Шинжээчид онгоцны хэсгийг нарийн шинжлэн, далавчны хэсэг тасрах үед юу тохиолдсоныг тодруулахаар хичээсэн байна. Энэ нь, онгоцыг агаарт байхад, эсвэл усанд унах үед тасарсан эсэхийг тодорхойлоход тусалсан бололтой.
Малайзын агаарын тээврийн "Боинг-737” онгоц 2014 оны гуравдугаар сарын 8-нд Куала-Лумпураас Бээжин нисэх замдаа сураггүй алга болсон билээ. Агаарт хөөрснөөс нэг цагийн дараа радарын дэлгэцнээс алга болсон бөгөөд өнөөг хүртэл уг онгоцтой юу тохиолдсон талаар огт тодруулж чадаагүй байна.
Алга болсон онгоцон дотор 227 хүн зорчиж явсан бөгөөд энэхүү тохиолдол агаарын тээврийн түүхэнд хамгийн оньсого мэт явдалд тооцогдоод байгаа аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих