Нутгийн мэдээ - www.Choibalsan.mn

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2024” Дорнод аймгаас эхэллээ
Монголчуудын өвчлөлийн зонхилох шалтгаан болсон цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” өнөөдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо нээлтээ хийлээ.

Дорнод аймгийн хувьд хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаануудад амьсгалын тогтолцоо, зүрх судас, шээс, хоол боловсруулах, тогтолцооны тогтолцооны өвчлөл орж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторид бүртгэгдсэнээр зүрх судасны өвчний 40.2 хувийг цусны даралт ихсэлт, 23.6 хувийг зүрхний шигдээс эзэлж буй нь хүн амын дундах тархалт өндөр байгааг харуулж байна. Зүрх судасны өвчнөөр өвчлөгсдийн 62.4 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 82.5 хувь нь 40-өөс дээш насны иргэд байгааг тус судалгаанд мөн онцолжээ.

ХААН Банк, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд өнгөрсөн 7 жилийн хугацаанд 17 аймгийн нийт 41,300 хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, 1500 эмчийг сургалтад хамруулж, олон мянган иргэнийг эрт илрүүлэгт хамруулаад буй.

Энэ удаагийн аяны хүрээнд зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэг зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг зорилтот бүлгийн иргэдэд үзүүлэх бөгөөд эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгох сургалтууд зохион байгуулж байна. Аяны өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэд үзлэг оношилгоонд хамрагдахын зэрэгцээ эрүүл мэндээ хянах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл авах боломжтой.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Дорнод аймагт энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилж, 8-р сарын 1-2-ны өдрийг дуустал дараагийн өртөө Сүхбаатар аймагт, мөн 8-р сарын сүүлчээр Хэнтий, Говьсүмбэр аймгийн иргэдэд хүрч ажиллах юм.

Иргэд та бүхэн эрүүл мэндийнхээ төлөө өөртөө цаг зарцуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаарай.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар цасан шуурга шуурна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн шөнө Баян-Өлгий, Ховд, Увсын ихэнх нутаг, Завханы баруун, Говь-Алтай, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр 0.0-5.0 мм, үүнээс хамгийн их нь Ховдын Дарвид 5.0 мм, Эрдэнэбүрэнд 4.2 мм, Мянгад, Говь-Алтайн Хөхморьт, Баян-Уулд 4.0 мм, бусад нутгаар 0.0-3.6 мм цас, нойтон цас орсон байна.

Өнөөдөр буюу 14-ний 11:00 цагийн байдлаар Увс, Ховд, Завхан, Хөвсгөл аймгийн нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цас орж байгаа бол салхины хурд 4-9 м/с орчим байна.

Өнөө шөнө Завхан, Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ, Дундговь аймгийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Говь-Сүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Салхи 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Зорилтот аймгуудад булгийн эхийг хашиж хамгаалах ажил хийгдэж байна
Орон нутгийн хамтын санхүүжилттайгаар АДАПТ төслийн хүрээнд Дорнод аймаг, Матад сумын Сүмийн булаг, Хөх усны булаг, Хөлөнбуйр сумын Хадны булаг, Булган сумын Шанагын булаг, Баянтүмэн сумын Хулстайн булаг, Гурванзагал сумын Мэлхийн булаг зэрэг нийт 6 булгийн эхийг хашиж хамгааллаа.

Уур амьсгалын Ногоон Сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” АДАПТ төслийн хүрээнд 2023 онд зорилтот аймгууд болох Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгуудад булгийн эхийг хашиж хамгаалах ажлууд хийгдэж байна.

Хөрсний усны түвшин газрын гадарга руу дээшлэн ил гарсныг булаг гэнэ. Хуурай, гандуу уур амьсгалтай манай орны хувьд булаг нь хүн, малын ундны усны маш чухал эх үүсвэр болдог. Булгийн ус нь голуудын эх болон том жижиг гол горхид цутгаж голын урсацыг тогтворжуулдаг.

Булгийн эхийг хамгаалснаар бэлчээрийн усан хангамж сайжирч, хөрсний чийг нэмэгдэн, ургамал ургах таатай нөхцөл бүрддэг байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан авто замуудын төслийг ирэх оны төсвөөр хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний хэрэгжилт, үр дүн, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 43.6 их наяд байсан бол 2022 онд 53.8 их наяд, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж  өссөн төдийгүй ирэх онд 74.0 их наяд төгрөг байхаар төсөөлж байна. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжсэнээр анх удаа ДНБ жил бүр 10 их наядаар өссөн үзүүлэлтэй байна гэв. Мөн Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд ирэх хоёр жилд Монгол Улс экспортын таван төмөр зам, гурван коридортой болно. Энэ нь зөвхөн баялгаа гадагш гаргах биш олон улсын ачаа тээврээс мөнгө олно гэсэн үг. Зөвхөн энэ шийдвэрийн хүрээнд ДНБ 120 их наяд хүрч тэлэх боломжтой. Дорнод аймаг Боомтын сэргэлтийн зүүн коридор учир төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнд аймаг, орон нутгаас анхаарч ажиллах хэрэгтэйг тэмдэглэлээ.

Дорнод аймгийн иргэд тэтгэврийн зөрүү, малын хулгайн асуудал, орон нутаг дахь шүүх, прокурорын байгууллагын хүнд суртал, "Петрочайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх, уул уурхайн компаниудын нөхөн сэргээлт, хөдөө орон нутаг дахь соёл урлаг, спортын салбарын ажилтнуудын нийгмийн хамгаалал, хөгжил, хөнгөлөлттэй эмийн хүртээмж зэрэг асуудлыг хөндлөө. Мөн аймгийн цэвэр усны хангамжид анхаарч шугам сүлжээний шинэчлэлд шаардагдах төсөв хөрөнгийг шийдэх,  дулааны шугам сүлжээг өргөтгөх, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчийг цалингийн доод хэмжээгээр нийгмийн даатгалд хамруулах, Чойбалсанг хотын статустай болгох, Их бурхант цогцолбор орчимд олгосон хайгуулын лицензийг цуцлах, ”Шинэ хөгжил” цогцолбор сургууль, цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг шийдэх, Халхгол сум руу зам тавих,  тус сумын халаалтын зуухны төсвийг шийдэх, багш нарыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцад хамруулах, Зүүн бүсийн үйлдвэр технологийн паркт дэмжлэг үзүүлэх,  авлигачдыг торгоод өнгөрөх биш ял шийтгэл оногдуулах,  хилийн зурвасыг тортой, хилийн цэргийг дронтой болгох, "Шувуу" ажиллагааг эрчимжүүлэх, бүсийн оношилгооны төвийг томографийн аппараттай болгох, аймагт сувилахуйн сургууль байгуулах, хадланчдыг тариаланчдын нэгэн адил түлшний хөнгөлөлтөд хамруулах зэрэг санал дэвшүүллээ.

Салбарын сайд нар холбогдох чиглэлээр иргэдийн асуултад хариулт өгөв. Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Халх гол сумын нэгдсэн халаалтыг шийдвэрлэхээр ажлын хэсэг гаргана. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Халхгол сумын нутаг дахь  Их Бурхант цогцолборт олгосон хайгуулын лицензийг цуцалсан гэдгийг хэллээ. Мөн  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Петрочайна Дачин Тамсаг” компанид өнгөрсөн хугацаанд хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Ирэх оны төсөвт суулгах төслүүдэд иргэдээс санал авахад Чойбалсан хотын ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэх, ДЦС-аас хотын төвийн дулааны магистраль шугамыг өргөтгөх төсөл, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын засварын зураг төсвийг эхний гуравт эрэмбэлэв.  Мөн Чойбалсан хот доторх болон Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын их засвар, 1000 айлын орон сууцны хотхоны гадна дулааны шугам, Хэрлэн голын 217.6 у/м төмөр бетон гүүр болон   авто замын төсөв, Чойбалсан хотоос Баянхошуу боомт, Халхгол чиглэлийн 210 км авто зам, 240 ортой цэцэрлэг, 640 суудалтай сургуулийн барилгын төсвийг нэн шаардлагатай 10 төсөлд багтаалаа.

Чойбалсан хотын ус хангамж, дулааны шугам сүлжээг өргөтгөхөд шаардлагатай хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн "Шинэ хөгжил” цогцолбор сургууль болон 12-р сургуулийн барилгын өргөтгөл, орон сууцны дулааны шугам сүлжээ болон Чойбалсан чиглэлийн авто замын хөрөнгийг шийдвэрлэхээр болов. Түүнчлэн Халхгол сумын 85 жилийн ойг угтан загвар сум болгох төслийн ТЭЗҮ боловсруулах, Дорнод аймгийн иргэдийг орон сууцжуулах асуудалд анхаарч ажиллахыг Сангийн яам болон аймгийн удирдлагад тус тус даалгав.

Халх гол үерийн аюултай түвшинг 12 см-ээр давжээ
Халх голын үсний түвшин өнөө өглөөний байдлаар сумын төв орчимдоо 259 см, Ялалт баг орчимд 532 см болж, үеийн аюултай түвшнийг 12 см-ээр давжээ. Сүүлийн нэг хоногт л гэхэд Хэрлэн гол уртын дагууд хоёроос зургаан см-ээр нэмэгдэж, Чойбалсан хотод 136 см, Хөлөнбуйр суманд 189 см болсон байна. Харин Улз гол уртын дагууд нэгээс 12 см-ээр буурчээ.

Олон жилийн дунджаар нутгийн зүүн хэсгээр 70-100 мм, бусад нутгаар 30-70 мм хур тунадас ордог бол энэ сард хур тунадас ахиу орно УЦУОШТ-өөс мэдээлэв.

Ирэх өдрүүдэд бороо хур нэмж орох тул малчид, аялал зугаалгаар яваа иргэдийг анхаарал болгоомжтой зорчиж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Дорнод аймгийн нутагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн Харганат гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, аймгийн төвөөс хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг онцгой байдлын газар өчигдөр /2023.05.21/ 18:30 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Дашбалбар, Чулуунхороот сумын мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Төвийн аймгуудын ихэнх хэсэг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно
Цаг уурын байгууллагаас ирэх арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг гаргасан байна. Мэдээллээр агаарын дундаж температур баруун болон төвийн аймгуудын ихэнх хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн  орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас баруун болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, төвийн аймгуудын ихэнх хэсэг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгийн хувьд олон жилийн дунджаас бага цас орох төлөвтэй байгаа боловч агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөв гарчээ.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх боловч Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байн. Хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орно. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим үед түр зуур 16-18 м/с хүрч, цасан шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч цасан шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын ихэнх хэсэг болон Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр олон жилийн дунджаас хүйтэн, харин нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим үед 14-16 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

"Шинь Шинь" ХХК хүчингүй лицензээр газрын хэвлийг тоносоор байг уу?
УИХ–ын гишүүн асан, Ардчилсан намын тодотголтой Р.Бадамдамдин эрх мэдэл, өөрт байсан мэдээллээ ашиглан авсан Улааны ордын нийт нөөцийн 82 хувь нь хамаардаг 247 А лицензийг 2 сая доллараар “Шинь Шинь” ХХК-д зарсан гэдгээ мөрдөн байцаалтанд мэдүүлсэн байдаг бол нийт нөөцийнх нь 18 хувийг хамаардаг “ДСД Жаргалант” ХХК-ийн эзэмшлийн 1562 Х тоот лиценцийг эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр бусадтай хуйвалдан зарсныг нь дараах шүүхийн шийдвэрүүд болон процессын үйл ажиллагаанууд нотолно.

БГД–ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх /ИХАШШ /-ийн 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1465 дугаартай шийдвэрээр “ДСД Жаргалант” ХХК-ийн 1562 Х тоот тусгай зөвшөөрлийг хуурамч гарын үсгээр буюу хууль бус хэлцлээр бусдад шилжүүлснийг тогтоожээ. Энэхүү шийдвэрийг үндэслэн Ашиг малтмалын газрын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 58 дугаар шийдвэрээр “ДСД Жаргалант” ХХК –ийн 1562 Х тоот тусгай зөвшөөрлийн талбайд “Шинь Шинь” ХХК–д олгосон 1089А, “Хунбөө” ХХК–д олгосон 13555 А тоот  тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон байдаг юм.

“Шинь Шинь” ХХК-иас “АМГ нь  58 дугаартай  шийдвэрийг гаргахдаа өөрсдийг нь байлцуулаагүй нь хууль зөрчсөн, 10089 А тоот тусгай зөвшөөрлийг сэргээлгэмээр байна” гэсэн утга агуулгатай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан байна.  Захиргааны хэргийн 3 шатны шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцээд АМГ нь 58 дугаар шийдвэрийг гаргахдаа  “Шинь Шинь” ХХК-ийг байлцуулаагүй процессын алдаа гаргасан гэж үзэн хүчингүй болгосон ч  13555А, 10089А тоот тусгай зөвшөөрлүүдийг олгосон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар /АМХЭГ/-ын холбогдох шийдвэрүүд нь хууль бус хэлцэлд үндэслэсэн болох нь БГД-ийн 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1465 дугаартай шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул 10089 А лицензийг сэргээгээгүй юм байна.

Ийнхүү гурван шатны шүүхийн шийдвэрүүд гарсны эцсийн дүнд “ДСД Жаргалант” ХХК-д 1562 Х тоот тусгай зөвшөөрлийг анх олгосон АМХЭГ-ын 1999 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 210 дугаартай шийдвэр хүчинтэй хэвээр үлдэж, уг лицензийг бусдад хууль бусаар шилжүүлсэн бүх захиргааны шийдвэрүүд хүчингүй болсон байна.

Улсын Дээд Шүүхийн 2014 оны 132 дугаар тогтоолыг үндэслэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны  2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02327 дугаартай шийдвэрээр “ДСД Жаргалант” ХХК-ийн 1562 Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа  5 жил 8 сар 10 хоног болохыг эцэслэн тогтоожээ.

Гэвч өнөөдрийг хүртэл холбогдох албан тушаалтнууд нь Дээд шүүхийн шийдвэрийг үл гүйцэтгэж, харин "Хунбөө" ХХК-д хууль бусаар давуу байдал олгосон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайханцэцэгийн даалгаврыг ягштал биелүүлснээр "Шинь Шинь" ХХК Дашбалбар сумын нутгийг хүчингүй лицензээр зогсолтгүй тоносоор байна.

Өмнөхийг ЭНД ДАРж уншина уу

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: BOLOD.MN

Хөдөө нутагтаа ийм тохилог орон сууцтай мал аж ахуйгаа эрхэлж амьдрах монгол залуус олширсоор байна

МАА-н үйлдвэрлэл эрхлэгч малчин өрхийн тоо нэмэгдэж байна
Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч малчин өрх болон малчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Үүнийг дагаад сүүлийн дөрвөн жил дарааллан Дорнод аймгийн мал сүрэг таван төрөл дээрээ өсч, гурван сая толгойд хүрчээ.

Дорнод аймаг хөгжлийн тэргүүлэх чиглэлдээ ХАА салбарыг тодорхойлж, ххөгжлийн хэтийн зорилтдоо тусгаад байгаа юм. Энэ хүрээнд орон нутгийн онцлогт тохирсон "Аймгийн залуу малчин хөтөлбөр”-ийн хэрэгжүүлж, аймгийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 500 гаруй малчныг малжуулаад байна. "Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар 2020 онд батлуулан жил бүр 100 өрх бүрээс нэг иргэнийг байнга ажилтай болгох зорилт тавин ажиллаж байгаа.

ХАА-н салбарт гурвалжин будаа боловсруулах, мах бэлтгэх болон малын тэжээлийн үйлдвэрүүд хувийн хэвшлийн хөрөнгөөр баригдаж эхлээд байна. Тиймээс цаашид сүүний үйлдвэр, хүлэмжийн аж ахуй, газар тариалан, хүнсний ногооны агуулах, мод үржүүлэг байгуулах зэрэг чиглэлд хувийн хэвшлийнхний санал санаачлагыг дэмжин ажиллана гэлээ.

Монцамэ.мн

Д.Дэлгэрмаа

"Шинь Шинь" ХХК үйлдвэрлэлээ зогсоохгүйн тулд ковид тархсныг нууж байгаа юу?
Дорнод аймгийн Дашбалбар сум, Сэвсүүл Жараахай багийн нутагт Улааны холимог металлын ордыг эзэмшдэг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” компанид ковидын нөхцөл байдал хүндэрсэн талаар орон нутгийн эх сурвалжаас мэдээлжээ. Тодруулбал, "Шинь Шинь" компанийн үйлдвэрлэлийн баазын бараг бүх хэлтэст ковид тарсан ч нууж байгаа гэх мэдээлэл байна.

Нөхцөл байдал хүндэрч ажилчдын хувьд өндөр эрсдэл бий болсныг, мөн өвдсөн хүмүүс нь ямар байдалтай байгааг анхаарлын гадна үлдээх оролдлого хийж байна гэх хардлага бий болжээ. Учир нь Дашбалбар сумын ковидын нөхцөл байдлын мэдээн дээр тухайн байгууллагад эерэг гарсан тохиолдлууд нэмэгдэхгүй байна гэсэн юм. Үүний цаана тус компанийн зүгээс үйлдвэр хаагдана гэж үзсэн байх магадлалтай хэмээн эх сурвалжийн зүгээс тайлбарлаж, энэ асуудлыг Аймгийн онцгой комисст цахим хуудсаар дамжуулан уламжилж, анхаарлаа хандуулахыг хүсчээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Зорилтот бүлгийн 200 өрхөд хүнс, нүүрсний дэмжлэг үзүүллээ
Дорнод аймгийн төвд амьдарч байгаа зорилтот бүлгийн 200 өрхөд хүнс, нүүрсний дэмжлэг үзүүлжээ. Аймгийн Онцгой комиссоос холбогдох байгууллагуудад үүрэг өгснөөр ХХҮГ, ХГЗХГ, Улаанзагалмайн хорооноос хүнсний хомсдолд орж болзошгүй өрхүүдийн судалгааг гарган ийнхүү хамруулсан гэв.

Ингэхдээ өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, өрхийн амьжиргааны түвшин тогтоох үнэлгээ хамгийн доод буюу 0-302,1 ба түүнээс доош босго оноотой өрхөөс эрэмбэлэн, давхардуулахгүйгээр олгосон байна.

Түүнчлэн энэ өдрүүдэд Дорнод аймагт "Хүнсний богц”, "Талх” аян өрнөж, зорилтот бүлгийн өрхүүддээ дэмжлэг үзүүлж байгаа юм.

Нарийн мэргэжлийн эмч нар утсаар болон цахимаар зөвлөгөө өгч байна
Хөл хорио тогтоосноос хойш БОЭТ-д өдөрт 500-гаад хүн цаг товлон үйлчлүүлж байна. Хэвийн үед өмнө нь 800-1000 иргэн үйлчлүүлдэг байсан.БОЭТ 338 ортойгоосөнөөдрийн байдлаар 223 орыг ашиглаж байна.Өвчтөн хооронд зай бариулах, эргэлт оруулахыг зогсоохоос гадна амьсгалын замын өвчлөлтэй эмчлүүлэгчдэд тандалтын судалгаа шинжилгээ хийж байгаа гэж мэдээллээ.Мөнэмнэлгийн тусламж үйлчилгээний зарим хэсгийг хумьжбайгаатай холбоотойгоор Хүүхэд, Дотор, Мэдрэл, Чих хамар хоолой, Эрүү нүүр, Төрөх эмэгтэйчүүд, Мэс засал, Халдварт сүрьеэ, Хавдар, Нүд гэсэндолоончиглэлээр нарийн мэргэжлийн эмч нар утсаар болон цахимаарзөвлөгөө, тусламжийг бүх өдөр 08:00-17:00цагийн хоорондүзүүлж эхэлсэн аж.

Аймаг хооронд зорчих зөвшөөрөл олгохгүй
Аймаг хооронд зорчих зөвшөөрөл олгохгүй гэж Онцгой комиссоос мэдээлэв. Аймгийн Онцгой байдлын газраас зөвшөөрлийн бичиг олгож байгаа бөгөөд Улаанбаатар хот, сумд руу чиглэсэн хөдөлгөөнийг зохицуулах хүрээнд эрүүл мэндийн шалтгаантай буюу 13А маягттай, гачигдал гарсан буюу ойрын хамаатан, төрөл төрөгсөд нас барсан тохиолдолд нэвтрэх зөвшөөрөл өгч байна. Түүнчлэн хүнс, нүүрс, мах, өвсийг мэргэжлийн байгууллагуудын хяналт дор тээвэрлүүлж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, 14 тээврийн хэрэгсэлд зорчих зөвшөөрөл олгосон гэв. Үүнээс гурав нь нийслэл хот руу 13А маягттай, сумд руу гачигдлаар хоёр, бусад нь хүнс тээвэрлэжээ.

Аймгийн Онцгой комиссоос постуудад шалгалт хийж байна
Аймгийн Онцгой комиссоос постууд болон үйл ажиллагаа явуулахаар жагсаалтад орсон байгууллагуудад шалгалт хийж, шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэж байна. Аймгийн хэмжээнд 13 пост гараад байгаа. Малчдаас ирсэн хүсэлтийг үндэслэн энэ сарын 17-нд тэднийг аймгаас хөдөө гэрт нь буцаасан. Энэ үеэр 200 гаруй малчин гэртээ харьжээ. Тухайн өдөр хөдөлгөөн нэмэгдсэн учир Замын цагдаагийн хэлтсээс хүч нэмэгдүүлэн ажиллаж, хөл хориог яаравчлан сахиулсан юм. Яг одоо хамгийн ачаалал өндөртэй нэгдүгээр пост дээр Онцгой комисс ажиллаж байна гэж мэдээллээ. Нэгдүгээр пост дээр энэ сарын 18-нд 110, өнөөдөр 53 хүнд шинжилгээ хийж, бүгд сөрөг гарсан гэв.

Энэхүү пост дээр БОЭТ-өөс халдвар судлаач эмч, лаборант, ариутгагч, жолооч, МХГ, Онцгой байдал, Тагнуул, Цагдаа, ЭМГ-аас тус бүр нэг хүн ажиллаж байна. Хөдөлгөөний хувьд Засгийн газрын 178 дугаар тогтоолд заасны дагуу хүнс, шатахуун, нүүрс зэргийг тээвэрлэж байна.

Маргаашаас эхлэн Эрээнцав төмөр замын боомтыг түр хугацаагаар хаана
Дорнод аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комисст хүсэлт хүргүүлснийг Засгийн газрын өчигдрийн буюу энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Эрээнцав төмөр замын боомтыг энэ сарын 20-ны өдрөөс ирэх арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ.

"COVID-19” халдварын цар тахлаас сэргийлэх зорилгоор уг санал, хүсэлтийг Улсын онцгой комисст хүргүүлсэн бөгөөд ингэхдээ Дорнод аймгийн хэмжээний шатахуун, түлшний нөөц, хангамжийг тооцон үзсэн бөгөөд Зүүн бүсийн бусад аймгаас саналыг нь авчээ.

Халх голын нутагт гарсан түймэрт 150 га газар шатжээ
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Шорвог” гэдэг газар буюу аймгийн төвөөс зүүн зүгт 320 км, сумын төвөөс баруун зүгт 40 км-т хээрийн түймэр гарчээ. Түймрийн дуудлагыг өчигдөр /2020.10.11/ 14:34 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж мөн өдрийн 15:35 цагт түймрийг бүрэн унтрааж иргэн Б-т хүлээлгэн өгчээ. Гал түймэрт 150 га хээрийн талбай өртөж шатсан байна.

Дорнод аймаг: Туршлага судлах, сургалтын аялал зохин байгууллаа
Аялал Дорнод аймгаас УИХ -д сонгогдсон УИХ - ын гишүүн Ц.Сэргэлэнтэй уулзсанаар эхлэв.

Аялал жуулчлалын бизнес эрхлэгчид маань УИХ - ын гишүүнтэй харилцан ярилцаж санал бодлоо солилцсоноор Дорнод нутгийн Аялал жуулчлал түүн дотроо хилийн бүс нутаг, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамддаг асуудлуудын гарц шийдлийн талаар нэгдсэн ойлголттой боллоо. Гишүүний зүгээс хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, Хавирга боомтыг хатуу хучилттай замтай холбох, Буйр нуур руу хүрэх засмал замын ТЭЗҮ -ийг боловсруулах, зам барилгын ажлыг эхлүүлэхийн төлөө тодорхой үйлдлүүдийг хийж амжилттай байгаа тухайгаа мэдээллээ.

/Жич; УИХ - ын гишүүн Ц.Сэргэлэн нь ХХЕГ - ын даргаар ажиллах хугацаандаа бидний хүсэлтийг харгалзан газар дээр нь судалгаа хийж Дорнод аймаг дахь Хавирга боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор тус боомтыг шилэн кабельд холбох, ажилтнуудын ажиллах орчныг сайжруулах, орон тоог нэмэгдүүлсэн гм олон ажлуудыг хэрэгжүүлсэн байдаг. Мөн аялал жуулчлалын компаниуд гадаадын аялагч, жуулчдыг хилийн бүс нутагт аялуулахын тулд ХХЕГ -т хүсэлт гаргаж цаг хугацаа алддаг байсан асуудлыг тухайн бүс нутаг дахь цэргийн ангиас зөвшөөрөл олгодог болсон гм төрийн үйлчилгээний менежментийг боловсронгуй болгосон байдаг/

Манай бизнес эрхлэгчид цааш Хустайн БЦГ -т хүрч тус газрын менежментийн туршлагаас судлав. Хустайн БЦГ нь БОАЖЯ -тай гэрээ байгуулж төрөөс нэг ч төгрөгний санхүүжилт авалгүй маш амжилттай ажиллаж буй ТББ бөгөөд жилд 21 - 31 мянган хүнд үйлчилж 2 орчим тэрбум төгрөгний орлоготой ажилладаг байна.

Тус байгууллагын захирал Дашпүрэв нь Тахь хэмээх зэрлэг адууг Монголд нутагшуулсан аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж яваа шилдэг удирдагч хүн юм.

Улмаар манай аялагчид Эко 00 болон хүнсний хог хаягдлыг бордоо болгодог технологийн үйлдвэрлэлийн явцтай танилцаж технологийн зөвлөх инженер Ган Одын бүтээл санаачлагыг газар нь судалж хамтран ажиллахаар боллоо.

Ийнхүү Буйр нуурын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгод нэгдсэн аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн туршлага судлах, сургалтын аялал Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ, Хөгжлийн шийдэл ТББ -ын БЕСТ хөтөлбөр, Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛийн Зөвлөх Ч.Буянбадрах, Ц.Алтангэрэл, Х.Баасанжаргал нарын менежментийн дагуу амжилттай болж өндөрлөлөө.

Аяллыг зохион байгуулсан болон Дорнод нутгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлэх их үйлсийн төлөө нэгдэж хамтран ажилласан компанийн удирдлагууддаа талархал илэрхийлж байна.

ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.13/ Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Халхгол суманд хийсэн цогц бүтээн байгуулалтын ажилтай танилцсан талаараа дурдаж, алслагдмал байдлаас үл хамааран тохь тухтай орчныг бүрдүүлж болдгийн жишээ юм хэмээн онцоллоо.

Мөн Дорнод аймагт ажиллах үеэрээ тус аймагт “Эхийн алдар” одон гардуулж, зүүн бүсийн транзит тээврийг эхлүүлэх нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан талаараа иргэдэд мэдээлэл өгч, “Монголчууд өөрсдөө төмөр замаа барьж, бетон дэрээ үйлдвэрлэж чаддаг гэдгийг Цогтцэций-Гашуунсухайт, Цогтцэций-Зүүнбаян чиглэлд барьж буй 700 орчим км төмөр замын ажлаар батлан харуулсан. Одоо бид зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам, Баруун-Уртыг Чойбалсантай холбох ажлыг эхлүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

Түүнчлэн говийн бүсэд хэрэгжүүлж байгаа төмөр замын бүтээн байгуулалтад бетон дэр нийлүүлж буй “Ган хийц” ХК-ийн үйл ажиллагаатай танилцсан талаараа ярьж, хоногт таван ээлжээр ажиллаж буй залуусын хөдөлмөр, зүтгэлийг үнэлж буйгаа энэ үеэр хэллээ.

Дорнод аймгийн Матад сумын иргэн Нарангэрэл:

“…Таны Монгол Улсын төлөө санаачлан хэрэгжүүлж буй шинэ төмөр замын бүтээн байгуулалт, ухаалаг гадаад бодлого, шударга ёсыг тогтоох зэрэг онцлох ажлуудыг талархан дэмжиж байгаа. Таныг Дорнод аймагт хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан тус аймгийн Матад сумын иргэдийн эрх ашгийг хөндсөн гурван асуудалд анхаарлаа онцгойлон хандуулахыг хүсэж байна.

Нэгдүгээрт, БНХАУ-ын Петрочайна дачин тамсаг компани газрын тос боловсруулж эхлээд 20 гаруй жил болж байгаа хэдий ч Матад сум хоцрогдол, ядууралтай хэвээр байгаад нутгийн иргэд бухимдалтай байна. 2014 оны долдугаар сарын 1-ний өдөр шинэчлэгдэн батлагдсан Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлнэ гэж заасны дагуу манай суманд оногдох ёстой орлого бидэнд оногдохгүй байгааг анхааралдаа авч шийдвэрлэж өгнө үү.

Хоёрдугаарт, “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд 2022 онд баригдах Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн төмөр замаас салаалан тавигдах Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг Матад сумын төвөөр дайруулан өнгөрүүлэх асуудлыг дэмжиж шийдвэрлэж өгнө үү.

Гуравдугаарт, бүс нутгийн хөдөө аж ахуйг дэмжих, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дэмжих бодлогын хүрээнд Матад суманд төвлөрсөн мах, түүхий эд, дайвар бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, мах экспортлох квот өгөх, гадаад зах зээлд шууд гарах боломжийг судлан хэрэгжүүлэхийг танд санал болгож байна.

Дорнод аймгийн иргэн Ц.Түмэн:

“…2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн мэндчилгээндээ та хүүхэд багачуудыг тойруулж суулгаад Өвөр Монголын шүлэгч Цэцэнцогтын монгол бичгийн тухай шүлгийг уншиж байгааг харахад их таатай сайхан байлаа. Та бүрэн эрхийнхээ хүрээнд их том үйлс бүтээх боломжтой гэж би бодож байна. Өвөрмонголчууд Монгол Улсын иргэн болохыг хүсэж, төрж өссөн нутаг орон, аав ээж, ах дүү, төрөл саднаа орхиод, маш их эрсдэлийг үүрэн Монгол Улсын харьяат болохыг хүсэн ирж, энэ улсад ирснийхээ дараа маш удаан хугацаанд ажил төрөл, оршин суух хаяг байхгүй, маш хүнд байдалд байдаг. Зарим нь НҮБ-ын хамгаалалтад орж байх шиг харагддаг. Нөгөө талаасаа манай Дорнод аймагт ч гэсэн ийм хүмүүс Монгол Улсын харьяат болохоо хүсэн хүлээсээр он жилийг барж байна. Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа хэдэн өвөрмонголчуудын хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсын харьяат болгосон бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга:

“…Одоогийн байдлаар над дээр ӨМӨЗО-ны 25 иргэний өргөдөл байна. Шийдсэн нь 9. Өнгөрсөн долоо хоногт таван гэр бүлийн асуудлыг шийдсэн. Энэ асуудлыг ганцхан би шийддэггүй, олон байгууллагаар дамжиж, эцэст нь миний зарлиг гардаг юм аа.”

Дорнод аймгийн Ахмадын хорооны дарга Н.Төмөр:

“…Үндэсний хэл бичгээ хамгаалахад төрийн өндөрлөгүүд, ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-аас дуугараасай гэж ахмадууд хүсэж байгаа. Мөн тэтгэврийн зээлийг тэглэсэн явдалд нийт ахмадууд баярлаж байгаа. Үнэхээр нэг удаагийн сайхан үйлс бүтээлээ гэж танд талархаж байгаагаа илэрхийлж байна.

Өнөөдөр зарим хүний тэтгэвэр маш өндөр, заримынх нь маш бага, дундаж тэтгэврийн хэмжээний улсууд ихэнх хувийг эзэлж байгаа. Тэгэхээр хамгийн бага тэтгэврийг 500 мянга болгоё. Зүгээр хэлсэн тоо биш. Тэтгэврийн зөрүү гэдэг чинь 1995, 2000 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн цалингийн зөрүүнээс энэ гарч байгаа. Тэгэхээр орон нутагт үүрэг даалгавар өгч маш нарийн тооцоо судалгаа авч байгаад зөрүүг нь ойртуулмаар байна.

Ер нь Засгийн газраас ахмад настнуудын талаар гарсан хууль, тогтоомж, заавар багадаагүй. Гэтэл эдний хэрэгжилт их удаан байгаа. Ахмадуудыг олон жил хүлээлгэлгүй, ахмадуудын талаар авч байгаа арга хэмжээ, бодлого шийдвэр, хэрэгжилтийг хурдан хугацаанд хангах талаар Засгийн газар, Ерөнхий сайдад дуулгахыг хүсэж байна.”

Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэн, малын эмч Одбаяр:

“…Мал эмнэлгийн салбарыг төлөөлж Ерөнхийлөгчтэйгөө санал бодлоо хуваалцъя гэж бодсон юм. Монгол Улсын болон Дорнод аймгийн хэмжээнд малын эмчийн орон тоо, боловсон хүчний хангамж ерөнхийдөө муу. Боловсон хүчний хангамж муугаас гадна шинээр төгсөж байгаа боловсон хүчиндээ ажлын чадамж, орчныг нь бүрдүүлэх тал дээр салбарын сайд, Мал, эмнэлгийн газрын даргатай ярилцаж байгаад шийдвэрлэж өгөөч гэж хүсмээр байна. Мал эмнэлгийн салбар гэдэг чинь хүнсний аюулгүй байдлын нэгдүгээрт тавигдах салбар. Махаа гадагш нь гаргана гээд байдаг мөртлөө тэр махыг хүний биед ямарваа нэг халдварт өвчин тээхгүй гэсэн магадлалыг 80-90 хувьтай бий болгох гээд хэдхэн малын эмч яваад, зүтгээд байдаг.   Мал эмнэлгийн салбараа анхаараач ээ.”

Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн Баттулга:

“…Төмөр замын шинэ бүтээн байгуулалтын ажлыг маш их дэмжиж байгаа. Тавдугаар сараас эхлээд бүтээн байгуулалтыг хажуугаас нь харж, нүдээрээ үзсэн хүний хувьд хэлэхэд энэ бүтээн байгуулалт бол монголчуудын түүхэнд хийгдэж байгаагүй хамгийн сайн, хамгийн том ажил байх гэж бодож байна. Энэ ажил маш өндөр зохион байгуулалттай, хурдацтай явж байгаа. Энэ ажлын эцсийг үзэж байж монголчууд бид өөрсдийгөө ялсан, эдийн засгаа нэг алхам урагшлуулсан улс болох учраас Дорнод аймагт холбогдох ажил өнөөдөр шийдэгдэж байгаа байх гэж итгэж байгаа. Энэ ажил цаашаа үргэлжилж, бид Ази, Европыг холбосон төмөр замын гарцтай улс удахгүй болох байх, энэ ажил удахгүй хийгдэх байх гэсэн итгэлтэй байна.”

Дорнод аймгийн иргэн, замын инженер З.Батцэцэг:

“…Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл дээр Зэвсэгт хүчний Жанжин штабын Бүтээн байгуулалт, дэмжлэгийн газарт замын инженерээр ажилласан. Энэ төсөл амжилттай хэрэгжиж, өнөөдрийн байдлаар газар шорооны ажил дууссан, дээд бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний ангиуд болон “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран гүйцэтгэж байгаа. Энэ чиглэлд дан монгол компани, монгол цэргүүд ажилласнаараа онцлогтой. Монголчууд өөрсдөө хийж бүтээж чадна гэдгийг харуулж байгаа. Энэ төсөл Дорнод аймагт хэрэгжээд эхэлбэл Дорнод аймгийнхан цалинтай, орлоготой, ажилтай болно. Тийм учраас энэ бүтээн байгуулалт тасралтгүй үргэлжлээсэй гэж хүсэж байна.”

Дорнод аймгийн иргэн Галхүү:

“…Дорнод аймгийн тариаланчдын өмнөөс хоёр хүсэлт тавья. Дорнод аймагт экспортод чиглэсэн газар тариаланг хөгжүүлэхэд анхаарч өгөхийг хүсэж байна. Дорнод аймагт нэгэн цагт уналтад ороод байсан газар тариаланг экспортод чиглэсэн газар тариалан болгон хөгжүүлэх хүсэл мөрөөдөлтэй залуус хамгийн сүүлийн үеийн байгальд ээлтэй тоног төхөөрөмжөөр тоноглогдсон аж ахуйн нэгжүүдийг байгуулж чадлаа. Одоо бид дотоод хэрэгцээг хангаад үлдсэн бүтээгдэхүүнээ экспортолж эхлэхгүй бол зах зээлээсээ хэтэрхий хол байгаагаас шалтгаалан Дорнодын газар тариалан уналтад хүрэх аюулд ирээд байна. Бид 1,000 гаруй км газар улаан буудайгаа тээвэрлэж, сэлбэг, тос тосолгооны материалаа тээвэрлээд хөгжихгүй байгааг сүүлийн хэдэн жил тод харуулж байна. Төр засаг жаахан л дэмжээд өгвөл Монголд тарьж байсан, тарьж байгаагүй, өндөр өртөгтэй олон бүтээгдэхүүнийг Монгол Улсдаа тарих бүрэн боломжтой.”

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтын төгсгөлд иргэдийн бусад асуултад хариулж, дүгнэж үг хэлэв.

Эх сурвалж: President.mn

Баруун аймгуудаас зөвшөөрөлгүй мал ихээр орж ирж байна гэв
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: Баруун аймгуудаас зөвшөөрөлгүй мал ихээр орж ирж байна гэв. Тухайлбал, 2017-2019 онд Дорнод аймгийн нутагт 10 гаруй аймгаас 96 малчин өрхийн 50 орчим мянган толгой мал Дорнод аймагт шилжиж иржээ.

Энэ бол зөвхөн хуулийн дагуу шилжиж ирсэн малчин өрхийн тоо юм. "Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль” шинэчлэгдэж, малын шилжилт хөдөлгөөнийг тун тодорхой зааж зохицуулснаас гадна Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор журам баталсан байдаг. Бодит байдал дээр дээрх хууль журам төдийлөн хэрэгжихгүй байгаа гэхэд болно. Угтаа шилжиж ирэхийг хүсэж буй иргэн мал хуйгаа үзлэг оношлогоо, вакцинжуулалтад хамруулж, нүүдэл суудал хийхээс өмнө тухайн сумын ЗДТГ шилжиж очих гэж буй сумын ЗДТГ-тай мэдээлэл солилцсоноор зөвшөөрсөн нөхцөлд шилжилт хөдөлгөөн хийх ёстой. Гэвч бодит байдал дээр малчид дур зоргоороо нүүдэллээд ирчихдэг нь ихээхэн хүндрэл үүсгэж, цаашид энэ талын асуудал тулгамдах нь гэдгийг анхааруулж байна. Зүүн бүс нутаг бол малын гоц халдварт өвчний голомттой, харин төв болон баруун бүсээс нүүдэллэн ирж буй малчид вакцинжуулалтын тал дээр мэдлэг мэдээлэл муу байдаг аж. Энэ мэтчилэн хайхрамжгүй байдлаас үүдэж, сүүлийн жилүүдэд төвийн бүсэд малын гоц халдварт өвчин гарах болсныг ч мал аж ахуйн салбарынхан хэлж байна.