Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит өчигдөр хуралдаан болж, Замын
хөдөлгөөний хяналтын төхөөрөмжаар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох
журам баталсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 80 дугаар тогтоолыг
хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцсэн байна.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-н өдрийн А/80 дугаар тогтоолоор "Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг батлан Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд торгууль ногдуулан, мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлийн хаягаар хүргүүлэх ажлыг 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Монгол УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль баталсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/188 дугаар тушаалаар "Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам”-ыг баталж, мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн.
Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хууль зүйн сайдын 2015 оны А/188 дугаар тушаалаар батлагдсан "Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журам”-д нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн А/80 дугаар тогтоолоор батлагдсан "Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр” илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам нь нийцэхгүй болсон байна.үргэлжлэлийг http://gereg.mn/news/10055/ үзнэ үү
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=15800
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих