Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн "Зүүн тосон" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 2026.11.02-ны өдрийн 14:55 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:10 цагт цурамд оруулж, 17:00 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 250 орчим га талбай өртсөн байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих