Танин мэдэхүй - www.Choibalsan.mn
Цусны даралт ихсэлтийн тухай таны мэдэх ёстой зүйлс
Энгийн үгээр “даралт ихсэх” гэгддэг цусны даралт ихсэх өвчин нь олон ноцтой өвчний шалтгаан болдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Цусны даралт нь их байгааг үл тоомсорлох нь тархинд цус харвах, зүрхний дутагдал, зүрхний шигдээс үүсгэх гол шалтгаан болдог бөгөөд сүүлийн жилүүдэд эрс залуужиж, хот суурин газрын төдийгүй хөдөө орон нутгийн хүн амын дунд ч хурдтай нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулдаг.
Иймээс цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сан, Улсын III төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТ хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 8 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Аяны баг өнгөрөгч 7-р сарын 29-нөөс 8-р сарын 2-ны өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж, хоёр аймгийн нийт 2174 иргэнд нарийн мэргэжлийн үзлэг, 7026 иргэнд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлэх, эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгожээ.
“Ядаргаа, стресс нь цусны даралт ихсэлттэй холбоотой гэдгийг сая мэдлээ”
Сүхбаатар аймгийн иргэн 61 настай Ө.Баттөмөр нь цусны даралт ихсэлтийн өндөр эрсдэлтэй өвчтөн ба хагас цус харвалттай нэгэн аж. Тэрээр энэхүү аяны тухай сэтгэгдлээ ийн хуваалцлаа. "Намайг анх цусны даралт ихсэлттэй гэж оношлоход би энэ өвчин надад хэрхэн нөлөөлөхийг мэдээгүй. Олон жилийн турш өвчнөө тоохгүй явсны эцэст, хоёр жилийн өмнө гэнэт хагас цус харвалт болж, амьдрал минь эрс өөрчлөгдсөн. Одоо ч биеийн зүүн талын хэсэг мэдрэлгүй байдаг. Харин энэ аянд оролцоод эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдаж, эмч нарын зөвлөгөөг авч байгаадаа баяртай байна. Өөрийнхөө болон үр хүүхдүүдийнхээ төлөө би эрүүл мэнддээ анхаарч, амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатайг улам бүр ойлгож байна” гэв.
Дорнод аймгийн иргэн 68 настай Л.Бадамханд нь нүдний хараагаа муудсан шалтгааныг цусны даралт ихсэлтээс үүдэлтэй гэдгийг энэхүү аяны үзлэгт хамрагдах явцдаа мэджээ. Тэрээр "Өнгөрсөн хавар миний хараа гэнэт муудаж, орчныг бүдэг бадаг харах болсон.  Үүнийг цусны даралт ихсэлтээс болсон гэж төсөөлөөгүй явжээ. Эмч нар надад нөхцөл байдлыг сайжруулахын тулд хоолны дэглэм барих, тогтмол дасгал хийх, эмээ цагтаа уух зэрэг арга хэмжээ авахыг зөвлөсөн. Би зөвлөгөөг дагаж, амьдралын хэв маягаа өөрчлөхөөр шийдлээ. Энэ аяныг олон хүнд хүрээсэй гэж хүсэж байна” хэмээлээ.
53 настай Ё.Цэндсүрэн цусны даралт ихсэлтээс болж байнга толгой нь өвддөг байжээ. Тэрээр "Би сүүлийн хэдэн жил толгой өвдөлттэй тэмцэж байсан. Энэ өвдөлтийг зүгээр л ядаргаа, стрессээс үүдэлтэй гэж боддог байсан ч энэ аянд оролцож, үзлэгт хамрагдахад цусны даралт ихсэлтээс болж байгааг мэдэж авлаа" гэлээ.
“Дасгал хөдөлгөөн, тэнцвэртэй хооллох замаар цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлье”
Улсын III төв эмнэлгийн дэд захирал О.Батгэрэл цусны даралт ихсэх өвчтэй болон урьдчилан сэргийлэхийг зорьж буй хүмүүст зориулан дараах зөвлөгөөг өглөө.
Дасгал хөдөлгөөн: Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь цусны даралтыг бууруулах, зүрх судасны эрүүл мэндийг сайжруулахад тустай. Өдөр бүр дор хаяж 30 минут алхах, хөнгөн, дунд зэргийн дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.
Зөв хооллолт: Эрүүл хооллолт нь цусны даралтыг хянахад чухал үүрэгтэй. Тухайлбал, давс багатай, шим тэжээлээр баялаг хүнсний бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Жимс, ногоо, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, тослог багатай сүүн бүтээгдэхүүнүүд болон өөх тос багатай мах, загасны мах хэрэглэхийг зөвлөж байна.
Эрүүл амьдралын хэв маяг: Тамхи татах болон архины хэрэглээг хязгаарлах хэрэгтэй. Эдгээр нь цусны даралтыг ихэсгэх хамгийн гол шалтгаан болдог. Мөн ажил, амралтаа тэнцвэржүүлж, стрессээ зохицуулах нь чухал.
Эмчийн зааварчилгааг дагах: Цусны даралт ихсэх өвчнийг хянахын тулд эмчийн зөвлөгөөг дагах, тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдах нь чухал. Эмчийн бичсэн эмийг цаг тухайд нь ууж, шаардлагатай шинжилгээнүүдийг тогтмол хийлгэх хэрэгтэй. Энэ нь өвчний хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
“Давсны хэт их хэрэглээ нь цусны даралт ихсэлтийн шалтгаан болдог”
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Х.Бямбасүрэн: "Монголчуудын өдөр тутмын хоол хүнсэнд хэрэглэгддэг давсны хэмжээ нь ДЭМБ-ын зөвлөмжөөс их байгаа нь анхаарал хандуулах асуудал юм. Давсны хэрэглээ өндөр байгаа нь цусны даралт ихсэх өвчний гол шалтгаануудын нэгт тооцогддог. Давс нь бие махбодод ус хуримтлагдахад хүргэж, судасны даралтыг нэмэгдүүлж, улмаар зүрхний ачааллыг ихэсгэж, цусны даралт ихсэх эрсдлийг бий болгодог" гэлээ.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-аар өнгөрсөн 8 жилийн хугацаанд 19 аймгийн 50,000 орчим иргэнийг үзлэг, оношилгоонд хамруулсан бөгөөд 2024 оны 8-р сарын 19-23-ны хооронд Хэнтий, Говьсүмбэр аймагт үргэлжилнэ. Эдгээр аймгуудад амжилттай хэрэгжсэнээр, аян Монгол Улсын бүх аймагт хүрч ажиллана гэсэн зорилгодоо хүрэх юм.
Иргэд та бүхэн өөртөө болон хайртай дотны хүмүүсээ эрүүл байлгахын тулд эрүүл мэндийн үзлэгт идэвхтэй хамрагдаарай. Эрүүл мэнддээ цаг гарган, урьдчилан сэргийлэх нь таны хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм.
Цахим гэмт хэрэг сүүлийн 5 жилийн хугацаанд 13 дахин нэмэгджээ
Кибер халдлага гэдэг нь бусдад хохирол учруулах зорилгоор компьютерын сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх, системийг идэвхгүй болгох, устгах, хянах эсвэл системд хадгалагдаж буй өгөгдлийг өөрчлөх, хулгайлах гэх мэт зорилготой байдаг. Кибер гэмт хэрэгтнүүд халдлагыг үйлдэхдээ бусдад албан ёсны мэт харагдуулах хуурамч холбоосыг ихэвчлэн ашигладаг ба банк, нийтийн үйлчилгээний компани эсвэл бусад аж ахуйн нэгжийн хууль ёсны харилцаа холбоо мэт дүрд хувирах нь элбэг.
Монгол Улсын хэмжээнд цахим гэмт хэрэг сүүлийн таван жилийн хугацаанд дунджаар 95%  буюу 13 дахин өссөн хэмээн Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна. Тодруулбал,  иргэд кибер гэмт хэрэг, цахим орчныг аюулгүй ашиглах талаар мэдээлэл багатайн улмаас залилуулан, санхүүгийн болоод бусад төрлийн хохиролд өртөж байна. Иймээс энэхүү өсөн нэмэгдэж буй цахим гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд дөхөм болох дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж буй аливаа холбоос /линк/ дээр дарахаас өмнө үг үсгийн алдаа эсвэл холбоосны нэрийг сайтар харж нягтлах: Хуурамч холбоос болон хавсралтын ихэнх нь үг, өгүүлбэрзүйн алдаатай эсвэл линк нь албан бус нэршилтэй байдаг.
Хэрэв та хэнээс и-мэйл хүлээн авч байгаагаа бүрэн мэдэхгүй бол нягталж шалгахгүйгээр холбоос дээр дарж, хавсралтыг нээх хэрэггүй: Энэ нь таныг  халдлагад өртөхөөс сэргийлж болох хамгийн энгийн хялбархан шийдэл байх болно.
Танд PDF болон ZIP файлууд и-мэйл хаягаар ирсэн тохиолдолд татаж авахаас өмнө заавал нягтлаарай: Ихэвчлэн танихгүй эсвэл хуурамч хаягаас ирсэн хавсралтуудыг татаж авснаар өөрийн компьютерт байгаа хувийн мэдээллийг гэмт хэрэгтнүүдэд зүгээр нээгээд өгч байгаатай адил юм.
Эргэлзээтэй холбоосыг шалгах нэг хялбар арга бол хулганыг холбоос дээр дарахгүйгээр удаан байрлуулснаар хуурамч холбоосыг таних боломжтой: Хуурамч и-мэйл хаягнууд ихэвчлэн алдаатай домэйн ашигладаг ба та тэдгээрийг нягтлах боломжтой байдаг. Жишээ нь: Facebook.com вебсайтын хаягийг Facebook.mn, Facehook.com гэсэн  хуурамч нэршлээр холбосон байдаг.
Кибер гэмт хэрэгтнүүд таны хувийн мэдээллийг и-мэйл болон вэбсайтаар дамжуулан авахын тулд албан ёсны мэт харагдах бөглөх талбар эсвэл хавсралт илгээдэг. Тэдгээр нь ихэвчлэн хүний анхаарал, сонирхлыг татахуйц байдаг ба таны нэвтрэх нэр, нууц үгийг бөглүүлж авах байдлаар хийгддэг: Иймээс аливаа сэжигтэй линк дээр хувийн мэдээллээ оруулах нь өндөр эрсдэлтэй тул сайтар нягталж хэвшээрэй.
Дээрх зөвлөмжүүдийг өдөр тутамдаа хэрэгжүүлэн хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Бичвэрийг дүрс бичлэг болгон хөрвүүлдэг мэдрэлийн сүлжээг танилцуулжээ
НЬЮ-ЙОРК, 2024 оны хоёрдугаар сарын 16 /RT/. "ChatGPT" чатботыг зохион бүтээсэн "OpenAI" компани бичвэрийг дүрс бичлэг болгон
ЦАХИМ ОРЧИНД ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ
Та интернэт ертөнцөөр хэрэн хэсэж, мэдээлэл шүүрч, солилцож байхад мэдээлэл, технологийн компаниуд үйлдэл бүрийг чинь хянаж, мэдээлэл цуглуулж байдгийг мэдэх үү.
Хэдийгээр энэ нь хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн боловч бүх зүйл “OK” буюу “хэвийн, зүгээр” хэмээн тайван байх нь өрөөсгөл юм. Учир нь та өөрийн хэн болох, орлого, улс төрийн үзэл бодол, хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага, тулгарч буй асуудал зэрэг мэдээллийг “танихгүй хүмүүстэй” нээлттэй хуваалцахыг хүсэхгүй нь лавтай.
Үүнээс гадна, та тэднийг элдэв зар, сурталчилгаа илгээн, бараа, үйлчилгээ санал болгох зорилгоор үүнийг хийж байгаа хэмээн бодож, тоохгүй байж болох ч тэд үүнийг өөр зорилгоор ашиглаж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, Европын холбооны нэгэн сонгуулийн үеэр түүнд нөлөөлөхийг хүссэн нэг бүлэг интернэт хэрэглэгчдийн талаар цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийн тэдний сэтгэл зүйн байдлыг тодорхойлон, улмаар нөлөөнд автаж болох иргэдийг жагсааж  тэдэнд тодорхой зорилго бүхий цахим шууданг илгээсэн тохиолдол бий. Үүнээс гадна Каталониагийн Политехникийн их сургуулийн судлаачид, зарим худалдаа, үйлчилгээний компаниуд иргэдийн цахим орчин дахь үйл ажиллагаа, мэдээлэл дээр үндэслэн үйлчлүүлэгчдэд ялгавартай үйлчилгээ үзүүлэх, нэг ижил бараа үйлчилгээнд харилцагчаас хамааран үнийн ялгаатай санал тавьж, илүү мөнгө авч байгааг тогтоосон байдаг.
Түүнчлэн цахимаар зээлийн хүсэлт мэдүүлэх, ажилд орох өргөдөл гаргахдаа өгч буй мэдээлэлдээ маш болгоомжтой хандах хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байна. Түүгээр ч үл барам, интернэтэд ямар нэг өвчин, эмгэгийн талаар сонирхон судалсан хайлт тань таны эрүүл мэндийн даатгалын төлбөр нэмэгдэхэд хүргэж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Иймд цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах, хөндлөнгийн хяналтаас сэргийлэхэд тань тус болох дараах анхан шатны, энгийн зөвлөгөөг “GUARDIAN” сэтгүүлд[1] нийтэлснийг хүргэж байна. Үүнд:
Amazon: Та “Amazon”-ы каталогийг хэсэг эргүүлэхэд тэд таны сонирхол, эрэлтийн талаарх мэдээллийг цуглуулан, хэрэгтэй бараа, бүтээгдэхүүнийг санал болгож эхэлдэг. Үүнийг зогсоохын тулд та “Your account” цэс рүү нэвтрэн “Advertising preferences” цэсээс “Disable personalized ads” гэх хувилбарыг сонгож болно. Мөн та “Advertising preferences” цэсний “Мanage your browsing history” гэх дэд цэсийн “Disable tracking altogether” гэдгийг сонгон амазоны хайлтын түүхээс шаардлагагүй хэсгээ нэг бүрчлэн устгаж болно.
Apple: iPhone, iPad нь таны талаар олон тооны мэдээлэл цуглуулан Apple төдийгүй гуравдагч этгээдэд дамжуулж байх магадлалтай. Тэд чухам ямар мэдээлэл цуглуулан бусадтай хуваалцаж байгааг iOS тохиргоо цэс дэх “Privacy” хэсгээс мэдэх боломжтой.
Хэрэглэж буй iPhone утас тань таны байршлын талаарх мэдээллийг бусдад тогтмол дамжуулж байдаг. Үүнийг хязгаарлахын тулд та “Settings” цэсний ”Privacy” гэх дэд цэсний ”Location Service” хэсэг рүү орж, аль аппликэйшн таны GPS мэдээлэлд нэвтэрч болохыг сонгон тохируулж болно. Үүнээс гадна та “Frequent Locations” гэх системийн үйлчилгээг идэвхгүй болгох, эсвэл байршил тогтоох үйлчилгээг бүхэлд нь унтрааж болох боловч таны “Apple maps” зэрэг зарим аппликэйшн ажиллахгүй болохыг анхаарах хэрэгтэй.
Mac хэрэглэгчдийн хувьд мөн адил macOS систем нь цахим сүлжээ ашиглан таны байршлыг тогтоон, тэрхүү мэдээллийг бусад аппликэйшн болон цахим хуудастай хуваалцаж байдаг. Иймд та үүнийг “System preferences” цэсний “Security & Privacy” дэд цэс рүү нэвтрэн унтраах боломжтой. Тэрчлэн, Mac хэрэглэгчдийн хувьд “Spotlight” дээр хайлт хийх үед таны хайлтын утга Apple руу илгээгдэн, хариуд нь тухайн сэдэвтэй холбоотой холбоосууд, онлайн эх сурвалжуудыг санал болгож байдаг. Та үүнийг “System preferences” цэсний “Spotlight” хэсгийн “Spotlight suggestions” сонголтын өмнөх чагтыг устгаснаар идэвхгүй болгож болно.
Facebook: Та фэйсбүүк хуудсандаа өөрийнхөө талаар хангалттай хэмжээний мэдээлэл оруулсан нь лавтай. Гэвч энэхүү олон нийтийн сүлжээ нь таны зочилсон цахим хуудаснуудын мэдээллийг цуглуулан, сонирхол, амьдралын хэв маяг зэргийн талаар нарийн мэдээлэлтэй болсон байдаг. Гэхдээ фэйсбүүк өөрийн цуглуулж буй мэдээллийнхээ талаар нээлттэй байдаг. Та өөрийнхөө цагийн хүрдэн дээр ямар нэгэн зар сурталчилгаа харах юм бол баруун дээд булан нь байгаа “Why I am seeing this” буюу “би яагаад үүний харж байна вэ” гэх сонголт дээр даран дэлгэрэнгүй тайлбарыг харж болно. Фэйсбүүк таны талаар өөр юу мэдэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын
тулд “Settings” цэсний “Adverts” дэд цэсийг сонгон өөрийнхөө зар сурталчилгааны танилцуулгыг харж болно. Хэрэв тэнд ямар нэгэн алдаа байх, эсвэл та хүлээж авахыг хүсэхгүй байгаа зар байршуулагчид байвал тэднийг жагсаалтаас хасаж, эсвэл тэдэнд хаалт тавьж болно.
Тэд зар сурталчилгааг таны фэйсбүүк хуудсан дээр тань байршуулаад зогсохгүй күүки ашиглан таныг Amazon зэрэг бусад цахим хуудас дээр даган, сурталчилгаануудыг илгээсээр байдаг. Үүнийг зогсоохын тулд та “Advert settings” цэсний “Ads on apps and websites off of the facebook companies” гэх хачирхалтай нэртэй дэд цэс рүү орж “үгүй” гэх сонголтыг хийх хэрэгтэй. Ингэснээр та цахим орчинд өөрийн нууцлалыг бүрэн биш ч, тодорхой хэмжээнд хадгалах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, таны талаар мэдээлэл цуглуулж буй фэйсбүүкийн үйлдлийг бүрэн зогсоох боломжгүй. Иймд та интернэт хөтчийнхөө “Do not track” сонголтыг идэвхжүүлэх, эсвэл “anti-tracking” өргөтгөлийг нэмж суулгах зэргээр хамгаалалтаа бага ч болов нэмэгдүүлж болно.
Google: Бидний олонх нь өдөр тутамдаа Google-ийг ашигладаг. Гэтэл тэд бидний сонирхол, хөдөлгөөн, үйлдлийн талаар их хэмжээний мэдээлэл цуглуулж байдаг. Тэд таны талаар ямар мэдээлэл цуглуулсан талаар та “myaccount.google.com”-оос мэдэж болно. Та “Manage your Google activity” цэс рүү орж хайлтын болон үйл ажиллагааны түүх, дуут команд хадгалах, болон байршил тогтоох үйлдлийг зогсоох боломжтой. Мөн “My activity” цэс нь таны сүүлийн үед хийсэн хайлтууд, зочилсон цахим хуудсууд болон андройд аппликэйшны үйл ажиллагааны талаарх мэдээллийг хадгалж байдаг тул та арилгах товчийг дарж энэ бүгдийг цэвэрлэж болно.
Google таны талаар юу мэдэж байгааг нарийвчлан шалгахыг хүсвэл та “Control your content” цэснээс “Download your data” гэх дэд цэсийг сонгон бүрэн архивыг харж болно. Гэвч энэ нь “gmail” бүртгэл дэх бүх цахим шуудангууд, Youtube-д байршуулсан бичлэгүүд зэрэг тантай холбоотой маш их хэмжээний мэдээлэл хадгалж байх магадлалтай.
Microsoft: “Windows 10”-ын “telemetry” функц нь таны компьютер дээрээ хийж буй үйлдлийн талаарх бүхий л мэдээллийг Microsoft руу дамжуулж байдаг бөгөөд тус компани үүнийг Windows-ийг сайжруулахын тулд хийж буй үйлдэл хэмээн тайлбарладаг. Гэхдээ та үүнийг “Speech, inking and typing” цэс рүү орж зогсоох боломжтой. Мөн та “Feedback and diagnostic” цэснээс таны компьютерын “Windows 10” үйлдлийн систем нь ямар хугацаанд, хэр их хэмжээний мэдээллийг Microsoft-д илгээснийг харж болох бөгөөд тэнд таны ашигласан аппликэйшн, зочилсон цахим хуудасны мэдээлэл хүртэл байх болно.
[1] www.theguardian.com
УХААЛАГ УТСАН ДАХЬ BLUETOOTH ХОЛБОЛТЫН ЭРСДЭЛ
Гар утас болон бусад цахилгаан төхөөрөмжийн Bluetooth холболтыг асаалттай байлгах нь хакеруудад халдлага хийх таатай нөхцөлийг бүрдүүлдэг болохыг мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд анхааруулж байна. Учир нь олон улсад зохион байгуулагдаж буй хакеруудын чуулга уулзалт болгон дээр Bluetooth холболтыг ашиглан бусдын мэдээлэлд нэвтрэх, утасны яриаг нь чагнах зэрэг уг холболтын эмзэг байдлыг ашиглах боломжийн талаар илтгэл тавигддаг аж.
Хакерууд уг холболтын тусламжтайгаар дурын цахилгаан төхөөрөмжид халдаж, бүхий л мэдээлэлд нь нэвтрэхээс гадна төхөөрөмжийг удирдах боломжтой. Үүний нэг жишээ нь гар утас болон бусад төхөөрөмжийн өсгөгчийг удирдаж, гэнэт “аюултай” чимээ тоглуулдаг ба үүний үр дүнд тухайн төхөөрөмжийн эзэн хэсэг хугацаанд сонсох чадвараа алддаг байна.
Үүнээс гадна уг холболтоор дамжуулан хакерууд бусдын дуудлага, мессежийг хянаж, илгээж буй мэдээллийг нь олзворлон, хэн нэгэн рүү өөрчилж илгээх замаар санхүүгийн залилан үйлддэг байна. Түүнчлэн Bluetooth холболтын тусламжтайгаар хакерууд хэрэглэгчдийн байршлыг хянаж, улмаар орох дуртай дэлгүүрүүдийн маршрутыг гаргаж авдаг ба уг мэдээллээ худалдаа, зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд зарах тохиолдол ч гарсаар байна.
Түүнчлэн хакерууд халдлага хийх арга замаа сайжруулсаар байгаа бөгөөд дохио өсгөгчийн тусламжтайгаар Bluetooth-д холбогдох радиусыг нэмэгдүүлэх болсон. Энэ төрлийн халдлага нь танд мэдэгдэхгүйгээр хэдхэн секундэд болж өнгөрөх ч таны төхөөрөмжид тусгай програм суулгаснаар үнэ цэнэтэй мэдээллийг тань хулгайлах эсвэл устгах эрсдэлтэй.
Германы кибер аюулгүй байдлын чиглэлд үйлчилгээ эрхлэгч ERNW компани Android үйлдлийн системийн CVE-2020-0022 алдааны тусламжтайгаар хакерууд уг үйлдлийн системтэй дурын ухаалаг утасны Bluetooth-д холбогдох эрсдэлтэй болохыг олж тогтоогоод байна.
Дээрх алдааг Android 10 үйлдлийн систем засаж чадсан бөгөөд хэрэв та 8, 9 үйлдлийн системийг ашиглаж байгаа бол яаралтай шинэчлэл хийхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Түүнчлэн Bluetooth холболтыг ашиглаж дуусмагцаа унтрааж хэвшсэнээр луйварчдын хөнгөн олз болохоос сэргийлж чадах аж.
Эх сурвалж: www.gazeta.ru/business/news/2020/08/20/n_14822521.shtml
Insinuator.net/2020/02/critical-bluetooth-vulnerability-in-android-cve-2020-0022/
”Тэрүүн” сүүн бүтээгдэхүүн боловсруулах хоршоотой танилцлаа
”Тэрүүн” сүүн бүтээгдэхүүн боловсруулах хоршоотой танилцлаа.
Хорчин баруун гаран өмнөд хошууны Улаанмод суурин нь элдэв бохирдолгүй, цөлжилтгүй, уултай устай, байгаль экологийн тэнцвэртэй бэлчээрийн ховорхон нутаг юм. Нутгийн иргэд үхэр үржүүлж, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж байна.
Жиньхуа 2020 онд сүү сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор Хорчин баруун гаран өмнөд хошууны “Тэрүүн” сүүн бүтээгдэхүүн боловсруулах мэргэжлийн хоршоог байгуулжээ.
- Сүү бол үнэт эрдэнэ. Хурууд, өрөм, цөцгийн тос хийж болно. Тэр ч байтугай үлдэгдлийг нь огт хаялгүй бусад төрлийн бүтээгдэхүүн хийж болно гэж тэрээр ярьж байна.
Нийт 15 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Эхэндээ тэрээр хөршүүддээ борлуулдаг байсан бол одоо жуулчдад худалдаалах зэргээр борлуулалтаа нэмэгдүүлсээр байна.
Одоо тус хоршоо өдөрт 900 литр сүү боловсруулах хүчин чадалтай болж, жилд 3 тн гаруй хурууд, 3000 гаруй ширхэг өрөм үйлдвэрлэж байна. Жилийн цэвэр орлого 300 мянга гаруй юаньд хүрчээ.
Үндэсний уламжлалт цагаан идээний үйлдвэрлэлийг дэмжих үүднээс орон нутгийн захиргаанаас 1 сая 350 мянган юань, Өвөр Монгол Бээжингийн эдийн засгийг дэмжих сангаас 300 мянган юань гаргаж, Жиньхуа өөрөөсөө 250 мянган юанийн хөрөнгө босгож, 450 ам.метр талбай бүхий үйлдвэрийн барилга барьжээ.
Зохиогч:
Бэлтгэсэн: Х.АРВИНТАЛ, Д.МӨЧИР
Найруулагч:
Х.АРВИНТАЛ, Д.МӨЧИР
Эх сурвалж:
Солонго мэдээллийн төв
Үзэсгэлэнт сайхан Рашаан хот
Үзэсгэлэнт сайхан Рашаан хот
ӨМӨЗО-ы Хянган аймгийн баруун хойд хэсэг, Их Хянганы нурууны баруун өмнөд бэлд байрлах Рашаан хотын бүтэн нэр нь Халуун Рашаан юм. Нийт 7408.7 метр квадрат талбайтай, дөрвөн талаараа Хөлөнбуйр хот, Хорчин баруун гаран өмнөд хошуу, Монгол Улс болон Шилийнгол аймагтай хиллэдэг. Тус хот нь нийт 68 мянган хүн амтай, Монгол, Хятад, Хотон, Манж зэрэг 13 үндэстэнтэй. Монгол Улс хоорондын хилийн шугам нь 94 орчим км бөгөөд Хятадын Рашаан-Монголын Сүмбэр боомт нь улирлын чанартай ажилладаг.
Их Хянган нурууны ойн бүс дэх Рашаан хот нь эко орчинтой, далайн түвшнээс дээш 1100 метрт оршдог. Ойр орчмын хотуудтай тээвэр хийхэд тохиромжтой, Манжуур, Хайлаар, Жалан айл, Улаанхот, Шилийнхот болон бусад газруудын аялал жуулчлалын нөөцийг нэгтгэх стратегийн төв цэг болж Өвөр Монголын аялал жуулчлалын алтан бүс гэгдэх болсон юм.
Сүүлийн жилүүдэд Рашаан хот аялал жуулчлалын нөөц бололцоондоо түшиглэн, Рашаан-Чайхэ аялал жуулчлалын үзэсгэлэнт газар, Хайшэнь булгийн амралтын газар зэрэг олон сайхан аялал жуулчлалын бүсийг байгуулжээ.
Тус хотод одоогийн байдлаар Рашаан, Хоосон гуу зэрэг үндэсний ойн хоёр цэцэрлэгт хүрээлэн, ЮНЕСКО-д бүртгэлтэй дэлхийн геопарк нэг, үндэсний намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн гурав, 5А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газар нэг, 4А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газар хоёр бий.
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд инновац, зохицуулалт, ногоон, нээлттэй, хуваалцах гэсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж ирэв. Одоогоор дэлхийн жишигт нийцсэн бүхий л төрлийн аялал жуулчлал, улирлын чанартай аялал жуулчлал, өндөр чанартай аялал жуулчлалыг хөгжүүлэхийн дээр олон улсад нэр хүндтэй, дотоодын нэгдүгээр зэрэглэлийн аялал жуулчлалын чиглэлийг бий болгохоор хичээж байна.
2014 оны 01-р сарын 26-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Рашаан хоттой танилцахдаа "Рашааны байгаль бүх улиралд үзэсгэлэнтэй байдгаараа аялал жуулчлалын хөгжлийн ирээдүйтэй гэж байв. Хянган аймгийн захиргаа, намын хорооны ажлын алба Ши Жиньпин даргын заавар, шаардлагыг сайтар хэрэгжүүлж, Рашааныг аймгийн аялал жуулчлалын хөгжлийн чиглүүлэгч болгохоор ажиллаж байна.
Зохиогч:
Бэлтгэсэн: Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ
Найруулагч:
Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:
Солонго Мэдээллийн Төв
Банк яагаад хувь хүний мэдээллийг цуглуулдаг вэ?
Харилцагч таны мэдээлэл болон мэдээллийн нууцлалыг хүндэтгэж, чанд хадгалж, нууцлалтай байдлыг ханган ажиллах нь банкуудын чухал үүрэг. Тэгвэл энэ үүргийн хүрээнд банкууд нууцлалын ямар бодлого баримталж ажилладаг вэ?
Дэлхийн ихэнх улс орнуудад дагаж мөрддөг "Хувь хүний мэдээллийг хамгаалах стандарт” буюу "General Data Protection Regulation” (цаашид "GDPR” гэх) хувь хүний мэдээллийн нууцлалыг хангах стандартыг Монгол улсдаа нэвтрүүлэн хэрэгжүүлж буй анхны байгууллагын хувьд Хаан банкнаас асуултын хариултыг хүргэж байна.
ЯМАР ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛДАГ ВЭ?
ХААН Банк нь харилцагч таны дараах хувийн мэдээллийг зөвхөн таныг өөрийн биеэр зөвшөөрч банкны аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний хүсэлтийн маягт дээр гарын үсэг зурж баталгаажуулсан болон цахим сувгаар хийгдэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх, санал болгох эсвэл мэдээлэл өгөх зорилгоор цуглуулна. Үүнд:
Хувийн мэдээлэл буюу таны овог нэр, иргэний үнэмлэх, регистрийн дугаар, гадаад улсын иргэн тохиолдолд Монгол улсад оршин суух эрхийн үнэмлэх болон гадаад паспортын хуулбар, оршин суугаа хаяг, шуудан болон цахим хаяг, утасны дугаар, факс гэх зэрэг мэдээллүүд;
Хөрөнгө орлогын мэдээлэл (зээл авах үед);
Таны ХААН Банкны цахим бүтээгдэхүүн үйлчилгээнд хандсан төхөөрөмжийн IP хаяг болон хандалтын түүх;
Гуравдагч байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл буюу:
НД – Нийгмийн Даатгалын аливаа шимтгэл төлөлтийн мэдээлэл, лавлагаа
Татвар – Татварын өргүй эсэх лавлагаа
ШШГЕГ – Өр төлбөргүй эсэх лавлагаа
МБ – Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас харилцагчийн нэр дээр бүртгэлтэй бүх төрлийн зээлийн мэдээлэл;
Бусад шаардлагатай мэдээлэл.
ЯАГААД ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛДАГ ВЭ?
Монгол улсын Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, Эрх бүхий зохицуулагч байгууллагын дүрэм, журам, ХААН Банкны дотоод бодлого журам, депозит, цахим болон картын бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн ерөнхий нөхцөл болон GDPR стандартын хүрээнд таны мэдээллийг дараах шалтгаанаар авах, бүртгэх, ашиглах болон хуваалцах боломжтой:
Харилцагчийн гаргасан хүсэлтийн дагуу банкинд шинээр харилцагчаар бүртгэх;
Харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх;
Харилцагчаас ирүүлсэн санал, гомдолд дүн шинжилгээ хийх, шалгах, нөхөн барагдуулах;
Харилцагчийн өгсөн мэдээлэлд үндэслэн тохирох бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож харилцагчид хүргэх үйлчилгээний чанарыг сайжруулах;
Харилцагчийн үйлчилгээ үзүүлэх явцад хувийн мэдээллийн зөрүүтэй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, танин баталгаажуулах;
Харилцагчийн мэдээлэл, банкны систем, байр, АТМ болон Киоск машины аюулгүй байдал, хамгааллыг хангах.
ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН ЦУГЛУУЛДАГ ВЭ?
Дараах тохиолдолд таны мэдээллийг банкны аливаа үйлчилгээ авах хүсэлтийн маягт, цахим сувгууд, судалгаа болон санал асуулгаар дамжуулан цуглуулна:
Харилцагчаар бүртгүүлэх, банкны бүтээгдэхүүн үйлчилгээг авах болон данс нээлгэхээр банкны салбарт биечлэн ирэх үед салбар тооцооны төвийн ажилтан авах;
Та гүйлгээ, төлбөр тооцоо болон зээлийн үйлчилгээг салбар тооцооны төвөөр болон цахим банкаар дамжууланавах хүсэлт гаргах үед;
Та бүх төрлийн төлбөрийн картыг ПОС, АТМ болон цахим банк ашиглах үед;
Та банкны салбар тооцооны төв, Үйлчилгээний нэгдсэн төв болон албан ёсны цахим сувгуудаар дамжуулан санал, гомдол ирүүлэх үед;
Та банкинд өмнө нь өгсөн мэдээллээ салбар тооцооны төв, Киоск машин болон цахим банкаар дамжуулан өөрчлөх болон шинэчлэх үед;
ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Хувийн мэдээлэл гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг, эхийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсвэл тодорхойлох боломжтой бусад өгөгдөл мэдээллийг ойлгоно.
Эмзэг мэдээлэлд яс үндэс, угсаа гарал, арьс өнгө, шашин шүтлэг, итгэл үнэмшил, улс төрийн намын харъяалал, эрүүл мэнд, боловсрол болон хөдөлмөр эрхлэлтийн түүх, захидал харилцаа, гэр бүлийн байдал, гишүүдийн мэдээлэл, генетик болон биометрик мэдээлэл, цахим гарын үсэг, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн чиг хандлага, хөрөнгийн гарал үүсэл, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, эрх бүхий байгууллагын лавлагаа зэрэг мэдээллүүд багтана.
Таны хувийн мэдээллийн аюулгүй байдлыг банк хэрхэн хамгаалдаг вэ?
Орчин цагт интернэт, цахим хэрэглээг даган хүмүүсийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжтой өгөгдөл мэдээллүүдийг хамгаалах, хадгалах чухал шаардлага урган гарсаар байна. Үүнтэй холбоотойгоор бид хувийн мэдээлэл гэж юу болох, банк таны хувийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ гэсэн асуултын хариуг Хаан банкнаас тодруулан хүргэж байна.
Аливаа хүний хувийн мэдээлэлд хүний эмзэг мэдээлэл болон хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсвэл тодорхойлох боломжтой бусад өгөгдөл, мэдээллийг багтаан ойлгодог. Тухайлбал:
Овог, нэр;
Хүйс;
Төрсөн он, сар, өдөр;
Регистрийн дугаар;
Иргэншил;
Оршин суугаа газрын хаяг, байршил;
И-мэйл хаяг;
Иргэний үнэмлэх болон гадаад паспорт;
Боловсрол зэрэг мэдээллүүд хамаардаг.
ХААН Банк нь зөвхөн харилцагч өөрийн биеэр хүлээн зөвшөөрч, банкны аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний хүсэлтийн маягт дээр гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн цахим сувгаар үзүүлж буй үйлчилгээ, бүтээгдэхүүний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх, санал болгох эсвэл мэдээлэл өгөх зорилгоор харилцагчдын хувийн мэдээллийг цуглуулдаг байна. Өөрөөр хэлбэл, харилцагч өөрийн хүсэлтээр банканд харилцагчаар бүртгүүлэх, банкнаас бүтээгдэхүүн, үйлчилгээ авах хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд холбогдох гэрээг байгуулан, хувийн мэдээллээ өгдөг гэсэн үг.
Харилцагч таны хувийн мэдээлэл болон мэдээллийг хүндэтгэх, чандлан хадгалах, нууцлалыг ханган ажиллах нь банкны хувьд маш чухал учраас үүнд онцгойлон анхаарч, тухайн иргэнийг банкны дансаа хаалгасны дараа ч мэдээллийн нууцлалтай байдлыг хуульд нийцүүлэн хангадаг байна.
Тухайлбал:
ХААН Банк нь харилцагчдынхаа мэдээллийн нууцлалыг хамгаалах зорилгоор техник технологийн болон процессийн аюулгүй байдлын бүхий л арга хэмжээг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилладаг.
Мэдээллийн аюулгүй байдлын хяналтын төв нь 24/7 буюу бодит цагийн горимоор хяналтыг хэрэгжүүлж, илэрсэн халдлага, довтолгооноос урьдчилан сэргийлж, зогсоон, хариу арга хэмжээ авч ажилладаг.
Хандах эрхийн хяналт, давхар танин баталгаажуулалтын аргачлалыг ашиглан банкны системүүд рүү ажилтнуудын хандах үйл ажиллагааг олон улсын аюулгүйн аргачлал, процесс, техник, системүүдээр дамжуулан хэрэгжүүлж, тогтмол хянан ажиллаж байна.
Гаднаас банк руу чиглэсэн интернэтийн урсгалд тогтмол хяналт, хамгаалалт хийн олон улсын OWASP (Open Web Application Security Project), CVE (Common Vulnerabilities and Exposures), APT (Advanced Persistent Threat) дээр илэрч буй цахим халдлага, зорилтот халдлага болон довтолгоонуудыг Machine Learning тусламжтайгаар илрүүлж, таслан зогсоож байна.
Сүлжээ, систем болон серверийн эмзэг байдлыг урьдчилан тодорхойлох аюулгүй байдлын скан болон тестийг тогтмол хийдэг. Банкны систем, сүлжээ, серверүүд болон төгсгөлийн төхөөрөмжүүдэд аюулгүй байдлын шийдлүүдийг нэвтрүүлэн олон улсад тэргүүлэгч хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудтай хамтран нэвтрэлтийн шалгалтуудыг "Penetration Testing – Black, White, Gray” болон хяналтуудыг тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна.
ХААН Банк нь Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын ISO27001:2013 стандарт болон шилдэг туршлагуудыг үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна.
Банкны систем, аппликэйшн болон дотоод сүлжээ рүү интернэт холболтоор дамжин ирж буй сэжигтэй урсгалыг илрүүлэх, зогсоох болон интернэт банк аппликэйшний аюулгүй байдлын хяналт, сайжруулалт зэрэг техникийн аюулгүй байдлын цогц хамгаалалтын шийдлүүдийг ашигладаг.
ХААН Банкны төлбөрийн картын үйл ажиллагаа нь Олон улсын аюулгүй байдлын шаардлагуудыг бүрэн ханган харилцагчийн төлбөрийн картын мэдээллийн нууцлал болон аюулгүй байдлын хангасан тул Төлбөрийн картын салбарын мэдээллийн аюулгүй байдлын стандарт (PCI – DSS v 3.2.1) сертификатыг авсан болно.
SWIFT CSP-н (Customer Security Program) зөвлөмж шаардлагуудыг ханган ажилладаг.
ХААН Банк нь гаднын үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хамтран ажиллахдаа олон улсын аюулгүй байдлын шилдэг туршлагын дагуу мэдээллийн аюулгүй байдлын стандартуудыг дагаж мөрдөн ажиллах хатуу шаардлага тавьдаг.
Харилцагчийн мэдээллийг хууль хяналтын болон зохицуулагч байгууллагын зүгээс тавьсан шаардлагын дагуу гарцаагүй шаардлагатай тохиолдолд дамжуулдаг бөгөөд харилцагчийн хувийн болон нууцлалтай мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, тогтмол сайжруулан ажилладаг юм байна.
Буддын номлолд агуу философи, оюуны хөгжлийн оргилд хүрэх арга зам буйг эрдэмтэд тогтоожээ !!!
Хувийн санхүүгээ удирдан зорилгодоо хүрэх алхмууд
Өөрийн зорилгодоо хүрэхэд зориулан хадгаламж үүсгэн, хуримтлалаа тооцох, хянах зэрэг үйлчилгээг хамгийн хялбараар шийдэх боломжийг танд зөвлөе.
Khan Bank аппликэйшний "Зорилтот хадгаламж” шинэ цэсээр та 8 ангиллын хүрээнд өөртөө зорилго үүсгэн хадгаламж нээх, автомат хуримтлалд бүртгүүлэх, хуримтлалын явцаа харахаас гадна хянаж болно. Тухайлбал, та ирэх зуны амралтаараа Хавай руу аялахаар зорилго тавилаа гэж бодъё. Зорилтот хадгаламждаа та нэр өгч, өдөр бүр, долоо хоног тутам, сар болгон автоматаар мөнгө хийж байхаар тохируулан хуримтлал үүсгэж болно. Магадгүй боловсролдоо анхаарах, байр, машин авах, хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулах гэхчлэн хадгаламжийн зорилго өөр өөр байж болно. Хамгийн гол нь аппликэйшний энэхүү шинэ цэс таны хувийн санхүүгийн туслагчийн үүрэг гүйцэтгэж, зорилгод тань туслах болно.
Санхүүгийн эерэг дадлыг төлөвшүүлэх, мөрөөдлөө бүтээх алхмаа өөртөө хамгийн амраар шийдээрэй.
Варшавын гэрээний байгууллагад Хятад ажиглагч явсан сонин түүх
Эргэн дурсах мөч. Варшавын гэрээний байгууллага–оросоор Организация Варшавского Договора (ОВД), англиар The Warsaw Treaty Organization (WTO). Европын социалист орнуудын цэрэг-улс төрийн холбоо. Монголоор “ВГБ” гэж товчлоно.
ВГБ-ын улс төрийн дээд байгууллага нь Улс төрийн зөвлөлдөх хороо гэж байв. Гишүүн улсуудынхаа нийслэлд ээлж дараалан чуулдаг, түүнд нь эрх баригч коммунист намынх нь ерөнхий ба нэгдүгээр нарийн бичгийн дарга нар, Төрийн тэргүүн, эсвэл Засгийн газрын тэргүүн уригдан оролцдог байжээ. Улс төрийн шийдвэр гаргадаг дээд байгууллага нь чухам тэрхүү Улс төрийн зөвлөлдөх хороо юм. Дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангуулах, гаргах шийдвэрийн төсөл боловсруулуулахаар Байнгын ко¬мис¬с (1956 оноос), Батлан хамгаалахын сайд нарын хороо (1969 оноос), Гадаад хэргийн сайд нарын хороо, нэгдсэн нарийн бичгийн дарга нарын газар (аль алин нь 1976 оноос) байгуулан ажиллуулжээ. Цаашаа салбарлаад Нэгдсэн зэвсэгт хүчний нэгдсэн  командлал, Цэргийн зөвлөл, Ерөнхий командлагч, Нэгдсэн зэвсэгт хүчний штабын дарга гээд олон институцтэй. Ерөнхий командлагч, Нэгдсэн зэвсэгт хүчний штабын даргад нь ямагт Зөвлөлтийн зэвсэгт хүчний төлөөлөгч томилогдож байв.
Өмнөх нийгэмд ВГБ-ыг дэлхийн энх тайвны найдвартай манаа, империализмээс хүн төрөлхтөнийг аврах авралын ганц бурхан, түүний цөм нь Зөвлөлтийн зэвсэгт хүчин гэж үздэг, миний үеийнхэн андахгүй уншиж, ажиглаж, бүр шүтэн бишэрч явжээ. БНМАУ ч түүний албан бус гишүүн шиг үйл ажиллагаанд нь уригдаж, манай цэргийн дээдчүүл цувж өгдөг байлаа. ВГБ-д элсэх хүсэлтээ ч нэг бус удаа тавьж илэрхийлж байв. ВГБ-ын гишүүн болж чадаагүй хувь заяандаа гомдох нь хаашаа юм, сэтгэл гэгэлзэж гуниглаж явсан үе монголын зарим сэхээтэн, цэргийн зарим дээдчүүлд байсан юм билээ.
ВГБ-ын жинхэнэ гишүүд нь анхлан Албани, Болгар, Унгар, БНАГУ, Польш, Румын, СССР, Чехословак байсан ба тэдгээр улсууд 1955.05.14-нд Варшав хотноо гарын үсэг зурж Гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулахад БНХАУ ажиглагчийн хувиар оролцжээ.
Албани нь 1962 оноос үйл ажиллагаанд нь оролцохоо болиод 1968 онд Гэрээнээс бүрмөсөн гарсан бол Ардчилсан Герман нь 1990 онд татан буугдаж ХБНГУ-ын бүрэлдэхүүнд орсноор Гэрээнээс гарсанд тооцжээ.
ВГБ-ын албан ёсоор тарсан буюу үйл ажиллагаагаа зогсоосон түүхэн өдрийг 1991.02.25-наар тооцдог. Тэр өдөр Будапештэд Улс төрийн зөвлөлдөх хорооны ээлжит бус хуралдаан тохиож, энэ эвслийн цэргийн бүтцийг татан буулгах шийдвэр гаргажээ. Нэгэнтээ цэрэггүй болчихож байгаа юм чинь цэргийн эвсэл аяндаа татан буугдчихаж байгаа юм. 1991 oнд Зөвлөлт Холбоот Улс тарж татан буугдахын босгон дээр гол холбогчгүй, цэнэггүй болсон ВГБ ийнхүү аяндаа татан буугдаад, харин анхны 6 гишүүн нь тун удалгүй НАТО-гийн зүг тэмүүлж, эдүгээ бүрэн эрхт гишүүд нь болжээ.
НАТО-г сөргүүлж анхлан байгуулсан ВГБ-ын үндэслэгчид нь (Зөвлөлтөөс бусад) эдүгээ ийнхүү өрнөдийн цэрэг-усл төрийн тэрхүү эвсэлдээ орчихоод Оростой хонь чоно болчихоод байж байна гэдэг сэтгэлд тун хүндээр буухаар юм. СССР-ийн бүрэлдэхүүнд байсан Балтийн гурван улс НАТО-гийн гишүүн, Украин, Гүрж хоёр уригдсан, Молдова бас тэр жимээр орж байна, эд ойрын ба дунд хугацаанд НАТО-гийн гишүүн болно гэхчлэн Орост халтай үйл явдал түүхэн хүрдээр өрнөнө. Өнгөт хувьсгалд (ардчилсан) нэрвүүлбэл Беларусь НАТО-д элсэнэ гээд давхихад гайхах зүйлгүй. Энэ ч яахав.
Тухайн үед ВГБ-д Хятад, Монгол, Вьетнам, Хойд Солонгос хэрхэн холбогдож байсан түүх рүү ухрая. Нэн сонин үзэгдэл. Бас түүхэн баримт. Цэргийн энэ эсвэл БНХАУ-тай хэрхэн холбогдсон талаар тэр бүр баримт одоо олдохгүй, олдлоо ч үнэмшигдэх эсэх нь эргэлзээтэй. Иймд тэр тухай хөндөхдөө Монголоо бас хавчуулъя гэж шийдлээ.
1958 он оргил үе нь байв. Учир нь Москва хотноо ВГБ-ын Улс төрийн зөвлөлдөх хорооны зөвлөлгөөнд Азийн социалист орнууд бүгд уригджээ. Тухайн үед эрх баригч коммунист намын тэргүүний өмнө тухайн улсын Ерөнхий сайдын албан тушаал бичигдэж, тооцогдож байсан тул үндсэн гишүүн орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нь Ерөнхий сайд нар байж таарчээ. ВГБ-ын үндсэн 8 гишүүн Европын ах дүү социалист орнуудын Засгийн газрын тэргүүн үг хэлсний дараа 9 дэх нь болж Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Чэнь Юнь ажиглагчийн хувьд баяр хүргэж байр сууриа илэрхийлж үг хэлсэн нь (хурлын эмхэтгэл номд орсон,  хэвлэлд тавигдсанаар) нэн сонин үзэгдэл юм.
Энэхүү дээд хэмжээний зөвлөлгөөний төгсгөлд Улс төрийн тунхаглал батлан гаргажээ. Тунхаглалд  ах дүү 8 улсын Засгийн газрын тэргүүн гарын үсгээ зурж, тэр ёслолын ажиллагаанд байлцсан гэдгээр 12 улсын төр-засгийн төлөөлөгчдийн нэрс хэвлэлийн албан мэдээнд ярайж харагдана. Даян дэлхийд зарлагдсан ил мэдээ.
Үүнд БНМАУ-аас МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дашийн Дамба, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Лувсанцэрэнгийн Цэнд гэсэн нэрс байна. БНХАУ-аас Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Чэнь Юнь, Ли Фучунь, БНАВУ-аас Вьетнамын Хөдөлмөрчдийн Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Нгуен Зуй Чинь, Нгуен Ван Чан, Данг Вьет Зау, БНАСАУ-аас Сайд нарын Танхимын орлогч дарга Ким Ир, Тен Ир Лен нар байлцжээ.
“Хэрэв тэгсэн бол”, “хэрэв тэгээгүй бол” гээд төсөөлөөд үзэхэд одоо цагт юуны буруу байх билээ. Үнэхээр ах дүү 12 улсыг эгнээндээ де-факто нэгтгэчихсэн, цэрэг–улс төр–аюулгүй байдлын супер эвслийн дүр төрх харагдаж байна. Чэнь Юний хэлсэн үг гэж олон хуудас баримт бичгийг “ба бэ”-гүй шүүгээд үзэхэд тухайн үед Зөвлөлтийн удирдагч Н.С.Хрущевын хэлсэн үг, санал дүгнэлттэй 100 хувь нэг үзэл санаатай, ердөө л дэлхийн III дайнд АНУ тэргүүтэй капиталист эвсэлтэй (ялангуяа НАТО-тай) юу юугүй халз тулалдаанд нэгдсэн зориг хүчээр яваад орчиход бэлхэн, тийм дүр зураг бууж байна.
Хэрэв СССР ба Хятад, ЗХУКН ба ХКН хагараагүй, түнжин тасраагүй байсансан бол нөгөө аюулт дайсан–империализм нь Вьетнамд дайн дэгдээж чадах байсан эсэх, Солонгосын хойг хуваагдмалаараа удах эсэх, хэрэв хоёр Вьетнам хоорондоо шууд дайтсан бол, тэгээд Өмнөдийг нь АНУ ба барууныхан дэмжсэн бол БНАВУ-ыг аль хэдийнээ ВГБ-д элсүүлээд Европын ах дүү 8 улсын армиудыг Энэтхэг хятадын Хойгт аваачаад тулалдуулж байх ч байсан юм бил үү?
ВГБ-д элсэх тухай Монголын саналыг хүлээн аваад элсүүлчихсэн бол, тэгээд Зөвлөлт, Хятад хоёр харилцаагаа хурцатгаад дээд цэгт нь хүргэчихсэн бол тухайн үед Монголд Зөвлөлтийн цэргээс гадна Европын социалист орнуудын ах дүү армиуд Монголыг хамгаалахаар орж ирээд байрлачихсан, тэр нь тухайн үеийн Монгол ба монголчуудад дэвшил авчрах ч байсан юм бил үү? Манай зэвсэгт хүчин аль 1960-аад оноос л олон улсын цэргийн интеграцад орчихсон, зэвсэгт хүчний шинэчлэл, зэвсэглэл, техникжил, боловсрол явж өгөх байсан байх.
Монголыг Варшавын гэрээний байгууллагад элсүүлэх асуудлаар Польшийн Сайд нарын Зөвлөлийн дарга Юзеф Циранкевич ихээхэн хатуурхаж, хавьтуулаагүй хэмээн тухайн үеийн ГЯЯ-ны орлогч сайд нэртэй дипломатч Д.Чимиддорж дурсан ярьж байсансан. Циранкевичдээ ч биш, тухайн үеийн Зөвлөлт ах нар маань манийгаа мэдэхтэйгээ, хариулахтайгаа байсны л гэрч шүү дээ...
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Нарны гэрэл тусдаг Сарны талд ус байгаа болохыг тогтоожээ
Согтууруулах ундаа буюу ТҮҮХИЙГ ӨӨРЧИЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛ
Архи гэдэг зүйл түүхийн аль цаг үед ч байсаар ирсэн. Ухамсартай нэгэн нь зайгаа барьж, бүр зарим нь хөл автан өөрийгөө, өрөөлийг ч сүйдэлж орхино
Монголд "үндэстэний цөөнх" бий юу? Хасагууд "үндэстэний цөөнх" мөн үү?
Олон улсад Minority ба Native гэсэн эрх зүйн хоёр ойлголт байдаг.
Minority нь соёлын хувьд цөөнх боловч эрх зүйн хувьд тухайн улсаас иргэншлээ олж авсан өөр өөр үндэстэнүүдийг хэлнэ. Гадаад улсад цагаачилсан монголчууд болон Монгол улсад дүрвэж ирсэн хасагууд Minority гэсэн эрх зүйн ангилалд орно.
Харин Native нь түүхэн нутаг дэвсгэр дээрээ оршин сууж буй уугуул иргэдийг хэлнэ. Энэ ангилалд Хятадын Өвөрмонголчууд, Оросын Буриадууд, Америкийн индианууд орно.
Үндэстэний цөөнх гэж хэнийг хэлэх вэ?
Өөрийн түүхэн нутаг дэвсгэр дээрээ амьдарч байгаа боловч өөр улсын харяалалд орж нутаг дээрээ цөөнх болсон уугуул иргэдийг хэлдэг. Жишээ нь Америкийн индианууд, Хятадын Өвөрмонгол, Оросын Буриад, Халимагт буй монголчууд гэх мэт. Үүнийг англиар Native буюу уугуул гэдэг ба өөрсдийн хэл соёлоо хадгалах, тусдаа нутаг дэвсгэр засаг захирааны нэгжтэй байх эрх эдэлдэг.
Харин аливаа улс оронд улс төрийн эсвэл ямар нэг шалтгаанаар дүрвэж юмуу цагаачилж ирсэн ард түмэн хэсэг бүлэг хүмүүст зөвхөн иргэншил л олгодог. Үүнийг англиар Minority гэж нэрлэдэг. Үүний цаана бас соёлын цөөнх гэсэн ойлголт давхар явдаг. Ухаан нь АНУ-д очсон монголчууд энэ ангилалд орно. Харин АНУ-ын уугуул индианууд Native буюу үндэстэний цөөнх статустай учраас өөрсдийн засаг захиргааны нэгж нутаг дэвсгэртэй байдаг.
Монголд байгаа хасагууд Minority буюу соёлын цөөнх мөн боловч Native буюу үндэстэний цөөнх бол биш юм. Үүнийг төр засаг төдийгүй жирийн иргэд ойлгох цаг болсон.
Хасагууд үндэстэний цөөнх бол биш. Учир нь аливаа маргаантай асуудлыг авч үзэхдээ анх үүссэн эрх зүйн харилцаагаар шийддэг. Хасагуудтай холбоотой эрх зүйн харилцаа 2 удаа үүссэн.
1-дүгээрт 1912 онд Богд Хаант Монгол улсад дагаар орох хүсэлтийг 200 орчим хасаг өрх хүссэн.
2-дугаарт 1950 -иад оны эхээр Хятадын Шинжаанаас зугтаж, улс төрийн шалтгаанаар дүрвэж орж ирсэн.
Дээрх хоёр удаагийн эрх зүйн харилцаа бол зөвхөн Монгол улсын иргэн л болох эрх зүйн харилцаа болохоос "үндэстэний цөөнх" гэсэн статустай болохгүй, болох ч боломжгүй. Үндэстэний цөөнх гэдэг бол тухайн ард түмэн өөрийн түүхэн газар нутагтайгаа өөр улсын бүрэлдэхүүнд орж нутаг дээрээ цөөнх болсон тохиолдолд л яригддаг статус. Жишээ нь Хятадын Өвөрмонголд, Оросын Буриад, Халимагт буй монголчууд, Америкийн индианууд гэх мэт.
Дүрвэгсэд зөвхөн тухайн улсын иргэн болдог. Жишээ нь Сирийн дүрвэгсэд Германд очоод зөвхөн тухайн улсын иргэншил л олж авахаас "үндэстэний цөөнх" болж тусдаа засаг захиргаатай, өөрийн хэл дээр сургуультай, Бундестагт гишүүнтэй болох эрхгүй. Баян-Өлгийн Хасагууд яг үүнтэй адилхан. ( 1990 оныг хүртэл манай улсын төр засаг дээрх зарчимыг баримталж байв )
Германы Засгийн газар зөвхөн Германы иргэншил олгож иргэнээ болгосон болохоос нийгмээс тусдаа өөрсдийгөө тусгаарлах "үндэстэний цөөнх" гэсэн нэрээр бусад иргэдээс тусгай эрх ямба (privilege) эдлүүлэхгүй. Жишээ нь сирийн арабуудыг араб хэл дээр сургалт явуулах сургуулийг санхүүжүүлэхгүй бас тийм сургуулиудын дипломыг хүлээн зөвшөөрөхгүй. Германы татвар төлөгчид тэгж хэсэг бүлэг иргэд нийгмээс тусдаа эрхлэх давуу эрх эдлэхийг зөвшөөрөхгүй. Бас тэд нарын хэл соёлыг хадгалах үүрэг хүлээхгүй. Иргэншлээ олгосон тэгээд л болоо. Өөрсдөө бусад герман иргэдийн адил ажиллаж амьдрах үүрэгтэй. Монгол улс яг үүнтэй адил бодлого баримтлах цаг нь болсон. Учир нь монголын хасагууд"үндэстэний цөөнх" биш. Тийм учраас жишээ нь Боловсролын яам Баян-Өлгий аймгийн хасаг хэл дээр сургалтаа явуулдаг бүх дунд сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ зарлах хэрэгтэй. Хуулиараа эрх нь бий. Энэ улсад боловсролын стандарт гэж бий. Хэн дуртай нь дурын хэл дээрээ сургалт явуулж диплом өгдөг байж таарахгүй. Төр засгаас олгодог санхүүжилтийг нь зогсоож болно. Гаднаас дэмждэг санхүүжилтийг нь хориглож болно.
Аливаа улсын иргэд үндэсийн аюулгүй байдал тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлын хувьд тусдаа өөр үнэт зүйлс, эрхэмлэх зүйлтэй байж таарахгүй. Монгол улсын иргэд үндсэн хуулинд заасан адилхан эрх үүрэгтэй. Хэл соёл, шашны ялгаа нь үндсэн хуулинд заасан эрх үүргийг биелүүлэхгүй байх шалтгаан бол биш.
Хэрэв хасагууд Оспаныг баатар гэж үзэж байвал Монгол улсын иргэн нь байх ёс зүйгүй төдийгүй хууль эрх зүйн хувьд иргэн байх эрхгүй. Учир нь үнэн ба логик цор ганц.
Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал бол халдашгүй дархан бөгөөд түүнд халдагч, аюул учруулагч хэнбугай ч монголчуудын дайсан мөн. Хэрэв тийм дайсныг "баатар" гэж үзэж байгаа бол салган тусгаарлагч-сепаратизм үзэл гаргагч, зандалчлах-террорист гэсэн ангилалд оруулж гэмт хэрэгтэн гэж үзэн хайр найргүй залхаан цээрлүүлэх бүх арга хэрэгслийг ашиглаж устгах ёстой.
Хэрэв хасагууд өөрсдийгөө Монгол улсын иргэн, энэ нийгмийн салшгүй хэсэг гэж үзэж байгаа бол нийтлэг үнэт зүйлс, итгэл үнэмшилтэй байх шаардлагатай. Энэ бол хамгийн анхан шатны шалгуур. Үгүй гэж үзэж байвал Монгол улсаас явж болно. Жишээ нь Казакстанд, Хятадын Шинжаанд, дуртай улсдаа явж болно.
Оросуудын Монголд барьж байгуулж өгсөн, хийж бvтээж тусалсан, бэлэглэсэн зvйлсийн жагсаалт
Дайнаас өмнө: 1920-иод оноос эхлэн Алтанбулагийн Булигаарын завод, Улсын хэвлэх үйлдвэр, Бага чадлын цахилгаан станц, Налайхын уурхайн шинэчлэл, Оёдлын үйлдвэр, Тоосгон завод, Пивоны завод, Ерөөгийн Модон завод, Хатгалын Ноос угаах фабрик, Улаанбаатарын Дулааны цахилгаан станц Аж үйлдвэрийн комбинат (арьс ширний үйлдвэр, нэхэх цех, гутал, цэмбэний фабрик бүхий), Сонгины Биокомбинатын өргөтгөл, Архангайн Био үйлдвэр, Улаанбаатарын Ноос угаах үйлдвэр, Цэмбэний фабрик, Чоно голын гянт болд, молибдений уурхай, Цэнхэр мандалын цагаан тугалганы үйлдвэр, Бүрэнцогт, Түмэнцогтын гянт болдын уурхай, баяжуулах фабрикуудыг барьжээ.
Дайны дараа: Улаанбаатарын цахилгаан станц, Налайхын уурхайн өргөтгөл, Шаазан ваарын үйлдвэр, Сүүний комбинат, Чихэр боовны үйлдвэр, Мах комбинат, Талхны завод болон Улаанбаатар, Сүхбаатар, Мөрөн, Булган, Өндөрхаан, Чойбалсан, Улаангомын Гурилын үйлдвэрүүд, мөн эдгээр бүх аймагт олон арван сангийн аж ахуй байгуулж, 3000 автомашин, 2500 трактор, 350 комбайн бэлэглэжээ. Мөн 700 гаруй мэргэжилтэн ажиллаж манай тариаланчдыг сургажээ.
1961-1965 онд Дарханы цахилгаан станц, Дархан-Шарын гол, Дархан-Сүхбаатарын цахилгаан шугам, Шарын голын уурхай, Улаанбаатарын Орон сууц үйлдвэрлэх комбинат, Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинат, Улаанбаатарын Талхны заводыг барьжээ.
1966-1970 онд Дархан хотыг байгуулав. Улаанбаатарын ахуйн үйлчилгээний шинэ төв, 1000 машины засвар хийх Авто засварын завод, Ховд, Улиастай хотод тус бүр 200 машин, 100 хөдөлгүүрт их засвар хийх Авто засварын газар барьж, Налайхын уурхайг шинэ малтагч комбайнаар хангав. Дархан-Улаанбаатарын өндөр хүчдэлийн шугам барьснаар эрчим хүчний анхны нэгдсэн системийг бүрдүүлжээ.
1969-1970 онд Чойбалсангийн Дулааны станц, Улаанбаатарын Оёдлын фабрик, Чойбалсан, Өлгий хотуудад Ноос угаах фабрик, Аж үйлдвэрийн комбинатын Эсгий, эсгий гутал болон Арьс, ширэн эдлэлийн фабрик, Сүхбаатарын Шүдэнзний үйлдвэр, Дарханы Хүнсний комбинатыг барьжээ.
1971-1975 онд Чойбалсангийн Хүнсний комбинат, Бэрхийн Жоншны уурхайн өргөтгөл, Толгойтын Алтны уурхай барьжээ.
БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойгоор Улаанбаатар, Дархан хотод жилд 210 мянган кв.метр хүч чадалтай Байшин үйлдвэрлэх хоёр комбинат болон бусад чухал объектыг бэлэг болгон манай улсад шилжүүлэв. Нийт 2000 гаруй охид хөвгүүд ТМС(Техник Мэргэжлийн Сургууль)-д суралцсан.
1976-1980 онд Эрдэнэт хотыг байгуулав. “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлж, УБ-ын III цахилгаан станц, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөл, УБ-Налайх-Багануурын цахилгаан дамжуулах шугам, Шарын голын уурхай, Адуунчулууны уурхайн өргөтгөл, атрын болон тэжээлийн иж бүрэн аж ахуйнууд, Салхит-Эрдэнэтийн төмөр зам, Дархан-Эрдэнэтийн засмал зам, Сэлэнгэ мөрнөөс ус татах шугам, манай улсыг ЗХУ-ын эрчим хүчний системтэй холбов.
1981-1985 онд УБ-ын IY цахилгаан станц, Багануурын уурхайн эхний ээлж, УБ-Дархан, Багануур-Чойрын болон аймгийн төв, хөдөө орон нутагт 1000 гаруй км урт өндөр хүчдэлийн шугам, УБ-ын III цахилгаан станцын өргөтгөл, Хөтөлийн цемент, шохойн иж бүрэн үйлдвэр, Улаанбаатар, Ховд, Мандалговь хотуудад тоосгоны үйлдвэр, Эрдэнэтийн Хивсний үйлдвэр, Улаанбаатарын Ээрмэлийн үйлдвэр, Сүлжмэлийн үйлдвэр, Эрдэнэтийн Хүнсний комбинат, Улаанбаатарын Талх, чихрийн комбинат, Модон эдлэл, Ханын мебель үйлдвэрлэх Мебелийн үйлдвэр, Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын өргөтгөл, Бор-Өндөрийн Хайлуур жоншны баяжуулах үйлдвэр, Зүүн цагаан дэлийн Хайлуур жоншны уурхай, Их-Алтатын Алтны уурхайн өргөтгөл, Улаанбаатар-Дархан, Эрдэнэт, Багануур, Хөтөл, Шарын голд 800 орчим мянган кв.м талбай бүхий орон сууц зэргийг барьж өгчээ. Манай 9 мянга гаруй ажилчин, ИТА(Инженер Техникийн Ажилтны) курс дадлага, сургалтанд хамрагдаж, 7,5 мянган залуус ТМС(Техник Мэргэжлийн Сургууль)-д суралцжээ.
1986-1990 онд Тэжээлийн аж ахуй 5, УБ-ын ІY цахилгаан станц, Дарханы цахилгаан станц, Шарын голын уурхайн өргөтгөл, УБ-ын ІІІ цахилгаан станцын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, Эрдэнэтийн Цахилгаан станц, Багануурын Цахилгаан станцын барилгын ажлыг эхэлж, 7 хотын төвлөрсөн уурын зуух, 35 квт-ын 1600 км, 110 квт-ын 900 км, 220 квт-ын 4000 орчим км цахилгаан дамжуулах шугам шинээр барьж, Багануурын уурхайг ашиглалтанд оруулав.
Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр, Дарханы Керамзитын үйлдвэр, Улаанбаатарын Тоосгоны завод, Цахилгаан, сантехникийн үйлдвэрийн өргөтгөл, Увсын Тоосгоны завод, Улаанбаатар болон Дарханы Угсармал орон сууцны трестийн ханын керамик бетон эдлэлийн цех, Барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварын газрыг барьжээ. Хамгийн сүүлд Багануурт хүүхдийн хувцасны, Зуунмодод ажлын хувцасны үйлдвэр барьж ашиглалтанд оруулах гэж байсан юм.
Эдгээрийн дээр соёл, шинжлэх ухаан, төмөр зам, авто болон агаарын тээвэр, зам харилцаа, шуудан холбооны сүлжээ, мал эмнэлэг, зоо техникийн албадууд, батлан хамгаалах болон хүчний байгууллагуудад үзүүлсэн тусламжийг тоолж баршгүй. Энд би асар олон сангийн аж ахуй, сүүний ферм, хүнсний үйлдвэрүүд, театр, соёлын ордон, сургууль, ясли, цэцэрлэг, эмнэлэг, телевиз, радио зэргийг “жижиг сажиг” гэж үзээд оруулаагүй болно.
Судлаач Д. Ганхуяг
Өвөрмонголчуудыг хятадууд хэрхэн номхруулсан бэ? /Аймшигт түүх!/
Өвөр Монголчуудаас1947 онд 12000 алагдав. 1957 онд 6000н хүн, 1968-1969 онуудад 45953 сүн алагдав.
Мөн 79 000 хүн тахир дутуу болов. 1970- 1990 онуудад 7000 хүн алагдав. 1991 онд шоронд 50 гаруй хүн, гэрийн хорионд 400 гаруй хүн байна. Дээрхи баримтаас өвөрлөгчид ХКН- д боолчлогдсон 45 жилийн турших үеэс хамгийн харамсалтай 1969 оныг бид бүхэн мэдэж болно.
Тэр үед монголоор хичээллэж байсан бүх их, дээд, дунд сургууль тараагдан монгол хэл, бичиг үсэг, зан заншил хэрэглэгдэх нь цаазтай, монголын зан заншил, түүх соёлын бүх ном бичгийг шатааж устгаж болох бүхнийг устгасан.Хятадаас монголчуудад тулгаж байсан фашист эрүү тамыг тоолж нэрлэхүйеэ бэрх.
Жишээ нь: хүний бүх биеэр цахилгаан гүйлгэх, аманд нь хүний ялгадас цутгах, хэл дээр нь зүү шивэх, үсэнд нь тос цутгах, шархыг нь маажих, цам цамнуулах, халуунаар хавсаргах, улайссан галын хажууд удаан зогсоох, эрхий хуруунаас нь дүүжлэх, амьдаар нь булах, үргэлжид зогсоох, халгай бургасаар гуядах, өдөр шөнөгүй хүлэх, модон орон дээр 4 мөчөөс нь татан хүлж гавлах, нүүрсний гал дээр бөхийлгөн шарах, залгаагаар ус уулгах, нүүрсний цог дээр хөл нүцгэн гүйлгэх, хүзүүнээс нь хүнд юм дүүжлэх, нүцгэлэн ус цутгаж гуядах, тахимд нь мод хавчуулан хэдэн хүн ээлжлэн гишгэх, эмэгтэй хүний бэлэг эрхтэнд цаасан буу тавих, том дээсээр бэлэг эрхтнийг шөргүүлэх хөрөөдөх, олон хүн хамтаар хүчиндэх, амьдаар нь гэдсийг нь гаргах, арьсыг нь өвчих, нүдийг нь ухах, чихийг нь огтлох, шүдийг нь сугалах, хурууг нь тайрах, толгойд нь хадаас хадах, эрэгтэй хүний бэлэг эрхтнийг огтлох, хумсыг нь сугалж авах зэрэг орчлонгийн бүх эрүүг амсуулан “Өвөр ардын нам”, “Дугуй нам”, “Залуусын нам”, “Нэгдмэл нам”, “Найрамдал нам”, “Соёл нам”, “Ардчилсан нам”, “Өвөр ардын эвсэл”, “Улаан булан нам”, “Тусгаар нам”, “Зүйтэй нам”, “Элсэн нам”, “Цэвэгжавын нам”, “Цогбадрахын нам”, “Бургасан нам”, “Архичин нам”, “Хүүхэнчүүд нам”, “Хомоол нам”, “Аргал нам”, “Чимэглэл нам” зэрэг зохиомол намд тулгаж монголчуудыг хядаж байжээ. ХКН Өвөр монголчуудыг юунд ингэтлээ хорсон алж хяддаг юм бэ гэвэл тэд монголчуудыг алж дуусчихвал урт цагаан хэрмээс хойших өргөн уудам нутгийг эзлэн эзэн Чингис Богд Тэмүүжиний монголын үрс садандаа өвлөсөн аваад баршгүй их баялгийг олоход оршино.…
Найзыгаа аварахаар үхэл рүү явсан түүх...
Нэгэн агуу түүх
1992-1993 оны үед л Орос оронд юм гэнэ. Чечены салан тусгаарлагч, хэт даврагчид нэг тулалдааны үеэр оросын армийн нэг шархадсан цэргийг олзолж аваад видео бичлэг хийн ар гэрийнхнээс нь 10000$ долоо хоногийн дотор авчрахгүй бол түүнийг ална гэж сүрдүүлжээ. Тэнд ажиллаж байсан францын сурвалжлагч тэр видео кассетыг ямар нэгэн аргаар тэр цэргийн нутагт-Приморский край (Приморийн край) хүргэжээ. Цэргийн аав ээж нь пенсиндаа гарсан хөгшин ядуухан улсууд байдаг байснаас ч тэр үү уг бичлэг дээр тэр олзлогдсон залуу цэрэг багын найздаа хандан «Серега туслаарай, авраарай!» гэж хэлсэн байжээ. Заа тэгээд л алсын тэр тосгоныхон бүгд цугларч мөнгө цуглуулан, колхозын дарга өвгөн албаны ганц хуучин «Нива» машиндаа бензин дүүргэж өгөөд л Серега найзад нь карманд нь бараг 6000$ болох рубль хийж өгөөд л замд нь үдэж дээ. Хаа холын Приморскийн тосгоноос Чечня хүртэл ойролцоогоор 13000 км замыг 7 хоногт амжиж туулах хэрэгтэй байдаг. Цугласан мөнгө нь хүрдэггүй байдаг. Машин нь замд эвдэрвэл яахав гээд л асуудал бэрхшээл дүүрэн замдаа Серега найз нь сэтгэл нь барзгар ч яаж ийгээд л багын найзаа аварна гээд л бор зүрхээрээ гарчээ. Энэ тухай мэдээ сурважлагыг тэр үеийн «Совершенно секретно» гэдэг том сонинд нийтэлжээ. Тэр доор нь л Орос даяар мэдэж, барьцаанд байгаа цэрэг-найзаа аврахаар яваа Серега-ын замд туслах аян түүний замын дагуу өрнөж, түүнийг дайрч өнгөрсөн хотуудад жирийн хүмүүс тосч уулзаж, их бага гэлтгүй мөнгө төгрөг нэмэрлэж, зарим нь канистртай бензин авчирч хийж өгч, бабушка нар пирожки(хуушуур) хийчихсэн зам дээр шөнө энд тэндгүй хулээж байсан гэдэг. Орос оронд тэр үед байдал хэцуу, дээрэмчид(рэкет)бүх хотуудаар дүүрэн байдаг байлаа. Тэд ганцаараа их мөнгөтэй Серега-г хаа явааг нь мэдэж байсан ч хэн нь ч түүнийг дээрэмдэх гэж оролдоогүйн ганц шалтгаан нь тэд түүнийг найзыгаа аврахаар явааг мэдэж байсантай холбоотой ажээ. Тэр «Я еду друга спасать» (Би найзыгаа аврахаар явж байна) гэж хэлэнгүүт л орос хүн болгоны доторх нандин утсыг хөндөж, бүх зам нь ногоон гэрэлтэй байдаг байсан гэж бичжээ. Нэг удаа шөнө замд нь 2 дугуй нь хагарч яалт ч үгүй зогсож байтал тэр хавийн «братки» буюу дээрэмчидийн бүлгийнхэн хүрээд иржээ. Серега ч одоо ингээд л өнгөрчээ гэж бодоод л айж байтал тэдний ахлагч нь «буу ай! Бид чиний түүхийг мэднэ. Чи найзынхаа телее яваа настоящий мужик (жинхэнэ найз-эр хүн). Бид чамд тусалнаа гээд өөрсдийн машинынхаа хоёр дугуйг тайлж өгөөд, нэг хайрцаг водка багажинд нь хийж өгөөд явуулж байсан гэдэг. Замд зогсдог ГАИ постын цагдаа нар бол ёстой ёслоод л өнгөрөөдөг байсан гэдэг. Тэгээд 7 хоног нь дуусч байхад Чечня-тай залгадаг оросын Минводы гэдэг газрын хавьцаа иржээ. Тэгээд Чечня-гийн нутаг руу орохын өмнөхөн тэндэхийн ГАИ-ын дарга хөгшин орос майор Серегад «одоо хүү минь цаашаа чи ганцаараа л явах болно. Болгоомжтой яваарай. Зогсож ердөө болохгүй шүү. Намар болж байна, ууланд хүйтэн байгаа даа. Үүнийг өмсөөд яв» гээд шинелээ тайлан (погон-той чигээр нь) өгч үджээ. Серега Чечня-гийн хил нэвтэрээд л тэрнийг ирж явааг тэндэхийнхэн хүртэл сайн мэдэж байгаад гайхан баярлажээ. Хэдийгээр очих хугацаа нь 2 хоног өнгөрсөн ч тэрээр «би очиж явна шүү» гэж ёстой тэндэхийн хүн болгонд шахуу хэлсээр явжээ. Чечня-гийн найзыг нь олзолж барьцаалсан дээрэмчид ч бас эр хүн шиг загнаж Серега-г ирэхийг нь хүлээж, ирэхэд нь авчирсан мөнгийг нь авалгүй найзыг нь суллаад хоёуланг нь хамт уулнаас буулгаж оросын цэргийн пост-ны хажууд орхиод явсан гэдэг.
Тэгж Серега багын найзаа аварч явахдаа «За друга»(Найзынхаа төлөө) гэдэг үг хүн болгонд хичнээн гүнзгий хүрдэг болохыг мэдэрсэн тухайгаа ярьжээ.
Нүд тайлсан хүний яриа (Орчин цагийн үлгэр)
Би Москва орохоор Улаанбаатараас галт тэргээр халамцуухан мордлоо. Улсын аварга малчин хүн гар хоосон, ганзага сул явбал муухай, яаж зүгээр явахав гэж бодоод хоёр авдар архитай гарав. Азаар хамт яваа улс маань гашуун нясуун юманд төсөө, архинд хал багатай хүмүүс байж. Хэдийгээр урилгаар, улсын зардлаар яваа боловч очих газар маань Орос гэж бодохлоор нэг их баярлаж хөөрсөнгүй. Би оросуудыг эртнээс сайн мэднэ. Намайг залуухан байхад 505-ын оросууд (хоригдлууд) манай нутагт чулуу хийж, бааюунд шохой шатаадаг байсан юм. Хаа дайралдсан газраа ус, тамхи гуйгаад салдаггүй хэцүү амьтад. Хурга, ишиг хулгайлаад шараад идчихнэ. Чөдөртэй морь хулгай хийгээд улаалаад унаад явчихна. Эм сүвтэй юм таарвал чавганцыг ч чавганц гэж цээрлэхгүй тун аюултай гайхлууд сан. Ямар ч чулуутай хатуу газрыг тарвага, зурам шиг л ухаад хаячихна. Онгон тахилгатай уул, овоог нураахаа ч юман чинээ тоохгүй. Айлын бурханы өмнө мандаасан зулнаас хүртэл тамхи асаадаг хэзээнээсээ жудаггүй хүмүүс. Би орсуудыг мэднээ. Эхнэрээсээ ч илүү, дэндүү сайн мэднэ. Зарах санаатай хэдэн тарваганы арьс авч явсан чинь гаалийнхан булаагаад авчихлаа. Улсын хилийн дээс алхмагц л би сэтгэлээр унав. Галт тэрэг түжигнээд л архи уугаад л байлаа. Хэл ам сайн мэдэх биш, ямар ах дүү, аав ээжийдээ айлчилж яваа биш гэж бодохоос архинаас өөр үнэнч нөхөр, замын хань үгүй болов. Догшин морин дээрээс унадаггүй хэрнээ вагоны орон дээр л гарвал өнхөрч унаад ер болдоггүй. Сүүлдээ бүр аргаа барахдаа дээлээ дэвсээд шалан дээр унтдаг боллоо. Олон хоног архи ууж согтуурсаар яваад толгой эргэчихсэн бололтой. Нэг сэрэхэд нар баруунаас мандаж, вагон урагшаа давхиж л явах, бүүр замаа алдах нь тэр. Босч ирээд шараа тайлсаар байтал баруун зүүн зүгийг байтугай өглөө, орой хоёрыг ялгахаа байлаа. Хамт яваа улсаасаа хаана явж байна вэ гэж хааяа нэг асуухад Сибирь, Сибирь гэх. Хаашаа л харвал чөтгөр төөрч үхмээр шивээ хар мод … Яасан барагддаггүй Сибирь вэ? Намайг газар мэдэхгүй болохоор нь хүмүүс доог тохуу хийж байна уу гэж бодохоос уур хүрч хэн хамаагүй орос, монголгүй агсам тавимаар санагдана. Хааяа галт тэрэг зогсохоор таньдаг, зүс үзсэн хүн таарч юун магад гэж бодоод цонхоор гадагш харвал нөгөө л түрүүчийн зогсоол дээр зогсч байан шонхор шар орос … бүр залхаж гүйцэв. Арга тасрахдаа ингэж Москва руу цөлөгдөхөө мэдсэнсэн бол яах гэж улсын аварга малчин болох гэж зүтгэв, үүний оронд нэгдлийн хэдэн малыг мөр сүүдэргүй болтол газрын нэг тараачихаад аймгийн шүүхийн үүдэнд чулуу няслаад сууж байсан бол ядаж ах дүүгийндээ очоод ганц аяга аагтай сүүтэй цай олоод уучихгүй юу гэж хүртэл саахартай хар цайнд голоо харлах бүр харамсана. Галт тэрэг гал гарсан юм шиг гуугчин давхина. Цонхон цаагуур Сибирийн ширэнгэ, шивээ хар мод, Оросын гацаа суурингууд жирэлзэн өнгөрнө. Вагоны шалан дээр согтуу бөмбөрсөөр байтал авгайн хийж өгсөн дөнгөж зүүнээсээ гарсан торгон дээлийн хээ бараг мэдэгдэхээ больж “Улсын аварга малчин”-ы тэмдэг аль эрт алга болжээ. Ханын толинд нүүрээ нэг харвал улсын аварга малчин гэхийн аргагүй хөгшин нохой шиг ус гүйлгэнэсэн нойтон нүдтэй, үс сахалдаа баригдаж зовхи хацар нь хавагнасан увайгүй хачин амьтан архи нэхэх нь холгүй өөдөөс ширтэж байлаа. Хэд хоног өнгөрснийг бүү мэд. Хоёр авдар архи дуусахын алдад үнэн ч юм уу, худлаа ч юм уу мөнөөхөн зорьж гарсан Москва хотын барааг амьд мэнд харав. Баруун зүүн зүг үл ялгарах, цас бороо хоёр холилдон орсон тэр их хотод очсон хойно миний барьж яваа модон хайрцагны гурван өргөстэй цоожийг оросууд ихэд сонирхон нээхэд бэрх эд байна гэж байгаа бололтой алган дээрээ дэнслэн үзэж толгой сэгсрэн шуугилдлаа. Биднийг “Орос-ий” (Россия) гэдэг өндөр зочид буудалд оруулав. Тэр буудал өндөр гэж тэнгэргүй. Оройг нь олж харъя гэвэл малгай унаж, толгой эргэмээр ойгүй өндөр. Дээшээ олон харвал шартсан хүн савж унамаар. Би хөл гараа хавчуулж эрэмдэг болчих вий гэж эмээх тул цахилгаан шатанд барагтай л суухгүй, явган шатаар явна. Есөн давхарт суудаг би өгсөж, уруудахдаа нэг удаа шатан дээр сууж тамхи татахгүй бол мэнгэр бөглөчих гээд зовооно. Анхны шөнө байшин өндөрдөж, байхуу шингэдээд нойр ер хүрсэнгүй. Архи ууж баймаажин арай гэж нэг юм үүр цайлгалаа. Өглөө хэлмэрч маань бидний хэдэн малчдыг дагуулан гуанзанд оруулав. Баахан дийз тавагтай юм овоолсон тавиурыг гуравхан хуруун дээрээ тавьсан орос хүүхэн өндөр өсгийтэй шаахайгаараа шал тачигнуулан жороолж ирээд л ширээ дүүрэн хоол тавьчихаад буцаж одов. Ямар ямар хоол авчирсан юм бол хэмээн сайтар болгоож харвал тэр дотор аваад үмхчихмээр юм тун цөөхөн ажээ. Усны хорхой, далайн ногоо, усанд чанасан цагаан будаа, хэдэн хэрчим талх гээд ам хөдөлгөх юм алга. Би талх идсэнээс тамхи татсан нь дээр, ногоо идсэнээс нохойн мах идвэл илүү гэж боддог хүн. Гэвч турж үхэлтэй биш. Таньдгаас тахианы хэдэн өндөг харагдаж байна. Том гарын гучин бууз иддэг эр хүнд хоёр гуравхан өндөг юу болох вэ. Нэгийг авч үмхчихээд тачигнуулж байсан чинь манай хэлмэрч “Та яагаад өндгийг хальстай нь идэж байгаа юм бэ” хэмээн зэмлэх аястай муухай харж байна. Би хэллээ. “Хэлмэрч минь өндгийг хальстай нь идвэл арай зажлууртай болов уу гэж бодсон юм” гэвэл тэр харин нэг муухан инээх аядаж “Нутагт очсон хойноо намаас арга хэмжээ авна шүү” гэлээ. Гэвч түүнээс хойш Оросоос ирэн иртлээ өндгийг дандаа хальстай нь иддэг байлаа. Өндөг яах вэ юу ч биш. Хоохий билүү, хоопий билүү нэг бузартай хар цай бий. Хоёрхон данх уухад л зүрх дэлсээд унтуулахгүй зовоочихно. Мань мэтийн улс орос эхнэрийн гарын цайг удаан уувал амархан нүд аних янзтай юм билээ, бурхан минь. Муу гэрээ санасан гэж жигтэйхэн. Шөнө дугхийв үү, үгүй юү зүүдэнд нутаг ус цэнхэртээд явчихна. Өглөө сэрэхэд дэр нойтон байх нь ичмээр. Нас ахиж, зовлон үзсэн тулдаа л орондоо шээлгүй ирсэн. Нэг өдөр цай холдож толгой эргээд байхаар нь ганц “дугуй булант” авч өөрийнхөө гараар цай хийж ууя гэж санаад дэлгүүр рүү сэмхэн гараад ганцаараа алхчихсан чинь төөрөөд буцаж буудлаа олдоггүй. Халууцаж ядарсандаа дээлээ сугалдаргалчихаад алхжээ явсан чинь нэг жижигхэн дэлгүүрт олон хүн оочирлон зогсож байна. Олон рүн зогссоныг бодоход энд цай лав бий биз гэж санаад мөнөөх урт оочирын ард очоод зогслоо. Хөлөө эцтэл зогсч зогсч дэлгүүрт арай ядан ороод мөнгөө гаргатал юун цайтай манатай. Худалдагч нь бололтой нэг хар хувцастай, сахалтай орос үхчихсэн тэрийгээд хэвтэж байдаг байгаа. Цайнаас өөр юм бодох зав ухаангүй явсан миний айсан, сэжиглэснийг хэлээд яахав. Тэгж би санаандгүй явж байгаад Лениний “мазаалайг” үзчихсэн юм. Үхсэн хүний хүүр үзэж балмагдаад “дугуй булант” эрж явснаа ч мартчихаж. Ийнхүү их хотод орж гараад нааш цааш цуваад байгаа харагдав. Өлсч явсан тул цай олддоггүй юм бол хоол идье, гуанз байж юун магад гэж бодоод явчихсан чинь бөөн адгуус амьтад … Миний архи уух болгондоо хар даран зүүдэлдэг нөгөө аймшигт араатнууд … Олон хоног нанчид зооглоод архины цагаан солио тусч байгаа юм болов уу гэж санаад дээш харсан чинь тэнгэрт нар, газарт сүүдэр минь харагдаж байнаа хөөрхий. Гутлаа суга татаад газар гишгэж үзвэл бас мөр байна. Ямар ч байтугай солиороогүй юм байна гэдгээ ухаарч сэтгэл бага зэрэг амсхийх сацуу хажуу тийшээ харсан чинь манай муу эхнэрээс өөрцгүй нойрмог нүдтэй харвингаа дааж ядсан нэг бүдүүн амьтан усан дотор эвшээлгээд хэвтэж байх нь тэр. Эхнэртэй минь адилхан энэ хөөрхөн гайхал хаа газрын ямар амьтны үр сад юм бол хөөрхий хэмээн сэтгэл уяран тамхи татаж суутал гэнэт нэг хүн мөрөн дээр гараа тавих шиг боллоо. Цочин харвал нэг сайхан ширээ хүрэн ат намайг монгол хүн байна гэдгийг таньсан бололтой үнэрлэн зогсч байлаа. Харь газар хэл нэвтрэхгүй олон оросын дунд ганцаардаж явсан миний бие монгол тэмээ үзээд нутгийнхаа хүнтэй уулзсан лугаа адил өөрийн эрхгүй нулимс унагаалаа. Нэгэнт буусан буудлаа олохгүйгээс хойш хаа явахав. Зан араншинг нь мэддэгээр нь энэ тэмээний хажууд л хоноё гэсэн шүү юм бодож дээшээ хараад хэвтэж байтал шүгэл гэнэт тасхийж цагдаа хүрээд ирлээ. Хөлөө хавсран зогсоод ёслон илтгэх тэр цагдаагийн амнаас миний мэдэх ганц ч гарсангүй. Гэтэл нөгөө цагдаа миний араар тойрч бүсэнд хавчуулсан хэт, хутгыг шохоорхонгуй харснаа аваад аль гэж байгаа бололтой гараа сарвайлаа. Сонирхоод үзэх гэсэн юм байлгүй гэж бодоод хутгаа хуйнаас нь сугалтал мань эр харин миний гар луу гялсхийтэл өшиглөснөө намайг тас тэврээд авлаа. Цагдаа гэж санасан чинь дээрэмчин байх нь. Миний дархан ташаанд өөрөө гүйгээд ороод ирсэн чам шиг муу сахалтай шар чөтгөр байтугай нас, шүд гүйцсэн эмнэг, азарга тэсдэггүй юм гэсэн ааглуу бодол толгойд гялхийх сацуу омог огшоод тонгорчихсон чинь чулуун шалан дээр нөгөөх маань ар дагзаараа тас саваад унах нь тэр. Ач тач ноцолдож байж мөнөөх их санаатай эрийг түрүүлгий нь харуулан унагаад бүснийхээ үзүүрээр гарыг нь ард нь хүлж байтал бөөн цагдаа нар гүйлдэн ирж намайг тал талаас нүдэж гарлаа. “Та нар яаж байна. Би Монгол улсын сайн малчин, Алтанширээгийн Аюурзана байна” гэж хэдэнтээ учирлан хашгираад ч нэмэр болсонгүй. Олны хүчинд автан баривчлагдаж цагдаагийн газар хүргэгдэв. Гэтэл харин дарга нь учир мэдэх тохитой хүн таарч паспортыг үзээд буудалд маань хүргэж өгч билээ. “Орос-ий” гэж хашгираад байхад ухаардаггүй энэ оросууд хэлээ мэддэггүй хачин улс шүү гэж өгүүлснээ Аюурзана гуай аль эрт унтарсан тамхиа асаалаа.
- Та тэгээд авгайдаа гадаадаас юу авчирч өгөв дөө гэвэл тэрээр:
- Юу ч авчраагүй ээ. Архагтай зовлогоо л арай чүү чирч ирсэн. Тэндхийн дэлгүүрт санхюу гөлөм, хулсан ташуур байдаггүй юм. Өөрийн унаатай явсансан бол хэдэн аятайхан дөчийн бидон харагдаж байна лээ. Харин амьтны хүрээлэнд нүднээсээ бөөн бөөн нулимс унаган зогссон нөгөө муу тэмээг л одоо болтол өрөвдөөд байдаг юм. Хол явж дэмий юм үзэх дэмий юм билээ. Хожмын өдөр сэтгэлийн там ...
Догмид Балжир
Бээжин, Тяньжиньд хамгийн ойрхон “их элсэн сав газар”-ыг цөлжилтөөс ангижруулж буй тухай тэмдэглэл
Нэгэн цагт хэдэн мянган километр газрыг хамран их элс манхан нүүдэллэдэг байлаа.
Эргэн тойрноо ажиглан харахад тэр уудам элсэн манхан дунд хэдхэн ширхэг мод, өвс л үзэгддэг байв.
Товчхондоо, энд зүгээр л элснээс өөр юу ч байгаагүй гэхэд болно.
Бээжин болон Тяньжинь хотыг хамарсан Хятадын хойд нутаг одоогоос 20 жилийн өмнө байнга элсэн шуурганд дарагддаг байсан юм.
Энэ их элсийг монголооор “Хулан шарга даага”-ны элсэн сав газар гэж нэрийддэг бөгөөд Бээжингээс ердөө 180 км зайтай. Энэ нь Бээжин-Тяньжинийн бүс нутагт “хамгийн ойрхон элсэн  сав газар” гэгддэг.
Экологийн доройтолтой тэмцэхийн тулд БНХАУ 20 жилийн турш байгаль орчныг хамгаалах томоохон цуврал төслүүдийг хэрэгжүүлсэн.
Тухайн бүс нутгийн нөхцөл байдлаас хамаараад бэлчээр хашаалах, бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх, бэлчээр сэлгэх болон сэлгэн малжих зэрэг хамгаалалтын олон аргыг хэрэгжүүлсний дүнд “хулан шарга даага”-ыг аажмаар “номхотгож”, элсээр бүрхэгдсэн хөндийн ойролцоогоор 41 хувийг ногооруулж чаджээ.
Өмнө нь “элсэн дундаас ногоо олж харах” гэж зүддэг байсан бол одоо “ногоон дундаас элс бараг харагдахаа больсон” бөгөөд Хятадын хойд нутгийн экологийн аюулгүй байдал улам бат бөх болсоор байна.
Бэлчээрийг хашаалж, бэлчээрт хориг тавьснаар байгаль экологи сэргэсэн нь
Зуны эхээр сэтгүүлч бид “Хулан шарга даага”-ны элсэн  сав газрын гүнд очсон юм.  Тэнд ургасан сийрэгхэн хэдэн уд мод болон бусад мод нь яг л нуурын мандалд туссан дүрсийг тосон будгаар буулгасан юм шиг харагдаж байлаа.
“Урьд өмнө нь хашаа, амбаарын ихэнх хэсэг нь элсэнд дарагдаж, бэлчээр ноцтой доройтож, мал тэжээхийн аргагүй байдаг байсан. Харин одоо өвс ургамлын гарц нэмэгдэж, элсээр шуурах нь багассан” гэж Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны Нарт сумын Гогостой гацааны малчин Хасбаатар ярив.
Дээд талынх нь XX  зууны сүүл үеийн Өвөр Монголын Шилийн гол аймгийн Долоннуур шянийн “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын оршин суугчдын зураг. (Архивын зураг).
Доод талынх нь Өвөр Монголын Шилийн гол аймгийн   Шулуун хөх хошууны Нарт   сумын   Гогостой гацааны   ойролцоох   “Хулан   шарга   даага”-ны   элсэн   сав   газрын цөлжилтөөс ангижирсан хэсэг. (2020  оны 6 дугаар сарын 6-нд дроноор авсан зураг.  Синьхуа/Пэн Юань).
“Хулан шарга даага” бол Хятад улсын таван томоохон элсэрхэг газрын нэг. Тус газар нь Өвөр Монголын Шилийн гол аймгийн есөн хошуу, шянь, хот болон Улаан хад хотын Хишигтэн хошууны нутаг дэвсгэрийн 3.8 сая гаруй га талбайг хамардаг юм.
2000 оноос өмнө цаг уурын өөрчлөлт болон хүний хүчин зүйлс зэргээс шалгаалан “Хулан шарга даага”-ны экологи эрс доройтож, элс болон шороон шуурга зэрэг байгалийн гамшгууд Хятадын хойд нутагт удаа дараалан нүүрлэж байсан юм. Тухайлбал, 2000 оны хавар Бээжин болон Тяньжинийг 10 гаруй удаа элсэн шуурга дайрсан билээ.
Өдрөөс өдөрт гүнзгийрсээр байсан экологийн доройтолтой тэмцэхийн тулд Хятад улс “Хулан шарга даага”-ны элсэн сав газарт Бээжин-Тяньжинийн элсэн шуурганы эх үүсвэрийг хянах төсөл, элсний эх үүсвэрийн менежмент, зүлэгжүүлэлт болон тариалангийн талбайг ойжуулах зэрэг экологи хамгаалалтын томоохон цуврал төслүүдийг 2000 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
“Хулан шарга даага” нь Бээжин-Тяньжинийн элсэн шуурганы эх үүсвэрийг хянах төслийг хэрэгжүүлэх үндэс суурь нь болсон юм.
Өвөр   Монголын Шилийн гол аймгийн Шулуун хөх  хошууны  Нарт сумын Гогостой гацааны ойролцоох “Хулан шарга даага”-ны элсэн сав газар цөлжилтөөс ангижирсан хэсэг. (2020 оны 6 дугаар сарын 6-нд дроноор авсан зураг. Синьхуа/Пэн Юань).
Эдгээр томоохон төслийн хэрэгжилтэд үндэслэн Өвөр Монгол нь байгаль орчноо хайрлан хамгаалах, хууль тогтоомжид нийцүүлэхийг “шидэт зэвсэг" болгож, экологийг шинжлэх ухааны аргаар хамгаалж, сэргээсээр байна.
“Бид малын бэлчээрийг хашаалах, малжихыг хориглосноор байгаль экологийг нөхөн сэргээж чадсан” гэж Шилийн гол аймгийн орлогч дарга Хоу Жиминь хэлэв.
Бэлчээрийн хориг тавих гэдэг нь тухайн нутагт дор хаяж нэг жил мал бэлчээхийг хориглох замаар байгаль экологийг нөхөн сэргээх арга юм. Мал оруулахгүйн тулд тухайн газрыг тойруулан хашаа татдаг.
20 жилийн өмнөөс бэлчээрийн хоригийг хэрэгжүүлж эхэлснээр урьд нь байнга л салхитай, элсэн шуургатай байдаг байсан “Хулан шарга даага”-ны элсэн сав газар өдгөө “ногоон бүрхүүл”-тэй  байх болжээ.
Бидний хэдэн сэтгүүлч  энэ элсэн сав газрын баруун захад орших Сөнөд зүүн хошуунаас эхлэн Авга хошуу, Шилийн хот, Шулуун хөх хошуу, Долоннуур шянь болон Хишигтэн хошуугаар дамжин зүүн тийш хөндлөн гулд явсан юм. Ингэхэд элсэн сав газрын ихэнх хэсгийг тойруулан хашаа татсан байсан бөгөөд торон хашаан дотор мод, өвс ургамал “жаргалтайгаар” ургаж байлаа.
“Хулан шарга даага”-ны өмнөд хэсэгт орших Шулуун хөх хошуу хашаа татах, бэлчээрийн хориг тавих зэрэг экологийн менежментийн аргуудыг хэрэгжүүлснээр өвс ногоо, зэрлэг цэцэгс ургаж, элсний нуранги үүсэх нь жилээс жилд багассаар байна.
Сүүлийн 20 жилийн хугацаанд Шулуун хөх хошуу нь бэлчээрийг хашаалах, бэлчээрийн хориг тавих зэргээр цөлжилттэй тэмцэх цогц менежментийг бараг 333 мянга гаруй га газарт буюу тус хошууны нутаг дэвсгэр дэх цөлжсөн газрын 40 орчим хувьд нь хэрэгжүүлжээ.
“Урьд нь бэлчээр ихээхэн цөлжиж, мал идэх өвсгүй байдаг байсан учир бид жил бүр л их хэмжээний малын тэжээл худалдаж авахаас өөр аргагүйд хүрдэг байсан” гэж Сөнөд баруун хошууны Эрээннуур сумын Түмэн гацааны малчин Жамсуу ярьсан юм.
Тэрбээр 2010 онд 300 хонио худалдан 267 га бэлчээрийг тойруулан хашаа татжээ.
10 жилийн дараа Жамсуугийн бэлчээрийн талбайд цөлжилт үгүй болж, өвс ургамал нягт шигүү ургах болсон байна.
“Бэлчээрт ч амралт хэрэгтэй. Ихээхэн доройтсон газруудын экологийг сэргээх “ганц арга” бол хашаалах юм” гэж тэрбээр ярьсан билээ.
Бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх, бэлчээр сэлгэх, сэлгэн малжих бодлого
Өдгөө “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын багагүй хэсэг цөлжилтөөс ангижирч, ногоорсон хэдий ч тэнд мал харагдах нь “өдрийн од шиг” ховор аж.
“Байгаль экологийг нөхөн сэргээх нь үнэхээр амаргүй ажил. Малчид бид малаа өсгөх нь байгальд тийм ч сайн хэрэг биш” гэж Шилийн хотын Булган сумын Баяннуур гацааны малчин Жу Баожун ярив.
“Хулан шарга даага”-ны элсэн сав газарт сурвалжилгаар очиход нутгийн иргэд болон албаны хүмүүс байгаль экологийг сэргээх бодлогуудыг дурдсан нь бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх, бэлчээр сэлгэх, сэлгэн малжих аргууд байсан юм.
Шилийн гол аймгийн Хөдөө аж ахуй ба мал аж ахуйн газрын орлогч захирал Лю Дэбао хэлэхдээ “Бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх гэдэг нь малчдын бэлчээрийн талбайн хэмжээг тооцоолох замаар малын тоо толгойг тооцоолох арга юм” гэв.
Малчин Жу Баожунынх “Хулан шарга даага”-ны элсэн сав газарт 130 гаруй  га бэлчээрийн газартай.
Тэдний эзэмшлийн бэлчээрийн газар нь 2010 онд бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэх бүс нутагт багтжээ.
Тухайн үед тооцоолсноор, 2.3 га газарт 1 хонь ногдож байсан бөгөөд 130 гаруй га бэлчээрт 57 хонь өсгөх боломжтой байв.
Малчдын орлогод сөргөөр нөлөөлөхгүйн тулд 0.07 га бэлчээр тутамд 3.45 юанийн татаасыг төрөөс олгодог аж.
Жу Баожун өрхийн орлогын талаарх тооцооллоо танилцуулахдаа “Нэг хонины үнийг 700 юаниар тооцвол 57 хониноос олох нийт орлого ойролцоогоор 40 мянган юань болж байна. Бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх бодлогын хүрээнд төрөөс олгож буй татаас 7000 орчим юань. Ингэснээр манай жилийн орлого 47 мянган орчим юань болж байна” гэв.
“Бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх бодлогын дагуу бид хонь малаа өсгөж байгаа бөгөөд төр засгаас бэлчээрийг нөхөн сэргээхэд татаас олгож байна. Ингэснээр бэлчээр сэргэж,  малын тэжээл худалдан авахад зарцуулдаг зардал буурч, амьдрах орчин сайжирч байгаа юм. Иймд малчид бид төр засгаас хэрэгжүүлж буй бодлогуудыг ихээхэн дэмжиж байгаа” гэж тэрбээр ярьсан юм.
Одоогоор “Хулан шарга даага”-ны элсэн хөндийд бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх бодлого хэрэгжүүлсэн газрын хэмжээ нь 2.3 сая гаруй га байна.
Тухайн бүс нутагт бэлчээр сэлгэх, сэлгэн малжих бодлогуудыг хэрэгжүүлж байгаа аж.
Шилийн гол аймгийн Ой шугуй, тал нутагт хяналт тавих газрын дарга Буянгийн хэлснээр, бэлчээр сэлгэх гэдэг нь жилийн тодорхой хугацаанд тухайн бэлчээрийг ашиглахыг хориглох арга хэмжээ бол сэлгэн малжих гэдэг нь өөрийн эзэмшлийн бэлчээрийн талбайгаа тодорхой хэдэн хэсэгт хуваагаад, тэдгээртээ улирлын чанартайгаар малаа ээлжлэн бэлчээхийг хэлдэг байна.
Өвөр Монголын Шилийн гол аймгийн Долоннуур шянь дахь хайлаар нарсан ой. (2020 оны 6 дугаар сарын 7-нд дроноор авсан зураг. Синьхуа/Пэн Юань）
“Хулан шарга даага”-ны элсэн сав газрын бэлчээрийн даац тэнцвэржүүлэх бодлого хэрэгжиж буй бүсэд жил бүрийн 4-5 дугаар сард мал бэлчээхийг хориглодог.
Тухайн орон нутгийн засаг захиргаанаас хэрэгжүүлж буй хаврын улиралд мал бэлчээхийг хориглох,  бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх бодлогыг дагаж мөрдөж буй тариаланчид болон малчдад хоригт хамрагдсан 0.07 га талбай тутамд нь 0.75 юанийн татаас олгодог гэнэ.
Албаны хүмүүсийн хэлснээр, Шилийн гол аймагт хаврын улиралд мал бэлчээхийг хориглосон газрын өвс ургамлын гарц нь энэ онд өнгөрсөн оныхоос 0.5 хувиар илүү, өвс ургамлын өндөр нь 1.4 см-ээр өндөр байна.
Авга хошууны Билгүүдэй балгасны Сайхантүмэн гацааны малчин Машбатынх 1300 гаруй га бэлчээрийн газартай бөгөөд 70 гаруй үхэр, 300 гаруй хоньтой.
Машбатынх өнгөрсөн өвөл 140 тонн тэжээл худалдан авч, мал төллөлтөөс нэг сарын өмнө үхэр, хонио саравчинд тэжээн хаврын бэлчээрийн хоригийг дагаж мөрджээ. Мөн тэднийх сэлгэн малжих аргыг хэрэгжүүлсэн байна.
Машбат бэлчээрийн газраа дөрвөн хэсэгт хувааж, хоёрт нь зундаа, нөгөө хоёр бэлчээртээ намар болон өвөл малаа сэлгэж бэлчээдэг ажээ.
“Энэ аргаар мал тэжээх их зүгээр. Бэлчээр ч амарч, нөхөн сэргэдэг” гэж малчин Машбат ярьсан юм.
Цөлжилттэй тэмцсэнээр ядуурлаас ангижирсан нь
Хайлаар нарс, гүйлс, улиас зэргээс бүрдсэн өтгөн ой шугуй бүхий энэ газарт урьд нь битүү элс, цөлжилт нүүрлэсэн байсан гэх ямар ч ул мөр алга. Сүндэрлэн харагдах үзэмж төгс модод нь “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын өмнөд хэсэгт орших Долоннуур шянийг улам үзэсгэлэнтэй харагдуулна.
2020 оны 6 дугаар сарын 7-нд Өвөр Монголын Шилийн гол аймгийн Долоннуур шянийн тариачин Зя Зяньфэн (баруун гар талынх нь) өөрийн эзэмшлийн   хайлаар   нарсны   суулгац   үрслүүрийн  талбайдаа   ургацаа шалгаж буй нь.
(Синьхуа/Пэн Юань)
Долоннуур шянийн тариаланч Зя Зяньфэн 330 гаруй га хоосон толгодод хайлаар нарс тарьж эхэлсэн бөгөөд өдгөө нэг сая мод тариад байгаа аж.
“Өмнө нь би өөрийн эзэмшлийн ууландаа хонь өсгөж үржүүлдэг байсан. 2000 оноос өмнө экологийн доройтол улам гүнзгийрч, өдөр бүр л элс шороон шуурга болдог байсан” гэж Зя Зяньфэн ярив.
Тэрбээр цааш нь ярихдаа “Тийм хүнд хэцүү нөхцөлд хэдэн хониороо амьжиргаагаа залгуулах амаргүй байсан учир манайх хонио худалдаад, мод тарьж эхэлсэн” гэлээ. Өдгөө тэднийх ойжуулалтаар мэргэшсэн өрх болж, суулгац үрслүүрээ худалдаж борлуулснаар жилдээ хэдэн сая юанийн орлого олдог болжээ.
“Хулан шарга даага”-ны элсэн сав газар нь 200 мянга гаруй  оршин суугч бүхий 11 хошуу, шянь болон хотын нутаг дэвсгэрийг хамардаг билээ. Тэдгээрийн дийлэнх нь мал аж ахуй эрхэлдэг бөгөөд энэ сав газарт 2.4 сая орчим мал байна.
Үйлдвэрлэл, амьдрал болоод экологи хамгаалал хоорондын зөрчилдөөнийг шийдвэрлэх нь цөлжилттэй тэмцэх явцад тулгардаг хамгийн хэцүү асуудал юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд орон нутгийн түвшинд экологид ээлтэй бүтээн байгуулалт өрнүүлж, эко-аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх буюу экологи хамгаалал болон аж үйлдвэрийн хөгжлийг уялдуулах, цөлжилттэй тэмцэх болон ядуурлыг бууруулах чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргажээ. Түүнчлэн элстэй, цөлжсөн газруудад аж үйлдвэрлэлийг оновчтойгоор хөгжүүлэх, үйлдвэрлэл болон үйл ажиллагааны горимыг зохистойгоор тохируулах хүчин чармайлтыг эрчимжүүлснээр үйлдвэрлэл, ард иргэдийн аж амьдрал болоод байгаль экологийн  чиглэлээрх бүтээн байгуулалт аль аль талдаа харилцан ашигтайгаар шийдвэрлэгджээ.
Дээд   талынх   нь   Өвөр   Монголын   Шилийн   гол   аймгийн   Долоннуур шянийн   нутаг   дэвсгэрт   хамаарах   “Хулан   шарга   даага”-ны   элсэн   сав газрын  XX  зууны сүүл үеийн байдал.  (Архивын зураг).
Доод талынх нь Өвөр Монголын Шилийн гол аймгийн Долоннуур шянь дахь 66  мянга гаруй га хайлаар нарсан ой . (2020 оны 6 дугаар сарын 7-нд дроноор авсан зураг. Синьхуа/Пэн Юань)
Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны Сангийн далай балгасны малчин Авирмид “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын төв хэсгээр нутагладаг.
Бэлчээрийн даац хэтэрсний улмаас түүний эзэмшлийн 64 га бэлчээр ихээхэн цөлжиж байжээ. Бэлчээр нь элсэнд дарагдаж, цөлжих болсноор Авирмид 1996 онд 400 гаруй хонио худалдан борлуулж, оронд нь 10 гаруй үхэр худалдан авч, үхрээ саравчинд тэжээхийн хажуугаар бэлчээрээ сэргээхээр ажиллаж эхэлжээ.
Өдгөө тэднийх сайжруулсан Симменталь үүлдрийн 36 үхэртэй бөгөөд төлийг нь худалдан борлуулснаар жилдээ 300 мянга орчим юанийн орлого олдог аж. Ингэснээр хэдэн зуун га бэлчээрээ цөлжилтөөс ангижруулж, сэргээжээ.
Байгаль экологийг нөхөн сэргээх, аж үйлдвэрийг хөгжүүлэх, цөлжилт болон ядууралтай тэмцэх хүчин чармайлтуудыг нягт уялдуулж, нэгтгэсний дүнд “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын 25 мянган ядуу тариачин болон малчин ядуурлаас ангижирч, чинээлэг амьдрах болсон байна.
20 жилийн хүчин чармайлтын үр дүнд “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын экологи эрс сайжирч, ойн аж ахуй, өвсний аж үйлдвэр, үхрийн аж ахуй болон аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, тариаланчид болон малчдын үйлдвэрлэл болоод аж амьдрал баталгаатай болж, байгаль экологийг сэргээх ажил ихээхэн амжилтад хүрчээ.
Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээс үзэхэд, “Хулан шарга даага”-ны элсэн сав газрын ойн бүрхүүлийн хэмжээ 2004 онд 13.05 хувьтай байсан бол 2017 он гэхэд 23.35 хувь болж нэмэгджээ. Мөн 2018 онд тус элсэн сав газрын 41 хувь нь өвс ургамлаар бүрхэгдсэн байсан нь 2001 оныхоос даруй найман нэгж хувиар өссөн үзүүлэлт юм.
(Тэмдэглэлийг бичсэн:  “Синьхуа” агентлагийн сэтгүүлч Дин Мин, Жан Хунхэ, Юй Зя, Халина.
Тэмдэглэлийг орчуулсан: “Синьхуа” агентлагийн сэтгүүлч Г.Доржханд, У.Суръяа )