
2016 оны сонгуулийн өмнө МАН-ын удирдлагуудтай холбогдох 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэгийг үндэслэн АН-ын удирдлагууд хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлт гаргасан билээ. Улмаар УЕПГ-ын туслах Э.Амарбатад шалгуулах хүсэлтээ хүргүүлсэн байдаг. Уг хүсэлтийн дагуу дээрх хэргийг АТГ-т шилжүүлэн шалгуулахад эвлүүлэг болох нь тогтоодсон тул прокуророос энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан талаараа тайлбарласан юм.
Тэгвэл ЦЕГ-аас өгсөн мэдээлэлээр "АТГ-аас холбогдох шалгалтыг хийсэн. Харин тодорхой гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа учраас цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн. Харин энэ эвлүүлэгийг хийж бусдыг айлган сүрдүүлсэн гэх асуудалд хоёр иргэнийг холбогдуулан Сүхбаатар дүүрэг дахь Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149,2-т зааснаар хэрэг үүсгэн мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байна” гэлээ. Дээрх хуульд бусдын эд хөрөнгийг авахаар далайлган айлган сүрдүүлэх гэж заажээ. Хэрвээ дээрх хоёр этгээдийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 149.2-т зааснаар энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
О.Сайхан
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих