Үлгэр - www.Choibalsan.mn
МОНГОЛ АРДЫН ҮЛГЭР "БОЛДОГГҮЙ БОР ӨВГӨН"
Болдоггүй бор өвгөн
Эрт урьд цагт Болдоггүй бор өвгөн гэж байж гэнэ. Энэ өвгөн долоон бор хоньтой, нисдэг бор морьтой, бас нисдэггүй бор морьтой юм гэнэ. Болдоггүй бор өвгөн Болзоотын бор толгойн тэнд овоохой барин суудаг байжээ. Болзоотын бор толгойд долоон бор хонио хариулдаг ажээ. Нисдэг бор морио гэрийнхээ баруун талд уядаг, ннсдэггүй бор морио гэрийнхээ зүүн талд аргамждаг байжээ.
Болдоггүй бор өвгөн "Хув хар хониноос минь хундан цагаан хурга гараасай! Хурмаст тэнгэрээ тахих юм сан" гэж бодож явдаг байжээ. Тэгж байтал хув хар хониноос нь хундан цагаан хурга гарсанд хурмаст тэнгэрээ тахина гэж баярлаад, хурганы уутанд хийж хээр тавиад, хонио буцаагаад ирсэн чинь хурмастын хон хэрээ нисч ирээд хурганых нь нүдийг ухчихсан байж гэнэ. Болдоггүй бор өвгөн нисдэг бор морио унаж, нисэж очоод хон хэрээний нүдийг ухчихаж гэнэ.
Гэтэл хурмаст тэнгэр хон хэрээний минь нүдийг ухав гэж уурлаад нисдэг бор морийг нь идүүлэхээр хоёр чоноо явуулж гэнэ. Үүнийг Болдоггүй бор өвгөн мэдээд нисдэг бор морио зүүн талдаа, нисдэггүй бор морио баруун талдаа солиод аргамжиж гэнэ. Хурмаст хааны хоёр чоно ирээд нисдэггүй бор морийг нь идчихээд явчихаж гэнэ. Болдоггүй бор өвгөн нисдэг бор морио унаж, хөөж очоод хоёр чононы арьсыг өвчөөд хоншоорт нь унжуулаад тавьж гэнэ.
"Хан хурмаст” хилэгнэж, Болдоггүй бор өвгөнийг ниргүүлэхээр хоёр луугаа явуулжээ. Болдоггүй бор өвгөн үүнийг мэдэж Болзоотын бор толгой дээр хонио хариулж явснаа хурган дахаар мануухай босгочихоод өөр газар яваад өгчээ. Хоёр луу* Болзоотын бор толгойг ниргээд явчихжээ. Болдоггүй бор өвгөн нисдэг бор морио унаж нисэж хөөж очоод хоёр лууны сүүлийг тас цавчаад явуулчихжээ.
Хан хурмаст Болдоггүй бор өвгөнийг туршуулахаар хоер сармагчнаа явуулав. Өвгөн үүнийг мэдэж. чоно идсэн нисдэггүй бор мориныхоо шивхийг буцалгаад сууж байжээ. Хан хурмастын хоёр сармагчин ирээд хар овоохойны цоорхойгоор шагайж гэнэ. Өвгөн үүнийг хараад буцалгасан шивхээ цацаад хоёр сармагчны нүүрийг шалз түлээд явуулжээ.
Хан хурмаст уурлаж. Болдоггүй бор өвгөнийг элчээр дуудуулсанд өвгөн хурмастын хааныд ирж гэнэ. Хан хурмаст:
- Чи яагаад хэрээний минь нүдийг сохлов гэжээ.
- Хув хар хониноос минь хундан цагаан хурга гарвал хурмаст тэнгэрээ тахина гэж баярлаж байтал хон хэрээ нисч ирээд хоёр нүдийг нь ухаад явчихлаа. Тэгэхээр нь хон хэрээний нүдийг ухсан гэв.
- Тэгвэл тэр чиний зөв. Харин яах гэж хоёр чононы минь арьсыг хоншоорт нь унжуулаад тавив? гэж Хурмаст асууж гэнэ.
- Тэр хоёр чононд нисдэг бор морийг минь идээд ир гэсэн үү? Нисдэггүй бор морийг минь идээд ир гэсэн үү? гэж өвгөн хариу асууж гэнэ.
- Нисдэг бор морийг чинь ид гэж явуулсан юм.
- Тэгвэл тэр хоёр чоно чинь нисдэггүй бор морийг минь идчихээр нь би түүний арьсыг хоншоорт нь чиргүүлээд тавьсан гэж гэнэ.
- Тэгвэл тэр чиний зөв. Харин өвгөн чи мииий хоёр лууны сүүлийг яагаад тас цавчсан билээ? гэж Хан хурмаст асуув.
- Болдоггүй бор өвгөнийг ниргээд ир гэсэн үү? Болзоотын бор толгойг ниргээд ир гэсэн үү? гэж өвгөн асуув.
- Болдоггүй бор өвгөнийг ниргээд ир гэсэн.
- Тэгвэл Болдоггүй бор өвгөнийг ниргэхийн оронд Болзоотын бор толгойг нүүрс болтол ниргэхээр нь би хоёр лууны сүүлийг тас цавчсан гэв.
- Тэгвэл тэр чиний зөв. Харин яагаад хоёр сармагчны минь нүүрийг шалз булз түлэв? гэхээр нь өвгөн:
- Та Болдоггүй бор өвгөнийг хорлоод ир гэсэн үү? Бор овоохойг нь цоолоод ир гэсэн үү? гэж асуув.
- Болдоггүй бор өвгөнийг хорлоод ир гэсэн гэж гэнэ.
- Тэгвэл Болдоггүй бор өвгөнийг хорлохын оронд бор овоохойг минь цоолоод ураад байхаар нь би нүүрийг нь түлсэн гэжээ. Хурмаст хаан:
- Тэгвэл тэр чиний зөв гэжээ.
Ингээд Болдоггүй бор өвгөн долоон бор хоньтойгоо, нисдэг бор морьтойгоо амар сайхан жаргажээ.
Миний хайртай банхарууд
Сургуульд байхдаа би ийм нэг үлгэр сонслоо.
Тэнгэрийн орноос нохойг хүний ертөнцөд буулгахдаа өөрөө будаа ид, эзэндээ аагийг нь идүүл гэж хэлээд явуулсан юм байна. Нохой замдаа нэг бутанд бүдэрч ойчоод өнөө хэлснийг нь мартаж, өөрөө аагийг нь идье гэж сольж хэлсэн гэнэ. Түүнээс хойш нохой бутанд хорсож дандаа дээр нь шээдэг болсон гэнэ. Энэ үлгэрийг уншсанаас хойш нохойд илүү хайртай болсон юм.
Дээр зууны наян хэдэн оны үед би гэртээ хариад байсан юм. Ээж нагац өвгийг эргэхээр очиход нагацын нохой гөлөглөөд байсанд таарч ээж нагацаас хоёр гөлөг авах гэхэд нагац:
- Төрхмийн гэрээсээ нохой авдаггүй гэсэн яриа байдаг ч хүнийг нь авч болоод нохойг нь яагаад авч болдоггүй юм гээд хоёр гөлөг өгч явуулав. Ингээд манайх хоёр сайхан улаан нохойтой болсон юм. Би тэр хоёр гөлөгөндөө Нисгэ, Жиргээ хэмээх нэр хайрлаж, хожим нь сайн хоточ нохой болсон билээ.
Нисгэ Жиргээ хоёр маань оройн хоолоо идээд дуусвал шууд хонины хотны цаад захад хэвтэнэ. Айлын үхэр малыг гаднаа ирүүлнэ гэж гонж. Нэг зуны шөнө хонь салхидаад явчхав. Би хонио эрээд олохгүй, алсын чимээ чагнасанд хонины майлах дуун сонстохгүй. Их холоос Нисгэ Жиргээгийн минь хуцах дуун сонсогдлоо. Би гайхаж юу болов гээд нохойнхоо хуцах дуугаар хүрээд очвол хоёр нохой маань хониныхоо захад байлаа.
Ерэн хэдэн онд би гэрлэж өрх салж гарахад, ээж төрхмийнхөө нохойн удмаас нэг улаан гөлөг өгч билээ. Би түүндээ Бамбар хэмээх нэр өгсөн юм. Миний Бамбар ч хоточ мөртөө зуудаг.
- Хуучны тэр ноход дөрвөн нүдтэй цагаан халтар, улаан халтар, улаан, хар, цагаан, шар хөх зэрэг зүсмийн өндөр үстэй, бүдүүн бүдүүн биетэй, бяруу шиг монгол нохой хөдөө нутгаар цөөрчээ.
Солонго
Б.Төрмөнх: Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгох гэж “365 үлгэр” номыг бүтээсэн
Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн. Сүүлийн тав, зургаан жил хүүхдийн номын зураачаар ажиллаж байгаа ч өөрийгөө энэ чиглэлээр суралцаж яваа хэмээн даруухан тодорхойлсон даруухан нэгэн. Тэрбээр саяхан Монгол ардын болон дэлхийн олон үндэстний оюун санааны охь болсон үлгэр, домог, гайхамшигт түүхүүд зураг чимэглэлтэй багтсан "365 үдэш” номоо хэвлүүлээд байгаа юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцсан юм.
-"365 үлгэр” номыг хийх санаа сэдэл хэдийнээс бий болов? Номынхоо талаар яриагаа эхлэх үү.
-Бид нар 4,5 жилийн өмнөөс ярьж байгаад суулийн 3 жилийн хугацаанд хийж дуусгалаа. Бид дээр үеэсээ л хүүхдэдээ үлгэр уншиж өгдөг байсан уламжлалтай. Үлгэр бол ийм мундаг ач холбогдолтой гэж ярьдагаас биш яг өнөөдрийг хүртэл Монголын хүүхдүүддээ зориулж ийм доривтой ном хийсэнгүй. Тиймээс бид нар дан ганц Монгол Ардын үлгэр байх уу? эсвэл оюуны охь болсон гадаадын шилдэг үлдэр домгууд байх уу. Ингэж ярилцсаны үндсэн дээр Монгол ардын 120 үлгэрийг сонгон аваад үлдсэн хувийг нь гадны үндэстний шилдэг үлгэрүүд, бас шилдэг уран бүтээлчдийн үлгэрүүд багтаасан.
Ерөнхий агуулгын хувьд 700 гаруй зурагтай, 365 үлгэртэй, дуу шүлэг, оньсоготой. Өдөрт нэг үлгэр уншиж өгнө гэж тооцоолсон
-Номын агуулгад ямар ямар орны үлгэр дийлэнх хувийг эзлэж байгаа вэ?
-Ерөнхийдөө Ази, Дорно дахины үлгэрүүд байгаа. Бид нар хүүхдүүдээ бодолцсон, үлгэрээ уншиж өгсөн. Жишээлбэл: Ленингрлийн ч юм уу урт урт зохиолуудыг маш богиносгоод нэг нүүрэн дээр багтаасан. Гол зорилго маань орой ээж, аав хүүхдүүддээ 10-15 минутыг чин сэтгэлээсээ зарцуулаад хүүхэддээ үлгэр уншиж өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхэд төсөөлдөг, мөрөөдөмтгий, баярладаг, гунидаг, гутардаг. Энэ бол хүүхдийн хувьд чин сэтгэлээсээ байдаг. Тиймээс ээж, аавууд чин сэтгэлээсээ хүүхэддээ үлгэр уншиж өгвөл гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгож чадна.
Хүүхдүүд ааваа ээжээ үлгэр уншаад өгөөч гэдэг. Гэтэл бид нар бол "бандаалай минь, Цондоолой минь,...” гэж өдрийнхөө ажлын стрессийг хүүхдэдээ тайлчихдаг. Эрхлүүлж байна гээд байдаг. Гэтэл хүүхдээ бодож эрхлүүлдэггүй. Өөрийнхөө стрессийг тайлж эрхлүүлээд байдаг. Тэгээд хөгшчүүл болохоор "уйлсаар уйлсаар хүн, майлсаар майлсаар мал” гэдэг. Гэхдээ энийг бол буруутгахгүй. Яагаад гэвэл тухайн нийгэмдээ тийм байсан байх. Одоо бол бид нар өөрөөр хүүхдээ хараад байна. Нийгэм нь ч тийм.
-Энэ номыг бүтээхэд хэдэн хүний хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан бэ?
-"Монсудар”-ын "Жангар” хүүхдийн редакцийн орчуулагчид болоод 10 гаран зураачдын хүч хөдөлммөрөөр бий болсон.
-Хүүхдийн зохиол, үлгэрийн чиглэлээр танайхан олон жилийн туршлагатай. Ер нь хүүхдийн зохиол болоод үлгэрийн хувьд ямар нэгэн стандарт байдаг уу?
-Үлгэрийг манайхан хүүхдийнх гэж хараад байдаг. Гэтэл яг энэ чигээрээ хадгалагдах ёстой юу. Ардын аман зохиол гэдэг утгаараа цаг хугацааны явцад өөрчлөгдөж байгаа юм. Гэтэл яг бичгийн хэлд шилжихээр нь одоо энэ хэвээр нь хадгална гээд байгаа. Жишээ нь: "Алтан мөнгөн аргай” үлгэрт хүүхэд нь аавыаа цохиод алчихдаг. Гэтэл үүнийг одоо үеийн хүүхдэд яаж ойлгуулах вэ? Тиймээс бид нар үлгэрийг өөрчилж байгаа. Тэгэхээр нь энэ бол хэрэглэгдэж байна гэсэн үг. Гэтэл ардын аман зохиолыг царцаагаад, хөлдөөгөөд авдран дотор хадгалаад тахиад шүтээд байж болохгүй. Манайхан тиймэрхүү бодлого барьж байгаа.
Манай номын гол зорилго нь  оройдоо нэг ийм шинэ давалгаа бий болоосой гээд хүсээд байгаа юм. Хүүхэддээ цаг чин сэтгэлээсээ гаргадаг. Хүүхэдтэйгээ ярилцдаг. Урд урдаасаа харж суугаад тийм гоё дулаахан уур амьсгалыг бий болгоосой, хүүхдийнхээ асуултад хариулж, хүсэл мөрөөдлийг нь дэмжээд яваасай гэсэн үүднээс л хийсэн. Ер нь бол хүүхэд анхны гоозүйн суурь мэдлэг болох "сайн муу, сайхан муухай...” гэсэн ойлголтыг анх үлгэрээс л олж авч байгаа юм.
-Хүүхдийн насны онцлог гээд байгаа тэгэхээр танай энэ ном хэдэн насны хүүхдүүдэд зориулагдсан бэ?
Ерөнхийдөө 3-аас дээш насны хүүхэд гэж байгаа. Үүнээс хойш хүүхэд өөрөө уншина. Гадны тэр урт урт үлгэрүүдийг яагаад ийм жоохон болгочихов гэхээр хүүхэд цаашид уран зохиолыг сонирхох, унших, номонд дуртай болох гэх мэт анхдагч суурийг тавьж өгч байгаа юм. Гэхдээ багасгахдаа хаа хамаагүй хандаагүй, ерөнхий гол агуулагыг нь авч гаргасан. Зураг чимэглэлийн хувьд манайх хоёр жилийн хугацаанд маш их хөдөлмөр гаргаж 700 гаруй зурагтай, хүүхдийн сонирхол татахуйц болгосон.
-Зураг нь дээр та өөрөө ажилласан уу, хичнээн зураач ажилласан бэ?
-Тэгсэн. Ерөнхий зураачаар ажилласан. Манайх өмнө нь гарсан үлгэрүүдээсээ ганц хоёр зураг оруулсан байгаа. Яагаад гэвэл энэ бол манай өөрийн бүтээл болохоор. Гэхдээ ихэнх зураг маань сүүлийн хоёр жилийн хугацаанд 700 гаруй зургийг зурсан байгаа.
Дууны хувьд шинэ дуунуудыг оруулж өгсөн, Энэ бол гэр бүлийг хамтдаа байгаасай, дуугаа хамтдаа сурч дуулаасай мөн оньсого орсон байгаа. Тэгэхээр хүүхдээ бодуулж байгаа юм. Оньсогоо таагаад, үлгэрийнхээ үйл явдлыг ярилцах нь бүтээлч ажил. Гэхдээ мэдээж бага насны хүүхэд таахад тааруулж оньсогоо оруулж байгаа. Тэгэхээр амар хялбар оньсого оруулсан.
Манайх ардын аман зохиолоо хуваагаад үлгэрээ хүүхдийнх гээд ихэнхийг нь түлхчихсэн. Зарим нэгэн номон дээр анзаарагдаж байгаа юм. Үлгэр л бол хүүхдийнх гэдэг. Гэтэл энэ маань бидний өв соёл юм байгаа юм. Тэр хүүхдэд зохиулсан ном биш. Зөвхөн өв соёлоо хадгалсан ном. Харин энэ номны хувьд хүүхдэдээ уншиж өгөх ёстой ном.
-Номонд орсон үлгэрийн сэдвийн хувьд аж байдлын, ид шидийн гээд төрөл олон байдаг. Тэгэхээр түлхүү аль сэдвийн үлгэрийг оруулж өгсөн бэ?
-Үлгэр бол олон төрөл. Баатарлаг, аж байдал, ид шидийн гэх мэт олон л доо. Бид аль аль төрлөөс нь оруулж өгсөн. Орох ч ёстой. Жишээ нь: манайх "болдоггүй бор өвгөн” үлгэрийг зурагт ном болгож гаргасан. Яагаад энэ үлгэрийг сонгосон бэ гэхээр хүн өөрийн сүсэг бишрэлээ зөв байна уу, буруу байна уу? гэдгээ шүүж чаддаг байх ёстой. Дагаж дуурайх биш. Тийм сэдлээс л "Болдоггүй бор өвгөн”-ийг зурагт ном болгон гаргасан. Яагаад гэвэл хурмастыг дийлсэн. Өөрийнх нь бодол зөв юм байна, хэн нэгнийг даган дуурайхгүй юм байна гэдэгч юм уу
-Таний хувьд хүүхдийн ном хийхийн тулд цэцэрлэг сургуулиар явж судалгаа хийж байсан. Энэ талаараа яриач.
-Тийм. Олон цэцэрлэг байгаа. Энэ бол туршилт гэж хэлж болохгүй. Би хүүхдэд зориулсан ном хийх гэж байгаа болохоор хүүхдэд уншиж өгч, зургаа хүүхдүүдтэй хамтран зурж, хамтдаа төсөөлж байна. Ер нь бол хамтдаа төсөөлсний л үр дүн. Гэтэл одоо манайхан хүүхдийн уран бүтээл хийж байна гээд гэртээ суучихаад л бичээд байдаг. Хүүхдээ судлахгүйгээр хийж байгаа хэрэг.
Түүнээс би уран бүтээлч гээд хүүхдээс тэс өөр зүйл гаргаж тавьж болохгүй. Тэгэх юм бол хүүхдийн ном биш.
-Хэдэн жил хүүхдийн номон дээр ажиллаж байна. Номтой харьцсаж өссөн хүүхдийн давуу тал нь юу вэ?
-Би одоо 6 жил ажиллаж байна. Яахуу манай уран бүтээлчдийн жишгээр зураад, мөнгө олчихьё гэсэн хандлага байсан  л даа. Гэхдээ яг хүүхдийн ном хийгээд эхлэхээр шал өөр болж байгаа юм. Сонирхолтой болоод, чин үнэнээсээ байдаг болоод байгаа.
Номтой харьцаж өссөн хүүхэд өөрийнхөөрөө бодож сэтгэж, бие даасан байдал нь илүү төлөвшдөг. Тиймээс хүүхдийн насны онцлогт зориулаад хүүхдийн буддаг ном хийлээ. Гэтэл манай зах зээлд байгаа номнууд Волтдеснейн үлгэрийн баатрууд байдаг. Энэ нь хүүхэд будахад хэцүү, хүнд байдаг. Тиймээс хүүхэд сонирхолгүй, дургүй болох шалтгаан болдог.  Харин манай редакц хүүхдийн нас сэтгэхүйд тааруулж дугуй, гурвалжин, дөрвөлжин гээд насных нь онцлогт тааруулж, мөн гарынх нь булчингийн ажиллагаанд нь тохируулж бэлддэг. Энэ нь давуу чанар.
Ч.МӨНХБАТ
Шоргоолж царцаа хоёр (Ёгт үлгэр)
Шороо гадагш нь зөөгөөд
Шоргоолж завгvй байлаа
Ажлын чухлыг гvйцэтгээд
Ам нь ч чөлөөгvй байлаа.
Хадан доогуур сэндийлж
Харш ордоо босговч
Их ажил хийж байна гэж
Илvv vг дуугарсан ч vгvй.
Дээгvvр зантай царцаа
Дэргэдэх бутанд нь асаад
Шороо зөөгч шоргоолжийг
Шоолж ингэж дууллаа.
Эх адаггvй ажлыг
Эргэж буцаж хийгээд
Мангуу энэ амьтан
Махаа идэж байхад
Ухаан ихтэй би
Уулын сэхээтэй болохоороо
Навч цэцгийн сvvдэрт
Нандин байр олоод
Уран санхая дууллаар
Ургамал амьтныг уяруулаад
Хөх тэнгэрт хөөрч
Хөгжин бvжиглэж байна гэж
Царцаа vгээ дуусгалгvй
Чалчиж нуршиж байтал нь
Ширvvн бороо тvvнийг
Шилбvvрдэн нvдэж эхлэв
Хоргдох газар олохгvй
Хохирч сvйдэж явахад нь
Харин өнөөх шоргоолж
Харш ордондоо орчихоод
Ажилгvй царцааг шоолоод
Ажиггvй хэвтэж байжээ гэж
Vлгэрт ингэж хэлэвч
Vнэн учир нь харин
Царцаа шоргоолж хоёрт биш
Чалчих, хийх хоёрт билээ.
СҮҮЛЧИЙН ДОЛООН ХҮН ҮЛДСЭН ТУХАЙ ДОМОГ
Алтан улсын цэрэг гурван жилд нэг удаа монголын нутагт цөмрөн орж, эрчүүдийг нь хүйс тэмтрэн устгаад, эхнэр хүүхдийг нь олзлон авч, боол болгон худалддаг байжээ. Үүнийгээ "Хүн ам цөөлөх" гэж нэрлэдэг байсан юм байна...
Нэгэн удаагийн байлдаанд монголын бүх цэрэг сөнөж, долоохон хүн зугтаж гарчээ. Олон жилийн дараа монголчууд /Чингис хааны үед/ Алтан улсыг дайлаар мордох үед зарим хүмүүс ятган хориглож, "Алтан улс далай мэт их, цэрэг нь элс шиг олон, та нар өөрсдөө сөнөнө" гэв. Тэгэхэд тэдгээр монгол дайчид "Тиймээ, гэтэл бид хамгийн сүүлчийн долоон хүн хүртлээ хядуулж байсан шүү дээ. Бидний зориг мохохгүй, эцэстээ дийлж л таарна" гэлцээд мордоцгоосон гэдэг. Тэгээд л дийлцгээсэн дээ.
Нэгэн ядуу хүн Буддагаас ийнхүү асуув
Би яагаад ийм ядуу юм бэ?
Будда хэлэв: Та өгөхийг сураагүй байна.
Ядуу хүн асуув: Надад юу ч байхгүй бол яах вэ?
Будда: Таньд хэд хэдэн зүйлүүд байгаа.
Тухайлбал таньд нүүр байна. Нүүрээрээ инээмсэглэлийг өгч болно.
Таньд ам байна. Амаар бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхээр магтаалийг хэлж болно.
Таньд сэтгэл байна: Бусдад та сэтгэл зүрхээрээ өглөг өгч болно.
Таньд нүд байна: Нүдээрээ бусдыг сайхан харж болно.
Таньд бие байна: Биеээрээ бусдад туслах хэрэгтэй.
Найтаахад яагаад бурхан өршөөг гэдэг вэ?
Урьд нэгэн хувилгаан айлын 3 настай хүүгийн сүнсийг авахаар яваа
чөтгөртэй тааралджээ. Ингээд тэр айл руу хамт явангаа нөгөө 2 маань
ярилцаж:
· Хувилгаан, чи юунаас айдаг вэ?
· Би аагтай цай, тарган хонины махнаас айдаг. Харин чи?
· Би алтан харганаас үнхэлцэгээ хагартал айдаг юм. Хувилгаан, чамайг
тэр айлд очсон хойно хүүхэд нь найтааж юуны магад. Тэгвэл "Чөтгөр
өршөө!" л гэдэг юум шүү.
Ингээд хувилгааныг мөнөөх айлд сууж
байхад хөөрч баясан суусан хүүхдийнх нь царай гэнэт хачин болсноо
найтаав гэнэ. Хувилгаан "Бурхан өршөө!" гэв. Хэсэг байснаа хүүхэд нь
дахиад л эвгүйрхэн найтаажээ. Энэ удаад хувилгаан "Чөтгөр өршөө!"
гэчхэж. Хувилгааныг айлаас гараад явж байтал чөтгөр гүицээд ирэв.
· За яав? Сүнсийг нь авч чадав уу?
· Авах нь ч авлаа. Харин чи яагаад "Бурхан өршөө!" гээд хэлчих вэ? Олон
бурхан ирж ороож тойрчхоод сүнсийг нь авхуулахгүй их зовоолоо.
· Алив, тэр сүнсийг нь үзье.
Ингээд сүнсийг нь гаргаж ирэнгүүт хувилгаан булааж аваад алтан харганын
бутан дунд ороод суучихжээ. Чөтгөр машид уурлан хувилгааныг чадах гэж
бутыг аагтай цай, тарган хонины махаар булаад явжээ. Хувилгаан цай,
махыг нь амтархан зооглоод өнөөх айлд очиж хүүхдийнх нь сүнсийг өгсөн
юум гэнэ лээ. Yvнээс хойш найтаахад "Бурхан өршөө, бутын чинээ сахал
"Азарга дэлтэй болсон домгоос"
талаар болоод тэр дундаа сүргийн манлай азарганы "дэлтэй болсон” талаар
хүнээс сонссон нэгэн домгийг уншигч та бүхэндээ өгүүлье.
Эрт урьд цагт олон адуутай, хилэн хар азаргатай нэгэн адуучин эр
байжээ. Тэрээр өглөө болгон адуун дээрээ очиж адуугаа хамж бүртгэнэ.
Нэгэн өглөө адуун дээрээ эртлэн давхиж очвол адууных нь бэлчээрт үл
мэдэх юманд бариулан үхсэн саарал чоно хэвтэж байна гэнэ. Мань эр
гайхахын сацуу өнөөх чоныг ганзгалсаар харьжээ. Маргааш өглөө нь ирэхэд
дахин нэг чоно үхсэн байхыг хараад ихэд гайхан чухам ямар амьтан ингэж
чоно бариад байгаа учирыг олохоор адуугаа манаж хоножээ. Тэгтэл үүрийн
цагаан гэгээнээр хэдэн чоно адуу уруу нь ойртож ирэхэд хилэн хар азарга
нь адуугаа хангинатал хураагаад мөнөөх чононуудтай ноцолдож гэнэ.
Тэгэхдээ сэрвээн дээр нь харайн гарсан чононуудыг урт дэлэндээ
орооцолдуулан газар савж алахыг харсан адуучин эрийн анд хорхойссон
шунал нь хөдөлж улмаар азарганыхаа барьсан чоныг ганзагалаад адуугаа
туун гэртээ харьж азаргаа барьж аваад:
Миний хар азарга чоно агнахад гагцхүү энэ муу урт дэл нь л саад
болоод байгаа юм байна. Дэлийг нь авчихвал муусайн чононуудыг бөөн
бөөнөөр нь барих юм байна гээд азарганыхаа дэлийг нь аваад адуунд нь
тавьжээ.
Хар азарга маань хэдэн чоно бариа бол гэж бодохоос нойр нь хүрээгүй
залуу өглөө эртлэн босож адуун дээрээ давхиж хүрвэл хилэн азарганых нь
сэрвээнд чонын соёо нэвт орж улмаар азарга нь үхсэн байжээ. Учир нь
хээрийн араатнуудаас ижил сүргээ хамгаалж байсан хар азарганы  ганц
зэвсэг нь түүний сүр жавхлант дэл нь байжээ. Энэ явдлаас хойш сүргийн
манлай азарганы дэлийг авахаа болсон юм гэнэ лээ.
Өв уламжлалаа мэдэж ав Үлгэр унш
эхнэр нялх хүүхдээ хөхүүлээд сууж байв. Чөтгөр дотроо баярлаж, өнөөдөр
нэг хүүхэд олж авах нь гэж чимээгүй харж
суув. Айлын хүүхэн хүүхдээ өврөөсөө салгахгүй тэвэрчихээд, нөхөр нь ч
гарах янзгүй. Чөтгөр тэсгэл алдахдаа зуухных нь үнснээс атгаж аваад эр
эм хоёрын нүдрүү цацав. Айлын эр эхнэртээ уурлаж,
- Чи юунд хүний нүд рүү үнс цацаж байгаа юм бэ? гэж асуухад, эхнэр нь хариу уурлаж,
- Юу гэсэн үг вэ? Харин чи өөрөө миний нүүр рүү үнс цацчихлаа гэж эхнэр
нөхөр хоёр хэрэлдэж эхлэхэд чөтгөр баярлаж одоо л нэг завшаан ирлээ
гээд хүүхдээ газар тавихыг хүлээж суутал хүүхэн хүүхдээ элгэндээ тас
тэвэрчихээд нөхөртөө уурлаж,... хувцас хунараа авч, хүүхдийнхээ духанд
хөө түрхээд, төрхөмдөө буцахаар гарч явав.
Чөтгөр эр эм хоёроос
хүүхдийг нь авч чадсангүй боловч сэтгэл мохсонгүй. Айлын эхнэрийг дагаж
явав. Хүүхэн шөнийн харанхуйд айдас нь хүрэхдээ дутуу цээжилсэн Дарь
эхийн зүрхэн тарниа хагас дутуу уншиж явжээ. Чөтгөр бүсгүйг хөөж яваад
өөр нэг чөтгөртэй таарч,
- Хүүхэд тэвэрсэн бүсгүй хүн харав уу? гэж асуусанд, нөгөө чөтгөр,
- Үгүй, саяхан нэг тал тогоо тэвэрсэн, доголон Дарь эх л үүгээр
өнгөрсөн гэж хариулав. Учир нь хөө түрхсэн хүүхдийн магнай нь хагас
дугуй тогоо болон харагдаж, хазгай уншсан Дарь эх нь доголон Дарь эх
болж үзэгдэж чөтгөр халдаж чадаагүй юм байж. Хөөрхий бүсгүй хүүхэдтэйгээ
амар мэнд төрхөмдөө харьжээ. Түүнээс хойш монголчуудын дунд шөнө хүүхэд
нялхсыг авч явахдаа духан дээр нь хөө түрхэж гаргавал муу юм, гай
Хан хөвгүүний харамсаж өгүүлсэн үлгэр
Хутагт Нагаржунайн "Ардыг тэжээхүй рашааны дусал"-аас…
Эрт цагт нэгэн хаан мөн нэгэн бярман нар нөхөрлөсөнд тэдний хөвгүүд ч
хоорондоо нөхөрлөн дотносчээ. Тэр цагт хэрсүү ухаант бярман нь өөрийн
хөвгүүнээ багшид тушааж эрдэмд суралцуулав. Харин хаан өөрийн хөвгүүнээс
холдож үл чадах тул хүүгээ насны залууд нь эрдэм ухаанд сургаж чадалгүй
хаант их төрийг бариулжээ. Хожим бярманы хөвгүүн номд машид мэргэн
болсон тул олон түмэнд өргөгдөн хүндлэгдэж эхлэв. Нэгэн удаа олон шавь
нарийн дунд сургаал номлолоо айлдаж байхыг хааны хүү холоос хараад
эцэгтээ өгүүлсэн нь:
Ай миний эрдэм үл мэдсэн нь эцгийн ач бага буй,
Асрагч эцэг минь бярманы хөвгүүнийг харав уу
Адил явсан нөхөр минь энэ мэт сайжрах атал
Аливаа эрдмийг эс сурсан би гагцаар зовлонт болов.
Адилтгаваас галууны дэргэдэх цахлай мэт хэмээн эрдэм ном эс сурсандаа гомдож өгүүлсэнд хаан эцэг нь:
Тэгж чи минь зовох хэрэггүй
Тэдгээр хөвгүүд эрдэмтэй боловч чиний албат,
Тэмцэлтгүй чи бээр тэдний хаан мөний тул
Тэднээс юуны тул доор болох буй хэмээв. Тэгтэл хөвгүүн:
Хаан нь өөрийн оронд хүндлэгддэг
Харь оронд хэн түүнийг хүндлэх
Хамагт хэрэглэгдэх эрдэм төгс мэргэд нь
Харин өөр оронд ихэд хүндлэгдэх буй гэсэнд эцэг нь:
Хөвгүүн чи минь морь, заан зэргийг
Хөлөглөн явдаг хүндтэй хүмүүн билээ,
Харин чиний эдгээр харц албатууд
Хаана ч чамайг тойрон явах болно, гэв. Хөвгүүн:
Хөх ногтруу нугууд гурван уулын үзүүрт оршивч
Хөх нуурын галуудын хаан лугаа яахин тэнцэнэ,
Мэргэн бус тэнэг нугууд морь зааныг унавч
Мэргэдийн явгантай яахин тэнцэж чадах хэмээн өгүүлэв.
Эцэг нь:
Бярман нь гагцаар суудаг бөгөөтөл
Бядтай чи минь насад нөхдийн дунд жаргамуй гэсэнд хөвгүүн:
Адаг тэнэгүүд олны дунд ах болох тутам улам муушаагдана,
Ариун эрдэмт мэргэд гагцаар суух тутам билгүүн улам арвидна,
Адгуус нугууд үхрийг хүрээлэх тутам улам алмайран төөрнө,
Арслан цаст уулнаа гагцаар оршвоос хүч нь улам ихэднэ хэмээхэд эцэг нь:
Би эдгээр албат нараар чамд өргөл хүндлэл үйлдүүлсүгэй гэсэнд хөвгүүн:
Үнэхээр эрдэм нугуудад хичээвээс дээдийг олмуй,
Өөдгүй ихэрхэн омогловол хэрхэж ихийг олох буй.
Үлгэрлэвэл, сүүгүй хөгшин муу үнээнд
Үзэсгэлэнт хонх зүүвч үнэ үл хүрэх мэт, хэмээн өгүүлэв. Эцэг нь:
Тэгвэл эрдмийг алгуур сурч болмуй гэсэнд хөвгүүн:
Сайжирч дээшлэхийг хүсэгчид залуугаас эрдэм сурдаг,
Сааль сүү эдлэхийг хүсэгчид өвлөөс үнээ тэжээдэг,
Сайн тариа идэхийг хүсэгчид хавраас хөрөнгө тарьдаг
Сац энэ гурвуул үрийг амсахын шалтгаан болдог буй гэж өгүүлжээ.
Энэ үлгэрээр:
Хэрэглэгдэх эрдэмгүй хүний ам нь
Хэрэггүй онгойж хэвтэх нүхтэй адил.
Хэтэрхий сайн эрдэмт хүний ам нь
Хиргүй бадам лянхуа мэт үзэсгэлэнтэй хэмээх утгыг үзүүлжээ.
Тиймийн тул эцэг, эх нь үр хүүхдээ эрдэм ухаанд сургавал зохих ба
хүүхэд багачуул ч эрдмийг хичээн сурах нь зүйтэй. Эрдэм сайтар сурваас
хүссэн хэрэг бүхэн амар хялбар бүтэх болно хэмээсэн утга болой.
Мөн эрдэм сурахын тулд амьтайгаа ч холбож шамдан хичээхийн утга
нь: Амиа тэжээхийн тулд хүмүүс өдөр бүр хоол хүнсийг ахин дахин идэж,
уудаг. Бас хувцас чимгийг өмсөх, тайлах, эд хөрөнгийг олон дахин эдлэж
хэрэглэх зэрэг түвэгшээж залхмаар олон үйлийг тасралтгүй, уйдах ба
залхууралгүй их хэрэг, амин чухал болгож үйлддэг билээ. Тэр мэт эрдэм
сурахын тулд өдөр бүр ахин дахин давтсан ч уйдаж залхалгүй хичээ гэсэн
утга болой.
Мөн бас амиа тэжээхийн тулд мал хариулах, тариа тарих, худалдаа
арилжаа зэргийг хийхдээ зун цагт наранд халах, өвөл хүйтэнд даарч бээрэх
тэргүүтнийг ямар нэгэн зовлонд үл тооцдог мэт эрдэм сурахын тулд аливаа
зовлон бэрхшээлийг даван туулж, тууштай чин сэтгэлээр эрдэм номд хичээ
хэмээсэн утга болой.
Мөн бас өөрийн амин зуулга нь бусдад муушаагдсан ч, бусадтай
зөрчилдсөн ч, бусдууд хорьж цагдсан ч амиа тэжээхийн тулд зогсолтгүй
үйлдсээр байдаг мэт эрдэм сурах үед бусдын атаархал тэргүүтэй элдэв харш
нөхцөл хичнээн тулгаравч саарах нь байтугай улам ихээр шамдан суралц
хэмээсэн утга болой.
“ҮҮЛЭН БОР” - ЫН ГУЧИН ЖИЛ
ардын шидэт үлгэрийн түүвэр  "ҮҮЛЭН БОР” номыг миний бие монгол хэлнээ
орчуулж ,ЗХУ (тэр үеийн нэрээр)- ын  нийслэл Москва хотноо Радуга
хэвлэлийн газраас  хэвлэн гаргасан билээ.
Тэр цагаас хойш гучин жил
өнгөрчээ.Цаг хугацааны хурдныг үл гайхан, харин энэ хооронд юу болсныг
товчхон өгүүлсүү.1986 оны зун монголдоо амралтаараа ирэхэд орсон айл
болгоны хүүхдүүд "Үүлэн бор”- ыг уншсан, сайхан ном , сайхан үлгэрүүд
гэдэг байлаа. Би залуу ч байсан тэгээд ч хийх л ёстой юмаа хийсэн
болохоор ,өөрийгөө хүүхэд багачуудад тун сонирхолтой сайхан ном
орчуулчихжээ гэж нэг их бодож явсангүй. Зарим ном уншдаггүй  хүмүүс бол
тэртэй тэргүй мэдэхгүй л байсан  даа. Зарим нь хальт мөльт чих цохисон
бололтой,манай найз Радуга-д ажилладаг гэнэ. Ихэнх  нь, аан нөгөө орос
хэлний сурах бичиг гаргадаг уу? гэнэ. Би нэг их тайлбарлахыг ч
хүсдэггүй,тэртэй тэргүй юу орчуулсныг нь мэдэхгүй хэлэхгүй,нөгөөх нь ч
бас уран зохиолын ном орчуулан гаргадаг шинэ хэвлэлийн газарыг
сонирхохгүй,лавлахгүй байхад би юу ч хэлэхэв дээ, дуугүй л сууж
байдагсан.
Мэддэг,унших ёстой хүүхдүүд л уншсан   бол болоо шүү дээ гэж боддог байлаа.
Гэтэл 1989-90 он болж хуучны ЗХУ
задран бутран олон улсын чиглэлтэй том том байгууллагууд  хаалгаа барьж
эхэлснийг эрхэм уншигчид мэдэж байгаа шүү дээ.  Тэгээд ч том охин минь
арав төгсөөд бид гэр бүлээрээ монголдоо ирж , том охиноо Монгол улсын их
сургуулийн монгол хэлний ангид,  дараагийн хоёр ихэр охиноо
Улаанбаатарын , тэр үедээ ганцхан ч байсан юмуу, орос хэл дээр хичээлээ
заадаг,монгол 23 –р сургуульд оруулсан билээ. Хэд гуравхан жилийн өмнө
"Үүлэн бор” ыг уншиж байсан хүүхдүүд том болж,хайр дурлалын роман
сонирхох насандаа хүрсэн байлаа. Гэтэл улс орны маань байдал юун хайр
дурлал, гагцхүү өөрчлөн байгуулалт,ардчилалын их салхинд дэрвэж,эзэн
Чингисээ эрж хайж эхэлсэн байлаа.Үүнд юун ч буруу байхав,гэхдээ хэтэрхий
туйлшралын явцад хөлөө олохгүй хөөрцөглөх, нэрээ мэдэхгүй нэтгэлзэх,
зүгээ олохгүй зүтгэлзэх  агшнаа өсөж өндийж байгаа хөөрхий хүүхдүүд юун
үлгэр домог,дуу  шүлэг мантай. Ээж аавыгаа ганзагын наймаанаас ирэхэд
ганц сайхан цадаж авна гээд нойрсдог болсон байв шүү. Гэхдээ бүгд ийм
биш л дээ,аль боловсролтой аав ээжүүд хүүхдийнхээ төлөө тэмцэлдээ
хүчээ,мөнгөө барж эхэллээ.Мөнгөтэй л бол сурдаг,гэхдээ тэр сургалт нь
,уучлаарай,нэрнээс цаашгүй байсан цаг ирчихлээ.
Ардчиллын хүчинд ард олон зөвхөн
хойшоо харсан ганц цонхтой биш,урагшаа тольдох ,тив алгасан нисэх
боломжтой болсон. За,одоо ч урьд зүгээс уран зохиолын их урсгал түрнэ
дээ гэж бодтол ,тэр төвшинд хүртэл басхүү хорин жил болдог ажээ.
Гэтэл бид шинэ орчуулгын төвшин
тогттол,шинэ залуу орчуулагчид төрөн гартал нэг хэсэгтээ ёстой л нэг
"ганзагын” орчуулгатай  болсон доо.
Энэ завсрын үеийг сүүхээтэй,наймааны
ухаантай ганзагачид  ашиглан "ҮҮЛЭН БОР” ыг маань  тун
бүдүүлэгээр,хэвлэлийн бүхий л хуулийг зөрчин,орчуулагчийн нэр ус ч үгүй,
ISBN дугаар ч үгүйгээр Хөх хотод хэвлүүлэн авчирч  зараад байлаа.Хэн
хэвлүүлээд байгааг олох,тэр хууль бус хэвлэлийг хураалгах гэдэг нэг
жилийн ажил бус ажээ.Яагаад гэвэл хураалгачихаад л явчихсны дараа ахиад л
гаргаж тавиад зараад байна шүү дээ. Мөнгө улаан нүд цагаан гэдэг үүнийг
хэлдэг байх даа.Оюуны өмчийн газараар хураалгах гэхээр ,та өөрөө очоод
гаргуулаад авчих,тэгэхээр нь бид очоод хураагаад авъя гэнэ.Тэгээд  номын
дэлгүүрээс өөрөө очиж гардаж гаргуулж байж хураалгаж л явлаа. Энэ
бүхнийг нуршихын учир гэвэл,манайхан хулгайчид юмаа алдсан хүнийг өөрийг
нь буруутгадаг юмуу гэсэн сонин бодол төрсөн шүү. Дараа нь монголын
шинэ хууль тогтоолын цоорхойг ашиглан,  зохиогчийн болон орчуулагчийн
эрхийн асуудлыг уландаа гишгэн энд тэндгүй хувийн хэвлэлийн газар
гэгчийг байгуулан баруун зүүнгүй хэвлэн зарж эхэллээ.  Энд би манай
нэртэй нэртэй орчуулагчдын номыг хуулан хэвлэж,яг  үнэнээр нь хэлвэл
хулгайлан хэвлэж байсныг,(одоо ч байж байгаа гэмт хэрэг) ярихгүй. Тэр ч
байтугай,миний орчуулсан САННИКОВЫН ГАЗАР,ОРОС ҮЛГЭРҮҮД зэргийг
хулгайлан хэвлэж байсныг ч дурьдахаа болиё. Зарим  нэг ,жишээлхэд "АЛТАН
АЛИМ” гэдэг номонд миний орчуулсан үлгэрүүдийг ном номны дундаас сугалж
аваад  оруулсан ч  байх шиг. Иймэрхүү сэтгэлийн цөвдөлтэй хүмүүс
яажшуухан орчуулагч болдог юм бол доо! За тэгээд, энэ бүхнээс болж итгэл
зоригоо  мохоон уйлж унжсан ч үгүй. Гагцхүү нэгэн сэтгэлийг барин бор
зүрхээрээ  үзэг цаастай ноцолдсоор нэг мэдэхнээ гуч гаран жил болжээ.
Одоо гагцхүү  зовлонт ҮҮЛЭН БОР-
ынхоо жишгийг л  үргэлжлүүлье. Хүний орчуулгыг хулгайлж аваад зарна гэж
санаанд ч орохгүй явсан би цочирдсоон. Тэр ч байтугай,тендэрт орохын
тулд Оюуны өмчийн газраас хамтран орчуулсан болоод өөрийнхөө нэрийг
миний нэрийн дор бичээд Гэрчилгээ авчихсан,Оюуны өмчийн газар нь ч
өгчихсөн байхад хэлэх үг олдохгүй болдог юм билээ. Энэ бүхнийг
зохицуулан хөөцөлдөж, хулгайн хэвлэлийг хураалгана гэдэг их ажил байдаг
аж.
Тэгээд угаас хөрөнгө мөнгө
хураагаагүй,бүхнийг хүүхдүүдийнхээ төлөө зориулсан хүн чинь,өөрөө
явж,хүний газар хүчин зүтгэж байж хэдэн мөнгө олоод номоо  өөрөө
хэвлүүлж эхэллээ.  Ингээд сүүлийн хоёр гурван жилд "ҮҮЛЭН БОР” оо гурав
дахин мянга мянгаар хэвлүүлээд  Улаанбаатрынхаа номын дэлгүүрүүдэд
тарааж уншигч хүүхдүүддээ хүргэж байна. Одоо ч дахин дахин хэвлүүлэх
захиалга аваад л байна.
Ингэж хөөрхий "ҮҮЛЭН БОР” эзэндээ
ирж янцгаатлаа нилээд урт замыг туулсан хэдий боловч яг л урьдынхаараа
уншигч багачууд "дуудсан” цагт эрээн уулыг ирийтэл, эрэг газрыг жирийтэл
давхиад  ирнэ шүү.
Дашрамд хэлэхэд, саяхан Чикаго
хотод болсон  "ХӨХ ЗӨН” яруу найргийн наадамд түрүү магнай хүртэж хөх
болор цoмooр шагнуулсан, залуу яруу найрагч Г.Мөнх-Ирээдүй
сурвалжлагчийн асуултанд хариулахдаа...”үгээр хэлшгүй, үзгээр бичишгүй
баярлаж байнаа...” гэж хэлсэн шүү. Үүнийг сонсоод, энэ сайхан найрагч
хүү монгол ардынхаа үлгэр домог, дуу туульсийг уншихаас гадна басхүү
миний орчуулсан үлгэрүүдийг   уншиж л байсан хүү байна даа гээд сэтгэл
хөөрч л суув шүү.
За,тэгээд үг олддогийг санаад,
Америкт амьдран суудаг хүүхдүүддээ зориулан, "Даяар монгол” сонины
уншигч багачууддаа сонирхуулан "ҮҮЛЭН БОР” үлгэрээ хэлье дээ!
ҮҮЛЭН БОР.
Гурван хүүтэй нэгэн өвгөн байжээ.
Хоёр том хүү нь орон гэрийнхээ ажлыг амжуулдаг овсгоотой сэргэлэн гэнэ.
Бага хүү Иван нь тэнэг аж. Иван ойд явж мөөг түүх дуртай,гэртээ бол
халуун пийшэн дээрээ хэвтээд л өнждөг байж.Өвгөн нас эцэслэх цаг болоход
гурван хүүгээ дуудан,
Намайг үхсэний дараа гурван шөнө дараалан булшин дээр минь очиж талх авчирч өгөөрэй гэж захижээ.
Өвгөн насан эцэслэж хүүхдүүд нь оршуулжээ.
Эхний шөнө болж булш руу явах том хүүгийн ээлж ирэв.Том хүү нэг бол залхуурч,нэг бол айсан уу,булш руу ямар ч гэсэн явсангүй.
Чи өнөө шөнө миний оронд эцгийн булшин
дээр талх аваачиж  өгөөд ирнэ үү? Би чамд боов авч өгнө шүү гэж Иванаас
гуйжээ.Иван зөвшөөрч талх аван эцгийн булшин дээр очин хүлээн суув.
Шөнө дунд гэнэт газар хагаран эцэг нь босож ирээд,
-Хэн ирээв? Миний  том хүү юу? Орос нутгаар юу байна?
Өлөн чоно чоно улилдаж өлсгөлөн ноход хуцаж үр хүүхэд уйлж байна уу? гэж асууж гэнэ.
- Таны хүү байнаа. Эх нутаг минь энх
амар байнаа,эцэг минь гэж Иван хариулав. Эцэг талхаа идчихээд булшиндаа
эргэж хэвтэв.Иван замдаа баахан мөөг түүгээд гэртээ ирэхэд том ах нь,
- Аав байна уу? гэв.
- Байнаа.
- Талх идэв үү?
- Идсээн,цадталаа идсэн.
Хоёрдахь шөнө болов.Дунд хүүгийн ээлж болоход тэр залхуурсан ч юмуу,айсан ч юмуу,ямар ч гэсэн явсангүй.Харин Иванд,
- Чи миний оронд эцэг дээр очоод ирээч, би чамд шаахай сүлжиж өгнө шүү гэв
Иван зөвшөөрч талх аван эцгийн булшин дээр очиж хүлээн суулаа. Шөнө дунд гэнэт газар хагарч эцэг нь босож ирээд асуув.
- Хэн ирээв? Миний дунд хүү юу? Орос нутгаар юу байна? Өлөн чоно улилдаж өлсгөлөн ноход хуцаж үр хүүхэд уйлж байна уу?
- Таны хүү байнаа. Орос нутгаар тайван
байна,эцэг минь гэж хариулав.Эцэг талхаа цадтал идээд булшиндаа эргэж
орлоо.Иван замдаа баахан мөөг түүгээд гэртээ ирэхэд дунд ах нь асуув.
-  Эцэг талх идэв үү?
- Идсээн идсэн.Цадталаа идсэн.
Гуравдахь шөнө болов.Иван ах нартаа,
- Би хоёр шөнө дараалан явлаа. Одоо та нар эцгийн булшин дээр оч, би амармаар байна гэжээ. Хоёр ах нь,
- Чи юугаа яриад байгаа юм бэ? Чи явж сурсан,чи л явсан дээр гээд халгаасангүй.
Шөнө дунд газар хагаран эцэг босож ирээд,
Хэн ирээв? Миний бага хүү Иван уу? Орос
нутгаар сонин юу байна? Өлөн чоно улилдаж өлсгөлөн ноход хуцаж үр хүүхэд
уйлж байна уу? гэхэд,
- Таны хүү Иван байнаа. Эцэг минь,Орос нутаг амар амгалаан гэв. Эцэг талхаа цадтал идчихээд
- Миний захисныг ганцхан чи л
биелүүллээ. Миний булш руу гурван шөнө айлгүй хүрч ирлээ. Чи цэлгэр
хөндий цэнхэрлэх талд гараад  Илбэт Үүлэн бор морь минь эрээн уулыг
ирийтэл эрэг газрыг жирийтэл давхиад ирээч гэж хашгиран дууд. Сайхан
морь чам руу давхиад ирнэ.  Чи баруун чихээр нь ороод зүүн чихээр нь
гар. Тэгээд чи хүч чадал ихтэй сайн эр болно. Сайхан мориндоо мордож
алсыг зорь гэжээ.
Иван эцэгтээ талархаад замдаа баахан мөөг түүгээд гэртээ харив гэнэ.Хоёр ах нь асуув.
Аав байна уу?
Байнаа.
Талх идэв үү?
Идсээн,цадталаа идсэн.Дахиж битгий ирээрэй гэсэн.
Энэ үед тэр улсын хаан ард олныхоо дунд зар тараажээ.
"Хань бүлгүй ганц бие сайн эрчүүд хааны
ордоны гадаа цуглар. Хааны охин арван хоёр давхар,арван хоёр баганатай
өндөр цамхаг барихыг зарлигдсан гэнэ. Тэр цамхагийнхаа хамгийн дээд
давхарт нь Хосгүй үзэсгэлэнт гүнж суугаад ямар эр мориныхоо ганц
үсрэлтээр уруулд нь хүрч үнсэхийг хүлээнэ гэнэ.Гүнжийн уруулд хүрч
үнссэн хүчит морьтон эрд,хэний хэн байсан ч хамаагүй ,хаан охиноо эхнэр
болгон өгч дээр нь хаант улсынхаа тэн хагасыг бэлэглэнэ” гэнээ.
Энэ тухай хоёр ах нь сонсоод  азаа
үзье гэж зөвлөлджээ.Тэгээд сайн морьдоо тэжээж услаад өөрсдөө сайхан
хувцасаа өмсөөд үсээ самнаж зүсээ янзлав гэнэ. Иван пийшин дээрээ сууж
байснаа,
- Ах нар минь намайг аваад яваач,цуг явж азаа үзье гэхэд нөгөө хоёр нь,
- Пийшин Иван чи дуугүй бай. Олны түмний
доог болсноос   ойд явж мөөг түү гэжээ. Ингээд хоёр ах нь малгай юугаа
духдуулаад магнай морио унаад уун гэж хавираад уухайлан давхижээ,улаан
тоос л ард нь үлджээ. Тэгэхэд Иван хазаараа аван цэлгэр талд гараад
эцгийнхээ зааснаар,
-  Илбэт Үүлэн бор морь минь эрээн уулыг ирийтэл,эрэг  газрыг жирийтэл давхиад ирээч!гэж дуудав.
Гэтэл газар дэлхий чичиргэн нэгэн морь
давхиж ирсэн нь хамрынх нь нүхнээс дөл дүрэлзэн чихнээс нь утаа
олгойдоно гэнэ. Морь газар хадагдах мэт зогтусан,
- Тушаагтун! гэлээ.
Иван морио илэн илэн  байж хазаарлаад баруун
чихээр нь орж зүүн чихээр нь гарвал үгээр хэлшгүй үзгээр бичишгүй сайхан төрсөн сайн эр боллоо гэнэ.
Сайхан эр мориндоо морьдон хааны ордон
руу давхижээ. Үүлэн бор морь нь нисэн алдан давхихад газар дэлхий чичрэн
уул толгод хажуугаар нь урсан ханарч ургаа хад, хэвтээ хожуул дөрвөн
туурайных нь хоорондуур жирэлзэн өнгөрөнө гэнэ.
Иваныг хааны ордоны гадаа ирэхэд үй
олон хүн үймэлдэн цугласан байв.Арван хоёр баганатай арван хоёр давхар
цамхагийнхаа хамгийн өндөрт цонхон дээрээ Хосгүй Үзэсгэлэнт гүнж сууж
байна гэнэ. Хаан үүдэн дээрээ гаран,
- За эрхэм сайн эрчүүдээ,Та нарын хэн нь
мориныхоо харайлтаар тэр цонх хүртэл үсэрч охины минь уруулыг үнсэх вэ?
Тэр эрд би охиноо  эхнэр болгон өгч дээр нь хаант улсынхаа тэн хагасыг
өгнө гэлээ.Сайн эрчүүд ээлжлэн ээлжлэн үсэрсэн  атал хэн ч хүрч
чадсангүй. Цамхагийн орой хүршгүй өндөр ажээ.Иваны хоёр ах үсрээд
цамхагийн дунд  нь ч хүрсэнгүй. Иваны ээлж ирлээ.
Иван Үүлэн бор морио гуядан уухайхийн
ухасхийн үсэрвэл хоёрхон давхар дутав гэнэ.Дахин цойлж ахин нэг үсэртэл
ганцхан давхар үлдэв гэнэ. Үүлэн бор морио тасхийтэл гуядаад гурав дахь
удаагаа цойлон дүүлэн үсрээд өндөр цонхонд хүрч Хосгүй Үзэсгэлэнт
гүнжийн балын амтат уруулыг шүргэн үнсэхэд гүнж ч духан дээр нь
бөгжөөрөө хүрч тэмдэг тавьж амжив гэнэ.
Олон түмэн шуугилдан ,
- Эрэлхэг эрийг бариад ав,бариад  ав гэж сандарцгаажээ..
Гэтэл эрэлхэг эр бараа сураггүй давхин одов.
Иван цэлгэр талд давхиж ирээд Үүлэн
борынхоо зүүн чихээр орж баруун чихээр гараад дахин тэнэг Иван болон
хувирчээ. Тэгээд морио суллан тавиад замдаа баахан мөөг түүгээд гэртээ
ирэнгүүтээ духаа алчуураар боогоод пийшин дээрээ гарч хэвтжээ.
Хоёр ах нь буцаж ирээд хаана байсан,юу үзсэнээ ярив гэнэ.
- Сайхан төрсөн сайн эрчүүд цугласан
даа. Гэхдээ нэг онцгой сайн эр морьтойгоо үсрэн гүнжийг үнсэж чадсан.
Хаанаас ирснийг нь цөм харсан,харин хаашаа явсныг нь хэн ч мэдэхгүй
хоцорлоо гэцгээв.
- Тэр чинь би байсан юм биш үү? гэж Иваныг хэлэхэд хоёр ах нь уурлан,
- Тэнэгийн дуугүй нь дээр. Пийшин дээрээ мөөгөө идээд сууж бай гэлээ.
Иван гүнжийн бөгжөөрөө хүрч тэмдэг тавьсан духныхаа боолтыг автал гэр дүүрэн гэрэл туяа цацрав гэнэ. Хоёр ах нь айж,
- Тэнэг минь,чи юу хийгээд байна? Гэр орон шатаах нь үү гэж хашгирлаа.
Маргааш нь хаан өргөн их найр хийх
болж дээд түшмэлээс аваад  доод ардыг хүртэл баян ядуу,хөгшин залуу хүн
бүгдийг урин залж гэнэ.
Хоёр ах нь найранд явахаар бэлдэхэд Иван,
- Би цуг явъя гэлээ.
- Тэнэг минь,олны инээдэм болсноос орон
гэртээ суугаад олсон мөөгөө идээд байж бай гээд  ах нар нь малгай юугаа
духдуулаад магнай морьдоо унаад яваад өгч гэнэ.
Иван явган явсаар хааны найранд ирээд хамгийн захын ширээнд суужээ.
Хосгүй Үзэсгэлэнт гүнж зочин олноо
зочлон хүндэтгэж амтат балтай аягыг өргөн барьж аль хүний духан дээр
тэмдэг байна гэж харан ажин байна гэнэ.
Гүнж бүх зочиндоо бал бариад Иван руу
дөхөж ирэхдээ зүрх нь шимшрэх мэт болжээ.Тэгээд ч Иван үс гэзэг нь
арзайсан үнс тортогт дарагдсан нэг сууж байсан байна. Хосгүй Үзэсгэлэнт
гүнж ,
- Хаанахын хэн гэгч ,хаа хүрч явна вэ? Юуны учир духаа боогоо вэ? гэж асуухад  Иван,
- Цохичихсон юмаа гэж өчив.
Гүнж духных нь боолтыг тайлваас ордон дүүрэн гэрэл гэгээ гялбан цацрав гэнэ.
- Энэ миний тэмдэг байна. Миний заяаны хань энэ хүн гэж гүнж уулга алдав.
Хаан ойртон ирж,
- Юуны чинь заяаны хань.Үнс тортог болсон аймаар амьтан байна гэхэд Иван,
- Нүүр гараа угаагаад ирэхийг зөвшөөрнө үү? гэв. Хаан ч зөвшөөрчээ. Иван гадаа гараад эцгийнхээ зааснаар ,
- Илбэт Үүлэн бор морь минь  эрээн
уулыг ирийтэл эрэг газрыг жирийтэл давхиад ирээч гэж дуудлаа. Тэгтэл чиг
хамрынх нь нүхнээс дөл дүрэлзсэн,чихнээс нь утаа олгойдсон нэгэн морь
тэнгэрээс унасан мэт давхиж ирэхэд газар дэлхий ганхан чичрэв гэнэ.Иван
мориныхоо баруун чихээр ороод зүүн чихээр гарч тааж хэлж баршгүй тайлж
зурж болшгүй сайхан төрсөн сайн эр болон хувирлаа .Үй олон ард үймэлдэн
гайхаж,үг дуугарч чадахгүй уулгалан сууцгаана.
Хөлгүй их  найрыг хөгжилтэй хурим залгаж гэнэ.Сонин үлгэр ингээд төгслөө,сонссон бүгдэд гялайлаа.
Орчуулагч  Жамсрандоржийн Оюунцэцэг.
Балдан бардам зангаасаа болов Сургамжит үлгэр
Нэг өдөр Балдан 15 өдрийн дараа өөрийг
нь эрлэгийн элч ирж авч явах гэж байна гэж зүүдэлжээ. Ингээд
Балдан өөртэйгээ усны дусал мэт адилхан 9 ширхэг хөшөө бариад 15 дахь
өдөр болоход дуусгаж гэнэ. Тэр эрлэгийн элч ирж явааг сонсоод
хөшөөнүүдийнхээ дунд ороод зогсжээ.
Балданг авахаар ирсэн эрлэгийн элч 10
Балдан зогсож байгааг хараад мэл гайхаж, юу хийхээ мэдэхгүй хэсэг зогсож
байгаад яваад өгч гэнэ.
Эрлэгийн элч буцаж "Эрлэг номун хаан”
дээр очоод болсон явдлыг хэлэхэд, Эрлэг номун хаан өөрийн биеэр Балданг
очиж үзэхээр шийджээ. Үүнийг мэдсэн Балдан хөшөөнүүдийнхээ дунд
хөдлөлгүй зогссоор л байж. Эрлэг номун хаан Балдан дээр ирээд хэсэг
гайхширсан боловч, нэгэн арга бодож олжээ.
Эрлэг номун хаан: "Балдаан, ганц л
алдааг эс тооцвол, эдгээр барималууд үнэхээр төгс бүтээл болжээ” гэж
хэлэв. Балдан өөрийгөө үргэлж төгс бүтээл хийдэг гэж боддогийн дээр,
өөрийн бүтээлүүдэд өчүүхэн ч шүүмж хүлээж авах дургүй учир, "Ямар алдаа
байна байна?” гэж Балдан тэсэлгүй асуужээ.
Тэгтэл Эрлэг номун хаан "ЭНЭ БАЙНА” гээд Балданг бариад авчээ.
Зодог өөрчилсөн нь
дүү, эмэгтэй хүн байсан гэдэг. Ахаасаа бяраар огт дутахгүй юмсанж. Нэг
жил ахын нь хавирга гэмтээд наадамд очих аргагүй болжээ.
— Энэ жил наадамд очвол аварга болох юмсандаа гэж арслан дүүдээ гунигтайяа өгүүлэхэд:
— Та бид хоёрыг их адилхан гэж ярилцдаг. Би эр хүн болж очоод таны өмнөөс барилдъя гэв.
Тэр ёсоор Бух арслан болж очсон хүүхэн барилдаж давсаар байтал нэг хашир
өвгөн «Яасан амьсгаа давчтай юм бэ дээ!? Бүсгүй хүн биш байгаа?» гэжээ.
Гэтэл бас нэг чавганц: «Дэвэхдээ дандаа өсгий дээрээ гишгээд байх юм.
Бөх хүн чинь өлмий дээрээ гишгэж дэвдэг бололтой билээ. Аа жигтэй юм
даа!» гэжээ. Ингээд, «Бух арсланг» дуудан ирүүлж шалгаваас эмэгтэй хүн
байжээ. Түүнээс хойш монгол бөхийн зодог урдуураа битүү байсныг задалж,
элэг бүс хэмээх зүйл бии болсон гэж ярилцдаг билээ.
Эх сурвалж: 3. Сандагаа «Тэр бөхийн нэр хэн бэ» УБ., 1979 номоос
Cүүжний ясыг гэрт хонуулдаггүй учир
Эрт
урьд цагт нэг бадарчин эзгүй говийг туулж явжээ. Орой болоход айл
таарсангүй. "Хээр хонох болох нь" гэж бодож явтал нэлээд хол газар гэр
шиг цагаан юм харагджээ. Бадарчин ихэд баярлаж айлд очиж хонохоор
алхаагаа түргэтгэн явсаар очтол гэр биш өгөршсөн сүүжний яс байж гэнэ.
Нэгэнт гэгээ тасарч байсан тул аргагүй тэндээ хонов. Шөнө нойрон дунд нь
ганц нүдтэй чөтгөртэй зодолдоод болохоо байхаар нь бадарчин уурлаж "Энэ
муу чөтгөр ямар хаашаа юм? хүнийг зүгээр байлгахгүй" гээд ... аманд нь
атга хөмүүл чихсэн чинь,
Яасан гашуун юм гэж хашгирч байна гэж шөнөжин зүүдлээд хоножээ. Маргааш
өглөө нь бадарчин үүргээ үүрээд нэлээд хол яваад өчигдөр шөнийн
чөтгөртэй ноцолдсон нь санаанд орж, дагаж яваагүй байгаа гэж бодоод,
- Одоо яаж байна? гэж асуусан чинь,
- Гашуун байна гэж чөтгөр хариулав. Энэ муу чөтгөр надаас салахгүй юм байна гэж бодоод амандаа ном уншиж баахан явж байгаад,
- Одоо яаж байна? гэж асуухад,
- Гашуун байна гэж. Бадарчин чөтгөрөөс хурдан салах гэж нэг живаа ном уншсан боловч чөтгөр туж дагаад салж өгсөнгүй.
Мөн
тэгж явсаар орой болоход нэг айлд хүрч ирэв. Бадарчин тэр айлд бууж,
хоол унд идэж уугаад унтахаар хэвтэв. Тэгээд нөгөө чөтгөр одоо нэг
салсан байлгүй гэж бодоод,
- Одоо яаж байна? гэж асуутал,
- Гашуун байна гэж орон дотор нь дуугарав. Бадарчин чөтгөрөөс яаж нэг салья даа гэж бодож байснаа гэнэт нэг арга олж, Чөтгөрөөс салсан нь
- Чи унтаж бай. Би гарч шээчихээд ирье гэж хэлчихээд гарч явав. Бадарчин айлын гадна гараад,
Одоо яаж байна? гэж асуусанд юу ч дуугарсангүй. Бадарчин баярлаж тэр
чигтээ цаашаа алхав. Өглөө нь айлын хүмүүс босч цай ундаа уугаад,
бадарчинг босохгүй болохоор нь "Энэ бадарчны бие нь өвдсөн юм биш биз"
гэж ярилцаад хөнжлийг нь сөхөөд хартал өгөршсөн сүүжний яс хэвтэж
байжээ. Гэрийн эзэд цочин сандарч,
- Өчигдрийн ирсэн бадарчин чинь чөтгөр байсан байжээ гэж хэлэлцээд өгөршсөн сүүжний ясыг галд хийж түлсэн чинь,
Гашуун байна. Гашуун байна гэж хашгирсаар түлэгдэж үнс болсон гэдэг.
Үүнээс хойш монголчууд идсэн малынхаа сүүжний ясыг гэрт хонуулдаггүй нь
ийм учиртай юм гэнэ.
Намсрай бурхан болсон үлгэр
урьд цаг өвгөн эмгэн хоёр үрийн ганц хүүдээ Намсрай гэдэг нэр хайрлаж
Долоон бурхан одны домог
Эртээ урьдын цагт цорын ганц хүүтэй нэгэн эмгэн байж гэнээ. Хүү нь
хугацаагүй цэргийн албанд яваад их удсан байж л дээ. Эмгэн нас нь дээр
гарах тусам улам ихээр хүүгээ санах болжээ. Тэгээд ханан гэрээсээ явж
хадан гэртээ очихоосоо өмнө хүүгийнхээ барааг нэг харах юмсан гэж бодох
болж. Энэ хүслээ орой болгон долоон бурханд даатган залбирах болж гэнээ.
Удсан ч үгүй хүүгийнх
нь явсан дайн төгсгөл болсон сураг дуулдаж эмгэн хөл нь газар хүрэхгүй
ихэд баярлан хүүгээ хүлээж эхлэв. Гэтэл гурав хоногийн дараа эмгэн
хүүгийнхээ барааг үнэхээр харсан боловч хүү нь амьд биш, хүүгийн цогцос л
хүргэгдэн иржээ.
Долоон бурхан эмгэний хүсэлтийг яг таг
биелүүлжээ. Эмгэнийг амьдад нь хүүг нь харуулсан. Эмгэн хүсэхдээ, өөрийг
нь л үхэхээс өмнө хүүг нь харуулаач гэснээс бус үхэхээс минь өмнө хүү
минь эсэн мэнд эргээд ирээсэй гэж хүсээгүй, өөрөөр хэлбэл хүслээ зөв
илэрхийлж чадаагүй байжээ.
Долоон бурханд хэзээ ч өөрийгөө
даатгаж болдоггүй гэнэ, учир нь долоон бурханы буулт нь нэг хүнд хүнддэг
учраас бусдын сайн сайхны төлөө л долоон бурханд залбирч байх ёстой юм
байна. Харин өглөөний ургах наранд бол өөрийнхөө хүслийг даатгаж болдог
юм гэнэм.
Манай ухаант хөгшид маань ургахын улаан наранд цай
сүүнийхээ дээжийг өргөн байж үр хүүхэд биднийхээ сайн сайхныг даатгадаг
байсан нь тийм учиртай юмсанжээ.
Бөөгийн дуудлагын 7 өвгөний тэнгэрийн нэрс:
1. Аврал ерөөлийн эзэн тэнгэр өвгөн
2. Аз хийморийн эзэн тэнгэр өвгөн
3. Ачлал тусын эзэн тэнгэр өвгөн
4. Нас аривжихын эзэн тэнгэр өвгөн
5. Буян хишгийн эзэн тэнгэр өвгөн
6. Хүсэл зоригийн эзэн тэнгэр өвгөн
Долоон бурханы үлгэр
Эртээ  урьдын цагт цорын ганц хүүтэй
нэгэн эмгэн байж гэнээ. Хүү нь  хугацаагүй цэргийн албанд яваад их удсан
байж л дээ. Эмгэн нас нь дээр  гарах тусам улам ихээр хүүгээ санах
болжээ.  Тэгээд ханан гэрээсээ явж  хадан гэртээ очихоосоо өмнө
хүүгийнхээ барааг нэг харах юмсан гэж бодох   болж. Энэ хүслээ орой
болгон долоон бурханд даатган залбирах болж  гэнээ.
Удсан
ч үгүй хүүгийнх нь явсан дайн төгсгөл болсон сураг дуулдаж   эмгэн хөл
нь газар хүрэхгүй ихэд баярлан хүүгээ хүлээж эхлэв. Гэтэл   гурав
хоногийн дараа эмгэн хүүгийнхээ барааг үнэхээр харсан боловч  хүү   нь
амьд биш, хүүгийн цогцос л хүргэгдэн иржээ.
Долоон
бурхан эмгэний хүсэлтийг яг таг биелүүлжээ. Эмгэнийг амьдад   нь хүүг
нь харуулсан. Эмгэн хүсэхдээ, өөрийг нь л үхэхээс өмнө хүүг нь
харуулаач гэснээс бус үхэхээс минь өмнө хүү минь эсэн мэнд эргээд
ирээсэй гэж хүсээгүй, өөрөөр хэлбэл хүслээ зөв илэрхийлж чадаагүй байж
ээ.
Долоон
бурханд хэзээ ч өөрийгөө даатгаж  болдоггүй гэнэ, учир нь  долоон
бурханы буулт нь нэг хүнд хүнддэг учраас  бусдын сайн сайхны  төлөө л
долоон бурханд залбирч байх ёстой юм байна.  Харин өглөөний  ургах
наранд бол  өөрийнхөө хүслийг  даатгаж болдог юм  гэнэм. Манай
ухаант хөгшид маань ургахын улаан  наранд цай сүүнийхээ дээжийг  өргөн
байж үр хүүхэд биднийхээ сайн  сайхныг даатгадаг байсан нь тийм  учиртай
юмсанжээ.
Хэдийгээр
энэ нь улирч өнгөрсөн мухар  сүсэг мэт санагдавч  бидний  хий хоосон
бурангуй шашны гэх олон зүйлс  өнөөгийн  шинжлэх ухаанаар  үнэн болох нь
батлагдаж байгаа билээ.  Хамгийн энгийн жишээ нь японы  эрдэмтэн Эмото
Масаругийн усны молекулын  зургаас бид усанд  сайн үг  хэлж сайхан бодол
шингээхэд ус хэрхэн  өөрчлөгддөгийг харж болдог.  Энгийн усны молекулын
талст ямар ч  замбараагүй байхад, сайхан хөгжим,  бурханы маань
"сонссон” усны  талстууд цасан ширхэгнийх шиг гоё хэлбэрт  орсон байдаг.
Ус бол  мэдээллийг өөртөө хамгийн ихээр шингээн  тээвэрлэдэг бодис
гэдгийг  эрдэмтэд батлаад байгаа. Энэ нь манай бурханы  номны маани
гүрэм  шингэсэн рашаан, христ сүмийн ариун ус гэдэг нь  бодит зүйл
болохыг  баталж байна гэсэн үг. Мөн хамгийн сүүлийн үеийн  гэгдэх
ноетикийн  шинжлэх ухаан нь хүний бодол санаа гэдэг бол тодорхой
энерги, энерги  учраас жинтэй, жинтэй учир бодит ахуйд үйлчлэх
чадвартай гэдгийг  судалдаг. Энэ нь буддын хоосон чанарын онолтой агаар
нэгэн билээ.
Монголчууд маань сайн санааны үзүүрт
тос, санаа сайн бол заяа сайн  гэж ярьдаг.  Өглөө болгон ээж бүрийн
өргөсөн цай болон сүүний дээжээр  нэгэн айл өрхийнхөн сайн явж улмаар
нийт монгол даяараа сайн сайхан  амьдарсаар ирсэн байх гэж бодогдном. Та
мэргэн ухаандаа нэгийг  тунгаамуу.
Хүний амьдралын тухай домог үлгэр
"Урсагл дагаж баяр баясгалантай уруудаж байна уу. Гэхдээ чи сайн бод. Урсгал дагавал өндөр өндөр давалгаа, эргүүлэг бий. Матар, догшин шуламууд бүхий ёроолгүй ус бий. Тэнд чи гарцаагүй амь насаа алдана гэжээ. Энэ домогт урсаж буй гол ус нь зугаа цэнгэлд автсаар өнгөрөх амьдралыг төлөөлнө. "Урсгал дагаж баяр баясгалантай" уруудах гэдэг нь өөртөө дасахын нэр юм. "Өндөр өндөр давалгаа" нь уур уцаар, зовлон зүдүүр, "Эргүүлэг” нь зугаа цэнгэл юм. "Матар, догшин шуламууд бүхий ёроолгүй ус" нь нүгэл үйлдэж доройтохыг төлөөлнө. "Эрэг дээр буй хүн" нь Бурхан багш юм. Энэ хорвоод эх нь хүүхдээ, хүүхэд нь эхээ аварч чадахгүй гурван тохиолдол буй. Эдгээр нь их түймэр, их үер, их дээрм болой. Ийм тохиолдолд хүртэл заримдаа эх, үрс бие биедээ тус болж чадна. Гэтэл эх нь үрдээ, үр нь эхдээ яагаад ч тусалж чадахгүй өөр гурван тохиолдол байдаг. Үүнд өтлөх, өвдөх, үхэхээс айх энэ гурван тохиолдол орно. Эх нь өтлөж буйг харсан хүүхэд өөрийн биеэр өтөлж буй эхээ орлож чадах уу? Өвдөж буй хүүхдийнхээ дэргэд уйлж суугаа эх нь өөрийн биеэр өвдсөн хүүхдээ орлож чадах уу? Хүүхэд нь эсвэл эх нь үхэж байхад хэдийгээр энэ хоёр эх үрийн холбоотой ч гэсэн хэрхэн өөрийн биеэр нэг нь нөгөөгөө орлон нөхөж чадах билээ. Эх үрс бие биедээ хязгааргүй хайртай ч эдгээр тохиолдолд нэгэндээ яагаад ч тус болж чадахгүй. Өвгөн, өвчтөн, талийгаач гурав юуг зааж сургана вэ? Энэ ертөнцөд олон муу үйл үйлдсэн хорон санаат хүн үхсэнийхээ дараа тамд унахад Тамын эзэн эрлэг номун хаан түүнээс: "Чи хүний ертөнцөд байхдаа гурван сахиусан тэнгэртэй учирсан уу?" гэхэд: "Үгүй ээ, би сахиусан тэнгэртэй учраагүй" гэв. "Тэгвэл чи таяг тулж бөгтийсөн, арай ядан хөлөө зөөсөн хөгшчүүлтэй уулзаж байсан уу?" хэмээв. "Тийм ээ. Би тийм олон өвгөнтэй учирч байсан" гэв. "Чи тэдгээр сахиусан тэнгэртэй учирсан ч тэдэнтэй адил өтлөхөө эс ойлгож, сайн үйл яаран бүтээхийг бодсонгүй. Тиймээс одоо ийм шийтгэлийг хүлээж байгаа юм" гэв. "Чи хэвтэрт орсон, харахад нүд дальдирмаар турж сульдсан өвчтэй хүмүүстэй учирч явсан уу?". "Би тийм өвчтөнтэй олон удаа таарч байсан". "Чи өвдөж буй сахиусан тэнгэртэй учрахдаа өөрийг чинь бас өвчин ороохыг ойлгосонгүй тиймээс тамд унасан байна". "Чи дэргэдээ үхэж буй хүмүүсийг харсан уу?". "Би үхэж буй хүмүүстэй олонтой таарсан". "Амьд бүхэнд үхлийг сануулагч сахиусан тэнгэртэй учирсан боловч чи, хэзээ нэгэн цагт өөрөө үхэхээ эс ухаарч, сайн үйл бүтээхийг бодсонгүй. Тиймээс чи ийм шийтгэл амсаж байгаа юм. Хийсэн үйлийнхээ үрийг өөрийн биеэр амсах ёстой".хэмээжээ.
Сургааль үлгэр
Нэгэн хаан өөрийн шадар тvшмэдийн хамт морьтой зугаалж явжээ. Тэгээд
замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарч. Хаан өвгөнийг ёжломоор
санагдаж, Өвгөн гуай та ийм настай хvн байж хэзээ энэ модныхоо жимсийг
авна гэж суулгаж байгаа юм бэ? Алимны мод ургаж гvйцээд жимсээ өгөх vе
хvртэл нь та хvлээж чадах юм уу? гэж ихэд шоолонгуй асуув.
Өвгөн хариуд нь: - Би өвөг эцгийнхээ тарьсан алимны модны жимсийг
насаараа идсэн юмаа. Тэд ч гэсэн тарьж байхдаа хvлээж байгаад иднэ гэж
тариагvй байлгvй дээ. Одоо миний тарьж байгаа модны ургацыг би биш юмаа
гэхэд миний vр, ач, гуч нар хураах юмаа гэлээ. Энэ vг хаанд маш их
таалагдсан тул өвгөнд хэтэвч дvvрэн алт өгчээ. Өвгөн хариуд нь: -
Хаантан та харж байна уу? Бусдын алимны мод олон жилийн дараа ургацаа
өгч байхад миний алимны мод дөнгөж тарьж байхад л жимсээ өгч эхэллээ шvv
дээ гэв.
Хаан: - Хэрэв бид энд ахиад жаахан азнавал таны мэргэн vгийг магтсаар
алтгvй vлдэх бололтой. Өвгөн ах таньд сайн сайхныг хvсээд бид замаа хөөе
дөө гэж хэлээд давхин оджээ.Хаантанд өвгөний энэ vг бvр их таалагдсан
тул дахин нэг хэтэвч алт өгөв.
Өвгөн хариуд нь: Хаантан минь ээ! Бусдын мод жилд нэг удаа ургац өгдөг
бол миний мод ургаагvй байж хоёр ургац өглөө шvv дээ. Тэгэхээр хамгийн
чухал нь хэзээ ургац авахдаа биш, хийж бvтээн, тарьж ургуулж байсан цагт
заавал vр ашгийг нь харах болно гэжээ.
Хоёр могойн үлгэр
Хоёр могойн үлгэр
Эрт цагт Тэнгэрийн Хүчит хэмээх нэгэн их хаан байжээ.
Ганц хүүгийн нь гэдсэнд могой үүрлэсний улмаас тэр мах шөлгүй жигтэйхэн
муухай туранхай амьтан байдаг байжээ. Хавь ойрын нэртэй чадалтай эмч
домч нарыг дуудан ирүүлж эм тан арга ширгийг байдгаар нь  хийлгүүлсэн
авч ямар ч засал тус авсангүй гэнэ. Өвчний уршгаар сэтгэл санаагаар
унасан хан хүү нутаг орноо орхин гарч харийн нэгэн гүрэнд очиж нэг хотын
эвдэрхий муу сүмийн нэгэн  үлдэгдэл бараадан бараадан гуйлга гуйн
амьдардаг байжээ.
Тэр хотыг Чадалт хэмээх нэгэн хаан захиран суудаг байжээ. Хаан нөхөрт
арайхан гараагүй хоёрсайхан охинтой юмсанжээ. Хоёр гүнж өглөө бүр ургах
улаан нарнаар эцгийн өлмийд ирж мөргөхдөө эгчмэд нэг нь, хаан дээд аав
минь, урт удаан наслах болтугай. Таны буянаар бидэнд элдэх жаргал бүрэн
байна гэж хэлдэг бол бага гүнж,хаан аав минь, хүн эдэлбэл зохих үйлээ
эдэлж, хийвэл зохих юмаа хийх хэрэгтэй гэж хэлдэг байжээ.
Тэр үгийг өдөр бүр сонсон сонссоор эцэст нэг өглөө хаан гэнэт уурлаж
шадар түшмэдээн дуудан ирүүлж өгүүлрүүн: - Ухаант түшмэдүүд минь, та нар
энэ муу ёрын юм донгосож суудаг бузар гүнжийг хоосон ядуу нэг юмтай
хүзүүг нь холбож өгөөд   цөлсүгэй. Тэр өдөр бүгд муу ёрын юм донгосож
суусан үрийг амсаг.
Хааны зарлигаар бага гүнжийг нөгөөх эвдэрхий сүмд
орогнодог залуутай суулгаж жаал зугаа хогшил хөрөнгө тасалж өгөөд гаргажээ.
Хааны гүнж түүнийг дуртай гэгч хань нөхрөөн болгон авч
түүнийгээ аван харь оронд явжээ. Тэд яван явсаар нэгэн том хотын захад
хүрч очоод нуурын захад юм хүмээ сахиулж нөхрөө орхичихоод гүнж хот орж
хоол ундны зүйл олж ирэхээр зарц
дагуулаан хамт авсаар явжээ. Захаас хэрэгтэй юмаа базаж аванэогэж
харваас нөхөр болсон залуу нь нэгэн могойн нүх дэрлэн унтаж  байх бөгөөд
амнаас нь нэгэн хар эрээн могой гарч толгойгоо цогнойлгон урт уртаар
агаар сорон байхыг харжээ.Тэгтэл газар нүхнээс бас нэг могой гарч ирээд
цогнойн зогсов гэнэ.Хоёр могой  бие биеэ хармагч уурлалцаж нүхэнд
амьдардаг могой: -нь ээ хар нүгэлт минь, чи энэ сайхан хан хүүг юуны
учир ийн зовоож үүнээс үл  салнам бэ? гэж асуухад хаан хүүгийн аман дахь
Өгүүлрүүн:: - Чиний нүгэл хилэнц чинь багадаад байна уу? Алтаар дүүрэн
авдрыг хорт хэлээрээ сүрдүүлэн хав дарж суугаагаа чи бага нүгэл гэж
бодож байна уу?
Нүхэн дэх могой: - Хар нүгэлт минь чамайг устгах аргыг  мэдэх эмч
домчгүйд чи их оодорч байна уу? Уг нь нэг аяяга хиж буцалгаад уучихвал
чам шиг юм нь яаж тэсэх билээ дээ.
Хаан хүүгийн аман дахь могой: - Чамайг ч гэсэн устгахад  юухан байх билээ. Буцламтгай ганц хувин ус цутгаад гүйцэх нь тэр билээ.
Нууцаа дэлгэлцэн байгаа хоёр могойн үгийг нуугдсан гүнж сайтар ойлгож авчээ.
Тэгээд
хоёр могойн ёсоор ажиллаж хань нөхрөө эрүүлжүүлэн аваад зогссонгүй
арвин их алт мөнгөний зоорь гарган авчээ. Гүнж эрүүл саруул сайхан
нөхрөө дагуулсаар, баялаг их алт мөнгөө ачсаар эцэг дээрээ эргэн  очиж
өгүүлрүүн: - Эцэг минь, хийх ёстой юмаа хийх л хэрэгтэй гэдэг минь
үүнийг хэлдэг билээ.
Хаан аав, хатан ээж, хамаг бүхэн албат зарц бултаар хааны гүнжийн ухаан санаа, буян заяаг магтан биширчээ.
Учир ийм болохоор хоёр талын нууц хэргийг хотхол олны дунд задлан
чалчваас хожим хойчид толгойд хүрэх гай болог гэж хэлж байгаа минь тэр
билээ.
Шадар түшмэдийн үгэнд орж Шөнийн-баатар хаан Насанг алахаан больж ивээл үзүүлэх шийдвэр зарлажээ.
Хааны шийдвэрийг Цусан-Амт сайд үл зөвшөөрөн бусад түшмэдийн гэнэн
тэнэгийг дурьдан өгүүлрүүн: - Та нар даан ч яав даа. Төр ёсны эсрэг
зөвлөлгөө өгч хөөрхий энэ хааныг сүйд хийх гэж байх уу?
Алан дайрахыг ивээн таацаж
Дурлан хайрлахыг холдоон хөөвөл
Үхэл зовлын ам дэлгэж
Зүхэл хорслын бах хангах
Гэсэн сургаал байдаг бусуу.
Үгийн нялуунд автагдаж
Хэргийн бурууг эс ухвал
Мунхаг тэнэгээ харуулан
Савсаг эхнэртээ чадуулах
Өгүүлбээс
нэгэн мужаан эр шалиг самуун эхнэртээ бусдын өвөрт орж зугаалан
янаглахыг хоёр нүдээрээ үзсэн мөртлөө сайхан үгэнд нь хууртагдан савсаг
эхнэрээ шалиг залуугийн хамт мөрөн дээрээ суулган баяр хөөр болон