Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны танхимд болж өнгөрлөө.
Хуралдаанаар Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны
хөтөлбөрт тусгагдсан аймаг бүрт 1000 айл орон сууц хөтөлбөрийн хүрээнд
хийгдэж байгаа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний танилцуулгын талаар
мэдээлэл сонсож Тэргүүлэгчид өөрсдийн санал хүсэлтээ хэлж, бодит үр
дүнтэй ажил болгон ажиллахыг даалгалаа.
Зарим хүмүүсийг Төрийн дээд шагнал одон медалиар шагнуулах тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг Алдарт эх-I, II, дугаар одонгоор шагнуулах асуудлыг хэлэлцэн Алдарт эхийн нэгдүгээр одонд 50, хоёрдугаар одонд 178 эхчүүдийн тус тус холбогдох материалыг хууль журмын дагуу Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Нэрэмжит болгох тухай / Хилийн 0198 дугаар ангийн Их бурхантын 8 дугаар заставыг Мятавын Гэндэн/ энэхүү асуудлыг хэлэлцээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр, мөн "Дорнод аймгийн үйлдвэржилтийн хөгжил-2014” цуврал хэлэлцүүлгээс гарсан саналуудаас нэн тэргүүнд хөгжүүлэх үйлдвэрлэлийн чиглэлийг тус тус Тэргүүлэгчид санал нэгтэй дэмжлээ.
Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр, Газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг тус тус хэлэлцэн баталлаа.
Аймаг, сумдын Ерөнхий төлөвлөлтийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийн аймгийн Ерөнхий Архитектор танилцууллаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч У.Ганхуяг "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын жагсаалтад өөрчлөлт оруулах саналыг ирүүлснийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих