Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд гэр шатаж байна гэх дуудлага тус дүүргийн Онцгой байдлын газарт өчигдөр /2025.09.23/ 19:42 цагт иржээ.
Дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн таван ханатай гэр эд зүйлийн хамт бүрэн шатсан байжээ. Мөн зэрэгцээ барьсан иргэн А-гийн таван ханатай гэрийн хойд талын хэсэг хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Н /25 настай, эмэгтэй/, иргэн А /3 настай, эмэгтэй/ нь буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгсөн тухай ОБЕГ мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих