Агаарын тээврийн "Хүннү эйр” компанийн JU-8883 бүртгэлийн дугаартай
"Фоккер- 50” онгоцыг зургадугаар сарын 30-нд Ховдоос Улаанбаатарын
чиглэлд зорчигч тээвэрлэж явах үед техникийн гэмтэл гарчээ.
Уг онгоцны системийн анхааруулах гэрэл асаж, хөдөлгүүрийн тосны температур хэвийн хэмжээнээс нэмэгдсэн байна. Тиймээс нисгэгчид Завхан аймгийн Алдархаан сумын Донойн нисэх буудалд газардсан аж.
"Хүннү эйр” компанийнхан тэр даруй инженер техникийн бүрэлдэхүүнийг Донойн хөндий рүү илгээж, шалтгааныг тогтоон, гэмтлийг газар дээр нь засаж, нислэгийг Улаанбаатарын чиглэлд хэвийн үргэлжлүүлсэн байна.
Үүнээс гадна зургадугаар сарын 27-нд ойн хортон шавьж устгах хор цацаж явсан, "Флай Эдвэнчур” компанийн "Бекас” загварын хэт хөнгөн онгоцны далавчинд хөнгөн гэмтэл гарчээ.
Уг онгоцны хаалгыг дутуу түгжсэний улмаас хөөрөхөөр гүйх үед хаалга нь онгойж, онгоцонд хазайлт үүссэний улмаас техникийн ийм доголдол гарсан аж.
Тус компани "Бекас”-аар хөдөө аж ахуйн зориулалттай үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй юм байна.
Х.Эрхэм
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих