Энэ
жилийн хөрөнгө оруулалт худалдан авах ажиллагаа 80 гаруй хувьтай
явагдаж ажлууд эхнээсээ дуусаж хүлээлгэн өгч байгаа бол зам гэх мэт
хугацаа шаардагдсан ажлуудын явц ч сайн байна.Удирдлагын зүгээс ажлуудын
чанарт анхаарлаа хандуулан явцын хяналтыг төр захиргаа,мэргэжлийн
байгууллага,иргэдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан тавьж байна.Мөн
ахмад настан,хүүхэд,газрын харилцаа, хот байгуулалт,аялал жуулчлал
,байгаль орчин гэсэн 20 гаруй бодлогын баримт бичгүүдийг боловсруулан
ИТХ-аар батлуулахаар бэлдэж хуралд өргөн барьж хэлэлцүүлэн батлуулах гэж
байна.Ингэснээр аймгийн хөгжлийн хэтийн төлөв бодлогын баримт
бичигтэйгээ уялдан цогц болох юм.Орон нутгийн удирдлагын цаг нэвтрүүлэг
орон нутгийн телевизүүдээр гарна
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=3898
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих