигт гэж хүний унаган адуу бөгөөд эмнэг хангалаараа яваа аж Одоогоос хэдэн жилийн өмнө эзэн Дамдин холоос угшил сайтай үрээ авч азарга тавьсан бөгөөд шинэ азарга нь морь хасдаг байсан тул морьдоо тал тийш хөөснөөс хойш хээр морь, халтар морь хоёр адуутай нийлэхээ байж хоёулахнаа явсаар ороо болжээ.Харин Хишигт цавьдар морио шүдлэн үрээ байхад сургах гэж ижлээс нь авч үлдсэн ч шөнө нь цулбуураа тастан алга болсон байна..Нэг хэсэг ганцаараа явж байгаад энэ хоёр морьтой нийлсэн байна. Хүний бараа хармагц эдгээр морьд давхиад явчихдаг тул ойртох аргагүй бөгөөд олон удаа барих гэж оролдсон ч ямагт эдгээр морьд дутааж амждаг байлаа.

Уулын хажуугийн хэдэн үхэр чулуун дунд хориод морьтой хүн тэдгээр гурван адууг дурандан ярилцах аж. Энэ гурван морь сүүлийн хэдэн жил ороолж гүйгээд баригдахгүй байгаа бөгөөд өнөөдөр эдгээр хүмүүс өдөр товлон уулзан энд хүлээж байгаад усанд ороод гармагц уургач морьдоор өртөөлөн хөөж барихаар тохиролцоод байгаа нь энэ бөлгөө. Шинэхэн дэлий нь зассан бор морио түшин дуран тавих хүнийг Дамдин гэх аж .Тэрээр бусаддаа хандан

-За хадруу гаргаж болохгүй шүү газрынхаа цээжийг Сүрэн Энхээ хоёр ав Та хоёр хэдэн хүн аваад тэр цохионы ард одоо оч .Хээр морийг л хамгийн түрүүн барьж авахыг бодно шүү наад хоёр нь хээр морийг бариад авбал гайгүй биз гэвэл. Хээр алаг морь нь газар цавчлан эргэцэхэд босон харайж хантайрыг нь аван олмоо султгах идэр насны эрийг Хишигт гэх аж .Тэрээр их л чанга дуугаар

-Дамдин ах хоёр морио яадаг санж дураараа бол би л цавьдар морио ямар ч байсан ханан хавцалд шахаж байж барьж авна хэмээхэд

-Тэгж болохгүй харин уулнаас буулгах хэрэгтэй хавцалд шахвал нисэж үхэж мэднэ гэж хоёр морины эзэн Дамдиныг хэлвэл .Арай нас ахимагдуу хүрэн дээлтэй хүн дуугүй харж сууснаа бүснээсээ мөнгөн хэрэглэлтэй тамхины хэрэглэлээ авч гаансандаа тамхи нэрж хэт цохин тамхиа асааж хацраа төмбөлзүүлэн хэд сорсноо

-Дамдингийн хэлдэг зөв уулруу гаргаж болохгүй Нэгэнт уулруу гаргахгүй бол энэ олон уургын морьд байхад хаа холдох вэ гэв.Уурганыхаа хуйвыг чангалан боож зогсох идэр насны залуу

-Энэ гурван морь ч Дамдин ах Хишигт хоёроос илүү санаа гаргана шүү Бид ч олон удаа хөөцөлдсөн дөө Хишигтээ чи уурга морь уул гуравт найдаж болохгүй шүү хэмээн хөхрөв.

-Би ч цавьдар морио мэднэ Дамдин ахын хоёр мориноос салгачихвал тэр хаа холдоо аж Сүрэн чи харин уурганыхаа хуйвыг битгий хөвөрхий уячихаарай хэмээн Хишигт хэлэв.

Гурван морь усаа уугаад нуурын эрэг дээр шилгээж халтар морь цавьдар морь хоёр тоглон ноцолдож хэсэг азнаад аажуухан хойшоо гарлаа.

-За одоо хөдөлцгөөе хэмээн Дамдин уургаа түшин мордлоо .Олон морьтой хүний бараа харсан гурван морь ухасхийн уулын хажуугийн нуранги чулууруу ормогц цаана нь хүлээж байсан морьтой хүмүүс амдан гарч ирвэл хээр морь толгойлон улаан галзуу гурвуулаа нуранги чулуун асган дундуур хадруу дайран гарлаа.

Араас нь морьтонгууд уван цуван хөөсөн ч чулуун дунд морины хөлөө гэмтээж магадгүй тул орхилоо. Гурван морь газрын бартаа барин хад асган дундуур уул өөд зүтгэн авирлаа.

Үхэр чулуун дундуур сүлжин авирах бөгөөд урд нь дагуулан гүйх хээр морь түрүүлж гүйснээ эргэж харан зогсох аж.

Тэрээр уулан дээрээс доор нь хүлээж буй морьтой хүмүүс хүмүүсийг харж зогсохдоо уулнаас буувал л баригдана гэдгээ сайн мэдэж байлаа.

Харин доор уулын бэлд хүмүүс цугларч яаж барих талаар ахин төлөвлөгөө боловсруулж байв.

Цавьдар морины эзэн Хишигт гэж тогтворгүй царайтай эр

-Нэгэнт хадруу гарчихснаас хойш уул өөд улам тууж урд хавцалд шахъя .Хаашаа ч гарах аргагүй гэхэд

-Болохгүй хавцалаас унаж үхнэ хэмээн Дамдин хориглосон ч Хишигт

-Та хоёр морио хаднаас буулгаж барь би цавьдар морио хавцалд шахаж барина хэмээн мордоход бусад нь л зөвшөөрч морьтонгууд хоёр хэсэг болж уулын баруун зүүн талаас нь шахахаар болов.

Хээр морь хүмүүсийн хашхирах гууглах чимээ улам ойртож байгааг мэдсэн бусдыгаа дагуулан уул өөд улам өгссөөр адуу байтугай хүн ч явах аргагүй хад асганд тулав. Хүмүүсийн хашхиралдах дуу улам ойртсоор байлаа. Хээр морь түрүүлэн давхиж байц хадны энгэрээр тойртол эгц урдаас нь гарч ирсэн Хишигт тэргүүтэй хүмүүстэй халз тулгарчихав Буцан эргэн давхих гэтэл хойноос нь дагаж явсан нөгөө хоёртойгоо тулгарч нарийхан гудман хавцалаар чихцэлдэн зүтгэхэд Хишигт цавьдар морио уургалан барьж авахад чарлан цамнаж үлдлээ. Хээр морь халтар морь хоёр буцан давхисаар жижигхэн дэвсэг дээр гарч ирвэл баруун талаас нь Дамдин тэргүүтэй хүмүүс гарч ирлээ. Занганд орсон гэдгээ мэдсэн хээр морь урагшаа тонгойн харахад нь хорь гаруй метр өндөр хавцалын ёроол тээр доор харагдахад буцан эргэвэл хойно нь монгол гэрийн ханын өндрийн хэмжээтэй хана хад хөндөлсжээ. Энэ үед уурганы хугархай чирсэн цавьдар морь давхисаар гарч ирэн хоёр морины дундуур чихцэлдэн зүтгэж орж ирэхэд жижигхэн дэвсэг хад эрмэгээсээ бутран унаж гурван морьтой хамт чулуу дуугарган тоос манаран хориод метрын өндрөөс их чимээ гарган доош уналаа.

-Ээ халаг хэмээн дуун алдан Дамдин мориноосоо буун харайж хадан хясааны ирмэг дээр гүйн гарч харвал гурван морь тээр доор давхаралдан унасан харагдав.Бүгд яаран уулын арлуу бууж доод үзүүрээр нь тойрон гарч ирвэл нүд хальтирмаар юм болсон байлаа.Тэр хавь нь нэл цус болсон байх аж.Хишигтийн цавьдар морь хүзүүгээ дороо хийн унасан байх агаад хээр морины ихэнх бие нь чулуунд дарагдаж цээжин бие толгой нь ил байх бөгөөд аль хэдийн энэ хоёр морь амь тавьсан байх аж .Харин халтар морины бөгсөн бие нь хамхарсан бололтой цээжээрээ тийчлэн зүтгэвч босож чадахгүй байлаа.Аврал эрэх мэт дүүрэн нулмистай нүдээр хүмүүсийг харж битүүхэн үүрсэмээр аядах аж

Ямар ч хүн үүнийг харсан сэтгэл өвдөхгүй байж чадахгүй байлаа.Дамдин өөрийн эрхгүй нүдэнд нь нулмис цийлэгнэн халаглаж

-Хайран морьд хайран морьд хэмээн үглэж байв.

Харин Хишигт хар цагаан дуугүй гэм хийсэн хүн шиг гэлбэлзэн зогссоноо бүснээсээ хутгаа гарган цавьдар мориныхоо дэл сүүлнээс огтлон авч өвөртлөв.

- Хөөрхийг ингэж зовоож байхаар амий нь тасалчих юм биш үү гэж нэг нь дуугарахад

Дамдин тэр хүнлүү нэлээд ширүүн харсанаа

-Үгүй хэмээн шийдмэгээр хэлэв .

Дамдин халтар мориндоо ус зөөж услан өвс ногоо зулгаан өгч шархан дээр нь шавсан шувуу шаазгайг нь үргээн бэртэл гэмтэлд сайн гэсэн бүхнээр эмчлэхийг оролдсон боловч гурав хоноод л амь тавилаа. Хэдий эзнээсээ зугтаж ороолдог ч үхлийн эрмэг дээр ирчээд Дамдиныг авраач хэмээн гуйж байгаа юм шиг аягаараа дүүрэн нулмистай нүдийг өнөө хэр нь мартаж чадахгүй байлаа

Уулын орой дээр бүлээн салхи сэвэлзэн сэрүүхэн байлаа.Дамдин хоёр мориныхоо толгойг уулын орой дээр залчаад сууж байгаа нь энэ бөгөөд тээр доор морьд унаж осолдсон газар нь тэрүүхэндээ бараантан харагдах аж . Адгуус мал ч гэсэн өөрийн унаган морьд учраас яг тухайн үед болсон үйл явдал байнга сэтгэлийн гүнд оршиж мартахааргүй дурсамжийг Дамдинд үлдээсэн байлаа.

Би өсвөр насны ээж /Сургамжит өгүүллэг/
Намайг Уянга гэдэг. Би одоо 15 настай, нэг хүүгийн эх. 9 дүгээр ангид сурдаг бөгөөд манай ангийнхан намайг ээж гэж мэдэхгүй. Хүн амьдралдаа алдаа хийж, бүх зүйл буруугаар эргэж, үхэхээс өөр сонголт үлдээгүй мэт санагдах үед байдаг. Би ч мөн адил. Хэдийгээр би өсвөр насны охин ч гэлээ, аль хэдийнээ ээж хүн болчихсон. Би амьдралын утга учрыг ойлгосон. Ээж байх миний амьдралын хамгийн том утга учир.

Хаврын өдрүүдэд залуу охидууд гэгэлзээд, сэтгэл хөөрөөд, орой гадуур найзуудтайгаа зугаалан, залуу сайхан хөвгүүдийн харцанд өртөх дуртай байдаг. Би ч мөн адил. Тэр өдөр миний сайн найз Ариунаа над руу залган орой гарна шүү гэж хэлсэн. Тэгээд би усанд ороод эгчийнхээ даашинзыг нууцаар авч, дээгүүр нь савхин хүрмийг нь өмсөөд, нүүрээ хөнгөн будаад, үсээ хагас долгион оруулаад гарсан. Гадаа зогсож байсан машины цонхонд өөрийгөө хараад сэтгэл дүүрэн байлаа. Гэтэл машины цонх доош буухад дотор нь маш царайлаг залуу сууж байв. Би түүнийг 20 орчим настай байсан гэж бодож байна. Тэр надруу харан инээмсэглэв. Би ичсэндээ шууд явчихлаа. Найзуудтайгаа кино үзээд шууд харина гэж бодож байв. Гэтэл киноны дараа Ариунаагийн найз залуу Тулгаа шөнийн клуб орох санал гаргав. Ахынх нь ажилладаг нэг клуб байдаг, тийшээ явъя гэлээ. Би ч нэг гарсаных шөнийн клуб орж үзмээр санагдав.

Манай найзууд намайг бодвол архи дарс уугаад үзчихсэн, бүгд найз залуутай хүмүүс. Гэхдээ бэлгийн харьцаанд орсон гэж бодохгүй байна. Ариунаагийн найз залуу өөрөөс нь 4 ах. Энэ жил сургуулиа төгсөж байгаа. Тэнд Тулгаа найзуудаа бас дуудсан байв. Тэдний нэг нь миний машин дотор харсан залуус байв. Түүнийг Мэндээ гэдэг ба Америкийн их сургуулийн оюутан байв. Амралтаараа ирээд байгаа, удахгүй буцна гэв. Гаднаас нь харвал нэлээн хөрөнгөтэй айлын хүүхэд бололтой. Тэр над руу хараад байгааг би мэдэрч байсан. Би өмнө нь тийм сонин мэдрэмж авч байгаагүй. Байх суух газар олдохгүй, амьсгал давчдаад тун хэцүү болов. Яг зүрх амаар гарах гээд ч байгаа юм шиг. Би түүний харцыг мэдрэх бүрт маш их сандарч байв. Миний зүрх тийм хүчтэй цохилдог гэж мэдээгүй. Тэр үдэш Мэндээг гаргаж өгөх ёслол байв. Бид 8 –уулаа байсан. Өмнө нь би хэдэн удаа пиво ууж байсан. Харин архийг бол анх удаа амсаж үзэв. Амандаа ойртуулангуут хамар цоргин, уухад маш гашуун, цээж зурж орж байлаа. Анхны хундага архийг уусаны дараа бүх бие суларч, хөлийн булчин чинэрээд, дараа нь дотор халуун оргиод эхлэв. Толгой эргээд, газар дайвалзах мэт боллоо. Надад энэ мэдрэмж таалагдсан.

Мэндээ миний хажууд сууж байгааг сая л анзаарлаа. Тэрний нүд нь дур булаам, уруул нь ягаавтар, цагаан царайтай. Түүнтэй харц тулгарахад би маш их сандраад байв. Би яагаад тэгж их сандраад байгаагаа мэдэж байсан. Би түүнд дуралчихсан байв. Гэхдээ тэр надаас нэлээд ах, бас удахгүй буцаад явчихна. Дараагийн хундаганы ээлж ирлээ. Би найзуудыгаа даган тамхи татав. Тамхи татах нь архины үйлчилгээг улам нэмэгдүүлэв. Миний толгой эргээд орчиноос тасарч байв. Мэндээ намайг бүжигэнд урьсан. Бид бүжгийн талбайд бүжиглэж байсныг санаж байна. Бүжгийн талбайд цагаан гэрэл маналзаж, Мэндээгийн царай их сайхан харагдаж байсан. Тэр миний чихэнд нэг юм шивнэв. Хөгжимнөөс болоод би сонсож чадсангүй. Мэндээ миний гарнаас хөтлөөд гарлаа. Нөгөө хэд анзаарсангүй. Хаачих гэж байгааг мэдэх юм алга. Гадаа агаар сайхан байлаа. Бид түүний машинтай гудамжаар давхин их сайхан байсан. Цонхоо онгойлгон гараа гаргаад салхийг мэдэрлээ. Миний ухаан орж гараад байв.

Нэг сэрэхэд би орон дээр хэвтэж байв. Буудлын өрөө бололтой. Мэндээ усны өрөөнөөс гарч ирэхдээ биеийнхээ доод хэсгийг цагаан алчуураар ороосон байлаа. Гэнэт надад айдас төрж эхлэв. Би түүний яах гэж байгааг мэдсэн. Мэндээ надруу дөхөж ирээд “сэрчих вүү хөөрхөн өө, ус уухуу” гэж асуув. Миний ам маш их цангаж байсан тул стакантай усыг бүгдийг нь ууж орхисон. Тэр миний хажууд хэвтээд өөрийнхөө тухай ярьж, миний тухай асуув. Бид хэсэг ярилцсан. Тэрэнд би өөрийгөө 14 настай гэдгээ хэлсэн. Бас хүнтэй унтах бодолгүй байна гэдгээ ч хэлсэн. Тэр над руу харж инээмсэглээд миний уруул дээр үнсэв. Миний хамаг бие халуу дүүгэж, доогуур их сонин болоод байв. Би Мэндээг түлхээд гэрлүүгээ харимаар байна гэв. Тэр намайг хүргэж өгнө өө, гэхдээ чи их согтуу байна, ээж аав чинь уурлана даа гэлээ. Миний нүд анилдаад, толгой маш хүчтэй эргэж байв. “Чи надад зүгээр ус өгсөн биз дээ” гэж асуухад тэр над руу хараад зүгээр л инээв. Би дахиад л ухаан алдчихлаа.

Намайг сэрэхэд би нүцгэн хэвтэж байлаа. Орон дээрх цусыг хараад би ойлгосон юм. Мэндээ алга байв. Би маш их айж толгойд минь маш олон бодол эргэлдэж байсан. Дөнгөж 14 настай охин байж хүнтэй бэлгийн харьцаанд орчихлоо шүү дээ. Гэхдээ би хүсээгүй. Түүнд би гэрт минь хүргээд өг гэж хэлсэн. Энэ миний буруу биш. Надад буруу байхгүй. Хичнээн миний буруу биш байсан ч одоо нэгэнт өнгөрсөн. Тэгээд ч тэр залуу надад таалагдаж байсан. Гэхдээ надад гомдолтой байлаа.

Маргааш нь Ариунаа над руу залгаад бид 2 –ыг хаашаа явсан юм бэ гэж асуув. Би түүнд хэлэхээс ичиж байв. Ээж аавдаа ч хэлээгүй. Яаж өөрийгөө хүнтэй унтсан гэж хэлэх юм бэ. Хүмүүс намайг шоолох болно. Би чинь хүүхэд шүү дээ. Тийм учраас би Ариунаад тэр намайг гэрт минь хүргэж өгсөн юм аа гэлээ. Ариунаа Мэндээг өнөөдөр Америк руу ниссэн гэж хэлэв. Би уг нь түүнтэй уулзаж хийсэн зүйлийх нь төлөө хариуцлага хүлээлгэнэ гэж бодож байсан юм. Одоо би яах вэ? Хэнд хандах ёстой юм болоо? Би жирэмсэн болсон болов уу? Ямар нэгэн өвчин авчихсан бол яанаа? Одоо би хүний царайг яаж харна аа? Гэх мэтчилэн олон бодол толгойд эргэлдэж байв. Бэлгийн боловсрол хичээл дээр БЗДХ –н тухай ярьж байсан. Бэлгэвч хэрэглэх тухай ч заасан. Гэтэл ийм тохиолдлын харьцаанд, өөрөө хүсэлгүй орно гэж бодсонгүй. Ямарч байсан тестээр шалгаж үзэхэд нэг зураас гарч байв.

Тэрний талаарх сайхан бодлууд аль эрт арилчихжээ. Би түүнийг үнэн голоосоо үзэн ядаж байв. Сэтгэл санааны гүн хямралд оров. Надад туслах хүн байсангүй. Би өөрөө хүмүүсээс ичиж өөрийгөө тусгаарлаж байв. Тиймээс зовлонгоо мартахын тулд зүгээр л шоудах, архидах надад сайхан байлаа. Ээж аавдаа Ариунаагийнд очиж хонолоо гэж хэлээд тав дах өдөр болгоны оройг шөнийн клубт өнгөрөөдөг боллоо. Тулгаагийн ах нь намайг мэдэх тул би ямарч хаалтгүй ордог байсан. Ариунаа, Тулгаа хоёртой гардаг байсанаа дараа нь клубт танилцсан хэдэн эгч, ах нартай хамт наргидаг болов. Архийг би сайн даадаг байсан. Ууж сурж байгаа нь тэр юм байлгүй дээ.

Нэг үдэш би 2 найзтайгаа явж байгаад хэдэн залуустай танилцав. Тэд нар 18-19 насны царайлаг залуус байсан. Бид хамтдаа нэг ширээнд суун танилцлаа. Бид өөрсдийгөө бас 18, 19 настай гэв. Тэндээ наргиж байгаад буудал орцгоолоо. Бид нар шийтгэлтээ хөзөр тоглож хувцасаа нэг нэгээр нь тайлж эхлэв. Үүр цайх үед миний дотор муу байсан тул толгойгоо сэргээх гэж усанд орохоор угаалгын өрөө рүү ороод тэндээ унтчихсан байлаа. Өглөө нь сэрээд хартал манай 2 найз нүцгэн нөгөө залуусын дунд унтаж байна. Гэтэл гэнэт хаалга хүчтэй тогшиж хүмүүсийн шуугилдах чимээ сонсогдов. Би хаалгыг тайлтал манай ээж аав, манай найзын эцэг эх нар мөн хоёр цагдаатай цуг ороод ирлээ. Бид бүгд сандарч аав над руу хашгичаж эхлэв. Биднийг элдэвээр харааж нөгөө хэдэн залуусыг зохиж эхлэв. Тэгээд насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэмээн цагдаад өгнө гэж орлилов.

Тэгэхэд нөгөө залуус биднийг насанд хүрсэн гэж бодсон. Өөрсдийгөө насанд хүрсэн гэж хэлсэн шүү дээ гэж гонгинов. Цагдаа нар тэднийг гавлаад авч гарав. Аав ээж намайг загнаж, харааж байв. Би тэдэнтэй ямарч юм болоогүй гэдгээ тайлбарлаад гэр лүү гээ харьлаа. Ээж аав намайг эмчийн үзлэгээр оруулж онгон биш гэдгийг минь мэдсэн юм. Гэхдээ би жирэмсэн болоогүй байсан. Энэ тэр залуустай огт холбоогүй гэдгийг би тайлбарласан. Гэтэл аав минь намайг алгадаад авав. Тэр заавал тэднийг шоронд хийж байж санаа нь амарна гэв. Хэдэн сар цагдаа сэргийлэх гэж явсаар би энэ хэргээс мултарлаа. Багшаас өөр хүн миний асуудлыг мэдэхгүй байсан тул хичээл сургуульд ямар нэгэн асуудал байсангүй. Манай ангийн охидууд их даруу, элдэв асуудалд орооцолдолгүй хичээлээ хийгээд л явдаг хүүхдүүд. Надад энэ нь их уутгартай, утгагүй санагддаг. Юуны төлөө сурдаг байна аа гэж боддог байсан шүү.

Түүнээс хойш ээж аав минь намайг гэрийн хорионд байлгав. Тиймээс би интернэтээр залуустай чатладаг боллоо. 2 сарын дараа би дахин бэлгийн харьцаанд орсон. Энэ удаа би өөрөө хүссэн. Нэг харьцаанд орчихоор дахин бэлгийн харьцаанд орох нь амархан болчихдог юм байна лээ. Учир нь би одоо онгон биш шүү дээ. Хайрлаж нандигнаж байсан зүйл үгүй болсон юм чинь яалтай ч билээ дээ. Энэ удаа бид интернетээр танилцсан. Facebook –ын чатаар над руу юм бичсэн. Эхэндээ бид маш энгийн зүйлээр яриагаа эхлүүлсэн. Сүүлдээ хувийн амьдарлынхаа талаар ярилцаж бүр цаашлаад бэлгийн амьдралын тухай ярьсан. Би түүнд хүнтэй унтсан тухайгаа, сэтгэлийн хямралд орсоныгоо бүгдийг ярьсан. Сэтгэл тайвшираад сайхан болсон. Угаасаа танихгүй юм чинь надад ичээд байх зүйл байсангүй. Тэр надад дур тавихын сайхныг ярьж өгсөн. Надад их сонирхолтой байсан. Дур тавих ямар байдаг бол? Ер нь секс хийхэд ямар мэдрэмж төрдөг бол гэж бодлоо. Анхных дээрээ ухаангүй байсан учраас надад сексийн талаар мэдэх зүйл бараг байхгүй байв. Би яагаад том хүний амьдралд ингэж их дурлаад байгаа юм болоо? Хүүхдүүд том болохыг яагаад тэгэж их хүсдэг юм болоо?

Танилцсанаас хоёр долоо хоногийн дараа тэр намайг болзоонд урьсан. Тэр залууг Жавхаа гэдэг. Нэгдүгээр курсын дотуур байранд амьдардаг оюутан залуу байв. Ер нь би өөрөөсөө ах хүмүүстэй харилцах сонирхолтой. Учир нь тэд амьдралын талаар зах зухаас нь мэддэг болчихсон, өөрөөр хэлбэл арай туршлагатай байдаг. Үеийн хөвгүүдийг бодвол илүү сонирхолтой. Би түүнтэй болзоонд явлаа. Одоо би чинь эмэгтэй хүн. Нэгэнт охин байхаа больсон. Бид нэг жижигхэн кафед суун ойр зуур юм ярив. Чатаар ярилцах, шууд царайгаа хараад ярилцах их өөр байсан. Гэсэн ч хэсэг хугацааны дараа биеэ барихаа болилоо. Бид том хүний ярианд шилжин оров. Тэр хэд хэдэн удаа унтаж үзсэн байв. Оюутны дотуур байранд ийм харилцаанд ороход их амархан гэж тэр хэлэв. Би ч гайхсангүй. Эцэг эхийн хараанаас хол, дөнгөж хотод ирсэн хүүхдүүд элдэв зүйлийг сонирхоно шүү дээ. Тэр дотуур байранд хоёр ч удаа тохиолдлын харьцаанд орсон тухайгаа ярьлаа. Гэхдээ 10 жилдээ зандан байхаа больсон байв. Хөвгүүдийн хувьд энэ нь нэр төрийн хэрэг гэлээ.

Тэндээсээ гараад Жавхаа намайг хямдхан буудал руу дагуулж оров. Буудлын ажилтан миний насыг асуусан ч хэдэн төгрөг аваад дуугүй болчихлоо. Буудлын өрөөнд ороод хоёр хоёр шил пиво уугаад бага зэрэг халчихав. Би тамхинд орчихсон байсан тул хайрцаг тамхийг дорно татаад дуусгачихдаг. Жавхаагаас бэлгэвч байгаа юу гэхэд тэр “аваагүй , би гадуур нь тавьчихнаа, санаа бүү зов” гэлээ. Тэр намайг хананд шахаж зогсоод уруулыг минь озож эхлэв. Чих хүзүүг минь үнсэж, үнэрлэж, үлээж байв. Миний сэрэл хөдөлж байгаа бололтой нойтон оргиод явчихлаа. Тэр миний дотоож руу гараа хийн зөөлхөн илэв. Надад энэ нь үнэхээр тааламжтай санагдаж байсан юм.

Маргааш нь би хичээл дээрээ сууж байтал дотор нэг л сонин болоод байв. Толгой эргээд, бөөлжис цутгаад бие минь нэг л сонин байлаа. Багшаасаа чөлөө аваад гэртээ харив. Манай ээж аав ээлжийн ажилтай байдаг тул тэр бүр надад анхаараад байдаггүй. Миний хаана юу хийж явааг огт анзаардаггүй. Тэр хоёр минь амьдралаа авч явахын төлөө, намайг гайгүй хүн болгохын төлөө их л зүтгэдэг. Гэсэн ч миний сэтгэл санаа тогтворгүй, шилжилтийн насны үе болоод тэр үү эцэг эхтэйгээ байнга л ам зөрөлдөж, хэрүүл хийдэг байв. Хааяа ээж намайг алгадаад авдаг. Харин аав минь хэдэн үг хэлээд л болчихно. Тэр хоёрт би өөрийгөө яаж ойлгуулахаа мэддэггүй. Угаасаа намайг ойлгох ч үгүй байх. Миний бэлгийн харьцаанд орсон тухай тэр хоёр зүүдлээ ч үгүй биз.

Сарын тэмдэг минь ирэхгүй их удчихлаа. Би санаа зовж байв. Эмийн сангаас тест аваад шалгаж үзэв. Тестээр үзэх бүрт ямар их сандардаг гээч. Гадуур тавьсан юм чинь гайгүй байлгүй дээ гэж бодож байтал 2 зураас гараад ирэв. Би бүр шоконд орчихоод хэсэг суулаа. Гэнэт л нулимс бөмбөрөөд, эхэр татан уйлж эхэллээ. Миний толгой дээрээс тэнгэр нураад ирэх мэт санагдаж байв. Одоо би яанаа? Би жирэмсэн болчихлоо. Арай ч үгүй байлгүй дээ. Энэ тест алдсан байх гэж бодож байв. Арай үнэтэй тест аваад дахин үзлээ. Яахын аргагүй 2 зураас байв. Ингээд миний амьдрал сүйрлээ. Би ирэх жил 9 дүгээр ангид орно. Яаж жирэмсэн хичээлдээ явах юм бэ? Яаж энэ хүүхдийг төрүүлэх юм бэ? Жавхаад хэлвэл юу гэх бол?

Чатаар Жавхаад жирэмсэн болсон тухайгаа хэлтэл тэр шууд үгүйсгэв. Намайг өөр хүнээс жирэмсэн болсон байх, би гадуур нь тавьсан шүү дээ гэж байлаа. Би яаж ч хэлсэн тэр надад итгэсэнгүй. Тэгээд чатаа хаагаад алга болсон. Амьдардаг дотуур байранд нь очсон ч аль эрт гарчихсэн байв. Би хүүхдээ авхуулахаар шийдэж хувийн эмнэлэгт очлоо. Эмч намайг хараад маш их гайхсан. Гэхдээ намайг загнаагүй, шүүмжлээгүй. Харин надад абортын тухай ярьж өгсөн. Бэлгийн амьдрал чам шиг хүүхдийн тоглоом биш шүү дээ гэж хэлэв. Тэр үед би сар гарантай болчихсон байсан. Надад аборт хийх боломжгүй гээд байлаа. “Хүүхдээ авахуулна гэдэг тийм амар зүйл биш, би яаж аборт хийдэгийг өөрөө харах хэрэгтэй” гэв. Намайг эмэгтэйчүүдэд аборт хийдэг өрөө рүү дагуулж ороод 4 сартай эмэгтэйд хэрхэн мэс ажилбар хийж байгааг харуулсан. Өрөөний угаалтуур тэр чигтэй цус болсон байв. Миний дотор муухайрч би шууд бөөлжсөн. Би харсан зүйлдээ итгээгүй. Хүүхдийн жижиг үе мөчнүүд, нэг нэгээр нь салгаад, таслаж авч байсан. Миний зүрх үхсэн байх. Би хүүхдээ авхуулахаас татгалзсан. Учир нь би өөрийн хүүхдийг тэгж хувааж, амийг нь хороож чадахгүй. Юу ч болсон хамаагүй би хүүхдээ төрүүлэхээр шийдэн шууд явчихсан.
Хэдэн сар дотор муухайрч явав.

Гэхдээ хэн ч намайг анзаараагүй. 4 сартайгаас миний гэдэс томроод эхэллээ. Хүүхдийн минь хөдөлгөөн надад мэдрэгдэж эхэлсэн. Хүүхдийнхээ хөдөлгөөнийг мэдрэх бүрт би маш их аз жаргалтай болж байв. Сэтгэлээр унасан үед хүүхэд минь хөдлөхөөр нүүрэнд минь өөрийн эрхгүй инээмсэглэл тодроод ирдэг. Пормны цаанаас мэдэгдэж магадгүй гэж бодоод би гэдсээ даавуугаар чанга боочихдог байв. Ингээд 6 сартай болтолоо хүнд мэдэгдээгүй. Гэтэл усанд орж байхдаа хаалгаа түгжихээ мартихсан байв. Ээж ороод ирлээ. Намайг хараад зог тусав. Гэнэт ухаан ороод намайг загнаж, уйлж эхлэв. Орой аавыг ирэхэд тэр миний жирэмсэн болсон тухай хэлэхэд аав намайг зодож гарав. Ээж намайг хамгаалан хүүхдээ алах гээ юу гэж хашхирлаа. Бид ширээн дээр суугаад ярилцав. Ээж надаас хэний хүүхэд болох талаар, одоо хэдэн сартайг асуув. Би юу ч хэлэлгүй зүгээр л уйлаад байсан. Гэтэл аав наад хүүхдээ авахуул гэж дуугарав. Би эрс эсэргүүцэж хүүхдээ төрүүлнэ гэдгээ хэллээ. Тэр намайг сонссонгүй.

Маргааш нь сургууль дээр охидын үзлэг хийгдэв. Би хаашаа зугтахаа олж ядаж байтал миний ээлж боллоо. Үзлэгийн өрөөнд ортол намайг өмдөө тайлаад, юубка өмсөөрэй гэв. Би хөдлөхгүй л зогсоод байлаа. Тэр өрөөнд багш эмч хоёроос өөр хүн байгаагүй. Эмч намайг над руу хүрч ирээд “айх хэрэггүй ээ охин минь, эмч нь хараад л болоо” гэв. Үзлэг хийсэний дараа эмч над руу том гэгч нь гайхаж харав. Би гэдсээрээ боосон даавуугаа тайлтал багш, эмч хоёр үнэхээр шоконд орсон байв. Эмч багшийг түр гарч байхгүй юу гэж гуйгаад, надаас хэдэн асуулт асуулаа. Тэгээд намайг өөрийнх нь эмнэлэг дээр эцэг эхтэйгээ хамт ирж үзүүлээрэй гэв. Маргааш өдөр нь би ээж аавтай хамт очлоо. Тэд эмчид энэ хүүхдийг авахуулмаар байна гэв. Гэтэл эмч ямарч боломжгүй, танай хүүхдийн амь насанд аюултай. Одоо аль хэдийн 6 сар гарантай болчихсон байна гэлээ.

Тэд дарга дээр нь орлоо. Дарга нь ч мөн тэдний шийдвэрийг буруутгаж, хүүхдэдээ анхаарал тавьж байхгүй яасан юм бэ? гэж загнаж байв. Нөгөө эмч ямар ч байсан надад шинжилгээ, үзлэг хийх хэрэгтэй гээд намайг шинжилгээний өрөө рүү дагуулж оров. Гэтэл шинжилгээгээр би тэмбүүтэй болчихсон байв. Эмч надад тариа хийгээд долоо хоног бүр ирж тариулаарай гэв. Нэг дор ямар их асуудал вэ? Дөнгөж 15 настай бяцхан охины хувьд энэ бүхэнийг давж гарахад маш хүнд болов. Би цөхөрч байв. Орой гэртээ ирээд “Эцэггүй хүүхдийг төрүүлээд яах юм бэ? Хүний царай яаж харна аа” гэж ээж минь уйлж байв. Би гэсэн санал нэг байсан юм. Миний толгойд аймшгийн бодлууд эргэлдэж байв. Би амиа хорлох тухай бодож байв. Би өрөөндөө ороод ээжийн уудаг нойрны эмнээс олныг давхарлаад уучихлаа. Толгой эргэн, нүд харанхуйлж орон дээрээ унаад өглөө.

Маргааш нь би эмнэлэгт сэрсэн юм. Надад дусал залгачихсан, ээж хажууд уйлаад сууж байв. намайг сэрэхэд тэр баярлаж “охин минь ээжийгээ уучилаарай, дахиж ийм үйлдэл битгий хийгээрэй. Аав ээж нь хүүхдийг нь авахуулахгүй ээ, миний охин битгий санаа зов. Ээж нь үргэлж чинийхээ талд байх болно” гэлээ. Үүнийг сонсоод миний санаа амрах шиг болов. Аав гаднаас орж ирээд намайг тэврэн уйлав. Тэр үед л надад гэр бүл байгаа гэдгийг мэдэрч байв. Дараа нь ЭХО–д хүүхдийг минь харлаа. Ээж аав ч бас хамт байсан. Хүү хүүхэд байв. Ямар нэгэн ургийн гажиг илэрсэнгүй. Ямар хөөрхөн хүүхэд байсан гэж санана. Гар, хөл, нүүр нь бүгд маш өхөөрдөм. Би хүүхдээ ЭХО –д хараад бүх зовлонгоо мартан, түүний төлөө бүхнийг хийнэ гэдгээ амалсан юм.

Хүүхдээ төрүүлээд эцэг эхийнхээ нэр дээр бүртгүүлэв. Төрөх үнэхээр амаргүй байсан. Гэхдээ хүүгээ гар дээрээ тэврэх мөчид бүх өвдөлт алга болсон. Надад өгсөн бурханы бэлэг. Би сургуулиасаа шилжин өөр сургуульд орлоо. Одоо би зорилготой болсон. Би хүүхдийнхээ төлөө сурах ёстой. Түүнийхээ төлөө амьдралаа өөрчилж шинээр эхлэх болно гэж эрс шийдсэн. Шинэ ангидаа шинэ найзуудтай болж, хичээл номондоо туслалцаа авдаг байлаа. Манай ангийн хүүхдүүд үнэхээр хөөрхөн, надад дүү шиг минь санагддаг. Үеийн хөвгүүд минь надад дурлаж байгааг би анзаардаг байсан ч мэдсэн дүр үзүүлдэггүй байлаа. Тэдний гэнэн цайлган сэтгэлийг мэдрэх сайхан байдаг байв. Би тэтгэлэг авахын тулд шаргуу хичээллэсэн. Хичээлээ их хоцорсон байсан тул надад хэцүү санагдаж байв. Гэхдээ миний өнгөрсөнд үзэж туулсан зүйлийн хажууд бол энэ юу ч биш шүү дээ.

Би алдаа хийсэн. Би ухаангүй байсан. Энэ бүхэн зөвхөн миний буруу. Гэхдээ би өөрийгөө уучилсан. Намайг гомдоосон бүх хүмүүсийг уучилсан. Одоо би амьдралд хэзээ ч сөхрөхгүй тийм их хүчтэй болсон. Миний амьдрал өмнө минь байна.

АЛТАН ЖҮН ЖОР /өгүүллэг/
СГЗ Долгорын Цэнджав

Зовиурлаж, шаналснаасаа болоод шанааны яс нь шөнтийн чамархайны судас нь бараг гогдож болохоор гүрэлзэх өвгөн хэрзгэр цээжнийхээ угт мэнгэртэн ханиаж арай гэж уушгинд нь жаахан хий очих шиг амьсгаа авахтайгаа болов.

— Ээ бурхан минь гэж! Хоногийн тоо гүйцэх нь шив. Түжгэр бандийнхаа хүчээр эхний удаа ч арай үхчихгүй байхаа гэж бодсоноо ямааны арьсан илгэн дээр баахан цэцэг навчийг хамрын тамхи шиг нунтаглаж суугаа горзгор шар банди руу зөөлөн ширтсэнээ:

— Хоолой аргаад! Бүлээн юм амсдаг юм билүү? гэхэд нөгөө хүү шалавхан босч өвгөний хэрзгэр цээжийг эвлэгхэн өргөж орны толгой налуулав. Тэр халуун цай хэд оочоод духанд нь хүйтэн хөлс чийхарснаа бие нь гайгүй тавирав.

“Хөгшин азарганы дэл нь сүртэй” гэгчээр амь нь цааш орчихсон намайг олон түмэн эгээ л бурханчлаад энэ хүүг ер тоох янзгүй. Шавьдаа мамба дацангийн хамбын олбогоо шилжүүлчихээд Ерлөгийн ууландаа гарч хөдөөлье байз. Дөчин жил хэнд ч ам нээгээгүй хадгалсан “Алтан жүн жорынхоо, нууцыг шавьдаа тайлсан маань онолоо. Баргийн маарамба дийлэхээргүй энэхүү ганц тангийнхаа жорыг улаан буйландаа зуусаар ертөнцөөс халивал нүгэл шүү дээ. Одоо энэ хүүгийн мөч богинодоно уу гэхээс бурхнаас хайрласан ухаанаар бол маниас ч илүү. Өнгөнд нь магтдаггүй болохоос биш, миний шавьд цаст Төвд орны босго ч өндөрдөхгүй. Цагаа болохоор ч” гэж хэнд ч сонсогдохоор хэлчихээд зовинов.

— Багшаа, Та хэвтэж болгооно уу? гэхэд тэрбээр өмнө бохирон суусан шавийнхаа мулзан толгойг зөөлөн илэв. Хариг хатуу багшийн ганц шагнал нь энэ гэдгийг, ламын тогоо, шанага хангинуулахдаа хүү сайн мэддэг болжээ.

— За хүү минь элтээрийн чамд заасан есөн эрдэнэ, таван махбодь шингэсэн танг гаргах аргыг тайлснаар багшийн чинь насны хүслэн ханалаа. Одоо би ташаад хаясан шаантын яс шиг болжээ. Байдаг чөмгөө чамаас харамласангүй. Тэр тан л хөгшин зовлогыг чангаах биз гэхэд

“Жа болгооё багшаа” гэж хүү чимээгүйхэн алга хавсрав.

— Хачин шүү. Энэ хүүгийн зүүн нүдний буланд нэг л хачин хяруу сэрвэгнээд байх шиг санагдаад, бие хаа нь өсч томорлоо гэхэд ер арилахгүй юм гээч. Очиж, очиж даахиныхаа үнэрийг гээгээгүй шахуу нялх амьтныг хардах нь уу даа. Зөнөг залгах нь байна гээч гэж өвгөн өөрөөсөө жийрхэв.

Шөнө огт танихгүй газар мориор шогшиж яваад “Энд таван төрлийн эмийн ургамал байна, үнэрээр нь нэрлэ” гэхэд энэ л хүү яг олоод хэлчихдэгсэн. Тэр ч байтугай нүдээ боолгоод тэмтрэхэд ав адилхан чулууны дундаас гиваантайг нь олно гээч. Ховор оо, ховор бурхан минь.

“Яахав дээ, Цахиуртын дэлдэн хөх маарамба жанч халахад миний нэрийг шавь минь авч үлдэнэ” хэмээн өвгөн бахархаж утаа тортогноос будаг нь ялгарахаа байсан тооныг ширтэж хэвтэв.

— Багш аа, тан бэлэн боллоо гэх бүдэг дуунаар өвгөн ур шиг доош нь унжсан үрчлээтэй зовхио алгуур нээж, надаас нэг өдрийн түрүү амжиж байна шүү. “Түрүү ургасан чихнээс хожуу ургасан эвэр” гэж энэ дээ гэж дотроо баясав. Тангийн даруулга болох хойлогийн шөлний нялуувтар үнэр гэр дүүрэн ханхална. Хүү газар шүргэсэн орхимжоо зассанаа түмэн өлзий хээг ган утас гүйлгэн цувсан мөнгөн гүцтэй эмийг хадганд ороогоод багшийнхаа өөдөөс барилаа. Өвгөн маарамба тангаа хүртэхийн өмнө нүдээ анин алга хавсран наминчилж уншлагаа тайвуухан дуусгаад түүнийг хоёр гардан ёсорхуу тослоо.

Гүцний тагийг онгойлгосноо хамартаа ойртуулан үнэрлэв, Өөртөө үл итгэсэн янзтай гайхширснаа дахин үнэрлэв. Ухархайдаа ширгэсэн юм шиг нүд нь гэнэт хурцаар гялтагнаж шавийнхаа нүүрийг цоргих адил ширтлээ. Хүүгийн нимгэн шар хацар час улайж хамар дээгүүр нь хөлс бурзайна.

— Хүү минь, шавь минь! Чи үүнийг хийчихлээ гэж үү дээ? хэмээн цаанаа бядгүй дуугаар арайхийж асуув.

— Тиймээ, багшаа! Би, би гэж хүү түгдчин дальдрахдаа мөнөөх зүүн нүднийх нь хяруу шумуулын сүүдэр мэт тодорсныг өвгөн сая л олж хараад цочив.

… Аа ийм учиртай сүүдэр байж! Одоо надаас авах юмаа авч ханаж! Аваагүй үлдсэн юм юу билээ. Хамбын суудал. Аграмбын зиндаа алдар нэр юм байна. Тэр сүг сүнс нь нүдэнд нь орчихсон надад үзэгдээд байж. Ээ лам гурван эрдэнэ. Гончигсум! Эм, хор хоёрыг ялгахгүй байна гэдэг бол эрхи, судраа мань нь ялгахаа байсантай адилхан. Ийм нүгэлтэй чаралбыг гэмгүй түмний дунд орхиж болохгүй. Эрлэг Номун хаанд л хамт очоод өчигөө мэдүүлье гэж өвгөн эргэцүүлээд гүцтэй тангаа хүүгийн урдаас цочмог барив Хүүгийн царай үнсэн саарал болж, уруул нь өмөлзөн арагшаа ухарлаа.

— Yгүй ээ. бурхан тахилынхаа өмнө шавийнхаа сүүдрийг үргээх гэж үү? Yйлийн үрийн эзэн нь ерөөсөө би юм байна. Тэр “Алтан жүн жорыг” өдий болтол илчлээгүй гор нь гарч” гэж шивнээд сунгасан гараа татав.

— Шавь минь чи үүнийгээ үнэндээ надад зориулсан уу? гэхэд хүү харцаа ширдэг дээр унаган толгой дохив.

— За тэгвэл багш нь хүртьеэ, шавхруу ч үлдээлгүй хүртье гэж цэл хүйтэн уруулынхаа дор гүцийг авчран шавиа юу хэлэхийг хүлээзнэлээ. Ганц хором гэдэг аюултай урт ужиг болохыг тэр хоёр зүрхэндээ ортол мэдрэв. Жа гүйцээе гээд өвгөн гүцтэйг ховх соров. Дэндүү эрдэм чадал төгс, дагсал буюу ном хаялцах ухаанаараа Лхас, Утай хүртэл шагшигдсан өвгөн аграмбын гараас мөнгөн гүц сугарч хүүгийн өлмий доор өнхрөв. Хэрвээ энэ үед өвгөн маарамба нэгээхэн удаа зовхио нээсэн бол өөртөө авч үлдсэн “Алтан жүн жор” хэмээх алдарт эмээ алдчих вий гэсэн шиг өврөө тэмтрээд зогсч байгаа хүүгийн нүдэн дэх хяруу аль хэдийнээ алга болсныг олж харах байлаа.

Д.Мөнхбаатар: Ташуурын амт
Үйзэн бээсийн хошуу хийдийн туурь, Зүүнбулагийн баруун хойд руу нүд алдам цэлийсэн хөндийн эхэнд Жүрмэдийнх нутаг сэлгэн буулаа.
Мэнэнгийн уудам талд жилийн дөрвөн улирлын аль ч цаг дор дур зоргоороо нутагладаг энэ айл Лаг, Бүрдэнэ гол, Хөх дэрс, Буян-Өндөр болон Матад хан уулын хормой бэлийг тойрон унд ус, өвсний соргогийг даган хаа сайгүй нүүнэ.
Таван сарын сүүлээр уудам тал хэдийнээ өнгө засаж, агь таанын хөхөмдөг униараар гоёж, алсын зэрэглээ мяралзан бүжиж, хялгана шивээ оонын зоо шиг халиурчээ.
Жүрмэд жар гаран насны өндөр нуруутай, бахим чийрэг биетэй, үг дуу цөөтэй, насаараа мал дагаж, Халх голын ай сав газраас Буйр нуурын баруун зүг Мэнэнгийн уудам тэгш тал, урагшаа Хөх дэрс, Цагаан тэмээтийн их говь, Тосон, Хөвөө, Төгөл зэрэг нуур цөөрмийг эргэж тойрон, сэтгэл зүрхээ баясган, амар тайван эрх тааваараа нутагласаар иржээ.
Монгол малчинд заяадаг хатан зориг, хатуужил тэсвэр, гярхай чанар, бие даах чадварыг өөртөө төлөвшүүлсэн Жүрмэд өвсөн далай давлагаалсан өргөн тэгш тал, өгөөж баян нутгаа өр зүрхнийхээ чанадад гүн хайрлаж, өчих гомдолгүй сэтгэл дүүрэн аж төрж яваа эр билээ.
Дарийн утаа үнэрлэж дайнд мордож яваагүй, галын шугаманд баатар эр амь эрсдэн унахыг өөрийн нүдээр хараагүй ч гэлээ эрэлхэг дайчдын ач гавьяа, эгэл ардын тэмцэл зүтгэл, эх орныхоо чухам үнэ цэнийг яс махандаа шингэтэл ойлгосон хүн билээ.
Дөрвөн улиралд хэдэн мянгаараа нутаглах цагаан зээрийг зэрвэсхэн харахад газар нүүх мэт нүүгэлтэн харагддаг байгаль эхийн тийм хосгүй гайхамшигт дүр зургаас эхлэн Жүрмэд мэлмийгээ нээж, зүрхний гүнд хайр энэрэл бахархал омогшлыг тээж өсчээ.
Хойд нутаг буриад зоноос хүндэтгэн авч, өөрийн болгосон хань Буужий нь бас хэдийнээ өтөлж, өвлийн тал шиг бууралтсан ч нэлээн хөнгөн шингэн хэвээрээ гэрийн бүх ажлыг амжуулж орж гарч, хань түшиг тус дэм болсоор иржээ. Хэдэн хүүхдүүд нь өсөж торнин, үүрээ орхин нисэх шувууд шиг хот хүрээ явцгааж, жилдээ хоёр, чадахгүй бол ганц ирж, аав ээжийнхээ үрчгэр магнайг түр тэнийлгэн шуугилдаж байгаад удалгүй гэдрэг яаран буцацгаана. Өвгөн эмгэн хоёр хэдэн хүүхдийнхээ хэнийг нь гэнэт ирж, хэд хоноод бас буцахыг үл мэднэ. Дэмий л орчлонгийн жам юм даа хэмээн санаж бэтгэрсэн өтөл сэтгэлээ хатамжлах ажээ. Багынх нь баривч, хонхтой бойтог, өлгий даавууг нь бор авдраасаа гарган үнэрлэж санаж, хүлээсэн сэтгэлээ тайтгаруулан, бурхандаа мөргөж, хэдэн хүүхдийнхээ заяаг даатган залбиран гуйх өдөр Буужийд зөндөө.
Ширээний тавцан шиг энэ цэлгэр талын наран авхай яг хажуунаас мандаж, өргөн талыг өдөржин туулж, мөн бас яг хажууханд шингэдэг нь үлгэрийн юм шиг хосгүй гайхамшигтай. Хур бороотой өдөр тэнгэр газар нийлсэн алсын хаяанаас гүн хөх үүлс эгц босоод, тэрлэг нөмрөх мэт уудам талыг бүрхэн харанхуйлж, аадрын хураар гэрийн өрх балбан шаагьдаг. Зуншлага сайтай жил шороо тоос босно л гэж байхгүй. Шивээ хялгана халиурсан энэхүү талд догшрон сэвэлзэх салхины хүч өвсний намианд аяндаа суларч, борооны дусалд цохигдон замхардаг билээ. Удаан шивэрсэн борооны дараа тэнгэр тэгнэсэн солонго нумарч, хот айлуудын бараа улам ойртох мэт тодорч, гэрийн гадуур холхих хүн мал нь бөртөлзөн харагдах шиг болно.
Оройхон тийш бороо намдаж, үүлсийн сиймхийгээр жаргах нарны туяа тэнгэрийн сум шиг чиг татан гийх үед тэртээ урд зүгээс бараан морьтой гурван хүн айсуй.
Буужий самган гарч, өрхөө татангаа гэрийн хаяагаар тойрч зогссон хонь ямаагаа тууж холдуулснаа гал түлж, борцтой хоол хийхээр тогоо тавив.
-Урдаас гурван морьтой хүн наашилж явна. Юун хүмүүс юм бол доо? гэхэд Жүрмэд “ Баг бригадын ухуулга ярианаас өөр ямар ажлаар хэн наашаа зүглэх билээ” гэж дотроо бодлоо.
Цаг гаран болсны дараа буу үүрч, дуран дашмаг агссан, ногоон цувтай гурван эр гэрийн гадаа ирж, “Нохой хорь оо” гэхэд Буужий гарлаа. Тэд морьдоо тушаад, ташуураа үхэр тэрэг түшүүлэн босоогоор нь тавиад, гэрт орох нь хонох хүмүүс биш ээ. Гэрт орж амар мэнд мэдэлцэн гэрийн баруун талаар сууцгаав.
Хамгийн дээд талын живэр сахалтай туранхайдуу ахимаг эр улаан таван хошуутай ногоон малгай духдуулжээ. Доод талд нь суух хоёр нь залуувтар биерхүү харчуул байв.
Өвгөнтэй тамхилж, халуун цай оочилж суух зуураа орчныг нухацтай ажиглаж, үнэнийг өчихийг хүсэх мэт дуугаа өндөрсгөн анхааруулах маягтай ярьж эхлэв.
-Бид аймгийн цагдаагийн газраас яваа хүмүүс ээ. Өчигдөр сумын төвд ирж хоноод, өглөө урд айлуудаар орлоо. Алдуул хоёр хүн хайж олох далгавартайгаар албан ажлаар явна гэв. Самганаа борцтой хоол хийж өгч, тэднийг идэж дуустал Жүрмэд дуугарсангүй. Ахимаг эр ганц аяга, харин залуучууд нэмж идээд араас нь халуун хярам ууцгаав. Хоорондоо шивнэлдэн жаахан сууснаа ахимаг эр:
-Танайхаас саахалтын айлууд хэр хол вэ? гэв. Жүрмэд тамхиа нэрж татаж сууснаа гаансаа түрийлээд:
-Хойд руу ганц гэр бий. Гурван цаг бараг явна даа. Баруун тийш ойр ойрхон хоёр айл бий. Эндээс хоёр цаг орчим явах газар гэв. Ахимаг эр:
-Манай энэ хоёр залуу тус тусдаа салаад мордоцгоог! Та зүг чигийг нь зааж өгөөч гэв. Тэд гэрээс гарч харцгаавал хараа хурц хүнд бол айлын бараа бараг харагдаж байлаа. Залуухан эрчүүд даргар цуваа сэгсрэн эвхэж даалиндаа хийж, дашмагтаа ус дүүргээд, нэг нь баруун хойш, нөгөөх нь эгц хойшоо зүглэн явцгаав. Ахимаг эр мориныхоо эмээлийг авч, ташуураа бүүргэндээ өлгөөд гэрт оруулав. Ойр зуурын ганзагалаатай юмаа баруун хаяанд тавиад дээшээ суулаа.
-Энэ хайж яваа хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх хэрэгтэй байна аа. Таваас найман жилийн ялтай, хоёр хоригдол оргоод тав хонож байна. Аймгийн төвөөс урд чигтэй явсныг хүмүүс мэдээлсэн. Болгоомжтой байхад илүүдэхгүй. Хэн хүнгүй сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэв. Буужий эмгэн амандаа залбирч “Хөөрхий... Энэ уудам талд ус ундгүй хатаж үхэх вий дээ. Харин ашгүй бороошлоо...” гэв. Ахимаг эр хялав харснаа “ Хөөрхий ч биш л дээ хоригдол “ гэв. Жүрмэд дотроо “ Хоригдол ч гэсэн хүн биш үү, энэ нөхөр хатуу харгалзагч нь болж таарлаа. Цагдаасаад байх юу байх вэ дээ. Алдсан харгалзагч л хариуцсанаа хайдаг биз” гэж дотроо бодсоноо:
-Соргог сэрэмжтэйгээр бид ямар арга хэмжээ авах билээ гэж асуув.
-Гэнэдүүлэн цохиж унагаж хүлээд, хэл мэдээ хүргэнэ, эс бол амин бус газраар нь буудаж болно гэлээ. Буужий “Буудаж болно” гэдэг үгийг сонссоноо цочин давхийж, бурхандаа залбиран амандаа бувтнав.
Маргааш өглөө ахимаг эр хойд зүг рүү эртлэн мордов. Жүрмэд хонио аажуухан бэлчээж, унд цайгаа уугаад эмгэндээ:
-Юмыг яаж мэдэх вэ, хоол цай бэлэн байлга! Хөгшин хонины насгүй болсон манийг цохиж алаад явах монгол хүн арай үгүй байлгүй дээ. Хүн хар ирвэл сайн хооллож ундлаад, ямар ч хар ажиг авхуулалгүй сандарч тэвдэлгүй байх хэрэгтэй. Би ойрхон бэлчээгээд эртхэн наашлуулъя гээд хониныхоо араас явлаа. Толгод дамнан бэлчиж буй хонио хумин хурааж, арай өндөр гэх нэгэн бүүрэг толгодын оройд гарч дуран сунгаж суулаа.

Нэлээн халах янзтай байх боловч урд өдөр нь бороо их орсон тул чийг үнэртэж, сэрүүн салхитай үүлэрхэг сайхан өдөр боллоо. Мэнэнгийн талын зүүн хоймор Буйр нуур, урагшаа Халхын голын нутгаар бороошиж байгаа бололтой нүүгэлтэн хөхөрч харагдана.

Гэтэл үдийн хэрд баруун алсад хоёр юмны дүрс сүүмийн харагдав. Дурангаа сунгаж сайтар харвал морь мал биш хоёр хүн наашилж буй бололтой. “Нөгөө гайхлуудаас өөр энэ их ээрэм талд явган нүцгэн явдаг ямар хүн байх вэ дээ. Гарцаагүй мөн байна” гэж Жүрмэд бодов. Хонио гэрийн зүг даялуулж тойруулаад, толгод дээр гарч хүлээлээ. Явган хүн битгий хэл морьтой хүн ч ойрхон юм шиг бүртэлзээд мөддөө ирдэггүй өргөн талд хоёр хүний бараа зэрэглээнд уусан тодрон бүрэлзсээр нэлээд удсаны дараа ойртов. Тарж бэлчсэн хонины хойд захаар үргээлгүй тойрч толгодын орой дээр шомбойн суух Жүрмэдийг чиглэх нь монголоо алдсан хүмүүс бас яавч биш ээ.

Нэг нь нэлээн өндөр туранхай, цонхигор цайвар царайтай эр, нөгөөх нь хөлс нь бурзайн үс толгой нь ширэлдсэн бор царайтай бүсгүй хүн байв.
-Сайн байна уу та? Сайхан зусаж байна уу ? гээд толгодын доод хормойд сууцгаалаа. Нэлээн хол явган явж ядарсных, мөн малчин өвгөнийг айж эмээх вий гэж хүндлэн холхон суулаа гэдгийг гярхай өвгөн ажиглан гадарлаад:
-Сайн. Сайн байцгаана уу? Сайн явцгааж байна уу? гэж мэндлэв. Ядарч туйлдсан бүсгүй үсээ хойш нь илж, хөлсөө шувтраад:
-Сумын төв эндээс хол билүү? гэв. Өвгөн тэднийг хөдөө гадаатай хүний үрс юм. Энэ нутгийг мэддэг улс бололтой дог гэж бодоод:
-Нэлээн явна аа, хүүхээд... Явган алхвал үүрээр очих газар даа гэв. Өвгөн босож толгодоос бууж мориндоо мордоод:
-Манайх энүүхэнд бий хүүхдүүд минь. Очиж унд цай ууцгаа! Би ч хонио ойртуулаад харина гэв.
Гэрийн гадаа хүмүүс ирэх чимээнээр Буужий гарч, нохой хорьж, холын хүмүүсийг гэртээ оруулж, бэлэн цай хоолоо дөхүүлэн аягалж өгөв. Эр эм хоёр бүлээн цай гүд гүд залгилснаа хүйтэн хар хөлс нь асгарч, тэрлэгнүүдээ тайлцгаав.
-Ямар ажлаар яваа хүүхдүүд билээ? гэж өвгөн асуугаад дүнсэн тамхиа залуу эрд дөхүүллээ. Тэр хоёр хариу өгөлгүй азнан сууснаа бүсгүй эхэр татан уйлж:
-Ах эгч хоёр минь! Бид баларч яваа улсууд аа. Нэг хүн маань хээр хаягдаад хоцорчихлоо. Гурвуулаа бутны сүүдэрт хоносон юм аа. Гэтэл өглөө үүрээр нөгөөх маань сэрсэнгүй. Үхсэн амьд нь мэдэгдэхгүй түүнийг үүрч даахгүй, чирч гулдарсаар хонин чулууны сүүдэрт орхиод ирлээ гээд чангаар гиншин эхэр татав. Өвгөн “ Эндээс хэр хол байна вэ? Буцаад очиход олох уу?” гэхэд залуу “Олох байх аа, их холгүй ” гэв. Ингээд өвгөн халтар морио эмээллэн, залууг дагуулан хайж явсаар бүрий болохын алдад ашгүй нөгөө хүнээ олж очлоо. Арай ч үхээгүй байв. Хүйтэн усаар нүүрийг нь шавшиж, үсийг нь норготол сүүмгэр нойрмог нүдээр орчныг гайхширан харж сэргээд, дахин дахин нүдээ анивчуулан өвгөнийг ширтэж байна аа. Өндөр эр хацрыг нь зөөлөн алгадсанаа:
-Чи ухаан алдчихлаа шүү дээ. Одоо бос! Энэ өвгөн ахтай тааралдаж чамайг авахаар ирлээ гээд халтар моринд сундлан, өвгөний араас гэлдрэн, гэрт ирэхэд Буужий, бүсгүй хоёр үнээгээ сааж, сүүгээ хөөрүүлэн, хоолны гурил элдэж суув. Өвгөн борцтой хоол ахиухан хийхийг эмгэндээ захиад, ундны ус авахаар явлаа. Өндөр залуу хамт явж ус авчралцав.
Урд орой гурвуулаа дуу муутай хоносон бол энэ орой тавуулаа дуу шуу, яриа хөөрөөтэй хоноцгоов. Далийн ягаан цэцэгний сүүдэрт унтаж муужран унасан залуу эр гуч эргэм насны бөгөөд таван жилийн ялтай гэнэ. Бүсгүйн нөхөр гучин тав хүрч байгаа төдийгүй найман жилийн ялтай гэх бөгөөд гурван жилийг нь эдэлсэн бололтой юм ярьцгаав. Бүсгүйг Баянханд, нөхрийг нь Доржсэлэм гэх аж.
Доржсэлэм залуу хүн тулдаа хөлөө амраан, хоол цай идэж уугаад, дороо сэргэж, өөрийнхөө талаар ийнхүү ярилаа.
- Би аймгийн төвд томоохон албан газрын жолоочоор таван жилийн өмнө ажилд орж, үе үе хөдөө гадаа явдаг байсан юм. Нэг удаа манай дарга, мөн орлогч дарга, санхүүгийн мэргэжилтэн, надтай дөрвүүлээ хэд хэдэн сумдаар тойрон явж, хамгийн сүүлд энэ сумаар дайран тэндээс нэг хүн бас дайгдан, аймаг руу буцацгаасан билээ. Замдаа халамцуу дарга нар зээрийн сүрэг харснаа, ан хийх юм болцгоон намайг “Араас нь хөө! Бид буудацгаая! Дундуур нь хага зүсээд ор!” гэж захиргаадсаны дагуу би хурд нэмсэн юм. Хоёр талд буун дуу зэрэг нүргэлэн, дөчөөд зээр лавтайяа годройтон унаж байгаа нь толинд баримжаалагдан, би урд замаа харж чигээрээ сүргийг зүсэн орсон юм. Дарга толинд буугаа тэгнэн, ухаан сөхөөгүй буудаж явтал гэнэт хаалга нь онгойж, нүд ирмэхийн зуур хүнд биеэ даалгүй газарт унаад хоцорсон. Ингээд бид сандралдан эргэж дарга дээр очиход буудуулсан тарган оонын хажуухан талд нэлээн хүнд бэртээд, амьсгал нэгэнт хураасан байлаа гээд санаа алдав.
Буужий залбиран амандаа тарни уншиж, “Ээ бурхан минь, яасан ч үйлтэй хорвоо билээ дээ” гээд халаглан уйлав. Бүсгүй ч нусаа татан нулимсаа арчиж, хормойгоо имэрч, доошоо харан, чимээгүй суув. Доржсэлэм цааш үргэлжлүүлэн:
- Аймгийн төв аваачаад эмнэлэгт хүргэн өгч, шүүх цагдаа гээд бөөн ажил үймэрч, улмаар явж явж миний буруу болж, би хүн амины хэргээр найман жил аваад орсон доо гэв. Баянханд яриаг нь цааш залгуулан:.
- Үүнийг орсон жилээс хойш би хоёр хүүхэдтэйгээ хүндхэн амьдрал туулж хоосон хонох шахуу л юм болсоор бараг гурван жил өнгөрлөө дөө гээд мэгшив. Тэгснээ Баянханд “Энэ хоёрыг оргоно гэж би яаж мэдэх вэ? Буруу ажил хийчихлээ! Хамгийн гол нь, тэр үед даргын ард нь сууж явсан орлогч дарга гараа сунган гэнэт хаалга онгойлгосныг нь сумаас дайгдсан хүн харсан байгаа юм л даа, даанч тэрийг нь шүүх дээр авч хэлэлцээгүй өнгөрсөн. Сумаас дайгдсан тэр хүнийг сураглаж олж уулзвал хэрэг үнэн мөнөөр шийдэгдэн шоронгоос эрт гарах арга байх болов уу гээд энэ хүн наашаа зүглэсэн. Би ч хамт явна гэж зүтгээд дагаж явна даа” гэв.
Өвгөн бодол болсноо, тарган ооныг буудсан цаг гэхлээр гурван жилийн өмнөх намар байж дээ, янз нь гэв. Доржсэлэм өвгөний хурц ухааныг бишрэн:
-Тийм ээ, намар цаг байсан юм гэлээ. Найман сарын сүүлчээр юм даг гэж нэмж хэлэв.
- Дайгдаж явсан тэр хүн чамд харснаа дуулгасныг бодоход сайн хүний л үр байсан бололтой. Хэд орчим насны хүн байсан бэ гэхэд:
- Надтай насаар хол зөрүүгүй өндөр биетэй, дуу цөөтэй хот хүрээ рүү суудаг бололтой залуу байсан гэлээ. Цагдаа дээр байцаагдаж хоёр хоносноо сураггүй болсон. Бодвол дахин асуугдах зүйлгүй болоод явсан биз гэв.
Жүрмэд өвгөн тэдний яриаг чагнаад ийн хэлэв.
- Дайны жил үр хүүхдээ цэрэгт мордуулан, эргэж ирэх эсэхийг хэн ч мэдэхгүйгээр салж хагацахын зовлон ямар хэцүү байдгийг та нар эргэцүүлэн бодоцгоо! Тэр их хүнд зовлонг үүрч, хэчнээн ээж аав үр хүүхдээ, хэчнээн бүсгүй хань ижлээ, хэчнээн хүүхэд аавыгаа дахин харахгүйгээр үүрд алдаж байсан юм шүү дээ. Ямар сайндаа чуна мана хөөргөө зүүгээд залбираад явуулдаг байлаа. Чуна мана хөөргийг дайны улаан гэдэг. Түүнийг зүүж явсан цэрэг эргэж ирдэг гэсэн яриа байдаг байсан. Хүний сэтгэл гэж тийм л эмзэг. Дайн дажин хийгээд эх орноо харийн түрэмгийлэгчдэд алдах шахсан хүйтэн өдрүүдийг юутай ч зүйрлэшгүй, хүний зовлон гэж түүнийг хэлнэ ээ. Та хоёр маргаашнаас хоёр морь унаад буц. Очих газраа очиж дуулгавартайгаар буруугаа хүлээх хэрэгтэй. Баянханд хүсвэл хоёр хүүхдээ дагуулан манайд ирж байж болно оо. Доржсэлэмийн хэрэг нэг талдаа багтаж дуустал бид хоёртой цуг хөдөө газар тараг сүүн дээр амар байна гэвэл болохгүй юмгүй. Хоорондоо зөвшицгөө гэв. Тэгснээ:
- Чи хийсэн хэргийнхээ ялыг цагт нь эдлэн гараад дахин хэзээ ч алдаж болохгүй сайхан амьдар! Хожим харамсах зүйлгүй болно. Чамд нас ирээдүй их байна. Амийг чинь аварсан өвгөн миний үгийг санаж яваарай. Зоримог цовоо сайн хүү байна лээ шүү чи! гэж үүдэнд суусан залууд үгийн ташуур өглөө.
Маргааш нь Жүрмэд шинэ шөл гаргаж, хоёр залууг тэнхрүүлэн, богцонд нь чанасан мах, бор цай сайтар бэлдэж өгөөд хоёр морио эмээлэн харуй бүрий болмогц хот айлуудаас холуур зам зааж өгөөд, тэр хоёрыг мордуулав.
Баянханд гурав хоног өнжөөд хонины бүтэн мах, ааруул өрөм бэлдүүлж сумын төв хүргүүлэв. Тэрээр явахдаа:
- Би багадаа Зотол хан уул орчмоор нутагладаг хөдөөний айлын хүүхэд байсан юм. Багаасаа өнчин хоцорч айл хунараар зарагдан зовлон зүдгүүр туулж яваад Доржсэлэмтэй ханилан суусан. Хоёр хүүхдийг нь төрүүлж, зургаан жил амьдраад овоо болж байтал хилсээр хэрэгт орчихлоо. Та хоёр бурхнаас заяасан буянтай хүмүүс байна аа. Ачийг тань хэзээ ч мартахгүй. Аймаг орж байж байгаад болж өгөхгүй болвол гэрээ ачаад ирнэ ээ гэхэд Буужий:
-Тэгээрэй, охин минь Хоёр хөгшинд хань бүл хэрэгтэй болохоос саад болно гэж огт байхгүй шүү. Хоёр нялх үрээ өлсгөж зовоогоод хэрэггүй. Наашаа зүтгэхийг бодоорой охин минь гээд уйлан үнэсэв.
Өвгөн Баянхандыг сум хүргэн, аймгийн унаанд суулган явуулаад, холбооны газар очиж, хот руу том хүүтэйгээ утсаар ярьж, дараа нь дэлгүүрээс гурил, будаа, сахар ёотон, дүнсэн тамхиа аваад гэдрэг буцлаа.
Тунгалаг сайхан өдрүүдийг залган хуртай чийглэг шөнүүд бороошин үргэлжилж, тэр жилийн зуншлага гайхалтай байлаа. Өвс ногоо дөрөө шүргэн халиурч, дорнын уудам нутаг Мэнэнгийн талд намар айлчлах үеэр Жүрмэдийнх Матад хан хайрханы хормойд намаржаалахаар буулаа. Намрын сайхан тал алтан шаргал өнгөөр туналзан, өвсний толгой бөхийж, салхины аясаар үелзэхэд адуу мал хамгийн жаргалтай, хүний амьдрал түмэн завгүй.
Нэлээн хэд хоног налайж суутал арван сарын дундуур гэр ачсан ачааны машин ирж, Баянханд хоёр хүүхдээ дагуулан буухад, Буужий бөөн хөл хөөр болж зочдыг угтан оруулж, дайлж цайллаа. Урд толгодын цаанаас Жүрмэд номхон халиун морио давиран, гэрийн зүг шогшсоор ирэхэд хоёр хүү өвгөнийг гайхан харж бишүүрхэж байснаа “Бид өвөө эмээтэй боллоо” гэцгээлээ.
Хоёр гэрээрээ айлсан бууж, хүүхдүүд сумын төвийн байранд сургуульд сурахаар хүргэгдэж, Буужий Баянханд хоёр ханиндаа ажил төрлөө цэгцлэн, сайхан намаржаалаад, удалгүй өвөлжөөндөө дөхөж буув. Хяруу унаж, өвсний толгой бууралтсан сайхан өглөө хоёр гэрийн тооноор аргалын цэнхэр утаа олгойдож, гэрт халуу дүүгэн, хонь мал холдох шинжгүй ойрхон бэлчиж, цаад хөндийгөөр зээрийн сүрэг нөмрөн идээшилж байлаа.
Тэр гурав аагтай шаргал цайндаа өрөм зөөхий хаяж, үхрийн тарган мах тогоо дүүрэн чанаж суутал алсад машины дуу гарч, тэднийхийг чиглэн ирлээ. Хотод суудаг том хүү нь машинаасаа бууж, аав ээждээ золгон үнэсүүллээ. Мөн Доржсэлэм хүүхдүүдээ дагуулан инээд хөөр болон бууцгаав. Жүрмэд гэнэт суран ташуураа далайж байгаад хүүгийнхээ нуруун дундуур хоёр гурван удаа ороолгож хөөтөл Доржсэлэм яаран өвгөнийг барьж аваад “Биднийг өршөө..... Та битгий бухимд.... Хүү чинь ийм юм болно гэж мэдээгүй байх... “ гээд “ Одоо санаа зоволтгүй. Хүү чинь ирээд намайг суллачихлаа. Би ялгүй болсон” гэв. Өвгөн хэсэг чимээгүй зогссоноо гэртээ орж хоймроо тухлав. Буужий эмгэн дэмий л дотроо залбиран хоол цай дөхүүлж, Баянханд тогоотой махаа гаргаж, зочдын өмнө тавив. Тэд уг учрыг дор дороо тунгаан ухаж ойлгожээ. Хоол цайгаа зооглосны дараа том хүү :
- Аав ээж хоёр минь миний түмэн буруу. Энэ хүнийг олон жилийн ял авна гэж бодсонгүй. Тэр үед ажлаас дуудагдаад би хот руу яаруу явсан гэхэд өвгөн дуугарсангүй. Хүү жаахан сууснаа:
- Би аавыг энэ зун утсаар яримагц амралтаа авч, аймагт ирээд шуурхай хөөцөлдөж, хэргийн үнэн мөнийг гэрчлэн баталгаажуулж, энэ хүнийг ялаас хэлтрүүллээ. Сайн өмгөөлөгч хөлслөн хэргийг дахин задруулж, таван сар гаруй олон дахин ажил болж, хотоос нааш цаашаа ирж буцаж хүлээсний эцэст өнөөдөр ийнхүү суллагдлаа гээд сэтгэл нь амарсан бололтой бэлэг сэлт уут савтай чихэр жимс гаргаж хөгшчүүлд өгөөд, зүүн талын орон дээр очиж хажуулдав. Доржсэлэм баяртайгаар инээснээ “Хууль түүнийг олохгүй ч гэмшил заавал олно гэж үнэн үг юм байна аа. Орлогч дарга ч гэмшиж хэргээ хүлээлээ” гэв. Дахиж ийм гоомой ажил болохгүй ээ гэцгээв.
Өвгөн хэсэг дуугүй сууснаа уужран:
-Монгол хүн чин үнэний төлөө амьдрахгүй юм бол ядарснаасаа эхлэн эрх чөлөөгүй болж сүүлдээ бүгд эх оронгүй болно шүү! Хувиа хичээсэн зангаас болж эцэг өвгөдийн сүнс ч амрахгүй болох дөхөж гэв.
Жүрмэд өвгөний үг суран ташуураас илүү бодол зүрхийг өвтгөн ороолголоо.
Доржсэлэмийн хоёр жаахан хүү учрыг нь ололгүй гайхаж гайхаж бүр сүүлдээ “ Энэ ах хичээлээ муу хийсэн учраас өвөөд зодуулж байгаа юм уу? “ гэхэд гэрт бөөн хөхрөлдөөн болов.

Сэтгэл татам богино өгүүллэгүүд
20 орчим насны залуу аавын хамт гал тэргэнд суужээ. Тэрээр яг л бяцхан хүүхэд шиг чангаар хашхираад “Ааваа, ааваа.. Энэ хардаа тэнгэр дээр үүл нисээд байна. Хөдлөөд байна шдээ ааваа...” гээд яг л нялх хүүхэд шиг гал тэргэн дэх бүх хүнийг сонстол орилжээ.

Үүнийг нь сонссон нэгэн хүн дооглонгуй өнгө аясаар “Та наад хүүхдээ эмнэлэгт үзүүлэхгүй юм уу?” гэж хэлсэн байна. Хүүгийн аав хариуд нь: “Үгүй ээ одоо хэрэггүй болсон. Хүү маань төрөлхийн сохор юм. Харин хагалгаа хийлгээд дөнгөж сая эмнэлгээс гараад явж байгаа нь энэ” гэжээ.

2. Зааны тавилан:

Нэгэн аялагч залуу хөдлөх ч үгүй, хол явах ч үгүй нэгэн заантай тааралджээ. Залуу эзнээс нь очиж “Энэ заанууд яагаад чөлөөтэй явахгүй байгаа юм бэ?” хэмээн асуухад хариуд нь:

“Зааныг тугал байхаас нь хөлийг нь модтой холбосон олсоор уядаг юм. Тэд эхэндээ явах гэж оролддог ч, уяанаасаа зүүгдэж унадаг учраас өөрийгөө хол явж чадахгүй гэдэгтээ насан туршдаа итгэдэг болчихдог юм” гэжээ. Яг л энэ зааны ижил бид эртнээс итгэсэн тэр л зүйлсээсээ болж “Хэзээ ч хийж чадахгүй” хэмээн боддог. Тиймээс та нэг удаа унасан эсвэл олон удаа бүдэрсэн аль нь ч байсан, тухайн зүйлийгээ “бүтэхгүй” гэж бодох хэрэггүй.

3. Мэлхийг хэрхэн чанадаг вэ?

Та нэг өдөр мэлхий чанах хэрэгтэй болжээ гэж бодъё. Зүгээр л усанд хийгээд чаначихна юу нь тийм хэцүү гэж?... хэмээн бодох байх. Гэвч тийм биш ажээ. Та буцалсан халуун устай тогоонд мэлхийгээ хийвэл үсэрч гарч ирэх учраас маш их цагийг мэлхийтэй хөөцөлдөхөд зарцуулах болно.

Харин та эхлээд мэлхийгээ хүйтэн усанд хийгээд дараа нь аажмаар усаа халаах хэрэгтэй. Мэлхий эхлээд юу ч мэдрэхгүй чөлөөтэй сэлэх болно. Удалгүй бүлээхэн байна уу?.. хэмээн бодож эхэлнэ. Үүний дараа нэг их удалгүй мэлхий чанагдах ажээ.

Үүнийг олон янзаар тайлбарладаг байна:

1. Муу зуршилд хүмүүс хэрхэн аажим аажмаар автдагийг илэрхийлж байна

2. Хэн нэгэн чамд муу зүйл хийж байхад хүмүүс анзаардаггүй. Зүгээр л итгэдэг.

3. Мөн хэн нэгнийг өөрийнхөө хүслээр байлгахын тулд энэ мэлхий чанах аргыг ашиглах хэрэгтэй бөгөөд хэн ч шууд өөрчлөгдөхийг хүсдэггүй учраас бага багаар дасгах хэрэгтэй хэмээн үздэг хүмүүс ч бий.

“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдаанд гуравдугаар байрт шалгарсан захидал
Дөрвийн дөрвөн үрээ хээр хаяад явдаг эцэг хүн байдаг л юм байна

Сайн байна уу? Ээдрээт орчлонгийн жам ёсоор энэ баялаг амьдралын замын дунд учирсан эрхэм танд энэ захидал очих өдрийн мэндийг хүргэн алс холын цэлгэрхэн нутгаас гар сунган мэндчилж байна. Хачирхалтай бөгөөд ээдрээтэй амьдралын хувь тавилангаар зүс үл таних нэгэн эмэгтэй тантай миний амьдралын түүх холбогдож, эхэлснээс хойш эдүгээ 20 жил өнгөрчээ. Тэртээд урсан өнгөрсөн цаг хугацааны урсгалд есөн настай жаахан охин би хүнд өвчний улмаас хайртай ээжийгээ алдчихаад хоёр өнчин дүүгийнхээ хамт хорвоод гурвуулаа бөртийж үлдсэн хатуухан болоод хүндхэн өдрүүд хэдийнээ ард хоцорсон ч алган дээр тавьсан мэт сэтгэлд минь тодхон үлдэж дээ. Тэртээ 1998 оны зуны тэр нэгэн үдэш үнээний зэлэн дээр нагац эгчийн маань “Адьяа миний дүү шинэ ээжтэй болно, ээж гэж дуудаарай” хэмээн хэлсэн тэр үеэс миний амьдрал орвонгоороо өөрчлөгдөж билээ. Маргааш нь манайд хойд зүгээс гурван мотоциклоор хүмүүс ирж, баяр ёслол шиг зүйл болж, нэгэн эмэгтэй манайд үлдэж хоцорсон нь та байлаа. Та бид хоёр ээж охин болж амьдрах гэж үзсээр гурван жилийг ардаа орхисон ч бидний харьцаа улам ээдрээтэй болсноор барахгүй биднийг гэх ганцхан аав минь таныг л өмөөрч биднийг зоддог болсон юм даа. Энэ үеэс би таныг үзэн ядаж, энэ хорвоогийн хамгийн муу, өөдгүй хүн гэдгээр төсөөлөн бодох болсон. Бага дүүг минь орондоо шээхэд, хахир хүйтэн өвлөөр та гудсыг нь гадаа гаргаж өнжөөгөөд орой хөлдүү хүйтэн гудсан дээр нь унтуулдаг байхад 10 нас хүрсэн би орондоо шээж, үс минь бөөстөөд сургуульдаа явахаас хүртэл ичдэг байлаа. Таныг өмөөрөн “ Нэгэнт үхсэн ээжийгээ юуг нь санадаг юм” хэмээн намайг загнаж зодож байсан тэр л өдөр аав та хоёртой хамт байсан сүүлчийн өдөр байсан даа. Дүү бид хоёрыг сургуульдаа явсан хойгуур та хоёр бага дүүг минь буурин дээрээ орхиод Эрдэнэт хотруу нүүгээд явчихсан байсан. Энэ үеэс аав та хоёрыг үнэхээр их үзэн ядаж ахин хэзээ ч уучлахгүйгээр, дахин хэзээ ч уулзахгүйгээр явсаар хэдийнээ 20-иод жил өнгөрч, би 30 нас хүрчээ. Одоог хүртэл хэн хэн нь тэр хар дарсан өдрүүдийг мартаж чадалгүй явсаар та бид хоёр хэн хэн нь ээж болсон. Одоо тэр хар өдрүүдийг мартаж хоёр биенээ уучлан амьдралдаа харамсах зүйлгүй явахыг л би хүссэн юм. “Намайг уучлаарай” гэсэн энэ үгийг би танд хэлчихвэл сэтгэлийн доторх хүндхэн ачаа минь гээгдэж, онгойх юм шиг санагдаад байх юм. Танаас гуйх бас нэгэн гуйлт бол аавыг минь хайрлан халамжилж, эцсээ хүртэл хамт байгаарай гэж хэлэх гэсэн юм. Үр хүүхдээ хаясан буруутан нэртэй харамсаж амьдардаг байлгүй хөөрхий. Одоо надад аав та хоёрт гомдох зүйл алгаа. Надад болоод хоёр дүүд минь санаа зоволтгүй тайван амьдар даа. Бид сайхан амьдарч байгаа. Та намайг хуримаа хийхэд аавын минь хувцсыг сольж өгөөд дэмжээд явуулчихсан бол би танд маш их баярлах байлаа. Гэхдээ яахав дээ. Зүгээр дээ. Та хоёр бие биенээ энэ яваа насандаа үзэн ядаж бидэн шиг болчихвол бас хэцүү шүү дээ. Танд бид төвөг удаж, сэтгэлийн зовлонд унагасан бол дүү бидэн гурвыг уучлаарай. Бас та бидэн гурвын өмнө гэмшиж явдаг бол, тэгэх хэрэггүй биз дээ. Бидний амьдрал жаргалтай, би амьдралдаа сэтгэл хангалуун байгаа болохоор танд гомдох гомдол минь тайлагдчихсаан. Одоо танаас ганцхан гуйх зүйл бол аавыг минь л хайрлаж яваарай. Энэ богинохон амьдралд сэтгэлийн өргүй сайхан амьдрах юмсан гэж л би бодсон юм. Баяртай.
О.Адьяа. 2019 он

Дайны тууж: Ад зэтгэрийн нутагт..../Адал явдалт аймшгийн өгүүллэг/
Гучин орд цагаан гэр.Долоохон хүн....Хоёр эмгэн хоёр өвгөн нэг эмэгтэй хоёр залуу....
Цэргүүд яааран гүйсээр хамгийн захын гэр лүү орцгоов.Хийморьт нэгэн өвгөн сур эргүүлэн сууна..

Өвгөн-За юун хүмүүс энд явдаг билээ..

Сүхээ-Гэнт дайрч орж ирсэнд уучлаарай бид үнэхээр хэцүү байдалд ороод явж байнаа..

Өвгөн-Тиймээ тийм бололтой..

Жамьян-Ттаа бидэнд ус өгөөч..гуйж байна яг үхэх нь..

Өвгөн-Тэгэлгүй яаахав гэрийн гадаа байгаа саванд ус бий өөрсдөө хийгээд ууцгаа..

Цэрэгүүд яааран сандран өнөөх савтай усыг унагаах шахам дайран ууцгаана арай гэж нэг юм цангаагаа гаргаж сая нэг ойр хавиаа ажив.Их олон гэр байлаа ийм гэр байгаа газар их хүн байгаадаа гэж бодсон ч хүн амьтан огт харагдсангүй...

Цэргүүд гадаа сууж хөлийн чилээгээ гарагцгаана.Сүхээ өвгөн тэй ярих гэж гэр лүү оров.

Сүхээ - Сайн байна уу?түрүүн орж ирэхдээ мэнд усч мэдсэнгүй уучлаарай..

Өвгөн-Зүгээрдээ хүү минь хэн ч гэсэн зовдог шүү дээ.

Сүхээ -Өвөө танай энд их олон гэр байна тэгсэн хүн амьтан огт харагдахгүй юм??

Өвгөн-Энд наддтай нийлээд долоон хүн л бий..Энэ газар бол хуучин хасаг өрхүүдийн суурин..

Сүхээ-Анн тиймүү..Тэгээд хасаг өрхүүд хаачсан бэ??

Өвгөн-Тэд Монгол руу орох гэж хамаг юмаа хаяаад явцгаасан улс..Харин өвгөн ах нь гэр бүлээ авж үлдсэн юмаа..

Сүхээ-Анн зза ойлоглоо бид танд их төвөг удаж байгаа байх.Энгэсхийгээд явах тийшээ хандийдаа..

Өвгөн-Та бүхэн их зовж зүдэрч гадаа байгаа цэрэг хүүхдүүд их ядарсан харагдаж байсан..Нэг мөр эндээ хоноод яв.Удахгүй үүр цайхана харуй бүрий болхоор манай эндэх тийм ч таатай газар биш!!

Сүхээ-Тиймээ бид харсан тэр чөтгөрүүд юу юм бэ??тэр ад зэтэгрүүд миний цэргүүдийн ихэнхийнэ хороосон!!

Өвгөн-Тэд бол Монголыг дайтах гэж ирсэн Япон цэргүүд Монгол руу орох гэж энэ газраар явсийн гэвч тэднийг "Казу"алчихсан!!тэгээд үхсэн япон цэргүүд эндхийн буг чөтгөрүүд болж хараагдсийм!!

Сүхээ-Ккаазу гэснүү Казу гэж юу юм..

Өвгөн-Казу бол 300 жил ичээнд ордог "Буг"
Казу 1939 онд ичээнээсээ гарсан..миний аав өвөө тэрний аав гээд бид үе удмаараа казуг манаж ирсэн би ааваасаа Казугын тухай их зүйл сонсож байсан зөвхөн манай удамл казуг торгоох хүчтэй..

Сүхээ-Тэгүүл тэр Казу гэгч Яаагаад хүн алдгийн бэ??тэр одоо хаана байна..

Өвгөн-Би чадаагүүээ!!Би чадаагүй би казуг тогтоож чадаагүй манай өвөг эцэг Казуг тогтоож ирсэн гэвч би чадаагүй 1939 оноос өдий хүртэл тогтоож байсан ч сүүлдээ хяналтаас гарсан.Уг нь 10 жил хүн амьтан гэмтээлгүй торгоох учиртай одоо гурван жил үлдэж Казу одоо өөрөө бүхнийг шийдэж байгаа..

Сүхээ-Ттэ..тэгүүлл тэр Казу юу хүсээд байгаан бэ??

Өвгөн-Хоол тэр асар их өлсөж байгаа тэрний цорын ганц зорилго бол хүн идэх зөвхөн хүний мах!!

Сүхээ-Тэгүүл яаагаад шууд манай бааз руу дайраагүй юм.Тэр манай хоёр хүнийг хөнөөсөн шууд л манай цэргүүдыг хороож болох байсан..

Өвгөн-Тэрэнд би саад болж байгаа юм!!Би хамаг хүчээ шавхан байж арай хийн торгоож байгаа гэвч удаан торгоож чадахгүй үнэхээр чадахгүй..

Сүхээ-Сул тал..сул тал байжил таараа тэрнийг зэвсгийн хүчээр устгах болно!!

Өвгөн-Болохгүйээ!!!тэр угаасаа зэвсгийн хүчээр үхэхгүй зүгээр л сатааруулах төдий..

Сүхээ-Тэрэнд сул тал бий биздээ!!

Өвгөн-Байгаа боловч би хэлж чадашгүй Казу бол ад зэтгэрийн хаан тэрнийг хөнөөвөл дэлхий ертөнц орвонгоороо эргэнэ..Тэр үгүй болох тэр мөчид бүх буг чөтгөрүүд гарж ирнэ чиний төсөөлөөд ч харж чадахгүй тийм аймшигт араатнууд гарж ирнэ.Тэд гарж ирмэгцээ манай онгон дагшин газрийг сүйтгэнэ...

Сүхээ-Тэгүүл хөнөөх хэрэгтэй юм байна хүний амь наас илүү газар гэж үгүй!!!

Өвгөн-Чи энэ газрийг ямар газар болхийг мэдхүү!!энэ бол хүн үхэхэд нөгөө ертөнц рүү очих боломжтой цорын ганц газар!!!Казу үхэх тэр мөчид буг чөтгөрүүд гарж ирж энэ газрийг сөнөөгөөд өөрсдөө алга болно энэ л тэдний зорилго!!тиймээс Казу үхэж болохгүй харин энэ бүх нууцыг мэдсэн чи үхэх учиртай!!

Сүхээ-юу гэнээ та тэр чөтөгрийг хөнөөх аргыг хэлхэл болнодоо..

Сүхээ гарж цэргүүддээ босхыг тушаагаад зэвсгүүдээ авцгаа гэв.Өвгөн гэрээс гарж ирлээ.Хойд гэрүүдын дундаас 2 чийрэг залуу гарж ирэв..

Өвгөн-Миний хүүхдүүд энэ хүмүүсийг хөнөө!!!

Бичсэн:Nkh Obyar :)

Сааюугийн Баттулга "ЭНХРИЙМАА" өгүүллэг
Зуны амралтаар намайг гэртээ харих үед манайх зэргэлдээх сумын нутагт зусаж байгаа сураг дуулдав. Учир нь манай сумаар хавраас хойш огт бороо ороогүй халуун салхи шуурсаар байгаад малын хамар хатгах өвс ургах нь бүү хэл өнжмөл жаахан хур өвс нь хүртэл малын хөлөөр халцарч, мэлийсэн цагаан тал тоосрохоос өөр юмгүй гантай зун болжээ. Манай нутгийн айлууд бүгдээрээ зэргэлдээх сумдын нутгаар отор хийн зусаж байгаа гэнэ. Аав ээж хоёр маань хүргэн ахынхтай цуг хоёр гэрээрээ зусацгааж байгаа ажээ. Гэрийн зүг яаран явахдаа яагаад ч юм бэ, би Энхриймаагийн тухай бодсоор явлаа.
…Одоогоос хэдэн жилийн өмнө. Найр наадмын хөлөөр нутгийн толгод хөлчүүрхсэн мэт зэрэглээн дундаа гуйвалзан нэг өндөрсөж нэг намсаж харагдах намрын дунд сардсан.
Сургууль цуглах арайхан болоогүй, дэрсэн тойрмын хэдэн лам шувуу үр дэгдээхэйгээ дагуулан өд сөдөө засан шилгээх зуураа шанаган хорхой түүж, маани мэгзэм унших мэт дуугарсан нэг өдөр, Должин эмээгийн манайх хоёр буудал сэлгэн айлсахад Энхриймаа бид хоёрт чухам л тавилан гээч нь тохиож билээ.
Энхриймаа хол зөрүүтэй гарсан хоёр хүүхэдтэй айлын отгон нь тэгээд ч айлын ганц охин болохоороо жаахан эрхдүү. Должин эмээгийнд төөрөг андуурч төрсөн байх гэж бодогдмоор өндөр гоолиг нуруутай, дэрэвгэр сормуустай, том алаг нүдээрээ инээмсэглэсэн охин. Манай сургуулийн хөвгүүд Энхриймааг “арван жилийн алаг нүдэн” гэж дууддагсан. Яагаад ч юм бэ, надад түүнтэй цуг байхад нэг их жаргалтай, сэтгэл дүүрэн байдаг байлаа.
Хоёр гэрээрээ айлсаж бууснаас хойш Энхриймаа бид хоёрын ярианы сэдэв дуусна гэж ер үгүй зуны амралтаараа юу хийсэн тухай, мөн ирэх жил аравдугаар ангиа төгсөөд ямар мэрэгжилтэй болох тухай гээд л үдшийн тэнгэрт од түгтэл мөрөөдөж хотны захад нутгийнхаа торгон улаан элсэн дээр гар гараа атган суудагсан. Би түүнийхээ халуухан гар, тэр үеийн анхныхаа үнсэлтийг хэрхэн мартах билээ дээ. Даанч Энхриймааг аравдугаар ангиа төгсөх жил ээжийнх нь бие гэнэт өвдөөд чөлөө авч нутаг буцаж билээ. Дараахан нь ээж нь гайгүй болсон ч тэрээр сургуульдаа эргэж ирээгүй юм.

Аав, духыг минь зөөлхөн үнэрлэснээ:
- Ойрын арван жил ийм айхавтар ган болохыг ер үзээгүй энэ нутагт отор хийсэн нь оносон юм, тэгээгүй бол хэцүүхэн юм болох байлаа, гэснээ:
- Охин дүү чинь өнгөрсөн жил хадамд гарч айлын хүн болсон доо? Одоо муу хүргэн маань хамаг ажил нугалж тус болж байна, гээд:
- Чамайг хотод эхнэртэй болсон гэж дуулсан. Хүү минь эхнэрээ дагуулж ирэхгүй. Аав ээждээ танилцуулж, ах дүүсдээ харуулдаггүй юм уу хэмээн нилээд гомдонгуй өгүүлэв.
Гэтэл надад юуных нь эхнэр байх билээ дээ. Харин өнгөрсөн өвөл танил охинтойгоо хамт явж байгаад нутгийн хүнтэй санамсаргүй тааралдаж, нутаг усны сонин яриад өнгөрсөн нь ийм цуурхал болж тарснаас гарцаагүй.
Гэрийнхэн маань намайг хотоос ирсэн дарга сайдын дайтай хүндэлж хонь гаргаж, хамаг л амттай бүхнээ өмнө минь өрнө. Би ч гэрт зүгээр суугаад байх хүсэлгүй харин хүргэнтэй цуг адуу малд явж үзэж хараагүй газар, уул усны үзэн хэд хоног сайхан амарч байлаа. Нэг өдөр малд яваад оройхон гэртээ ирэхэд миний багын минь найз халзан Зоригоо ирчихсэн нэлээд хүлээсэн янзтай сууж байлаа.
Түүнийг бид багадаа “эрдэм толгой” гэдэг байж билээ. Учир нь тэр төрөлхийн халзан толгойгоо нууж хичээл дээр ч байнга малгай өмсөж сууна. Багш маань арга ядахдаа нэг удаа түүнд хандаж:
-Зоригоо миний хүү байнга битгий малгай өмсөж бай. Эрдэмтэй хүн чинь халзан байдаг юм шүү дээ, яагаад гэвэл эрдэм ном оройдоо гарч байгаа нь тэр. Оросын хувьсгалын аугаа их удирдагч Ленин багшийг харал даа тийм байгаа биз дээ гээд ангид байдаг зургийг зааж билээ.
Түүнээс хойш Зоригоо халзан толгойноосоо ч ичихээ байж харин ч багшийн хэлснийг ярьж бидэнд гайхуулдаг болсноор бид түүнийг “эрдэм толгой” гэж дууддаг болж билээ. Харин есдүгээр ангид сургуулиас гараад малчин болчихсон доо. Ойрд уулзаагүй бид хоёр дуу алдан тэврэлдлээ.
Аав ээж хоёр маань биднийг инээмсэглэн харж сууна. Тэр үдэш бид хоёр газар орон, нутаг ус, хот хүрээ болон ангийнхныхаа тухай ярилцсаар нэг мэдэхэд гадна харанхуй болж гэрт дэн асаасан байлаа. Зоригоог явахаар босоход аав “хүү минь хоноод яв” гэсэнд :
-Одоо явахгүй бол болохгүй, ардаа ажилтай гээд над руу сэмхэн нүд ирмэж,
- Цуг явъя. Ганц нэг нутгийн айлаар бууя. Манайд очьё гэсээр дагуулан мордлоо.
Би ч ээжийнхээ оёж өгсөн цэнхэр цэмбэн дээлэн дээр шар дурдан ороож, хромон гутал өмсөөд, аавын бүрхийг духдуулж жинхэнэ хөдөөх залуу эр боллоо.
Нутгийн айлуудаар бууж мордсоор шөнө дунд тэднийд буув. Хот айлынхан унтаагүй олон хүмүүс гарч орон биднийг хүлээж байв. Зоригоогийн аав ээж намайг ирсэнд бөөн баяр хөөр болов. Хоёр хөгшин :
- Найзыгаа гэрлэх гэж байхад нь хүрээд ирдэг, овоо доо миний хүү, найз нөхөд гэдэг чинь ийм л сайхан. Эрхэмээ маань гэрлэчихсэн гэл үү ? Хаанахын ямар охин бэ ? хэмээн зэрэг зэрэг асуув.
-Үгүй би гэрлээгүй. Харин Зоригоо маань гэрлэх гэж байгаа юм уу ? Чи надад яагаад хэлээгүй юм бэ? Гэхэд, Зоригоо:
-Харин, тиймээ. Найз нь чамайг цуг дагуулж ирсэн нь ийм учиртай юм шүү дээ. Өнөө шөнө гэрээс нь оргуулж авах гэж байгаа юм, Гэр нь эндээс нэг их холгүйхэн зусч байгаа. Одоо ингэсгээд хоёулаа мордъё, болзсон цаг ч удахгүй болох нь гэв.
Удалгүй бид хоёр тэднийхээс хөтөлгөө морьтой баруун тийш чимээгүйхэн хатируулав. Би Зоригоогоос “Хэний охин юм бэ? Би таних юм уу?” гэж асуусанд:
-Танина, аа танина. Би сандраад байна. сүүлд бол гэснээс өөр юм хэлсэнгүй.
Удалгүй нэгэн хот айлын ойролцоо ирж, гэрийн зүүн талын хонхорт морьдоо тушиж орхиод, явганаар гэрт ойртож очиход хэдэн нохой боргосноо Зоригоог таньж сүүлээ шарвагнуулан эрхлэв. Бид хоёр сэмээрхэн гэтэн явсаар гэрийн дэргэдэх хураалттай аргалын ард очиж хэвтлээ. Сар тэнгэрийн хаяа руу хэдийнээ шингэж улам ч харанхуй болсон байлаа. Чимээ чагнахад үхэр хивилгээ хивж, хонь мал яриглахаас өөр чимээ аниргүй. Гэрийн хаалга аярхан онгойж нэг хүн гарч ирлээ. Тэрээр биднийг чиглэж ирэхэд би энэ Зоригоогийн эхнэр болох бүсгүй юм байна гэж ойлголоо. Зоригоо босч түүнийг тосож очин тэрүүхэндээ шивэгнэлдэн ярилцаад над руу хүрч ирэв. Харанхуйд царай зүс нь сайн мэдэгдэхгүй ямар ч байсан нэлээд өндөр гоолиг бүсгүй ажээ.
Морьд дээрээ ирэх үед хажуугийн хот айлын ноход чимээ аван хуцалдаж бид ч яаран мордов. Гэтэл бүсгүй нь унасан морь хазаар даран дугтарч ухасхийхэд би зэрэгцэн давхиж суран жолоон дээрээс нь татаж эргүүллээ. Би бүсгүйн гарыг жолоотой нь давхар атгаснаа анзаарч морин дээрээсээ тонгойн цулбуурыг авч араас гүйцэж ирсэн Зоригоод өгч хөтөлүүллээ.
Яагаад ч юм бэ, тэр бүсгүйн гар хачин дулаахан сэтгэлд нэг л ойр дотно санагдаж, одоо ч гарын минь алга халуу оргин байх шиг байв. Биднийг Зоригоогийнд ирэхэд тэдний гэрийн тооноор гэрэл гарч, шөнөжин найранд бэлтгэсэн хүмүүс гэрээс орж гаран гүйлдэнэ. Шинэ гэрийн гадна хаалганд тулгаж том цагаан эсгий дэвссэн нь харанхуйд цайран харагдана.
Бүсгүй нь унаж ирсэн морины цулбуурыг нэгэн хүн тосон авч хөтөлсөөр цагаан эсгий дээр гаргах гэхэд морь хамраа дуугарган цахалж, эцэст нь нүдийг нь даавуугаар боож байгаад гаргалаа.
Хоёр хүүхэн бүсгүйг мориноос нь сугадан буулгаад шинэ барьсан гэрт оруулав. Харин Зоригоо бид хоёр морь харахаар гэрээс холдлоо.
Тэнгэрийн хаяанаас үүр тэмдгэрч үзэгдэнэ. Хоттой хонь тааваараа хэвтэн, уяан дээрх морь дөрөө хангинуулан шилгээхэд, найз минь билэгшээж амандаа ямар нэгэн зүйлийг аяархан шивэгнээд шивширлээ. Зэрэгцэж зогсоод би, түүнээс
- Ингэхэд чи хаанхын хэн гээчийг эхнэрээ болгоод аваад ирэв, ээ гэж асуухад:
- Чи танина даа? Арван жилд манай нөгөө ангид байсан. Энхриймаа гэж...
Түүний хамгийн сүүлд хэлсэн үг тархин дундуур татаад авах шиг боллоо. Хоолой дээр нэг юм тээглэчхээд дуугарч чадсангүй. Өдөр байсан бол миний царай ямар болсныг найз маань анзаарах байсан биз.
Энэ үед нэг хүүхэд гүйж ирээд “Зоригоо ах, аа таныг ээж шинэ гэрт ороод ир гэж байна хэмээв. Зоригоо надад хандаж:
- Миний найз, аавын гэрт ороод байж бай. Найз нь гэртээ орлоо гэж хэлээд шинэ гэр өөдөө алхлаа.
Надад гэрт орох хүсэл төрсөнгүй. Сэтгэл минь яг л шувуудаа үдсэн нуур шиг эзгүйрчихэж. Энхриймаад ч тэр, муу халзан найздаа ч тэр яасан гэж ч гомдох билээ дээ. Би түүнтэй хааяа утсаар ч гэсэн ярьдаг байсан биш дээ. Ядахдаа намайг нутаг усаар нэг эхнэр хүүхэдтэй болсон тухай цуурхал тарчихсан байхад тэр маань ч тэгж ойлгоо биз дээ. Би ч гэсэн дээ нүдээ боолгосон морь шиг л явж байдаг. Одоо нэгэнт ийм болсон хойно би Энхриймаад харагдаж сэтгэлийг нь үймүүлээд ч яах билээ дээ. Ямар би чамайг хадамд гаргаж, нөхрийн чинь гэрийн босго алхуулсан шүү гэж хэлэлтэй биш дээ. Намайг мориндоо мордож тэднийхээс холдох үесд хөгшчүүл найрын дуу эхэлж уртын дуу шуранхайлж байлаа…

Үүр аль хэдийн хаяарч эртэч шувууд өглөөний шүүдэр үнэртсэн тунгалаг агаарт жиргэх нь сонсогдоно. Тэртээд манай сумын нутаг зүгт тэнгэрийн хаяанд үүлс хуралдаж цахилгаан гялбана…
Ган тайлагдах нь дээ, Одоо ч ногоо сайхан ургана даа, гэж бодоход сэтгэл нэг л хөнгөрөөд явчихлаа… Ая аа миний алаг нүдэн Энхриймаа…
2008 он .

ХАЙРЫН ИНСТАЛЛ
Худалдан авагч: Би техникийн талаар мэдлэг муутай л даа, ХАЙР – ын программыг яаж суулгадаг вэ? /install/

Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?
Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.exe АТАА ХОРСОЛ.exe ГОМДОЛ.exe гэдэг программууд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох болов уу?

Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ. exe программ өөрөө арилчихдаг. Түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөөлж чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ. exe –г арчиж ИХ ИТГЭЛ. exe гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь та өөрөө ХОРСОЛ. exe ГОМДОЛ. exe гэдэг программуудыг хаахгүйгээр ХАЙР суугдахгүй. Та хааж чадах уу?

Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?

Мэргэжилтэн: Тийм ээ, гэхдээ энэ бол үндсэн программ. Хамгийн сүүлийн үеийн дээд загварыг нь суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой.

Худалдан авагч: Ёооё, эхэлж амжаагүй байтал алдаа зааж байна?

Мэргэжилтэн: АЖИЛЛАХГҮЙ байна уу? Санаа бүү зов. Энэ бол энгийн алдаа. ХАЙР-ын программ нь өөр ЗҮРХ-нүүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-энд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХ-ын тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй гэсэн үг.

Худалдан авагч: Тэгвэл би юу хийх хэрэгтэй вэ?

Мэргэжилтэн: “ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ” гэдэг файл доторх ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DOC, ӨӨРТӨӨ ИТГЭХ.TXT , ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.TXT болон САЙН ҮЙЛС. DOC гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтастаа хийгээрэй. Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.EXE-ийг бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа хүртэл арчиж, ор тас алга болгосонд итгэлтэй болох хэрэгтэй.

Худалдан авагч: Би чадлаа, үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүүрч байна. ИНЭЭМСЭГЛЭЛ.MPG дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.СОМ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.СОМ –ууд миний зүрхэнд хуулагдаж байна.

Мэргэжилтэн: Танд баяр хүргэе. ХАЙР-ын программыг амжилттай суулгалаа. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Хайрын программ үнэгүй байдаг. Тиймээс та өөрийн таньдаг мэддэг хүмүүст forward хийгээрэй. Тэр хүн бусадтай хуваалцсаны дараа эргээд танд гэгээн цэвэрхэн модулиуд илгээх болно. АМЖИЛТ!

Цэдэндамбын Баттуяа

ЧОНО ХӨӨСӨН ШӨНӨ
Өвлийн дунд сарын нар гийсэн нэгэн өдөр баруун аймгуудыг зорьдог битүү тэргэнд Баянхонгор аймаг руу явах дөрвөн зорчигч суусан байв. Дөрвөөс илүү зорчигчгүй байгаад нь сэтгэл дундуур байсан жолооч «Өнөөдөр миний явдаг ч талаар болох шив дээ, нэмээд дөрвөн хүн ирчихдэггүй юм байх даа» гэж элдвийг тунгаасан яг энэ мөчид зогсоол дээр нутгийн нь дугаартай «УАЗ-469» тэрэг ирж зогслоо.
Хүн нэмж суулгах нь уу гэж горьдон суусан жолооч тэрэгнээсээ гарч ирэгчийг хартал өрөийн нь таньдаг хүн байв. Тэрэгнээсээ буугаад түүнтэй хуучилж байгаа жолоочоо ажсан дөрвөн зорчигч нар дээр хөөрчихсөн байгаад хэн хэн нь санаа зовних аж. Урд талын суудлыг эзлэн суусан хүүхэн,
-Ингэж хоёр гурван тэргэнд дөрөв тавхан хүн явснаас нэг тэргэндээ л цөмийг нь багтаагаад суулгачихаж болдоггүй юм байх даа гэвэл, арын суудлын гурван зорчигчоос хэн нь ч үг дуугарсангүй. Гадаа хүнтэй уулзсан жолооч орж ирэнгүүтээ,
-За явахаар боллоо. Энэ хүн намайг найман зорчигчоор мялаалаа гэж хэлэнгээ хөдлөв. Өмнө нь суусан эмэгтэй ч бодлоо үргэлжлүүлж «За яамай даа өнөө шөнөдөө амжаад хүрчих юм бол ч миний ажил урагштай байх нь тэр. Одоо ноолуурын үнэ ингэж их хэлбэлзээд байгааг аймгийн төв дээр хэн нь ч төсөөлөөгүй, мэдээгүй байгаа юм чинь. Онгоцоор явах гэж ирэх бямба гаригийг хүлээн цаг алдаж байснаас өнөөдөр явчихвал ч болох нь тэр» гэж бодов.
Нийслэлийн баруун бүсэд оршдог «таван шар» гэгдэх байрнуудын нэгний дэргэд жолооч иртэл ард сууж явсан гурван зорчигчийн нэг Цогтжаргал,
-Ахаа энэдэс хүн сууна гэсэн юм уу гэтэл жолооч,
-Тийм ээ, энэ байрнаас хүмүүс явцгаах юм гэнэ лээ. Одоо гараад ирэх байх аа гэв. Зорчигчид тэр хүмүүсийг энд тэндээс гарч ирэх нь үү гэж харуулдан сууцгааж байтал жолоочтой нь түрүүнд уулзсан тэрэгний эзэн тэдний дэргэд хүрээд ирэв. Тэрээр дохиогоо дуугаргаж, цонхныхоо цаанаас инээмсэглэн гараараа даллатал жолооч,
-За та нарыг дуудаж байна. Энэ тэргэнд ороод сууцгаачих, замдаа сайн явцгаагаарай гэтэл өнөө дөрөв хоёр жолоочийн тохиролцсон учрыг ойлгосон мэт бүгдээрээ бууцгаав. Өмнөх суудлаа алдчих вий гэхдээ өнөө эмэгтэй ч сандарсан бололтой бусдаасаа түрүүлэн очтол жолооч түүнд урд хаалгаа яаран нээж өглөө. Цогтжаргал ачаа бараа гээд юм бахйгүй ч авч явсан ганц цүнхээ арын нь суудал дээр тавиад, харин цуг сууж яваа эмэгтэйд туслан ачаанаас нь зөөлцөв.
Алсыг зорих хүмүүсийн сэтгэл амарч жолооч тэргээ асаатал Цогтжаргалын хоёр талд сууж байсан эмэгтэйн нэг нь гэв гэнэт цочирдсон мэт
-Yгүй, ахаа би өнөөдөр явахаа болилоо. Өдрөө андуураад суучихаж гэтэл жолооч түүний зүг гайхашран харсан ч тэргээ зогсоож буулгав. Хотоос хөдлөнгүүт суусан зорчигчид, суулгасан жолооч хэн хэнийх нь сэтгэл тайвшран тус тусдаа элдвийг тунгааж явцгаалаа. Тэгсээр Сансарын гэж нэрлэгдсэн замын гуанзны газар хүрч ирэн хооллохоор бууцгаатал Цогтжаргал мөнгө багатай учир хамт яваа нөхдөөсөө нэрэлхээд буусангүй. Цааш хөдлөн Арвайхээр хүртэлх засмал замаар сүнгэнүүлсээр аймгийн төвийн ШТС-ын дэргэд ирж зогсоод зорчигчдоосоо зардлаа авав. Цугласан мөнгийг хоёр хувааж түрийвчиндээ хийх зуураа гурван хүнээс гучин зургаан мянган төгрөг авч байгаа юм чинь энэ шөнө гурвыг ганзагалсан ч болох юм байна даа гэж бодоод,
-Цогтоо, миний дүү ард чинь нэг сав байгаа. Ахдаа аваад өг дөө гэтэл «Аймаг ороход хангалттай бензин авчихаад дахин авч яах гэж байгаа юм бол доо» гэж Цогтжаргал бодонгоо савыг нь авч тэрэгнээсээ гарав.
Савнуудаа дүүргэчихээд илүү нөөцөлсөн бензинээ «хонины хонхорт» хийв.
Нар жаргасан ч одод нь дүүрэх арай болоогүй тэнгэрт үдшийн гэгээ бүрэн тасраагүй байв. Засмал зам дуусч, шороон замд орж ирэнгүүтээ жолооч,
-За ингээд бид нарын туулах ёстой хоёр дахь зам эхэллээ. Yүнээс цааш бд дөрөв та нарын мэдэхгүй ч байж болох энэ замыг туулна шүү гэтэл гурван зорчигчийн аль аль нь учрыг нь сайн ойлгосонгүй. Харин Цогтжаргал
-Ахаа, тэр чинь ямар зам бэ гэтэл жолооч
-Чи чинь харин хажуудаа суулгаж явбал миний нойрыг хүргэхгүй бололтой банди байна шүү гэтэл ченж бүсгүй
-За хэдэн зам байсан ч надад хамаа алга. Харин очих ёстой газраа эртхэн л хүрч байвал боллоо гэв. Хүмүүсийн яриа хэсэг завсарлаж, Арвай хээрийн талд орж ирэхэд Цогтжаргал бас л ам нээж,
-Ах аа энэ уудам талд чинь үнэхээр хурдан морины уралдаан л болж баймаар санагддаг юм даа. Танд ч гэсэн тэгж бодогддог биз дээ гэтэл жолооч
-Yнэхээр тийм шүү. Тэр олон хүлгийн туурай нэг л хэмээр яралзаж харагддаг шиг энэ уудам талд чинь хурд сориход сайхан байдаг юм даа гэв. Ченж бүсгүй тэр хоёрын яриаг үл анзаарах мэт зүүрмэглээд байгаа болохоор нь жолооч түүнд хандаж,
-Та арагшаа наад суудлаа дэрлээд унтчихгүй юу, тэгвэл биед чинь амар байлгүй дээ гэж хэлэв.
Арвайхээрийн тал өнгөрч, Балжийн дөрөлжөөр орж ирэнгээ жолооч залуураа баруун хойш нь эргүүлэн, замаа өөрчлөхөд Цогтжаргал учрыг асуух гэснээ болиод «Урагшгүй юм асууж байж урдах эмэгтэйн дургүйг ч хүргэчих юм билүү» гэж бодов.
Өндөр биш ч гэсэн дов сондуул элбэгтэй, донсолгоотой газраар орж иртэл Цогтжаргал суудлаасаа өндийгөөд тэрэгний урд талын хоёр сандлын дундуур цээжээ оруулаад суучихсан байв. Жолооч ч түүнийг анзааран
-За би та гурвыг жинхэнэ гурав дахь зам руу чинь оруулж ирлээ.
Эндээс ямар замаар, явж юу үзэх гэж байгаагаа тус тусдаа тааварлаж тунгаагаарай гэтэл Цогтжаргал,
-Өө та ан л хөөх гэж байна шүү дээ гэтэл жолооч
-Чи онож хэллээ. Ах нь чоно таарах юм бол хэлсэнтэй чинь адил мэргэн онож унагахыг бодно оо. Зөв талд өлгөөтэй байгаа бууны уяаг нь тайлж ахдаа ойртуулаарай гэв. Бууны уяаг нь тайлах зуураа Цогтжаргал хажуудаа сууж яваа эмэгтэйг хараад
-Чиний нойр чинь хүрэхгүй байна уу? Уг нь чоно агнасан байтугай харсан хүн тэр жилдээ өлзий хийморьтой байдаг гэсэн дээ гэтэл тэр эмэгтэй үл мэдэгхэн инээхийг оролдоод,
-Тэр хийморийг нь ч эрчүүд л авдаг байлгүй. Та хоёр агнахыг агна. Бид хоёр л харахыг бодъё доо гэв. Чиглэл нэгтэй төв замаасаа гараад арваад километр явсан ч чоно ер тааралдсангүй. Гуу жалга ихтэй нарийхан садраган газраар орж иртэл Цогтжаргал «Энд л ер чоно нуугдаж явмаар газар байна даа» гэж бодонгоо
-Ахаа энэ замаар та урд нь хэр их явж байсан бэ гэтэл жолооч
-Ах нь тэгж их явж үзээгүй. Харин өнгөрсөн намар энэ жалганд сүрэг чонотой тааралдаж, нэгийг ч унагааж чадаагүй. Тэгээд л ах нь даргынхаа өгсөн үүргийг биелүүлээгүй даамал шиг өөрийгөө голж явах болсон юм гэв. Тэр газраар цас орсон хэдий ч хальтиргаа гулгаа үүсээгүй бололтой зам хар байгаа нь орсон цас салхинд хийсээд хунгарлачихсан нь тодорхой байв.
Анд зорьсон жолооч таарсан чоноо авлах гэж, ангийг нь дэмжсэн Цогтжаргал авласан чононоос нь өргөлцөх гэж хэн хэн нь санавч үгүйлсэн юм нь тааралдахгүй байгаад хоёулаа гонсгор явав. Хурдаа сааруулаад чагналаа. Тэгтэл Цогтжаргалын чихэнд чонын улих дуу сулхан сонсогдов. Түүнд салхи авчирсан чимээг жолоочдоо дамжуулах мэт
-Ахаа бидний замаас баруун хойшоо чонын дуу гарлаа гэтэл жолооч
-За ах нь чиний соргог чихийг, мялаая гээд замынхаа чиглэлийг өөрчлөв. Тэгтэл зам өгсүүр болонгуут жолооч хурдаа сааж тэргээ зогсоох гэтэл зуугаад метрийн тэртээ нэгэнтом чоно яг тэрэгний өөдөөс харан оцойгоод суучихсан байв. Тэр чоныг жолооч харангуут тэргээ зогсоогоод
-За үүнийг чинь үргээж л болдоггүй амьтан даа. Цочоохгүй л бол суугаад байдаг юм гэж аяархан шивнээд бууныхаа амыг урагш гарган шагайж шагайж гохыг нь дарсан хойно гарсан чимээнээр нь унтаж явсан ченж эмэгтэй цочсон мэт ухасхийн өндийв. Чоно агнасан тэр агшныг нүд цавчилгүй харж байсан Цогтжаргал,
-Та ч үнэхээр мэргэн хүн байна шүү ганцхан буудаад л нам авчихлаа гэтэл ченж бүсгүй гайхсан янзтай
-Юу болов? Чи хэнийг хэлэв ээ гэтэл Цогтжаргал
-Эгчээ та сая юу болсныг харсангүй юу. Таныг сэрэхээс өмнө манай жолооч нэг чоно буудаад унагачихлаа. Та амьд чоно харсан бол их л сонин байх байсан юм даа. Гэтэл «нойрноос морио, чөмөгнөөс хутгаа» гэдэг шиг нэг тийм алтан боломжоо алдчихлаа даа гэтэл тэрээр инээж, нойрон дундаа зүүдэлсэн зүүд нь санаанд ороодхов. Өр төлбөрөө өгөхгүй яваа нэгэн залуугийн гэрт нь очиж баганыг нь тойруулан хөөж айлгаад мөнгөө авч байгаа зүүдээ санан
-Би ч гэсэн нойрон дундаа антай байлаа. Та гурав ямар чоно агнаа вэ гэтэл Цогтжаргал
-Өө сая энд жинхэнэ амьд саарал чоно агналаа. Харин та ямар чоно хөөсөн юм бэ, тэгээд тэрийгээ агнаж чадав уу гэтэл жолооч тэр хоёрын яриаг таслан,
-За миний дүү буугаад ир хоёулаа унагасан чоноо аваад ирье гэв.
Асаалттай байгаа тэрэгнийх нь гэрэл дотор харагдаж буй үхсэн чоныг ченж эмэгтэй үзээд «үнэхээр энэ жолооч чоно агнажээ, харин би бол зүүдэндээ дуураймал чоно хөөлөө. Түүнийг ялж л чадвал жинхэнэ миний олз болох учиртай юм» гэж бодтол УАЗ-469 тэрэгний арын нь хаалгыг нээх хаах чимээ гарах нь өнөө агнасан чоноо хийж буй бололтой. Тэр хоёрыг тэргэндээ орж ирэн сууцгаатал ченж эмэгтэй
-За та хоёрын агнасан чоно чинь араас бидэн рүү дайрах юм биш байгаа гээд инээтэл жолооч
-Яалаа гэж дээ. Тийм том суманд оногдож, тэгж нам даруулсан амьтан чинь хөдлөнө барина гэж юу байхав, тэгснээс та харин өнөө зүүдэлсэн чоноо унагаж чадсан уу гэтэл ченж эмэгтэй
-Эгч нь сая байгалийн биш зохиомол чоноо хөөсөн. Тийм чоныг чинь ийм чонотой адилтгаж яаж болохов дээ гэтэл Цогтжаргал
-Өө тэгвэл тэр чинь дуураймал чоно байж шүү дээ. Та тэгээд агнаж чадав уу
-Чадалгүй яах вэ, хажуухан талд буун чимээ гаргаж тэр сүрлэг амьтныг унагаж байхад би тэр луйварчнаас авах ёстой юмаа бүрэн авчихлаа гээд сэрчихлээ гэхэд нь Цогтжаргал
-За тэгвэл ирэх ондоо та ч гэсэн аз хийморьтой явах нь дээ. Бид гурав ч ёстой зөв тэргэндээ онож сууж дээ гэснээ
-Yгүй ахаа аз хийморь гэснээс энэ чононыхоо нэг шагайг дүүдээ өгөх юм байгаа биз дээ гэтэл жолооч
-Өө чамд өгөлгүй яах вэ. Надтай хамжиж унагасан хүүд хувийг нь хүртээхгүй бол төөрөг заяа нь гомдох байлгүй дээ гээд тэрэгнийхээ чимэг болсон хөгжмийн товчлуурыг дарж, уянгын дууг эхлүүлтэл тэр гурав зорьсон хэрэг нь бүтэцгээж зовлон зүдгүүргүй болцгоосон мэт дууг дагаад аялцгаав.
Ийнхүү тэр хээрийн замд гурван хүн баярлаж, нэг хүн бодлогоширч явахад,нэгэн халуун амьнаас тасарсан сүнс шөнийн хүйтэн тэнгэрт нисч байлаа.

Зохиолч: П.Yйтүмэн

ЯМААГАА УЛ БООВООР ДАЙЛЖ, ОХИД НЬ БАРААШИГТАА СОГТСОН БИТҮҮНИЙ ӨДӨР
Шиний нэгний өглөө ойртох тусам сэтгэлд нуугдаж үлдсэн бага насны дурсамж сэмэрч, холын холд одсон ээжийгээ санан гэгэлздэг юм. Ээжийтэйгээ угтдаг байсан шинийн нэгний өглөөний нар, гал дээр даргилан буцлах цайны үнэр, сар, жил өнгөрөх тусам улам бүр тод санагдахыг яана.

Манайх аймгийн төвд амьдардаг, цөөн малтай, хэдэн ямаагаа дөрвөн охин шигээ эрхлүүлдэг айл байлаа. Аав, ээж хоёр маань ёсорхуу ч гэж жигтэйхэн, цагаан сарын бэлтгэлээ бүр эртнээс базааж эхэлнэ. Бэлэг сэлтээ цуглуулж, хоол ундаа бэлтгэн хөлгүй их ажил ундардагсан. Тэр жил аав, ээж хоёр их л аминчлан ярилцаж бараашиг исгэхээр болдог юм байна. Ээж урд орой нь уут дүүрэн элсэн чихэр, хатаасан алим, чавга авчирч, аав тогоо, тогоо ус буцалгаж 40-ийн бидон дүүрэн бараашиг эсгэхээр тавьлаа. Зуухны дэргэд тавьсан, битүү таглаатай том бидоныг дүү нар их л шохоорхоно. Хатаасан алим, чавга дүүрэн байгааг мэдэж байгаа болохоор тэр. Амттан дүүрэн тэр савыг хэзээ онгойлгохыг тэсч ядан хүлээж чихээ нааж сонсоно. Шир шир дуугарах чимээ, чихрийн хорхойтой хүүхдүүдийн сэтгэлийг байж ядтал татсаар хэд хонов.

Битүүний өглөө бүгд л ажилтай, хичээл сургуультай байсан болохоор ээж тавгийн идээгээ засах чихэр, ул боовоо оруулж тавиад ажилдаа явлаа. Дүү нар гэрээ цэвэрлэж би хичээл тарж ирээд цай чанах үүрэг хүлээв. Хичээл тараад гэртээ иртэл гэрийн хаалга дэлгээтэй. Гэрээр дүүрэн ямааны баас хөглөрч байх юм. Тавгийн ул боов энд тэнд хугарчихсан, эрх хөх ишиг орон дээр гараад хэвтчихсэн, хамаг юм ундуй сандуй… Ээж, аав хоёр ажлаасаа ирээгүй нь илт. Ээжийн орон дээр тухлах хөх ишгийг хөөж, хогоо шүүрдэж зогстол хоёр дүү хаалгаар багтаж ядан орж ирцгээлээ. “Томоо та ирсэн юм уу? Бид хоёр бараашигний чавга идсэн. Ёстой гоё. Нээрээ, ямаа ул боовонд их дуртай юм байна шүү. Сонин юмаа. Цагаан сар болох гэж байгааг манай хөх ишиг мэддэг юм байхдаа” хэмээн ээрч түгдрэх зургаан настай дүү маань удсан ч үгүй ор налаад унтаад өгөв. Найман настай дүү охин маань баяр ёслол болох гэж байгааг ч мэдэж байгаа ч шинж алга. Нүд нь байдгаараа сүүмийчихсэн, бага дүүг тэврэн дуу аялан тонголзох нь инээтэй.

Тэд бараашигны чавга түүж идсээр байгаад согтсон нь илт. Айлын том охин учраас ээж ааваас айж, ирэхээс нь өмнө гэрээ цэвэрлэж, цай чанаж тавих санаатай хэрэндээ л сандарлаа. Тогоон дээр бор цай чанаж байсан бололтой. Галаа түлж, цайгаа сүлтэл өнгө нь нэг л биш ээ. Сүү нэмээд л байдаг, цай маань цэхийсэн хөх өнгөтэй болчихоод болдоггүй. Аргаа бараад самарч үзтэл тогооны ёроолоос аавын тамхины төмөр хайрцаг цухуйдаг байгаа. Хамаг ул боовоо хугалчихсан, тавгийн чихрээ идэхийг нь идэж, тараахыг нь тараачихсан, гэрээ ч цэвэрлэж амжаагүй суутал ээж, аав хоёр давхиад ирлээ. Ээжийг уурлаж загнана гэж үнхэлцгээ хагартал айж билээ.

Харин ээж маань эрх охидуудынхаа тарьсан хэргийг харж, толгой сэгсэрч сууснаа үг дуугүй гараад явчихлаа. Удсан ч үгүй хайрцаг дүүрэн идэж уух юм, тавгийн боов чихэр барьсаар ирлээ. Харин гай дагуулсан өнөөх бараашгийг хэрэглэсэнгүй, муу усны нүх рүү асгаж, дахиж хэзээ ч манайх бараашиг исгээгүй юм даг. Орой нь ээж мааь өдөржин бараашигний чавга идэж, “тас үсэрсэн” гурван хүүхдээ өхөөрдөн харж сууснаа “Чихэр, хор хоёрыг ялгаж танихгүй балчир амьтад шүү дээ” хэмээн санаа алдаж байсан нь өнөөдөр ч нүдэнд харагдаж байна. Алдаа бүхнийг минь цайруулдаг аав, ээж хоёрыгоо сандаргасан энэ битүүний өдөр хэзээ ч мартагддаггүй юм. Цагаан сар гэхээр битүүний үдшийн найр наадам, шинийн нэгний өглөөний нар л миний сэтгэлд хамгийн тод үлдэж.

Олон хоногийн угаалга цэвэрлэгээ, хоол ундны ажил сая л нэг цэгцэрч, битүүний өдөр ээж маань хонь цагт идээ будаагаа засан, арц хүж уугиулна. Хүүхдүүд нар жаргахыг тэсгэл алдан хүлээцгээж, зочин ирэхийг битүүхэн харуулдацгаадагсан. Нар шингэнгүүт битүүлэг тараах ажилд гарахаар зэхэж, хэн хэнийд очихоо ярилцан хөөрхөн маргаан болдог байлаа. Битүүний үдэш нохой хуцах, хашааны хаалга цохих чимээ тасарна гэж үгүй. Хүүхдүүд тавагтай бууз, хуушуур, тавгийн идээ, халуун савтай цай барин гүйлдэцгээнэ. Битүүлэг авчирч өгсөн хүүхдийг айлууд хоосон гаргана гэж байхгүй. Хамгийн хүндтэй зочин нь болж, хоймортоо урьж дайлж цайлж бэлэг өгөөд гаргана. Хөгшид хорол тоглож, хатуу дарс задлаж, битүүний үдшийн битүүхэн найр их л хөгжилтэй.

Шинийн нэгний өглөө Уранмандалын оройг нэвт гийгүүлэх нарны туяа, хаврын урь орж байгааг зарлан мандаж, хүүхдүүд айл хэсэх их ажилдаа гарцгаана. Гудамжныхаа айлуудыг үлдээлгүй золголт хийж бэлэг цуглуулна. Хэн ч тэднийг төвөгшөөхгүй, хэр чадлаараа л бэлэг сэлт бэлтгэж тавьдагсан. Хамрын алчуур, дэвтэр, харандаа голдуу бэлэг цуглуулсаар дороо л өвөр түнтийгээд ирнэ. Таван айлд ороод л бэлгээ хийх газаргүй болж, гэрлүүгээ гүйхээс өөр аргагүйд хүрдэгсэн. Хүүхэд л юм болохоор бэлгээ чамлаж, таалагдахгүй бол гэрийнх нь бүсэнд хавчуулаад орхидог байж билээ. Хөгжилтэй, хоргүй, гэмгүй, багын дурсамж эргэн санахад дэндүү сайхан.

Хот суурин газар бараадаж амьдраад цөөнгүй жилийг үдэж байна. Олон олон битүүний үдэш, олон олон шинийн нэгний өглөөг угтлаа. Битүүний үдэш хэн нэгэн нь хаалга тогшиж, битүүлэг авчирч өгөхийг битүүхэн хүлээсээр…

Шинийн нэгний өглөө золгуут хийхээр орж ирэх хүүхдүүдийг харуулдсаар… Гэвч хажуу хаалгандаа хэн амьдардгийг ч сайн мэддэггүй хотынхны битүүлэг, цагаалга миний сэтгэлд мөрөө үлдээсэн хээгүй, гүндүүгүй, хоргүй тунгалаг тэр л дурсамжаас шал өөр аж.

ШАРХ ...
Болд гуайнх 6 хүүхэдтэй өнөр өтгөн айл. Болд гуайн бага охин гэж яг л цэцэг жимс шиг хөөрхөн охин. Манай байрныхан түүнийг гарч ирэхээр том жижиггүй тэвэрч, үнсэх гэж булаацалддагсан.
Тас хар буржгар үс, цог шиг цоргих очтой хар нүд, дэрвийсэн урт сормуустай яг л хүүхэлдэй шиг хөөрхөн охиныг Жигүүр гэнэ.
Жигүүр тавхан настай ч цовоо цолгин гэж жигтэйхэн.
Тэр гайт намар... Болд гуай алтан гадас одон авч гэртээ ажлынхнаа авчирч найр хийсэн юм.
Гэтэл ажлынх нь газрын хорин хэдтэй залуу хөөрхий бяцхан Жигүүр охиныг хүчиндсэн гэнэ гэсэн яриа байраар нэг тарсан юм.
Жигүүр бол Болд гуайн хүүхдүүд дотроос ганц сор, гэрэл нь гэмээр охин байсан юм шүү дээ.
Тэнгэр минь тэр бяцхан охины төлөө байрныхан тэр аяараа гашуудаж, ээж аав нар маань ч үргэлж л тэр тухай ярилцаж байлаа.
Хөөр баяраар гийж хүн бүрийн хайрыг татаж байсан Жигүүр охин гадаа гарч тоглох нь харагдахаа больж, ер нь л түүнийг харалгүй бид удсан юм.
Тэр гэртээ л шигддэг болчихсон.
Гэвч цаг хугацаа харвасан сум шиг шиг өнгөрч бяцхан охины хүчиндүүлсэн тухайд ч бид мартаж эхэлсэн байв.
Ээж аавын хэлэх нь Жигүүр охиныг хүчиндсэн залуугийн аав ээж Болд гуайнд мөнгө өгөөд гомдолгүй гэж тохиролцсон гэлцэхийг би сонсож билээ.
Тэр цагаас хойш удалгүй манайх ч байраа зарж тэндээс нүүснээс хойш бяцхан хөөрхөн охины тухай би бараг мартчихсан байлаа.
Их сургуулиа онц дүнтэй төгссөн би сургуульдаа багшаар үлдэж, анхныхаа ангийг хүлээж авлаа.
Намар хичээл эхлэхэд манай ангид нүд дүүрэн гунигтай нэгэн охин орж ирсэн нь Жигүүр байж таарах нь тэр.
Жигүүр ховор нэр байсан учираас л би түүнийг арайхийн таньсан нь тэр.
Өвөр дамжин булаацалдан тэвэрч үнэсэх гэж сүйд болдог байсан бяцхан тэр охиноос үртэс ч үлдээгүй байлаа.
Од шиг, гал шиг дүрэлзэж байдаг байсан нүд, тас хар урт сормуус, өтгөн хар үс... Цасан цагаан царайнаас нь үзээд өгье ч гэсэн юу ч үлдээгүй нь юутай харамсалтай байсан гээч.
Уг нь Жигүүр өндөр сайхан нуруулаг охин болж өсч өндийсөн ч, үргэлж бөгтийж явсаар түүнийг өндөр гоолиг гэж хэлэх ч аргагүй харагдана.
Тэнгэр минь тавхан настай бяцхан охины хамаг сайхан бүхнийг бүгдийг нь тэрмуу хүчиндэгч баллуурдаж орхижээ. Тэр новш түүнээ мэддэг болов уу?
Зүрх минь хүчтэй базлан шархирах ч би Жигүүртэй ярилцаж, тэр ч бүү хэл танай байранд байсан намайг таньж байна уу гэж асуухаас ч, аягүй бол намайг дотроо таньж байхвий, санаа нь зовохвий гэхээс би айж байлаа.
Намрын ажилд явах оюутнуудын дотор Жигүүрийн нэр харагдана.
Том хүрэн дамбааль, хайш яйш жийсэн хүрэн гутал, дандаа доош ширтэх уйтгартай харцтай тэр охинтой хэд хэдэн удаа ярилцах гэж оролдовч хэг ёг хийгээд нэг л болдоггүйсэн.
Тэр хүмүүстэй бараг ярьдаггүй. Бас тэр сандарвал ярихдаа ээрдэг болчихсон байлаа.
Намрын ажил ч дуусч оюутан багш хоёр хоорондоо ойртон дасалцсан ч харин бидний хэн ч Жигүүртэй ойртож чадаагүй юм.
Тэр ер нь инээх гэдгийг мартсан юм шиг санагдана. Уг нь бяцхан хөөрхөн Жигүүр охин орцны хана доргитол инээж, Мөнхөө агаа гэсээр намайг хараад гүйгээд ирдэг байж билээ.
Хажиг, зожиг, царай зүс сайтай бус, Жигүүрийг хөвгүүд байтугай охид хүртэл нэг л тээршаасан нүдээр харж, үл тоохыг мэдрэх надад маш хүнд байх.
Яагаад ч юм бэ би түүний хичнээн хөөрхөн байсныг, бас сэтгэлийн шархыг нь мэддэг тул түүний өмнө би буруутай ч юм шиг санагдана.
Магадгүй өөрөөсөө хүртэл нуудаг, мартахыг хичээдэг тэр гашуун дурсамж нь Жигүүрийг дотроос нь дэндүү идчихсэн шиг бодогдоно.
Хаа очиж Жигүүр хичээлдээ маш сайн тул удалгүй ангийнхан ч түүнд өөрөөр хандаж эхлэв.
Миний хувьд ганц бие, залуу багш, бас ч үгүй охид хүүхнүүдийн шохоорхлыг татдаг, царайлаг, нуруулаг гэдгээ би өөрөө ч мэддэг байсан ч оюутантайгаа л орооцолдож декан Содном гуай шиг балрахгүй юм шүү гэж дотроо ихэд хичээнэ.
Тэгсэн ч би өөрийн мэдэлгүй л духаараа харсан, бөгтийж алхдаг, нүднийх нь гал цог буурчихсан Жигүүрт татагдсаар байснаа тэр өдрийг хүртэл мэдээгүй юм.
Манай ангид нэлээн сахилгагүй, бас том даргын хүү , олон охидыг хуйлруулсан Цог гэж хүү байх.
Миний хичээл дээр асуугдахаар самбарт гарч ирж байгаа Жигүүрийн араас
-Унж, унж унжгараа, хүүе бөгтгөртэй морьхоон гэж Цогийг ээрч гацан орилоход хүүхдүүд пирхийтэл инээлдэж бие биенээ нудрахад Жигүүр таг дүлий, сохор хүн шиг байх нь зүрхийг минь урах нь тэр.
Би өөрийн мэдэлгүй барьж байсан шохойгоо Цогийн зүг шидэж орхитол Цог чарлаад явчих нь тэр.
Тэр өдөр хичээл манатай Цог эмнэлэгт хүргэгдэж хөмсгөндөө оёдол тавиулж би деканы өрөөнд дуудагдаж, цалингийн хорин хувиа хасуулж, сануулга авав.
Маргааш нь багш нарын өрөөнд ганцаараа сууж байтал Жигүүр ороод ирэх нь тэр.
-Ба, ба багшаа, та, та намайг уучлаарай, надаас л боллоо. Таныг одоо шоронд явуулах юмуу? Ангийнхан тэгж яриад байна лээ, үгүй биз дээ?
Ба, ба багшаа та, та манай байранд байсан Мөнхөө ах мөн биз дээ, та, та намайг таньж байгаа, та намайг мэддэг биз дээ гээд ээрч мууран, нүүрээ даран уйлахад нь би түүнийг тэврэн аваад энгэртээ наалаа.
-Тийм ээ, би чамайг танина. Жигүүр ээ, багш нь, үгүй ээ би, би чамд хайртай гээд өөрийн эрхгүй хэлж орхитол
-Та, надаас сэжиглэхгүй юу, та намайг мэдэж байгаа биз дээ намайг яасныг...
-Тэр чиний буруу биш, чи буруугүй шүү дээ. Мартаагүй юмуу чи, одоо мартах хэрэгтэй. Би чамайг жаргаана, муухай дурсамжийг чинь мартуулна. Харин чи минь буцаад хуучин шигээ болно гэж амлаач гээд нүдэн дээр нь үнслээ.
Тэр өдрөөс хойш Жигүүрийн жигүүр нь ургаж, нүднийх нь гал цог бага багаар сэргэж тэр ч бүү хэл бөгтийж явдагаа ч больж эхлэхэд ангийнхан, сургуулийнхан гээд бүгд гайхаж эхэлсэн юм.
Балчирхан насандаа амссан гүн шархыг нь би эмчлэхийг оролдсон. Бага багаар аньсаар Жигүүр минь яг өөрийнхөө таван настай үеийнх шигээ хүн бүрийн хайрыг татсан бяцхан хөөрхөн охиныг надад бэлгэлсэн юм даа.
Хүн давахгүй гэсэн даваагаараа гурав давдаг аа гэж юутай үнэн үг билээ. Оюутантайгаа сууж л амьтны амны бай болохгүй юм шүү гэж боддог байсан би ангийнхаа хамгийн унжгар оюутанг эхнэрээ болгож нуугдсан эрдэнэсийг гялалзуулагч , санаатай гар,залуу хүүхдийн толгой эргүүлэгч төгцөг гэх мэтээр элдвийн нэр хоч авсан юм даа.
Хүний амьдрал аа гэж сонин юм шүү. Тавхан настай нэг байрныхаа балчир охиныг хиргүй ариун сэтгэлээр, агаагийн хөөрхөн дүү хэмээн өхөөрдөж байхдаа би ирээдүйн эхнэрээ өвөр дээрээ суулгаад үнсэж, чихэр өгч байна гэж зүүдэлж ч явсангүй дээ. Хүний хорвоо гэж ....
Өчнөөн жил ангайж явсан шархыг минь аниулж өгсөн чамдаа хайртай гэж яралзтал инээх Жигүүр минь дахиад л наддаа хоёрдохь үрийг минь бэлгэлэх гээд дэгдэж яваа.
Түүний минь гал цоггүй уйтгар шингэсэн нүд, бөгтийж атирсан нуруу, өөртөө итгэлгүй байдал, бас сандархаараа ээрдэг нь ч зүгээр боллоо. Энэ он жилүүдэд хайрын хүчээр яг л хаврын нялх ногоо шиг нэг нэгээрээ цэцэглэн нахиалсаар, жигүүр нь ургаад нисэж буй шувуу шиг түүний минь үзэсгэлэн гоо нь дэлгэрч билээ.
Хэн ч харсан түүнийг өнөө унжгар охин гэж танихааргүй, бүүр Мөнхөө багшийн эхнэр үнэхээр хөөрхөн хүүхэн байдаг юм байна билээ гэсэн яриа энд тэндгүй л тархав.
Нэг өдөр гэнэтхэн Боловсролын яаман дээр дуудагдлаа .
Сандарч мэгдсээр яваад ортол, манай сургуулийн захирал, зарим багш удирдлагууд бүгд байж байх юм. Гэтэл сайд намайг маш их үр бүтээлтэй ажиллаж байгаа тул төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнасныг баяртайгаар мэдэгдэе гээд энгэрт минь Алтангадас одон зүүж өгөх нь тэр.
-Мөнхөө багш ч залуугаараа Алтангадас одон авлаа даа, заа одонгийн найр хэзээ вэ гэсээр энд тэндээс инээд алдан багш нар мөр алгадан баяр хүргэхэд өөрийн эрхгүй бие минь зарсхийж нүдэнд минь тавхан настай байсан Жигүүр минь харагдав.
-Баярлалаа та нартаа. Би цаашид улам сайн хичээж ажиллах болноо. Гэхдээ би одонгийн найр хийхгүй ээ уучлаарай гэхэд хүн бүрийн царайд эгдүүцэх гайхах хосолж ,бие бие үрүүгээ жогтой харц чулуудалцаж, зарим нь бүүр энэ нөхөр ч ингээд бүүр биеэ тоож эхлэв ээ дээ гэлцэх тэднийг орхиод би ажлынхаа өрөөнд яаран ирэв. Энгэрт минь гялалзах Алтангадас одонгоо алгуурхан авч, жаал харж байгаад өрөөнийхөө сэйфэнд хийж цоожилчихоод, эхнэртээ ч хэлэхгүйгээр мартахаар шийдлээ.. .

Зохиолч: Х.Тэргэл