ЗАСАГ ЗАХИРГАА - www.Choibalsan.mn
"ТАНИЛ ХҮН" нэвтрүүлэгт Дорнод аймгийн засаг дарга Бадамсүрэн оролцлоо/видео мэдээ/
МАН-ын удирдах зөвлөл Р.Зоригтбаатарыг эргүүлэн татахыг зөвшөөрсөнгүй
Бид өмнө нь Аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгчид ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыгаа МАН-ын гишүүнээс хасч, улмаар ИТХ-ын төлөөлөгчөөс эргүүлэн татах шийдвэр гаргасан тухай мэдээлж байсан. Тэд уг шийдвэрээ Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд хүргүүлээд байсан юм.
Тэгвэл дээрх шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл буруушааж, сонгууль ойртсон энэ үед хэрүүл тэмцэл хийлгүй аятайхан шиг ажиллаарай гэсэн сануулгыг аймгийн МАН-ын дарга М.Бадамсүрэнд өгчээ. Ийнхүү Удирдах зөвлөлөөсөө банга хүртсэн МАН-ын хороо "Р.Зоригтбаатарыг эргүүлэн татах тухай” албан бичгээ эргүүлэн татахад хүрсэн аж. Нэмэлт мэдээлэл дуулгахад Р.Зоригтбаатар нь МАН-ын бага хурлын гишүүн юм байна.Ийнхүү Дорнод аймгйин МАН нам гэдсэндээ хөлөө жийлцэж албан тушаалын төлөө намын нөхрөө хөөж олон жилийн уламжлалт арга "намаас хөөх”, "донгодох”,”албан тушаал бууруулах” гэх мэт шийтгэлээ одоог хүртэл хэвээр хадгалж байгаа нь энэ цаг үед хэр тохирохыг бүү мэд.
Эх сурвалж www.dornod.net
Гэмт хэргийн тухай хуулийн төсөл нь хэнд зориулагдсан юм бол
Энэхүү
хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлчдийн эрхийг хаасан нэгэн зүйл орсон нь
аливаа гэрэл зургийг авахыг хориглосон заалтыг тусгасан байна. Энэхүү
тодотголтой холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуусан юм. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хуулийн төсөлд орсон Оршин суугчдын
зөвшөөрөлгүйгээр орон байрны эсвэл орон байрны гаднах зургийг авбал гэмт
хэрэгт тооцно гэсэн заалтыг хэвлэл мэдээллийн ажилтнуудтай шууд
холбоотой, сэтгүүлч болон фото сурвалжлагчдын эрхийг зөрчсөн заалт байна
гэж үзэж буйгаа хэлсэн юм. Тэрээр мөн хэрвээ тухайн орон байр хэн нэгэн
улстөрчтэй холбогдсон эсвэл тухайн байранд гэмт хэрэг гарсан бол зураг
авах зөвшөөрөл хайгаад явна гэдэг боломжгүй гэсэн юм.
Харин
гишүүний энэхүү асуултад Х.Тэмүүжин сайд хариулахдаа уг хуулийн заалтад
орон сууц биш орон байр гэж заасан гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл, тухайн
хүний орон байр буюу гэр доторхийг, гэртээ байхад нь зөвшөөрөлгүйгээр
зургийг нь авах юм бол хуулийн хариуцлага тооцохоор Гэмт хэргийн хуульд
тусгасан ажээ. Энэ нь Үндсэн хуульд заасан хувь хүний орон зайд халдаж
байгаа учраас гэмт хэрэгт тооцсон байна.
Салбарын
сайд уг тайлбарыг хийсний дараа Д.Сарангэрэл гишүүн "Монголын
сэтгүүлзүйн түүхэнд тэгж айлын орон байр руу халдаж байсан хэрэг огт
байхгүй. Хуулийн байгууллагынхан өөрсдөө л тэгдэг байх” гэсэн юм.
Түүнчлэн хуулийн энэхүү заалт нь мушгин гуйвуулж сэтгүүлчдийн эрхийг
хаах боломжтой заалт байгаа учраас Х.Тэмүүжин сайд болон ажлын
хэсгийнхнийг уг заалтыг дахин харах хэрэгтэй гэсэн юм.
Харин энэхүү УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл нь Х.Тэмүүжин сайдын
болоод эрхэм сайд дарга нарт  зориулагдсан хуулийн төсөл болж байгаа мэт
ээ. Энэ мэтчилэн өөрсдийн нэр хүнд дархан эрхээ хамгаалсан хуулийн
санаачилж байгаа нь эрхэм Хууль зүйн сайдын маань хуулийн шинэчлэл юм
байх.
ЧОЙ
Эсэргүүний хүү, “тэрслүү” дарга
Төрийн өмчийн хороо гэгч
байгууллага  анх байгуулагдсан цагаасаа л  хэл ам таталж ирсэн. Тус
газрын дарга хэн болохоос эс хамаарч  хэвлэлийн баатар болдог
уламжлалтай. Тэгвэл  ТӨХ-ны даргын суудлаас сугардаггүй  Д.Сугар,
Ерөнхий сайдаас давж шийдвэр гаргадаг Н.Нанзаддорж нарын халааг авсан
одоогийн дарга нь  нам дотроо  "эсэргүү, тэрслүү” гэж нэрлэгддэг
Дашнамжилын Цогтбаатар юм. Ганц Д.Цогтбаатар ч биш, ер нь тэднийхэн
удмаараа  "эсэргүү”  нэртэй, түүхэнд ч тэрхүү  мөрөө үлдээсэн  хүмүүс.
Эсэргүү, тэрслүү гэдэг нь шударга гэсэнтэй агаар нэг байх л даа.
Түүний
аав А.Дашнамжил  агсан намын хурал дээр  Төв хорооны дарга нарыг
шүүмжлээд 1964 онд "Намын эсрэг бүлэг”  гэгч хилс хэрэгт холбогдож,
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын давсны үйлдвэрт нормчноор, нагац ах
Н.Гунгаажав нь Хөвсгөлийн Цагаан нуурт загасчнаар цөлөгдөж байв. Долоон
настай Д.Цогтбаатарын  сургуулиас хөөгдөж,  сурч боловсрох  эрхээ
хасуулж, цөлөгдөж, эрүүл мэндээрээ хохирох зам  ч  мөн тэндээс эхэлсэн
түүхтэй. "Тэрслүү” болох  зан  төлөв ч  тэр үеэс  нь төлөвшсөн байж
мэднэ. Ямартаа ч Өмнөговь, Дорнод аймагт "Эсэргүүний хүүхэд” нэртэй
явсан тэрээр эцэст нь  аав,ээжийнхээ төрсөн нутаг Сүхбаатар аймагт
арван жилийн дунд сургуулиа дүүргэж, Уралын политехникийн дээд
сургуулийг  барилга, усан хангамжийн инженерийн мэргэжлээр төгсчээ.
Ажлын анхны гарааг "Эрдэнэт”  үйлдвэрээс эхэлж, тэндээсээ цэргийн албанд
мордож, улмаар офицер болж, армид байхдаа гэр бүл зохиож, өрхийн
тэргүүн болсон зэргээр намтар түүхээ зузаалжээ.
1990-ээд онд
ардчилал үүсч хөгжихөд  тэрээр удмынхаа замналаар ардчиллыг сонгожээ.
Ингээд Барилгын цэргийн төв штабын төлөөлөгч байхдаа Ц.Лоохууз тэргүүтэй
Ардчилсан холбооны төлөөлөгчдөд цэргийнхэнтэй уулзах зөвшөөрөл олгосон
хэргээр бэлтгэл хошууч цолтой цэргээс халагдсан байна. Цөөнгүй жил лааз
өшиглөсний эцэст   мэргэжлээрээ ажиллах боломж олдсоноор Улаанбаатар
хотын Ус суваг ашиглалтын газрын орлогч дарга хүртэл  дэвшин ажиллажээ.
2004-2008
онд Сангийн яаманд  Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар
ажиллаж, сонгуульд төрөлх нутаг Сүхбаатартаа нэр дэвшсэн ч "өвдөг
шороодсон”. Гэвч тухайн үед төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших бол
зургаан сарын өмнөөс өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгддөг  байх ёстой
гэсэн жишгийг эхлүүлж, шударга зарчимч хэмээн нэр хүндээ өсгөөд авсан.
Түүнээс хойш "Хүний эрхийг хамгаалъя” ТББ байгуулж, тэр­гүү­­нээр нь
хэсэг ажил­ласан. Монголын хэл­мэгдэгсдийн холбооны тэргүүн, Цагаатгах
ажлыг зохион байгуулах  комиссын даргаар  тус тус ажилласан. Монголын
хэлмэгдэгсдийн холбооны даргаар  өмнө нь түүний аав А.Дашнамжил агсан
ажиллаж байв. Ийм  түүх намтартай, удмын "тэрслүү” нэгэн  өдгөө ТӨХ-г
удирдаж   байгаа юм. Очсон даруйдаа албан тушаалтнуудыг дураараа халж
сольсон, ажилтнаа алгадсан ч бил үү, нэг тийм битүү сураг хэвлэлээр
гараад замхарсан. Хэний нь  буруу байсныг ч тэр бүр тодруулаагүй. Харин
ч  ТӨХ "тэрслүү” даргын удирдлагад байх ёстой гэсэнтэй агаар нэг үгийг
Ерөнхий сайд  унагасан дуулдсан. Тэгэхээр шударга нь  л дэндчихгүй
бол  Д.Цогтбаатар гэгч эрхэм Д.Сугар шиг сугарахгүй, Н.Нанзаддорж шиг
гэнэдэхгүй  ТӨХ-ны даргын суудалд нэг хэсэгтээ л тэсэх  биз ээ.
ЗУУНЫ МЭДЭЭ