Энэ оны 7-р сард Чойбалсан хотын А зэрэглэлийн бүсэд газрын дуудлага худалдаа зохион байгуулж, 9 газар нэрлэснээс 7-г нь худалдахаар болсон билээ. Уг дуудлага худалдааны орлого нийтдээ 700 сая орчим төгрөг болох байсан ч ихэнх оролцогчид газраа авалгүй орхисон байна. Тухайлбал,
- 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Залуус талбайн хойд талд 0.02 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар – 40.500.000 – иргэн П.Гэрэлбаатар
- 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Орон сууцны 46 дугаар байрны урд талд 0.05 га газрыг хүүхдийн цэцэрлэг барих зориулалтаар – 145.000.000 – иргэн Ө.Одхүү
- 6 дугаар багт Хуучнаар автобус баазын автогражийн хойд талд 0.4 га газрыг хүнсний ногооны зоорь барих зориулалтаар – 94.000.000 – иргэн Д.Болорсүх
- 6 дугаар багийн нутаг дэвсгэрт "Хишиг” хотхоны баруун урд талд 0.1 га газрыг "Архигүй залуус” клуб байгуулах зориулалтаар – 71.000.000 – иргэн М.Энхтөр
- 7 дугаар багт Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн зүүн талд 0.03 га газрыг эрүүл мэндийн үйлчилгээний зориулалтаар – 230.100.000 – Шингүнэ ХХК тус тус хуулийн хугацаанд гэрээ байгуулж, төлбөрөө төлөөгүй аж.
Харин иргэн Б.Навчаа 6 дугаар багт Хуучнаар автобус баазын автогражийн баруун талд 0.1936 га газрыг тээврийн ложистикийн төв барих зориулалтаар – 35.000.000 төгрөг
Айсвн ХХК 9 дүгээр багт 0.16 га газрыг авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн байгуулах зориулалтаар 14.500.000 төгрөгөөр тус тус худалдаж авахаар гэрээ байгуулж, төлбөрөө төлжээ.
Иймээс энэ сарын дундуур дахин газрын дуудлага худалдаа зохион байгуулж, дээрх газруудыг үнэ хаялцуулахаар болсон байна. Гэхдээ өмнөх дуудлага худалдаанд ялалт байгуулсан ч төлбөрөө төлөөгүй иргэд, аж ахуйн нэгжүүд дуудлага худалдаанд дахин оролцох эрх нь нээлттэй аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих