
Зүүн зүгийн нутгаар үүл багасна, бусад
нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг, төвийн нутгийн хойд
хэсэг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо
орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар
баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус,
Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсэг, Орхон сэлэнгийн саваар
28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 25-27 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун
хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө
16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33
градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан
байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар түр зуурын
бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, бусад
нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос
секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан
байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун
өмнөөс, зүүн хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө
Дундговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх
нутгаар 25-30 градус дулаан байна.