АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп завсрын сонгуулийн өдөр "Хэрвээ америкчууд надаас залхаад байгаа юм бол би Израиль явж, ерөнхий сайд нь болно" гэж хошигножээ. Тодруулбал, тэрбээр "Fox News" хэвлэлд ярилцлага өгөхдөө АНУ-аас Израильд үзүүлдэг санхүүгийн тусламжийг танах тухай асуултад "Хэрэв тэдэнд ямар нэг шалтгаанаар энэ тусламж хэрэгтэй бол… би номер нэг л гэсэн үг. Израильд миний дэмжлэгийн түвшин 99 хувьтай байгаа. Та нар итгэж байна уу? Хэрвээ америкчууд надаас залхаад байгаа юм бол би Израиль явж, ерөнхий сайд нь болно. Миний дэмжлэг 99 хувьтай, түүхэн дэх хэнээс ч илүү өндөр хувьтай байна шүү дээ" гэж хариулжээ.
Энэ хошигнолд нь олон нийт янз бүрээр хариу үйлдэл үзүүлсэн байна. Тухайлбал, "X" сүлжээний нэгэн хэрэглэгч "Тийм шүү, хүмүүс танаас хэдийнэ залхсан гэж би бодож байна. Гэхдээ израильчууд ч бас Бибигээс залхчихаад байгаа" гэжээ.
Трампын ярьсан израильчуудын дэмжлэг оргүй хоосон зүйл ч биш юм. Еврей ард түмний бодлогын хүрээлэнгийн явуулсан саяхны судалгаанд дурдсанаар израильчуудын 73 хувь нь Трампыг АНУ-ын аль ч ерөнхийлөгчөөс илүү Израилийн ашиг сонирхолд нийцэх ерөнхийлөгч гэж үзэж байна. Мөн тэдний 54 хувь нь АНУ-ын түүхэнд Израилийн асуудал дээр хамгийн нааштай байсан ерөнхийлөгч нь Трамп гэж хариулжээ.
Израильчууд өөрийг нь дэмждэг гэдгийг Трамп өмнө нь ч дурдаж байсан удаатай. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард мөн л энэ удаагийнх шигээ израильчууд намайг 99 хувьтай дэмжиж байгаа тул ерөнхий сайд нь болсон ч болно гэж мэдэгдэж байсан юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих