Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатартай ярилцлаа.
-"Дэлхийн цомд оролцох гурван тамирчны виз гараагүй байна”-
-Энэ сарын 11-13-нд АНУ-д болох Дэлхийн цомын өмнөх бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ. Тус тэмцээнд ямар бүрэлдэхүүнтэй оролцох вэ?
-Энэ тэмцээн ДАШТ-д эхний наймдугаар байрт шалгарсан орнууд урилгаар оролцдогоороо онцлогтой. Бид өнгөрсөн жилийн ДАШТ-д 41 оноогоор IV байрт шалгарч, Дэлхийн цомд өрсөлдөх эрх өвөртөлсөн юм. Гурван жил дараалан өрсөлдөх гэж байгаа нь энэ. Манай тамирчдын амжилт жилээс жилд ахисаар байна. ДАШТ-д багаараа 2013 онд VIII, 2014 онд VI, 2015 IV байрт шалгараад байгаа нь үүний илрэл.
Энэ удаагийн тэмцээнд 57 кг-д Э.Бэхбаяр, С.Батболд, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Г.Мандахнаран, Б.Батмагнай, 70 кг-д Д.Алтангэрэл, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 97 кг-д Д.Хүдэрбулга, 125 кг-д Ж.Чулуунбат нарын бүрэлдэхүүнтэй оролцоно. Энэ жил өмнөх амжилтаа ахиулах зорилготой. Бэлтгэлээ ч сайн базаалаа.
Бид маргааш /өнөөдөр/ АНУ-ыг зорих гээд хугацаа нь тулчихсан байхад Т.Түвшинтулга, Д.Алтангэрэл, Ж.Чулуунбат нарын виз одоо болтол гараагүй байгаад сэтгэл их зовниж байна.
Бид маргааш /өнөөдөр/ АНУ-ыг зорих гээд хугацаа нь тулчихсан байхад байгаад сэтгэл их зовниж байна. Багаараа өрсөлддөг тэмцээнд гурван тамирчин оролцох боломжгүй болчихвол өндөр амжилт гаргах хэцүү. Яагаад гэвэл тамирчин оролцуулаагүй гурван жинг шууд ялагдсанд тооцдог дүрэмтэй. Тэгэхээр таван тамирчинтай оролцлоо гэж бродоход хоёр л нь дийлдэхэд өрсөлдөгч багтаа хожигдоно гэсэн үг. Бид их хүнд байдалд ороод байна.

-Та бүхэн Дэлхийн цомд оролцуулах тамирчдын мэдүүлгээ Монголын чөлөөт бөхийн холбоонд хэзээ өгсөн бэ. Яагаад одоо болтол заримынх нь виз гараагүй байгаа юм бол?
-Бид Дэлхийн цомд өрсөлдөх тамирчдын Бүгдийнх нь виз, бичиг баримтыг жин тан болгох хангалттай хугацаа. Энэ бол Манай эрэгтэй шигшээ багийнхныг удаа дараа ингэж визний асуудлаар хавчин, шахаж байгаа нь харамсалтай. Үүнийг Монголын бөхийн холбоо хэмээх хууль бус байгууллага санаатайгаар хийгээд байна гэх хардлага бидэнд төрж байна.
-Хэрвээ виз нь бүтвэл та бүхний араас очин, Дэлхийн цомд оролцох боломж байгаа нь мэдээж.
-Бид маргааш өглөө /өнөөдөр/ эх орноосоо мордох гэж байна. Хэрвээ виз нь бүтвэл жин үзүүлэх өдөр очоод, маргааш нь Дэлхийн цомд шууд оролцохоос өөр аргагүй. Цагийн зөрүү гараагүй, замын ядаргаа тайлагдаагүй байхдаа л барилдах бололтой.
-Энэ талаар МЧБХ-ноос асуусан уу?
-Ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнхөөс асуухад "Өнөөдөр гарчихна, маргааш бүгдээрээ явах боломжтой” гээд л түр аргацааж байна. Бүр "Өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чөлөөт бөхийн шигшээ багийнхантай уулзана. Сайдад хэлээд үзээч” гэж байна лээ. Сая /өчигдөр/ ахлах дасгалжуулагч . Гадаад хэргийн яаманд хандаж, боломжийнхоо хэрээр тусална гэнэ лээ, Ерөнхий сайд. Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд хийж чадахгүй, хүчрэхгүй байгаа бол ажлаа өгөх хэрэгтэй.
Олимпод оролцохын өмнө дахиад ийм алдаа гарвал яах вэ. Бүтэн багаараа эрх авчихсан, амжилт гаргаад байна гээд биднийг албаар дахиад ингэж хорлож магадгүй.
Бүтэн багаараа эрх авчихсан,Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа. Холбооныхоо үйл ажиллагааг зохицуулж, дүрмийнх нь дагуу явуулж чадахгүй байж төр төвхнүүлнэ гэж юу байх вэ дээ.
Намайг 2004 оны олимпод оролцохын өмнө миний багш О.Мөнхбат "О.Пүрэвбаатарыг олимпоос медаль авч чадахгүй бол ажлаа өгнө” хэмээн найзууддаа амласан юм билээ. Тэгээд намайг олимпоос медаль авч чадалгүй ирэхэд ажлаа шууд өгсөн. Тухайн үед шигшээ багийн албаны даргаар ажиллаж байсан юм л даа. Өнөөгийн холбооны удирдлага, шүүгч нар шударгаар ажлаа өгөх хэрэгтэй. Хийж чадахгүй байж ингэж зууралдах, бусдын амжилтаас хойш нь татах шаардлага баймааргүй л юм.

-Өнгөрсөн жилийн Азийн АШТ-д хуурамч визний улмаас дасгалжуулагч Б.Баяраа, Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, Н.Золбоо нар оролцож чадаагүй...
-Тэгсэн. МЧБХ-ны нарийн бичгийн дарга О.Баянмөнх хуурамч виз үйлдсэнг нь хуулиар тогтоосон. Уг нь өнөөдөр ингээд ажлаа хийгээд явах ёсгүй хүн. Сүүлийн үед МЧБХ, чөлөөт бөхийн спортын нэр хүндийг сэвтээсэн үйл явдал их гарч байна.

Одоо эрхийг нь хасаад, өөр тамирчинд өгчихсөн байхад Д.Дагвадорж хэчнээн гүйгээд ч сэргээж чадахгүй шүү дээ. Уг нь Э.Сумъяагаас допингийн төрлийн бодис илэрсэнг нь эртхэн хүлээн зөвшөөрч, Даанч тэгсэнгүй.
МЧБХ-ны нарийн бичгийн дарга О.Баянмөнх хуурамч виз үйлдсэнг нь хуулиар тогтоосон. Уг нь өнөөдөр ингээд ажлаа хийгээд явах ёсгүй хүн.
Гал дээр тос гэгчээр шүүгч Авлига авч, ялалт өгсөн Лебедев нь буруу шүүснийг нь хүлээн зөвшөөрчихсөн. Түүний энэ хувиа бодсон, буруутай үйлдлээс болж дараа дараагийн олон улсын тэмцээнд манай тамирчид шүүлтээр "хийлгэх” магадлал ихсээд байна. Магадгүй Дэлхийн цомд очоод Оросын шүүгч нарт "хийлгэх”-ийг ч үгүйсгэх аргагүй. Манай нэг буриад найз " хэмээн надад хэлсэн.
Манай нэг буриад найз "Дагестаны шүүгч нар Монголын тамирчдыг чангална. Булхайтай шүүлт гэж юу байдгийг мэдрүүлнэ” гэж байна хэмээн надад хэлсэн.
-Би Т.Түвшинтулгын ялагдлыг эсэргүүцсэний улмаас торгуулиагүй-
-Булхиатай шүүлт гэснээс таныг энэ онд болсон Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд зодоглосон Т.Түвшинтулгын ялагдлыг эсэргүүцсэний улмаас их хэмжээний мөнгөөр торгуульсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, чамгүй их дуулиан дэгдээсэн. Тухайн үед яг юу болсон юм бэ?
-Бүр 5000 франкаар торгуулилаа энэ тэр гээд мэдээллээд байсан шүү дээ. Шар карт авбал 5000, улаан картаар торгууливал 1000 франкаар торгох дүрэмтэй. Хэрвээ миний буруу байсан бол надад уухайн тас торгууль тавих байсан. Би үнэхээр өөртөө итгэлтэйгээр "Чадвал намайг буруутайг тогтоож, торго” гэсэн. Тэр бичлэгэн дээр бүх зүйл илэрхий байгаа. Яах ч аргагүй, хүчин мөхөсдөөд л дэвжээнээс буусан шүү дээ, би. Түвшинтулга ч "Яах юм бэ. Дэмий” гэсэн.
-Тэгэхээр таныг тэгж торгоогүй гэсэн үг үү?
-Торгоогүй ээ. Огт худлаа. Тэгж торгож чадахгүй юм чинь. Зүгээр анхааруулаад л өнгөрсөн.
-Э.Бэхбаярын шагналын мөнгийг шүүгч Ц.Сэрээтэр хулгайлсан-
-Бас нэг ээдрээтэй асуудал бол гавьяат тамирчин Э.Бэхбаяр тэмцээнд оролцож байх үеэрээ шагналын мөнгөө алдсан дуулиан. Тэрээр эх орондоо ирснийхээ дараа хэвлэлийн бага хурал зарлаж, цагдаад шалгуулах гэж буйгаа мэдэгдсэн. Тэр асуудал юу болсон бэ?
-Үүнийг бараг бүх тамирчид мэдэж байгаа. Тэр Монголоос тэмцээнд оролцохоор явахдаа 60-хан ам.доллартай явсан. Харин тэмцээнд оролцсоныхоо дараа баахан юм худалдаж авсан мөртлөө эх орондоо 1900 юаньтай ирсэн гэнэ лээ. Зөвхөн мөнгө авахын тулд бус дасгалжуулагч, тамирчдыг хооронд нь хагаралдуулах зорилготой л тэгсэн байх.
Бэхээгийн шагналын мөнгийг шүүгч Ц.Сэрээтэр л хулгайлчихсан юм билээ. Үүнийг бараг бүх тамирчид мэдэж байгаа.
-"Лас Вегас-2015” ДАШТ-ий дараа эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр "Энэ амжилт Д.Дагвадорж тэргүүтэй Монголын чөлөөт бөхийн холбоонд ямар ч хамаагүй. Эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан, спортод элэгтэй хүмүүсийн л хамтын амжилт” хэмээн хэлж, нэлээн дуулиан дэгдээсэн. Тэр үеэс л спорт сонирхогчид МЧБХ, эрэгтэйчүүдийн шигшээ багийн хагарал, таагүй харилцааг улам гадарлаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Одоо ер нь МЧБХ-ноос та бүхэнд хандах хандлага хэр өөрчлөгдөж байна вэ?
-Үнэнийг хэлэхэд Дэмжихийн оронд биднийг яагаад нэг бус удаа хорлоод байгаа юм бол. Их гайхаж байна.
-Бүхий л спортын холбоо тамирчин, дасгалжуулагчдынхаа ур чадвар, амжилтыг ахиулах, тухайн спортоо хөгжүүлэхийн төлөө л үйл ажиллагаа явуулдаг нь мэдээж. МЧБХ ч бас тийм л байх.
-МЧБХ-ны удирдлагуудад далдаганаж, албан тушаал ахих гэсэн цөөнгүй дасгалжуулагч бий. Өө сэв хайж, худлаа ч хамаагүй алдаанд тохож байгаад бидний албан тушаалыг авах нь гэх хардлага ч бидэнд төрөх боллоо. Тийм яриа ч их гарч байна. Тэд бидний өнөөгийн энэ амжилтад атаархаж, бэлэн юманд шунаж байна гэсэн үг л дээ.
-Зарим хүн энэ үл ойлголцлыг А.Басхүүтэй холбон тайлбарлаж, та бүхнийг түүний заавраар хөдөлдөг гэж сэжиглэдэг...
-Энэ үгийг цөөнгүй хүнээс сонсож байна. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр хүртэл надад ингэж хэлж л байсан. Бид өөрийн гэсэн үзэл бодол, хүсэл мөрөөдөл, зорилготой. Үүнд хэн ч нөлөөлж, өөрчилж чадахгүй.
-МЧБХ-ноос та бүхний бэлтгэл, тэмцээнд оролцох зардал, санхүүгийн хувьд хэр туслаж байна вэ?
-Хамгийн сүүлд хэзээ санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бэ?
-МЧБХ-ноос 2014 онд хоёр, 2015 онд гурван тамирчны тэмцээнд оролцох зардлыг л гаргасан. Харин энэ онд сохор зоос ч бидэнд төсөвлөөгүй.

-Тэгэхээр та бүхэн эрэгтэйчүүдийн шигшээ багийн санхүүг хэрхэн бүрдүүлдэг вэ?
-Улсын төсөв, спортод элэгтэй зарим хүний буянаар бэлтгэлээ базааж, тэмцээнд оролцож байна.
-Спорт сонирхогчид төдийгүй Монголын ард түмэн МЧБХ, эрэгтэйчүүдийн шигшээ баг хоорондоо эв зүйгээ олоосой, эв нэгдэлтэй байгаасай гэж хүсч, хүлээж байгаа нь мэдээж. Та бүхэнд эв зүйгээ ололцох юмсан гэх бодол бий юү?
-Хамтарч л ажиллаж чадвал эв нэгдэл аяндаа бий болох нь мэдээж. Гэтэл биднийг аль болох шахсан, дарамталсан, амжилтаас аль болох хойш нь татахын төлөө улайрч байна гэхэд хилсдэхгүй. Д.Дагвадорж нэр хүндэд нь халдсан гээд биднийг шүүхэд өгснийг хүмүүс мэдэж байгаа болов уу.
Тэгснээс нь болж бид өнгөрсөн жилийн ДАШТ-д түүхэн амжилт үзүүлж ирснийхээ дараа цагдаа, шүүхийн үүд сахиж байхад эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан одон мядаалиар энгэрээ мялааж, төрийн ордонд л гүйж явсан.
-Шүүхийн шийдвэр нь гарсан уу?
-Гараагүй ээ.
-Риогийн олимпийн дараа шигшээ багийг дахин бүрдүүлнэ. Одоогийн бүрэлдэхүүнээрээ 2020 оны олимпод оролцох тамирчдыг дасгалжуулах бодол бий юү?
-Нэг үе "Эмэгтэй тамирчдынхаа юбкан дор нуугдаж, онгоцны буудлаас бууж байна” гэж хэлэгдтэлээ эрэгтэй чөлөөт бөх уналтад орсныг нуугаад яах вэ. Бид чөлөөт бөхийн эрэгтэй багаа аврах л зорилготой. Уйгагүй зүтгэсний үр дүнд л өнөөгийн амжилтад хүрлээ.
-Манай эрэгтэй чөлөөтийнхөн бүтэн багаараа "Рио-2016”-д оролцоно. Олимпод хэрхэн оролцох судалгаа, төлөвлөгөөгөө гаргасан нь мэдээж. Ямар зорилгыг өмнөө тавиад байна вэ?

-Тэгнэ, ингэнэ гэж амлаад яах вэ. Бид үгээр бус үйлдэл, амжилтаараа харуулах, батлахыг хичээдэг. Бид дөрөв эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар 2013 онд томилогдсоноосоо хойш нарийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Манай тамирчдын амжилт жилээс жилд ахисаар байгаа. Бид өнгөрсөн жилийн Азийн АШТ-д түрүүлэх бүрэн боломжтой байсан. Гэвч гурван тамирчин визний улмаас оролцож чадаагүй нь амжилтад их нөлөөлсөн. Тэгэхэд л багаараа IV байранд орсон шүү дээ.
-"Рио-2016” олимпод оролцох тамирчдын бүрэлдэхүүнийг хэзээ зарлах вэ?
-Олимпийн бэлтгэлд гарахдаа л зарлана. Энэ талаар ярих арай эрт байна.
.jpg)
eagle.mn