2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Дорнод аймгийн бүх сумдын нутгаар хуурайшилтийн зэрэглэлээр түймрийн эрсдэлийн үнэлгээг бодож эхэллээ. 2-ны өдрийн байдлаар бүх сумдын нутгаар түймрийн эрсдэл их буюу АЮУЛТАЙ түвшинд хүрсэн байна. Сүүлийн өдрүүдэд өдөртөө их дулаарч хуурайшилт улам нэмэгдэж байгаа мөн дээр нь 4, 6, 7-ний өдрүүдэд бүх нутгаар салхи шуурга ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=30391
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих