Намрын хуурайшилт ихэссэн энэ цаг үед Дорнод аймагт хээрийн түймэр тасралтгүй гарч байна. Өчигдөр л гэхэд Булган сумын төвөөс зүүн урагш 30 км Адгийн овоо гэдэг газар, Баянтүмэн сумын төвөөс баруун хойш 80 км-т Шилийн шорвог гэдэг газруудад хэд хоног үргэлжилсэн түймрийг унтраажээ.
Булган сумын түймрийн хувьд 10 сарын 4-өөс хойш ассан. Түймэр даваа гарагт унтарсан боловч Хачин гэдэг газар цурамнаас дахин асчээ. Уг түймэрт айлын гэр, хашаа саравч шатаагүй боловч газар тариалангийн талбай, малын бэлчээр өртөж шатсан байна.
Баянтүмэн сумын түймэр даваа гарагийн өглөө гарсан. Аймгийн ОБГ, Баянтүмэн, Сэргэлэн, Хэрлэн сумдын ард иргэд хоёр хоног ажиллаж байж уг түймрийг унтраасан боловч Зүүн Өл гэдэг газар цурамнаас дахин асчээ.
Булган сумын нутагт эмийн ургамал түүхээр олон хүн машин тэрэгтэй замгүй өвс ихтэй газраар зорчсоноор түймэр гарахад нөлөөлж байгаа гэж аймгийн ОБГ-аас мэдээлсэн. Иймээс хууль хяналтын байгууллагууд түймэр тасрахгүй байгаа Булган сумын орчимд хяналт шалгалт хийж, яаралтай арга хэмжээ авахаар болоод байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих