Түймэрийн улмаас хохирол амссан, орон гэргүй болсон иргэдэдээ туслах зорилгоор аймгийн сэтгүүлчид сайн санааны аянг эхлүүлээд байгаа бөгөөд энэхүү аянд нутгийн ард иргэд, албан байгууллагууд гар нийлэн хандив өргөсөөр байна.
Одоогоор тус аянд Дорнод гурил, Гарьд дэлгүүр, Дорнод кристал, Мобиком, Гоц мандал, Шинэ суваг телевиз зэрэг албан байгууллагууд нэгдэж хандив өргөөд байгаа юм. Сайн санааны үзүүрт шар тос гэдэгчлэн ийнхүү Дорнод нутгийн сайхан сэтгэлт хүмүүс сэтгэлээрээ хандивыг үргэлжлүүлсээр байна.
Эх сурвалж: Choibalsan.mn Б.Марсболд
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=16488
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих