Сүүлийн хэдэн жилийн хугацаанд хүний буруутай үйл ажиллагааны улмаас дэлхийн дулаарал эрчимтэй явагдах болсон. Энэ нь байгаль орчинд ялангуяа далайн түвшин, уур амьсгалд нөхөж баршгүй хохирол учруулж эхэлсэн. Хамгийн сүүлд НАСА агентлагаас гаргасан судалгаагаар л гэхэд Арктикийн мөсөн бүрхүүлийн эзлэх талбай багасч, мөс нь нимгэрсэн нь тогтоогджээ. Тухайлбал, Арктикийн хамгийн зузаан мөстэй хэсгийг энэ оны 2-4 дүгээр сарын хооронд ажиглахад 1979 оноос хойш байгаагүйгээр нимгэрсэн байна.


НАСА агентлагийн дүрс бичлэгт үзүүлснээр, мөс зундаа хайлж, туйлын мөсөн бүрхүүлийн хамгийн нимгэн хэсгийг бий болгожээ. Антарктидын мөсний эзлэх талбай нэмэгдэж байгаа хэдий ч Арктикийн мөсөн бүрхүүл их хэмжээгээр багасч байгаагийн улмаас дэлхийн мөсөн бүрхүүлийн нийт хэмжээ багассаар байна. Хэрэв цаашдаа дэлхий дулаарсаар байвал зөвхөн байгаль орчин, амьтанд ч гэлтгүй хүнд хүртэл сөрөг нөлөөтэй гэдгийг бодох хэрэгтэй.
Эх сурвалж: Breakingnews.mn
B.Yanzhyndulam
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих