Цэцэн мэргэн үгсийн утга учрыг ухаж суух нь өнөөгийн манай улстөрчдийн хийдэггүй, хийхийг ч боддоггүй ажил. Харин гадны улс төрчид энэхүү ажлыг өөрийн энэ амьдрал болгож, бүтээсээр байгаа басхүү энэхүү цэцэн мэргэний туйлбаргүй алхамыг амьдралдаа хэрэгжүүлсээр байна. Английн ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн хэлсэн үгүүд:
- Улстөрч хүн маргааш, долоо хоногийн дараа, сарын дараа, жилийн дараа юу болохыг урьдчилан хэлж чаддаг байх ёстой. Харин дараа нь яагаад энэ бүхэн болоогүйг тайлбарлаж чаддаг байх хэрэгтэй.
- Капитализмын гол дутагдал бол баялгийг тэгш бус хуваарилах юм. Харин социализмийн гол үнэ цэнэ бол ядуурлыг тэгш хуваарилах.
- Манай улсад Засгийн газрын төлөөлөгчид төрийн боол, зарц гэдгээрээ бахархаж, харин төрийн эзэн гэгдвэл шившиг болдог.
- Би хилийн дээс алхаад улсынхаа парламентийг хэзээ ч шүүмжлэхгүй, харин эргэж ирээд бол өөр хэрэг.
- Ялагчид л түүхийг бичдэг.
- Хорвоо ертөнц худал хуурмагаар дүүрэн. Харин хамгийн аймшигтай нь тэдгээрийн тал нь жинхэнэ үнэн байдаг.
- Хүмүүс мэддэггүй зүйлээ л хамгийн сайн нууцалж чаддаг.
- Боловсронгуй болно гэдэг бол өөрчлөгдөнө гэсэн үг. Төгс байна гэвэл байнга өөрчлөгдөх хэрэгтэй.
- Хэт алсыг харах нь харалган болгоно.
- Ухаантай хүн бүх алдааг өөрөө гаргадаггүй, тэр бусдад энэ боломжийг олгодог.
- Бүхнийг нэг дор шийдэх гэж оролдох нь алдаа гэдгийг би туршлагаараа олж мэдсэн.
- Хуцаж боргож байгаа нохой бүр рүү газраас чулуу авч шидээд явах юм бол та зорьсон газартаа хэзээ ч хүрэхгүй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих