Шинэ Засгийн газар 11 сайдаа өнгөрөгч баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө чуулганы нэгдсэн хуралдаанаар албан ёсоор батламжилсан. Улмаар бямба гараг гэхэд хуучин сайд нар шинээр томилогдсон сайд нарт тамга тэмдэг, баримт бичгүүдээ албан ёсоор хүлээлгэж өгсөн юм.
Харин ажил хүлээлцэх үеэр Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд асан С.Эрдэнэ шинээр томилогдсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт тамга хүлээлгэж өгөхдөө бусад яамдынх шиг модон хайрцагтай бус төмөр хайрцагтай тамга гардуулсан нь цахим сүлжээнд шүүмжлэл өрнүүлж байна. Тухайлбал, сошиал хэрэглэгчдийн зүгээс энэ тухай "С.Эрдэнэ тамганы модон хайрцагаа өөртөө авч үлджээ", "Төрийн тамгыг хятадын хямдхан хайрцганд хадгалах ч гэж дээ" гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлцгээжээ.

Дашрамд дуулгахад, УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлахдаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яамны бүтцийг нэгтгэж, Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын яам болгохоор шийдвэрлэсэн юм.
Х.Онон
zovsongolt.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих