Аймгийн ИТХТ-ийн 2017 оны 09-р тогтоолоор батлагдсан "Ахмадын ачлал" хөтөлбөрийн хүрээнд ахмад настны сэргээн засах, асаргаа сувилгаа үзүүлэх ахмадын сувиллын нээлтийг 2019.06.20-нд хийж, нээлтэнд сумын Засаг дарга Х.Хүрэлчулуун, ЭМТ-ийн эмч, ажилтнууд оролцлоо.
Сувилалд нийт 25 ахмад настан хамрагдаж байна.
Сувиллыг 10 хоногийн хугацаагаар зохион байгуулж, ахмадуудад төрөл бүрийн жимсний жүүс, эмчилгээний хоолоор үйлчлэх, бариа засал, шарлага, шавар эмчилгээ зэрэг эмийн бус эмчилгээнд хамруулах, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа хийх зэрэг үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн ажиллаж байна.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=31354
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих