Хүмүүс уулзахдаа эхлээд мэндчилдэг. Тэгвэл сүлжээн дээр энэ хууль ялгаагүй. Заавал эхлээд мэндчилэх ёстой. Болж өгвөл монголоороо мэндчилээрэй.
Заалт 2
Сүлжээний ёс зүйд дан томоор бичих нь хамгийн бүдүүлэг явдал мөн. Яагаад ч юм ингэж бичдэг хүмүүс монголд нилээдгүй байдаг. И- мэйл, чат гар утасны мессеж бүгд орно. Дан томоор бичихийг хашгирч, шүлсээ үсчүүлэн ярьж байгаатай зүйрлэдэг юм.
Заалт 3
Сүлжээнд харилцаж байхдаа бүдүүлэг үг хэллэг гудамжны яриа хэрэглэж хэрхэвч болохгүй.
Заалт 4
И-мэйл, чат, мессеж зэрэг нь баримттайгаар үлддэг тул янз бүрийн нууц баримтыг илгээхэд тийм ч тохиромтой биш. Хүнээс ийм зүйл ирвэл тэр дор нь устгахыг хичээ.
Заалт 5
И-мэйл, чат зэргээр төрөл бүрийн реклам цацах нь үнэхээр бүдүүлэг явдал мөнөөс мөн билээ. Хэрвээ үнэхээр ингэх зайлшгүй шаардлага гарвал эхлээд нөгөө хүнээсээ зөвшөөрлийг нь авч, эелдгээс эелдэг байгаарай. Эхлээд заавал цаг завтай байгааг нь асуу.
Заалт 6
"Цааш нь 10-20 хүнд дамжуулаарай” гэсэн хэнд ч хэрэггүй захиануудаар сүлжээг дүүргэх хэрэг байна уу. Төрөл бүрийн хайрын, гай гамшиг зөгнөсөн, вирусийн сэрэмжлүүлгийн, Хятадуудын эсрэг захианууд нь хэнд ч хэрэггүй хог гэдгийг та ойлгож байна уу.
Заалт 7
Хүнээс ирсэн хувийн захиаг и-мэйл лист рүү илгээж хэрхэвч болохгүй. Лист гэдэг маань олон нийтийн дунд хэрэглэдэг и-мэйлийн сүлжээ гэсэн үг. Хэрвээ хувийн захиаг лист рүү илгээх аваас та тэр хүнийг аймшигтайгаар доромжилж, гутааж байгаа хэрэг гэж ойлгоорой.
Заалт 8
Reply хийж хариу бичихдээ өмнө ирсэн текстийг устгах хэрэггүй. Тэр чигээрэй байж байг. Тэр тусмаа бизнессийн харилцаанд энэ нь тун чухал. Та хоёр хичнээн ч удаан харьцсан өмнөх текстүүдийг устгах хэрэггүй шүү. Энэ нь өмнө нь юу гэж бичсэнээ мэдэхэд чухал үүрэгтэй байдаг.
Заалт 9
Монголчууд минь ээ, bolj ugvul Cyrillic mongolooroo bichij baigaach ee. Windows XP garsnaar Unicode gej neg saixan um bii bolson shuu dee. Unicode-oor Cyrillic mongoloor bichixed yamar ch asuudalgui bolson. Эдгээр тексдийг уншихад хичнээн хэцүү төвөгтэй байгааг танд ойлгуулах шаардлагагүй гэж бодож байна.
Заалт 10
Вэб сайтан дээр сэтгэгдэл бичихдээ "намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэсэн шиг элдэв бусын хараалын үг хэллэг, бусдыг доромжлон гутаах нь заримдаа хэрээс хэтрэх юм. Ингэж болохгүй. Хэрвээ танд иймэрхүү сэтгэгдэл, и-мэйл чат тааралдвал түүнийг ердөө ч битгий тоо. Зүгээр л уншилгүй, нээлгүй орхи. Тэгээд шууд устга. Тэр хүнтэй дахин харьцах хэрэггүй.
Заалт 11
И-мэйл , чатаар харьцахдаа өөрийгөө танилцуулж сурах ёстой. Өөрийгөө товч бөгөөд тодорхой бичих нь нөгөө хүндээ итгэл төрүүлж харьцах сонирхлыг бий болгоно. Үүнийг и-мэйл дээр хүмүүс захианы төгсгөлд Нэр, Албан тушаал, Ажлын газар, Утас, И-мэйл, Хаяг гэсэн байдалтайгаар байрлуулдаг.
Заалт 12
И-мэйл, чат нь хэдийгээр үнэгүй, техник технологийн дэвшилтэт хэрэгсэл гэдэг нь үнэн боловч ямагт харилцагч хүнийхээ цаг завыг хайрлаж бай. Иймээс аль болох товч бөгөөд тодорхой гэсэн заалтыг мөрдөж байгаарай.
Заалт 13
Чатыг хэрэглэж байхдаа хүүхэд залуус эх монгол хэлээ үнэнхүү гутааж байгаа нь тун харамсалтай. ( baijiin, yavanshd, surtsiimuu) Байжийн, Яваншд, Сурциймуу гэх мэтээр шууд дуудлагаар бичих нь үг үсгийн алдааны хувьд байж болшгүй юм. Энэ бол таныг ямар хүн бэ гэдгийг өгч байгаа юм даа. Та бол бичгийн ямар ч боловсролгүй, өөрөө түүнийгээ мэддэггүй хүн юм байна. Тэгвэл бичгийн боловсрол бол өөрийгөө хүндэлдэг хүн бүрийн хувьд хамгийн дээд боловсрол юм.
Эх сурвалж: МОХ "Шилдэг оюутаны ширээний ном”-оос
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих