Хятад бол дэлхийн хамгийн их хүн амтай, маш том өвөрмөц орон билээ. Энэ улсад эртний уламжлалт ёс заншлуудаас гадна орчин үеийн онцлогтой зүйлс ч тусгалаа олжээ.

Бяцхан хүүхдүүдэд хаана ч бие засахыг зөвшөөрдөг.

Зарим үед цагдаагийн нохойны оронд галуу, нугас ашигладаг.

Шээсэнд чанасан өндөг Хятадын амттанд тооцогддог.

Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хүүхэд нэмж төрүүлэх боломжгүй.

Ихэнх хятадууд оройн 19 цагт нэг ижил телевизийн суваг нээдэг.

Нохойн мах иддэг өвөрмөц наадам Хятадад л болдог.

Христэд итгэгч хамгийн олон хүмүүстэй орон болох гэж байгаа.

Бүгд нэг ижил цаг хугацаанд амралтаа авцгаадаг.

Шинэ барилга байгууламж барих үед нүүхийг хүсээгүй айлыг шахаж хүчилдэггүй.

Түгжрэл дунд яарч сандрах хэрэг гарвал тусгай дугаарт залгаад мотоциклтэй хүн ирж авдаг. Мөн машинаа сахиулах хүн захиалгаар авчруулж болно.

Түр хугацаагаар найз залуу, найз бүсгүйг прокатлаж болно. Гэхдээ энэ нь барууныхан шиг сексийн харьцаатай бус, зүгээр л цагийг хамт өнгөрүүлэх, эцэг эхийнхээ санааг амраах гэх мэт зорилгоор.

35 сая хятадууд одоог хүртэл шавар оромжинд амьдарч байна.

Хятадууд ямар нэг зүйлийг хуулбарлахдаа үнэн мэргэжлийн. Шанхайд гэхэд, Лондонг яг дууриалгаад хуулбарлачихсан Темза хэмээх жижиг хот байдаг.

Бүсгүйчүүд хүүхэд төрүүлсний дараа нэг бүтэн сар хэвтрийн дэглэмд байдаг.

Хятадууд 10 000 тагтааг холбооны нөөцийн системд ашиглахаар бэлтгэж байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих