Нийгэм - www.Choibalsan.mn
Халхголын баатруудын яруу алдар бадартугай
ХАЛХГОЛЫН ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.БАДАМСҮРЭНГИЙН ХЭЛСЭН ҮГ
Хүндэт ахмад дайчид аа
Халхын голын баатруудын үр хүүхэд, төрөл төрөгсөд өө.
Генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа
Д.Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, Монгол улсын шилдэг аймаг Дорнод аймгийн минь ард иргэд ээ
Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв, Цэргийн гавъяаны улаан тугийн одонт Чойбалсан хотын минь ард иргэд ээ Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн найрамдалт харилцаат хөрш ОХУ-ын зочид төлөөлөгчид өө Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн баяр ёслолын мэндчилгээг түүхт ялалтын өлгий нутгаас дэвшүүлье.
Эрхэм хүндэт нөхөд өө. Монгол-Зөвлөлтийн баатарлаг дайчид Эх орны Дорнод хил, Халхголын хязгаарт түрэмгийлэн халдсан Япон-Манжийн дайнчдыг бут цохисон түүхт ялалтын ач холбогдол нь Монгол орны газар нутаг, улсын тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөт амьдралыг батлан хамгаалж, ашид хойшид амгалан энхийг тогтоосонд оршиж байдаг юм.
Мөн тухайн үеийн бүс нутаг, олон улсын харилцаанд эерэг үр дүн, уур амьсгал оруулсан үйл явдал болсныг цаг хугацааны шалгуур улам бүр тодруулсаар байна. Түүхт ялалтын энэхүү ач холбогдол, үр дүнд ард түмэн-ар тал-арми цэргийн гүн бат холбоо шингэсэн юм. Дорнод аймгийн ард иргэд Эх орноо батлан хамгаалах нэгэн зорилгод нэгдэж фронтод байлдаж байсан Монгол-Зөвлөлтийн армийн баттай ар тал болж чадсанаараа дайны ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Энэ бол Дорнод аймгийн мөнхийн бахархал, Эх орон ард түмнийхээ өмнө байгуулсан баатарлаг хөдөлмөрийн онцгой гавьяа юм.
Онцгой гавьяаг онцлон хэлэхийг хүсч байна. 1930-аад оны дунд үеэс Дорнод аймгийн нутагт Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 5,6, 8,7 дугаар морьт дивиз, их буу, хуягт, холбоо, нисэх зэрэг төрөл мэргэжлийн анги салбарууд, хязгаарын цэргийн 4 хороо байрлаж, 1935 оноос Зөвлөлтийн Армийн түрүүчийн ангиуд хүрэлцэн ирж өргөжиж байлаа. Баянтүмэн, Тамсагбулаг зэрэг газруудад цэрэг, зэвсэг, техник, шатахуун, хүнс, эд агуурс хангамжийн том баазууд бий болжээ.
Дорнод аймгийн ард иргэд энэ цэрэг, стратеги, эдийн засгийн том талбар дээр, Арми цэргийн ар талын өргөн шугаман дээр арван жил ард цолтой байлдагч явсан юм. Тэд фронтод байлдаж байгаа анги салбар, цэрэг дайчдад хоол хүнс, хувцас хэрэглэл, аргал түлш, агт уналга хүргэх, утсан холбоо татах гуалин мод, гүүр гарц тавих дүнз банз тээвэрлэх, худаг гаргаж унд усаар хангах, өвс бордоо бэлтгэх, нуувч шуудуу малтах, шархдагсдыг эмчлэн сувилах, мал нядалгаа, талхны газарт ажиллах зэрэг өргөн хүрээтэй олон ажилд өдөр шөнөгүй зүтгэж байв.
Үүнийг хэдэн баримтаар товч тодруулъя: 1937 онд цэргийн тээврийн ажилд 130 мянга, 1939 онд 150412 хөсөг тэрэг хөдөлгөжээ. Тэр үед аймгийн хэмжээний зүтгэх хүчний мал 60 ,төмөр тэрэг 18, модон тэрэг 43 мянга байсан нь 2-3 дахин явсан болж байна. Онон, Улзын даваанаас Мэнэн, Буйрын талыг туулсан хөсөг тэрэгний цуваа ялалт авчрах аюулгүй ачааг тээж байлаа. Энэ их ажил амгалан тайван бус аюул үхлийн дор өрнөж байв.
Фронтын шугам руу хөдөлсөн 8 дугаар дивизийн мал туусан Матад сумын харьяат 18 настай Бадамын Гэндэн хүү дайсны бөмбөгөнд өртөн амь насаа, Сосорын Даржаа өрөөсөн нүдээ алдсан байна. 1939 онд цэргийн хүнсний баазад 146 мянган толгой мал бэлтгэн нийлүүлсний гадна дайны шийдвэрлэх тулалдааны үед 7 хоногийн дотор 1100 үхэр 30000 бог мал татаж, мах бэлтгэн фронтын шугаманд хүргэжээ. 1938-1940 онд Дорнод аймгийн даргаар ажиллаж байсан Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Ц.Ламзав дурьдатгалдаа “…Тайван цагт бол зориглож чадмааргүй зүйлийг дайны үед хийж чадсан Дорнод нутгийн хөдөлмөрч олноороо би үргэлж бахархаж явдаг юм.
Нэг хот айлд 5 гэр байлаа гэхэд 4 нь цоожтой, үлдсэн нэг гэрт ердөө л ганц хүн байна. Тэр хотныхоо бүх мал сүргийг маллаж, хүүхэд шуухдыг асарна. Бусад бүх хүмүүс цэргийн албанд хүнс бэлтгэх, түлш татах зэргээр ажиллаж байсан юм. Өвгөд хөгшид хүртэл утасны мод ачсан үхэр тэрэг хөтлөөд Халхгол руу явж байлаа. Эмэгтэйчүүд ч гэлээ сум шунгинаж байхад тоохоо больчихоод мал нядалгааны газарт мах бэлтгэж, хүүхэд багачууд дайсны онгоцоор хаясан олон мянган ухуулах хуудсыг түүж шатааж байв.
Тэр бүх тээврийг ердийн хөсгөөр амжуулж байсан юм….” гэж тэмдэглэн үлдээжээ. Агт морьдын туурай, атан тэмээдийн тавхай улдаж байхад ард олны нуруу бөхийгөөгүй, зориг шантраагүй ачааны хүндийг дааж явсан юм. Давж гарсан юм.
Дайн бол үхэл хагацал хоёрыг үүрд дагуулахын учир шархадсан дайчдынхаа амь насыг аврахын төлөө Баянтүмэний төв больниц цэргийн госпиталын 7-р тасаг болж эмч сувилагч ажилчид хэрхэн ажиллаж байсныг Аймгийн яамны 1939 оны 69 дүгээр тогтоолд “ …шархадсан цэрэг дайчдыг эмчилж сувилж асрахын зэрэгцээ тэдний эргэж тойрох сүлжээ гарган хэрэгжүүлж, 2-3 өдрийн цалингаар туслах, гарын бэлэг өгч байсныг сайшаан…” тэмдэглээд тэднийг эмчилж сувилж, энэлэл шаналалыг хуваалцаж явсан эмч Н.Янсанжав, А.Гүндэгмаа, сувилагч Г.Янжин, ажилчин А. Наваан, Д.Батаа, Л.Шагдар нарыг онцлон, хөхүүлэн шагнасан байна.
Дорнодын эмнэлгийн хэдэн арван эмч сувилагчид Халхголын болон чөлөөлөх дайнд оролцсон төдийгүй дайны дараа цэргийн анги салбарт бактерологийн зэвсгийн хор уршгаар дэгдсэн аюулт өвчнийг арилгахын төлөө 1948 он хүртэл ажиллажээ. Манай эмч сувилагчид, эмэгтэйчүүд дайсны илгээсэн гэмтэл шархыг хоёронтоо илааршуулж, далд нянгийн учруулсан хөнөөлийг нэгэнтээ арилгаж, эмчилж эдгэрүүлэх ариун үүргээ, энэрэн хайлах сайхан сэтгэлээ анисан шарх, эрүүлжсэн биед шингээсэн юм.
Дайны цагийн эмч –офицерийнхоо, сувилагч-цэргийнхээ дайчин уламжлалыг өндөрт өргөсөн манай БОЭТ-ийн хамт олныг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-оор шагнасныг баяртайгаар уламжилъя.
Мөн энэхүү түүхэн ойг тохиолдуулан Монгол төрийн тэргүүний зарлигаар төрийн дээд шагналаар шагнагдсан Маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Халхын голын домогт Хилийн отряд, Хурандаа Чогдонгийн нэрэмжит Мэнэнгийн отрядын салбар, Дорнод аймаг дахь Тагнуулын газрын хамт олон, тус байгууллагуудын үе үеийн ахмад ажилтнууддаа халуун баяр хүргэе.
Халхголын дайны ар талын фронтод Монгол дээлийнхээ ханцуйг шамлаж, хормойг шууж ард цолтой байлдагч явсан манай аймгийн зон олны хийж байсан ажил бүрийг ийнхүү тодруулан тавих түүхийн баримт байна. Энэ бүхэн Дорнод аймгийн ард иргэд Монгол-Зөвлөлтийн армийн баттай ар тал болсныг нотлон харуулдаг юм. Аймгаараа баатарлаг хөдөлмөрийн онцгой гавьяа байгуулсан ахмад үеэ, залгамж хойч үеийнхэн үүрд дээдлэн бахархах болно. Бидний урилгыг хүлээн авч түүхт ойн баяртаа оролцож буй Халхын голын 1939 дайны ахмад дайчин, Дорнод аймгийн Баяндун сумын уугуул өдгөө Улаанбаатар хотноо амьдран сууж буй Цэрэнгийн Цэрэнчимэд гуай, 1945 оны Чөлөөлөх дайны ахмад дайчин, Дорнод аймгийн Гурванзагал сумын уугуул өдгөө Чойбалсан хотноо амьдран суугаа Яримпилын Өсөх гуай нартаа эрүүл энх, саруул сайхныг хүсэн ерөөе. Хүндэт ахмад дайчид Та бүхэн минь урт насалж удаан жаргаарай.
Эрхэм хүндэт нөхөд өө!
Халхголын хязгаарт богино хугацаанд, их хүчээр, ширүүн галаар дөрвөн улсын цэрэг дөрвөн сарын турш тулалдан байлдаж, Монгол-Зөвлөлтийн шударга журмын дайчид ялан дийлж, Япон-Манжийн шунан түрэмгийлэх дайнчид бууж сөгдсөн билээ. Энэ олон онцлог талтай дайнд амь эрсэдсэн Монгол-Зөвлөлтийн баатруудын 27 хүн тутмын 26 нь Зөвлөлтийн цэрэг Оросын цэрэг байжээ. БНМАУ, ЗХУ-ын алдар цол, одон медаль хүртэгсдийн 17 мянга гаруй нь Зөвлөлтийн, 800 орчим нь монголын дайчид байлаа.
Манай 6-р дивизийн шигшмэл сумангийн дарга явсан Дашийн Шарав дурдатгалдаа “…”Чиний өмнөөс би амиа өгье” гэсэн зориг сэтгэлтэй Зөвлөлтийн нөхөд байлдааны талбарт тааралдаж байлаа. Долдугаар сарын 4-нд манай суман Зөвлөлтийн нэгэн сумантай хамт давшиж байсан юм. Сумангийн дарга нь ахлах дэслэгч цолтой залуухан хүн байв…
Тэр залуу дарга маш ухаалаг, авхаалжтай, сүрхий цэцэн буудна. Тэр хүн намайг дайсны суманд өртөхвий гэж мөн ч их санаа тавьдаг байсан нь одоо ч гэсэн санаанд хадгалагдсаар байна…” гэж бичжээ. Энэ бол Монгол-Зөвлөлтийн эгэл дайчдыг элгэн халуун нөхөрлөлийн жишээ билээ.
Монгол түмний төлөө амиа өргөсөн мохошгүй зоригтонгууд бол Зөвлөлтийн, Оросын ард түмний зоригт хөвгүүд юм. Ахмад үеийнхний ашидын ашидад дурсагдах ийм л алдар гавьяагаар суурилсан Монгол улс, ОХУ- ын найрамдал нөхөрлөл хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, нандигнан дээдлэх нь өнгөөгийн залуу үеийнхний хүндтэй үүрэг эрхэм зорилго болно.
Эрхэм хүндэт нөхөд өө!
Түүхт ялалтын ойн хүндэтгэлийн индэр дээрээс Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, ойг зохион байгуулах Засгийн газрын комисс, аймаг сумын комисс, “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг хамтран зохион байгуулсан баг болон Оросын ард түмний бэлэг болгож буй “Шинэ сум” төслийг барьж ашиглалтад оруулж байгаа Их Модун ХХК, Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн, нутгийн аж ахуйн нэгж, иргэд, Халхголын баатруудын гавъяа дурсгалыг мөнхжүүлэн үлдээх зорилготой “Тэд бидний төлөө- Бид тэдний төлөө” аян, ойг угтсан зохион байгуулалт, бүтээн байгуулалт, сурталчилгааны өргөн хүрээтэй их ажилд сэтгэл зүтгэл гарган ажилласан төрийн байгууллагын албан хаагчид, иргэн аж ахуйн нэгжүүд, Зэвсэгт хүчний анги салбарууддаа аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Хэн ч мартах ёсгүй, хэзээ ч мартагдах учиргүй Халхголын баатруудын яруу алдар бадартугай.
ГАРАМГАЙ БААТАР Л.ДАНДАР: ЯЛСАН АРМИЙН ДАРГА ГЭЭД ДАНАЛЗАЖ ЯВСНАА ХҮЛЭЭЕ
Тэрээр домог мэт яригддаг алаг морины
тухай ингэж хэлжээ, "Ид шидсээд байх юм миний алаг моринд байхгүй,
сургуультай л морь. Агтны сүүл барьсан цүдгэр амьтан байсан юм. Дорнодын
Эрдэнэцагаан сумын Доржийн унаган хүлэг. Дайны жилүүдэд цээж, бөгсөндөө
мөн ч олон сумны шарх авсан даа. Дорнодын их талд ямар нуугдах газар
байх биш. Миний бат бөх цайз болдог байсан юм. Алаг морь минь 1945 оны
өвөл Жанчхүүгийн давааны хойд нуруунд өөд болсон доо, хөөрхий. Морио их
санах юм даа” гэсэн байна. Их жанжин Д.Сүхбаатар "Монгол цэрэгт гурван
амь заяадаг. Чиний амь дээр агт морь, байлдааны зэвсэг хоёр чинь
нэмэгддэгийг байнга сана” хэмээн цэргүүддээ хэлж байсанчлан алаг морь
Д.Дандар баатар хоёр нэгэн бүхэл амь байсныг эндээс мэдэж болох аж. Ер
нь түүний тухай уншин судлах бүрт ямар эрэлхэг зоригтой баатарлаг атлаа
ямар энгийн даруу зантай хүн байсан гэдгийг нь улам ихээр мэдэрнэ.
Мэдээж түүний төрсөн нутаг, төгссөн сургууль, Халхын голын дайны гавьяа,
хилс хэрэгт гүтгэгдсэн зэргийг ном, сурах бичиг, зохиол бүтээлээс харж
болох учир би энд тэр талаар дурдахыг илүүд үзсэнгүй. Харин Дандар
баатрын 1945 оны Чөлөөлөх дайнд гүйцэтгэсэн үүргийнх нь тухай төдийлөн
мэдээлэл байдаггүй. Манай сонины ахмад сэтгүүлч Ч.Зоригтын бичсэн
"БНМАУ-ын нэрийн өмнөөс буудан алсугай” хэмээх нийтлэлд энэ талын
мэдээлэл түлхүү байх ажээ.
1945 оны
Чөлөөлөх дайнд Л.Дандар 13 дугаар морьт хороо, ардын хувьсгалын
партизан, хошууч генерал Ч.Доржпаламын командалсан тавдугаар морин
дивизийн бүрэлдэхүүнд дайны хүнд үе, замыг туулсан түүхтэй. Гол чиглэлд
давшсан 13 дугаар морьт хороо 11 мянган км замыг морь, тэмээгээр туулж,
Хятадын Их цагаан хэрмийг чөлөөлж, улмаар Губей Коу хотыг эзэлсний дараа
тус хотын амгалан тайван байдлыг хамгаалах, анги салбараасаа тасарсан,
төөрсөн монгол цэргүүдийг эмхлэх комендантын үүрэг гүйцэтгэж байлаа.
Морьт хороо хотын ойролцоо байрлаж, өдөр шөнөгүй эргүүл хийж, энд
тэндээс буудах квантуны армийн үлдэгдлийг цэвэрлэн устгаж байв гэж
дурдагддаг.
Ер нь Дандар баатар гэж
хэн юм, үнэхээр япон цэргийн толгойг цавчдаг байсан уу, шоронд ороод юу
үзэж туулсан гээд аазгай хөдөлгөсөн олон сонирхолтой асуултад аз болж
хариулт авсан хүн бол ахмад сэтгүүлч Б.Цэрэнноров гуай юм. Тэрээр
1965-1966 онд уг түүхт хүмүүнтэй уулзан тэмдэглэл хөтлөсөн байдаг.
Түүний хувийн тэмдэглэлээс сонирхолтой, түүхт хүмүүний тухайд их зүйлийг
мэдэж болох ажээ. Тиймээс сонирхолыг минь татсан хэдэн асуулт хариултыг
ямар нэг утга найруулгын засвар хийлгүй уншигч танаа болгоож байна.
Таныг алаг морио унаж, сэлмээ далайж япон цэргийн толгойг хадлан хадах мэт ээлж дараалан хяргадаг байсан гэдэг үнэн үү?
-1939
он чинь зэр зэвсэг их хөгжсөн үе гэдгийг та нар юу эс андах вэ. Цэрэг
хүн бүр хурдан буутай, гар бөмбөгтэй болсон цагаас эрт урьдын морин
цэргүүд шиг сэлэм, жадаар байлддаг үе өнгөрсөн. Тийм үед морины хурдаар
давхиж, япон цэргийн толгой цавчина гэдэг байхгүй юмны нэг. Гэхдээ ах,
дүү орнуудын армитай тулгарч балмагдан зугтсан ганц, хоёр япон явган
цэргийн толгойг сэлмээр араас нь цавчих үе байсан гэдгийг хэлье. Миний
бие тийм тулгарах байлдаанд цөөнгүй оролцсон. Тэгж явахад сэлмээр хүний
толгой цавчаад зогсохгүй, гар буугаар цөөнгүй япон цэргийг араас нь
буудаж, унагасныг миний морин жолооч нар гэрчилнэ. Одоо Цэнхэрмандал
сумын малчин Дамба гэгч хүн байна. Тэр миний морин жолооч байсан учир
олон биш гэхэд цөөнгүй удаа миний байлдах явцыг нүдээрээ үзсэн хүн.
Харин нэгэн удаа би яах ийхийн завдалгүй нэгэн япон цэргийн араас очин
морин дээрээс нуруу руу нь сэлмээрээ нэвт хатгаад сэлмээ сугалж чадалгүй
мориноосоо унасан явдал бий. Чухам тэр үед Дамба намайг морин дээрээсээ
шүүрч аваад морьдын хөлд гишгүүлэхээс аварсан юм шүү. Дамба бол бие
жижиг ч зоригтой, чадалтай эр байсан гэдгийг хэлье.
Алаг
морины тухайд гэвэл, агтаа эргэж очиход надад нэг номхон морь барьж
өгөхөд нь залуу насны аагаар олигтой морь өг! гэсэн. Цэргийн агтанд нэг
алаг морь байна. Оломны цанхтай, бас ч үгүй эмнэг юм билээ гэхэд нь;
-Надад бариад өг! Эмээллэчих, би номхруулъя гэв. Тэгээд л алаг морио
номхруулан жинхэнэ нөхрөө болгосон. Алаг морьтойгоо харуулд ч гарсан,
дайнд ч орсон. Асар их тэнхээтэй, сонор амьтан байсан даа. Цэрэг хүний
жинхэнэ амь байсан юм. Харин энгийн үед намайг дээд командлалаас алаг
морь унаж явахыг хориглосон. Учир нь алаг морьтойгоо зүс содон явж
байгаад гадны тагнуулуудад алуулна гэж айсан хэрэг. Алаг морь бид хоёр
руу япон цэргүүд цөөнгүй сум тавьсан ч морины хурд, сумнаас биеэ
хамгаалах чадвараас гэх үү, бид хоёр суманд сийчүүлээгүй. Хөөрхий морь
минь 1945 оны дайны үеэр хаднаас нисэж өөд болсон.
Image result for Л.Дандар
Та байлдааны талбарт шархдаж үзээ биз? Ингэхэд хэдэн удаа дайнд орсноо тооцсон уу?
-Дайсны
суманд өртөөгүй хүн цөөн биз. Би нэг удаа гуяндаа бас өсгийндөө сум
зоолгож үзсэн. Арьс зүссэн ялихгүй шарх учир боолгоод л эдгэрсэн. Аз
түшдэг шүү, буудуулах нь болоогүй юм байх сум зоолгоогүй л байна гэж
боддог байлаа. Бид чинь заримдаа нэг өдөрт арваад удаа дайнд орох нь
энүүхэнд. 1939.05.15-нд дайсны тал Халх гол гаталсан үеэс квантуны армид
бүслэгдсэн олон анги бүслэлтээс гарахын тулд янз бүрийн арга
хэрэглэсэн, их бага олон удаа байлдаанд оролцсон доо. Тэр цагт хэзээ
нэгэн цагт таниас ингэж асуугдана гэж даанч тоолж байсангүй.
1939.05.21-ний
өдөр болов уу сайн санахгүй байна. Нэг өдөр дайсанд хөөгдөж, хөөж явсан
их халуун өдөрсөн. Би тэр өдөр морьтой, машинтай найман удаа байлдаанд
оролцсон. Үдэш нь машинд маань 10 гаруй сум туссаныг тооцож, орос жолооч
алагдаж, харин миний өсгийнд сум туссаныг сайн санаж байна. Энд нэг
зүйлийг сануулъя. Хилийн сумангийн ахмад Чогдонгийнхон гурав хоног
дайсантай хөөцөлдөж, 36 гэл үү, 46 удаа байлдаж гарч ирсэн гэдэг юм.
Тэгэхээр ганц би дайсантай олон удаа тулгарсан хүн биш юм.
Миний
1939, 1945, 1945-1948 оны дайн гээд дайсантай буудалцсан тоо нь гэвэл
нэлээд их тоо гарах байх. Муу хүн идсэнээ гэдэг шиг дайнд оролцсон
тоогоор хөөцөлдөх нь эвгүй юм.
Таныг
нэг өдөр халимагаа авахуулсан, бүх дарга нарынхаа халимагийг ч
авахуулсан гэдэг яриа бий. Байлдахад халимаг үс саад болдог хэрэг үү?
-Би
үсээ авахуулсан шүү. Үсдүүлж үхэхээ шахсан. Учир нь тагнуулч болох гэж
савсагнаж явснаас болсон. Халхын голын дайны үеэр би газар орны байдал
ажихаар тагнуул хийлээ.
Нэгэн толгойн
өвөр дээр японы хяналтын байр байхыг анзаарлаа. Нэг япон офицер үе үе
нуувчнаасаа цухуйж хоёр нүдний дурангаар манайхны чиглэл рүү харчихаад
далд орж байна аа. Нуувчных нь аман дээр гар буу, гранат, мөн том цүнх
байх нь харагдлаа. Харин япон офицер газрын зураг дээр ажиллаж, юм
тэмдэглэж байх юм. Тухайн үед би залуу ч байж, жаахан ойворгон,
сагсуудуу байсан байх. Тагнуулчиддаа "Амьд хэл авчирсангүй, та нарт би
өөрөө яаж амьд хэл барьж ирдэгийг харуулна” гэж их зэмлэдэг байлаа.
Тэгээд л тухайн үед надад яг одоо л амьд хэл барьдаг цаг гэж аазгай
хөдөлсөн. Тэгээд цуг явсан морин жолооч тагнуулын даргадаа; -Морь малаа
далдлан эндээ хүлээ гээд өнөөх япон офицерын зүг сэмээрхэн гэтэж мөлхөв.
Бас зүгээр ч үгүй ээ, чимээ гарна гээд хөл нүцгэн явсан. Ингээд япон
цэргийн арын бутанд хүрлээ. Авч яваа нагаан буундаа дүүртэл нь сум
хийлээ. Бас гарыг нь хүлэх олс авч явсан гээч. Нэг, хоёр метрийн хэртэй
газар ойртож очив. Гэтэл өнөөх япон босоод ирлээ. Нэлээд том биетэй хүн
ажээ. Би ч дав хийн араас нь мордож аваад нуувчнаас нь гаргав. Бид хоёр
дээр, доороо орон ноцолдож, хэд хэдэн удаа элэг, шанаанд нь хүчтэйхэн
буулгатал, өнөөх япон намайг үсдэж аваад доороо хийчихсэн. Тэгээд элгэн
дээр өвдөглөж, нэг гараараа хоолой багалзуурдлаа. Амьсгал боогдоод,
ухаан балартаад алууллаа л гэж бодлоо. Энэ үед урьдах тэлээнд хавчуулсан
буу гарт таарлаа. Бууныхаа гохонд хүрч гэдэс рүү нь хэд хэд буудлаа.
Дээрээс дарсан том хүний хоолойд минь шигдсэн лужир гар суларлаа. Түлхэн
унагаж босч иртэл, надтай хамт явсан нөхөд давхиад ирлээ. Үсээ туг
тугаар нь зулгаалгасан, хуйх ч өвдөж, үсээ авахуулан улмаар
тагнуулчдынхаа ч үсийг хуссан. Амьд хэл авч ирэх гэсэн биш үхэх шахсан.
Харин тэр япон офицерын ажиллаж байсан газрын зураг ямар ч амьд хэлээс
үнэтэй мэдээлэл байсан юм шүү. Бөх гэж өөрийгөө боддог би үхсэн хойноо ч
бөх бол, зэвсэггүй японд нядлуулах дөхлөө гэж өөрийгөө сүүлд голсон.
Image result for Л.Дандар
Таныг сум, аймгийн наадамд нэг бус удаа түрүүлсэн гэсэн яриа бий?
-Ичмээр
юм. Залуудаа нэлээд яггүй эрстэй барилдаж ноцолдсоон. Нэг удаа сумын
наадамд түрүүлсэн шүү. Яагаав өнөөх "ахынд” гарсан үед шүү дээ. Харин
аймаг улсад барилдаагүй. Дайсантай нүүр тулсан үедээ ганц, хоёр
олигтойхон мэх ч хийгээд буулгаад авч чадахгүй байж, яаж өөрийгөө
барилддаг гэх вэ дээ. Бөх хүнд мэхнээс гадна арал, бяр гээч өөр чадвар
заяадаг байх. Намайг бөх гэж битгий л цуурч үзээрэй.
Таныг хэлмэгдүүлсэн гол шалтгаан юу байв?
-Хүнийг
аз хийморьтой явахад атаархан хорсогч байдаг. Байнга бадарч байх юм шиг
биеэ тоосон үе ч бий. Аль аль нь намайг тойроогүй, дайрсан гэж хэлье
дээ. Надад тулгасан ялнаас хүлээх нь ч бий, бас хүлээж боломгүй гүтгэлэг
ч бий. Дайны цагийн хуулиар бол цэргийн дарга надад сахилгын шийтгэл
оногдуулах зүйлийг "гэмт хэрэг” гэж тухайн үед үзсээн. Энэ талаар ярих
нь утгагүй. Намайг ялласан зүйл гэвэл "Тайван цагт сагсуурч, байлдааны
үед хэрэглэх онцгой арга хэмжээ авч, энгийн номхон хүн алсан, олон машин
техник эвдсэн” зэрэг зөндөө л ял тулгасан. Яахав шоронд орсондоо
гомдоод байдаггүй, харин ч энх цагт амьдрах ухаан суулгасан гэдгийг
хэлчихэд илүүдэхгүй биз.
Таныг шоронгийн хоригдлууд мулзлах гэхэд нь номхотгож өгсөн гэдэг?
-Би
шүүхээр таслагдаж, шоронгийн хуяг намайг мулзныхан дээр оруулсан нь
үнэн. Мулзныхан намайг харангуутаа л тарган хулгайч гээд гутал, өмд,
дээл авах гэхэд нь цэргийн байлдааны тактик, зодоон мэддэг, бас нас
залуу учир миний хромыг тайлсан хоёр нөхрийг өнөөх гутлаараа толгойд нь
буулгаж, ойртсон бүгдийнх нь нүд, ам, хамрыг булдруу болтол нь цохиж
өгснөөс хойш оролдоогүй шүү. Тэд улсын баатар Дандар гэж мэдээд
бөхөлздөг болсныг л хэлье.
Та шоронд хоригдлуудын хоолойд хөө түрхээд, энэ удаа модны хөө түрхэв, дараа бол огтолно гэж сануулсан яриа бий. Энэ үнэн үү?
-Тэр
бол үнэн. Шоронд орсны минь орой би арваад ялтантай өрөөнд орсон. Тэд
намайг пийшэн галла гэсэн. Би пийшинг галлаж байхдаа эд нарыг хашраая,
гэж санан мод түлсэн. Хуурай модоор хүн гуядаад нэмэргүй, нойтон хусаар
дутуу шатаахаар нь дээрэлхэж буйг нь зодъе гэж зориуд нойтон модыг
хугалалгүй пийшэнд түлж, сайн асахаар нь надад тушаал буулгасан
этгээдүүдээс эхлэн цөмийг нь арьс, маханд нь шингэтэл нь гөвдөж өгөв.
Гөвдөх гөвдөхдөө бүр тэдний хүзүү хоолойг овоо шарх, сорви болгон
хөөдсөн. Морин цэргийн сэлмийн анги төгссөн эрдмээ үзүүлсэн хэрэг л дээ.
Тэгээд; -Та нар муусайн хулгайчид надаар оролдохгүй бол, буутай
сэлэмтэй японоос айж үзээгүй би юу боллоо гэж дайны үнэрт ороогүй та нар
шиг этгээдүүдэд дээрэлхүүлэх билээ гэх мэт үгс хэлсэн байх. Түүнээс
хойш намайг оролдох гэсэн юм ердөө гараагүй. Ямаа эцсэндээ эр бяр
гаргана гэгчээр би хоригдлоор зугаа гаргахын хэрэг юу сан билээ.
Та
Өвөрмонголд хүн олонтой хотоор явахдаа Чапаев шиг том малгай өмсөж,
нөмрөг дэрвэлзүүлэн гангарч, урдаа автомат буу зөрүүлэн, харцаа дээгүүр
шидэн алхаж явсан гэдэг үнэн үү?
-Пул,
пал манай Сэрээнэн хэзээ билээ надад; -Чи мөн сүртэй амьтан Хятадын
нутгаар явдагсан гэж билээ. Тийм юм байсныг үгүйсгэхгүй. Ялсан армийн
дарга хүн гээд даналзаж явснаа хүлээе. Миний урд талд хамгаалалтад нэг
бага дарга, хоёр цэрэг явдаг байсан.
БНМАУ-ын
Гарамгай баатар Л.Дандар хэмээх энэ эрхэм хүний амьдрал яг л кино шиг
өнгөрчээ. Монгол Улсын газар шороон дээр үеийн үед Л.Дандар шиг хөвгүүд
байсан учир бид өнөөдөр 1.5 сая км.кв газар нутагт эрх дураараа амьдарч
яваа биз. Энэ улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг үргэлж Л.Дандар
шиг сэлэм барьсан хөвгүүд нь хамгаалж ирсэн, цаашид ч түүн шиг хөвгүүд
энэ л нутагт мэндэлж, энэ л газар шороог хамгаалсаар байх болно.
Хэвлэлд бэлтгэсэн ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: Зэвсэгт хүчний "Соёмбо" сонин
То вангийн сэрүүн тунгалаг ухаан өнөө үгүйлэгдсээр
Монгол улсын түүхнээ Халхын хэцүү То ван хэмээн мөнхрөн алдаршсан Бат-Очирын Тогтохтөр 1797 оны есдүгээр сарын 15-нд Сэцэнхан аймгийн Илдэнхошууны нутаг "Сангийн далай” гэдэг газарт засаг ноён Бат-Очирын гэр бүлд төржээ. Тухайн цаг үеийнхээ хамгийн сийрэг сэргэлэн ухаантай, төрт ёсны утга зорилгыг дээдлэн эрхэмлэдэг байсан аугаа энэ хүний мэндэлсэний 218 жилийн ой өнгөрсөн жил тохиосон.
Боржигон овогт ван Тогтохтөр хоёр зууны тэртээх Монгол Улсын төрийн болон эдийн засгийн тусгаар тогтнолын үндсийн үндэс нь, "Монгол хүнийг өв тэгш гэгээрүүлэн хөгжүүлж, аж байдлыг нь бүхий л талаар өөд татах явдал" хэмээсэн мэргэн сургаалаа айлдаж, түүнийгээ ард түмний амьдралд хэрэгжүүлэн, мөнхжүүлэх үйлсээрээ дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бөгөөд Чингис хааны алтан ургаас гаралтай тухайн үеийн өндөр хэмжээний сэхээтэн соён гэгээрүүлэгч байж ард олондоо То ван хэмээх нэрээрээ алдаршжээ. То ван бол алтан ургийн 35 дахь үеийн, эзэн богд Чингис хааны 27 дахь үеийн хүн агаад төр нийгмийн нэрт зүтгэлтэн, аугаа соён гэгээрүүлэгч, авъяаслаг зохион байгуулагч, цогтой эх оронч хүн байлаа. Тэрбээр 1797 оны 9-р сарын 15 нд Сэцэн хан аймгийн Илдэн хошууны нутаг, "Сангийн далай" гэдэг газарт, засаг ноён Бат-Очирын гэр бүлд төржээ. 25 настайдаа эцгийн хэргэм зэргийг залган, хошууны ноён болсон ба 1839 онд хэбэй ван, 1859 онд Сэцэн хан аймгийн чуулган даргаар томилогджээ. Дэлхийн хөгжлийн түүхийг сөхөн үзвээс орон бүрийн хөгжил цэцэглэлтэнд, тэрхүү улс гүрний сурвалжит язгууртан, сэхээтнүүд томоохон үүрэгтэй болох нь бэлхнээ харагддаг билээ.
Тэрээр Монгол, манж, төвд, хятад хэл бичиг сайн эзэмшин, гүн сэтгэгч, эдийн засагч, шинэчлэн өөрчлөгч, төрийн зүтгэлтэн, эх оронч болтлоо өөрийгөө гэгээрүүлжээ. Түүнчлэн үе уламжлан газар тариалан эрхэлж их туршлагажсан урд хөршид тариа будаа тарих тухай То вангийн сургаал шиг эдийн засгийн цэгцтэй бүтээл урьд нь гарч байсангүй. Тэрбээр энэ бүхнээ нэгтгэн цэгцэлж Монгол Улсын эдийн засгийн суурь болсон бэлчээрийн мал аж ахуйн сонгодог арга ажиллагааг багтаасан Хэбэй вангийн аж төрөхийг заасан сургаалаа 1853 онд туурвижээ. То ван энэ сургаалдаа бэлчээрийн мал аж ахуй эрхлэх ухааныг арвилан хэмнэх ухаантай хослуулан тавьсанд уг бүтээлийн ач холбогдол орших юм. Үүнд малчин хүний хүнсэнд хэрэглэх зүйлийн хэмжээ хязгаараас авахуулаад өмсөх хувцасны чанар чансаа, үнэ өртөгийг хүртэл нарийн заасан нь бий. Түүнчлэн талын цагаан зээрийг нутагшуулах, Буйр нуур, Халхголын загас бариулах, жимс ногоо түүлгэх, будаа тарьж тээрэмдэн гурил хийлгэх, орон нутгийн ургамал ашиглан цай боловсруулан айл өрхүүдээ хангах, алт олборлох зэрэг үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьж, алт мөнгөний дархан, оёдолчин, хивсчин, сийлбэрчин, уран зураач, уран барималч, чулуучин, төмөрчин зэрэг нарийн мэргэжлийн хүмүүс бэлтгэн, гар урлалыг тусгайлан хөгжүүлж байсан нь өнөөгийн бидний эрхэмлэн байгаа жижиг дунд үйлдвэрлэгчдэд үлгэр жишээ байв. Тэрбээр авьяастай л бол лам хар гэлтгүй даалгавар өгч ажиллуулан, жил бүр хийсэн ажлыг нь шалган тэргүүн сайн, сайн, дэд сайн, дунд, адаг зэрэг олгож нягт, хичээнгүй, чадамгай, зоригт, шударга цол шагнаж, газар тариалан гар үйлдвэрлэл хоёрын алиныг билчээрийн мал аж ахуйтай зохистой хослуулан хөгжүүлж болох ирээдүйтэйг урьдаас нарийн тунгаан үздэг байжээ. Иймээс Халх голын үржил шимтэй хөрсийг даган газар тариалан эрхэлдэг иргэдийг өөрийн нутагт үй олноор суурьшуулахыг үл зөвшөөрдөг байсан төдийгүй тараан суулгах шаардлага тавьж байв.
XIX зууны эхэн болоод дунд үед Монголын дорнод тал нутаг их барилгын талбар болж байсан түүхтэй. Тамсагбулагт Утай таван уул нэртэй сүмбэр уулыг хүний гараар сүндэрлүүлж, Халхын голын ойд 21340 ам метр талбайд Жанрайсиг их бурхан бүтээлгэж явсан халхын То ван хошууныхаа дөрвөн жасын үйл ажиллагааг өөрчлөн өргөжүүлж, шинэтгэлийн бодлого явуулахдаа орд харш, сургууль соёл, сүм хийдийн барилгын зураг, бурханы тиг гаргах, ядууст өглөг өгөх ажлыг давхар эрхлүүлж байв.
Наран мандах зүгт хандуулан. налуу газарт хэвтээ байдлаар чулуун бурхан урлан бүтээхэд тал нутагт байгалийн чулуу байсангүй. Үүнийг То ван олох гэж зүдэрсэнгүй, гачигдсан ч үгүй гэдэг. Тэрээр Буйр далайнхаа болор элсийг, Халхын голын хайрга, (Алтан голоосоо элс авч байсан ч байж болох) Хамар давааныхаа тосон шавартай хольж, шар шүүгээр зуураад л хэлбэр оруулан үдийн халуун наранд тавьж хатаахад хад чулуу шиг хатуу болдог байна. Чухам ямар жор горимоор хийж байсан нь хэцүү То вангийн технологийн нууц байсан нь мэдээж биз.
Нүүдэлчин монголчууд маань ийнхүү чулуугүй газарт «чулуу» үйлдвэрлэж байсан нь эзэн богд Чингис хааны маань үеэс улбаатай байж болох. Яагаад гэвэл монголын уламжлалт технологид энэ аргаар чулуу, цемент хийхииг "гяхуур" гэж нэрлэж ирсэн байдаг.
То ван барилгын хүнд хүчир ажилд ердийн хөсөг, хөшүүргийн аргаас аваад гар дамжлагыг хүртэл өргөн ашиглаж байв. Тэр цагт одоогийнх шиг хүчирхэг техник байсан биш дээ. Утай уулыг босгохдоо хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийг эгнүүлж суулгаад гар дамжлагаар барилгын материалаа татсан түүхтэй. Бурханы тиг, барилгын хэлбэр, хийцийг дорно дахинаас өөр, өвөрмөц, өөрийнхөө ур ухааныг шингээж, гэр хэлбэрээр барьж байгуулж байжээ. Тэр ч бүү хэл, ой модгүй газарт гяхуур бэлтгэх аргаар хийсэн морины чулуун уяаг нь эдүгээ Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын төв дэх хүндэтгэлийн өргөөний үүдэнд хүндэтгэлтэйгээр байрлуулжээ.
Монголын гайхамшигийг бахадсан Америкийн судлаач хүртэл дэлхийд байхгүй, зөвхөн Монголд л үзэх хоёр гайхамшигийн нэг нь хурдан морины уралдаан, нөгөө нь Халхын голд хоёр зууны тэртээ Монгол хүний бүтээсэн их бурхан бий гэж ярьж байсан сураг бий.
Энэ хоёр гайхамшгийн нэгийг бүтээсэн алтан ургийн сурвалжит язгууртан сэхээтэн нь То ван агаад түүний уран барилгын хөгжил, дэвшилд хийсэн бүтээлч үйлс одоогоор хараахан сайн судлагдаагүй байна.
Сэцэнхан аймгийн Үйзэн гүний хошууны Тавс нутгийн нэгэн буурал эмээгийн бичиж үлдээсэн дурсамждаа Тогтохтөр ноён зэрлэг ан, амьтдыг барьж гэрийн тэжээвэр болгож байсан тухай Соёлын гавъяат зүтгэлтэн Г.Аким өгүүлж байв. Энэ нь одоогийнхоор бол амьтны хүрээлэнтэй байсан гэсэн хэрэг юм байна. Уулын нэг модыг хотод авчирч тарихад түүнийг дагаад ойн амьтад хотын амьдралтай холбогддог нь тэр модонд өндөглөдөг шувууд үүрээ засаж, өглөө үдэшгүй жиргэж байдгаас харагдана. Халхын голд бүтээлгэсэн "Ноёны суух өргөө"-г тойруулан татсан хамгаалалтын 30 км диаметртэй суваг, Толгойтын овооны дэргэд байгуулсан тариаг гурил болгох усан тээрмийн шуудуу, Тамсагийн булагаас Утай уул руу татсан урт усан суваг. Энэ бүхэн То вангийн уран барилгын нэгэн цогц бүтээлд багтаж байв. Хонгирад аймгийн тэргүүн Дай сэцэний охин Бөртүжингийн төрсөн газар болох Данжаалан арлын Дархан сөөгийн бургасыг түлээнд хэрэглэхийг То ван хориглож, зөвхөн уурга, гэрийн мод, араг.савар мэтийг үйлдвэрлэхэд зориулах болгосон нь эдүгээ уламжлал болон үлджээ.
1285 онд Хубилай сэцэн хаан шинжлэх ухааны төрийн байгууллагыг үүсгэн, усан онгоц бариулан, Наран улсыг дайлж байснаас үзэхэд манайд уран гоёмсог хийцтэй их барилгын ажил эцэг дээдсийн эрт цагт үүсч, хөгжиж ирсэн гэлтэй. Хоёр зууны тэртээ халхын хэцүү То ван аж ахуй, соёл боловсрол, урлаг, уран сайхны олон салбарт шинэтгэлийн бодлогоо нэгэн зэрэг хэрэгжүүлж явахдаа уран барилга, их барилгын ажлыг орхигдуулсангүй. Түүний бүтээлч үйл ажиллагааны үр дүнд Тамсагбулагт Илдэн хошууны төв хөдөөгийн төвлөрсөн хот маягийн суурин үүсч цэцэглэжээ.
То вангийн их барилгыг хөгжүүлж үзэл баримтлал нь түүний эдийн засгийн гайхамшигт сургаал дахь аривлан хэмнэлтийн бодлогод суурилж байжээ. Одоо цагт То вангийн ажил үйлсээс судлах, суралцах зүйл манай барилгын салбарынханд их байгаа нь эргэлзээгүй билээ.
Сэтгүүлч Л.Отгонбат
“Эсэргүү” А.Дашнамжил номонд мөнхөрчээ
Төр, нийгмийн
зүтгэлтэн А.Дашнамжилын намтар, амьдрал, тэмцлийн түүхийг товчоолон
өгүүлсэн нэгэн ном хэвлэгдэн гарч, уншигчдын гар дээр очиж байна.
"Эсэргүү А.Дашнамжил” хэмээн нэрлэсэн уг номыг А.Дашнамжил агсны хүү,
Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар, төр, захиргааны ахмад
ажилтан Я.Дүгэр нар бичиж, Конрад Аденауэр сан, Монголын улс төрийн
хэлмэгдэгсдийн холбооноос эрхлэн хэвлүүлжээ.
"Интерном” номын их
дэлгүүрт болсон уг номын нээлтэд төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат эдийн
засагч Ц.Лоохууз, Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан,
П.Бадарч, Сангийн яамны дэд сайд асан Д.Тангад, УИХ-ын гишүүн
Ж.Батзандан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, гавьяат багш Т.Лхагва, Үндсэн
хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоо, соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч
Г.Жамьян зэрэг улс төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтнүүд хүрэлцэн ирж,
А.Дашнамжил агсны тухай дурсамж, халуун дотно сэтгэлийн үгээ хуваалцсан
юм.
А.Дашнамжил агсан 1964 онд "Намын эсрэг бүлэг” буюу намын
эсрэг бүлэглэсэн гэх зохиомол улс төрийн хэргийн таван гол толгойлогчийн
нэг гэгдэн буруудаж, ардчилсан хувьсгал ялтал буюу 1991 он хүртэл 25
жил хөдөө орон нутагт цөлөгдөн, хүнд хүчир ажил хийж байжээ. Тухайлбал
түүнийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын давсны артель, Сүхбаатар
аймгийн Түмэнцогт сумын САА-д дараалуулан ажиллуулж байв.
Энэ
тухай нь А.Дашнамжил агсны хүү Д.Цогтбаатар болон журмын нөхөд нь номынх
нь хуримын үеэр дурсан ярьж, тэр хүнд хатуу цөллөгт залуу насаа
өнгөрөөсөн ч сэтгэлийн тэнхээгээр бүхнийг даван туулж сайн цагтай золгон
Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоог тэргүүлэн үйл ажиллагааг нь
жигдрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хүн гэдгийг онцолж байлаа.
"Эсэргүү
А.Дашнамжил” ном зөвхөн нэг хүний хэлмэгдсэн түүх, амьдралынх нь намтар
биш бөгөөд А.Дашнамжил агсны уугуул нутаг Дорнод аймгийн Булган сумын
үүх түүх, хүн зоных нь ахуй амьдралаас эхлээд социализмын үеийн нийгмийн
үнэн дүр төрх, Лоохууз, Нямбуу, Сурмаажав нарын тэргүүлсэн намын эсрэг
бүлэг гэгч зохиомол хэргийн тухай гээд өргөн дэлгэр хүрээг хамарч
бичигдсэнээрээ үнэ цэнтэй ажээ.
WWW.CHOIBALSAN.MN
21-р зууны Буриадуудын эмгэнэлт хувь тавилан
албан ёсоор үздэг байв. Угсаатны энэ нэр 17 дугаар зуунд Оросын эзэнт
БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР В.Цэрэндорж
В.Цэрэндорж нь Цагаан-Овоо сумын харъяат. 1927 оны 5 дугаар сараас
эвлэлийн үүрийн дарга, хошуу тамгын газрын бичээч, аймгийн ҮЭ-ийн дарга,
Хүнсний трестийн дарга, Хоршоодын холбооны дарга  сум нэгдлийн дарга,
сумын намын үүрийн нарийн бичгийн дарга зэрэг ажлыг үр бүтээлтэй хашиж
иржээ .
Цагаан-Овоо сумын намын хорооны даргаар олон жил ажиллаж тус сумыг улсын
хэмжээнд алдартай сум, нэгдэл болгоход хамт олон, хүнтэй ажиллах арга
барилаараа нэрд гарсан намын ажилтан юм.
Цэрэндорж МАХН-ын XVI, МҮЭ-ийн VIII  их хурлын төлөөлөгч, БНМАУ-ын
АИХ-ын депутатын 3 удаа сонгогдож байжээ. Хөдөлмөр бүтээлийг төр засаг
өндрөөр үнэлж төрийн дээд  шагнал Сүхбаатарын одон, Алтангадас одонгоор
шагнаж  улмаар хөдөлмөрийн баатар цол хүртээжээ. Цэрэндорж нь манай
улсын намын ажилтнуудаас хөдөлмөрийн баатар цол (1968) авсан анхны хүн