Түүхт хүмүүс - www.Choibalsan.mn
МЗХ залуучууд хөгжлийн “Түдэв танхим” байгуулна
Өнөөдөр Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Зууны манлай сэтгүүлч, эрдэмтэн судлаач, зохиолч, залуучуудын байгууллагыг үндэслэгчдийн нэг,соён гэгээрүүлэгч, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Түдэв агсны дурсгалыг хүндэтгэх өдөр.
Энэ өдрийг тохиолдуулан Л.Түдэв агсаны хөшөө дурсгалыг Монголын Залуучуудын Холбооны хоймортоо заллаа. Энэ нь Монголд залуучуудын байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойгоо угтан хийж буй ажлуудынх нь нэг бөгөөд Л.Түдэв агсны гуайн нэрэмжит Монголын хамгийн том цахим номын сан болон залуучуудын хөгжлийн танхимыг холбоондоо нээхээр ажиллаж байгаа аж.
Л.Түдэв агсан МХЗЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Хүүхэд залуучуудын хэвлэлийн редакцийн удирдагчаар ажиллаж, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толийг санаачлан гаргасан соён гэгээрүүлэгч, МХЗЭ-ийн алдартай удирдагчдын нэг.
Тиймээс МЗХ түүний бүтээл, алдар гавъяаг залуучууддаа таниулан, сурталчлах, суралцах, өвлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар ийнхүү хөшөөг нь заллаа. Хөшөөний нээлтэд МХЗЭ-ийн ахмадууд, Монголын зохиолчдын хороо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн төлөөллүүд оролцож, МХЗЭ-ийн Ахмад ажилтнуудын холбооны гүйцэтгэх захирал С.Батмягмар, Монголын зохиолчдын эвлэлийн төлөөлөл зохиолч, яруу найрагч Н.Пүрэв, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, Үнэн сонины ахмад сэтгүүлч Н.Бөхдамбий нар баяр хүргэн үг хэллээ.
Дорнод аймгийн Гэрэл зурагчдын холбоог үүсгэн байгуулагч Б.Батцэрэн бурхны оронд дэвшлээ
Дорнод аймгийн Гэрэл зурагчдын холбоог үүсгэн байгуулагч, Хүндэт тэргүүн Базарсадын БАТЦЭРЭН өвчний улмаас таалал төгслөө. Б.Батцэрэн 40 гаруй жил Дорнод аймгийн гэрэл зургийг архив бий болгон хөгжүүлсэн билээ. Түүний үйл хэргийн үргэлжлүүлэн, сэтгэл зүрхэндээ үүрд санан дурсах болно.
Гэр бүл үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
ДОРНОД АЙМГИЙН ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН ХОЛБОО
Л.Түдэв: Өөртөө өлсгөлөн зарлацгаая
Өрнөдийнхөн улс төрчид, эрх
мэдэлтэнгүүдийнхээ болон тэдний бодлогын эсрэг тэмцэхдээ өлсгөлөн
зарладаг” нэгэн аргыг хэрэглэдэг болсон. Тэрнээс нь айгаад "өлсөгчид”
үхчихэж магадгүй гэж эрх баригчид ямар нэгэн буулт хийх юмуу, тодорхой
арга хэмжээ авдаг болсон.
Гэвч
сүүлийн үед энэ нь моодноос бараг гараад байгаа. Тэнд юмыг моодноос
гарах үед нь Монголчууд өлгөн авч яг хуулбарлан дуурайдаг зуршлаараа
хориод жилийн тэртээд "Монгол сурагчид нь өлсгөлөн зарлаж, төр
засгийнхаа ордонгийн өмнө Сүхбаатарынхаа талбай дээр өлсгөлөн зарлаад”
хэвтэцгээсэн.
Түүнээс нь хирдхийн
бишүүрхсэн нам, төрийн хэдэн удирдагч нар санд мэнд "бүрэн
бүрэлдэхүүнээрээ” огцорсон билээ. Тэгээд л тэрхүү өлсөгчдийн нилээд нь
төр засгийн удирдлагын өндөрлөгт гарч чадсан. Зарим нь бүр баатар цол
авч, улсынхаа нийслэлийн засаг дарга болсон.
Харин
сүүлийн үед нэгэн ерөнхийлөгч нь өөрийн дураар хуурай өлсгөлөн зарлаж,
өөрийгөө хэргээс мултлах гэж мөрөөдсөн боловч "өөрөө өөртөө өвчин” өргөж
аваад бие нь чилээрхэж, гадаадад эмчпүүлэхээр явахаас аргагүй болсон
улс төрийн өлсгөлөн гэдэг моод Монголоор төгсөх бололтой.
Гэвч
"өлсгөлөнг өргөн хүрээтэй зарлацгаая” гэж уриалахаас аргагүй нөхцөл
байдал сүүлийн хориод жилд бий боллоо. Тэрхүү хүнд нөхцөл байдлын хор
хохирлыг хүн бүр "эрх мэдэлтэн, баячууд ч адил” амсаж, амь нас
богиносож, эрүүл мэнд суларсаар байна.
Түүнийг
ямар ч том түшмэл, ямар ч их эрхтэн дархтан өөрчилж чадашгүйнэ ээ.
Үүнийг "утаанд утуулж, хоолонд хордсоор” буй Улаанбаатарынхан цөмөөрөө
мэдэрч байгаа. Үүний эсрэг л "өлсгөлөн” зарлацгаая! Манай улсын хүн амын
талаас илүү хувийг нийслэл Улаанбаатар хотдоо бөөгнүүлчихсэн юм.
Үүнээс
болоод Улаанбаатар биш Утаанбаатар хот болчихлоо. Тэр утаанд нь хар
тугалгын агууламж хэвийн хэмжээнээс бараг л хоёр дахин их,
нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосны
хэмжээ мөн л хэрээс хэтэрчээ. Хүүхэд хөгшидгүй, дарга цэрэггүй цөм л ийм
аюултай агаараар амьсгаа авцгаах болов.
Гэтэл
бас хүн амын ийм гэнэтийн том бөөгнөрөл буй болсноор тэднийг тэжээх
хүнсний хангамж хүндэрч, гол төлөв урд хөршөөс наад захын юмаа зөөж "амь
зогоох” болох нь тэр.
Ганзагалж
ирсэн хүнс тэжээлийн зүйл дотор нь хлорт органик пестицид, нитрит
гэхчлэн нэрийг нь ч Монголчилж амжаагүй, урвал зүйн аргаар бүрдүүлсэн
хорт бодис "муудуулахгүй удаан хадгалах гэхчлэн зорилгоор” шингээсэн
байх агаад түүнийг нь бас л "амаа олохгүй” иддэг болж, хорт хавдраар
улам олон хүн өвчилж, нилээд нь "нүд аньдаг” боллоо.
"Хятадууд
46 жил периоксидоор шүршиж, шинэ юм шиг харагдуулсаар буй тахианы
мөчүүдээр зарж байсан нь саяхан илэрсэн гээд л бодчих”! Бохир агаар, ус ч
ялгаагүй, хор хөнөөл агуулсан хоол хүнс ч ялгаагүй аль ч хүний амаар
орж, дотор нь нэвтрээд, дотроос нь мэрж байдаг зүйл билээ.
Түүн
дээр бас тамхи, архи, хар тамхи хүртэл хэрээ мэдэхгүй "зооглодог”
болсны хорыг нэмэхээр эрүүл бие нь зэрэмдэг болж, амь нас нь хэврэгшсээр
цөөнгүй он жилүүд өнгөрлөө.
Хүүхэд
төрүүллээ гэхэд л нилээд нь элдэв гажигтай, төрөлхийн зэрэмдэг хүүхэд
олширч эхэллээ. Хүний биеийг цэвэршүүлдэг дөрвөн чухал эрхтэн болох
уушги, бөөр, дэлүү, гэдэс дотор, арьс нь хүний өөрийнх нь тарьсан
балгаар ачааллаа даахгүй болж өвчилж эхэллээ.
Бөөр
гэдэг эрхтэн 2 сая шүүлтүүртэй байдаг ч гэсэн эзнийхээ хүнсэн
дарамтлалыг даахаа больж буйн гэрч нь Монголын нийслэлийнхний нэлээдийн
бөөр муудаж, солихоос өөрцгүй болсон баримт гэрчлэнэ. Таваас наймхан
литр цус нь хүчилтөрөгчөөр өлсөж, биенд нэвтэрсэн нүүрсхүчлийн хийг
уушги нь цэвэршүүлэхэд Утаанбаатарын утаа маш хүндрэл учруулсаар байв.
Арьс
нь 96 бараг 100 шахам сүвтэй хөлс "шар ус”-ны нүхтэй атал хорт
шингэнийг хөлсөөр ялгаруулан гаргах тэнхээгүй болоход хүрч, харшил
/аллерги/ мэтийн элдэв янзын бохирдолд ордог боллоо. Энэ бүхэн бүхэлдээ
хоол, унднаас үүдэлтэй юм.
Хооллох
соёл, ялангуяа саяхан малчин өвөг дээдэстэй байгаад гэнэт хотын хүн
болон хувирсан Монголчуудад нэн чухал "шилжилтийн” гэхээр ухаан мэдлэг
туршлага дутаж байгаа болохоор, жишээ нь алим, лийр, чавга гэхчлэн
манайд ургадаггүй, гадаадын амттанг шууд л аваад, бараг угаалгүй хивж
гардаг.
Гэтэл иймэрхүү жимсийг
муудуулахгүй удаан хадгалахын тулд гадаадынхан балуус, цардлагаар
бүрдэг. Тэрхүү цардлаг нь ходоодонд орохоороо тэнд шингэж боловсордоггүй
тул хөнөөлтэй байдаг ажээ.
Хөгжингүй
орнуудад орчин үеийн аргаар талх үйлдвэрлэхдээ цайруулах, баяжуулах,
зөөлрүүлэх, нөөшлөхөд тохируулах, үнэр амт оруулах гэхчлэн арга
хэрэглэдэг. Тэр бүхнээ урвалзүйн тусламжаар хийдэг болсон. Ер нь бол
худалдааны мэх ихтэй бөгөөд тэр нь үнэндээ "худалдааны хор” юм.
Иймэрхүү
орчин үеийн хүнс тэжээлд мэдлэгтэй хандахгүй бол хүнс, тэр тусмаа
үйлдвэрийн конвеерийн аргаар хийгдсэн хүнс нь тийм ч нандин, бүрэн
итгэлтэй хандах зүйл гэхэд эргэлзээтэй. Ялангуяа нөөшилсөн хүнс бол
"загас, ногоо, бяслаг гэхчлэн” давснаас эхлээд тусгай хольцтой байдаг.
Түүгээр
ч барахгүй орчин үеийн барууны томоохон аж ахуйнууд шаардлагатай
хольцыг бүтээгдэхүүнд нь биш бүр мал сүрэг, газар тариаланд шууд өгдөг
болоод буй юм. Жишээ нь үхэрт "их ус уудаг” давс болон бусад хурдан
таргалахад нөлөөлөх зүйл уулгадаг.
Тахианд
бол түргэн, том өндөг гаргах нөхцөлийг хүнс тэжээлд нь хольж өгдөг
гэхчлэн худалдааны зорилготой сүү, өндөг, тариа ногоог тусгайлан тарьж,
өсгөдөг болсон цаг.
Орчин үеийн
хүмүүсийн дийлэнхи нь өөрсдийнхөө ходоодны боол болсон учир таргалахаас
эхлээд төрөл бүрийн өвчинг өөртөө олж байгаа бөгөөд тэдгээр өвчний 99%
нь хоолноос, буруу хооллосноос болж байгаа нь судалгаагаар илт
мэдэгджээ.
Хоолны хордлогоос гадна
зөв хооллох соёл дутдагаас Монголчууд эрүүл мэндээр доройтох бас нэг
шалтгаан болж байгаа юм. Судалгаанаас үзэхэд хоолоо цагт нь иддэггүй,
хам хум яаран хооллодог, хоносон хоол иддэг /залхуурч их хоол хийгээд
маргааш нь иддэг/ гол төлөв орой, унтахаасаа өмнөхөн их хооллодог
/хоногт идэх хоолныхоо ихэнхийг/, бас хоол ундандаа давс хэтрүүлэн
хэрэглэдэг гэхчлэн замбараагүй хооллолтынхоо төлөөсөнд эрүүл мэндээ
золиослодог нь нийтлэг үзэгдэл юм.
Монголчууд
давс хэтрүүлэн хэрэглэдгээс хөлийн, ялангуяа өвдөгний яс, түүнээс
доошхи хэсэгтээ давсжих, хөл муутай болдог. Давс ихэдвэл хөл, бөөр,
зүрх, судсанд ч гэм учруулдаг. Гэтэл хойд туйлын Эскимосууд / бидний
холын садан/ давсгүй хоол унд хэрэглэдгээс дээр дурьдсан өвчин тусдаггүй
байна.
Хүн уг нь 120 наслах
боломжтой /үүнийг Бурханы номонд ч, Библьд ч, бусад сударт ч дурьдсан
байдаг боловч энэ насанд хүрч чаддаггүй нь голдуу хоол, ундныхаа
замбараагүйгээс болдог/ бөгөөд хүнээс бусад амьтад наслах насаа л
насалдаг /хүн л саад болохгүй бол/.
Учир
нь хүн хоолны эрх чөлөөгөө хэтрүүлж, сэрээ, хутга, халбагаар бунхнаа
урьдчилан ухаж бэлддэг гэж урт наслах ухаан судлаач, эрдэмтэн
Поль.С.Брег үздэг бөгөөд тэрээр "Өлсөхийн гайхамшиг” гэдэг алдартай ном
бичсэн хүн юм.
"Өөрөө өөртөө өлсгөлөн
зарлах” ухааныг, түүний ачаар урт наслах жорыг Поль.С.Брег уг номондоо
нээн өгүүлсэн юм. Тэр журам зарчмаараа өөрөө ч аж төрж, урт наслан, 95
нас зооглосон хүн билээ.
Түүний
дэвшүүлсэн үзэл санааг голчлон баримталж, энэхүү нийтлэлийг бичсэнээ
дурьдаад эцэст нь Поль.С.Брегийн хүнийг урт наслах боломж бүрдүүлдэг 10
эмчийн тухай өгүүлснийг иш татъя.
-Нэг дэх эмч нь нар, өглөөний наранд ээх, бас өдрийн 11-15 цагт нарны гэрэл их хурц үед 15 минут ээх нь чухал.
-Хоёр
дахь эмч нь эрүүл агаар. Агаар гэдэг их тэнгисийн ёроолд бид амьдарч
буй тул агаараар их удаан, аажуу амьсгалж сурах, хурдан амьсгалдаг хүн
урт насалдаггүй. Агаар бол цэвэрхэн байх шаардлагатай.
-Гурав дахь эмч нь хөдөлгөөн юм. Өдөрт хоёр, гурван км алхваас нэн чухал.
-Дөрөв
дэх эмч нь цэвэр ус юм. Өдөрт 2,5 л ус хэрэглэх, усанд сэлэх нь чухал.
Уусан 1 литр усыг бөөр цэвэрлэж, 90 гр хаягдал гаргадаг.
-Тав дахь эмч нь байгалийн гаралтай цэвэр хоол юм. Хоолоо хэтрүүлэх, буруу хооллох юм бол өлсгөлөнгөөр цэвэрших хэрэгтэй.
-Зургаа дахь хамгийн чухал эмч нь өлсгөлөн юм. Өлсгөлөнг долоо хоногт нэг өдөр өөртөө зарлавал сайн.
-Долоо дахь эмч нь биеийн хөдөлгөөн, дасгал юм. Өдөрт хөлөртөл нэг удаа ч болов хөдлөх, хөдөлмөрлөх хэрэгтэй.
-Найм дахь эмч нь амралт. Хөлөө хөл дээрээ тавьж суух нь хортой. Өвдөг нугалан монгол аргаар суух,
-Ес дэх эмч нь түр зуурын нойр. Тамхи, кофе, архи, цай уувал түр зуур нойр хүрэхгүй.
-Арав
дахь эмч нь шөнө тогтмол, гүнзгий, нам унтаж сурах нь чухал болно. Бид
суугаа хүмүүс, үргэлж сууж байдаг. Босоо явах нь чухал.
Эрүүлжүүлэх,
эрүүл байх гол үндэс нь үе үе өлсгөлөнг өөрөө өөртөө зарлаж байх явдал
юм. Нэг өдөр өлсөхөөс эхлээд аажмаар 3-4 өдөр, их өвдөж хордсон бол
түүнээс ч олон хоног байж болно.
Гэхдээ
дасгахгүй бол өлсөх бэрхшээлийг анхандаа тэсвэрлэж чаддаггүй хүмүүс
олон бий. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өлсгөлөнг өөртөө зарлаж чадвал
хөгшрөх, өвчлөхийг ялж чадмой.
Монгол улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Уран Зохиолч, доктор, профессор Л.Түдэв
То вангийн сэрүүн тунгалаг ухаан өнөө үгүйлэгдсээр
Монгол улсын түүхнээ Халхын хэцүү То ван хэмээн мөнхрөн алдаршсан Бат-Очирын Тогтохтөр 1797 оны есдүгээр сарын 15-нд Сэцэнхан аймгийн Илдэнхошууны нутаг "Сангийн далай” гэдэг газарт засаг ноён Бат-Очирын гэр бүлд төржээ. Тухайн цаг үеийнхээ хамгийн сийрэг сэргэлэн ухаантай, төрт ёсны утга зорилгыг дээдлэн эрхэмлэдэг байсан аугаа энэ хүний мэндэлсэний 218 жилийн ой өнгөрсөн жил тохиосон.
Боржигон овогт ван Тогтохтөр хоёр зууны тэртээх Монгол Улсын төрийн болон эдийн засгийн тусгаар тогтнолын үндсийн үндэс нь, "Монгол хүнийг өв тэгш гэгээрүүлэн хөгжүүлж, аж байдлыг нь бүхий л талаар өөд татах явдал" хэмээсэн мэргэн сургаалаа айлдаж, түүнийгээ ард түмний амьдралд хэрэгжүүлэн, мөнхжүүлэх үйлсээрээ дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бөгөөд Чингис хааны алтан ургаас гаралтай тухайн үеийн өндөр хэмжээний сэхээтэн соён гэгээрүүлэгч байж ард олондоо То ван хэмээх нэрээрээ алдаршжээ. То ван бол алтан ургийн 35 дахь үеийн, эзэн богд Чингис хааны 27 дахь үеийн хүн агаад төр нийгмийн нэрт зүтгэлтэн, аугаа соён гэгээрүүлэгч, авъяаслаг зохион байгуулагч, цогтой эх оронч хүн байлаа. Тэрбээр 1797 оны 9-р сарын 15 нд Сэцэн хан аймгийн Илдэн хошууны нутаг, "Сангийн далай" гэдэг газарт, засаг ноён Бат-Очирын гэр бүлд төржээ. 25 настайдаа эцгийн хэргэм зэргийг залган, хошууны ноён болсон ба 1839 онд хэбэй ван, 1859 онд Сэцэн хан аймгийн чуулган даргаар томилогджээ. Дэлхийн хөгжлийн түүхийг сөхөн үзвээс орон бүрийн хөгжил цэцэглэлтэнд, тэрхүү улс гүрний сурвалжит язгууртан, сэхээтнүүд томоохон үүрэгтэй болох нь бэлхнээ харагддаг билээ.
Тэрээр Монгол, манж, төвд, хятад хэл бичиг сайн эзэмшин, гүн сэтгэгч, эдийн засагч, шинэчлэн өөрчлөгч, төрийн зүтгэлтэн, эх оронч болтлоо өөрийгөө гэгээрүүлжээ. Түүнчлэн үе уламжлан газар тариалан эрхэлж их туршлагажсан урд хөршид тариа будаа тарих тухай То вангийн сургаал шиг эдийн засгийн цэгцтэй бүтээл урьд нь гарч байсангүй. Тэрбээр энэ бүхнээ нэгтгэн цэгцэлж Монгол Улсын эдийн засгийн суурь болсон бэлчээрийн мал аж ахуйн сонгодог арга ажиллагааг багтаасан Хэбэй вангийн аж төрөхийг заасан сургаалаа 1853 онд туурвижээ. То ван энэ сургаалдаа бэлчээрийн мал аж ахуй эрхлэх ухааныг арвилан хэмнэх ухаантай хослуулан тавьсанд уг бүтээлийн ач холбогдол орших юм. Үүнд малчин хүний хүнсэнд хэрэглэх зүйлийн хэмжээ хязгаараас авахуулаад өмсөх хувцасны чанар чансаа, үнэ өртөгийг хүртэл нарийн заасан нь бий. Түүнчлэн талын цагаан зээрийг нутагшуулах, Буйр нуур, Халхголын загас бариулах, жимс ногоо түүлгэх, будаа тарьж тээрэмдэн гурил хийлгэх, орон нутгийн ургамал ашиглан цай боловсруулан айл өрхүүдээ хангах, алт олборлох зэрэг үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьж, алт мөнгөний дархан, оёдолчин, хивсчин, сийлбэрчин, уран зураач, уран барималч, чулуучин, төмөрчин зэрэг нарийн мэргэжлийн хүмүүс бэлтгэн, гар урлалыг тусгайлан хөгжүүлж байсан нь өнөөгийн бидний эрхэмлэн байгаа жижиг дунд үйлдвэрлэгчдэд үлгэр жишээ байв. Тэрбээр авьяастай л бол лам хар гэлтгүй даалгавар өгч ажиллуулан, жил бүр хийсэн ажлыг нь шалган тэргүүн сайн, сайн, дэд сайн, дунд, адаг зэрэг олгож нягт, хичээнгүй, чадамгай, зоригт, шударга цол шагнаж, газар тариалан гар үйлдвэрлэл хоёрын алиныг билчээрийн мал аж ахуйтай зохистой хослуулан хөгжүүлж болох ирээдүйтэйг урьдаас нарийн тунгаан үздэг байжээ. Иймээс Халх голын үржил шимтэй хөрсийг даган газар тариалан эрхэлдэг иргэдийг өөрийн нутагт үй олноор суурьшуулахыг үл зөвшөөрдөг байсан төдийгүй тараан суулгах шаардлага тавьж байв.
XIX зууны эхэн болоод дунд үед Монголын дорнод тал нутаг их барилгын талбар болж байсан түүхтэй. Тамсагбулагт Утай таван уул нэртэй сүмбэр уулыг хүний гараар сүндэрлүүлж, Халхын голын ойд 21340 ам метр талбайд Жанрайсиг их бурхан бүтээлгэж явсан халхын То ван хошууныхаа дөрвөн жасын үйл ажиллагааг өөрчлөн өргөжүүлж, шинэтгэлийн бодлого явуулахдаа орд харш, сургууль соёл, сүм хийдийн барилгын зураг, бурханы тиг гаргах, ядууст өглөг өгөх ажлыг давхар эрхлүүлж байв.
Наран мандах зүгт хандуулан. налуу газарт хэвтээ байдлаар чулуун бурхан урлан бүтээхэд тал нутагт байгалийн чулуу байсангүй. Үүнийг То ван олох гэж зүдэрсэнгүй, гачигдсан ч үгүй гэдэг. Тэрээр Буйр далайнхаа болор элсийг, Халхын голын хайрга, (Алтан голоосоо элс авч байсан ч байж болох) Хамар давааныхаа тосон шавартай хольж, шар шүүгээр зуураад л хэлбэр оруулан үдийн халуун наранд тавьж хатаахад хад чулуу шиг хатуу болдог байна. Чухам ямар жор горимоор хийж байсан нь хэцүү То вангийн технологийн нууц байсан нь мэдээж биз.
Нүүдэлчин монголчууд маань ийнхүү чулуугүй газарт «чулуу» үйлдвэрлэж байсан нь эзэн богд Чингис хааны маань үеэс улбаатай байж болох. Яагаад гэвэл монголын уламжлалт технологид энэ аргаар чулуу, цемент хийхииг "гяхуур" гэж нэрлэж ирсэн байдаг.
То ван барилгын хүнд хүчир ажилд ердийн хөсөг, хөшүүргийн аргаас аваад гар дамжлагыг хүртэл өргөн ашиглаж байв. Тэр цагт одоогийнх шиг хүчирхэг техник байсан биш дээ. Утай уулыг босгохдоо хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийг эгнүүлж суулгаад гар дамжлагаар барилгын материалаа татсан түүхтэй. Бурханы тиг, барилгын хэлбэр, хийцийг дорно дахинаас өөр, өвөрмөц, өөрийнхөө ур ухааныг шингээж, гэр хэлбэрээр барьж байгуулж байжээ. Тэр ч бүү хэл, ой модгүй газарт гяхуур бэлтгэх аргаар хийсэн морины чулуун уяаг нь эдүгээ Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын төв дэх хүндэтгэлийн өргөөний үүдэнд хүндэтгэлтэйгээр байрлуулжээ.
Монголын гайхамшигийг бахадсан Америкийн судлаач хүртэл дэлхийд байхгүй, зөвхөн Монголд л үзэх хоёр гайхамшигийн нэг нь хурдан морины уралдаан, нөгөө нь Халхын голд хоёр зууны тэртээ Монгол хүний бүтээсэн их бурхан бий гэж ярьж байсан сураг бий.
Энэ хоёр гайхамшгийн нэгийг бүтээсэн алтан ургийн сурвалжит язгууртан сэхээтэн нь То ван агаад түүний уран барилгын хөгжил, дэвшилд хийсэн бүтээлч үйлс одоогоор хараахан сайн судлагдаагүй байна.
Сэцэнхан аймгийн Үйзэн гүний хошууны Тавс нутгийн нэгэн буурал эмээгийн бичиж үлдээсэн дурсамждаа Тогтохтөр ноён зэрлэг ан, амьтдыг барьж гэрийн тэжээвэр болгож байсан тухай Соёлын гавъяат зүтгэлтэн Г.Аким өгүүлж байв. Энэ нь одоогийнхоор бол амьтны хүрээлэнтэй байсан гэсэн хэрэг юм байна. Уулын нэг модыг хотод авчирч тарихад түүнийг дагаад ойн амьтад хотын амьдралтай холбогддог нь тэр модонд өндөглөдөг шувууд үүрээ засаж, өглөө үдэшгүй жиргэж байдгаас харагдана. Халхын голд бүтээлгэсэн "Ноёны суух өргөө"-г тойруулан татсан хамгаалалтын 30 км диаметртэй суваг, Толгойтын овооны дэргэд байгуулсан тариаг гурил болгох усан тээрмийн шуудуу, Тамсагийн булагаас Утай уул руу татсан урт усан суваг. Энэ бүхэн То вангийн уран барилгын нэгэн цогц бүтээлд багтаж байв. Хонгирад аймгийн тэргүүн Дай сэцэний охин Бөртүжингийн төрсөн газар болох Данжаалан арлын Дархан сөөгийн бургасыг түлээнд хэрэглэхийг То ван хориглож, зөвхөн уурга, гэрийн мод, араг.савар мэтийг үйлдвэрлэхэд зориулах болгосон нь эдүгээ уламжлал болон үлджээ.
1285 онд Хубилай сэцэн хаан шинжлэх ухааны төрийн байгууллагыг үүсгэн, усан онгоц бариулан, Наран улсыг дайлж байснаас үзэхэд манайд уран гоёмсог хийцтэй их барилгын ажил эцэг дээдсийн эрт цагт үүсч, хөгжиж ирсэн гэлтэй. Хоёр зууны тэртээ халхын хэцүү То ван аж ахуй, соёл боловсрол, урлаг, уран сайхны олон салбарт шинэтгэлийн бодлогоо нэгэн зэрэг хэрэгжүүлж явахдаа уран барилга, их барилгын ажлыг орхигдуулсангүй. Түүний бүтээлч үйл ажиллагааны үр дүнд Тамсагбулагт Илдэн хошууны төв хөдөөгийн төвлөрсөн хот маягийн суурин үүсч цэцэглэжээ.
То вангийн их барилгыг хөгжүүлж үзэл баримтлал нь түүний эдийн засгийн гайхамшигт сургаал дахь аривлан хэмнэлтийн бодлогод суурилж байжээ. Одоо цагт То вангийн ажил үйлсээс судлах, суралцах зүйл манай барилгын салбарынханд их байгаа нь эргэлзээгүй билээ.
Сэтгүүлч Л.Отгонбат
Амьдрал өөд тэмүүлсэн аварга “царс мод”
Хүний хөргийг л бүтээх тун хэцүү гэж манай нэлээд алдартай зураач нар ярьсаныг сонсож явлаа. Мөн, "За даа, манай тэрний зурсан малчин өвгөний хөрөг л дотоод ертөнцийг нь гайгүй гаргасан харагдана билээ” хэмээн өгүүлж байхыг бас сонсож суулаа. Тэгэхээр бид зураачийн бүтээсэн хэн нэгний хөргийг хараад хэрхэн адилхан болж вэ гэдгийг л харахаас биш, түүнтэй хамт сэтгэлийг нь бас дүрсэлдэгийг тэр бүр ойлгодоггүй бололтой.
Миний бие Онцгой байдлын ерөнхий газарт хэсэгхэн хугацаанд ажиллах зуураа тэднийг урьд нь тусгай хувцас хэрэглэл өмсөж зүүсэн цэргийн хүмүүс л гэж харж байснаас бус хүлээсэн үүрэг, гүйцэтгэдэг ажил, хөдөлмөр нь хэрхэн хүнд, ярвигтай болох, тэр ч бүү хэл энхтайван цагт жинхэнэ "байлдааны” даалгавар биелүүлдэг, үнэхээр л онцгой нөхөд юм байна шүү гэдгийг нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрсэн юм. Тиймээс сэтгүүлчийн хувьд энэ байгууллагын тулгын чулууг тавьсан үеэс авахуулаад өдий хүртэл удирдаж явсан дарга нарын сайхан хөргийг үгээр бүтээх юмсан гэсэн бодолтөрөх болж, улмаар тэрхүү мөрөөдөл гэмээр шахам зүйлээ гэнэт биелүүлэхээр шийдсэндээ зураачдын яриаг ийнхүү дурсаж санасан хэрэг. Мөн БНМАУ-ын Иргэний хамгаалалтын байгууллагын үндэс суурийг тавьж, эрхзүйн орчин, үйл ажиллагаа, зорилт, зохион байгуулалтыг тодорхойлж, хэлбэршүүлсэн хүн болох Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Сандивын Равдан гуайгаас эхлэнэ гэхээс басхүү эмээн зүрхшээж  байсныг нуух хэрэггүй биз ээ.
Хүний амьдрал өөр өөрийн гэсэн үеүүдтэй, тэр бүр нь бас хаалгатай байдаг гэнэм. Гэхдээ нэгэн үе нь дуусахад дараачийнх нь хаалга нээгдээд, тодорхой хугацааны дараа хаагдах, нээгдэх маягаар эцэс төгсгөлгүй үргэлжилдэг учраас амьдрал мөнх хэмээн ярьдаг. Нөгөө талаас, амьдралыг нэгэн их өвөр сүрлэг уул гэвэл түүний оргил дээр арай чамай авирсаар гарахад цаана нь дахиад л бас нэгэн уул хүлээж байдагтай адил учраас хүмүүний туулсан замыг уулын оргил өөд авирах тэмцэл гэж үздэг аж. Тиймээс ч амьдрал хэмээх орой нь үл үзэгдэх оргилын зүг удаан авирч, түмэн бэрхийг туулна гэж өвөг дээдэс маань өгүүлсэн бололтой.
С.Равдан гуайн туулсан амьдралын зах зухыг сонсоод юуны өмнө ийм нэгэн "уулчинтай” зүйрлэх санаа өөрийн эрхгүй төрж байлаа. Тэрбээр Ардын хувьсгал, Оросын Дорно дахины их сургууль, их, бага дайн тулаанууд, бүтээн байгуулалт, дипломат ажил, иргэний хамгаалалт гээд тун олон "уулсын” оргил дээр гарчээ. Мөн өдгөө ч энэ эрхмийн амьдралынх  нь үе мөчлөгүүд дуусаагүй байна. Түүний мөнхийн амьдрал үр хүүхэд, ач гуч, зээ зээнцэр нараар нь дамжаад чухам хаана хүрч буудаллах нь үл мэдэгдэх нэгэн уртаас урт, эцэс төгсгөлгүй хээрийн зам мэт ирээдүйн зүг үргэлжилсээр л.
С.Равдан Сэцэнхан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутгийн Хэрлэн цагаан талбай гэдэг газар 1907 онд мэндэлжээ. Хүүхэд насаа хонины билчээрт үдэхдээ зөвхөн хурга ишигтэй хөөцөлдөөд байсангүй, мөн ухаант эцэг эхийнхээ ачаар "цамын будаа” идэхээр хүрээ хийд ч бараадсангүй, харин монгол бичгийн багш Базар зайсангийн хонь хариулж, улмаар ухаан сийрэг, хичээнгүй тулдаа шавь орж, бичиг үсэг сайтар суржээ. Нэгэнтээ үсийг нь нутгийн банди нар дэггүйтэн хяргасныг хөгшчүүд болохоор "баячуудын хүүхдүүд дууриаж, гэзгээ огтоллоо” гэдэг байсан бол харин баячууд "төрийн хар хүмүүс гэзгээ авах боллоо, энэ бол гуйлгачид толгой дээр гарах цөвүүн цаг иржээ” гэдэг байж. Түүнийг Эвлэлд элсэхийн өмнөхөн болж байгаа хэрэг л дээ. Тиймээс Эвлэлийн гишүүн болохыг зөгнөж байжээ гэж дурссан байна. Ингээд сайн багш, өөрийн хичээл зүтгэлээр бичиг үсэгтэй нэгэн болж, хувьсгалтай золгосноор хошууны тамгын газарт тал бичээч гэсэн албыг хаших болсон байдаг. Шинийг мэдэх хүсэлдээ хөтлөгдөн ёстой л аавын бийд газар үзэхээр шийдэж, 17 насандаа  төрсөн нутаг, эцэг эхээ орхиж, суман өртөөгөөр гурав хоног довтолгож,Богдын Хүрээнд ирсэн нь түүний амьдрал, тэмцлийн гараа байлаа.
Тэрбээр Хувьсгалт Залуучуудын эвлэлийн Ш их хуралд оролцохоор ийнхүү Хүрээнд анх хөл тавихдаа яваад очих хамаатан садан битгий хэл таних айлгүй учир хамт явсан нөхрийнхөө танилын хашаа бараадсан байна. Тэгээд зогсохгүй,хурлын үед Засагтхан аймгаас ирсэн, хэцүүхэн газар хоноглож явсан нэгэн залууг  дагуулж авчраад, нэгийнхээ дээлийг дэвсэж, нөгөө дээлээ нөмрөн унтаж, нөхөрлөх болсон нь хожим Намын Төв Хорооны хэлтсийн орлогч, Дотоодыг хамгаалах газрын дарга, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга, орчин цагийн Монголын нам, төрийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Б.Элдэв-Очир байжээ. Ийнхүү сар шахам үргэлжилсэн их хурал өндөрлөж, хэсэг залууг Зөвлөлт Орос Улсад сургуульд явуулна гэсэнд сурахыг эрхэм болгосон мань хүн тэр даруй өргөдлөө өгсөн боловч ханиад хүрч, нөгөөх нь хүндэрснээр эхний хэсэгт багтсангүй, боловсон эмнэлэгт хэвтэж, Зөвлөлтийн нэрт эмч П.Н.Шастинаар хэсэгтээ эмчлүүлжээ. Эмнэлгээс гарсан даруйтүүний уулзсан Эвлэлийн Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Нацагдорж 40 янчааны цалинтай бичээчийн ажил санал болгоход дуртайя зөвшөөрч, удалгүй Улсын Анхдугаар Их Хуралд дайчлагдан ажиллаж байгаадЗОУ-ынЛенинградын Дорно дахины дээд сургуульд суралцаж, 1928 онд төгсөөд, эх нутагтаа дөрвөн жилийн дараа хөл тавьжээ.
Тэвэрт багтамгүй бүдүүн мод ч тэртээ нэгэн цагт бяцхан сөөгийн чинээний байсан нь хэнд ч тодорхой. Харин уг мод чухам ямар хөрсөнд ургав гэдгээс шалтгаалан том жижиг нь хамаарах тал бий. Хүмүүний  амьдралыг тэрхүү сөөгтэй зүйрлэвэл чухам тэр хэрхэн ургаж төлжив гэдгээс цаашдын нь амьдрал тун их хамаардаг. Ухаандаа хаана, хэнийд, хэн болж төлөвшив гэдгээс л хамаг бүхэн хамаардаг хэмээн хэлэх гээд буй хэрэг л дээ.  С.Равдангийн  төрж, өссөн гэрийн нь хүмүүжил, хэзээний хөдөлмөрч заншил, үнэнч шударга зангаас гадна, энэ бүгдийн нь хөгжиж дэмжих хөрс суурь нь болсон аав, ээжийн нь арван цагаан буян, төрсөн нутаг, уул ус нь тулж түшсэнээр Богдын хүрээний зүг зориглон хөдлөхөд хүргэж, хувь заяагаа шинэ цагийн эрхшээлд бүрэн тушаасан нэгэн. Мөн тэрбээр  хар багаасаа өөрөө өөрийгөө хайж, хайснаа олж явсны хамгийн тод жишээ гэлтэй.
Миний өмнө ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, армийн генерал И.А.Плиевын "Квантуны арми сөнөсөн нь” гэдэг 1970 онд хэвлэгдсэн ном дэлгээтэй байна. Тэрбээр Японы байлдах чадвар хамгийн өндөр, нэг сая хүнтэй армийг бутцохиж, Дэлхийн II дайны төгсгөлд цэг хатгахад Зөвлөлт-Монголын морьт-механикжуулсан бүлэг ямар их хүчин зүтгэл гаргаж, олон удаагийн цус асгаруулсан тулаан давсаныг өгүүлээд, уг дурсамж номынхоо 19 дүгээр хуудаснаа: "...Японы түрэмгийлэгчдийг эсэргүүцэх дайнд хамтран байлдах Монгол нөхдөө маш их сонирхон ажиглав. Тэдний идэр залуу, цовоо чийрэг царай байдал өөрийн эрхгүй сэтгэл татаж байлаа. Цаашдаа би генерал Ж.Лхагвасүрэн, С.Равдан болон бусад нөхөдтэй цуг ажиллаж, тэдний зохион байгуулагч, цэргийн эрдэм чадварыг олж мэдсэндээ баяртай байдаг...” гэжээ.
С.Равдан ардын цэрэгт татагдаж, 1932 оны Иргэний дайн, 1935, 1936 оны Адагдулаан, Буландэрсний байлдаан, 1939 оны Халхын голын дайн, 1941 онд Москвагийн хамгаалалт, 1945 оны Чөлөөлөх дайн, 1947-1948 оны Баруун хилийн тулгаралт гээд 6 удаагийн дайн, байлдаанд биеэр оролцож, Эх Орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийн тэргүүн эгнээнд явсан байдаг. Чөлөөлөх дайны дараа Ю.Цэдэнбалаас Ардын цэргийн Улстөрийн газрын даргын ажлыг авчээ. Цэргийн ерөнхий сургуульд ажиллаж байхдаа тэрээр соёлын үрийг дэлгэрүүлэхэд сайн ажилласан гэдгээр Улс хувьсгалын 15 жилийн ойгоор энгийн хүн шагнагддаг Бичгийн гавъяаны одонгоор (1926 онд батлагдаж, 1939 онд Аж үйлдвэрийн гавъяаны одон, 1945 оноос Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон) шагнагдсан нь сонин юм.
"Ингэхэд ямар ч ажлыг эхлэх л хамгаас хэцүү. Нэгэнт эхэлчихсэн байхад тийм ч их хүч чадал орох шаардлагагүй нь тодорхой болоод ирдэг. Харин эхлээд яг юуг нь хийх вэ гэдгээ шийдэх л хэцүү дээ. Өөрөөр хэлбэл, эхний шийдвэр гаргах явдал л хүнд гэсэн үг”. Энэ бол С.Равдан гуайн үг, бас баримталж явдаг зарчмын нь нэг байлаа. "Хэрвээ та тэгшхэн л зогсч байгаа бол сүүдэр минь хазгай байх вий гэж  бүү болгоомжил” гэсэн манай Дорно зүгийнхэн хэлсэн үг бий. Тэгвэл С.Равдан хэзээд тэгшхэн зогсч буйгаа маш сайн мэддэг байсан учир сүүдрийнхээ зүг огтхон ч анхаарч байгаагүй тул бэрх цагийн авир араншингаас үл эмээж, олон байгууллагын эх суурийг тавилцжээ. Тэдгээрийн нэг нь БНМАУ-ын Цэргийн  тагнуулын байгууллага. Мөн Улсын иргэний хамгаалалтын газар буюу өнөөгийн Онцгой байдлын ерөнхий газрын үндэс суурь.Мэдээжийн хэрэг амьдралынхаа 42 жилийг зориулсан Ардын цэрэг, Зэвсэгт хүчнийг энд дурьдах нь илүүц биз. Тэрбээр цэл залуу 37 насандаа хошууч генерал цол хүртэж, Ардын цэргийн анхны 11 генералын нэг болсон нь тохиолдлын зүйл байгаагүй байх аа. Бас нэг сонин зүйл анзаарагдсан нь, тэрээр генерал цол олгох тогтоолын 5-д бичигдсэн бол дипломатын "генерал” буюу Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд цол хүртэгсдийн жагсаалтанд мөн 5-д бичигдэж, нэрийг нь өргөж яваа 5 сайхан үр хүүхдийн аав болжээ.
Амьдрал өөрийн гэсэн үеүүдтэй хэмээн дээр өгүүлсэн шүү дээ. Тэгвэл цэрэг армиас гадна, хувь заяа нь түүнийг дараагийн, бараг энэ дэлхийн хамгийн чухал албаны нэгэнд чимээгүйхэн бэлтгэж байсныг өөрөө анзаараагүй байж мэдэх. Цэргийн хүний амьдрал "Мэдлээ”, "Гүйцэтгэе”, "Тийм”, "Үгүй” гэсэн дөрөвхөн үгийн дотор эргэлдэх мэт харагдавч, дарга, удирдагчийн толгой дотор түмэн үйлдэл, буман шийдвэрийн зөв буруугийн гаргалгаа бужигнаж байдаг талтай. Тиймээс ч цэргийн жанжин, төрийн дипломатч хоёрыг тун адилхан гэлцдэг юм. Тэд аливааг дахин дахин бодсоны дараа л ганц үг амнаасаа унагадаг дээдийн заяат хүмүүс байдаг болов уу. С.Равдан гуай цэргийн амьдралаас гадна хар багын хэрсүү нэгэн байсны дээр туулж өнгөрүүлсэн амьдрал нь их бодож, бага ярих бас нэгэн урлаг гэмээр зүйлийг түүний оюун тархинд тун гүн суулгасан байлаа. Тиймээс төр түүнийг дипломат албанд томилж, 1950-1959 онд БНМАУ-аас БНХАУ-д суух ЭСЯ-нд зөвлөх, Хойд Солонгос, Чехословак, Албани, Болгар, Румын улсад Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар, мөн 1955-1956 онд ГЯЯ-ны сайдаар ч ажилласныг нь хожим цэргийн алба хааснаар тооцох тухай тусгайлан тогтоол гаргажээ. Дипломатын алба Эх Орноо хамгаалахтай адил хүнд алба. Цэрэг захираад ил тулаанд зэвсэг бариад орох нэг хэрэг, өөрийн хар толгойгоороо Эх Орноо төлөөлж,харь улсын дээд газар, хүмүүстэйбодлоготой харьцаж, найрсаг харилцаа хөгжүүлэх гэдэг өөр хэрэг. Тиймээс С.Равдан гуай энэ хугацаанд чухам хэдэн удаа атгасан гараа өөрийн эрхгүй тэнийлгэж, харийн хүнтэй инээмсэглэж, уулзаж асныг гагцүү бурхан л мэдэх байх. Дипломатын алба нь ирээдүйд 100 жил амьдрах орчин нөхцлийг бүрдүүлдэг бол улстөр зөвхөн дараачийнхаа долоо хоног хүртэлх асуудлыг л шийддэг гэсэн алдартай үг бий. Тэгвэл энэ эрхэм алсын Албани, хөрш Хятад гээд олон орны улстөрийн шатрын хөлөг дээр ямар уран нүүдэл хийснээр Эх Орныхоо хөгжилд нэгэн зууныг авчирсан бол гэдгийг өнөөгийн өндөрлөгөөс тодорхойлохын аргагүй биз ээ. Дипломатчид тун энгийн байх ёстой гэсэн алтан зарчим бас байдаг юм билээ. С.Равдан гуай яг "Монгол төрийн мэргэн өвөө” гэгддэг Ж.Самбуу гуайн адил асар энгийн нэгэн байсан тухай удирдлаганд нь зүтгэж явсан нөхдүүд эдүгээ ч дурсан ярьдаг. Аливаад тун анхааралтай ханддаг түүний зан чанар Хойд Солонгост яг ямар тусламж хэрэгтэй байгааг маш богино хугацаанд тодорхойлж, БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сентэй Монголын элчин сайд хамтдаа сууж кино үзэх зуураа Монголын ард түмний бэлэглэсэн өчнөөн адуу, үхэр 1 жилд хэдэн төл өгөх, ирээдүйд Солонгос хэдэн адуутай болох энэ тэр гээд тун энгийн яриа өрнүүлж, дараа нь хоёулаа бүүр цаасан дээр тоо бодож суусан гэсэн. Дайн байлдааны гамшиг, хор уршгийг нүдээр үзэж, биеэр туулсны хувьд өрөвч, нинжин сэтгэлтэй тэрээр хүүхдийг ирээдүйд эх орондоо хэрэгтэй иргэд болгож, хүмүүжүүлж өгөх нь юу юунаас илүү тустай ажил байна гэдгийг маш ухаалгаар харж, дайны хөлд нэрвэгдэж, өнчин хоцорсон хүүхдүүдийг ядуу ч гэсэн тайван Монголд хүмүүжүүлэх саналыг Намын Төв Хороо, Засгийн газарт оруулж, шийдвэрлүүлснээр манай оронд Хойд Солонгосын 200 хүүхдүүд амьдарч, хүмүүжиж, боловсроод эх орондоо буцсансан. Ингэж хүн хэмээх энэ дэлхий дээр хамгийн эрхэм зүйлийг тэрбээр хамгаас дээгүүрт эрхэмлэж, тэдний ихэнх нь өдгөө ч манайхантай холбоотой байдаг гэж дуулдсан шүү. Харин Хойд Солонгост ажиллах үедээ 2 удаа америкийн нисэх хүчний бөмбөгдөлтөнд өртөхдөө цохилтын долгионд өчнөөн хол шидэгдэж, битүү гэмтэл авснаар цоо эрүүл байсан хүн зүрхний эмгэг, 1 чих дүлий нутагтаа иржээ.
Сургуульд явж, тархиа цэнэглэх хүсэлт гаргасанд тэрнийг нь хэрэгсэхгүй болгож, дахин Ардын цэрэгт томилогдсоноор С.Равдан гуайн хувь заяа нь бас нэгэн сорилт, бас нэгэн замын өмнө аваачсан нь дээр өгүүлсэн Улсын иргэний хамгаалалтын буюу одоогийн Онцгой байдлын ерөнхий газрыг байгуулах явдал байлаа. Ингэхэд БХЯ-аас тусгаарлаж, ийм байгууллагын шаардлага юу байв.
Дэлхийн дайн дууссан ч улс гүрний харилцаа санаанд хүрэх чинээний сайн сайхан болсонгүй. Азид л гэхэд хоёр Солонгос 38 дугаар өргөрөгийн дагуу  тусгаарлаж, бие бие рүүгээ буу шагайн хэвтэж, Америк-Вьетнамын дайны гал ид дүрвэлзэж, нэгэн цагт гайгүй анд бололцожявсан Хятад манайтай харилцаагаа бараг таслаж, тэр ч бүү хэл хилийн ойролцоо хэд хэдэн удаа цөмийн туршилт хийгээд авав. Ер нь нөхцөл байдал тун хурцадмал болж, Зөвлөлтийн цэрэг ч манай улсад байрлаж эхэллээ. Иймд болзошгүй цөмийн дайны гамшиг, үй олноор хөнөөх зэвсгээс энгийн хүн амыг хамгаалах, улс ардын аж ахуйн тогтвортой ажиллагааг хангах зорилттулгамдаж ирсэн тулУлсын иргэний хамгаалалтын газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1969 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн м\н 403 дугаар тогтоолоор байгуулж, улмаар БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1970 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 62 дугаар зарлигаар Улсын иргэний хамгаалалтын газрыг СнЗ-ийн харъяанд байхаар баталж, даргаар нь С.Равданг томилсон байдаг. Төрийн яамны эрхтэй шинэ байгууллагын дарга тэр даруй цөмийн дайны гамшгийг арилгах, сэргээн босгох хүч хэрэгслийг бэлтгэх, тэдгээрт ард иргэдийг сурган дадлагажуулах гээд нийтийг хамарсан иргэний хамгаалалтын тогтолцоотой, бие даасан чадварлаг алба болгох анхны шанг нөхдийн хамт татжээ. Түүний хувьд өмнө нь Ардын цэрэгт туслах сайн дурын нийгэмлэг,Батлан хамгаалах хөдөлмөр нийгэмлэгийн Төв зөвлөлийн даргаар ажиллаж байсан болохоор шинэ алба тухайн ажлын үргэлжлэл, бие даасан тогтолцооны нь эхлэл байв. Зөвлөлтийн найз нөхөд нь ч ихээхэн тусалж, ялангуяа дайны үеэс эхтэй, эртний анд, ЗХУ-ын маршал В.И.Чуйков ч маш их туслажээ. Ингэснээр богино хугацаанд энэхүү хүмүүнлэгийн алба хөл дээрээ баттай зогсч чадсан байдаг. Чухамхүү энд л тэрбээр жинхэнэ нөхөрлөл аз жаргалыг хоёр дахин нэмж, гай зовлонг яг тэнцүү хуваадаг гэдгийг үзжээ.
Түүний амьдрал ээлжлэн солигдох кино зураг шиг инээд хөөр, баяр баясгалан, эмгэнэл, гуниг гээд энэ хорвоогийн эрээн мяраан бүхнээр дүүрэн байсныг хэлэх хэрэгтэй. Бага нас, Хэрлэн голын хөвөө, 1921 оны хувьсгал, Богдын Хүрээ, Оросын сургууль, цэргийн амьдрал, хэзээ мөдгүй баригдахаа хүлээж суусан түгшүүрт үе, хэлмэгдсэн найз нөхөд, олон удаагийн дайн байлдаан, дипломат алба, Иргэний хамгаалалтын газар, сайхан хань... Бас хүүхдүүдийнхээ эцэг эхийн хуралд заавал очдог, халамж хайхрамжтай сайхан эцэг гэдгийг дурьдахгүй байж чадсангүй. Эцэст нь хэлэхэд, тэр бол жинхэнэ эх орончдын нэг. Эх оронч байна гэдэг Эх Орондоо зүтгэхийн нэр юм. Эх орон гэдэг маань ердөө л ард түмэн бид шүү дээ. "Эх оронч байна гэдэг түүний төлөө амиа өгөхөд бэлэн байх төдий бус, Эх Орныхоо төлөө амьдрахын нэр юм” гэж Америкийн ерөнхийлөгч Теодор Рузвельт хэлсэн байдаг. Тэгвэл Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, хурандаа генерал С.Равдан Эх Орныхоо төлөө амиа өгөхөд ч бэлэн явсан, мөн түүнийхээ төлөө амьдралаа бүрэн зориулж иржээ. Тиймээс энэ агуу хүнийг амьдрал хэмээх тэмцлийн өмнө тэргүүн гудайгаагүй аварга том царс модтой зүйрлэнэм.
Сэтгүүлч Б.Оюун-Эрдэнэ
Үндсэн хууль батлалцсан депутатуудын гурав нь орон нутагтаа ажиллаж амьдарч байна
Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг угтаж жил бүр Үндсэн хууль батлалцаж явсан төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Харин энэ удаад 25 жилийн ойд зориулан улс орон даяар шатрын тэмцээн, орон нутгаас сонгогдсон депутатуудын түүх намтар, эдэлж хэрэглэж байсан зүйлсээр  музейд танхим байгуулах, тэднийг олон нийтэд сурталчлан таниулах зэрэг  өргөн цар хүрээтэй ажлуудыг зохион байгууллаа.
Шинэ үндсэн хууль батлалцсан АИХ-н депутатууд
Талхын Лувсан заан
Хуучин Цэцэн Хан аймгийн Санбэйсийн хошуу одоогийн Дорнод аймгийн Булган сумын харъяат Талхын Лувсан заан гэгч нэгэн сайхан бөх байжээ. Тэр залуудаа халхын долоон хошуу даншиг наадамд барилдаж заан цол аваад буцаж явахдаа одоогийн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутгийн нэгэн айлд бууж, цай уугаад мордоход нь тэр айлын гэрийн эзэн "манай гадаа хүн мөргөдөг маш догшин бух байгаа та анхааралтай яваарай” гэж захижээ. Лувсан заан "за гайгүй биз дээ, эгээ л алуулчихгүй л биздээ” гэж хэлээд гарчээ. Гэрийн эзний санаа нь зовоод хойноос нь гарч хартал нөгөө хүн ганзгандаа байсан зодог шуудгаа гаргаж өмсөөд, өнөө айхтар мөргөдөг бухны наанаас очиж байхыг хараад бүүр сандарч сандарчээ. Бух ч нүцгэн хүн хараад улам ч уур нь хүрэв бололтой мөргөх гээд шууд өөдөөс нь дайртал Лувсан заан огцом зайлж хүзүүний нь орцим хүчтэй алгадтал бух ч дороо очоол хөдөлсөнгүй. Лувсан ч эргэж ирээд хувцасаа өмсөөд мордоод явчихаж, харин мөргөдөг бух түүнийг явсанаас нилээн хойно арай гэж босоод үхрийнхээ хойноос аажуухан явсан бөгөөд түүнээс хойш хүн мөргөхөө больсон гэдэг.
Талхын Лувсан заан ид барилдаж ёстой бяр хүч нь амтагдаж байсан үедээ Сан бэйсийн хошууны Ламын хийдийн наадамд барилдахаар очжээ. Замд нь цав цагаан толгойтой, дээл хувцас нь нар салхинд гандсан урьд залуудаа барилдаж явсан болов уу гэмээр өвгөн морьтой шогшиж яваатай тааралджээ. Түүнтэй мэнд усаа мэдэлцсэний дараа өвгөн "чи барилддаг бололтой хүүхэд байна. Бодвол ламын наадамд тоосоо өргөх гэж яваа биз” хэмээн асуужээ. Лувсан ч идэр залуугийн омголон зангаар "тийм” гэж хэлтэл өвгөн: "би ч бас ламынхаа наадамд тоосоо өргөх гэж явна” гэв. Лувсан энэ өвгөний ч барилдах гайгүй байхаа гээд дотроо инээд нь хүрч суужээ. Тэр хоёр ч олон юм ярьсангүй жаахан явж байгаад салахдаа залуу насны зангаар: "өвгөн танаас хир их тоос гардаг юм бол” гэж хэлчээд морио гуядаад явчихжээ. Нилээн холдоод эргэж харвал тэр өвгөн нөгөө янзаараа шогшиж явна гэнэ. Лувсан заан тэр оройгоо ламын хийх дээр очиж унтаад маргааш өглөө нь наадам хийх газар очиж бөхийн даамалд нэрээ бичүүлээд, наадам эхлэхийг хүлээж байжээ. Бага үд хүртэл наадам эхлэхгүй байхаар нь таньдаг хүнээс "наадам яагаад эхлэхгүй байгаа юм бэ”гэж асуужээ. Тэр хүн: "Гаръд гуайг хүлээж байгаа юм байна” хэмээн хэлэв. Гаръд гуай гэж бас ямар гайны амьтан ирэх юм бол гэж бодож байтал хүмүүс "гаръд гуай ирлээ” гээд шуугилдаад явчихаж. Харсан чинь нөгөө өчигдөр хөдөө таарсан цагаан толгойтой өвгөн ирээд мориноосоо бууж байгаа харагдав. Энэ өвгөнийг юунд ингэж хүлээдэг юм бол гэж бодоод сууж байтал ч наадам эхлэлээ. Нөгөө өвгөн энэ тэндээ нөхөөс тавьсан хуучин улаан торгон зодог шуудагөмсөөд, зүүн талын тэргүүн магнайд гарч байгаа харагджээ. Өвгөн ч түүнээс дутахгүй хоёр давлаа. Лувсан заан ч идэр залуу ид бяр хүч нь нэмж явсан болохоор тун ч амархан хоёр давлаа. Гуравын давааны ам авах болж, "Гаръд гуай ам аваарай” гэж бөхийн даамал хэлтэл нөгөө өвгөн, "өчигдөр надтай хөдөө уулздаг хүү хаана байна” гэж хүний дээгүүр саравчлан харжээ. Лувсан: "би энд байна” гэж сууж байсанаа өндийжээ. "за би энэ хүүг авъя” гэж хэлээд эргэж, Лувсан ч тийм аз байх гэж өөрөө гүйж ирсэн энэ олзоор төвөггүй давчихъя гэж дотроо баярлаж байв. Өвгөн зүүн талын тэргүүн магнай болохоор 3-ын давааны хамгийн эхэнд нь тэр 2 барилдахаар болов. Тэр үеийн бөхчүүдийн дотор Талхын Лувсангийн 3-н дайралтыг халхын ямар ч сайн бөх өнгөрөөхөд хэцүү гэж ярьдаг байжээ. Лувсан заан өвгөнийг дархан мэхээрээ дайрсан боловч цаадах нь жаахан халтийх аядаад ойчсонгүй. Дахиад нэлээд сайн хүчтэй дайртал урьдынхаасаа улам хөдлөхгүй янзтай байна гэнэ. Бүх хүчээ дайчилж байгаад 3 дахь удаагаа дайрсан чинь ёстой ургаа хад мөргөсөн юм шиг огт хөдөлсөнгүй. Ингэж хийх мэхээ дуусаад бариад зогсож байтал өвгөн, "хүүхээ ахиад хийх юм бий юу” гэж асуугаад, "одоо миний ээлж болоо шив дээ” гээд зүүн хөл дээрээ давхар хавсарч цохиод хаяъчаад яваад өгчээ. Талхын Лувсан онооны асарт ирээд хувцасаа өмсөөд сууж байтал өнөө өвгөн ирж: "за хүү минь чамд маш их хий байсан юм. Харин одоо арилсан байхаа. Чи их сайн бөх болж олон жил сайн барилдана даа. Харин чамд бөх хүний хувьд нэг зүйлийг захихад хүний битгий голж, ам гарч яваарай. Энэ бол бөх хүнд цээрлэх зүйлийн нэг юм шүү” гэж хэлсэн гэдэг. Үнэхээр тэр цагаас хойш Талхын Лувсан зааны хий нь арилж олон жил сайн барилдаж нутгийн алдарт бөх бага Гомбо гаръдын захиасыг биелүүлж, халхын их наадмын дэвжээн дээр нэр алдар нь цуурайтсан юм гэдэг. Тэр өвгөн Цэцэн Хан аймгийн Сан бэйсийн хошууны бага Гомбо гаръд гэдэг хуучны нэгэн сайн бөх байсан агаад эрийг нас уулыг цас дардаг юм болохоор байгаль ертөнцийн жам ёсоор өвгөрөөд явж байсан нь тэр юмсанжээ.
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гарамгай 10 зүтгэлтэн
Богд Жавзандамба
VIII Богд Жавзандамба Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу 1869 оны аравдугаар сарын 13-нд Түвдийн Лхасын ойролцоо төрж, 1924 оны тавдугаар сарын 20-нд Нийслэл хүрээнд тэнгэрт хальсан. Төр шашныг хослон баригч, хэмжээгүй эрхт, Наран гэрэлт, Түмэн наст Богд эзэн хаан цол өргөмжлөгдсөн. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч. Тухайн үед Түшээт хан Дашням өөрийгөө Чингисийн шууд угсааны хан, ноёдын хамгийн ахмад нь тул Монголын эзэн хаан болох ёстой гэж өгүүлж байсан ч Богд Жавзандамба Монголын хамгийн нөлөөтэй хүн байжээ.
Да лам Цэрэнчимэд
Да лам Гомбын Цэрэнчимэд 1872 онд Их шавь отогт төржээ. Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө, Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч, Богд хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчийн нэг. Тэрээр Монгол Улсын Шадар сайд, Бүгд захирах сайд, Дотоод яамны хэргийг Бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар ажиллаж байв. Да лам Цэрэнчимэд Баруун хязгаарт төрийн хэргийг залгуулж яваад 1914 оны тавдугаар сарын 07-нд учир битүүлгээр насан эцэслэсэн.
Чин ван Ханддорж
Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө, Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч, Богд хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчийн нэг, Монголын дипломат албыг үүсгэн байгуулагч Эрдэнэ дайчин чин ван Минжиддоржийн Ханддорж Эрдэнэ чин ван Цэрэндоржийн хүү гүн Минжиддоржийн гэр бүлд 1869 он буюу шарагчин могой жилд төрсөн. Ханддорж ван нь Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз жалайрын хунтайжийн шууд удмын алтан урагийн сурвалжит хүн.
Ханд ван хамгийн түрүүнд Сайн ноён хан Т.Намнансүрэнд хандаж үндэсний тусгаар тогтнолын гол төлөвлөгөөгөө боловсруулсан байна. Тэд нийт монгол туургатан, ялангуяа сүсэгтэн олны дунд үлэмж нэр нөлөөтэй Богд гэгээнийг үндэсний эрх чөлөөний тэмцэлд татан оролцуулах бодлого баримталж, түүнийг Манж Чин улсын төрд үйлчлэхээс аль болохоор хөндийрүүлэх оролдлого барьж байв. Ханддорж чин ван Богд хаант Монгол Улсыг эмхлэн байгуулахаас эхлээд гадаад ертөнцөд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхэд өөрийн амьдралаа зориулжээ.
1915 онд Богдын ордонд болсон дайллагаас гарч яваад Дунд голын мөсөн дээр бусдад хорлогдон амиа алджээ.
Сайн ноён хан Намнансүрэн
Халхын Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт 1878 онд төржээ. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол удирдагчийн нэг. Сайн ноёнхан Т.Намнансүрэн 1911 оны хавар Манжаас тусгаарлах Халхын дөрвөн ханы нэрээр Хаант Орос улсаас тусламж гуйх бичигт гарын үсгээ зурсан бөгөөд тусгаар тогтносны дараа засгийн газар бүрдүүлэхэд Шадар сайдаар томилогдсон байна. Тэрээр 1912 онд Бүгд Ерөнхийлөн захирах сайд буюу Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар тохоон томилогдож 1919 оны дөрөвдүгээр сард бусдад хорлогдон таалал болох хүртлээ долоон жил ажиллажээ.
Түшээ гүн Чагдаржав
Манж Чин улсын дарлалаас ангижирч, тусгаар улсаа байгуулахаар эвлэлдэн нэгдсэн Монголын ихэс дээдэс, хутагт хувилгаад 1911 оны намар Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар буюу Түр засгийн газар байгуулж даргаар нь Түшээ гүн Г.Чагдаржавыг томилсон байна. Г.Чагдаржав 1869 оны орчим Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт Засаг түшээ гүн Гааданбал ноёны хүү болон төржээ. 1897 онд эцгээсээ угсаа залгамжлан Засаг түшээ гүн хэргэмийг өвлөн хошуу ноён болсон. 1900 оноос Түшээт хан аймгийн чуулганы дэд дарга, 1909 оноос чуулганы дарга болжээ.
1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг санаачлан нууцаар удирдан зохицуулагч гол зургаан хүний нэг нь Чагдаржав байв. Тиймээс Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсыг тунхаглан, төрийн яамдыг байгуулахад Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамны анхны тэргүүн сайдаар Чагдаржав томилогджээ. Түшээт ван шалтгаан тодорхойгүй богино зуур өвчилж байгаад 1915 оны долдугаар сарын 16-нд нас нөгчсөн байна.
Манлайбаатар Дамдинсүрэн
Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэн 1871 оны гуравдугаар сарын 13-нд төрсөн. Хөлөнбуйр нутгийн уугуул барга монгол хүн бөгөөд Шинэ баргын Шулуун цагаан хошууны суман занги байв. Тэрээр Богд хаант Монгол улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байв.
1911 онд Богд хаант Монгол Улсад нэгдэхээр баргуудыг толгойлон Нийслэл Хүрээнд ирснээр Богд хаанд сайшаагдан Гадаад яамны дэд сайдаар томилогдсон. 1912 онд Ховдын байлдаанд Дамдинсүрэнгээр удирдуулсан цэрэг ялалт байгуулсныг хөхүүлэн Богд хааны зарлигаар түүнийг үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, цэргийн жанжин, Манлайбаатар цолоор шагнасан. 1913 оны Өвөрмонголыг чөлөөлөх Таван замын байлдааныг ерөнхийд нь удирдсан ерөнхий командлагч жанжин нь Дамдинсүрэн байжээ.
Хятадууд 1920 оны есдүгээр сарын 11-нд түүнийг баривчлан, хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хорьсны эцэст Манлайбаатар Дамдинсүрэн 1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр "Би эдний дэргэд яавч хэвтээгээрээ үхэхгүй" хэмээн өгүүлж босоогоороо амьсгал хураажээ. Тэрээр "Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь ану амь бие хайр үгүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог" хэмээн айлдан гэрээсэлсэн байдаг.
Хатанбаатар Магсаржав
Хатанбаатар Сандагдоржийн Магсаржав 1878 онд хуучнаар Сайн ноён хан аймаг, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт ядуу тайж Сандагдоржийн хүү болон төржээ. Монголын цэргийн нэрт жанжин, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч. 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласны дараагаар шинэ байгуулагдсан засгийн газраас амбаныг зайлан явах шаардлагыг Магсаржав амбан ноёнд дамжуулсан боловч гарч явахаас татгалзсан байна. 1912 оны зун Баруун хязгаарыг төвшитгөн тогтоох сайдад баргын Манлайбаатар Дамдинсүрэнгийн хамтаар томилогдон Ховдыг дайран эзлэх ажиллагааг шууд удирдаж, Манж, Хятадуудыг буулгаж авчээ. Манжаас тусгаарлах Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Ховдыг чөлөөлсөн гарамгай гавьяаг нь үнэлэн Богд хаант Монгол Улсын Засгийн газраас Магсаржавыг үе улиран залгамжлах Хатанбаатар ван цолоор шагнажээ. 1913 оны хавар Хятадын залхаан цээрлүүлэх цэрэг Өвөрмонголд орж ирэхэд Магсаржав, Дамдинсүрэн нарын цэргийн хүч очин тулалдаж амжилт олж байсан боловч Хаант Орос улс Хятад, Японтой эвдрэлцэхээс болгоомжлон оролцсон тул түүнийг эргүүлэн татжээ. Үүний дараагаар зүүн хязгаарт Бавуужавын довтолгоог дарах, 1918 онд хил нэвтрэн орж ирсэн Оросын цагаан цэргүүдийг зогсоох цэрэг дайны үйл ажиллагаануудад оролцож байжээ.
1921 оны хоёрдугаар сарын 15-наас 1921 оны гуравдугаар сар хүртэл Ерөнхий сайдаар ажиллаж байжээ. 1927 оны есдүгээр сарын 03-нд насан эцэслэжээ.
Гүн Хайсан
Богд хаант Монгол Улсын үе улиран улсад туслагч гүн, Чин зүтгэлт Баянтөмөрын Хайсан. Өвөр Монголын Зостын чуулганы Харчин ван Гүнсэнноровын хошууны түшмэл явсан хүн. Тэрээр 1907 онд анх Их Хүрээнд ирсэн бөгөөд 1910-1915 онд Богд хаант Монгол Улсын төлөө зүтгэсэн.
Гүн Намсрай
Богд хаант Монгол Улсын анхны Засгийн газрын гишүүн, Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Эрдэнэ жонон ван Намсрай эзэн Чингисийн алтан ургийн сурвалжит язгууртан бөгөөд 1876 оны улаан хулгана жил тайж Мижиддоржийн ууган хүү болон мэндэлжээ.
1911 оны зун болсон тусгаар тогтнолоо сэргээн мандуулах зорилгоор нууцаар уулзсан эх оронч таван язгууртны нэг байв. Тэрээр 1911 оны арваннэгдүгээр сарын 30-нд байгуулагдсан Монголын Түр засгийн анхны долоон хүний нэг болсон байна. Ийнхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгалд манлайлан оролцжээ. Тэрээр хожим 1921 онд Ардын засгийн газар байгуулагдахад таван шадар сайдын нэгээр ажиллаж байв.
Бэйс Гомбосүрэн
Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлагчдын нэг Бэйс Гомбосүрэн Чингис хааны шууд угсаа, боржигон овогтой хиад ястай тайж Ваанчигийн дэд хөвгүүн болон мэндэлсэн. Их Хүрээнд Халхын ноёд Жавзандамба хутагтад даншиг өргөх үеэр Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Түшээ гүн Чагдаржав нарын ноёд, лам нар Богд хан уулын арын модонд сэмхэн хуралдан зөвлөлдөхөд гүн Гомбосүрэн идэвхийлэн оролцсон байдаг. 1911 онд Богд хаант Монгол Улсыг байгуулсны дараа түүнд үе улирах, засаг төрийн жүн вангийн хэргэм, Эрдэнэ далай ван цол, жич улбар шар жолоо шагнаж, шадар сайд, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд, харьяат аймгийн цэргийг захирах жанжны тушаалд улируулан томилжээ.
Бэйс Гомбосүрэн 1912 оны зун Ховдыг, намар нь Улиастайг, 1913 оны үхэр жилийн үймээн буюу Өвөрмонголыг чөлөөлөх Таван замын байлдааныг зохион байгуулахад Цэргийн яамны сайдын хувиар ихээхэн идэвхтэй оролцжээ. 1914 онд цэл залуу 30 гаруйхан насандаа таалал төгсчээ.
http://www.news.mn/r/321134
“Тэнэг монгол”-оос “Их монгол” болсон Х.Шаравжамц аварга
Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат "Их монгол” хэмээн олноо хүндлэгдсэн Хасын Шаравжамц аварга маршал Хорлоогийн Чойбалсангийн урилгаар Улсын баяр наадамд 71 насандаа зодогложээ. Наадамд очихдоо маршалын явуулсан "шилэн форд”-оор хот хүргүүлсэн аж. Тэгээд наадмын дундуур маршал аваргыг асарт залж, хоол цай болон хол ойрын сонин хачин хуучилж л дээ. Өвгөн аварга тэгэхэд халуун савтай цай гурав, 60 бууз суурин дээр нь идчихээд "За хүүхээ одоо боллоо. Нас дээр гараад хоол ч орохоо байж” гэсэн гэдэг. Х.Шаравжамц аваргыг "Их монгол” хэмээн нэрийдэх болсон нь нэг даншиг наадамд Богд Ц.Буянтогтох аваргыг түрүүлнэ хэмээн бай шагнал, цол чимэг бэлтгэтэл Шаравжамц аварга бөхийг нь давсанд Богд уурсан хилэгнэж, "Тэнэг монгол” гэж хашгирчээ. Гэтэл ард түмэн "Тэнэг монгол” гэснийг үл зөвшөөрөн "Их монгол” хэмээн нэрлэх болсон ажээ.
Ш.Самбуу
eagle.mn
О.Пүрэв: Д.Сүхбаатар бол Өвөрмонгол гаралтай Хайсу овогтой цэвэр Монгол хүн
Д.Сүхбаатар судлаач, ШУ-ны гавьяат
зүтгэлтэн, түүхч доктор О.Пүрэвийн 2007 онд Зиндаа сонинд, 2011 онд
news.mn вэбсайтад нийтлэгдсэн нэгэн ярилцлагыг хүргэж байна.
-Та жанжин Сүхбаатарын талаар хэдийнээс судлах болов?
-Би МАХН-ын дэргэдэх Намын түүхийн институтэд ажилладаг байлаа. Тэнд
эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хүн заавал нэг сэдэв сонгож судлах
ёстой боловч зөвхөн дарга нарын зааж өгсөн сэдвийг судалдаг байлаа.
Д.Сүхбаатар жанжны намтрыг ч дарга нарын даалгаврын дагуу авч судлах
болсон юм. Д.Сүхбаатар жанжин бол монголчуудын шүтээн болсон хүн л дээ.
Тэрбээр 1893 онд төрж, 1923 онд яг 30 насныхаа ой дээр өөд болсон
байдаг.
-Монголын түүхийг социализмын үзэл суртлын жилүүдэд нэлээд
гуйвуулсан байдаг. Д.Сүхбаатарын түүх ч ялгаагүй худал, үнэн хосолж байв
уу ?
-Тэр жилүүдэд Д.Сүхбаатар МАХН-ыг ч байгуулсан, ардын төрийг ч
байгуулсан гээд их магтаж байсан. Юм, юмны толгойд явж байдаг, бусад
улсынх нь нэр гардаггүй, С.Данзан, Д.Бодоо гээд хамтран зүтгэгчид нь
хувьсгалын эсэргүү болсон тийм үе байлаа. Тэгээд судалж үзэхэд бичиг
үсгийн хувьд чадвартай, их үнэн үг хэлдэг, тэр үеийн манлайлагч байхаас
аргагүй хүн байсан. Сүхбаатарын намтар 3-4 удаа гарсан байдаг ч
хоорондоо зөрүүтэй байсан л даа. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн
учраас нутаг руу нь ч очиж үзлээ. Нутгийн ард нь ч гэсэн түүнийг магтаж
байв.
-Түүнийг монгол хүн мөн, биш гэж маргацгаадаг. Таны судалснаар ямар гаралтай хүн бэ?
Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нар
-Судалгаагаар Д.Сүхбаатар гэж ямар хүн юм бэ гэдгийг мэдэхийн тулд
гарал үүслийг нь судлах ажлаас эхэллээ. Түүний аав цагаан дээлт Дамдин
1890 онд Хүрээнд орж ирсний дараа Д.Сүхбаатар Амгаланбаатарт төрсөн, ард
гаралтай ядуу гэр бүлд өссөн хүүхэд. Ядуу ч гэсэн бичиг үсэг, тоо
бодлого заалгасан тухайн үедээ л боловсролтой хүн байсан. Архивт байгаа
бичиг баримтыг нь үзэхэд их гоё бичигтэй хүн байсан нь харагддаг. Гэтэл
сүүлдээ Сүхбаатарын талаар янз бүрийн гуйвуулга их явдаг боллоо.
Ялангуяа ардчилал эхэлснээс хойш түүнийг Оросоос ирсэн хиймэл хүн, Орост
сургуульд сурч байсан гэдэг байв. Үнэндээ Орост сургуульд сурч
байгаагүй ганц хоёр удаа л Эрхүү, Москва руу очсон байдаг юм. Зарим нь
халимаг хүн байсан гэнэ. Миний судалснаар орос яавч биш. Гарал нь
Сүхбаатар аймгийн хүн ч гэсэн Амгаланбаатарт төрсөн хүн. Тэгээд удам
судрыг нь хөөцөлдөөд байсан чинь Өвөрмонгол гаралтай хүн болоод явчихдаг
юм байна. Тэгвэл энэ чинь хятад хүн байх нь уу гэтэл хятад биш, жинхэнэ
өвөрмонгол хүн болж таарлаа. Сүхбаатарын 4-5 үеийг нь бид мэддэг
байлаа. Түүний эцэг бол Дамдин, Дамдины эцэг бол Төгөө, Төгөөгийн эцэг
Элбэг, Элбэгийн эцэг Төгс гэж хүн байжээ.
-Тэгэхээр Сүхбаатар өвөрмонгол хүн болж таарах нь ээ?
-Энэ ийм учиртай юм. Манайд Дорнод аймгийн хүн байна гээд нэг өвгөн
ирээд өврөөсөө миний сонинд, бичсэн өгүүллэгийг гаргаад ирлээ. Tэр
сонинд би Сүхбаатарыг Хайсу овгийн хүн гэж бичсэн байсан юм. Тэр
өгүүллийн мөрөөр Дорнод аймагт Хайсу биш Хуайса овгийн хүн гээд бөөн
маргаан болсон байж. Хуайса гэдэг нь Буриадын эртний овог учраас буриад,
хуайса овгийн хүн гэж маргалдахгүй юу. Тэгээд Буриадын сэхээтнүүд
Сүхбаатар халх хүн биш, буриад хүн, Оросоос ирсэн гэж маргадаг боллоо.
Би ч бууж өгөөгүй юм. Тэгсэн чинь тэр өвгөн "Би бол Дорнод аймгийн
Үзэмчин хошууны Хайсу овгийн хүн. Би Өвөрмонгол гаралтай учраас 1945 онд
Монголын харьяат болсон юм” гэж миний Хайсу овгийнх гэдгийг баталж
өгсөн юм. Тэгэхээр Сүхбаатар бол өвөрмонгол гаралтай, цэвэр монгол хүн
мөн.
-Удмаараа тэмцэгч, зоригтой хүн байсан гэдэг билүү?
Д.Сүхбаатар Хужирбулангийн цэргийн ангид
-Өвөө нь Элбэг гэж хүн байсан талаар Сүхбаатарын намтарт нь байдаг
байхгүй юу. Зарга заальхай хийдэг, зоригтой хүн байсан гэдэг юм.
Сүхбаатар аймгийн нутагт 19-тийн хонхор гэдэг газар байдаг юм. Тэнд
гүнзгий нүх ухаад, шат тавьж янз бүрийн хэрэгт холбогдсон хүмүүсийг
хийчихээд шатаа авч эсгийгээр бүтээчихдэг нэг ёсны шорон шиг юм байж л
дээ. Тэр нүхэнд 19 хүнийг хорьсон бөгөөд шороо нь нурж тэдгээр хүмүүс
бүгд дарагдаж үхсэн түүхтэй юм билээ. Тэгээд л 19-тийн хонхор гэж
нэрлэж. Элбэг ч тэр 19 хүний нэг бөгөөд тэр үед 36 настай байсан юм.
Түүнээс хойш Сүхбаатарын удам нутагтаа хэл аманд их ордог, их
шүүмжлэгддэг байжээ.
-Аавынхаа үхлээс болоод Дамдин гуай нутгаасаа гарч, Хүрээнд ирсэн хэрэг үү?
-Элбэгийн хүү Дамдин бас л ядуухан эр байж. Овоо баян айлд зарцлагдаж
байгаад тэр айлынхаа охинтой дотно болчихгүй юу. Тэгээд суух гэтэл
охины гэрийнхэн "Энэ удам муутай хүн, амьдруулахгүй” гэхээр нь Дамдин
хүүхнээ аваад Хүрээ рүү оргочихсон байгаа юм. Энэ тухай намтарт нь
байдаг л даа. 2-3 хүн дундаа ганц морьтой 700 км явж хүрээнд ирсэн
байдаг. Нутгаасаа оргоно гэдэг чинь тэр үед эзэн ноёноосоо урвасантай
адил хэрэг байлаа. Тэгэхээр зоригтой л хүн байсан хэрэг. Тэгээд хүрээнд
ирснээс хойш гурван жилийн дараа Сүхбаатар төрсөн. Сүхбаатарын нөхөрлөж
байсан нөхөд нь ч дандаа сэргэлэн улсууд. Зарим нь хулгай зэлгий гээд
янз бүрийн юманд холбогдсон, ял ямба үзэж явсан тийм улсууд байдаг.
-Сүхбаатар, Янжмаа хоёр нэг нутгийн хүмүүс гэдэг байх аа?
-Тэр хоёр нэг нутгийн, хуучин ч бие биенээ таньдаг байсан. Янжмаа бол
Хүрээний айлын хүүхэн л дээ. Гэхдээ бас л Сүхбаатартай адил Сэцэн хан
аймгийн хүн бөгөөд мөн л өртөөнөөс зугтаж Хүрээ рүү нүүсэн айл. Эцгийг
нь Мэмэндэй, эхийг нь Сэрээнэн гэдэг байж. Сүхбаатар Төмөрт өртөөний
улаач байсан. Тэгээд 1910 онд Гачууртын наахна байдаг Хар усан тохойд
нутагладаг сарлаг Дэндэв гэж айлын гадаах өвсөн овоохойд Сүхбаатар,
Янжмаа хоёр гэр бүл болсон байдаг. Тэр үед Янжмаа 19-тэй, Сүхбаатар
түүнээс хоёр дүү, 17-той байсан.
-Сүхбаатар гуай юуны улмаас нас барсан юм бэ? Хордуулсан гэдэг үнэн үү?
Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нар
-Хордуулсан гэж кинонд гардаг нь үнэний ортой. Гэхдээ лам
хордуулаагүй, өөр хүн л хордуулсан бололтой байдаг. Дээр үеийн үзэл
суртлаас худлаа юм их бий. Ямар ч гэсэн тэр үед хамгийн чийрэг биетэй,
одоогоор бол их сайн тамирчин, моринд гарамгай тийм хүн хамгийн түрүүнд,
тийм залуудаа үхчихнэ гэдэг ямар нэгэн учиртай байх гэж бодогддог.
Оросын цэргийн улсууд хор өгсөн байх гэж би боддог юм. Гэхдээ одоо тэр
хорлосон, энэ хорлосон гэж хэлэх үндэс байхгүй. Хамгийн сүүлд бурханч
лам Г.Пүрэвбат бунханд байсан шарилыг нь гаргаж шинжилсэн шүү дээ.
Тэгэхэд Сүхбаатарын биеийн өндөр нь таарахгүй байсан. Бунханд 1.60
хэдхэн см-ийн өндөртэй шарил байсан.
-Тэгэхээр олон жилийн турш хүмүүс Сүхбаатар жанжин биш, өөр
хүний бунханд хүндэтгэл үзүүлдэг байсан гэсэн үг үү. Бунханд өөр шарил
хийсэн гэхээр ямар нэг далд санаа байсан юм биш байгаа?
-Сүхбаатар бол яах аргагүй 2 метр орчим өндөртэй хүн байсан. Өндөр
гэдгийг нь юугаар нотолж байна вэ гэвэл авахуулсан гэрэл зургуудыг нь
харахад зэрэгцээд зогсч байгаа хүмүүсээс бүгдээс нь өндөр байдаг юм. Анх
Алтан-Өлгийд оршуулсан байсан юм. Тэгээд 1953 онд авчирч бунхалсан.
Тэгэхэд шарил дээр нь Ю.Цэдэнбал дарга тангараг тавьж байсныг би оюутан
байхдаа өөрийн нүдээр харж байлаа. Алтан-Өлгийгөөс авчрахдаа буруу хүний
шарил авчирсан юм шиг байгаа юм. Тэрнээс шарил нь богино болчихно гэж
юу байхав.
-Та Сүхбаатар судлалд хэдэн жил зарцуулав?
Д.Сүхбаатар, М.Янжмаа
-Зөвхөн Сүхбаатарын судалгаагаар намын түүхийн институтэд 23 жил
болсон. Одоо ч би Сүхбаатарыг хүндэтгэж явдаг юм. Гэрээр дүүрэн
Сүхбаатарын зураг бий. Энэ 23 жилийн хугацаанд Сүхбаатарын талаар олон
зүйлийг судалж гаргаж ирсний нэг нь Амгаланд төрснийг нь тогтоосон
явдал. Үүнийг бид л анх мэдсэн байхгүй юу. Сүүлд нь бид Амгалан дахь
Дарь эхийн сүмийн цаад урд талд, гадуураа холуур хашаатай гэрийн буурь
байсныг олсон. Энэ бол төрсөн газар нь. Тэгээд 100 жилийн ойгоор нь
"Сүхбаатарын төрсөн газар шороо мөн” гэж монгол бичгээр боржин чулуун
дээр бичсэн хөшөөг буурин дээр нь босгосон.
-Зарим талаар түүний намтар түүхийг бүдгэрүүлж, дарах асуудал
байсан болов уу. Түүний тухай судлахад хэцүү асуудал, аюул заналтай хэр
тулгарч байв?
-Аюул занал ч юу байх вэ. Хамгийн гол нь зарим нь оросоос гаралтай
буриад, зарим нь халимаг гаралтай гээд маргалдана, хэрэлдэнэ. Гэрийнхээ
гадаа салхинд гараад суухаар зарим нэг архичин намайг зодох гэж, бүр
алах гэж оролддог байсан. Түүх бол үнэнээрээ л байх ёстой. Үнэнээрээ
явбал ялдаг жам бий. Түүх бол үнэний төлөө тэмцсэн шинжлэх ухаан.
Tolgoilogch.mn
20-р зууны манлай эмэгтэй жүжигчин Т.Цэвээнжав
Орчин үeийн тeатрын урлагийн нэрт зүтгэлтэн ,Монгол Улсын Гавьяат жүжигчин Түдэвийн Цэвээнжав 1916 онд Дорнод аймгийн Матад сумын нутаг цагаан дэрс гэдэг газарт малчин Түдэвийн ууган охин болон төржээ.
1936онд Улаанбаатар хотод ирж ,гар үйлдвэрийн артeльд оeдoлчин болоод сайн дурын уран сайхны дугуйланд дуулж бүжиглэн,,хаяa жижэг үзэгдэл зэрэгт тоглодог байжээ.1943онд Урлагийн сургуульд элсэн орж нэг жил суралцаад,1944оноос Улсын төв тeатрт 5 зэрэгийн жүжигчин болжээ. Цэвээнжав тайз дэлгэцнээ дүр бүтээхдээ биe сэтгэл,үгийн чөлөөт байдлыг бүрэн гаргаж дотоод гадаад чанарыг зөв холбож ,уран сэтгэлээр баяжуулан энгийн ,инээдмийн, эмгэнэлт,уянгын, гүн ухааны аль ч дүрийг уран хошин аястай болгодог онцлогтой жүжигчин байлаа.1947онд А.Корнeйчүкийн Платон Крeчeт жүжгийн Кeрeстина Пахиповнад тоглохдоо нас ахисан боловч угийн хөдөлмөрч зангаараа улаан цэргийн эмнэлэгт сувилагч хийдэг ,бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан сэтгэлт ганц биe, наргианч авгайн дүрийг бүтээсэн бол,1948 онд Д.Намдаг,Ш.нацагдорж нарын Залуу үe жүжгийн багш Оюуны дүрд тоглож ,сурган хүмүүжүүлэгч хүний ажигламтгай,шийдэмгий чанарыг сайн үзүүлүж чадсан билээ.1951онд Ойдовын Далан худалч жүжгийн Пагма авгайн дүрд тоглохдоо залуу үeдээ завхай явдалаар амьдралаа хийж явсан бөгөөд тэжээж өсгөсөн Алимаа охиноо баян пүүсийн өвгөн луухаанд худалдаж өөртөө ашиг олох гэсэн эрээ цээрээ алдсан ,шунахай,башир муу авгайн дүрийг чадварлаг бүтээж үзэгчдээс өндөр үнэлэлт авчээ.1954онд А.Островскийн Аянга жүжгийн гол баатар хэмжээгүй харгис Кабаниха авгайн дүрд жүжиглэн харанхуй бүдүүлэг Орос орны харгис нь хэтэрсэн нударган баяны дүрийг бүтээсэн бол Дэн И Хэгийн Буурал бүсгүй жүжгийн Хуан Муд тоглохдоо хуучинсаг харгис дотуур тамиртай муу санааны хүч ихтэй дүрийг чадварлаг бүтээж шилдэг жүжгчин гэдэгээ харуулжээ.1960 онд Ж.Цэрэнгийн Будамшуу инээдэмт жүжгийн Пиглайд тоглож баяжих нэр алдар олохын төлөө хүслийн тулам болсон тэнэгдүү ,харгис авгайн дүрийг бүтээжээ.
Улсын Гавьяат жүжигчин Т.Цэвээмжав нь манай кино урлагын хөгжилтэй салшгүй холбоотой бөгөөд түүний бүтээсэн цайлган сэтгэлтэй шударга,наргиач зантай эмэгтэйн дүрийг бид кино дэлгэцнээс баясан үздэг билээ.Тэрбээр 1957онд Сэрэлт киноны цайлган цагаан сэтгэлтэй бумаагийн дүрд жүжиглэн орос эмчийг угтаж байгаа,дэлгүүрээс юум худалдаж авч байгаа ,шал угааж байгаа бичиг заалган баллаж байгаа лавлаа Дашийг зэмлэн загнаж байгаа зэрэг нарийн тоглолт нь Бумаагийн дотоод мөн чанарыг тод томруун гаргаж чадсан зэрэг нь манай киноны урлагт цоо шинэ дүр болсон хэмээн судлаачид үнэлжээ.Т.Цэвээнжав 1963онд Энэ хүүхнүүд үү киноны нэгдэлийн дарга Жамцын гэргий Долгор, 1959онд Морьтойч болоосой киноны Дондогийн ээж ханд,1970 онд Хүргэн хүү киноны Дэмбэрэлийн ээж Санжид зэрэг олон сайхан ээжүүдийн дүрийг бүтээжээ.Цэвээнжав гуай найруулагч зохиолч хоeрын дутууг гүйцээж сэтгэдгийг миний найруулсан Морьтойч болоосой ,Энэ хүүхэнүүд үү,Хөхөө гэрлэх дөхлөө зэрэг кинонуудаас харж болно гэж УГЖ,кино найруулагч П.Доржпалам үнэлэн хэлсэн байдаг. Түүний хөдөлмөр зүтгэл,уран бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Улсын драмын тeатрын 25 жилийн ойгоор буюу 1956онд Монгол Улсын Гавьят жүжигчин цол олгосноос гадна Алтан гадас одон ойн мeдалиүдаар шагнажээ.1999оны сүүлээр Зууны мэдээ сонины газраас явуулсан санал асуулгаар 20 зууны Монголын шилдэг эмэгтэй жүжигчин хэмээх хүндэт өргөмжлөлийн эзнээр нэрт жүжигчин Т.Цэвээнжав гуай шалгарчээ.
Жимст тайгын жижигхэн буриад буюу Монголын яруу найргийн инжаан
Нямбуугийн Нямдорж гэж ямархан найрагч байж вэ, ямар хүн явж вэ. Соёлт хүмүүн та ийн сонирхох аваас түүний шүлэг, найргийг уншаарай. Алт удах тусмаа өнгө ордогийн үлгэрээр түүний тунгаамал шижир мэт уран бүтээл, шүлэг яруу найраг он жил улирах тусам үнэд орсоор... Жинхэнэ яруу найраг гэдэг цаг хугацаанаас үл хамааран оршдогийн жишээ энэ буюу. Яруу найрагч хүн цаг үедээ хэзээ ч захирагддаггүйг Н.Нямдорж өөрийн амьдралаараа харуулсан.
Эртний их дорно, энэрэнгүй их Буддагийн тухай бичсэнээрээ тэрээр үндсэрхэг үзэлтэн хэмээн хавчигдан гадуурхагдаж, эсгий гутлын үйлдвэрт нормчин болж, элсэн говьд нутаг заагдаж, аглаг хөвчид мод цавчин, Эрдэнэтийн уурхайд манаач хийж явлаа. Гэвч энэ л хүнд бэрх амьдрал дунд жинхэнэ сонгодог шүлгүүдээ бичиж, уран бүтээлээ туурвин яруу найрагтаа үнэнч хэвээр үлдсэн юм. Найрагч тэр л будангуй цаг үеийн тухай
"... Би номын биш
Би намын биш болохоор
Би бараг хүн биш байлаа
Алдар нэрэнд дэндүү дуртай даргадаа
Алтан хошуу өргөж
Нүгэлгүй сайхан нөхдийнхөө
Нүдэнд хуруугаа хийж явсангүй
Нялуун цагийн торгон ирэн дээр
Нямдорж үхэхэд ч, сөнөхөд ч бэлэн байсан даа!
Харамсаагүй, хайрлаагүй
Хатуу сэтгэлтэй нөхөд
Үе цагтайгаа адилхан
Үжирсэн дөжирсөн байсан даа!” хэмээн бичжээ.
Н.Нямдорж дунд сургуульд Р.Чойномтой нэг ангийн нэг ширээнд тохой нийлүүлэн сууж, үерхэж нөхөрлөж явах үедээ есдүгээр ангийн бяцхан хүү тэрбээр
"Онцын хөөрхөн хүүхэн гэдэг
Зүрхний их хулгайч юм
Олон эрсийг шаналгах
Сэтгэлийн тулалдааны талбар юм
Энгүй сайхан түүнд
Зуун зүрх тэмүүлж
Эцэс хойно нь болоход
Ерэн ес нь шархалдаг юм” хэмээн бичиж авьяас билгийнхээ галыг асаасан гэдэг. Түүнээс хойш тун удалгүй Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсч ирснээр Н.Нямдоржийн өвөрмөц дуу хоолой цуурайтаж эхэлжээ. 1962 онд "Онон хатан ижий” хэмээх шүлгийн номоо хэвлүүлсэн нь түүнд шүлэгчийн алдар хүнд төдийгүй шүүмжлэл, хавчигдлыг ч авчирчээ. Гэвч тэрбээр,
"Өндөгний минь хээ
Өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ
Хувирашгүй
Алганы минь хээ
Арилашгүй
Миний хээ
Минийх” хэмээн бичиж хэнээс ч юунаас ч хамааралгүй бүтээж туурвисаар байлаа. Ийнхүү "Жимст тайгын жижигхэн буриад” Монголын яруу найрагт өвөрмөц тод дуу хоолойгоо цуурайтуулж эхэлжээ.
Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан:
Тэрээр Б.Явуухулангийн багш нь байсан
-Миний хамгийн дотно найрагч бол Нямбуугийн Нямдорж байлаа. Тэр хүн хойно таван жил М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд сурахдаа гэртээ нэг удаа захиа бичээгүй. Тэгсэн атлаа надад болохоор хоёр хуудас ар өвөргүй тийм урт захиа бичиж. Тэр нь яасан бэ гэсэн чинь сонинд гарсан миний нэг шүлгийг үзээд түүнээс болж их уур нь хүрч "Бид эсгэсэн даалимбаа тэрлэг гэж нэрлэдэггүй атал та юунд таталсан нооргоо шүлэг гэж хэвлүүлнэ вэ. Таныг би амьдралын их мэдлэгтэй, авьяас их задгай, уянгаар сэтгэлээ хөглөсөн ухаарлын жолоотой сайхан найрагч гэж бодож байсан чинь та юунд найрагчийн өндөрлөгөөс эхлэн бичигчийн гудамж руу зүтгэнэ вэ” гэхчилэнгээр бүтэн хуудас агсам тавьж ингэж захиа бичиж байсан. Бид хоёрын ерөөлийн, сэтгэлийн уулзвар нэг байж л дээ. Хувь заяаны хувьд ч гэсэн их утга зохиолд бас л адилхан гадуурхагдаж явсан. Б.Явуухулангийн бараг багш нь байсан тийм найрагч атлаа ардчиллын үе дээр сая нэг юм уран зохиолынхоо үнэлэмжийг авлаа. Тэгээд ч тэрээр утга зохиолын үнэлэмжийн төлөө зүтгээгүй л дээ.
Баянхонгорт очиход нь бид хоёр шөнө болгон өвөртөө унтаад өгнө. Тэгэхэд манай авгай бид хоёр нийлээд удаагүй байсан. Тэгээд "Энэ нэг хачин хүн нь түргэн яваасай. Нөхөртэйгөө цуг байх юм сан” гэж боддог байсан гэж одоо хүртэл ярьдаг юм. Сүүлд намайг тэмээчин болчихоод байхад Н.Нямдорж тааралдаад "Хүн яруу найргаа хэлхэж байж яруу найрагч болдог. Одоо хүн матаж байж зохиолч болдог болсон юм биз дээ” хэмээн их уурлаж, уйлж байсныг би санадаг юм.
Н.Нямдорж бид хоёр хаана ч уулзсан нэг морин хуурын хоёр чавхдас нийлсэн шиг бидний дундаас сэтгэлийн нэг хөг аялгуу гарч явдаг байсан даа.
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав:
Н.Нямдорж бол ганцхан хувь яруу найрагч
-Н.Нямдорж өвөрмөц хүн л дээ. Их содон шүлэгч. Хамгийн гол юмаа Н.Нямдорж их залуудаа хийчихсэн. Ерөөсөө "Онон хатан ижий” гэдэг түүвэр бол Н.Нямдоржийн сонгодог түүвэр. Тэр үедээ сонгодог юм хийлээ гэдгээ өөрөө ч мэдээгүй. Классик юм гэдэг энгийн байдаг. Түүнийг нь өөр цаг хугацаанд л үнэлж мэдэрдэг. Н.Нямдорж бол "Онон хатан ижий”-гээ зүгээр л санамсаргүй, буй сэтгэлээрээ, яруу найргийн авьяасаараа биччихсэн. Ерөөсөө Н.Нямдорж шиг анхны номоороо алдаршсан хүн ховор байдаг.
1960-аад онд Москвагаас биднийг сэрээдэг, шүлгийг нь хааяа алдаг оног гарахад нь уншиж, сэрж мэдэрч ахиад шүлэг бичмээр болдог байсан тийм хүмүүсийн нэг бол Н.Нямдорж. Түүний нэг шүлэг тэр үед их алдаршиж байсан.
"Хөл хөгжөөн татрахгүй нийтийн нэгэн байранд
Хөнжил дээр нь тогтохгүй оюутны нарийхан оронд
Авиа чагнан дүнсийсэн намуун шөнийн цагаар
Алиа хонгор бүсгүй Монгол газраас айлчлах юм…”
Оюутнуудын амны уншлага энэ байсан. Их содон. Н.Нямдорж "Онон хатан ижий”-гээрээ үнэхээр сонгодог бүтээлийн суваргаа бүтээчихсэн юм. Сүүлд "Хүн чулуу” энэ тэрээ биччихээд надаас санал асууж байсан. Бид бас уран бүтээлийн эхэн үед ойр байсан. Н.Нямдорж бол ганц хувь найрагч.
Манайханд нэгийг нь нэгээр нь цохидог ч юм уу, үхсэнийг амьдаар нь цохиулах гэдэг ч юм уу, ийм муу явдал байдаг. Тэгмээргүй л байгаа юм. Яруу найргийн цэцэрлэгт хүрээлэн ч тэр ялгаагүй, яруу найргийг нуур гэж бодоход ялгаагүй олон шувуу бүрдэж байж нуурын үзэмжийг бүрдүүлнээ дээ. Цэцэрлэгт олон янзын цэцгүүд ургаж байж улам сайхан болно оо доо. Түүнийг бодож яруу найргийн энэ их найрал энэ их хөг аяс бие биенээ нөхөж өнгө өнгөө тодосгож байдаг. Энэ талаас нь ухаарвал маш зүйтэй юмаа.
Н.Нямдорж бол өвөрмөц нэгэн цэцэг, өвөрмөц нэгэн булаг, өвөрмөц нэгэн өнгө аялгуу байсан юм. Харьцангуй эрт яруу найргийн гэгээн сэрэл авч "Үүлэн бор” гээд л анхны номоороо нэрд гарна гэдэг бол сайхан. Сүүлдээ яахав алаг эрээн амьдралын тавиланд яг өөрийнхөө шүлэг шиг эндэж гэнэдэж, сайн муу хэлэгдэж, элдэв улсын хэл аманд өртөж явсан боловч яруу найрагтаа үнэнч байсан. Маш их ном уншдаг хүн.
Яруу найрагч Ш.Цогт: Асар өндөр мэдлэг, боловсролтой найрагч
-Нямбуугийн Нямдоржтой би анх М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурахаар явах гэж байхдаа танилцсан юм. Хойшоо сургуульд явах болоход аав, ээж маань бяцхан дайллага хийсэн юм. Тэгэхэд Нямбуугийн Нямдорж гэж шар дээлтэй, ширэн гуталтай монхор хамартай эр ирж. Жигтэйхэн архи ууж. Тэгэхэд нь би архийг ингэж их ууж болдог юм байх даа гэж гайхаж байсан санагддаг. Тэгээд Горькийн сургуульд хамт суралцаж дотно нөхөрлөсөн дөө. Н.Нямдорж надад яруу найраг, архи, хүүхэн аль алиныг заасан. Мань хүн бол тун нарийн мэдрэмжтэй, өргөн мэдлэгтэй жинхэнэ ясны яруу найрагч хүн. Хойно сурч байхад мань мэт нь дэлгүүр хоршоогоор орохдоо худалдагч хүүхнүүдтэй наргиан цэнгээн болж, инээд наадам хийж явахад Н.Нямдорж тун гярхай, хэзээ ч гэсэн номын лангууны өмнө очоод зогсчихсон байдаг. Тэгээд дараа нь хэзээ хойно ийм ном авлаа гээд үзүүлдэг. Үнэхээр сор болсон сонгодог зохиолыг олж авдаг, уншиж мэдэхийн төлөө уйгагүй, нягт нямбай ажилладаг яруу найрагч байсан. Орос хийгээд өрнө дахины уран зохиолыг сайтар судалж, гүнзгий мэдэрсэн. Асар өндөр мэдлэг боловсролтой.
Н.Нямдоржийн анхны ном "Үүлэн бор” бол нэг их анхаарал татаагүй. Тэр хойно сурч ирээд "Онон хатан ижий” номоо гаргаж ёстой л галтай цогтой шүлгүүд бичиж авьяас билиг нь задарсан даа.
Н.Нямдорж найрагч нэгэнтээ "Ертөнцийг тээж яваа зүрх сэтгэлээ хайрлая” хэмээн хэлсэн нь "Ертөнцөд ан цав гарваас тэр нь яруу найрагчийн зүрхэн дундуур дайрч гардаг” гэсэн Р.Гамзатовын үгийг батлах шиг санагддаг. Үнэхээр Н.Нямдорж хэмээх эгэлхэн тэр хүн ертөнцийн бүх хүмүүстэй зүрх сэтгэлээрээ ярилцаж орчлон ертөнцийн төлөө зовж шаналдаг байлаа.
Тэрбээр эртний Римийн цовдлогдсон боолчууд, түүдгийн дөлөнд эрэлхэгээр шатаагдсан Ж.Бруно, фашистын зандалчдын гарт амь үрэгдсэн Гарсиа Лорка нарыг өмөөрч, Чилийн Пабло Нерудатай яруу найргаараа ярилцаж, Никараугагийн эх орончидтой зүрх сэтгэлээрээ хамт тулалдаж явсан юм. Н.Нямдорж дэлхий ертөнцийг бүхэлд нь хайрлаад зогсоогүй дэлхийн энгээр сэтгэхийн ид хавыг харуулсан билээ.
"Онон голын тухай бодоход Н.Нямдоржийн шүлгүүд санагдаж, Н.Нямдоржийн тухай ярихад Онон гол сэтгэлд буудаг” хэмээн Төрийн шагналт яруу найрагч Д.Цоодол бичсэн байдаг. Н.Нямдоржийн уран бүтээлийг түүний төрж өссөн буриад зоны эгэл боргил ахуй амьдрал, Хан Хэнтийн их хөвч, Хатан Ононоос нь салгаж бодохын аргагүй. Идэр залуудаа тэрбээр
"Хайраар дүүрэн миний цээж
Хан Хэнтийн харагдах сүр
Хатан Ононы хаялах долгио”
хэмээн бичиж байжээ. Онон гол бол түүний угаасан ус, ундаалсан рашаан нь төдийгүй яруу найргийнх нь амин сүнс, дээд шүтээн нь байсан юм. Сүрлэг Хэнтийн нуруунаас сүү мэт ундран гарсан намуун урсгалт энгүй их мөрнөөсөө Н.Нямдорж эгэлхэн бөгөөд энгүүн байхыг, холыг бодож, гүн сэтгэхийг сурсан бизээ. Онон гол Н.Нямдоржид анхных нь шүлгийг шивнэж өгсөн буйзаа. Тиймээс тэрбээр,
"Онон гол миний гол
Ондоо хэний ч биш миний гол
Ариухан Онон миний гол
Алдхан биений минь амин гол
Уртхан Онон миний гол
Уг биений минь улаан гол” хэмээн бичсэн. Онон гол Монголын нэгэн их мөрөн билээ. Түүн лүгээ адил Нямбуугийн Нямдорж өөрийн уран бүтээлээрээ Монголын яруу найргийн нэгэн их ширгэшгүй мөрөн болон үлджээ. Түүний давтагдашгүй, өвөрмөц шүлэг найраг, дууль найраглалууд унших тусам утгын гүнд хөтлөн, ур ухааны царааг нь илтгэсээр байна. Алт удах тусам өнгө ордог шиг Монголын яруу найргийн инжаан болсон энэ эрхэм найрагчийн уран бүтээл цаг өнгөрөх тусам үнэд орох буйзаа.
Жимст тайгын жижигхэн буриад буюу Монголын яруу найргийн инжаан
Нямбуугийн Нямдорж гэж ямархан найрагч байж вэ, ямар хүн явж вэ. Соёлт хүмүүн та ийн сонирхох аваас түүний шүлэг, найргийг уншаарай. Алт удах тусмаа өнгө ордогийн үлгэрээр түүний тунгаамал шижир мэт уран бүтээл, шүлэг яруу найраг он жил улирах тусам үнэд орсоор... Жинхэнэ яруу найраг гэдэг цаг хугацаанаас үл хамааран оршдогийн жишээ энэ буюу. Яруу найрагч хүн цаг үедээ хэзээ ч захирагддаггүйг Н.Нямдорж өөрийн амьдралаараа харуулсан.
Эртний их дорно, энэрэнгүй их Буддагийн тухай бичсэнээрээ тэрээр үндсэрхэг үзэлтэн хэмээн хавчигдан гадуурхагдаж, эсгий гутлын үйлдвэрт нормчин болж, элсэн говьд нутаг заагдаж, аглаг хөвчид мод цавчин, Эрдэнэтийн уурхайд манаач хийж явлаа. Гэвч энэ л хүнд бэрх амьдрал дунд жинхэнэ сонгодог шүлгүүдээ бичиж, уран бүтээлээ туурвин яруу найрагтаа үнэнч хэвээр үлдсэн юм. Найрагч тэр л будангуй цаг үеийн тухай
"... Би номын биш
Би намын биш болохоор
Би бараг хүн биш байлаа
Алдар нэрэнд дэндүү дуртай даргадаа
Алтан хошуу өргөж
Нүгэлгүй сайхан нөхдийнхөө
Нүдэнд хуруугаа хийж явсангүй
Нялуун цагийн торгон ирэн дээр
Нямдорж үхэхэд ч, сөнөхөд ч бэлэн байсан даа!
Харамсаагүй, хайрлаагүй
Хатуу сэтгэлтэй нөхөд
Үе цагтайгаа адилхан
Үжирсэн дөжирсөн байсан даа!” хэмээн бичжээ.
Н.Нямдорж дунд сургуульд Р.Чойномтой нэг ангийн нэг ширээнд тохой нийлүүлэн сууж, үерхэж нөхөрлөж явах үедээ есдүгээр ангийн бяцхан хүү тэрбээр
"Онцын хөөрхөн хүүхэн гэдэг
Зүрхний их хулгайч юм
Олон эрсийг шаналгах
Сэтгэлийн тулалдааны талбар юм
Энгүй сайхан түүнд
Зуун зүрх тэмүүлж
Эцэс хойно нь болоход
Ерэн ес нь шархалдаг юм” хэмээн бичиж авьяас билгийнхээ галыг асаасан гэдэг. Түүнээс хойш тун удалгүй Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсч ирснээр Н.Нямдоржийн өвөрмөц дуу хоолой цуурайтаж эхэлжээ. 1962 онд "Онон хатан ижий” хэмээх шүлгийн номоо хэвлүүлсэн нь түүнд шүлэгчийн алдар хүнд төдийгүй шүүмжлэл, хавчигдлыг ч авчирчээ. Гэвч тэрбээр,
"Өндөгний минь хээ
Өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ
Хувирашгүй
Алганы минь хээ
Арилашгүй
Миний хээ
Минийх” хэмээн бичиж хэнээс ч юунаас ч хамааралгүй бүтээж туурвисаар байлаа. Ийнхүү "Жимст тайгын жижигхэн буриад” Монголын яруу найрагт өвөрмөц тод дуу хоолойгоо цуурайтуулж эхэлжээ.
Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан:
Тэрээр Б.Явуухулангийн багш нь байсан
-Миний хамгийн дотно найрагч бол Нямбуугийн Нямдорж байлаа. Тэр хүн хойно таван жил М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд сурахдаа гэртээ нэг удаа захиа бичээгүй. Тэгсэн атлаа надад болохоор хоёр хуудас ар өвөргүй тийм урт захиа бичиж. Тэр нь яасан бэ гэсэн чинь сонинд гарсан миний нэг шүлгийг үзээд түүнээс болж их уур нь хүрч "Бид эсгэсэн даалимбаа тэрлэг гэж нэрлэдэггүй атал та юунд таталсан нооргоо шүлэг гэж хэвлүүлнэ вэ. Таныг би амьдралын их мэдлэгтэй, авьяас их задгай, уянгаар сэтгэлээ хөглөсөн ухаарлын жолоотой сайхан найрагч гэж бодож байсан чинь та юунд найрагчийн өндөрлөгөөс эхлэн бичигчийн гудамж руу зүтгэнэ вэ” гэхчилэнгээр бүтэн хуудас агсам тавьж ингэж захиа бичиж байсан. Бид хоёрын ерөөлийн, сэтгэлийн уулзвар нэг байж л дээ. Хувь заяаны хувьд ч гэсэн их утга зохиолд бас л адилхан гадуурхагдаж явсан. Б.Явуухулангийн бараг багш нь байсан тийм найрагч атлаа ардчиллын үе дээр сая нэг юм уран зохиолынхоо үнэлэмжийг авлаа. Тэгээд ч тэрээр утга зохиолын үнэлэмжийн төлөө зүтгээгүй л дээ.
Баянхонгорт очиход нь бид хоёр шөнө болгон өвөртөө унтаад өгнө. Тэгэхэд манай авгай бид хоёр нийлээд удаагүй байсан. Тэгээд "Энэ нэг хачин хүн нь түргэн яваасай. Нөхөртэйгөө цуг байх юм сан” гэж боддог байсан гэж одоо хүртэл ярьдаг юм. Сүүлд намайг тэмээчин болчихоод байхад Н.Нямдорж тааралдаад "Хүн яруу найргаа хэлхэж байж яруу найрагч болдог. Одоо хүн матаж байж зохиолч болдог болсон юм биз дээ” хэмээн их уурлаж, уйлж байсныг би санадаг юм.
Н.Нямдорж бид хоёр хаана ч уулзсан нэг морин хуурын хоёр чавхдас нийлсэн шиг бидний дундаас сэтгэлийн нэг хөг аялгуу гарч явдаг байсан даа.
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав:
Н.Нямдорж бол ганцхан хувь яруу найрагч
-Н.Нямдорж өвөрмөц хүн л дээ. Их содон шүлэгч. Хамгийн гол юмаа Н.Нямдорж их залуудаа хийчихсэн. Ерөөсөө "Онон хатан ижий” гэдэг түүвэр бол Н.Нямдоржийн сонгодог түүвэр. Тэр үедээ сонгодог юм хийлээ гэдгээ өөрөө ч мэдээгүй. Классик юм гэдэг энгийн байдаг. Түүнийг нь өөр цаг хугацаанд л үнэлж мэдэрдэг. Н.Нямдорж бол "Онон хатан ижий”-гээ зүгээр л санамсаргүй, буй сэтгэлээрээ, яруу найргийн авьяасаараа биччихсэн. Ерөөсөө Н.Нямдорж шиг анхны номоороо алдаршсан хүн ховор байдаг.
1960-аад онд Москвагаас биднийг сэрээдэг, шүлгийг нь хааяа алдаг оног гарахад нь уншиж, сэрж мэдэрч ахиад шүлэг бичмээр болдог байсан тийм хүмүүсийн нэг бол Н.Нямдорж. Түүний нэг шүлэг тэр үед их алдаршиж байсан.
"Хөл хөгжөөн татрахгүй нийтийн нэгэн байранд
Хөнжил дээр нь тогтохгүй оюутны нарийхан оронд
Авиа чагнан дүнсийсэн намуун шөнийн цагаар
Алиа хонгор бүсгүй Монгол газраас айлчлах юм…”
Оюутнуудын амны уншлага энэ байсан. Их содон. Н.Нямдорж "Онон хатан ижий”-гээрээ үнэхээр сонгодог бүтээлийн суваргаа бүтээчихсэн юм. Сүүлд "Хүн чулуу” энэ тэрээ биччихээд надаас санал асууж байсан. Бид бас уран бүтээлийн эхэн үед ойр байсан. Н.Нямдорж бол ганц хувь найрагч.
Манайханд нэгийг нь нэгээр нь цохидог ч юм уу, үхсэнийг амьдаар нь цохиулах гэдэг ч юм уу, ийм муу явдал байдаг. Тэгмээргүй л байгаа юм. Яруу найргийн цэцэрлэгт хүрээлэн ч тэр ялгаагүй, яруу найргийг нуур гэж бодоход ялгаагүй олон шувуу бүрдэж байж нуурын үзэмжийг бүрдүүлнээ дээ. Цэцэрлэгт олон янзын цэцгүүд ургаж байж улам сайхан болно оо доо. Түүнийг бодож яруу найргийн энэ их найрал энэ их хөг аяс бие биенээ нөхөж өнгө өнгөө тодосгож байдаг. Энэ талаас нь ухаарвал маш зүйтэй юмаа.
Н.Нямдорж бол өвөрмөц нэгэн цэцэг, өвөрмөц нэгэн булаг, өвөрмөц нэгэн өнгө аялгуу байсан юм. Харьцангуй эрт яруу найргийн гэгээн сэрэл авч "Үүлэн бор” гээд л анхны номоороо нэрд гарна гэдэг бол сайхан. Сүүлдээ яахав алаг эрээн амьдралын тавиланд яг өөрийнхөө шүлэг шиг эндэж гэнэдэж, сайн муу хэлэгдэж, элдэв улсын хэл аманд өртөж явсан боловч яруу найрагтаа үнэнч байсан. Маш их ном уншдаг хүн.
Яруу найрагч Ш.Цогт: Асар өндөр мэдлэг, боловсролтой найрагч
-Нямбуугийн Нямдоржтой би анх М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурахаар явах гэж байхдаа танилцсан юм. Хойшоо сургуульд явах болоход аав, ээж маань бяцхан дайллага хийсэн юм. Тэгэхэд Нямбуугийн Нямдорж гэж шар дээлтэй, ширэн гуталтай монхор хамартай эр ирж. Жигтэйхэн архи ууж. Тэгэхэд нь би архийг ингэж их ууж болдог юм байх даа гэж гайхаж байсан санагддаг. Тэгээд Горькийн сургуульд хамт суралцаж дотно нөхөрлөсөн дөө. Н.Нямдорж надад яруу найраг, архи, хүүхэн аль алиныг заасан. Мань хүн бол тун нарийн мэдрэмжтэй, өргөн мэдлэгтэй жинхэнэ ясны яруу найрагч хүн. Хойно сурч байхад мань мэт нь дэлгүүр хоршоогоор орохдоо худалдагч хүүхнүүдтэй наргиан цэнгээн болж, инээд наадам хийж явахад Н.Нямдорж тун гярхай, хэзээ ч гэсэн номын лангууны өмнө очоод зогсчихсон байдаг. Тэгээд дараа нь хэзээ хойно ийм ном авлаа гээд үзүүлдэг. Үнэхээр сор болсон сонгодог зохиолыг олж авдаг, уншиж мэдэхийн төлөө уйгагүй, нягт нямбай ажилладаг яруу найрагч байсан. Орос хийгээд өрнө дахины уран зохиолыг сайтар судалж, гүнзгий мэдэрсэн. Асар өндөр мэдлэг боловсролтой.
Н.Нямдоржийн анхны ном "Үүлэн бор” бол нэг их анхаарал татаагүй. Тэр хойно сурч ирээд "Онон хатан ижий” номоо гаргаж ёстой л галтай цогтой шүлгүүд бичиж авьяас билиг нь задарсан даа.
Н.Нямдорж найрагч нэгэнтээ "Ертөнцийг тээж яваа зүрх сэтгэлээ хайрлая” хэмээн хэлсэн нь "Ертөнцөд ан цав гарваас тэр нь яруу найрагчийн зүрхэн дундуур дайрч гардаг” гэсэн Р.Гамзатовын үгийг батлах шиг санагддаг. Үнэхээр Н.Нямдорж хэмээх эгэлхэн тэр хүн ертөнцийн бүх хүмүүстэй зүрх сэтгэлээрээ ярилцаж орчлон ертөнцийн төлөө зовж шаналдаг байлаа.
Тэрбээр эртний Римийн цовдлогдсон боолчууд, түүдгийн дөлөнд эрэлхэгээр шатаагдсан Ж.Бруно, фашистын зандалчдын гарт амь үрэгдсэн Гарсиа Лорка нарыг өмөөрч, Чилийн Пабло Нерудатай яруу найргаараа ярилцаж, Никараугагийн эх орончидтой зүрх сэтгэлээрээ хамт тулалдаж явсан юм. Н.Нямдорж дэлхий ертөнцийг бүхэлд нь хайрлаад зогсоогүй дэлхийн энгээр сэтгэхийн ид хавыг харуулсан билээ.
"Онон голын тухай бодоход Н.Нямдоржийн шүлгүүд санагдаж, Н.Нямдоржийн тухай ярихад Онон гол сэтгэлд буудаг” хэмээн Төрийн шагналт яруу найрагч Д.Цоодол бичсэн байдаг. Н.Нямдоржийн уран бүтээлийг түүний төрж өссөн буриад зоны эгэл боргил ахуй амьдрал, Хан Хэнтийн их хөвч, Хатан Ононоос нь салгаж бодохын аргагүй. Идэр залуудаа тэрбээр
"Хайраар дүүрэн миний цээж
Хан Хэнтийн харагдах сүр
Хатан Ононы хаялах долгио”
хэмээн бичиж байжээ. Онон гол бол түүний угаасан ус, ундаалсан рашаан нь төдийгүй яруу найргийнх нь амин сүнс, дээд шүтээн нь байсан юм. Сүрлэг Хэнтийн нуруунаас сүү мэт ундран гарсан намуун урсгалт энгүй их мөрнөөсөө Н.Нямдорж эгэлхэн бөгөөд энгүүн байхыг, холыг бодож, гүн сэтгэхийг сурсан бизээ. Онон гол Н.Нямдоржид анхных нь шүлгийг шивнэж өгсөн буйзаа. Тиймээс тэрбээр,
"Онон гол миний гол
Ондоо хэний ч биш миний гол
Ариухан Онон миний гол
Алдхан биений минь амин гол
Уртхан Онон миний гол
Уг биений минь улаан гол” хэмээн бичсэн. Онон гол Монголын нэгэн их мөрөн билээ. Түүн лүгээ адил Нямбуугийн Нямдорж өөрийн уран бүтээлээрээ Монголын яруу найргийн нэгэн их ширгэшгүй мөрөн болон үлджээ. Түүний давтагдашгүй, өвөрмөц шүлэг найраг, дууль найраглалууд унших тусам утгын гүнд хөтлөн, ур ухааны царааг нь илтгэсээр байна. Алт удах тусам өнгө ордог шиг Монголын яруу найргийн инжаан болсон энэ эрхэм найрагчийн уран бүтээл цаг өнгөрөх тусам үнэд орох буйзаа.
Г.Сонинбаяр /1999 оны аравдугаар сарын 23/.
Монгол төрийг 44 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэхийг зөвшөөрлөө
"Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр чуулганаар хийж, гишүүдийн олонх буюу 91,1 хувь нь дэмжив.
Юмжаагийн Цэдэнбал  нь  1940-1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв. Тэрбээр БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд  БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар юм.
Тодотгон өгүүлэхэд, тухайн үеийн МАХН буюу өнөөгийн МАН 1990 онд Ю.Цэдэнбалыг намаас хөөж, 1997 онд намын гишүүнчлэлийг сэргээх шийдвэр гарсан байдаг.
За харин өнөөдрийн чуулганаар Монгол төрийн удирдагч асан Ю.Цэдэнбал агсны мэндэлсний ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд санал гаргасан юм. Тэрбээр Төрийн байгуулалтын байнгын хороог цайны цагаар хуралдуулах саналтай байна. Үүний дараа өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд багтааж өгөөч. Тэгвэл өнөөдрийн дотор эцсийн хэлэлцүүлгийг хийгээд гаргачихмаар байна гэж байсан. Харин спикер М.Энхболд өнөөдөр байнгын хороогоо хуралдуулж, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд оруулж өгнө гэсэн хариуг өгсөн юм.
Юмжаагийн Цэдэнбал агсны намтраас өгүүлэхэд,  тэрбээр Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум) Дөрвөд гэр бүлд төржээ. Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 онд Улаангомын шинээр байгуулсан сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбал боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явжээ. 9 жилийн турш тэрээр Эрхүү, Улаан-Үдийн хооронд аялж Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.
1938 онд Улаанбаатар руу буцаж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3-р сараас Сангийн яамны дэд сайд, 7-р сараас 1940 оны 4-р сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8-р сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Мөн энэхүү 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.
1945-1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952 онд Маршал Хорлоогийн Чойбалсан нас барснаар ерөнхий сайд болж 1974 оны 6 сарын 11-нд төрийн тэргүүн болох хүртлээ энэ албыг хашсан байна. 1974-1984 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажилласан юм.Мөн зарим түүхийг гуйвуулагчид Ю.Цэдэнбалыг өөрийн төрсөн Давст уулыг Орост худалдсан,Орост дагаар орохоор санаархаж байсан хэмээн ярьж бичдэг ч түүх нэгэнт няцаалт өгсөн.
1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтагаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарсан бөгөөд 1991 онд нас барахад цогцсыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ.
Нас барсных нь дараа Улаанбаатар хотод УДЭТ-ын өмнөх талбайг Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ.
ШУУРХАЙ.МН
Монголын сүүлчийн хааны нэгэн өдрийн тэмдэглэл бичиг
Бид сүүлчийн хаан VIII Богд Жавзандамбынхаа тухай хэр сайн мэдэх билээ? Социализмын үед бид тухайн нийгмийн үзэл суртал шингэсэн үнэн худал нь эс ялгагдах цуу яриаг сонсож өссөн. Тэгвэл орчин цагийн залуус сүүлчийн хаанаа өөр өнцгөөс харахыг хүсч байна. Энэ зорилгоор Нийслэл guide Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Иштэй хамтран Богд хааны нэгэн өдрийн тэмдэглэл бичгийг бүтээлээ.
НААДМЫН ӨГЛӨӨ
Олноо өргөгдсөний II он. Дэлгэр Монгол оронд зуны сүүл сар гарч, өнгийн цэцэгс дэнж алаглан найгаж, хүн малын зоо тэнийм сайхан цаг дор эдүгээ Их хүрээнд долоо хошуу Бат-Оршил өргөх, наадам үйлдэх өдөр тохиож байна. Талын монголчуудын тансаг торгон хувцас наадмын эрээн асар, гоёмсог чимэглэлт ноёдын сүйх, жууз, морь мал багшрах нь эгээ л өнгө өнгийн цэцэгс алаглах мэт нүд булаам аж. Монголчуудын үндэсний хувцас сүрлэг агаад тансаг, үлгэрийн гэмээр аяс бүрдүүлсэн нь магад дэлхий ертөнцийн хамгийн гойд нэгэн диваажин энд бүрдсэн мэт хэн хүний сэтгэлийг татан догдлуулам. Эрт цагаасаа л монголчууд ийм тансаг баян, сүрлэг, ялгуусан төрхөө хадгалж ирсэн мэт сэтгэгдэл ухаан бодлыг эрхгүй эзэмдэв. Чингис хааны байгуулсан их гүрэн өнөөг хүртэл сүр хүчин төгс уламжилж ирсэн мэт агаад Чин гүрний дарлал мөлжлөг энэ орныг дайрч гарсны сүүдэр ч үл бүртэлзэх нь хурсан олны хөл хөөр энэ бүхнийг илтгэх авай.
Дэлхий даяарын нэгэн шинэ улс болон төвхнөж буй Монгол яг үнэндээ бол идэрмэг хүчирхэгийн туйлд хүрсэн догшин барс алгуур хүч тамир нь барагдан барагдсаар гүн нойрноо автаад эргэн сэрж буй нь энэ. Олон монголчууд төр улсаа төвхнүүлж тусгаар тогтнолоо зарлаж амьд бурхан хэмээн тахин шүтэх Богд Жавзандамба хутагтаа Олноо өргөгдсөн их хааны сэнтийд өргөн залсан үйл явдал саяхан боловч төрийн ёслол хүндэтгэл өнөө нэгэнт батжин тогтсон нь эл нийтийн том баяр цэнгэлээс илэрхий үзэгдэнэ. Хэдийвээр шинэ тулгар болоод гадаад дотоодын олон чухал асуудал төдийлөн цэгцэрч амжаагүй ч нийт монголчуудын итгэл сүсэг төгс буй нь өнөөдрийн эл явдлаас бэлхнээ харагдах аж.
Эл өдрүүдэд Хүрээ олны хөлд илүүтэй дарагдаж хар, шар, гадаад зүсэн зүйлийн хүмүүс холхилдох ба зүүн хүрээний голд Богд хааны Төрийн Шар ордны урд тусгайлан бэлтгэсэн талбайд элдэв янзын асар майхан алаглах бөгөөд хойморт сүглийх хааны шар асар юу юунаас илүү нүдэнд тусах ажээ. Зуны дэлгэр цагт хаан, хатан хоёр Өндгөн сүргийн бэлчээр дэх Хайстай лавиран хэмээх Улаан ордноо голлон суух ба тэндээс тун удахгүй хаан, хатан нарыг залах сүрт ёслол эхэлнэ.
ХААНЫ ЗУНЫ ӨРГӨӨ
Хайстай лавиран хэмээх зуны гойд сайхан ордонг Богд хаан ширээнд суухаасаа 10- аад жилийн өмнөөс тордон тохижуулж, улмаар зусланд суудаг болсон энэ ордон бол хаан, эх дагины хамт суух бусад ордноос ихээхэн өвөрмөц, бас нэлээд иргэний шинжтэй тансаг орд юм. Хааны бусад орднуудын адилаар энд ч бас нэгэн өнгө зонхилох ба бүх зүйл нь улаан өнгө давамгайлдаг тул Улаан ордон хэмээх болжээ. Хааны эл ордонд төрийн үйл хэрэг хэлэлцдэггүйгээс гадна төдийлөн зочид хүлээн авдаггүй байна. Ордны үүдэнд хааны торгон цэргүүд хэдийнэ жагсаалаа эзлэн ярайтал эгнэжээ. Мөн хаан, хатны залрах гоёмсог шар сүйх тэрэгнүүдийг морьдод хөллөснөөс гадна хааны шадар хиа нар жагсаалын туг, тамганы морьдын чимэглэл сэлтийг нягтлан шалгаж байгаа нь үзсэн хүний цөс хөөрч сэтгэл догдлуулам сүрлэг аж. Дотоод яам тэргүүлэн таван яам, Их хүрээний Эрдэнэ Шанзудбын газрын хүмүүс хааны хөсөг аялахад бэлэн болсныг айлтгахаар ордны зүг яаруухан алхацгаалаа.
Ордны хашаанд тусгай зориулалтын гэр тугдамууд, тэжээвэр амьтдын саравч зэрэг зүйлс харагдана. Богд хааных маш олон өргөмөл хүүхэдтэй ба тэднээс Ламьяа, Ялгуусан лам, Чин бишрэлт лам хэмээх хүүхдүүд гойд дотно халамж дор торнино. Тэд Богд хааныг "Онжоо”, эх дагиныг "Алиа” хэмээн авгайлах бүлгээ. Хааны тэдгээр үрс чамин тансаг үндэсний хувцсаа өмсөн хөл хөөр болон ордны хашаан дотор шуугилдан тоглоно. Явсаар хоёр давхар цагаан байшинд ороход гурван донир тосч аван улаан цэмбэ дэвссэн нарийхан шатаар дээш дагуулан өгсөж хоёрдугаар давхарт хүрлээ. Шатны дагуу болон үүдний өрөөнүүдэд тэжээмэл болон зүсэн зүйлийн амьтдын садга, ваараар урласан ноход болон муур тавьсан харагдана. Шатны тавцан дээр зулын цөгц, бурхан болон шарын шашны эд өлгийн янз бүрийн зүйл өрөөтэй жижгэвтэр гүнгэрваа тавьжээ. Хятад, европ тавилгаар дүүргэж, дорно дахины, гол төлөв хятадын бүтээлүүд ваар сав, хатгамал, гэрэл зураг тавьсан тавиур, шүүгээ, ширээнүүд өрсөн хоёр талаасаа гэрэлтэй багавтар танхимд зочдыг оруулав. Хамгийн наад талд нь бие бялдрын танхимд байдаг шиг хүний биеийн дотоод бүтцийг харуулсан том загвар, бас чоно, барс, матар, сармагчин, зэрэг янз бүрийн амьтны садгууд харагдана. Дуудлага худалдааны танхим, амьд амьтны музей хоёр энд холилдсон мэт байх аж.
Богд хаан энэ өглөө эртлэн дээшилж, ордны цэцэрлэгээр хэсэгхэн саатаад дараа нь эх дагина болон өргөмөл хүүхдүүдийн хамтаар өглөөний зоог гүнцэг барьжээ. Хааны өглөөний цай нь нийтлэг монголчуудын адил зунд хөнгөн цагаан хоол голлоно. Танхимын хойморт зассан сэнтий дээр хаан алтан шаргал хоргой дээлтэй заларч, хажууд нь эх дагина мөн ийм дээлтэй сэнтий дээрээ сууж зочдыг хүлээн авав. Хутагт алтан очиртой таван талт титэм асааж, бараан шил нүдэндээ зүүжээ. Эх дагина хааны нэгэн адил гоёмсог титэм толгой дээрээ тавьсан байв. Албаны улсыг ахлан яваа хүн Богд хаан болон эх дагинад ойртон хадгаа өргөн бариад хаан, хатан нарын амар мэндийг айлтган мэндчилээд тусгайлан зассан алтадмал суудал дээр суулаа. Тэдний яриа дөнгөж эхэлж байхад л эх дагина инээмсэглэн дөхөж ирээд аягатай цай, чихэр өгсөн билээ. Хаан, хатан хоёрын аль аль нь ихэд эелдэг чөлөөтэй байв. Хутагт хэлэх үгээ эрж хайх мэт яриагаа таслан намуухан дуугаар шахмал хоолой гарган ярих аж. Хааны шадар сойвон сэнтийний дэргэд хоёр гараа элгэндээ аван ихэд хүндэтгэлтэй царайтай зогсох бөгөөд эзэн хаанд Төрийн Шар ордонд морилох цаг болсныг дуулгахад тэрбээр хааныг сэнтийгээс түшиж буухад нь туслав. Эх дагина илүү чөлөөтэй, эелдэг зантай байж, инээмсэглэн ёслолын хүрмээ нөмөрч, явахад бэлэн болов. Богд хааныг амьд бурхан гэж үздэг, түүнийг бурхан лугаа адил ид шидийн хүч чадалтай гэж үздэг ард олонд түүний нэр нөлөө асар хүчтэй байсан юм. Богд хааныг ажваас ширүүн төрхтэй өөрийн бат нут үзэл бодолтой хүн шиг харагдаж байлаа. Эх дагина маш ухаантай, бас Богд хаан хараа муутайн улмаас хатан түүнд үлэмж нөлөөлж түшиг тулгуур нь болж байлаа.
БАГА ХӨСГИЙН АЯЛАЛ
Хаан хатан хоёр шадар бараа бологсдынхоо хамт ёслолын сүрт хувцсаа тунаруулан алгуурхан хөдөлж ордноос гарахад хааны шар торгон шүхэр, хатны тогосын өдөн шүхрийг барьсан хиа нар хаан хатан нарын ард цуваанд нэгдлээ. Ордны хашааны үүдэнд хөсөг нэгэнт бэлэн болсон бөгөөд хаан болон хатныг тус тусын сүйхэнд залж цуваа хөдлөхөд бэлтгэв. Эл жагсаалыг таван яамнаас томилсон хүмүүс хариуцах бөгөөд шадар сайдууд сэлэм зүүж өмнө удирдаж, жагсаал захирах түшмэдийг нэр заан гаргаж олон жагсаалыг тэгшлэн жагсаав.
Хөсгийн жагсаалын өмнө этгээдэд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын төрийн далбаа, бунд хорол, Гүрмийн туг, дэргэдийн туг, бага туг, их цагаан хиур тэргүүтнийг барьсан хүмүүс хоёр этгээдэд Их шар хийр хошоод, төвд хийр гурваад, барсын сүүл хошоод, хөгжим бишгүүр нэжгээд, жагсаал залах хүн 35, өмнө удирдах элбэрэлт хүлэг морь 4, дайвар хүлэг хошоод, түүний хойноос жагсаалын түшмэл зайсан хүлэгч 12, жагсаал захирах донир 1, сүйх залах хиа лам 16, есөн луут тохигор ишт гар шүхэр 1, шар луут торгон шүхэр 1, тогосын өдөн шүхэр 1, шүхэр өргөх түшмэл лам 6, жагсаал залах түшмэл, зайсан, тайж 10 хүн хоёр хажуугаар нум саадагтай жагсаж, бараа болон бага хөсөг алгуурхан урагшилж Шар ордны зүг дээшилвэй. Бага хөсгийн аялал хэмээх уг сүрт жагсаалыг үзэж сонирхохоор эгэл ард лам нараас эхлээд гадаадын иргэд ч цөм зам дагуу эгнэн жагссан нь бүхэлдээ нэгэн том ёслол болох аж. Сүрт жагсаалын тэргүүнд толгой өндөрт түүчээлэх улсын далбаа алгуурхан намирч зуны өглөөний хурц шаргал нарны шижир туяанд хараа булаан урагшилсаар дунд голын өтгөн ногоон ширгэн дундуур алсарч одлоо.
БАТ-ОРШИЛ ӨРГӨХ ЁСЛОЛ
Бага хөсгийн цуваа олон далбаа намируулан сүрт жагсаалаар Шар ордны зүг дөтлөн ирлээ. Хаан морилох үест ёслолын жагсаал жагсан, хөгжим өргөн их мөргөлийн ёсоор угтав. Сүйх тэрэг ирж зогсонгуут Богд хааны шадар сойвонгууд сүйх тэрэгний гишгүүрээс цогчин дуганы үүд хүртэл урт шар торгон хивс дэлгэн дэвсэв. Дотоодын зэрэг таван яамны сайдууд дөрвөн аймгийн хан, бусад ноёд, лам нар жагсаалыг тосон эгнэхүйд Богд хаан сүйх тэрэгнээсээ бууж, эх дагины гараас хүндэтгэлтэйеэ түшин буулгаад, угтагсадтай хариу мэнд мэдэлцээд цогчин дуганы их танхимыг чиглэн намбалаг алхлаа. Хэдэн бурханы шавь нар гартаа асаалттай зул барин өмнө нь замчлан алхаж, төрийн хэргэмтнүүдийн цуваа ч бас нийлжээ. Богд гэгээн эх дагина хоёул, хоёр алтадмал хааны ба хатны их сэнтийд тухлан залрангуут бүх хүмүүс босч толгой гудайлган гурван удаа бөхөлзөн ёслон хүндэтгэв. Их дуганы хойд эгнээнд хамба хутагт, цорж лам нар, өмнө этгээдэд олон сайд, хан, ван, эрдэнэ шанзодба, Да лам, гүн, лам нар зүүн этгээдийг тэргүүн болгож зэрэг дэвээр байрлан сууна. Өмнө дундад хаалганы зүүн этгээдэд тэргүүн, дэд сайдын хатад, олон ван гүнгүүдийн хатад эгнэн суух ба эд бүгд баруун этгээдийг тэргүүн болгож хойд зүг хандан суужээ.
Ингээд Бат-Оршил өргөх ёслол үйлдэв. Эхлээд Бат-Оршилын ном уншиж, Хамба номун хан, тэргүүн сайд, хан, эрдэнэ шанзодба нар их мандлыг арвай будаагаар бүрхүүлж дээр нь Аюуш бурхан тавьсан их мандлыг барьж бүх Халхын өмнөөс Гэгээнтэнд өргөн барьж Түшээт ханаас: "Халхын дөрвөн аймгийн хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг, хар, шар олон бүгдээр өвдөг сөгдөн, ерөөлийг дэвшүүлэн, энэхүү мянган лангийн мандлыг өргөн барьж байна. Өнөд оршин гийгүүлэн зохиож, өршөөн соёрхож хайрла, олон бүгдийгээ” хэмээн ерөөл айлтгав. Ийнхүү түшээт хан ерөөл дэвшүүлэхэд бусад олон вангууд ард нь зогсон гэгээнтний сангаас авсан жижиг мандлыг барьжээ. Богд хаан нүүрний хувирал үгүй төв ихэмсэг байдлаар Аюуш бурханыг дээрээс нь аваад мандал арвайнаас атгыг авч цацахад хоёр талын улс бүгдээр "Хаан эзэн бурханы хутгийг олтугай” гэцгээв. Дээдсийн адистад талархаад нийтээр хаанд албатын ёсоор хадаг өргөн мөргөнө. Харин энэ үед олон аймаг шавиас Бат-Оршил өргөх ёсны номыг жагсаан оруулж өргүүлдэг байна. Мяндагтангуудын өргөн барьсан өргөл барьцыг, Богд хаан мөн л нүүрний хувиралгүй хүлээн авч шадар сойвонгууд түшиж цааш хураах авай. Үүний дараа залгуулан Бат-Оршил наадамд барилдах олон бөхийг гаднаас алгуур оруулж хаанд мөргүүлэв. Монгол улс бөх барилдах хавтай бүлгээ. Хурсан олны дуу шуу нийлж, олон бүгдээр баярын сэтгэл цогцлоохын сацуу Их дуганд зоог, цай, тараг, айраг, идээ зүйлийг буулган шагнав. Аймаг шавийн олон ван гүн, түшмэдэд тусгайлан хишиг шагнаж хурим хуримлавай. Их дуганы гол хойморт төв ихэмсэгээр заларсан Богд хаан, эх дагинатан нар хааяа ганц нэг үг өөр хоорондоо солилцож үзэгдэх ба энэ бүх ёслолыг эртнээс Эрдэнэ шанзодбын газраас хөтлөн зохион байгуулна. Хурим хуримлах ёслолд Шанзодба, Да лам, сайд нар, хан ван, гүнгүүдэд ёслолын цай идээ, хадаг, айраг, арз өргөн барьж, ерөөлийн зайсан лам хүнгэнэсэн цээл хоолойгоор дэлгэр ерөөлийн үг хэлж хөгжмийн түшмэл хөгжим үүсгэсэн хойно олон чуулган дарга нар босч хамба номунхан, дэд хамба, эрдэнэ шанзодба, Да лам нарт ёслолын идээ, хадаг, айргийг сууж өргөнө.
Ийнхүү Бат-Орших ёслол өндөрлөж, хурсан олон Бат-Оршил өргөх ёслолын наадамд бэлтгэхээр Их дуганыг нэгэн зэрэг орхин гарна. Хаан хийгээд хатан нар өндөр сэнтийгээс бууж илэрхий сүйхэнд заларч Их дуганаас Ногоон лавиран тийш зорчин ирэхүйд мөн Сойвон лам нар хаан болоод хатныг ихэд хүндэтгэлтэйеэ түшин буулгаж лавирангийн дотор залав. Хэдхэн цагийн дараа Бат-Оршил өргөх ёслолын наадмын хүчит бөхийн барилдаан эхэлтэл хаан хатан хоёр ёслолын нүсэр хувцсаа түр хөнгөлж, хөнгөн зоог барьж алжаал тайлан амсхийнэ. Богд хаан Бат-Оршил наадамд тун дуртай тул халхын ноёд жил бүр Бат-Оршил наадам зохиох болсон юм. Их баярын ёслолыг ийнхүү хүрээнд Батцагаан хэмээх их дуганд, хүчит бөхийн барилдааныг Шар ордны өмнө хийх ба хожим дэлгэр наадмыг Хүй мандалын газар очиж үйлддэг болжээ.
БАТ-ОРШИЛ НААДАМ
Хааныг ордноос жагсаалаар залсан ноёд түшмэд энэ удаад ч мөн хааныг Шар ордны Ногоон лавирангаас Эх дагины хамтаар илэрхий сүйх тэргэнд залж Шар ордны өмнө талбайн төв хойморт зассан төв асарт ёслон авчрав. Хаан хатан хоёр асарт зассан сэнтийд залрахуйд сэнтийн өмнөх өндөр ширээнд хүндэтгэлийн зоог цайг олон донир, соёгууд багтаж ядтал өрөв.
Чингээд лам нар ном уншиж бүрээ бишгүүр цан хэнгэрэгээ дэлдэж, бөхийн оноог эрдэнэ шанзодба нарт толилуулж болгоолгон, бөх барилдуулах соёрхолыг Богд хаанд айлтгамагц засуулууд наадмын талбай дээр гарч ирэв. Бат-Оршил наадамд талын 30, бүгд 60 хүн эгнэж зогсоод бөхөө хүлээнэ. Бөхчүүд барилдан давах бүрийдээ үзэсгэлэнтэй сайхан дэлж дэвсээр гүйн ирж Богд хаан, эх дагины асрын өмнө гурвантаа мөргөж ёслон малгай өмсөж шагнасан боов боорцгийг авч хоёр талын хүмүүс болон давсан бөхийн нэрийг бичин суугаа түшмэдийн зүг цацав. Бөхийн барилдаан өрсөлдөөнтэй ширүүн өрнөх ба талбайг тойрон зассан ноёд ихэсийн асар тэдгээрийн араар тойрон бүчсэн олон өөр өөрийн бөхийг дэмжин уухай хашгиралдах ба монголчууд бүгд хаан, харцгүй энэхүү ид хавийн тэмцээнийг нүдээ ч үл цавчих мэт тун анхааралтай үзэх бөгөөд сэтгэл хөдлөлөө шууд ил цагаан огцом хөдөлгөөн, чанга хашгирах дуугаар хурц илэрхийлэх нь нүдэнд тусна. Монголын сайд, ван, гүн нар бүгдээр хурж Богдод Бат-Оршил өргөж бөх барилдуулах нь зарлигаар тахигдсан багш хийгээд олноо өргөмжлөгдсөн хааныг хүндлэн эрхэмлэж буй үйл учир Богд хааны бөхийг монголын хануудын бөхийн дараа гарган барилдуулдаг болжээ. Бат-Оршилын бөхийн барилдааныг хоёрын даваа дуустал ноёд түшмэд мэдэж онооно. Гурвын даваанаас эхлэн бөхчүүд цолны эрэмбээр дараалал гаргаж, амлан авч барилдана. Энэ жилийн Бат-Оршил наадамд олон ч бөх барилдлаа. Түшээт хан аймгийн Уламбаяр арслан, "Их Монгол” Х.Шаравжамц аварга, Сэцэн хан аймгийн С.Чүлтэм, Х.Буянтогтох гээд Бат-Оршил наадмын алдар цолтнууд олон ч барилдлаа.
Наадмын бөхчүүд дотор олноо Мөррэнцэн хэмээн алдаршсан Сэцэн хан аймгийн Сүжигт бэйсийн хошууны М.Дашрэнцэн арслан, Түшээт хан аймгийн дайчин вангийн хошууны "Мундаг” хэмээх Ц.Лувсандаш арслан нар Бат-Оршил наадмын олон хүчтэнээс тунаж үлдэв. Ийнхүү М.Дашрэнцэн арслан 11 дэх даваагаа авч, хоёр дахь удаагаа түрүүлж аварга цолонд хүрсэн ажээ. Энэ жилийн Бат-Оршил наадамд 1064 бөх эд хавыг үзэн барилдсан юм. Богд хаан хүүхэд байхын бөхөд дуртай тул энэ наадмын олон хүчтэний барилдааныг тун ч сэтгэл тааламжтай үзэж баяслаа. Түрүү бөхийн байнд Атан тэмээ нэг, морь нэг, хөө хуяг нэг, бүхэл торго нэг, хонь, хадгийн хамтаар олголоо.
ЖАРГАХ НАРАН
Ийнхүү Бат-Оршил наадмын бөхийн барилдаан өндөрлөж, хурсан олон түрүү бөхийг бүчлээ. Хааны жагсаал ч бэлэн болж хаан, хатан нар мөнөөх бага хөсгийн жагсаалаар зуны ордон руу заларлаа. Хүрээнд нар хэдийнэ уулын цаагуур орж, тэнгэрийн хаяа нилдээ улайрах нь маргааш бас нэгэн сайхан өдөр болохыг дохиолох аж. Маргааш эрийн гурван наадмын нэг сур харвааны өдөр ба монголчууд эртнээс харваж намнахдаа хавтай тул хэн хүнгүй сэтгэл дэнслэн хүлээж буй биз ээ. Хаан хатан хоёр ёслолын сүрлэг хувцас тэргүүтнийг сольж, өдөржин суусан биеийн алжаал тайлж ордны цэцэрлэгээр зугаалж, зарим тэжээвэр амьтан, заан, шувууд зэргээ эргэж тойроод харуй бүрийд ордондоо залрав. Олон шадар сойвонгууд дээдсийн нойрсох өргөөг бэлдэж, үдшийн залбирал үйлдэж зул сэргээн асаалаа. Маргааш сурын харваа эхлэх тул хэн бүхэн өглөө болохыг хүлээх мэт. Хамгийн сүүлд Хүй голын баруун этгээд Магнаг толгойн энгэрт морины наадмаар энэ Бат-Оршил өргөх ёслол, наадам өндөрлөх бүлгээ.
Монголын шүтээн оройн дээд Богд болой.
Монголын сайхан дэлгэр тансаг зун болой.
Монголын цэнгэл эрийн гурван наадам болой.
Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Гүнчин-Иш
/XVIII-XIX зууны түүхэн эх сурвалж тэмдэглэлийг түшиглэн Монголын сүүлчийн хаан их сууринд суусны II оны Бат-Оршил өргөх ёслолын үйл явдлыг сийрүүллээ/
Цэндийн Дамдинсүрэн: “Төв хорооны тогтоол сэхээтний амыг таглаж болох ч ард түмний цоорхой гэрийг бөглөж чадахгүй”
"Өнгөрсөн бүх цаг үеийн сүнс гагцхүү номд оршмуй”
Энэ үгийг Конгрессын Номын Сангийн
хананд хүндэтгэлтэйеэ залсан байдаг. Шотландын гүн ухаантан Томас
Карлайлын хэлсэн үг л дээ. Халин одогсдын сүнс онгодыг дууддаг бөө
олширч, ном унших нь багасаад буй өнөө үед бол учрыг нь ухан ойлговоос
нэн хэрэгтэй үг. Их хаан маань эргэж ирээд ингэж хэллээ л гэнэ, Ринчен,
Дамдинсүрэн байсан бол ингэх байсан л гэнэ, хэн мэдлээ. Гэтэл үнэн
хэрэгтээ их эрдэмтэд маань үг сургаалаа хангалттай хэлээд, бичээд, ном
судраа хэвлүүлээд үлдээчихсэн байгаа. Түүнийг нь харин унших хүн бараг
үгүй. Энэ мэтийг бодож суутал харин орчин үеийн хойргодуухан уншигчдад
их мэргэдийн ном сургаалыг хүргэх нэгэн арга байж болохоор санагдав.
"Өнгөрсөн бүх цаг үеийн сүнс гагцхүү
ном оршмуй” хэмээх уриан дор эрт эдүгээгийн эрдэмтэн мэргэдийн ном
өгүүллээс түүвэрлэн, асуулт хариултын хэлбэрт оруулан залууст хүргэвэл
яах сан бол? Угаас асуултаа зөв тавиад анхааралтай уншиж чадваас хариулт
нь олдох л учиртай.
Нөгөө талаас өнөөгийн хурдтай
нийгэмд ард иргэд том том ном унших цаг зав үгүй болсон, хүүхэд залуус
сэтгүүлзүйн "ярилцлага” хэмээх төрлийг л илүүтэй сонирхох болоод байгаа
билээ. Тэгээд ч ингэж хэлжээ гэж тоочсоноос, асууж ярилцсан маягтай
байвал хүнд илүү дотно сонстож, хэлсэн үгс нь олон жилийн өмнө бичээд
үлдээсэн дурсгал гэхээсээ илүү, одоо ч үнэ цэнтэй, ухаж бодмоор санаа
гэж бодогдох магадлалтай юм.
Ингээд туршилт болгон эхний
дугаартаа их эрдэмтэн Бямбын Ринчен гуайг "урин” оролцуулж байсан бол
энэ удаад бичгийн их хүн Цэндийн Дамдинсүрэн багштай "ярилцлаа”. Та яг л
над шиг Да багшийг эргэн ирээд, өнөөгийн бидэнд сургаалаа хайрлаж буй
мэтээр төсөөлөн уншаарай.
Мягмарын Саруул-Эрдэнэ
Бар, арслан давхацсан хүү буюу бага нас, нутаг усны тухай ярилцсан нэгдүгээр хэсэг
Халх Монголын малчин, Хатагин
овгийн нүүдэлчин гэж та өөрийгөө тодорхойлсон буй. Хатагин овогтнууд
хаагуур нутаглаж байна? Танай хошуу одоогийн аль сум болох вэ?
Манай хошуунд Матад хаан гэж хоёр уул
байдаг... 1930-аад онд манай хошууг Матад хаан сум, Цог-Өндөр буюу
Жаргалант сум гэж хоёр сум болгожээ. Матад хошуу бол хатагин гурван
хошууны нэг юм. Хатагин нар одоо Матад сум, Сүхбаатар аймгийн
Эрдэнэцагаан, Дархан хаан гурван суманд хуваагдаж байна. Эрт цагт
хатагин нар Жамухыг дагаж Чингис хаантай байлдаж явсан гэдэг.
Бар, арслан давхцуулан төрсөн хүү гэдэг тань ямар учиртай билээ?
Миний эх Уламбаяр манай хошууны Аюушжав
захирагчийн ач охин болж, 1878 онд төрсөн гэдэг. Манай эхээс дөрвөн
хүүхэд гараад тогтсонгүй, цөм нас барсан... Тэгэхлээр Алтан-Очирт лам
"надад өндөр хараатай юмбүү өгвөл сайн хүү өгнө, богино хараатай юмбүү
өгвөл дунд хүү өгнө” гэж. [Миний аав Цэндийн эцэг болох] Эрэгзэндонойн
ах Балдан ажаа гэдэг лам өндөр хараатай, богино хараатай хоёр юмбүү
өвөртлөөд Алтан-Очирт ламд хадагтай өргөж, "Манай бэрээс дөрвөн хүүхэд
гараад эндлээ. Цаашдаа хүүхэд тогтоож хайрла” гэж айлтгажээ...
Алтан-Очирт өөрийн хуучин алчуурыг зангидаж, тарнидаж үлээгээд Балдан
ажаад өгчээ. Түүнээс хойш эх Уламбаяраас манай ах Лувсанжамц бид хоёр
төрсөн гэдэг юм. Би бол Бар өдрийн Бар цагт төрсөн гэнэ билээ. Намайг
төрснөөс хойш гурав хоноод миний биеийг угааж, хурим хийж байхад
санамсаргүй урилгагүйгээр Арслан захирагч, Арслан хүү хоёр манайд ирсэн
гэдэг. Төрөхөд нь хоёр Бар тохиол болсон, угаахад нь хоёр Арслан тохиол
болсон, энэ бэлгэтэй сайн юм боллоо гэж ярьж байсан гэнэ билээ. Тэгээд
эцэг Цэндийг бага эхнэр авахад "хоёр хүүтэй эхнэрийг буцааж болохгүй”
гэж шийдээд эхэд гэр барьж, мал тасдаж өгөөд тусгай айл болгосон гэдэг
юм.
Таны намтарт эцэг Цэндээр монгол
бичиг заалгасан гэж байдаг. Бага эхнэр аваад тусдаа амьдарсан эцгээрээ
хэрхэн монгол бичиг заалгасан хэрэг вэ?
Миний эцэг Цэнд 1882 онд Эрэгзэндонойн
хүү болон төрсөн, хатагин овгийн хүн. Намайг төрсөн жил Ханд гэдэг бага
эхнэрийг аваад өөр газар гэр барьж, өөр айл болсон гэдэг... Тэгээд Ханд
эхнэрээс хүүхэд гарсангүй тул намайг эхээс салгаж гэртээ аваачсан юм.
Чухам хэдэн онд намайг гэртээ аваачсаныг мэдэхгүй. 10 гаруй настай
байсан. Тэгээд монгол бичиг зааж, уншуулж бичүүлж сургав. Монгол үсгийн
дүрэм, хэлний зүй гэдгийг огт заасангүй. Эцэг өөрөө ч тийм зүйл
мэддэггүй байсан бололтой. Харин хурдан цэвэрхэн бичиж чаддаг байсан,
намайг ч мөн хурдан, сайхан бичихийг гол болгож заасан юм.
Монгол бичиг сураад ямар ямар ном уншив?
Манай эцэг Цэндийн гэрт нэг авдар шахам
хуучин ном судар байдаг сан. Түүнийг би бүгдийг уншиж үзсэн юм. Заримыг
нь тоочвол: "Үлгэрийн далай”, "Ноён хутагтын сургаал”, "Цаасан шувууны
үлгэр”, "Аршааны дуслын тайлбар” (Номтын Ринчений орчуулга), "Тоовагийн
гэгээний сургаал”, "Ушаандар хааны тууж”, "Буман цагаан лусын судар”
(Лүнбум гарбо), Очроор огтлогчийн тус эрдэм”, "Чойжид дагинын тууж”,
"Нэг үсгийн эрдэм хэмээх сургаал”, Элдэв ерөөлийн түүвэр”, "Галын
тахилгын судар”, "Чулууны бичиг” (Хятадаас орчуулсан бололтой), "Тус
тусын сайн журмыг хичээх бичиг” хэмээх манж хэлнээс орчуулсан сургаал,
"Хав, муур, хулгана гурвын үлгэр”, "Болор толь” боть түүх, "Гиргир хааны
намтар” хэмээх сургаал, Манжийн хаадаас гаргасан Монголын хууль, Монгол
олон аймаг хошуудын данс, тус орны дотор байсан өртөө харуулын зураг,
Өртөөний дүрэм зэрэг болно.
Монгол бичиг тэгж сурсан байж.
Төвөд хэл бичиг хэрхэн сурав? Шавилж суув уу? Тэр үед айл бүр нэг
хүүхдээ лам болгодог байсан байх аа?
[Ах лам болж, би хар болсон юм]. Бид
хоёр тав зургаан настай хүүхэд байлаа. Нэгийг нь хар болгож, нөгөөг нь
лам болгоно гэж ярьдаг байлаа. Чухам... шийдээгүй байв. Нэг намар манайх
жасаагаа уншуулав. Дөрөв таван лам ирж, манай бурхныг тахиж, ном уншиж
байлаа. Гэрийн унинаас дүүжилсэн хэнгэрэгний дэргэд хоёр дохиур байв. Ах
бид хоёр тэр хоёрыг нэг нэгээр нь авлаа. Манай ах тэр дохиураар
хэнгэргийг хамаагүй цохиж байв. Би цахиур буугаар бай буудахыг харсан
учраас дохиурыг цахиур буу шиг барьж, ахлагч ламыг буудах гэж байгаа юм
шиг шагайв. Манайхан "Нүгэлтэй амьтан, үүнийг харав уу?”гээд намайг
гэрээс хөөж гаргав. Тэгээд л ахыг лам болгоно, намайг хар болгоно гэж
шийдсэн юм.
Тэгээд хар болсон атлаа та төвөд үсэг, хэл хэрхэн сурсан байх вэ?
Манай ахыг зургаа долоон нас хүрэхэд
Балдан ажаа төвөд ном зааж эхэллээ. Эхлээд Төвөдийн гучин үсгийг зааж,
тэр үсгээр бүтсэн үеийг яаж уншихыг зааж сургав. Цааш нь төвөд хэлийг
заахгүй, харин төвөд уншлагын шүлгийг өдий төдийгөөр чээжлүүлдэг байлаа.
Би хажууд нь чагнаж байгаад Төвөдийн усэг, түүний унших аргыг сурснаас
гадна төвөд уншлагын шүлгийг нэлээд чээжлэв. Гэтэл Балдан ажаа "Чамд
төвөд ном хэрэггүй” гээд намайг гэрээс хөөж гаргадаг байлаа. Тэгэхлээр
би гэрийн гаднаас туурганы цаанаас номыг сонсож чээжилдэг байв... Хүүхэд
байсан учраас сонссоныгоо амархан тогтоодог байсан юм... Балдан ажаа
бас Төвөдийн элдэв домгийг ярьдаг сан. Бадамсамбава, Адишаа, Зонхава
зэрэг Төвөдөд шажин дэлгэрүүлсэн эрдэмтэн лам нарын намтар домгийг хэсэг
бусгаар ярьж өгдөг байсан. Энэ бол миний анхны мэдлэг, хүмүүжилд их
нөлөө үзүүлсэн юм.
Манж хэлний мэдлэгээ анх хаанаас хүртэв?
Эцгээрээ монгол бичиг заалгаж сураад
Тамгын газарт жилд хоёр удаа нэг нэг сар, сурах бичээч нэртэй суудаг
байв. [Тэгтэл] Нийслэл хүрээнээс манай Тамгын газар хэдэн удаа албан
тушаал ирсэн байна. "Хүүхдүүдийг цуглуулж сургууль байгуул. Хүүхдэд
гадаад хэл зааж сурга” гэж. Тэгэхлээр манай хошууны ноёд түшмэд
хүүхдүүдийг Тамгын газар ээлжээр суулгаж, монгол бичиг зааж байлаа. Манж
хэл мэдэх багшийг томилж, хүүхдэд манж хэл заалгаж байна гэж хариу
бичиж байлаа. Манж хэл мэдэх багш гэдэг нь Дамдин тогооч болно. Тэр
Дамдин Өвөр Монголд сууж, манж бичиг сайн сурсан хүн байв. Түүнийг
"хүүхдэд манж бичиг заа” гэж тушаагаад Тамгын газар суусан түшмэл,
бичээч нарын хоол ундыг бэлтгэх ажлыг хавсарган хийлгэж байв. Тэгээд тэр
Дамдин тогооч бидэнд хааяа манж ном чээжээр уншиж, хэлж өгдөг байсан.
Бид ч тав арван манж үг мэддэг болсон.
Ардын үлгэр домог сонсож өссөн тань монгол хэл бичигтээ мэргэшихэд, тансаг сайхан найруулан бичиж сурахад тань нөлөөлөө биз ээ?
Манай нутагт үлгэрийг ярьж хэлэх,
аялгуулж хэлэх хоёр арга байсан юм. Гааюу гэдэг хүн үлгэрийг аялгуулж
хэлдэг байсан. Түүнээс өөр аялгуулж хэлдэг үлгэрч манай нутагт байгаагүй
шиг байна. Манай нутгийн Арвинсангийн дүү Сосорбарам гэдэг хүүхэн
нэлээд олон үлгэр мэддэг байсан. Тэр хүүхэн "Бодь алаг хаан” гэж сайхан
үлгэрийг хэлж байсан... Батмөнхийн Очирхуяг гэж хүн манайд хонохдоо
"Хүрэн Дампил” гэж үлгэрийг хэлсэн юм. Хархул гэж араатан шархдаад
зугатаахад "хад хангирч, уул онгирч байсан” гэж тэр үлгэрт гардаг юм.
Тамгын жасаанд сууж байхад Лувсан-Иш гэдэг лам жасааны гэрт хонож, олон
үлгэр ярьж байсан, түүнд Сэрээтэр мэйрэн тав, арван янчаан шагнаж
байсан... Матад нутагт ерөөл хэлэх явдал,...ардын дунд явган үлгэр,
оньсого, таавар, цэцэн үг, ертөнцийн гурав, дөрөв гэх зэрэг түгээмэл
дэлгэрсэн байв.
Гянданд хоригдсон 15 сар буюу насаараа хэлмэгдсэн гашуун тавилангийн тухай ярилцсан дэд бүлэг.
Шорон гяндан, мөнгөн торгууль,
ажлаас халагдах гээд бүхий л төрлийн хавчлага, хэлмэгдлийг нэг насаараа
туулжээ , та. Энэ бүхний хамгийн анхных буюу хамгийн аймшигт их
хэлмэгдлийн жилүүдэд ямар хэргээр шийтгэгдсэнээ ярьж өгөөч.
1938 онд Октябрийн хувьсгалын ойг угтаж,
манай Дотоод яамны чекистүүд дайсныг илрүүлэх уралдаан зохиожээ. Тэр
уралдаанд Дотоод яамны гарамгай ажилтан байсан, одоо Хуулийн хорооны
орлогч дарга байгаа Цэнд, намайг ардын дайсан гэж илрүүлж олоод... шөнө
баривчилж, шоронд хийсэн. Тэгээд намайг "дайсны ямар тагнуулын бүлгэмд,
хэдийд элссэн бэ? Тэр бүлгэмийн даалгавраар хорлон сүйтгэх ямар ажлыг
хийсэн бэ?” гэдэг ийм хоёрхон мухар асуултыг тулгаж, 15 сар байцаасан
юм. Байцаахдаа хүйтэн, халуун тасалгаа зэрэг элдэв жигшүүртэй муухай
аргыг хэрэглэж, элдвээр зодож зовоодог байлаа. Нэг удаагийн байцаалт
ямар байсныг хэлье. Өдөр дараалан 8 цаг байцаасаар хорь хоног болов.
Тэгэхэд би "эсэргүү бүлгэмийн гишүүн” гэж хэрэг хүлээсэнгүй. Тэгтэл нэг
хоногт найм найман цагаар гурван байцаагч ээлжлэн байцааж, нэг ч
унтуулалгүй бүхэл арван хоног байцаасан юм. Хөл газар хүрэхгүй өндөр
дөрвөлжин сандал дээр хөдөлгөлгүй суулгадаг байлаа. Би өлсөөд тэдний
хоол идсэн тавгийг долоож амьдарч байлаа... Би Дотоод яаманд зарим шүдээ
хэмх цохиулаад зарим шүдээ чийг өвчнөөр унагаад мэдрэлийн өвчтэй
болсон..
Тэгээд эцэст нь ямар хэргээр яллав?
Эрдэмтэн Жамсранотой танил дотно байсан,
Японыг магтаж ухуулга хийж байсан, Пушкиний Олег сэцний дуулал шүлгээс
орчуулсан, ийм гурван хортой хэрэг хийсэн гэж намайг ухаан мэдээгүй
шахуу байхад өчиг мэдүүлэг шиг юм бичиж авсан.
Японыг та үнэхээр магтан сурталчилсан юм уу?
1938 оны зун би Булган аймагт суртлын
бригадыг удирдаж явах болоод бэлтгэлээ Төв хороогоор шалгуулах гэж
Сүхбаатарын төв талбайд бригадын хамаг хэрэглэгдэхүүнээ засацгаан
тавиад, хоёр гурван хүний хамт сууж байлаа. Гэтэл нэг хүн дэлгэсэн
газрын зургийн дээр Токио хотоос ийш тийш далай дээгүүр хар хөх судал
зурвас зурсныг зааж, "Энэ ямар учиртай юм бэ?” гэж асуулаа. Би түүнийг
тайлбарлаж, "Далай дээгүүр байгаа хар хөх зурвас бол усан замын
харилцааг үзүүлсэн юм. Токио хот бол усан замын харилцааны том боомт юм.
Япон бол усан замын харилцаа ихтэй, далай дээр хүчирхэг улс гэдэг” гэж
хариулав. Үүнийг Шинжлэх ухааны хүрээлэнд ажилтай байсан Баяндэлгэр
өвгөн бичиж аваад Дотоод яаманд мэдээлжээ. Миний гэмт хэрэг ердөө л энэ
байлаа.
Гяндангаас гараад та Үнэн сонины
эрхлэгчийн ажил хийх болсон. Дараа нь эрдмийн зэргээ хамгаалаад Шинжлэх
ухааны хүрээлэнгийн захирлаар томилогдсон. Тэндээс яагаад халагдсан
билээ?
Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаар
нэгэнт тохоогдсоноор... эрдэм шинжилгээний ажил хийх бололцоогоо алдсан
нь надад хамгийн хэцүү байлаа. Өдөр бүр 8 цаг захиргааны ажил хийгээд,
элдэв хурал хуралдаад, эрдэм шинжилгээний ажил хийх зав огт үгүй
болов... Монголын өв соёлыг судлах хүн тун чухал бөгөөд тун ховор
байлаа. Энэ учраа дарга нарт хэлэхээр "ШУХ-ийн даргын ажлыг эрдэм
шинжилгээний ажил биш гэж байгаа бол ямар ажлыг эрдэм шинжилгээний ажил
гэдэг юм бэ?” гээд намайг шоолж инээдэг байлаа. [Тэгэхээр нь би өөрөө
Үнэн сонинд] Шинжлэх ухааны хүрээлэнгийн удирдлага амьдралаас
тасарсан... [гэх мэтээр] ортой оргүй, над холбогдох холбогдохгүй зүйлийг
хамруулж хэтэрхий буруушаасан өгүүллийг 1953 оны дөрөвдүгээр сарын
18-ны дугаарт хэвлүүлэв. Ингэж арай гэж ШУХ-ийн даргын ажлаас халагдав.
Бөөн баяр боллоо. Одоо л эрдэм шинжилгээний ажил хийнэ гэж бодлоо. Гэвч
миний горьдлого хэтэрхий эртэдсэн байлаа.
Тэгээд дараагийн ажил болох Зохиолчдын хорооны даргын ажлаасаа бас л халагдсан. Энэ талаараа?
Эрдэм шинжилгээний ажлыг хийе гэж гуйсан
хүнийг зохиолчдын дарга болгосон явдал бол хүний хүсэл эрмэлзлийг
хайхардаггүй шийдвэрлэдэг мугуйд хүнд суртлын удирдлагын тодорхой жишээ
болно. Би зохиолчдын хорооны ажлыг бараг хийдэггүй, хэл бичгийн судлалын
номыг уншиж суудаг байлаа... Хурал цуглаан дээр хамаа намаагүй шүүмжлэл
тавьдаг боллоо. Өөртөө дургүй Сэнгээ зэргийн хүмүүсийг зориуд өдөөж
ёжилдог байлаа. Тэгээд Сэнгээ, Лодойдамба зэрэг хүмүүс намайг худал
үнэн, элдвээр гүтгэн шүүмжилдэг боллоо. Аз болоход тэднийг Дамба зэрэг
зарим дарга нар дэмждэг болов. Ингээд 1955 оны гуравдугаар сарын 30-нд
Зохиолчдын хорооны ажлыг нураасан болж, Төв хороогоор донгодуулаад
ажлаасаа халагдав.
За тэгээд МУИС-д багш болж,
ёстой л нэг эрдэм шинжилгээний ажлаа хийх бололцоотой болоо байлгүй.
Гэтэл 1956 оны тэр нэг хурал дээр хэлсэн үгнээсээ болж ахиад л
буруудсан. Та яг юу гээд хэлчихсэн юм бэ? Уг нь Ширэндэв гуай өөрөө "хэн
юу хэлсэн талаар элдэв асуудал босохгүй. Манай залуучууд юу бодож
санаснаа чөлөөтэй хэлээрэй” гэсэн гэдэг.
[Би] "Манайд ололт их байна. Үүнийгээ
үргэлж ярьдаг ба хэвлэдэг. Дутагдлын тухай ярих нь зүйтэй байх. Бид
ардынхаа байдлыг хайхрахгүй байна. Социализмаас коммунизмд орох гэж
байгаа юм шиг ярьдаг. Үүнийг удирдагчид, сэхээтэн, хэвлэл магтдаг. Энэ
нь архи шиг согтууруулж байна. Энэ нь олноос тасарсан хэрэг. Үнэн
байдлаас зөрж байна. Миний ах гэрийн бүрээс байхгүй. Нийт ардууд ийм
байна... Ийм ядуулаг байдлаар социализм байгуулахгүй...” [гэсэн].
Тэгтэл нөгөө "элдэв асуудал босохгүй,
чөлөөтэй хэлээрэй” гэдэг ч худлаа болж, үүнээс хоёрхон хоногийн дараа
Намын Төв хорооноос "Манай намын бодлогод харш үзэл санаа, үг, өгүүлэл
гарч байгаа тухай” хэмээх тогтоол гарсан байгаа. Энэ тогтоолын эсрэг та
бас үгээ хэлсэн буй.
"Ширэндэв гуай санаснаа сайн хэл гэсэн.
Гэтэл одоо үндэсний үзэлтэн гэж байна. Би хэлсэн үгнээсээ үл буцна...
Энэ тогтоолоор сэхээтний амыг бөглөж болох боловч ард түмний цоорхой
гэрийг бөглөж болохгүй. Бид Зөвлөлт Монголын найрамдалд хортой юм
хэлснийг эсэргүүцнэ. Үндэсний үзлийг эсэргүүцнэ. Гэвч энэ нэрээр эх
оронч үзэл, өвөө хадгалахыг дарчихсан нь огт буруу. Өөрийн ард түмний
бүтээл, тэднийг хайрлахгүй байна” [гэж хэлээд ажлаасаа ахин халагдсан
билээ]
За тэгээд МУИС-иас гарч Хэл
Зохиолын Хүрээлэнгийн захирал болоод бас л тэндээсээ хэлмэгдэн халагдсан
байгаа. Тэндээс халагдсаны гол шалтгаан нь 1962 оны намын бүгд хурал
дээр хэлэх гээд хэлж чадаагүй үг тань болсон гэдэг. Ямар үг бэлдсэн
байсан юм бэ?
[Хэлэх гэж бэлдсэн боловч дээрээс
хэлүүлээгүй үг маань гэвэл]: "Манай нам төрийн удирдлага ард түмнээсээ
тасраад ард түмний хяналтаас гарч, урьдын хаад ноёдоос илүү эрхийг
эдэлдэг боллоо. Ингээд ард түмнээс тасарсан тэр хүмүүс 1937-1938 оны
үеэс хоёр их булай ажлыг хийжээ. Тэр нь юу гэвэл нэгд, Монголын бүх
сэхээтнийг хүйс тэмтрэн хядсан, хоёрт, Монголын өв уламжлалыг баллан
сүйтгэсэн байна. Зөвлөлт улсын хууль завхруулагчид шударга хувьсгалыг
хөнөөсөн бол манай хууль завхруулагчид шударга сайн хүмүүсийг хядаад
зогсоогүй, Монголын ард түмний соёлын өв, ном судрыг шатааж, уран
барилгыг эвдэж, хоёр давхар гэмт хэрэг хийсэн юм. Хүн алах хядах ажил
дөчөөд оны үеэс цөөрсөн боловч ном судар шатаах явдал улам гаарсан юм.
1940 хэдэн оны үед хувьсгалын эсэргүү ном хадгалсан хүнийг ална гэж
хууль гаргаад хуучин ном бичгийг шатаах устгах ажилд ирмүүн орсон юм.
Үүний ял бол Чойбалсан, Лувсаншарав, Цэдэнбал, Дамба, Сүрэнжав,
Лхамсүрэн нарт бүгдэд нь оногдох ёстой. Энэ хэргийг аль болохоор нууж
дарах санаатай хүмүүс байна... Нам засгийн бүх сонгуулийг томилолтын
журамд оруулжээ. Энэ томилолтоо сонгуулийн хэлбэрээр бүрхүүлдэг байна.
Ард түмний хяналт байхгүй болохоор сайн хүнийг танин олж чадахгүй,
бялдууч хүнийг л сайн хүн гэж бодож томилдог байна. Нам засгаар бүрхүүл
хийсэн нэг хаант засаг шиг юм тогтоод байна... гэж.
Тодруулга: Их эрдэмтэн ингээд ахин
халагдаж, 1963-1981 оныг хүртэл Хэл Зохиолын Хүрээлэндээ эрдэм
шинжилгээний ажилтнаар ажиллах болсон нь нэг талаас Монгол судлал,
ялангуяа Монгол утга зохиолын судлалд харин ч золтой явдал болсон гэж
хэлж болно. Гэвч нөгөө талаар хардалт, дарамт тасарсангүй, "Мянган
жилийн харьцуулсан хүснэгт” үйлдэхдээ Ленин, Богд нарын нас барсныг нэг
дор оруулсан гэх мэт шалтгаар буруутган, их хэмжээний мөнгөн торгуульд
унаган шийтгэж байлаа. Тэр хүнд хэцүү, мөнгөн торгуультай ядуу тарчиг
цагт нь орос гэргий, хүүхдүүд нь хажууд нь байсангүй, Москва явсан
бөгөөд түүний тул Да багш ч өөрийгөө "ганц бие шахуу өвгөн” хэмээн
өргөдөлдөө тодорхойлсон байдаг. Энэ тухай үл өгүүлээд одоо Үсгийн
дүрмийн нарийн ширийнийг асуун ярилцсу.
Ю. Цэдэнбалын удаа дараагийн
даалгавраар үгийн олон янзын бичлэгийг нэг мөр болгон жигдэлсэн буюу
монгол үсгийн дүрмийн тухай ярилцсан гутгаар бүлэг
Таны зохиосон үсгийн дүрэм, олон
янзаар бичигддэг үгсийг нэг мөр болгосон шийдлийг тухайн үед нь сайтар
сурталчлан таниулаагүйгээс болж, одоо хүмүүс сайн ойлгохгүй, танаас
хойш, саяхан л тэгж өөрчилсөн хэмээн буруу ойлгон, уурлах болжээ. 1983
онд та тэр толь бичгээ гаргахдаа ер нь үсгийн дүрмийг өөрчилсөн юм уу?
Тэр бол чухамдаа 1951онд Ц. Дамдинсүрэн,
Я. Цэвэл нарын "Үсгийн дүрмийн зөв бичих толинд” хавсаргасан дүрмийг
бараг хэвээр нь хуулж бичсэн билээ. Зөвхөн 1951 онд товч дүрэмд
тодорхойгүй бүрхэг зүйлийг тодруулсан, орхигдсон зүйлийг нэмсэн зэрэг
бага сага засварыг оруулав... Бид энэ Монгол үсгийн дүрмийн толь бичгийг
зохиохдоо үсгийн дүрмийг өөрчлөхгүй, олон янз бичдэг үгийг толь бичгээр
зохицуулна гэж дээд байгууллагаас өгсөн гол зарчмыг баримталж хийлээ.
Тэгэхээр үсгийн дүрэм бол хэвээрээ, харин олон янз бичдэг үгийг нэг мөр болгосон юм байна. Жишээлбэл?
Олон янзаар хэлдэг, бичдэг үгс одоогийн
монгол хэл бичигт олон тохиолдож байна. Үүнээс аль нийтлэг гэж
үзсэнийгээ сонгож энэ толь бичигт оруулав... Зөвлөлгөөн, зөвлөгөөн,
зөвөлгөөн гэж гурван янзаар энэ үгийг бичиж байна. Үүнээс бид
"зөвлөгөөн” гэдэг хэлбэрийг сонгож авав.
"Дэгдээхий, эрвээхий” гэж яагаад
шийдэх болов? Одоо хүртэл олон хүн үүнийг таны шийдсэн хэлбэр гэж
мэдэхгүй, саяхан өөрчилчихлөө л гэж бодоод байна.
"Дэлхий, мэлхий, ээзгий, эсгий” гэхэд
цөм "ий” дагавартай байна. Гэтэл "дэгдээхэй, эрвээхэй” гэж "эй”
дагавартай хэлдэг нь гажилт мөн тул үүнийг хэрэгсэхгүй, "дэгдээхий,
эрвээхий” гэж бичлээ.
Олон хүн Я. Цэвэлийн толь дахь хэлбэрийг зөв бичих дүрмийн шалгуур гэж үзэж байна. Тэр толины талаар?
Я. Цэвэл 1966 онд "Монгол хэлний товч
тайлбар толь” хэмээх 30 орчим мянган үгийг багтаасан толь бичгийг хэвлэж
гаргав. Энэ толь бол олон монгол үгийг багтаасан ба тайлбарласны талаар
урьдын толинуудаас үлэмжхэн давуу болсон юм. Гэвч нэг үгийг "
үгүүлэл-өгүүлэл, үмхий-өмхий” гэх мэтээр хоёр хувилбартай бичсэн нь
монгол бичгийн хэлний төлөвшин тогтоход нэмэр болох чанарыг хомстгосон
байна.
Ер нь анхнаасаа кирил үсэг авахад яагаад зарим үг Ө, Ү хоёр хоёр өөр эгшигтэйгээр хэвшчихсэн юм бол?
Шагж гуай 27 мянган үгтэй монгол үсгийн
дүрмийг зохиож 1937 онд хэвлүүлсэн. Энэ тольдоо монгол үгийн долоон
эгшгийг ялгаж бичсэн нь Шагж багшийн их гавьяа болно. Гэвч энэ тольд
Халх Монголд "ө”-гөөр хэлдэг олон үгийг "ү”-гээр бичсэн онцлог бий.
Жишээ нь "төлөв”-ийг "түлэв, "төвөг”-ийг "түвэг”, "өмхий”-г "үмхий”,
"төвшин”-г "түвшин”, "өв тэгш”-ийг "үв тэгш” гэх мэт. Шагж гуай ямар
учраас энэ мэт үгийг "ү”-гээр бичсэнийг нарийн судалж үзвэл учир нь
мэдэгдэх байх гэж бодож байна... Мөн Шагж гуайн боловсруулсан жийрэг
эгшгийн хууль нь 1941 онд шинэ үсгийн дүрмийг зохиоход чухал тулгуур
болон хэрэглэгдсэн юм.
Бүр Шагж гуайн үеэс эхэлсэн энэ Ө,
Ү-гийн асуудал одоо хүртэл явж л байгаа юм байна даа, тэгвэл. Жишээ нь
таны 1983 оны тольд "бөжин” гэж тогтсоныг одоо хүртэл хүмүүс мэдэлгүй
"бүжин” гэсэн хэвээрээ л байна. Мэдсэн нэг нь сүүлд 700 үгийг
журамлахдаа л тийм болгочихлоо гэж ойлгосоор байна. Ер нь л "бүжин –
бөжин” хоёроос "бөжин”-г нь сонгох ч юм уу, "идэвхи – идэвх” хоёроос
"идэвх”-ийг нь зөв гэх мэтээр, ингэж нэг мөр болгосон тань хэний санаа,
даалгавраар хийсэн үйл юм бэ? Сүүлийн үед манайхан гадаад улс орон,
шашин суртлын шаардлагаар эх хэлээ эвдэх гэж хийх юмаа олж ядсан улсын
хийсэн ажил гээд байдаг боллоо.
МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны
429-р тогтоол, МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга,
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, нөхөр Ю. Цэдэнбалын удаа
дараагийн албан даалгавар болон БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны
202-р тогтоолд албан бичиг баримтын хэл найруулгыг сайжруулах, үгийн
олон янз бичлэгийг нэг мөр болгон жигдлэх тухай заасныг мөрдлөг болгон
баримталж, түүнийг биелүүлэх зорилтын үүднээс энэ толийг зохиосон юм.
...хэмээсэн энэхүү "ЯРИЛЦЛАГА”-ыг
бэлдэхэд миний өөрийн нэмж оруулсан, зохиосон өгүүлбэр байхгүй, бүгд их
эрдэмтний өөрийнх нь хэлж бичсэн зүйл болох бөгөөд бөө нар онгод сүнсийг
дууддаг бол миний бие бичсэн өгүүлэл ном судрыг нь уншин, их эрдэмтний
хэлж үлдээсэн гэрээс санааг гаргасан бөлгөө. Үүнд, Д. Цэдэв гуайн
хэвлэлд бэлдсэн Цэндийн Дамдинсүрэн "Бүрэн зохиол” хоёр боть бүтээл, С.
Лочин гуайн бичиж Непко бархнаас гаргасан "Цэндийн Дамдинсүрэн” ном,
зарим дуртгал, өгүүлэл, өдгөө Монгол улс даяар баримтлан дагаж буй зөв
бичих дүрэм болох "Монгол үсгийн дүрмийн толь” бүтээлийнх нь өмнөх үг
зэргийг ашигласан болно.  Гурван цэг хатгасан нь товчлон, утгыг нь
алдагдалгүйгээр дундаас нь багахан хассан гэсэн үг, дөрвөлжин хаалтанд
харин утгын холбоос болгон нэмсэн үг буй.
"Өнгөрсөн бүх цаг үеийн сүнс гагцхүү номд оршмуй” хэмээх мэргэн үгийг ахин давтаад өндөрлөсү.
time.mn
Бөх гүнж буюу Хотол цагаан гүнжийн домог 02 / 17
Монголын
эзэнт гүрнийг байгуулсан цагаас хойш Наадам гэж нэрлэсэн үндэсний
баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, эрчүүд бөх барилдан хүч
бяраа үзэх болжээ. Монгол бөхчүүд цээж хэсэг нь ил гарсан урт ханцуйтай
хантааз өмсөн барилддаг аж. Энэ нь өрсөлдөгч бөх нь эрэгтэй хүн гэдгээ илтгэн харуулсан утгатай өмсгөл юм.
Барилдаад
дийлсэн бөх болгон гараа дээш өргөн шувууны элэн халин нисч буй
хөдөлгөөн хийдэг. Энэ хөдөлгөөн нь ялагчийн хувьд ялалтын бүжиг болохоос
гадна Монголын түүхэн дэх хүчирхэг эмэгтэй тамирчинд хүндэтгэл үзүүлж
байгаа нь энэ аж.
Бөх
гүнж буюу нэг ч эрд унаж байгаагүй энгүй хүчтэй гүнжийн түүх байдаг юм.
Монголын эзэнт гүрний Хайду хааны охин, Чингис хааны тав дахь үеийн
удам угсааны гүнж Хутулан буюу Хотол Цагаан 1260 онд төржээ. Хубилай
хаан Хятадын соёл бүхий тансаг амьдралыг илүүд үзэж байсан бол Хутулун
гүнж суурин иргэншлийг тийм ч сайшаадаггүй байжээ. Хутулун гүнж эрүүл
чийрэг, биерхүү байсан учир эрийн гурван наадмын төрөл болох бөх, хурдан
морь, нум сум харвах тэмцээнд хүч бяраа үздэг байв.
Үүнээс
гадна баатар эрсийн морьт тулаан зэргийг ихээр сонирхдог байжээ. Монгол
бөхчүүд биеийн жин, хэмжээнээс үл харгалзан хоорондоо барилддагаас
гадна барилдах талбайн хувьд хязгаар байдаггүй. Хоёр өрсөлдөгч бие
биенийхээ тохой болон цээжин биеийг түрүүлж газар хүргэсэн нь түрүүлдэг
уламжлалтай. Жижиг болон ур чадвар муутай бөхчүүд багахан хугацаанд л
өрсөлдөгчдөө ялагддаг бол хүч тэнцүү бөхчүүд бие биенийхээ гарыг
хориглон барьц өгөхгүйн тулд тэмцэлдэн нэгнийгээ газарт унагаах хүртэлх
тэдний тэмцэл хоёр бух, заан ноцолдож байгаа мэт харагддаг.
Хутулун
гүнж 14 ахтай бөгөөд тэрбээр хүдэр чийрэг ах нартайгаа ноцолдон өсч,
тэднийг хүч бяраар дийлэхийн тулд багаасаа л тэдэнтэй өрсөлдсөөр иржээ.
Нас биед хүрсний дараа гүнж олон нийтийг хамарсан тэмцээнд оролцох болж,
бөхөөр түүнийг дийлэх хүчтэй эр ховор болжээ. Үүнээс гадна тэрбээр
ялагдсан бөхчүүдээсээ морь авч, эд хөрөнгө нь ч нэмэгджээ. Эцэстээ
Хутулун гүнжийн малын тоо толгой эзэн хааны малын тоотой тэнцэхээр их
болжээ. Хутулан гүнж өөрийг нь унагасан бөхтэй гэрлэнэ гэж зар түгээн
харин түүнтэй барилдаад ялагдсан бөхөөс 100 адуу авсаар ийнхүү малын тоо
толгой нь 10 мянга гаруй болтлоо өсөн үржжээ.
Монголын
овог, аймгуудын дунд Хутулун гүнжийн нэр хүнд түгэн дийлдэшгүй дархан
аварга хэмээн цоллогдох болжээ. Хутулун гүнж хүч бяраараа олны
хүндэтгэлийг хүртсэнээсээ гадна эцэг Хайду хааны цэргүүдийг удирдан
тулаанд орж, ялалт байгуулж байжээ. Түүний эцэг Хайду хаан Хубилай хааны
бодлоготой төдийлөн санал нийлдэггүй байжээ. Хутулун гүнж хосгүй
чадвартай байсан тэрбээр цорын ганц нь байгаагүй аж.
Монгол
эмэгтэйчүүд бүгд л эрчүүд шиг моринд гарамгай, нум сум сайн эзэмшсэн
байжээ. Эмэгтэйчүүд гар тулаанаас илүү зэвсэг барьсан тулаанд илүү сайн
байв. Нум сум харвах хэдийгээр биеийн хүч их шаарддаг ч дайнд гол үүрэг
гүйцэтгэдэг. Эртний монгол охид багаасаа л нум сум харвах сургуулилт
хийдэг байжээ. Нүүдэлчин монголчууд хөвгүүн охин гэлгүй тэдэнд нум сум
харвахыг заадаг байв. Учир нь хүүхдүүд малаа хариулж байхдаа гадны
халдлагаас эд хөрөнгөө хамгаалахад энэ чадвар тус болдог байжээ. Хөвгүүд
голчлон тэмээ, адуу зэрэг том биетэй малаа хариулдаг бол охид хонь,
ямаа гэсэн жижиг малаа хариулдаг байв. Гэхдээ том бод малаас илүү жижиг
бог мал руу чоно халдах нь их байсан учир охид илүү их хамгаалалт
хэрэгтэй байжээ.
Хутулун
гүнж, тулаан болон спортын аль алинд амжилт гаргаж байсан бөгөөд
түүнийг дийлэх эр гарч ирэх хүртэл хүнтэй суухгүй гэсэн хэвээр байжээ.
Түүнтэй суухыг хүссэн олон эрчүүд мөрийнд тавьсан адуугаа алдахаас гадна
эмэгтэй хүнд унан нэг ёсондоо нэр төрөө гутаадаг байсан аж. Улмаар
түүнийг дийлэх эр гарч ирээгүй учир Хутулун гүнжид атаархагчид худал цуу
яриа дэгдээн гүнж эцэгтэй цус ойртсон гэж яриа дэгдээсэн байна.
Эцгийнхээ нэр хүндийг сэвтээхгүйн тулд Хутулун гүнж аавынхаа итгэлт
хүмүүсийн дундаас эр нөхрөө сонгон түүнтэй барилдахгүйгээр гэрлэжээ.
Тэрбээр хүнтэй суусан ч гэлээ гүнжийг дийлэх хүчтэй бөх тодроогүй
байлаа. Хутулун гүнж бөхийн дэвжээнд ч тулааны талбарт ч үргэлж ах
нараасаа илүү байсан. Хайду хааны хувьд ч гүнж хамгийн хайртай хүүхэд нь
байв. Түүнчлэн тэрбээр 1301 онд өөд болохоосоо өмнө Хутулун гүнжийг
хаан ширээндээ өргөмжлөх хүсэлтэй байжээ. Харин түүний ах нар үүнийг
эсэргүүцдэг байв.
Гүнжийн
хувьд тэрбээр хаан ширээнээс илүү цэргийн жанжин болохыг илүүд үзэн ах
Оруны улс төрийн бодлогыг дэмжин ажиллахаар болжээ. Тэд тийм ч удаан
хамт ажиллаагүй бөгөөд Хутулун гүнж 1309 онд 45 насандаа өөд болжээ.
Түүний үхлийн талаар тодорхой тайлбар байдаггүй учир улс төрийн
хуйвалдааны улмаас амь насаа алдсан гэж ярьдаг байна. Марко Поло болон
лалын орны зарим түүхэнд Хутулун гүнжийн талаар дурсан ярьсан байдаг ч
түүхийн манан будан түүний тухай түүх бараг мартагдан алга болжээ.
Харин
XVIII зуунаас эхлэн энгүй хүчтэй бөх гүнжийн тухай түүхэн яриа
сэргэжээ. 1710 онд Францын эрдэмтэн Франсуа Питис де Ла Крой Монголын
эзэнт гүрний удирдагч Чингис хааны тухай анхны намтар цадигийг хэвлэх
үедээ Азийн утга зохиолын сэдэвтэй олон ном, домог яриа гаргажээ. Түүний
бүтээлийн хамгийн шилдгийн нэг нь Хутулун гүнжийн түүхээс үүдэлтэй
зохиол юм. Тэрбээр зохиолдоо Хутулун гүнжийг Алтан хааны 19 настай
Турандот буюу турк охины дүрээр дүрслэн гаргасан байна. Энэ зохиолд
Хутулун гүнжийн бөх барилдах эр нөхрөө сонгох хүсэлтийг нь өөрчлөн
гурван оньсого болгон өөрчилжээ. Үүнээс гадна Хутулунд унасан бөхчүүд
мөрийнд тавьсан адуугаа алддаг байсан бол жүжгийн зохиолд Турандоттой
суухыг хүссэн эрчүүд гурван оньсогыг тааж чадахгүй бол амиа өгдөг аж.
Энэ
зохиолоос тавин жилийн дараа Италийн нэрт зохиолч Карло Гоззи мөн энэ
зохиолоор уран бүтээл туурвин Фредрих вон Шиллер энэ зохиолыг герман
хэлнээ хөрвүүлж, Хятадын гүнж Турандот жүжгийг 1802 онд Иоханн Вольфганг
вон Гоете Германы Веймар хотын театрын тайзнаа найруулан үзэгчдийн
хүртээл болгожээ.
Үүнээс
бараг нэг зууны дараа Италийн хөгжмийн зохиолч Гиасомо Пуччини Турандот
дуурь дээр 1924 онд өөд болох хүртлээ ажиллажээ. Түүний зохиол нь
баатарлаг эмэгтэй бус хайртай хүнээ насан туршдаа хайсан эмэгтэйн
дүрийг өгүүлжээ. Пуччинигийн найруулсан Турандот уг уран бүтээлчийн
хамгийн шилдэг бүтээлийн нэг болсон бөгөөд энэ дуурийн жүжигт өөрөөсөө
дорд гаралтай эрэгтэйтэй суухаас татгалзаж буйг эмэгтэйн түүхийг
өгүүлсэн байна.
Өнгөрсөн
түүх бидэнд хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн хэн нэгийг эргэн
сануулдаг билээ. Өрнөдийн соёлд Хутулун гүнжийн домог бардам эмэгтэйн
түүх болон үлджээ. Харин монголчуудын хувьд тэрбээр энгүй хүчтэй эмэгтэй
бөх, эрэлхэг баатар эмэгтэй гэдгээр үлдсэн юм. Монгол бөхчүүд ялах
болгондоо ялалтын бүжгээ хийж байгаа нь Монголын түүхэн дэх аугаа
эмэгтэй бөхөд хүндэтгэл үзүүлж байгаа юм. Монгол бөхийн уламжлал болон
дуурийн жүжгийн аль аль нь дэлхийн түүхэн дэх хамгийн аугаа тамирчин
эмэгтэйн амьдралыг дүрслэн харуулж байгаа билээ.
Эх сурвалж: Халх журам групп
Өвөр монгол судлаач: Чингис хааны шашны өөрчлөлт, шинэчлэлт
Тэнгэризм бол Шумерын үед үүсэж[1],
Хүннүгийн үед төрийн шашин, үзэл суртлын үүрэг гүйцэтгэж, түүний хойно
Хөх Түрэгийн үед Хөх тэнгэрийн шашин[2] хэмээн уламжлагдаж байсан олон
мянган жилийн түүхтэй нүүдэлчдийн өвөрмөц шашин юм. Их Монгол улсын үед
илүү боловсронгуй болж хөгжсөн нь Мөнх тэнгэрийн шашин болно. Бөө
мөргөлийн үзлээр Мөнх тэнгэр нь Чингис хааны Харсан тэнгэр гэж үзэж
болох боловч энд хоёр асуудал оршдог.
Тэнгэр бол Монголын дээдэс үе уламжлан
шүтэж ирсэн шүтээн болохоор зөвхөн нэг эзэн хааны харсан тэнгэр болгох
нь учир дутагдалтай. Харин "Мөнх” гэдэг үгийг Чингис хаан нэмсэн нь
түүний оршихуйг тодорхойлсон философи сэтгэлгээний илрэл бөгөөд илүү
гүнзгий шашны утга санааг оруулсан буюу ухагдахууныг төгс томьёолжээ.
Мөнх тэнгэрийг Чингис хааны харсан
тэнгэр гэж үзсэн ч харсан тэнгэр нь овог аймгийн шүтээн, тухайлбал:
Алтан ургийн овог аймгийн шүтээн болж улмаар Их Монгол улсын төрийн
шашны үүргийг гүйцэтгэн түүнчлэн нийт Монголын үндэстний шашин болж
төлөвшин бүрэлдсэн болохыг үгүйсгэх аргагүй. Үүнийг батлах хангалтай
баримт байгаа талаар зохиогч бичиж нийтэлж ирсэн.
Тэнгэризм нь эртнээс байгалийн шүтлэгийн
шинжтэй оршиж байсан бол Их Монгол улсын үед Чингис хаан Мөнх тэнгэр
гэсэн ухагдахууныг шинээр буй болгосноор зохиомол шашны онцлогтой
болжээ. Энэ мэт овог аймгийн ахлагчийн шүтээн нийт овог аймаг, улс
үндэстний шашин болсон түүх элбэг тохиолдоно. Улс үндэстний удирдагч нар
шинэ шашин буй болгох, хуучин шашинд уламжлал шинэчлэл хийхэд ихээхэн
үүрэг гүйцэтгэж ирсэн юм.
НЭГ. ОВОГ АЙМГИЙН ШҮТЛЭГ УЛС ҮНДЭСТНИЙ ШАШИН БОЛЖ ХӨГЖСӨН НЬ.
Овгийн шүтлэг байснаа нийт үндэстний
шашин болж хөгжсөн хамгийн сайн жишээ бол Жүдийн шашин. Үүний тухай
"Хуучин Гэрээ”( Old Testament) -д тодорхой тэмдэглэжээ. Уг тэмдэглэл дэх
домгийг үндэслэвэл тухайн үед "Усан галав”-ын дараа Израилийн дээдэс Ур
гэдэг газар нүүн ирж амьдраад гурван зуу гаруй жилийн түүхтэй болсон
байжээ. Энэ үед хүмүүс Ехова( Jehovah, Yahweh, YHWH )- ийг биш, янз
бүрийн "хуурамч бурхад”-ыг шүтдэг байсан гэх. Еховагийг шүтдэг нь зөвхөн
Абрахам л байжээ. Шүтлэг бишрэлийн ялгаанаас болж тэрээр өөрийн гэр бүл
ба цөөн хэдэн хамаатан садангийн хамт тэндээс нүүж, Канаан(Canaan)-д
ирнэ. Энэ үед Ехова нь зөвхөн Абрахамын гэр бүлийн шүтээн байв. Монгол
бөөгийн үзлээр бол Ехова нь Абрахамын "харсан тэнгэр” ажээ. Ехова бурхан
Иаковын зүүдэнд орж "Би бол ЭЗЭН, чиний эцэг Абрахамын Бурхан, Исаакийн
Бурхан байна” [4] хэмээн хэлж байсан ч үүний нэг баталгаа юм. Түүний
хойно Абрахамын удам бөгөөд Еховад үнэнч Иаковын гэр бүлийн 70 хүн
Египетэд нүүж ирнэ. Энэ үед Иаков гэдэг нэрийг Израиль хэмээн сольж
Израиль овог аймаг анх үүссэн юм. Тэгэхлээр энэ үеэс "харсан тэнгэр”
Ехова нь овог аймгийн шүтээн болсон гэсэн үг. Хожим нь Израилийн 12
овгийн 10-ыг Иаковын, хоёрыг Иосефын хөвгүүдийн нэрээр нэрлэж Израиль
үндэстэн бүрэлджээ.
Түүний дараа овог аймгийн шүтээн
Еховагийг нийт Израильчуудын шүтэх үндэстний Жүд шашин болсон явдал бол
Египетийн дарлалаас Израильчуудыг удирдан чөлөөлсөн Мосейн үйл явдалтай
холбоотой. Мөн дээрх "Хуучин гэрээ”-д бичсэнээр Израильчууд Египетэд
нүүж ирсний дараа олон жил өнгөрч нэг мэдэхэд фараоны харгис дарлалд
орсон байв. Мосейн үе болоход боолчлол бүр оргилдоо тулж, Израиль хүнээс
хүү төрвөл алах зарлиг хүртэл гарган хэрэгжүүлэх болжээ. Мосег наян
настай байхад нь Ехова түүнтэй уулзаад "Миний ард түмэн Египетэд зовж
байгааг би харж байна. Тиймээс би тэднийг чөлөөлнө. Ард түмнээ Египетээс
удирдан гаргуулахаар чамайг явуулъя” гэнэ. Гэвч Мосе "Би бол өчүүхэн
амьтан. Үүнийг хэрхэн биелүүлж чадах билээ? Тийшээ очлоо гэж бодъё.
Израильчууд надаас 'Чамайг хэн явуулав?' гэж асуувал би юу гэж хэлэх
вэ?” гэжээ. Түүний хариуд "Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын
Бурхан Ехова намайг та нар уруу явууллаа гэж тэдэнд хэл” хэмээн Ехова
хэлжээ. Тэгээд: "Энэ бол миний мөнхийн нэр” гэсэн [5] байна.
Ингээд Мосе нь Ехова-гийн нэрийг барин
Израилийн олон овог аймгийг удирдан Египетээс дутаан фараоны боолчлолоос
мултаржээ. Египетээс дутаан гарч Синай ууланд байх зуур Мосе ууланд
гарч 40 хоног болоод Ехова бурхны өгсөн зарлиг хэмээн чулуунд бичсэн 10
зурвасыг барьж ирээд ард түмнээ мөрдөн дагахыг шаардсан нь Жүдийн шашны
"10 тушаал” (Ten Commandments) [6] хэмээн алдаршжээ. Энэ 10 тушаал нь
одоо хүртэл мөрдөгдөж буй Жүдийн шашны үндсэн зарчим бөгөөд хожим нь буй
болсон олон шашинд нөлөөлсөн юм. Тэгэхлээр Мосе нь зөвхөн Израиль
үндэстний удирдагч байгаад зогсоогүй Ехова-ыг шүтэх шүтлэгийг бүх
Израилийн үндэстний шашин болгосон гол зүтгэлтэн болно.
Үүнээс дүгнэж үзвэл: Жүдийн шашны Ехова
нь Абрахам, Исаак, Иаков, Мосе зэрэг овог аймгийн ахлагч нарын бурхан
шүтээн байснаа нийт Израиль үндэстний Жүд шашин болжээ. Тэгвэл
Монголчуудын хувьд ч гэсэн Мөнх тэнгэр нь зөвхөн Чингис хаан ба түүний
овог аймгийн шүтээн байснаа нийт Монголын үндэстний шашин болсныг түүхэн
баримт харуулна. МНТ-нд: Чингис хаан: "Мөнх тэнгэр мэдтүгэй"[7], "Бадай
Хишилиг хоёр, миний амийг аварч тус хүргэсний тул мөнх тэнгэрт
ивээгдэж, Хэрэйд улсыг доройтуулж, өндөр сууринд хүрэв, би. ..."[8],
Чингис хаан "Байлдсаны хойно тэд дийлэх, бид дийлэх алин болохыг гагцхүү
мөнх тэнгэр мэднэ."[9], Чингис хаан "Уул нурууг алславч Уг санаагаа
нэгтгэж Мөрөн голыг гэтлэвч Мөн санаагаа нэгтгэж Мөнх тэнгэрийн хүчинд
Мөрийн хүч нэмэгдэж Гайт Тогтоагийн хөвгүүдийг Гартаа оруулж
баривал..."[10], "Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад
чи, үзэх нүд, сонсох чих болж яв”[11], "Сэнгүмийн энгэсэг хацрыг харван
шархдуулж, мөнх тэнгэрт ялахын үүдийг нээв"[12], "Одоо мөнх тэнгэрийн
өршөөлөөр, тэнгэр газрын ивээлээр хүч аугаа нэмэгдэж, гүр (нийт) их
улсыг хамтатгаж, ганц жолоондоо оруулсан "[13], "Цэргийг чанга захирч
мөнх тэнгэрт залбирч, хорь түмд иргэнийг эзлэхийг оролдогтун"[14], "Мөнх
тэнгэрт ивээгдэж алтан жолоогоо бат татаж ирвэл, тэр цагт магад
болтугай!"[15], "...мөнх тэнгэрт ивээгдэж, Сартуул иргэнийг эрхэндээ
оруулж, одоо Бурхан чамтай учраа ололцъё гэж ирэв" [16], "Үхэвч тэр их
үгийг зүгээр орхихгүй. Мөнх тэнгэр чи мэд!" [17], "...Дайсан хүний хорт
үгэнд хорсож яваад мөнх тэнгэрийн хүч нэмсний ачаар дайсныг гартаа
оруулж өшөөгөө авав бид..."[18] гэх зэргээр бичсэн байдаг нь Мөнх
тэнгэрийн хүчийг мэдрэн хамгийн анх шүтэн биширч байсан нь гарцаагүй
Чингис хаан болох ажээ.
Тэгвэл Мөнх тэнгэрийн шүтлэг нь зөвхөн
Чингис хааны шүтлэг байгаад дууссан уу гэвэл тийм биш, түүний байгуулсан
Их Монгол улсын нийт иргэдийн шүтлэг бишрэл болсон байв. Үүнийг батлах
баримт олон буй. Жишээлбэл: Их Монгол улс нь төрийн тамгадаа "Мөнх
тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг ил болгон иргэн
дор хүрвээс биширтүгэй, аюутугай"[19] хэмээн бичих болсон нь Чингис
хааны шүтэж байсан Мөнх тэнгэр нь зөвхөн хувь хүний шүтээн биш, төрийн
шашин болсныг ч илэрхийлнэ. Төрийн тамгаас гадна тухай үеийн гэрэгэ,
зоос зэрэг үнэт зүйлс, төрийн бодлого, үзэл санааг илэрхийлсэн албан
бичгүүд дээр ч Мөнх тэнгэрийг төрийн төвшин, нийт улс үндэстний хэмжээнд
шүтэж байсныг илэрхийлсэн буюу тэмдэглэн тооцсон байдаг. Мөнх хаан
Францын хааны элч болох Гильом де Рубрукт: "Бидний Монголчууд цорын ганц
нэгэн бурхан (Мөнх тэнгэр) -ыг шүтдэг (Believe that there is only one
God). Тэрээр төрж үхэхийн заяаг захирдаг болохоор бид түүнд шударга
байдаг” [20], [21] хэмээн хэлж байсан нь Их Монгол улсын үед Мөнх
тэнгэрийг зөвхөн хаад ноёд биш, "Бидний Монголчууд” буюу нийт
Монголчуудын шүтээн болж байсныг Мөнх хаан батлан хэлсэн явдал юм. Энд
гарч буй "цорын ганц нэгэн бурхан” гэдэг нь Мөнх тэнгэрийг заажээ.
Овгийн шүтлэгээс нийт улс үндэстний
шашин болж хөгжсөн шашны сэтгэлгээний түүх зөвхөн Еврей Монгол хоёр
үндэстэнд тохиолдож байгаагүй. Овог аймгаас улс үндэстэн болж хөгжсөн
бараг бүх үндэстэн энэ замыг туулжээ. Үүнд хамгийн анхны зохиомол шашин
(байгалийн шашин гэдэг ойлголтын эсрэг утгаар хэрэглэжээ) хэмээх
Зороастризмоор жишээлж болно. Заратустра(МЭӨ 628 – 551, МЭӨXIII гэсэн
хэллэг ч буй) нь тухайн үеийн олон бурхад, шүтлэг бишрэлийн субъектээс
Ахура Мазда(Ahura Mazda, Athura Mazda, Athuramazda, Aramazd, Ohrmazd,
Ahuramazda, Hourmazd, Hormazd, Hurmuz, and Azzandara. Хурмаст гэсэн
үгийн гарал үүсэлтэй холбож үзэх явдал ч буй) - г эрхэмлэн шүтэхийг
онцолсон байдаг. Зороастризм нь Жүд, Христос зэрэг шашинд ихээхэн
нөлөөлсөн. Буддын шашин ч Зороастризмоос зарим зүйлийг шингээж авсан гэж
ярьдаг. Буддын шашныг ч гэсэн эртний Энэтхэгийн Сакяа улсын Судходана
хааны хүү Сиддхартха Гаутама /563- 483/ зохиож түүнээс хойш 300 орчим
жил болоод Ашока/273 - 232/ хааны үед сая төрийн дэмжлэгийг олж ихээр
дэлгэрч байжээ. Христосын шашныг үүсгэгч Исүс нь өөрийгөө Давид Хааны
удам, Израилийн хаан хэмээн үзэж байсан. Давид бол МЭӨ 1000 онд
Израилийн хаант улсыг үүсгэн байгуулан нийслэлээ анх Иерусалим хэмээн
нэрлэсэн хүн. Хэрвээ Исүсийн тэмцэл ялсан бол тэрээр хаан суух байсныг
үгүйсгэх аргагүй юм. МЭ313 онд сая Ромын эзэнт гүрнээс Христосын шашныг
албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Харин Исламын шашныг үндэслэгч Мухаммед
/570-632/ ба Мөнх тэнгэрийн шашныг үндэслэгч Чингис хаан хоёрт ижил
төсөөтэй тал буй. Энэ нь тус хоёр хүний улс төрийн тэмцэл ялсан болохоор
үүсгэн байгуулсан шашин нь тухайн үеэсээ эхлэн төрийн шашны үүрэг
гүйцэтгэх болжээ. Ганц харамсалтай зүйл нь Монголчууд өөрийн шашнаа
хөгжүүлж уламжлах талд нь анхаарал тавиагүй, Их Монгол улс бууран
доройтохын хирээр харийн шашин, соёлд дагаж оржээ.
ХОЁР. УЛС ТӨРИЙН УДИРДАГЧ НАР ШИНЭ ШАШИН ҮҮСЭЖ БУЙ БОЛОХОД ГОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙСАН НЬ
Энэ тухай исламын шашныг үүсгэж Арабын
хойгийг нэгтгэсэн Мухаммед /570-632/ -ын түүх сайхан жишээ болно. Тэрээр
овгийн ахлагчийн хүү байсан ч эцэг эх нь эрт нас баржээ. Багаас төрөл
садангаа дагаж худалдаа наймаа хийж явсан тул нийгмийн байдлыг
гадарладаг нэгэн байв. Мухаммед нь Аллахын зааврыг хүлээсэн хэмээн 40
наснаас шашнаа дэлгэрүүлж эхэлсэн. Тухайн үед Араб нь тогтсон шашин
шүтлэггүй, хот улсын зохион байгуулалттай, гар үйлдвэр, худалдаа нийлээд
хөгжсөн, баян бүрдээ дагаж тариалан эрхэлдэг, нүүдлийн мал ахуй
голлосон орон байжээ. Мухаммедын өсөж төрсөн өлгий Мэкка хотын язгууртан
нар түүний шашныг хүлээж авах дургүй, хавчин гадуурхаж, хорлон алахаар
завдаж байв. Тийнхүү тэрээр Мединад/тухайн үед Yathrib гэдэг байсныг
Медина гэж өөрчилсөн, утга нь зөнчийн хот/ дүрвэн очиж тэндэх иргэдийн
дэмжлэгийг олж 622 онд Исламын нэгдсэн зохион байгуулалт болох Уммах
/umma islamiya/ -ыг байгуулжээ. Түүний дараа Мэкка хотыг эзлэн улмаар
нутаг дэвсгэрээ өргөтгөн Арабын хойгийн нэгдсэн улсыг байгуулсан нь
Арабын халифат улс（Caliphate 630 буюу 632-1258） -ын үндэс суурь
болсон[22] юм.
13-р зуунд Мөнх тэнгэрийг шүтэгч
Монголчууд сэргэн мандаж 1258 онд Арабын халифат улсыг мөхөөсөн. Гэвч
нэгдсэн соёл уламжлал, шашин шүтлэг бүхий Исламын ертөнц өнөөдөр хүртэл
оршсоор байна. Одоогийн Йорданы Хашемын Хаант Улсын хаан[23] бол
Мухаммедын удам юм. Өнөөдөр дэлхийн дээр 15 дүнчүүр хүн Исламын шашныг
шүтдэг гэсэн тоо баримт буй. Эндээс дүгнэж үзвэл:
Тийнхүү зөнч мэргэн Мухаммед ба тэнгэрлэг хөвгүүн Чингис хаан хоёрыг харцуулвал:
1.Бүгд тархай бутархай овог аймгаа
нэгтгэж нэгдсэн төр улсыг байгуулсан. Түүний үндсэн дээр өнөөгийн
Исламын ертөнц ба төв Азийн Монголчууд оршин тогтнож иржээ.
2.Хоёулаа овог аймгийн анхлагч, нөлөө
бүхий хүн байснаа нийт улс үндэстний удирдагч болсон. Мухаммедыг амьд
сэрүүн байхад нь зөнч, урьдчилан мэдэгч хэмээн шүтэн дагаж байсан("Коран
судар” [24]) бол Чингис хааныг тэнгэрт хальсных нь дараа тахин
шүтэх("Алтан бичиг”[25]) болжээ.
3.Улс үндэстнээ нэгтгэхэд бүгд шашныг
ашиглажээ. Ялгаа нь Мухаммед шашнаар эхэлж зэвсгээр дуусгасан бол Чингис
хаан зэвсгээр эхэлж шашнаар төгсгөжээ.
4.Энэ хоёр удирдагч оргүй газар овоо
босгож цоо шинэ шашин зохиогоогүй, Исламын шашин нь Жүд ба Христосын
шашны үндсэн дээр буй болсон Абархамын шашны төрөл байсан бол Чингис
хааны Мөнх тэнгэр нь Шумер, Хүннүгээс уламжлалтай Тэнгэр шүтлэгт
тулгуурлажээ.
5.1258 онд Арабын халифат улсыг
Монголчууд мөхөөсөн явдал бол 620 гаруй жил үргэлжилсэн Исламын шашинтай
халифат улс үеэ өнгөрөөж, Мөнх тэнгэрийн шашинтай Монголчуудын сэргэн
мандаж түүнийг орлох түүхэн үзэгдлийн бэлэг тэмдэг байсан юм. Монголчууд
Багдадыг эзлээд(Siege of Baghdad 1258) 9 түм, зарим сурвалжид бүр 80
түмэн хүнийг алсан гэж бичсэн [26] байдаг. Энэ нь бахархаад байх зүйл
биш ч гэсэн Мөнх тэнгэрийн хүчээр шинэ мандсан улс үндэстний эрч хүчийг
илэрхийлсэн явдал билээ.
6.Монголчууд нэгэн цагт шинэ шашин, шинэ
үзэл суртлаар зэвсэглэж Христос, Ислам, Бумба, Бурхны ертөнцийг өөрийн
ноёрхолдоо оруулж байсан боловч түүнээ хөгжүүлж батжуулж чадаагүй байсны
улмаас болж тун удалгүй эзэлсэн нутгаа алдах, хайлж уусах замаар орсон.
Харин Монголчуудад түр эзлэгдэж байсан ч өөрийн соёл, шашин шүтлэгээ
хадгалж байсан үндэстэн дахин сэргэсэн юм.
7.Мухаммедаас хойш олон хүмүүс Исламын
шашныг хөгжүүлэх, улам боловсронгуй болгоход анхаарч ирсэн бол Чингис
хаанаас хойш Мөнх, Гүюг зэрэг цөөн хэдэн хаадыг эс тооцвол Мөнх
тэнгэрийн шашнаа өөд нь татсан хүн байхгүй, гэдрэгээ тухайн газар орны
хэл соёл, цус, шашин шүтлэгт уусах, нутагтаа байгаа нь буддизмд орох
байдлаар мөхөн доройтжээ.
8.Чингис хаан өөрийгөө Мухаммед шиг
зөнч, урьдчилан мэдэгч гэж зарлаагүй ч түүнийг тэнгэрт хальсны дараа
бурханчилан шүтэх болжээ. Мусульман хүн "Аллахаас өөр бурхан үгүй,
Мухаммед бол түүний элч мөн гэдгийг гэрчилж байна"[27] гэж мөргөдөг бол
Монголчууд "Мөнх тэнгэрийн хүчин дор, (Чингис хааны) Их суу залийн ивээл
дор” хэмээн хэлж ирсэн байх ба Батмөнх даян хаан Мөнх тэнгэрт зарга
заахдаа:
"Дээр тэнгэр эзэн (Мөнх тэнгэр) чи мэд.
Дэд болсон эзэн богд минь (Чингис хаан)
чи мэд” /Лувсанданзангийн "Алтан товч”/ хэмээн[28] өгүүлж байснаас үзвэл
Чингис хаан нь Мөнх тэнгэрийн дараа орох элч төлөөлөгч болох ажээ.
ГУРАВ. НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН НАР ШАШНЫ ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТ ХИЙЖ БАЙСАН НЬ
Түүхийг судалж үзвэл улс төрийн том
зүтгэлтэн нар шашинд өөрчлөлт шинэчлэлт хийсэн явдал олон байдаг.
Христосын шашин ч, Исламын шашин ч Жүд шашны дотор үүсэхдээ шинэ шашин
зохиож байна гэж үзэж байгаагүй. Гэтэл эдгээр хүмүүсийн хийсэн өөрчлөлт
шинэчлэлт нь эцэстээ бие даасан шинэ шашныг буй болгосон байдаг. Түүхэнд
хамгийн алдартай шашны шинэчлэл бол Мартин Лютер (1483- 1546) -ын
Христосын шашинд хийсэн шинэчлэл[30] юм. Түүний шинэчлэлийн гол агуулга
бол Христосын шашинтан зөвхөн Католик сүм хийд, тэргүүн хамба, Пап нарт
захирагдаж, өргөл барьц төлөх албагүй, Библийг хүн болгон уншиж шууд
тэнгэр бурхандаа даатган аврагдаж болно гэж үзсэнд оршино. Түүний энэ
санаа 1517 онд нийтэлсэн 95 сэдэв бүхий тунхаг бичиг [31]-т нь тусгалаа
олсон. Мартин Лютерын шашны шинэчлэлийн үр дүнд Христосын шашны хамгийн
том салбар болох Протестант шашин үүсэж европчуудын оюун санааны хөгжилд
чухал үүрэг гүйцэтгэжээ.
Тэгвэл Чингис хаан нь Шумер, Хүннүгээс уламжлалтай тэнгэр шүтлэгт дараах уламжлал шинэчлэлийг хийжээ:
1.Хүннүгийн үед тэнгэр шүтлэгтэй байсан
боловч өдөр наранд, шөнө саранд мөргөж байсан[32]-ыг үзвэл
Политеизм(polytheism) -ын шинжтэй байжээ. Чингис хааныг хаан суух болтол
Хамаг Монгол улс нь эцэг тэнгэр, эх газарт мөргөж байсан[33] нь
Политеизмоос Дуалист сэтгэлгээн(Dualism)-д шилжсэнийг харуулна. Тэгвэл
Чингис хаан нь Монотеизм(Monotheism) буюу цорын ганц Мөнх тэнгэрийн
тухай ухагдахууныг буй болгосон нь Монголчуудын шашны сэтгэлгээнд хийсэн
том өөрчлөлт шинэчлэлт болжээ. Монголчуудын шашны сэтгэлгээний энэхүү
үзэгдэл нь орчин үеийн нийгэм-антропологи судлалын үндсийг тавигчийн нэг
Эдуард Бернетт Тайлор (1832-1917) -ын хувьслын онолтой тохирдог.
2.Монголчууд эртнээс тэнгэрийг шүтэж
байсан боловч бөө мөргөлийн нөлөө маш хүчтэй байжээ. Бөө мөргөл нь
хэдийгээр үндэстний шүтлэг бишрэл боловч зарим сөрөг үр дагавартай байв.
Тухайлбал:
1). зөвхөн бөө удган нар л сүнс онгод,
тэнгэр газартай харилцаж чадна гэж үзэж байсан, гэтэл ард иргэд ба хаад
ноёд бөө удган хэмээх дундын зуучлагчгүй өөрөө шууд дээд тэнгэртэйгээ
харилцахыг хүсэж байжээ. Жишээ нь: "Алтан товч”-д "Тэр цагт Чингис хаан,
тэнгэр эцэгтээ мөргөе гэж довцог өндөр дээр гарч,тохмоо дэлгэж тавиад
бүсээ хүзүүндээ өлгөж залбиран өчив:
'Эрэмгий сайнаар
Эзэн эс боллоо, би.
Эрхт тэнгэр
Эцгийн хайраар
Эзэн боллоо, би.
Эцэг тэнгэрийн ачаар
Эсрэг дайснаа дарлаа, би.
Хамрагч сайнаар
Хаан эс боллоо, би.
Хан тэнгэр эцгийн
Хайраар эзэн боллоо, би.
Хан тэнгэр эцгийн өршөөлөөр
Харь дайсныг дарлаа, би' гэж мөргөв”[34]
гэжээ. Эндээс үзвэл Чингис хаан нь дайснаа дарж төр улсаа байгуулаад
бөө удганд биш, тэнгэрт мөргөжээ. Түүний дайснаа дарж, эзэн хаан болсон
нь бөө удганы хүч биш, харин тэнгэрийн хүч гэдгийг Чингис хаан тодорхой
хэлсэн байна.
2). Бөө удган нар төрийн хэрэгт оролцон
хутган үймүүлэх явдал үе үе гарч байсан. Тийм болохоор эрүүл ухаантай
төрийн зүтгэлтэн нар бөө удган нарыг төрөөс холдуулахыг хүсэж байсныг
үгүйсгэх аргагүй. Энэ тухай МНТ-д "Тэр цагт Дэв тэнгэр, Чингис хаанд
өгүүлрүүн: 'Мөнх тэнгэрийн сахиус, нэгэн удаа Тэмүжин, улсын эрхийг
барина. Нэгэн удаа Хасар, улсын эрхийг барина гэж зөн мэдэгдэв. Хасараас
эс болгоомжилбол юу болохыг мэдэхгүй' гэсэнд, Чингис хаан мөн шөнө
морилж, Хасарыг барихаар одвол”[35] хэмээн тэмдэглэснээс илт харагдана.
Чингис хаанаас өмнө, бас түүнээс хойш ч энэ мэтийн үйл явдал олон
тохиолдож байсан юм.
3). Зарим бөө удган нарын нэр хүнд өсөж,
тойрон хүрээлэгчтэй болж байсан нь эзэн хааны нэр хүнд, эрх мэдлийг
сулруулж байжээ. МНТ-д "Түүний хойно есөн хэлтэн (хамаг) улс, Дэв
тэнгэрт хуралдан очсон ба Чингис хааны агтны хорооноос ч олон хүн Дэв
тэнгэрт очиж захирагдав. Бас Отчигин ноён Тэмүгэ-гийн харьяат иргэн, Дэв
тэнгэрт очжээ” [36] хэмээн тэмдэглэгдсэн байдаг нь үүний тод жишээ юм.
Чингис хаан нь эдгээр байдалд чиглүүлэн
бөөг дарж, тэнгэртэйг шүтэх ёсыг Мөнхтэнгэризм болгон хөгжүүлж төрийн
шашин болгожээ. Энэ нь Мартин Лютерийн шашны шинэчлэлээс 300 жилийн өмнө
байсан юм. Нөгөө талаас Чингис хаан нь улс төрийн өрсөлдөгч нараа дарж
дуусаад төрийн хувьд нэгдэлтэй болгосон бол дараагийн ээлжит алхамдаа
шашны өрсөлдөгчөө дарж шүтлэг бишрэл, үзэл санааны хувьд нэгдэлтэй
болгосон явдал байв. Энэ нь Монголын нэгдэл ба цаашдын дэлхийг байлдан
дагууллын үндэс суурь болж байсан нь эргэлзээгүй.
Чингис хаан Тэв Тэнгэр хэмээх бөөг
дарахаас өмнө 1206 онд нэгэнт Үсүн өвгөнийг шашны тэргүүн Бэх цолд
өргөмжлөөд байсан юм. МНТ-д : "Бас Чингис хаан, Үсүн өвгөнд өгүүлрүүн:
'Үсүн, Хунан, Хөхөчос, Дэгэй энэ дөрвүүлээ, үзсэн сонссоноо үлдээж
нуулгүй, үргэлж хэлдэг билээ. Монголын төр ёсонд бэхи ноёдыг өргөмжлөх
заншил бий. Ахмад үеийн хүнээ бэхи болгодог заншилтай тул баарин ахын
ураг, Үсүн өвгөнийг бэхи болгоё. Бэхи өргөмжлөгдөөд цагаан дээл өмсөж,
цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж сонгож байтугай' гэж
зарлиг болов”[37] гэжээ. Энэ нь шашны зохион байгуулалтын хувьд ч бөө
удганаас харьяат бус болсныг харуулж байгаа юм.
©Зохиогч: Гүн ухааны Доктор Г.Гэрэлбаатар
Undesten.mn
Хутагт чи илүү юу, Бурханы шашин илүү юу /өгүүллэг/
Нэгэн өдөр гэгээнтэн нэг сойвондоо чи явж зээлийн газраас нэг сайн шил олоод авчир хэмээн айлдсанд сойвон нь явж авчирав. Тэгтэл Манж хаан хутагтыг түргэн ир хэмээн дуудуулжээ. Гэгээнийг ордонд ирэхээс өмнө суудал доор нь ганжуур хийлгээд байж байтал гэгээн морилон ирээд суухын өмнө суудлын дээр нөгөө шилээрээ дараад суусанд хаан хутагтаас
- Хутагт чи илүү юү, бурханы шашин илүү юу хэмээн асуухад гэгээн юуны учир тийн асуув гэхэд хаан, чиний доор ганжуур байна гэхэд Богд цочсон мэт болж миний суудал доор юуны учир бурханы зарлигийг оруулав хэмээгээд үзвэл ганжуурын судар цөм бичиггүй хоосон цаас болсон байв. Хаан хутагтаас чи суудал дээр суухаасаа өмнө гараараа хүрэхэд барьж байсан гялалзсан тунгалаг юм тэр юу байсан хэмээхэд гэгээн мөнөөх шилийг гаргаж ирвэл хаан надад өгөгтүн гэхэд хаанд өгвөөс хаан авч үзээд толгойдоо хүргээд бурханы зарлиг бүхэн хураагдсан гайхамшигтай шүтээн үүнийг хутагтын ачаар олж авлаа хэмээгээд эрхэм нандин шүтээнийхээ нэгэн болгон залжээ.
Нэгэн өдөр Манжийн хаан өндөр гэгээнийг хамтдаа энгийн байдлаар ордоны гадуур дотуур явъя гээд хамт явж байтал нэгэн газар олон хүн цугларан бахйыг хараад очвол тэнд эгэл хүнээс гурав дахинтом биетэй нэгэн өндөр цагаан хүн зогсож байхыг үзээд хаан тэр хүн хаанаас ирэв гэхэд бараа бологсод нь энэ хүнийг далайгаас барьж иржээ гэв.
Хаан олон хэл мэддэг хүнийг илгээж тэр хүнтэй яриулах гэж үзсэн боловч тэр хүний хэлийг мэдсэнгүй. Хаан гэгээнд хандан хутагт таярилцаж үзнэ үү гэхэд богд тэр хүнээс хэдэн үг асуутал тэр хүн гэгээнд сөгдөн би усны хүн байна. Далайд явж байтал эндэхийн хүмүүс бариж авчирлаа хэмээв. Хаан чи энд суухгүй юу хэмээн гэгээнээр дамжууланасуулгавал тэр хүн миний эцэг эх маш хөгшин бөгөөд надаас өөр хүүхэдгүй учир би буцахгүй бол тэд нар маань амьдрах аргагүй. Намайг буцаан явуулна уу гэв.
Хаан, чиний нутагт юугаар хооллож амьдардаг вэ гэхэд манай нутагт зун ногоо жимс, өвөл загас иддэг гэхэд хаан тэр хүнд цагаан будаа, жимс зэргийг их хэмжээгээр өгч буцаан явуулав. Хаан өндөр гэгээнийг амьтан бүрийн хэл мэддэг чухам бурхан мөн хэмээн магтжээ.