Дорнод
аймаг дахь гаалийн газар нь Монгол Улсын Дорнод хэсгийн буюу Зүүн
хязгаарын гаалийн ууган байгууллага юм. 2001 онд Дорнод аймаг дахь
Гаалийн газрын үүсэл, хөгжлийг тодорхойлох, байгууллагын түүхийг
тодорхой болгон бичиж үлдээх зорилгоор ажилласан хүмүүсийн материалаас
үзвэл Богд хаант Засгийн газрын үед "Гаалийн хэргийг эрхлүүлэх” алба
байгуулан, тусгай хүн томилон ажиллуулж байсан байна. Түүнчлэн манай
улсын Зүүн хязгаар буюу Дорнод аймгийн нутагт "Зүүн өмнө хязгаарын
гаалийн хороо”, "Хайлаарын замын гаалийн хороо”, "Эрээнцав”, "Хөхнуурын
гааль, түрээсийг эрхлэх газар”, "Буйр нуурын гаалийн хороо”, "Булан
дэрсний гааль” гэж байсан нь түүхэн зарим баримт бичгүүдэд дурьдагдсан
байдаг бөгөөд үүнийг тэр үеийн зарим ахмадууд баримттайгаар ярьж
өгснийг түүхэн номонд тэмдэглэн авч үлдсэн юм.

1921
онд Ардын түр засгийн газрыг өргөтгөн, бүх эрхийг төвлөрүүлж, 5 яамыг
зохион байгуулсаны нэг нь Сангийн яам. Сангийн яам нь нь Улсын
санхүү, төсөв, орлого, зарлага зэрэг бүхий л ажлыг зохицуулах болсны
дээр Сангийн яамны 6 хэлтсийн нэг нь "Мөнгөн сан, гааль, түрээсийн хэлтэс”-ийн байсан
бөгөөд энэ нь 1912 онд байгуулагдсан улсын үндэсний гаалийн албыг
сэргээн, шинээр үүссэн нөхцөл байдалд зохицуулан үргэлжлүүлсэн нь
одоогийн Монгол Улсын Гаалийн байгууллагын эх үүсвэр болсон юм.
Түүнчлэн
1921 оны 10-р сард гадаад, дотоод худалдаанаас Гааль, түрээс хураах
дүрэм батлагдаж, 10-р сарын 20-ноос мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэ өдрийг "Монголын гаальчдын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай болжээ. Өнөөдөр энэхүү баярын өдөр
Өөрөөр
хэлбэл Сангийн яамны харъяанд улсын төсөв бүрдүүлэх гол үүрэгтэйгээр
Гаалийн байгууллага ажиллаж байгаад Засгийн газрын 1929 оны 12-р сарын
06-ны өдрийн шийдвэрээр Худалдаа аж үйлдвэрийн Яамыг шинээр байгуулан, "Гаалийн хэргийг эрхлэх газрыг” харъяалуулж,
Гаалийн байгууллагыг гадаад худалдааны онц эрхийг хэрэгжүүлж, бараа
товарыг гадагш гаргах ба оруулах явдлыг төлөвлөгөөтэй явуулахыг
хариуцуулсан байна.
Энэ
үед хийгдэж байсан гадаад худалдаа онцлог байсан бөгөөд ихэнхдээ
ЗХУ-тай худалдаа хийдэг байсан нь гаалийн хяналтын ажиллагааг
хөнгөвчилж байсан бөгөөд 1932 онд Сангийн яамны харъяа гаалийн
хэлтэс болж, улмаар 1933 оны 1-р сард Сангийн сайдын тушаалаар хэлтсийг
татан буулгаж, орлогын хэлтэстэй нэгтгэсэн байна. 1939 оны 10-р сарын
25-ны Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 74-р тогтоолоор тухайн үеийн
гаалийн ажлын онцлогтой уялдуулан Гаалийн тухай дүрэм, гаалийн тарифын
нэгдсэн тодорхойлолтыг баталсан байна. Энэ дүрмээр монголын гаальчдыг
дүрэмт хувцастай болгохоор шийдэж, 1940 оны Сайд нарын Зөвлөлийн
тогтоолоор гаальчдын тэмдэг, формын хувцасны загвар, хэмжээг батлан,
1941 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна.
Нийгмийн
хөгжлийн шаардлагаар Гаалийн албаны эрх зүйн зохицуулалтыг өөрчилж,
хуульчилж сайжруулах хэрэгтэй болоход БНМАУ-ын Ардын Их Хурлын
тэргүүлэгчид 1973 оны 98-р зарлигаар "БНМАУ-ын Гаалийн хууль”-ийг баталж,
1973 оны 06-р сарын 01-нээс эхлэн мөрдсөн юм. Энэ хууль нь Монгол улсын
түүхэнд анх удаа Гаалийн үйл ажиллагааг эрх зүйн хувьд зохицуулахаар
гаргасан анхны баримт бичиг байв.
.......1990
оны Улс төр-нийгмийн өөрчлөлт нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас
зах зээлийн эдийн засагт шилжих эх суурийг тавьж, эдийн засгийг зах
зээлийн харилцаанд шилжүүлэх явцад өмчийн олон хэвшил буй болж, үнийг
чөлөөлж, гадаад худалдааг либералчилснаар, хувиарлалтын тогтолцоо
задарч, зах зээлийн тогтолцооны орчин бүрэлдэж эхэлсэн билээ.

1990-1996
онуудад Дорнод хязгаарын гаалийн байгууллагын түүхэнд холбогдох хэд
хэдэн чухал үйл явдлууд болов. Гаалийн хэрэг эрхлэх газрын 1990 оны 1
дүгээр сарын 3-ны 04 тоот шийдвэрээр Гаалийн хорооны төвийг Эрээнцаваас
Чойбалсан хотод шилжүүлж, зүүн гурван аймгийн нутагт орших гаалийн
салбар болон төлөөлөгчийн ажлыг нэгтгэн зохион байгуулж, БНМАУ-ын
Засгийн газрын 1990 оны 101/111 дүгээр тогтоолоор тус Гаалийн хороог
1990 оны 12 дугаар сарын 7-ноос "Гаалийн газар” болгосноос "БНМАУ-ын Чойбалсан хот дахь гаалийн газар”байгуулагдсан
байна. Ингэж Дорнод хязгаарын гаалийн байгууллага түүхэндээ анх удаа
төрийн сүлд бүхий тамга хэрэглэх болж, тус газрын анхны даргаар Нацагийн
Энхээг томилжээ.
Энэ үед тус газар Дорнод аймгийн Чойбалсан суман дахь "Хавирга”, Дашбалбар суман дахь "Мардай”, "Ямалх”, Баян-Уул суман дахь "Ульханмайхан”, Чулуунхороот суман дахь"Эрээнцав”, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь "Бичигт”, Хэнтий аймгийн Дадал суман дахь "Агацын гол ” зэрэг
байнгын салбар болон түр боомт, зэрэг 7 нэгжтэй байсан бөгөөд 1990
оны эцэст ахлах байцаагч 5, Гаалийн улсын байцаагч 13, үйлчлэгч 2,
дарга, ня-бо, эд хариуцагч зэрэг 23 ажиллагсадтай байжээ.
Одоо
тус газар нь байнгын ажиллагаатай 2, уртасгасан хугацаагаар ажилладаг
2, улирлын чанартай, түр ажиллагаатай 1, болон Сүхбаатар аймгийн
Төмөртийн овооны "Цайрт минериал”ХХК, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Улааны ордын "Шинь шинь” ХХК, Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дахь Цавын холимог металлын ордоны "Шанлун” ХХК-ний
үйлдвэрлэлийн баазын дэргэдэх гаалийн хяналтын бүс, НОБ, Олон Улсын
Шуудан Илгээмж дэх гаалийн хяналтын бүс гэсэн бүгд 9 нэгж салбарт үйл
ажиллагаа явуулж байна. Тус гаалийн газар нь нийт 49 Гаалийн улсын
байцаагч, 17 техник үйлчилгээний ажилчинтай, нийт 66 хүнтэй томоохон айл
болсон байна.
Тус
газар нь олон салбар, боомттай, өөр хоорондоо 120-460 км-ийн зайд
оршдог, агаарын болон авто зам, төмөр замын гарцтай, 2 талын болон
олон улсын зэрэглэлд багтдаг боомтуудтай, усан хилтэй, ОХУ, БНХАУ-тай 2
уулантай нь хиллэдэг, монгол улсын стратегийн чухал ач холбогдолтой
газрын тосны үйлдвэрлэлийн чиглэлийн хүн хүч, техник хэрэгсэл
нэвтрүүлдэг зэргээрээ бусад гаалийн газар, хороодуудаас онцлогтой.
Жилд дундачаар 131482,2
тн бараа /ачаа/, 70795 зорчигч, 11145 авто тээврийн хэрэгсэл, 1612
ачааны вагон, 172 онгоцонд хяналт, шалгалт хийж улсын төсөвт 7,3 тэрбум
төгрөг төвлөрүүлдэг томоохон байгууллага болон өргөжив..
Хилийн
гаалийн салбар, боомтууд бүгд байнгын найдвартай эрчим хүчний эх
үүсвэртэй болсны зэрэгцээ хяналт, шалгалтын зориулалттай цогцолбор байр,
орон сууц зэрэг ажлын болон ахуйн нөхцөл бололцоогоор бүрэн хангагдаж
жилийн аль ч улиралд үйл ажиллагаа хэвийн явуулах боломжтой болов. Мөн
"Висат” системийн антеннаар Монгол Улсын Гаалийн Ерөнхий газар болон
Дорнод аймаг дахь гүний гаальтай сүлжээгээр холбогдож, албан хэрэг бүрэн
программчлагдан, гаалийн бүрдүүлэлтийг хамгийн орчин үеийн техник
хэрэгсэл ашиглан хийж байна. Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл
ажиллагааг төвөөс сүлжээгээр байнга хянаж, үйлчилгээг соёлтой, элдэв
чирэгдэлгүй байлгах нөхцлийг хангаж байна.
Мөн интернет, электрон авто пүү, гар утасны сүлжээ зэргээр бүрэн хангагдаад байна.
Монгол
Улсын Гаалийн байгууллага 2011 оны 9-р сарын 22-ны байдлаар Улсын
төсөвт 1,000,000,000,000 нэг их наяд төгрөг оруулж, улсын захиалга
даалгаврыг 100 хоногийн өмнө 36,7 тэрбум төгрөгөөр буюу 4,9 хувиар
давуулан 103,7 хувиар биелүүлсэн амжилт гаргалаа. Нэг их наяд төгрөг
улсын төсөвт төвлөрүүлсэн нь Монгол улсын гаалийн байгууллагын түүхэнд
гарч байгаагүй том амжилт юм.
Дорнод аймаг дахь гаалийн газар нь 2006-2011 онд 31231,7 сая төгрөгийн татвар, хураамжийн орлогыг төвлөрүүлсэн байна.
Монгол
улсын зүүн хязгаарт үүсэж хөгжсөн гаалийн алба нь өөрийн үйл
ажиллагаандаа онцлог бөгөөд сонин түүхийг бүтээж өнөөдрийг хүрсэн бөгөөд
цаашид улс эх орныхоо нийгэм эдийн засгийн аюулгүй байдлыг, хангах
чухал үйл хэргийг бүрэн найдвартай биелүүлэх зориг эрмэлзлэл дүүрэн
ажиллацгааж байна. Энэ зорилтын хүрээнд олон ажлууд хийгдэж байна.
Гаалийн байгууллага үүсч хөгсөний 99 жилийн ойг угтаж хилийн гаалийн
салбар боомтуудын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах, орчноо зүлэгжүүлж,
шинээр мод бут тарих, услалтын систем хийх зэрэг арга хэмжээавч, шинээр
бусад ажлууд хийгдэв. Хавиргын боомтын Улсын Орлогын барааны агуулах,
эрэлч нохойн байрыг будаж өнгө үзэмжийг сайжруулав.
2011
онд Гаалийн байгууллага үйлчилгээгээ соёлтой, шуурхай болгох, гаалийн
хяналтыг хамгийн сүүлийн үеийн техник хэрэгсэл, ашиглан хэрэгжүүлэх,
гаалийн хяналтанд эрсдлийн удирдлагын аргыг хэрэглэх, Гааль-бизнесийн
түншлэлийг хөгжүүлэх, Гаалийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зэрэг
томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Ульханмайханы
гаалийн салбарын контор, зарим орон сууц, Эрээнцавын гаалийн салбарын
хяналтын бүсийн талбай, уурын зуух, орон сууц, Хавиргын боомтын уурын
зууханд иж бүрэн засвар хийгдэж, "Баянхошуу”-ны боомтын 6 айлын орон
сууц, Ульханмайханы салбарт хяналтын бүсийн хашаа шинээр баригдаж
ашиглалтанд оров.
Мөн
хавирга, Баянхошууны боомтод хяналтын рентген аппарат, металл
илрүүлэгч хаалга зэрэг техник хэрэгсэл гаалийн хяналтын үйл ажиллагаанд
нэвтэрлээ.
Мөн
газар болон салбар, боомтууд тавилга хэрэгслээр хангагдав.. мөн
гаальчдын эрүүл мэндийг хамгаалахад зориулагдсан чийрэгжүүлэлтийн танхим
ажиллуулахад бэлэн болоод байна.
2012
онд тэмдэглэн өнгөрүүлэх гаалийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн
ойг угтаж оны эхнээс хийх ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг
ханган ажиллаж байна.
Тухайлбал:
Газрын болон салбар боомтуудын үүсэл хөгжлийг багтаасан түүхчилсэн
танилцуулга, эдийн засгийн үзүүлэлтийг харуулсан, ном эмхтгэл гаргах
бэлтгэл ажилд ороод байна.
Энэ
оны 9-р сарын 10-ны өдөр ГЕГ-ын хөрөнгө оруулалтаар баригдсан А
зэрэглэлийн лабораторийг ашиглалтад хүлээн авав. Монгол улсын
Засгийн газраас төрийн захиргааны шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд Азийн
хөгжлийн банкны тусламжтайгаар хэрэгжүүлсэн "Гаалийн шинэчлэл” төслийн
хүрээнд 304,7 сая төгрөгийн нефть, нефтийн бүтээгдэхүүн, химийн бодис,
төрөл бүрийн согтууруулах ундаа, мансууруулах болон сэтгэц нөлөөт
бодисыг шинжлэх тоног төхөөрөмж нийлүүлж суурилуулагдлаа.
Энэ
салбар лаборатори нь Дорнод аймаг дахь гаалийн газрын харьяа
боомтуудаар нэвтэрч буй бараанд гаалийн зорилгоор шинжилгээ хийж, тухайн
барааны ангиллын кодыг олон улсын "Барааг тодорхойлох, кодлох
уялдуулсан систем”-ийн дагуу тодорхойлж, мансууруулах болон сэтгэц
нөлөөт бодисыг таньж, илрүүлэх үндсэн зорилготой. Мөн хууль хяналтын
байгууллага, стандартчилалын байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын
захиалгаар магадлан шинжилгээ хийж гүйцэтгэж болно.
Нефть,
нефтийн бүтээгдэхүүний лаборатори нь вакум нэрлэгийн аппарат, хүхэр
тодорхойлогч, зууралдлага тодорхойлогч, ус тодорхойлогч багаж болон
нефтийн бүтээгдэхүүний октан тоо, цетан тоо тодорхойлогч, хувийн жин
тодорхойлогч сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд
түүхий нефть болон бензин, дизель түлшинд иж бүрэн шинжилгээ хийх хүчин
чадалтай.
Нил
улаан туяаны спектрометр багаж нь өөрийн дотоод сантай харьцуулан төрөл
бүрийн химийн бодис, мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисын 100 мянга
гаруй төрлийг ялгаж таних боломжтой болно.
Ерөнхий
химийн шинжилгээний өрөө нь сүүлийн үеийн лабораторийн бүхий л
хэрэгслээр хангагдсан бөгөөд химийн бодисын тоон болон чанарын
шинжилгээг тус тус хийж гүйцэтгэх юм.
Өөрөөр
хэлбэл энэ лаборатори нь гаалийн газар, хороодын харъяанд ашиглалтанд
орж байгаа анхны байгууламж болж байгаа бөгөөд хийгдэх шинжилгээ, ажлын
цар хүрээгээрээ гаалийн ажлын чиглэлээр одоогийн тавигдаж байгаа
шаардлага, хэрэгцээг хангацуйц байгууламж юм. Ийм лабораторийг орон
нутагт шинээр барьж байгуулсанаар Монгол Улсын Гаалийн байгууллага
2009-2012 онд өөрийн стратегийн зорилтын хүрээнд тодорхойлсон "Мэдлэг оюунд суурилсан өндөр чадавхи бүхий мэдээлжсэн гааль болно” гэсэн
зорилтыг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэв. Мөн Монгол Улсын Үндэсний
хөгжлийн зорилтод хувь нэмэр оруулах, Үндэсний аюулгүй байдлыг
хамгаалах, Гадаад худалдааг хөнгөвчлөх, Улсын төсвийн орлогыг бүрдүүлэх
зэрэг зорилтыг ханган биелүүлэхэд энэ ашиглалтад орж байгаа лаборатори
онцгой ач холбогдолтой юм.
Энэ
лаборатори ашиглалтанд орсноор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд
учирах зардал, элдэв чирэгдлийг арилгаж, цаг хугацааг хэмнэсэн,
үйлчилгээг эздэд нь ойртуулсан ихээхэн чухал арга хэмжээ болов
2011
онд манай байцаагч нар гаалийн хилээр нэвтрэх 50808 зорчигч,
653,9 мян тн ачаа, ачааны болон суудлын 11743 машин,
148 нисэх онгоц, 965 ачааны вагон, 176 олон улсын шуудан
илгээмжид гаалийн хууль тогтоомжийн дагуу үзлэг шалгалт хийж, үзлэг
шалгалтын явцад гаалийн хууль тогтоомж зөрчсөн 61 зөрчил илрүүлж хууль
тогтоомж зөрчигчдөд 2883,5 мян төгрөгийн торгууль ногдуулснаас гадна 8
нэрийн 783,2 төгрөгийн барааг хурааж улсын орлого болгосон байна.
2011
оны эхний 3-р улирлын байдлаар 4494,1 сая төгрөгийн татвар, хураамжийн
орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн амжилттайгаар гаальчдынхаа
баярыг өдрийг угтаж байна.
Ийнхүү
Дорнод аймаг дахь гаалийн газарын хамт олон бид улс орныхоо эдийн
засгийн аюулгүй байдлыг хангах, улсын төсвийг бүрдүүлэх, гадаад
худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхлэгч зорчигч иргэдэд гаалийн
үйлчилгээг соёлтой, шуурхай хүргэх хариуцлагатай үүргээ нэр
төртэйгээр биелүүлж байна.