-Үндэсний портал GoGo.mn сайт удахгүй болох Үндэсний их баяр наадмыг угтан Эрийн гурван наадмын сүүлийн гурван жилийн тоймыг төрөл тус бүрээр уншигч та бүхэнд цувралаар хүргэхээр бэлтгэлээ-
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог хэмээн Ш.Гүрбазар гуай шүлэглэсэн байдаг.
Үнэхээр ч хурдан морины уралдаангүйгээр Монгол наадмыг төсөөлшгүй.
Эрмэг хурдан хүлгээ харан хийморио, гийнгоон дуунд нь сэтгэлээ сэргээдэг ард түмэн энэ жилийн наадмаар ямар уяачийн аргамаг хүлэг түрүүлэх бол хэмээн сэтгэл догдлон хүлээж буй.
Ингээд өнгөрсөн гурван жилийн хурдан морины уралдааныг тоймыг хүргэж байна.
2011 ОН
Хүннү гүрэн байгуулагдсаны 2200, Их Монгол улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмын хурдан морьдын уралдаанд нас насны 1913 хурдан хүлэг тоосоо өргөсөн.
Энэ жил эрлийз адууг төрийн наадамд уралдуулахгүй байх шийдвэр гаргасан. Энэ нь жинхэнэ Монгол адууны шандсыг сорьсон сайхан уралдаан болох үндэс гэж наадамчин олон үзэж хүүрнэж байв.
АЗАРГА
Азарганы уралдаанд 379 морь бүртгүүлснээс 355 нь тоосоо өргөж, хурдан азарганы уралдаан элдэв будилаангүй сайхан болж өнгөрсөн.
ИХ НАС
Энэ жилийн их насны уралдаанд өмнөх жилүүдээс их буюу 555 хурдан хүлэг уралдаж байна. Их насны морьд 24,5 км газарт хурдалж, шандас, хурд хүчээ сорилоо.
СОЁОЛОН
Энэ насанд нийт 398 соёолон бүртгүүлснээс, 310 үрээ хурдаллаа.
ХЯЗААЛАН
Хязаалан насны уралдаанд нийт 224 хурдан хүлэг уралдсанаас,
ШҮДЛЭН
Хүннү гүрэн байгуулагдсаны 2200, Их Монгол улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмаар 271 шүдлэн насны хурдан хүлэг уралдсан. Ингээд,
Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Ш.Адьшаагийн хонгор түрүү магнай боллоо
Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул Аймгийн алдарт уяач Т.Болдын хийморь шарга
Айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын Аймгийн алдарт уяач Л.Лувсанбалдангийн зээрд
Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Д.Баяраагий шувуухай хүрэн айргийн дөрөвт
Айргийн тавд Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Аймгийн Алдарт уяач Б.Даваадоржийн хар хурдаллаа.
ДААГА
Дааган насанд 244 хүлэг бүртгүүлснээс 198 даага тоосоо өргөснөөс,
Архангай аймгийн Ихтамир сумын харъяат залуу уяач Ганзоригийн
Тэмүүлэнгийн өсгийн цагаан халтар даага түрүү магнай болж, хол тасран
барианд орон торгон жолоогоо өргүүллээ.
Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат МУАУ Дамбын Хишигжаргалын шарга даага хурдаллаа.
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат Ц.Октябрын зээрд даага айргийн гуравт,
Айргийн дөрөвт Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат Э.Энхтулгын хүрэн даага,
Айргийн тавд О.Амарсайханы зээрд тус тус хурдалжээ.
2012 ОН
Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаар нас насны 1696 хурдан хүлэг тоосоо өргөсөн.
Энэ жилийн хувьд улсын баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах үед мөрддөг эрлийз морьдыг монгол морьдоос ялгах журамд өөрчлөлт оруулж эрлийз адууг таних зарим хэмжээсийг өөрчилсөн юм.
АЗАРГА
Энэ уралдаанд 236 азарга шанадас юугаа сорьсон.
ИХ НАС
Их насанд 405 хурдан ажнай бүртгүүлснээс 381 нь гараанаас гарсан. Дундговь аймгийн Дэрэн сумын xарьяат МУМУ Г.Батчулууны уясан шарга морь xүүxэдгүйгээр давхин айргийн 3-т ирсэн. Гэвч журам ёсоор энэ адууг таван байр ухраан тооцсон билээ. Ингээд,
СОЁОЛОН
Энэ насанд 273 соёолон Үндэсний их баяр наадамд тоосоо өргөсөн.
ХЯЗААЛАН
Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаар хязаалан насанд 325 морьд бүртгүүлснээс 304 хурдан үрээ гарааны зурхайгаас эргэсэн.
Энэ насанд уралдсан хүлгүүдэд аман хүзүүнд Төв аймгийн Лүн сумын МУМУяач Банзрагдамчийн Билэгдэмбэрэлийн хээр үрээ орсон. Хязаалан насны морьдын сэрвээний өндөр 135 см, урд шилбэний өндөр 90 см байна гэж тогтсон. Энэ дагуу хэмжилт хийхэд манлай уяачийн хязаалангийн сэрвээний өндөр 141 см байсан тул эрлийз хэмээн үзэж хассан юм.
ШҮДЛЭН
Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд 251 хурдан хүлэг тоосоо өргөсөн.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
Ирэх дөрвөн жилд улсыг удирдах улс төрчдийн томилгоо зөв үү буруу юу?
© 2014-2021 Дорнод нутгийн мэдээ, Вэб сайтыг "ВИП НЬЮС" ПИ АР групп Хөгжүүлэгч: Aureola








Сэтгэгдэл бичих