2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөл анхдугаар хуралдаанаа хийж 2019 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгааны үр дүнд үндэслэн хөдөлмөрийн нийтлэг үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэн "Аялал жуучлалыг дэмжих зорилтот жил” болгон зарласантай уялдуулан үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж баталлаа.
Мөн Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийн дарга М.Бадамсүрэнгийн санаачлагаар 2019 онд Дорнод аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санг олон нийтэд түргэн шуурхай хүргэх зорилгоор гар утасны програмыг бий болгох мэдээллийн агуулга бүхий аплекейшн, "Е бирж” ажиллуулахаар боллоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих