Малайзын иргэний агаарын тээврийн МН-370 нислэгийн талаар өнөө
болтол олдсон ямар ч баримт нотолгоо байхгүй байсаар байна. 29-ний өдөр
олдсон эд зүйл тус онгоцтой холбоогүйг Австралийн Тэнгисийн аюулгүйн
байдлын газар 30-ны шөнө мэдээллээ. Одоогийн байдлаар "Шюй Лүн" эрдэм
шинжилгээний хөлөг онгоцыг оролцуулсан Хятадын 8 хөлөг онгоц Энэтхэгийн
далайн өмнөд усан хилд эрлийн ажиллагаа өрнүүлж байна.
Хятадаас Малайзад суугаа элчин сайд Хуан Фүкан болон Хятадын Засгийн газрын хамтарсан ажлын хэсгийн дарга, ГХЯ-ны Консулын газрын орлогч дарга Гүө Шаочүнь нар 30-ны өдөр сураг тасарсан онгоцонд байсан Хятадын зорчигчдын ар гэрийнхэнтэй уулзаж, Малайзын талтай холбогдох асуудлаар зөвшилцсөн байна.
Малайзын Иргэний агаарын тээврийн компани 30-ны өдөр мэдэгдэл нийтэлж, сураггүй болсон нисэх онгоцны талаар шинэ сураг дуулдмагц ар гэрийнхэнтэй холбоо барьж, тусламж үйлчилгээ үзүүлэх болно гэлээ.
\Д.Х\
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих