Дундад улсын Эв хамт намын хорьдугаар хугацааны Төв хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ
(2026 оны 10 сарын 29-ний өдөр Дундад улсын Эв хамт намын хорьдугаар хугацааны Төв хорооны тавдугаар бүгд хурлаас батлав)
Дундад улсын Эв хамт намын хорьдугаар хугацааны Төв хорооны тавдугаар бүгд хурал 2026 оны 10-р сарын 26-ны өдрөөс 29-ны өдөр болтол Бээжинд хуралдав. Энэ удаагийн бүгд хуралд Төв хорооны гишүүн 162 хүн, Төв хорооны орлогч гишүүн 117 хүн оролцов. Төв хорооны сахилга бат байцаах хорооны гишүүд болон холбогдол бүхий талын хариуцлагатан нөхөд хуралд сул оролцов. Намын хорьдугаар их хурлын төлөөлөгчдийн доторх хэсэг үндсэн шатны нөхөд ба тусгай мэргэжилтнүүд эрдэмтэд хуралд сул оролцов.
Бүгд хурлыг Төв хорооны Улс төрийн товчооноос эрхлэв. Төв хорооны ерөнхий шүжий Ши Жиньпин чухал яриа тавив.

Бүгд хурлаас Ши Жиньпиний Төв хорооны Улс төрийн товчооны найдлагаар хийсэн ажлын илтгэлийг сонсон ярилцаж, “Намыг бүх талаар чанга засахыг өнө үүрд баримтлан ахиулах чухал их асуудлуудын тухай Дундад улсын Эв хамт Намын төв хорооны тогтоол”-ыг хянан ярилцаж батлав. Ши Жиньпин “тогтоол(ярилцах ноорог)”-ын тухай бүгд хуралд тодорхойлолт хийв.
Бүгд хурлаас намын хорьдугаар хугацааны Төв хорооны дөрөвдүгээр бүгд хурлаас нааших Төв хорооны Улс төрийн товчооны ажлыг гүйцэд нотлов. Төв хорооны Улс төрийн товчоо намын хорьдугаар их хурал болон хорьдугаар хугацааны Төв хорооны удаа бүрийн бүгд хурлын зориг санааг хянамгай нийдваржуулан, тогтуун байлгахын зэрэгт урагшлуулах ажлын ерөнхий хөг аясыг баримталж, шинэ хөгжилтийн ойлгогдохууныг бүрэн бүтэн оновчтой бүх талаар туушлуулан, “тавыг нэг цогцжуулах” ерөнхий байрлуулалтыг нэгдэлтэй төлөвлөн ахиулж, “дөрвөн бүх тал”-ын байлдах бодлогын байрлуулалтыг зохицонгуйгаар ахиулж, улсын дотоод гадаадын хоёр их талын нэгдэлтэй төлөвлөн, хөгжилт ба амар түвшнийг нэгдэлтэй төлөвлөж, аж ахуйн чанар сайтай хөгжилтийг лавдуун баттай ахиулан, нийгэм журмын ардчилал ба хуулиар засах байгуулалтыг ахиулж, ухуулга үзэл санаа соёлын ажлыг сайтар хийж, ардын амьдралын баталгаа ба амь ахуйн боловсны байгуулалтыг сайтар атгаж, улсын амар төвшин ба нийгмийн тогтуун байдлыг хамгаалан, намыг бүх талаар чанга засахыг гүнзгийрүүлэн ахиулж, улсын батлан хамгаалалт ба цэрэг ангийн одоохчлох бүтээн байгуулалтыг чангатган, Шянган Оомоны ажил ба Тайваны тухай ажлыг сайтар хийж, Дундад улсын онцлог бүхий том улсын гадаад харилцааг ахиулснаар, арван дөрөвдүгээр таван жилийн төлөвжүүлэг төгс амжилттай дуусаж, арван тавдугаар таван жилийн төлөвжүүлэг сайн эхлэлттэй болж, нам ба улсын ажил үйлс шинэ ахилттай болж шинэ үр бүтэмж олов. Засгийн ажлын амжилтын тухай зөв үзэлтийг бий болгон үйлдлэгжүүлэх суралцлага хүмүүжлийг өрнүүлж, Дундад улсын эв хамт нам байгуулагдсан 105 жилийн ойг өв тэгш ихээр бэлэглэсэн нь бүх нам бүх улсын үндэстнүүдийн ард түмний бүлгэмдэж эрэлхэглэн урагшлах хүчирхэг их хүчийг улам нэг алхам нягтруулав гэж санал нэгтэй үзэв.
Бүгд хурлаас намын 100 гаруй жилийн турших тэмцлийн явцыг эрэгцүүлээд зааж гаргасан нь, Дундад улсын эв хамт нам ялалтаас ялалт зүг урагшилж чадсан нь хүүдэг цээжиндээ эв хамт ёсны алс хэтийн хүслэнг өвөрлөн, Дундадын үндэстний мянган оны агуу үйлсийг бүтээхээр зориг шулуудаж, Дундад улсын ард түмэнд зол жаргал олгох ба Дундадын үндэстний сэргэн мандалтыг биелүүлэхийг баримтлан, эл түүхэн цаг үет цөм намыг хамаарч намыг засахыг дээд хэмжээгээр чухалчилж, зоригтойгоор үнэн ёсыг баримтлан алдаа буруугаа залруулж, тус биеийн хүчин ба ард түмний дэмжлэгт түшиглэн тус биеийн асуудлаа шийдвэрлэх дунд тасралтгүй хүчирхэгжиж, нам ба ард түмний үйлсийн бат чанга удирдах голлогч болсонд оршино. Хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлтийн дунд урьд хожид намын байгуулалтыг агуу их инженеринг, шинэ агуу их инженеринг болгож, намын арван наймдугаар их хурлаас нааш шинэ цаг үеийн намын байгуулалтын шинэ агуу их инженерингийг гүнзгийрүүлэн ахиулаад, “ард түмнээр засгийн ордонд хяналт тавиулах” ба“өөрийн биедээ хувьсгал хийх” гэх засах самуурах мандах доройтох түүхийн үечлэлийн давтамжаас зайлж гарах хоёр хариултыг эрж олов. Энэ бол Дундад улсын эв хамт намын өвөрмөц үүдэлт мөн, энэ нь Марксийн үзлийн төрийн намын байгуулалтын түүхэн хуудсанд өнөд тэмдэглэгдэх юм.
Бүгд хурлаас шинэ цаг үеийн намыг бүх талаар чанга засах ажилд олсон агуу их амжилт бүтэмжийг дээд хэмжээгээр үнэлэв. Ши Жиньпин нөхрөөр голлуулсан Намын төв хороо лут их улс төрийн цөс зориг болон эрс чанга хариуцлага үүрэглэлээр нэг үе илэрсэн намын удирдлагын сулруулсан хийсвэржүүлсэн ерөмдөгжүүлсэн, намыг хамаарч намыг засах талаар чанга бус бодитой бус дорви муутай байсан, намын дотоодын зарим асуудал хүнийг цочоом хэмжээнд хүрсэн хүнд хэцүү бодит байдалд шууд хандаж, намыг эрс гуйвшгүйгээр бүх талаар чанга засаж, хутганы ирийг дотогш хандуулан, хүнд эрүүгээр самуурлыг засаж, товойм асуудлыг үргэлжлэн шидвэрлээд, намыг хамаарч намыг засах талаар уужуу сул зөөлөн байсан байдлыг үндэснээс нь хувируулж, урт хугацаагаар хориглон зогсоож чадсангүй зарим гажуу суртлыг хориглон зогсоож, олон жил арилгаадай байсан зарим архаг гэмийг залруулан засаж, нам, улс, цэрэг ангийн дотоодод оршиж байсан хүнд ноцтой далд гэмийг арилгаснаар, нам хувьсгалт чанартай давталт дунд нэн эрс чанга хүчин төгөлдөр болов. Шинэ цаг үеийн намыг бүх талаар чанга засах ажил нь зуун жилийн түүхтэй их намын өөрийн биедээ хувьсгал хийх шинэ ахуй байдлыг нээгээд, нам ба улсын ажил үйлсийн түүхт чанартай амжилт бүтэмж олох ба түүхт чанартай хувьсалт гарахыг ахиулж, нам ба ард түмэн намаа хүчирхэгжүүлж улсаа хүчирхэгжүүлэх түүхийн санаачилгат эрхийн тэмцэн олсон байна гэж санал нэгтэй үзэв.

Бүгд хурлаас зааж гаргасан нь, шинэ цаг үеийн намыг хамаарч намыг засах, намыг хөгжүүлэн намыг хүчирхэгжүүлэх агуу их үйлдлэгийн дунд, Ши Жиньпин нөхрөөр голлуулсон Намын төв хороо ямар янзын урт хугацаагаар төр барих Марксийн үзлийн төрийн намыг байгуулах, урт хугацаагаар төр барих Марксийн үзлийн төрийн намыг хэрхэн байгуулах гэх чухал их цаг үеийн сэдвийн тойронд аль олон шинэ ойлгогдохуун шинэ үзэл санаа шинэ байлдах бодлогыг дурдан гаргаад, Ши Жиньпиний намын байгуулалтын үзэл санааг бий болгов. Энэхүү үзэл санаа нь Марксийн үзлийн нам байгуулах сургаалыг баялагжуулан хөгжүүлэв. Энэ бол Марксийн үзлийн үндсэн уг ёсыг Дундад улсын бодит байдалтай уялдуулах, Дундадын шилдэг уламжлалт соёлтой уялдуулахыг баримтлан намын онолын шинэ үүдэлтийг ахиулсан чухал их үр бүтээл мөн. Нам ба ард түмний үйлдлэгийн туршлага ба хамтийн оюун ухааны охи бүтээл мөн, Ши Жиньпиний шинэ цаг үеийн Дундад улсын онцлог бүхий нийгэм журмын үзэл санааны чухал бүрэлдэхүүн хэсэг мөн, энэ нь шинэ цаг үеийн намын байгуулалтын шинэ агуу их инженерингийг гүнзгийрүүлэн ахиулахад үндсэн журамлал ба ажиллагааны зүглүүр хангав.

Бүгд хурлаас чухалчилсан нь, намыг бүх талаар чанга засахад маш олон ашигтай нөхцөлийг бүрэлдүүлэв. Үүний хамт бас маш олон шинэ байдал шинэ асуудал тулгарч байна. Дэлхийн байдал улсын байдал намын байдалд гүнзгий хувиралт гарахыг дагалдан, намын ард түмнийг бүлгэмдүүлэн дагуулж улсын эрх мэдэл, амар түвшин, хөгжилтийн ашиг тусыг хамгаалах үүрэг нэн хатуу бэрх болж, намын ард түмнийг бүлгэмдүүлэн дагуулж өөрчлөлт хөгжилтийг ахиулах, нийгмийн эе зохицол тогтуун байдлыг хамгаалах үүрэг нэн хатуу бэрх болж, намын тэргүүний чанар ба цэвэр чанараа батлах үүрэг нэн хатуу бэрх болж байна. Эдгээр нь намын шинэ байдал доорх төр барих чадвар, удирдах хэр хэмжээ, эгнээний хэв чанар, ялзралыг эсэргүүцэн хувирахаас сэргийлэхэд хүнд их шалгалт авчрав. Намд тулгарч буй “дөрвөн их шалгалт” ба “дөрвөн зүйлийн аюул” бол урт хугацааны, төвөг будлиантай, хүнд хэцүү юм. Бүх намаараа эрхбиш намын урт хугацаагаар төр барих байрь суурыг бэхжүүлэх, Дундадын үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх байлдах бодлогын өндөрлөгөөс, намыг бүх талаар чанга засахыг өнө үүрд баримтлан ахиулахын чухал их ач холбогдлыг гүнзгий таньж, итгэл зоригоо бататган, бат хүчээ хадгалж, нэн өндөр баримжаа, нэн бодитой арга хэмжээгээр шинэ цаг үеийн намыг бүх талаар чанга зассан эрхэм нандин туршлагыг сайтар баримтлан, сайтар хэрэглэж, намын байгуулалтад тулгарч байгаа товойм асуудлыг сайтар цэгцлэн засаж, сайтар шийдвэрлэн, намыг хамаарч намыг засаад бий болгосон сайн сайхан улс төрийн байдлыг сайтар бэхжүүлж, сайтар хөгжүүлэх хэрэгтэй.

Бүгд хурлаас зааж гаргасан нь, намыг бүх талаар чанга засахыг өнө үүрд баримтлан ахиулахад эрхбиш Маркс Лениний үзэл, Мао Зэдүнгийн үзэл санаа, Дэн Шяопингийн онол, “гурвыг төлөөлөх” чухал үзэл санаа, шинжлэх ухаанч хөгжилтийн үзэлтийг баримтлан, Ши Жиньпиний шинэ цаг үеийн Дундад улсын онцлог бүхий нийгэм журмын үзэл санааг бүх талаар туушлуулж, Ши Жиньпиний намын байгуулалтын үзэл санааг гүнзгий суралцан туушлуулж, намын үүрэг хариуцлагыг биелүүлэхийн тойронд шинэ цаг үеийн намын байгуулалтын ерөнхий шаардлагыг найдваржуулан, намын дүрмээр үндэс болгож, намын хошууч ангийн шинж чанарыг баримтлан, намын бүх талын удирдлага ба намын төв хорооны төвлөрөнгүй нэгдэлтэй удирдлагыг баримталж, намын урт хугацаагаар төр барих чадварыг дээшлүүлэх, намын тэргүүний чанар ба цэвэр чанарыг батлах, нам болон ард олны хоорондох салж болшгүй харьцааг батлахад анхаарлаа хандуулан, чанга хөг аясыг гуйвшгүй баримталж, намыг бүх талаар чанга засах системийг бүрэн болгон, намын улс төрийн байгуулалтаар ерөнхийлөн жолоодуулж, намын эл талын байгуулалтыг бүх талаар ахиулж, бүх намын идэвхжил санаачилгат чанар бүтээлч чанарыг гүйцэд хөгжөөн, намын өөрийгөө цэвэршүүлэх, өөрийгөө төгөлдөржүүлэх, өөрийгөө шинэчлэх, өөрийгөө дээшлүүлэхийг тасралтгүй биелүүлж, намын улс төрийн удирдах хүчин, үзэл санааны хөтлөн дагуулах хүчин, олон түмнийг зохион байгуулах хүчин, нийгэм нийтийг уриалах хүчнийг үргэлжлэн чангаруулж, намын ямагт цаг үеийн өмнө эгнээнд явах, ард түмний чин сэтгэлийн хүүрээллийг олох, эл зүйлийн салхи давлагааны шалгалтыг дааж чадах, цог бадрангуй Марксийн үзлийн төр баригч нам болох ба ямагт Дундад улсын онцлог бүхий нийгэм журмын үйлсийн бат чанга удирдах голлогч болохыг үнэнхүү батлах хэрэгтэй.
Бүгд хурлаас чухалчилсан нь, намыг бүх талаар чанга засахыг өнө үүрд баримтлан ахиулахад журамлах зарчим бол: үүрэг хариуцлагат үйлчлэхийг баримтална. Намын улс төрийн байгуулалтаар ерөнхийлөн жолоодуулахыг баримтална. Бүх талаар чанга байхыг баримтална, асуудлаар удирдамж болгохыг баримтална, төв ёсыг сахин шинийг үүдэхийг баримтална, дээд шаат нь доорд шатаа дагуулахыг баримтална, тогтоол ёсоор намыг засахыг баримтална.
Бүгд хурлаас намыг бүх талаар чанга засахыг өнө үүрд баримтлан ахиулах тухай системтэй байрлуулаад чухалчилсан нь, эв хамтчуудын намч чанарыг чангатган, ардчилал төвлөрлийн ёсыг чанга туушлуулан хэрэгжүүлж, үндэстний сэргэн мандалтын хүнд үүргийг үүрэглэж дийлэх өндөр хэв чанар бүхий кадрын эгнээг дахин боловсруулж, дээш доош нэвтрэлцсэн бөгөөд хэрэгжүүлэлт нь хүчтэй нягт чанга зохион байгуулалтын системийг байгуулж, суртлыг төв болгон сахилга батыг чандлахыг зогсолтгүй баримталж, илжрэх зориггүй илжирч дийлэхгүй илжрэхийг бодохгүй болгохыг эрс гуйвшгүйгээр нэг цогцжуулан ахиулж, дүрмээр намыг засах, тогтоол ёсоор намыг засахыг баримтлан, нам ба улсын хяналт тавих системийг төгөлдөржүүлж, намыг хамаарч намыг засах хариуцлагыг чангатган бодитжуулна.
Бүгд хурлаас дурдан гаргасан нь, намч чанарыг чангатгах бол намыг бүх талаар чанга засахын үндсэн чанартай үүрэг мөн. Эрхбиш бүх намын гишүүн, кадрын намын шинж чанар ба зорилтыг баримталж, намын ухамсар, намын гишүүний ухамсар, хошууч ангийн ухамсраа чангатгаж, намч чанарын боловсролоо чангатгахыг насан туршийн сэдэв болгож, хүслэн итгэл зорилгоо бататгах, намдаа үнэнч шударга байх үзэл ухамсрыг бат цогцлох, ард түмний төлөө зүтгэх хайр сэтгэлийг гүнээ үндэслүүлэх, үнэнээс зөвийг эрэхийг баримтлах, ёс суртахуун зан чанараа цэвэр цэгц байлгах, төв шударга ариун чигч байхыг батлах зэрэг талаар хүч тавьж байгаад, үнэнч шударга ариун чигч хариуцлага үүрэглэхийг биелүүлж, эв хамтачуудын улс төрийн өөр чанараа ямагт хадгалахыг ахиулах хэрэгтэй. Намдаа үнэнч шударга байх хүмүүжлийг чангатган, намын шинэ үүдэлтийн онолоор сэтгэл санаагаа нягтруулан сүг сүлдээ босгохыг баримталж, намын шилдэг уламжлал ба Дундадын шилдэг уламжлалт соёлоор намч чанарыг хатуужуулан боловсруулж, үйлдлэгийн дунд намч чанарыг дахин боловсруулж, намч чанарыг ялган танихыг чангатгах хэрэгтэй.
Бүгд хурлаас дурдан гаргасан нь, ардчилал төвлөрлийн ёс бол намын үндсэн зохион байгуулалтын зарчим ба удирдах дүрэм мөн. Ардчилал төвлөрлийн ёсыг туушлуулан хэрэгжүүлэх бол намыг бүх талаар чанга засахын дотоод шаардлага мөн. Эрхбиш ардчилал төвлөрлийн ёсны эл зүйлийн дүрмийг төгөлдөржүүлэн найдваржуулж, намын дотоодын ардчиллыг гүйцэд бадруулж, зөв төвлөрлийг бүтэмжтэй хэрэгжүүлж, ардчилал төвлөрлийн ёсны улс төрийн давуу, зохион байгуулалтын давуу, байгуулалтын давуу, ажлын давуу талыг нэн сайн бадруулах хэрэгтэй. Намын Төв хорооны төвлөрөнгүй нэгдэлтэй удирдлагыг баримтлан чангатгаж, намын дотоодын ардчиллын яс чанарыг дээшлүүлэн, удирдах багийн бодлого тогтоох журам хэрэг зөвлөх дүрмийг чанга хэрэгжүүлж, “нэгдүгээр гар”-ын тушаал хариуцлагаа гүйцэтгэж эрхээ хэрэглэхийг журамжуулах хэрэгтэй.
Бүгд хурлаас дурдан гаргасан нь, намыг бүх талаар чанга засахын зангилаа нь түшмэдийг чанга засахад байна. Эрхбиш шинэ цаг үеийн намын зохион байгуулалтын шугамыг туушлуулан, кадрыг сургаж хүмүүжүүлэх, шилэн дэвшүүлж томилон хэрэглэх, хамаарч хянахыг чандалж, улс төрийн талаар бат чанга, эрдэм чадвар цагаарсан, хэв суртал шилдэг сайн, сахилга бат чанга тодорхой өндөр хэв чанар бүхий кадрын эгнээг байгуулах хэрэгтэй. Хүн хэрэглэх зөв удирдамжийг баримтлан, нарийн оновчтой бөгөөд шинжлэх ухаанчаар хүн сонгож хүн хэрэглэж, кадрын засгийн ажлын амжилтын тухай зөв үзэлтийг бий болгон үйлдлэгжүүлэхийг ахиулан, кадрын ажил хийж үйлс цогцлоох, эрдэм чадварыг дээшлүүлж, шилдэг залуу кадрыг хүмүүжүүлэн шилэн дэвшүүлэхийн яс чанарыг дээшлүүлэн, кадрын хамааралт хяналтыг чангатгаж, чадвартаныг бүх талаар хүмүүжүүлж, оруулан авчирч, сайтар хэрэглэх хэрэгтэй.
Бүгд хурлаас дурдан гаргасан нь, намын эл шатны зохион байгуулалт бол намыг бүх талаар чанга засахын биеч цогц мөн. Эрхбиш эл давхарга шат эл хүрээний намын зохион байгуулалтын байгуулалтыг системжүүлэн ахиулж, намын зохион байгуулалтын улс төрийн чадамж ба зохион байгуулалтын чадамжийг чангатгаж, намын шугам чиглэлт төрийн бодлого ба Намын Төв хорооны шийдвэрт бодлого байгуулалтыг туушлуулан найдваржуулахад дээд доорд шатаараа хамжилцах, нарийн оновчтой бөгөөд өндөр бүтэмжтэй байхыг үнэнхүү батлах хэрэгтэй. Төвийн ба төрийн байгууллагын намын зохион байгуулалтын дуурайл үзүүлэх үйлдлийг бадруулж, орон нутгийн Намын хорооны чадамжийг чангатган, эл хүрээн дэх үндсэн шатны намын зохион байгуулалтын байгуулалтыг нэгдэлтэй төлөвлөн ахиулж, шинээр хөгжсөн хүрээн дэх намын байгуулалтыг товойлгон сайтар атгаж, намын гишүүний эгнээний байгуулалтыг чангатгаж, намын эл шатны зохион байгуулалтын нэвтрэлцэх тогтоцыг төгөлдөржүүлэх хэрэгтэй.
Бүгд хурлаас дурдан гаргасан нь, суртлыг төв болгон сахилга батыг чандлах бол намыг бүх талаар чанга засахын хүчтэй арга хэмжээ мөн. Эрхбиш намч чанар намын суртал намын сахилга батыг хамтад нь атгах, суртлыг төв болгох, сахилга батыг чандлах, ялзралыг эсрэгүүцэхийг харилцан нэвтрэлцүүлэхийг баримталж, суртлыг атгахаас гардаж, намыг бүх талаар чанга засахыг ахиулсан туршлагыг гүнзгийрүүлэн хэрэглэж, суртлаа тасралтгүй сайжруулан, чанга тодорхой сахилга батаар намыг хамаарч намыг засаж, сайн сайхан дүр төрхөөр сэтгэлийг нягтруулан, хүчийг төвлөрүүлэх хэрэгтэй. Шинэ цаг үеийн намын олон түмэнч шугамаар сайтар явж, Төв хорооны найман зурвас тогтоолын зориг санааг цөхрөшгүй найдваржуулан, суртлын байгуулалтыг байнгажуулах ба урт хугацаагаар бүтэмжтэй байлгахыг ахиулж, сахилга батыг чанга хэрэгжүүлэхийг чангатган, сахилга батын хүмүүжүүлж хязгаарлах ба баталж урамшуулах үйлдлийг ерөнхийлөн бадруулхах хэрэгтэй.
Бүгд хурлаас дурдан гаргасан нь, илжрэх зориггүй илжирч дийлэхгүй илжрэхийг бодохгүй болгохыг нэг цогцжуулан ахиулах бол намыг бүх талаар чанга засахын чухал арга бодлого ба ялзралыг эсэргүүцэх тэмцлийн үндсэн чиглэл мөн. Эрхбиш ажилчин ангийн ба хамгийн өргөн олон ард түмний ашиг тусаас гадна намд өөрийн онцгой ашиг тус гэж байдаггүй. Нам илжрэл лугаа гал ус шиг харшилдаж байдаг гэдгийг бат цээжилж, Дундад улсын онцлог бүхий илжрэлийг эсрэгүүцэх замаар эрс сайтар замнаж, илжрэлийг эсрэгүүцэх ажил дахь Намын Төв хорооны төвлөрөнгүй нэгдэлтэй удирдлагыг чангатгаж, өнгөн тал ба үндэс сурвалжийг зэргээр засах, системтэйгээр засахыг нэн илүү чухалчилж, чанга залхаан шийтгэх, нарийлаг оноцтой засах, бүтэмжтэй сэргийлэх, нэг цогцожуулан атгахыг баримталж, илжралыг эсрэгүүцэх тэмцэлийг эцэст нь тултал хийх хэрэгтэй. Илжралыг залхаан шийтгэх талаар хүчтэй даралт үзүүлэх байдлыг баталж, эрхийн ажиллагааны тухай хязгаарлал ба хяналтыг чангатган, ариун чигчийг эрхэмлэн ялзралыг эсрэгүүцэх үзэл санааны суурыг бэхжүүлж, илжрэх зориггүй илжирч дийлэхгүй илжрэхийг бодохгүй болгохыг нэг цогцжуулан ахиулахын ерөнхийлсөн үйлдэл чадварыг чангатгах хэрэгтэй.
Бүгд хурлаас дурдан гаргасан нь, намын дотоодын хууль тогтоол дүрмийн байгуулалтыг чангатгах бол намыг бүх талаар чанга засахын алс хэтийн бодлого, үндсэн бодлого мөн. Эрхбиш намын дүрмийг бүх намын үндсэн үйл ажиллагааны журамжил болгохыг баримталж, намын байгуулалтын дүрмийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, хууль ёсоор улсаа засах ба тогтоол ёсоор намаа засахыг органикаар нэгтгэхийг ахиулж, намыг бүх талаар чанга засахыг өнө үүрд баримтлан ахиулахад хүчтэй дүрмийн баталгаа хангах хэрэгтэй. Намын дотоодын хууль тогтоол дүрмийн системийг төгөлдөржүүлж, дүрмийн хэрэгжүүлэх хүчнийг чангатган, далд дүрмийг ихээр арилгах хэрэгтэй.
Бүгд хурлаас дурдан гаргасан нь, намыг бүх талаар чанга засахыг өнө үүрд баримтлан ахиулахад, эрхбиш нам ба улсын хяналт тавих системийг улам нэг алхам төгөлдөржүүлэх хэрэгтэй. Намын хороо(намын удирдах тугуйлан)-ны бүх талын хяналтыг бодитжуулж, сахилга бат байцаах хянан байцаах ажлын давхар удирдах байгуулалтыг төгөлдөржүүлэн, намын дотоодын хяналтыг эл талын хяналт лугаа гүнзгий уусалцуулах ба өндөр бүтэмжтэй холболдуулан хөдлөлцүүлэхийг ахиулж, тойрон байцаалтын ерөнхийлсөн хяналтын хурц сэлмийн үйлдлийг бадруулхах хэрэгтэй.
Бүгд хурлаас чухалчилсан нь намыг бүх талаар чанга засахыг өнө үүрд баримтлан ахиулах бол бүх намын хамтийн улс төрийн хариуцлага мөн. Эрхбиш намыг хамаарч намыг засах хариуцлагын дүрмийн зангилааг атгаж, тус тусын хариуцлагаа үүрэглэх, нэгдэлтэй зохицуулах хариуцлагын системийг бүрэн болгон, хариуцлагыг найдваржуулсныг шалган үнэлэх тогтоцыг шилдэгжүүлж, намыг хамаарч намыг зассан дорви муутай, хүнд ноцтой асуудал гарсан байвэл төв чангаар хариуцлага нэхэмжилж хариуцлага тулгах хэрэгтэй.
Бүгд хурлаас зааж гаргасан нь, бүгд хурлын зориг санааг гүнзгий суралцан туушлуулах бол одоогийн ба хойшдын нэг хугацааны бүх намын чухал их улс төрийн үүрэг болно. Бүгд хурлын зориг санааг гүнзгий суралцан ойлгож, зохион байгуулалтын удирдлагаа чангатгаж, товойм асуудлыг шийдвэрлэх дээр үргэлжлэн хүч тавьж, “тогтоол”-ын эл зүйлийн байрлуулалтыг бодитой газарт нь найдваржуулахыг ахиулах хэрэгтэй.
Бүгд хурлаас чухалчилсан нь, жилийн эцэс ба жилийн эхний эл зүйлийн ажлыг сайтар хийх хэрэгтэй. Тогтуун байлгахын зэрэгт урагшлуулах ажлын ерөнхий хөг аясыг баримталж, шинэ хөгжилтийн ойлгогдохууныг бүрэн бүтэн оновчтой бүх талаар туушлуулан, шинэ хөгжилтийн байршлыг түргэлэн байгуулж, хорвоо төрийн бодлогыг сайн бөгөөд гүйцэд хэрэглэн, дотоод хэрэгцээний далд хүчнийг гүнзгий уудалж, өөрчлөлт нээлтийн улам нэг алхам гүнзгийрүүлэн, аж ахуйн үргэлжлэн шинэ тийш шилдэг тийш сайн тийш хөгжихийг ахиулж, энэ жилийн аж ахуй нийгмийн хөгжилтийн гол гол харалт үүргийг биелүүлэхийг үнэнхүү батлан, “арван тавдугаар таван жилийн төлөвжүүлэг”-ийн сайн эхлэлтийг биелүүлэх хэрэгтэй. Хөгжилт ба амар түвшнийг нэгдэлтэй төлөвлөн, түгээмэл харгалзалт чанартай, суурилах чанартай, үндсэн зүйлийг батлах чанартай ардын амьдралын бүтээн байгуулалтыг чангатгаж, аюулгүй үйлдвэрлэл, гамшгийг сэргийлэх гамшгийг багасгах гамшгаас аврах, идээний зүйл эмийн зүйлийн амар төвшин ба нийгмийг тогтуун байлгах ажлыг сайтар хийх хэрэгтэй. Засгийн ажлын амжилтын тухай зөв үзэлтийг бий болгон үйлдлэгжүүлэх суралцлага хүмүүжлийн үр бүтээлийг бэхжүүлэн өргөтгөж, хугацаа солих лугаа уялдуулан шинээр тушаал үүрэглэх удирдах багийн бүрэлдүүн онцгойлон “нэгдүгээр гар”-ын засгийн ажлын амжилтын тухай үзэлтийн боловсруулалыг сайтар атгаж, тэдний нийтийн төлөө нам байгуулах, ард түмэнд буян үйлдэх, шинжлэх ухаанчаар бодлого тогтоох, үнэнхүү атган бодитой ажиллахыг ухамсраасаа баримталж, ард түмний төлөө засгийн ажлын амжилт гаргах, бодитой ажиллаж байгаад засгийн ажлын амжилт гаргахаар чармайхыг хүмүүжүүлж хөтлөн жолоодох хэрэгтэй.
Бүгд хурлаас, Дундад улсын эв хамт намын хорин нэгдүгээр удаагийн бүх улсын төлөөлөгчдийн их хурлыг 2027 оны доор хагас жил Бээжинд хуралдуулахаар тогтов. Бүгд хурлаас үзсэн нь, намын хорин нэгдүгээр их хурал бол манай намын нийгэм журмын одоохчлолтыг үндсэндээ биелүүлэх зангилаагийн хугацаанд, хоёрдугаар зуун жилийн тэмцлийн харалт тийш урагшлах шинэ аян зам дээр хуралдуулах нэг удаагийн маш чухал төлөөлөгчдийн их хурал болно. Нам ба төрийн улс төрийн амьдрал дахь нэгэн их явдал мөн. Бүх намаараа бүх улсын үндэстнүүдийн ард түмнийг бүлгэмдүүлэн дагуулж түмэн олоноороо сэтгэл нэгдэж, хүчээ хамтатган урагшлан дэвшиж, нийгэм журмын одоохчлолтыг үндсэндээ биелүүлэхийн төлөө хамтдаа тэмцэж, Дундад улсын маягийн одоохчлолтоор хүчирхэг улсын бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандалтын агуу үйлсийг бүх талаар ахиулах шинэ байдлыг тасралтгүй үүдэн нээж, бодит ажиллагаараа намын хорин нэгдүгээр их хурлын ялалттайгаар хуралдахыг угтах хэрэгтэй.
Бүгд хуралаас Жан Шэнминыг Төв хорооны Улс төрийн товчооны гишүүнээр нэмэн сонгов.
Бүгд хурлаас намын дүрмийн тогтоол ёсоор, Төв хорооны орлогч гишүүн Лү Дүнлян, Баоган, Шин Шаньпин, Чюй Инпү, Люйжюнь, Зү Тяньшү, Зү Гүөшянь, Люжюнь, Люже, Лючянг төв хорооны гишүүнээр дараалан нөхөхөөр тогтоов.
Бүгд хурлаас Ма Шинрүй, Лань Тяньли, Лю Жяньчао, Ван Лишя, Жинь Жуанлүн, Лэй Фаньпэй, И Хуймань, Ван Шянши, Сүн Шаочэн, Ли Юньзэ, Фэй Дүнбинь, Ү Шэнхуа, Юй Жяньфэн, Юаньже, Жан Жүнян, Вэньган, Жинь Дүнхань, Фан Хунвэйгийн сахилга бат хууль цаазаас хүнд ноцтой зөрчсөн асуудлын тухай Дундад улсын Эв хамт намын Төв хорооны сахилга бат байцаах хорооны хянан байцаасан мэдүүлэлтийг хянан ярилцаж батлав. Жан Юшя, Лю Жэньли, Ван Рэньхуа, Лю Чинсүн, Хуанмин, Ли Чяомин, Ливей, Жан Хунбин, Ван Хайжян, Жанлинь, Ванпэн, Лю Фачин, Янчэн, Жүн Шаожюнь, Жао Шяозэ, Фан Юншянгийн сахилга бат хууль цаазаас хүнд ноцтой зөрчсөн асуудлын тухай Дундад улсын Эв хамт намын Төв хорооны цэргийн явдлын хорооны хянан баяцаасан мэдүүлэлтийг хянан ярилцаж батлав. Төв хорооны Улс төрийн товчооноос түрүүхэн гаргасан Ма Шинрүй, Жан Юшя, Лю Жэньли, Лань Тяньли, Лю Жяньчао, Ван Лишя, Жинь Жуанлүн, Лэй Фаньпэй, И Хуймань, Ван Шянши, Сүн Шаочэн, Ван Рэньхуа, Лю Чинсүн, Хуанмин, Ли Чяомин, Ливей, Жан Хунбин, Ван Хайжян, Жанлинь, Ванпэн, Лю Фачин, Янчэн, Жүн Шаожюнь, Жао Шяозэ, Фэй Дүнбинь, Ү Шэнхуа, Юй Жяньфэн, Юаньже, Жан Жүнян, Вэньган, Жинь Дүнхань, Фан Хунвэй, Фан Юншянд өгсөн намаас хөөх шийтгэл, Ли Юньзэд өгсөн намын дотоодын тушаалаас нь огцруулах шийтгэлийг нотлов.
Бүгд хурлаас уриалсан нь, бүх намаараа Ши Жиньпин нөхрөөр голлуулсан Намын Төв хорооны тойронд нэн илүү нягтран бүлгэмдэж, Ши Жиньпиний шинэ цаг үеийн Дундад улсын онцлог бүхий нийгэм журмын үзэл санааг бүх талаар туушлуулж, оюун чадлаа шавхан улс орноо засаж, хүчирхэгжихээр хүчлэн чармайж, намыг бүх талаар чанга засахыг өнө үүрд баримтлан ахиулж, шинэ цаг үеийн намыг хамаарч намыг засах, намыг хөгжүүлэн намыг хүчирхэгжүүлэх шинэ байдлыг тасралтгүй үүдэн нээж, бүх улсын үндэстнүүдийн ард түмнийг бүлгэмдүүлэн дагуулж нийгэм журамт одоохчилсон хүчирхэг улсыг бүх талаар байгуулан бүтээх, Дундад улсын маягийн одоохчлолтоор Дундадын үндэстний агуу их сэргэн мандалтыг бүх талаар ахиулахын төлөө цөхрөшгүй тэмцэцгээе.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих