Манайхтай ижил эдийн засаг сайнгүй, өр шир тавьсан, эрх баригчид нь мөнгө олохын тулд "шуналтвал шуналтахаар” нөхцөл байдалтай гэдгээрээ адил төстэй ч Италид ийнхүү шатахууны үнэ буурсаар байгаа нь сайшаалтай. Итали улсад 1.66 ам.доллар байснаа 1.55 ам.доллар болсон. Бууралтын хувь нь шалихгүй ч өсч, буураад, дэлхийн зах зээлийн ханшид харьцангуй мэдрэг болох нь харагдана. Харин Боливид шатахууны ханш огт өөрчлөгдөөгүй ч үнэ нь тэртэй тэргүй дэлхийн дунджаас бага буюу 1000 төгрөгөөр зарагдаж байгаа юм.
Ноднингийн өдийд манайхтай ижил буюу 83 орчим центээр шатахуун борлуулж байсан Гүрж улсад үнэ 71 цент болж, 12 цент буюу 15 хувиар буурсан байна. Дэлхийн улс орнуудыг дундажлаад аваад үзэхэд 15-20 хувь буурсан байгаа юм. Огт өөрчлөлгүй ижил хэмжээнд барьсан улс орнууд байгаа ч тэнд шатахууны үнэ манайхаас хамаагүй хямд тогтсон байгаа юм.
С.Алдар
zindaa.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих