Түүний хувьд энэ намар эх орондоо ирэн Хөдөлмөрийн баатар цолныхоо найрыг хийсэн. дэвжээнд нь бага зэрэг асуудал гарсан, гэмтлээс болон тэмцээн өнжсөн зэрэг хүний амьдралд тохиож болох олон зүйл тохиосон. Ямар ч зүйл тохиосон "Хэзээ ч нугарахгүй Ноён нуруу" гэдгээ тэр олон жил харуулж яваа. Дараа жил Цагаан гарьд маань түрүүлсэн тоогоо 40 болгохын төлөө зүтгэх нь мэдээж. Хоёр Монгол аваргатайгаа, хоёр залуу хүчтэнтэйгээ нийлээд тэрбээр Мэргэжлийн сүмогийн дэвжээг доргитол барилдах нь мэдээж.
Хакүхо зөвхөн бөх барилдах биш "Эх орноо гадаад улс оронд сурталчилах Албан бус Элчин сайд" болоод буй. Мөн мэргэжлийн сүмогийн холбоог олон жил төлөөлж байгаа. Аав аваргын Хүү аварга Арлын япон орныг олон жил доргиох биз ээ.
-----------------------------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------------
20 жил их спортод хөлс хүчээ зориулсан тэрбээр "зодог тайлсан" даруйдаа дасгалжуулагчийн албанд томилогдож Үндэсний шигшээ багтаа хүчин зүтгэж эхэллээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа
"Эх орныхоо төлөө тэмцэж өрсөлдөж
Ялагдлын гашууныг амсаж
Ялалтын сайхныг мэдэрч
Төрийн дууллаа сонсож
Түмэн олонтой огшиж омогшиж байдаг хүн
Эх орныхоо төлөө цохилох зүрхтэй
Ирээдүй хойчийнхоо төлөө санаа тавих сэтгэлтэй болдог юм” хэмээжээ.
"Дэлхийн аваргаас эх орондоо ирээд энэхүү шийдвэрээ гаргалаа. Х.Баттулга ерөнхийлөгч, О.Балжинням багш гурвуулаа энэ талаар ярилцсан. Өөрийнхөө авч чадаагүй олимпийн аварга цолтон төрүүлэхийн төлөө хөлс хүч, чаддаг мэддэг бүхнээ зориулахаар шийдсэн. Зодог тайллаа ч татамигаасаа холдохгүй учраас хүнд шийдвэр биш байлаа" гэсэн Цагаанаа Риогийн олимпоос аварга төрүүлэхийн төлөө чаддаг мэддэг бүхнээ зориулах нь тодорхой

Афины олимпийн хүрэл, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар 1984 оны гуравдугаар сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төржээ. Х.Цагаанбаатар "Аварга” биеийн тамирын дээд сургуулийг төгсч,1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн байна. Тэрбээр өөрийн гол амжилтаа 2004 онд гаргасан бөгөөд 20 насандаа Афины олимпийн наадмын 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнуулж байжээ. Улмаар 2009 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын жүдочдын анхны алтан медалийг хүртэж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолны эзэн болсон.
Жүдо
Олимп, хүрэл медаль. 2004 он, Афин, Грек
Дэлхийн АШТ, алтан медаль. 2009 он, Роттердам, Нидерланд
Азийн наадам, алтан медаль. 2006 он, Доха, Катар
Азийн ААШТ, алтан медаль. 2005 он
Азийн ААШТ, алтан медаль. 2003 он, Чэжү, БНСУ
Зүүн Азийн аварга. 2006 он
Самбо
Дэлхийн АШТ - хошой аварга (2005, 2009)
-----------------------------------------------------------------------------------------
8. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум гэж 90 онд маш сайн мэддэг болж билээ. Баагий аваргын буянаар
Дархан аварга шинэ арсландаа аминчлан нэгэн захиасыг захижээ. Тэрбээр "Шалихгүй найр, шимгүй шагнал, шилтэй архи, шүншиггүй найзуудаас хол байгаарай” хэмээн захисан аж.
Төрийн наадмын түрүү манлай Э.Оюунболд 1993 оны 3 сарын 12-нд Монгол улсын Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төржээ. Тэднийх түүнийг найман нас хүртэл Дэлгэрхаанд суманд байгаад Өмнөдэлгэртээ буцаж ирсэн. Эцэг Дашдоржийн Энхтөгс нь аймгийн начин цолтой бөх бол ээж Александрын Алимаасүрэн нь малын их эмч мэргэжилтэй.Шинэхэн арслан Оюунболд АШУҮИС-ын оюутан, Завханы уугуул Өнөржаргалтай ханилж 2014 онд хүүтэй болсон
Тэр 2005 онд Нийслэлд ирэн 2007 оноос дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн байгуулсан «Аварга» дээд сургуульд Бүдээбазарын Адьяахүү начны удирдлаганд бөхийн эрдэмд суралцжээ.
2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар 6 давж улсын харцага болов.
2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 оны Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1999 оны Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон тохиолдол болжээ.
----------------------------------------------------------------------------------------------------
9. Том АМБИЦ: Түүний хувьд 25 нас хүрэхээсээ өмнө ёкозүна болох хүсэлтэй
72 дахь гэж дуудуулахын төлөө "Таргаад таргаад"
Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлж, Эзэн хааны цомыг анх удаагаа хүртлээ. Түүний хувьд эзэн хааны цомыг хүртэж буй Монголын зургаа дахь бөхөөр тодорч улмаар озэки цол хүртэх болзлоо хангасан. Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмод орсноосоо хойш 16 башёгийн дараа буюу 2014 оны есдүгээр сард анх дээд зиндаанд элсэн орсон юм. Дээд зиндаанд гуравхан башё барилдаж маэгаширагийн нэгд бичигдэн, озэки цолтой бөхтэй анх удаа таарч барилдахдаа давсан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байсан.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ арваннэгдүгээр сарын 29-нд 24 нас хүрсэн билээ. Төрсөн өдрөө тэмдэглэсэн залуу арслан маань ирэх жилийн зорилгоо сэтгүүлчдэд сонирхуулсан байна. Түүний хувьд 25 нас хүрэхээсээ өмнө ёкозүна болох хүсэлтэй аж.
Дараа жилийн зургаан башё түүний хувьд ёкозүна цолонд хүрэх томоохон шалгуур болох бөгөөд анхны түрүүгээ авсан түүнд дараалан түрүүлэх нь хамгийн том зорилго юм. Сүүлийн хоёр тэмцээнд тэрбээр өвдөгний гэмтлээс болоод сайн барилдаж чадаагүй. Гэхдээ тэрбээр дэвжээний ах Харумафүжи, Аминишики нараас их зүйл суралцан 72 дахь АВАРГА хэмээн дуудуулах нь тодорхой.
--------------------------------------------------------------------------------------
10. Мөнхжанцангийн Анхцэцэг бол Ц.Хосбаяр дасгалжуулагчийн хэлсэнээр "Бурханы Бэлэг". Мөнгө хөрөнгө санхүүжилт түүнд хангалттай байх юм бол дэлхийг Монголтойгоо өргөчих тэнхээтэй ОХИН.
2012 он 14 насандаа: "Өөдөөс минь хараад намуухан дуугаар инээмсэглэн ярих энэ охины биендээ ахадсан ухаалаг хэрсүүхэн яриа намайг зарим үед гайхшруулж байлаа. Тормолзсон алаг нүдтэй, хөөрхөн охиныг анх уулзсан хүн төмөр өргөөд зогсож байдаг гэвэл бараг л итгэхгүй болов уу. 14-хөн настай энэ охины үе тэнгийнхэн өнөөдөр хүүхдийн паркаар зугаалж, зуслангийн зугаатай өдрүүдийн инээд хөөртөө бялуурч яваа.
Тэгвэл балчирхан насандаа ОУХМ хэмээх эрхэм цолыг бярдаж авсан Монголын хүндийг өргөлтийн маргаашийн гэрэлт од маань долоо хоногт ганцхан өдөр амраад бэлтгэлээ хийнэ гэж ярьж сууна. М.Анхцэцэг охиноор Монголчууд бахархан шуугих өдөр тун ч удахгүй ээ."