Малайзын ширэнгэн ойгоос халуун орны хамгийн том моддын нэг байж магадгүй нэгэн модыг Их Британийн судлаачид илрүүлжээ.
Их Британийн Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэд ярихдаа "сүүлд илрүүлсэн аварга том мод /89.5 м/ бол урьд нь Малайзын Тавау хотын ойгоос илрүүлээд байсан энэ төрлийн хамгийн том модноос /88.3 м/ нэг метр гаруйгаар өндөр” гэв.
"Yellow Merantibaum” гэдэг энэ модыг Малайзын Борнео арлын зүүн хойд хэсгийн дархан цаазат ойн нөөц газар болох Малиаугийн сав газраас судлаачид нисдэг тэргээр ажиглалт хийж байхдаа олж илрүүлсэн гэнэ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=17545
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих