Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 20 триллион рублийг 2020 он хүртэл армидаа зарцуулна гэсэн үгэндээ хүрч, Зэвсэгт хүчнээ эрс шинэчилж байгаа. Зэр зэвсэг, байлдааны машин техник, пуужингаас гадна Путин цэрэг, офицерүүдаа ч харж халамжилж байна.
Путин өчигдөр цэргийн алба хаагчдын ахуйн нөхцөл, хангамжийн талаарх шинэ тушаалд гарын үсэг зуржээ. Энэхүү тушаалын дагуу 10 ба түүнээс дээш жил цэргийн алба хаасан хүмүүс хэрэв өөрийн гэсэн орон гэргүй бол армиас халж болохгүй гэнэ.
Тэр бүү хэл цэргийн алба хаших насны дээд хязгаарт хүрсэн ч гэсэн, зохион байгуулалт болон орон тооны арга хэмжээний улмаас, түүнчлэн эрүүл мэндийн шалтгаанаар ч гэсэн өөрөө л зөвшөөрөөрөөгүй бол халж болохгүй болжээ.
Цэргийн алба хаагчдыг заавал орон сууцаар хангах буюу зохих мөнгөн олговор олгох ёстой хэмээн тус тушаалд дурдсан байна. Мөнгөн олговор нь байшин барих буюу орон сууц худалдан авахад хүрэлцэх хэмжээний байх гэнэ. Цэргийн алба хаагч заавал халагдсан газарт бус өөр орон нутагт ч орон сууц авах эрхтэй гэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих