Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
Нөөлөг салхины улмаас урьдчилсан байдлаар тус сумын барилгуудын дээвэр болон айлуудын гэр нурсан бөгөөд хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор сумын Онцгой комис, мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.
Тиймээс цаг агаарын урьдчилсан мэдээг тухай бүрт хүлээн авч, гэр, байшингийн дээвэр, хаалга, цонх, салхивч зэргийг бэхэлж, аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас иргэд, малчдад зөвлөж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.












Сэтгэгдэл бичих