Хөөрхий дөө, сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг шүү дээ. Ямар муухай хүн байлаа ч үрдээ бол юу юунаас эрхэм ээж нь шүү дээ...” гээд санаа алдаж, аяндаа урсах нулимсаа арчих эмэгтэй сэтгэл үнэхээр зовнижээ.
Түүний сэтгэлийг хэн, юу тэгтлээ их зовоосон юм бол бодож буй бол өчигдөр орой ЧД-т байрлах GS25 сүлжээ ой ч хүрээгүй хүүхдээ орхисон явдал тийнхүү сэтгэлийг чилээж, зүрхийг нь зүссэн хэрэг.
Хэргийг тодруулбал өчигдөр буюу 6 дугаар сарын 6-ны 17:00 цагийн орчимд дээр дурдсан дэлгүүрт эх нь ой ч хүрээгүй хүүхдээ орхиод явсан байна. Эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй бөгөөд хаягдсан бяцханыг 108 төвд хүргүүлж, араатнаас дор авирлаж, үрээ орхиод явсан цэвдэг сэтгэл эмийг хайсаар байна.
Бар хүртэл хэвтрээ солихдоо зулзагаа зуугаад зөөдөг. Муур хүртэл аюул айсуйг мэдэрвэл зулзаганыхаа хүзүүн дээрээс нь зуугаад өөр тийшээ зөөж хамгаалдаг. Гэтэл оюун ухаант хүн мөөмнөөсөө ч гараагүй жаахан үрээ хаяад явж байгаа нь хэний ч голыг зурах нь ойлгомжтой.
Энэ дүр зургаас харахад энэ мэт этгээдүүдэд хүлээлгэх хариуцлага нь хэтэрхий сул байдаг учраас гээгдсэн, хаягдсан гологдсон, хүчирхийлэлд өртсөн, эрх нь зөрчигдсөн хүүхдийн тоо өдрөөс өдөрт өсөх хандлагатай байгаа. Үүнийг мэргэжлийн байгууллагууд ч мэдээж буй.
Тиймээс үр хүүхдээ орхигсдод хатуу чанга хариуцлага хүлээлгэх учиртай. Яагаад гэвэл тэд санаатайгаар хүний амь насыг бүрэлгэх гэсэнтэй агаар нэг үйлдэл хийж байгаа учраас тэр.
https://erennews.mn/article/60384
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих