Байгалийн баялагтай холбоотой битүүний өдөр батлагдсан хуулиуд хэд, хэдэн ноцтой өөрчлөлтийг авчирлаа хэмээн бие даагч гишүүд хэлж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Гацууртын ордыг ашиглахтай холбоотой хуулийг харахад л үнэхээр гадныхны гар хөлсөн болсон гэдэг нь мэдэгдэж байна. Эхлээд Гацууртын ордыг Урт нэртэй хуулиас гаргахын тулд Стратегийн ордод оруулна гэдэг хуулийн төсөл оруулж ирсэн. Ингэж 20 хувь болгоод дараагийн хууль болох төрийн хувийг нөөцийн таван хувийн татвараар солихыг оруулж ирж байна. Үндсэндээ нэг хувиар ч сольж болно гэсэн үг.
Энэ бол Гацууртын ордыг ашиглах гэсэн угсраа мэх. Манайхан үнэндээ гадны гар хөл болжээ. Гэтэл үүнийг Оюутолгой дээр дахин ашиглах гэж байна. Нөгөө Монголын талын 34 хувийг нэг хувийн нөөцийн татвараар сольж мэдэхээр байна. Ийм ноцтой хуулийг баталчихсан. С.Баярцогтын 17 тэрбумаар авч байгаа зөвлөгөө нь энэ” гэлээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=12387
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих