Бразилийн
шигшээ Америкийн цомд эхний тоглолтдоо гоолгүй тэнцчихээд байна. Тэгвэл
Бразилийн өнөө цагийн хамгийн алдартай, авьяаслаг хөлбөмбөгч Неймар
Америкт амарч байгаа билээ. Каталоны "Барселона" түүнд Америкийн цом,
Олимпийн наадам хоёрын аль нэгд оролцохыг зөвшөөрсөн. Неймар эх нутагтаа
зохиогдох олимпийн наадамд шигшээ багтаа багтан тоглохыг хүссэн тул
Америкийн цомыг өнжихөөр болсон.
Неймар Америкт шигшээ багийнхаа тоглолтыг очиж үзэхийн зэрэгцээ Майкл Жордан, Льюис Хэмилтон, Стефен Карри нартай уулзаж. Мөн Жастин Бибертэй наргиж яваа.
Түүнээс
гадна Беверли Хиллз-д 7000 мянган ам.доллараар долоон унтлагын өрөө
бүхий тансаг харш түрээслэн, нэг хэсэгтээ л үнэхээр сайхан амарч буй
ажээ.
Р.Гэгээ
times.mn






Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих