12 дугаар сарын 20-ны өдөр Японы нийслэл Токио хотын Чиёода дүүрэгт байрлах таван одтой Imperial Hotel-д нэгэн нүсэр хүлээн авалт болжээ. Уг хүлээн авалтын гол хүн нь Японы Мэргэжлийн сүмогийн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Хакухо М.Даваажаргал байсан аж. Сүмогийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал 2015 оны нэгдүгээр сарын башёд 33 дахь удаагаа түрүүлснээр ийнхүү 44 жилийн туршид эвдэгдээгүй Тайхо аваргын тогтоосон дээд амжилтыг эвдэж чадсан билээ. Тайхо Коки Их аварга нийт 32 удаа дээд зиндаанд түрүүлсэн байдаг юм.
Дархан аварга Ж.Мөнхбатын отгон хүү М.Даваажаргал хүлээн авалтын эхэнд үг хэлэхдээ өнгөрөгч сард өөд болсон Японы Сүмогийн холбооны тэргүүн агсан Их аварга Китаноүмигийн хөрөг зургийг бариад түүнийг гүн хүндэтгэж явсан гэдгээ, бас маш ихээр эмгэнэн гашуудаж буй гэдгээ хэлээд нэг минут чимээгүй зогсож хүндэтгэл үзүүлсэн байна.
Хакухо М.Даваажаргал одоогоор Японы Мэргэжлийн сүмод 35 удаа түрүүлээд байгаа билээ. Тэрбээр энэ амжилтдаа сэтгэл ханалгүй 40-өөс дээш удаа түрүүлэх зорилтыг тавьж буйгаа зарласан аж. М.Даваажаргал биеийн байдал нь сайн, элдэв бэртэл гэмтэлгүй байвал дахиад таван жил буюу 2020 онд Токио хотноо зохиогдох Зуны олимпийн XXXII наадам хүртэл зодоглоно гэдгээ амлажээ. Эх сурвалж www.wikimon.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=13507
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих